Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 140/ШШ2023/00244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* *******гийн ******* *******” ХХК-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.*******, Г.******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 5.144.761 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.*******, хариуцагч Н.*******, Г.*******, нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: “******* *******гийн ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Зээлдэгч Н.******* нь хамтран зээлдэгч Г.*******ийн эзэмшлийн автомашиныг барьцаалан “ ******* *******гийн ******* ******* ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 210118 тоот зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 3,330,000/ гурван сая гурван зуун гучин мянга/төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр хэрэглээний зээл зориулалтаар авсан.

Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 03 дугаар сараас хойших хугацаанд нь төлж барагдуулаагүй, зээл төлөх талаар тавьсан удаа дараагийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй байгаа тул зээлийн төлбөр 3,330,000 төгрөг хүүгийн төлбөр 1,544,365 төгрөг, нийт 5,144,761 төгрөгийн төлбөрийг зээлдэгч Н.******* нь хамтран зээлдэгч Г.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“...миний бие ******* *******гийн ******* ******* ХХК ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан.

Анх 2019 онд Г.******* гэдэг найзынхаа эзэмшлийн автомашиныг барьцаал 2019 оны 03 сарын 28-ны өдөр ******* *******гийн ******* ******* ХХК-иас 2.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй, хүргэн ах ******* мод түлээ хийнэ, эргэлтийн мөнгө өгөөч гэхээр түүнд зээлсэн. Би хүргэн ах ******* одоог хүртэл ганц ч төгрөг аваагүй ээ Үүнээс хойш сар бүрийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж, 2019 оны 04 сарын 30-ны өдөр 120,000 төгрөг, 2019 оны 05 сарын 28-ны өдөр 66.000 төгрөг 2019 оны 06 сарын 27-ны өдөр 126,000 төгрөг, 2019 оны 07 сарын 30-ны өдөр 126,000 төгрөгийг төлөөд би компани руу явж 1 сар гаруй хугацаанд сургалтад сууж, цаашид ажилгүй тогтмол цалингүй болсон учир сар бүрийн эргэн төлөлтийг төлөлгүй явсаар 2020 оны 02 сарын 13-ны өдөр 130,000 төгрөг, 2020 оны 06 сарын 16-ны өдөр 130.000 төгрөг нийт 698,000 төгрөг төлсөн байна. Н.******* миний бие ажилгүй болсны улмаас сар бүрийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй явж байтал 2021 онд ******* *******гийн ******* ******* ХХК-иас яриад сар бүрийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийхгүй бол шүүх рүү өгөх гэж байна. Тиймээс ирж гэрээгээ шинэчил гэхээр нь 2021 оны 11 сарын 29-ний өдөр очиход 2,000,000 сая төгрөг маань хүү болон алданги тооцогдож 3,330,000 төгрөг болсон байсан ба 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 210118 тоот зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. 2022 оны 01 сарын 03-ны өдөр 140,000 төгрөг, 2022 оны 03 сарын 31-ны өдөр 200,000 төгрөг нийт 340,000 төгрөгийг төлсөн байна. Би сар бурд нь эргэн төлөлтийг төлж явсан ч ажилгүй болсны улмаас төлж чадахгүй байдалд хүрсэн. Би тогтмол орлоготой байх үедээ хугацаанд нь төлж байсан

******* *******гийн ******* ******* ХХК нь зээлийн төлбөр 3,330,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,544,365 төгрөг, нийт 5,144,761 төгрөгийг нэхэмжилсэн. Би үндсэн 2,000,000 төгрөгийн зээл авсан ба үүнээс 1,038,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч: Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“...миний бие ******* *******гийн ******* ******* ХХК-иас Н.******* зээл авахад батлан даагчаар зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх талаар зээлдүүлэгчийн хүсэлтээр хэд хэдэн удаа ярилцсан. Н.******* хэлэхдээ би зээл авч хэрэглэсэн тул чамд ямар ч хохирол учруулахгүйгээр би өөрөө төлнө гэж хэлсэн.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 5,144,761 төгрөг нь зээлийн төлбөр, хүүгийн төлбөрөөс 270,396 төгрөгөөр зөрүүтэй байгаа тул тодруулж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******гийн ******* *******” ХХК нь хариуцагч Н.*******, Г.******* нараас зээлийн төлбөр 3.300.000 төгрөг, хүүгийн төлбөр 1.544.365 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 270.396 төгрөг, нийт 5.144.761 төгрөг гаргуулахыг  хүсэж нэхэмжилжээ.

Хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “******* *******гийн ******* ******* ХХК нь зээлийн төлбөр 3,330,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,544,365 төгрөг, нийт 5,144,761 төгрөгийг нэхэмжилсэн. Би үндсэн 2,000,000 төгрөгийн зээл авсан ба үүнээс 1,038,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй..” гэж, хариуцагч Г.******* “...Н.******* зээл авахад батлан даагчаар зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх талаар зээлдүүлэгчийн хүсэлтээр хэд хэдэн удаа ярилцсан. Н.******* хэлэхдээ би зээл авч хэрэглэсэн тул чамд ямар ч хохирол учруулахгүйгээр би өөрөө төлнө гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 5,144,761 төгрөг нь зээлийн төлбөр, хүүгийн төлбөрөөс 270,396 төгрөгөөр зөрүүтэй байгаа тул тодруулж өгнө үү  “ гэж тайлбарлан маргаж байна.

Хариуцагч Н.*******, Г.******* нар нь “******* *******гийн ******* *******” ХХК-тай 2021 оны 11-р сарын 29-ний өдөр 210118 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3.300.000 төгрөгийг 3,5%-ийн хүүтэй зээлсэн, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан ийн дугаартай автомашин барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүдийн хуулбар талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 6-8/

Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан “зээлийн гэрээ”, “барьцааны гэрээ” нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Г.******* нь “******* *******гийн ******* *******” ХХК-тай байгуулсан “зээлийн гэрээ” болон “барьцааны гэрээ” -нд зээлдэгч Н.*******ын нэгэн адил эрх эдэлж,үүрэг хүлээсэн хамтран зээлдэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа маргаагүй болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар “******* *******гийн ******* *******” ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хамтран зээлдэгч Г.******* нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна.

Иймд хариуцагч нараас  зээлийн төлбөрт 3.300.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.544.365 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 270.396 төгрөг, нийт 5.144.761 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******гийн ******* *******” ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******, Г.******* нараас зээлийн төлбөрт 3.300.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.544.365 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 270.396 төгрөг, нийт 5.144.761 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******гийн ******* *******” ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  дүгээр зүйлийн 7-р зүйлийн 7.1., Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,266 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.*******оос 48,633 төгрөг, хариуцагч Г.*******оос 48,633 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        Ш.ОДОНЗУЛ