Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2023/00412

 

 

 

 

 

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дугаар 131/ШШ/00412 Номгон

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, 1994 онд төрсөн, эмэгтэй, ******* овогт Эрдэнэхандын Гэрэлмаа,

Хариуцагч: Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******, өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.      Миний бие ******* нь тус өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн сувилагчаар түр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн ажилтнаар томилогдож ажилласан. Ажиллах байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэнэт 2023 оны 01 дүгээр сараас эхлэн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ******* ...чи лаборант мэргэжилтэй учир чамайг хүүхдийн сувилагчаар ажиллуулахгүй, иймд эрүүл мэндийн шалтгаантай гээд өргөдлөө өгчих би ажлаас чөлөөлсөн тушаалыг чинь гаргачихъя гэж хэлсэн. Би ...анх ажилд авахдаа ийм асуудал ярьж байгаагүй шүү дээ гэхэд, ...чи ажлаас гарахгүй бол нийт авсан цалинг чинь Мэргэжлийн хяналтын газраас буцааж төлүүлнэ, ажлаа хурдан өг гэж хэлэх болсон. Удаа дараалан намайг өргөдлөө өг гэж шахах болсон. Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй тул 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 5 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Би тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажилдаа алдаа дутагдал гаргаагүй, түүнчлэн удирдлагаас намайг мэргэжил дээшлүүлэх талаар огт сургаагүй, энэ боломжийг олгоогүй, өөр сувилагчийг сургасан. Иймд тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул намайг Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагчаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 4,078,611 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлаж байна.

2.         Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уг эрүүл мэндийн төвд түр ажлын байранд ажилд орсон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Намайг 2021 оны 12 сараас эхлэн эрх бүхий албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж эхэлсэн. н.Алтанхуяг эмчийг ажлаас гарсны дараа л намайг ажлаас гаргахыг шаардсан. Намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь лицензийн шалгалт өгөөгүй эсхүл өвчний учир ажлаас чөлөөлөгдөхийг шахаж шаардсан. Намайг үүнийг ойлгохгүй байгаа бол аав ээжийгээ дагуулж ир гэж хэлсэн. Намайг ажлаас чөлөөлөгдөхдөө өвчний учир гэх үндэслэлээр өөрөө ажлаасаа чөлөөлөгд гэж хэлсэн. Би сурах боломжгүй гэж хэлсэн зүйл байхгүй гэв.

3.         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс түүнийг лаборант мэргэжилтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, мэдсэн гэдгийг хариуцагч болон нэхэмжлэгч хэн аль нь мэдүүлдэг. Ажил олгогч түүнийг лаборант мэргэжилтэй гэдгийг мэдсэний үндсэн дээр түүнийг 2020 онд хүүхдийн сувилагчийн ажилд түр авч 2021 онд үндсэн ажилтнаар томилсон байдаг. Тэгэхээр бүтэн жилийн хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй бол үндсэн ажилтнаар томилох шаардлагагүй байсан. ******* нь ажил үүргийн хувьд алдаа дутагдал гаргасан зүйлгүй. Нэг удаагийн сахилгын шийтгэл авсныг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч түүний ажил үүрэгтэй холбоогүй энэхүү нөхцөл байдал тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогчийн үндсэн эрх, үүргийг заасан байдаг. Тухайн хуулийн 43.1.5 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчоос шаардлагатай мэдээллийг авах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ цуцлах шаардлага үүссэн бол ажилтнаас мэдээллийг авах ёстой. Гэтэл хурлын тэмдэглэлд ажлаас гарах өргөдлөө өгөх талаар л ярьсан байдаг. *******г сувилахуйн ухаанаар суралцаад ир, тэр хугацаанд цалинтай чөлөө, цалингүй чөлөө олгох талаараа мэдэгдэж болно. Тэгтэл энэхүү нөхцөл байдал байхгүй. *******г ажлаа өгчих тэгвэл хуулийн байгууллагад хандахгүй гэдэг нь түүнийг хуулийн байгууллагад хандах эрхийг хязгаарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д зааснаар энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хуульд заасан шаардлага стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас ангид байх эрхийг хангах ёстой байдаг. Гэтэл *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.6 дугаар зүйлд заасны дагуу ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх гэж заасан байдаг. Энэ талаар ажил олгогч зааварчилгаа өгсөн нөхцөл байдал байхгүй байна. Мөн хуулийн 43.2.9-т зааснаар Ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах гэж заасан. Ажил олгогчоос *******г суралцах боломжийг олгох байсан. Мөн хуулийн 43.3-т Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ. гэж заасан байдаг. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг ажил олгогч хэрэгжүүлээгүй *******г ажиллуулаад байсан. Нэг удаагийн хуралдаанд *******г суралцах талаар арга хэмжээ авч ажиллаагүй. Эдгээр нөхцөл байдлаас харахад ажил олгогч хууль болон гэрээнд заасан журмаа хэрэгжүүлэн ажиллаагүй нь харагдаж байна. Миний үйлчлүүлэгчийг чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнийг тайлбарлахдаа ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан байдаг. *******г мэргэжлээ дээшлүүлэх боломжит хугацааг олгосон зүйл байхгүй. 2022 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн газраас албан бичиг ирсэн. *******д 2023 оны 01 сард мэдэгдэх хуудсаа өгсөн. 2023 оны 02 дугаар сард ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ хугацааг боломжит хугацаа өгсөн гэж үзэхгүй. Сувилахуйгаар суралцах бол 3 жил хугацаа зарцуулагдана. Тэгэхээр боломжит хугацаа гэдэг нь ажлын байрыг тодорхой хугацаанд хадгалж, ажилтандаа боломжит хугацааг өгсөн байхыг шаарддаг. Тэгтэл ажил олгогчоос уг хугацааг олгоогүй юм. Эрүүл мэндийн газрын албан бичигт арга хэмжээ авч, хариу мэдэгдэнэ үү гэсэн байдаг. Ажилтнаа сонсдоггүй, тайлбар хүлээж авдаггүйн жишээ бол жирэмсэн гэдгийг нь мэдээгүй. Түүний талаар мэдсэн байсан ч ажлаас чөлөөлсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасны дагуу Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр ******* дарга бол ажлаас гарах өргөдлөө өгчих гэсэн болохоос биш, ажилтнаа нэг ч удаа сонсоогүй байна. *******гийн өнөөдрийн шүүх хуралдаанд нэг ч үг хэлж чадахгүй байдал зэргээс харахад ар гэрийг дуудаж танилцуулсан байх гэж харагдаж байна. Гэхдээ ажил олгогч нь ажилтнаа сонсож, ямар нөхцөл боломж байгаа талаар ярилцах хэрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буйгаар *******д боломжийг олгосон гэдгээ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1. Манай өрхийн эрүүл мэндийн төв *******г анх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түр хугацаагаар ажилд авч улмаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 33 тоот тушаалаар хүүхдийн сувилагчийн үндсэн ажилтнаар томилсон. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу сувилахуйн тусгай зөвшөөрөлгүй байсан учраас түүнийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тушаалаар 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Анх манай өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны 9 дүгээр сард хүүхдийн үзлэг хариуцдаг н.Алтанхуяг эмчийн сувилагч өндөр насны тэтгэвэрт гарч сувилагчийн хэрэгцээ шаардлага үүссэн. Ковид-19 халдварт өвчин дэгдсэн үе байсан учраас сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан тул их эмч н.Алтанхуягийг дуудан ...та өөрийнхөө хамт ажиллах мэргэжлийн сувилагчийг судалж байгаарай гэж хэлж байсан. Ингээд н.Алтанхуяг эмч сувилагч оллоо эмчээ энэ хүн бас лаборант юм байна гэхээр нь олзуурхан *******г анх ажилд авсан. Тухайн үед ковид-19 халдварт өвчин дэгдсэн үе байсан учраас түүний бичиг баримтыг сайн шалгаагүй авсан бөгөөд сувилахуйн лицензтэй, мөн лаборант гэж ойлгож ажилд авсан. Манай ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв Баянхонгор сумын 1, 4, 10 дугаар багуудыг хариуцдаг бөгөөд аймгийн төвийн хамгийн их ачаалалтай өрхийн эрүүл мэндийн төв гэдэг утгаараа нэг сувилагч байхгүй бол тэр чинээгээрээ бусад ажилтнуудад ачаалал маш их нэмэгддэг. 2020, 2021 онуудад ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалт хийгдэж, тархалт ихтэй байсан учраас түүнийг даган эрүүл мэндийн байгууллагууд маш их ачаалалтай ажиллаж байсан тул тухайн онуудад Эрүүл мэндийн байгууллагын хяналт үнэлгээ хийгдээгүй болно. 2022 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн хяналт үнэлгээгээр лаборант мэргэжилтэй *******г хүүхдийн сувилагчаар ажиллуулсан зөрчил манай өрхийн эрүүл мэндийн төвөөс илэрсэн. Энэ талаар *******д хэлж сувилахуйн лицензгүй байгаа учраас ажлаас чөлөөлнө, манай өрхийн эрүүл мэндийн төвд лаборант гэж орон тоо, бүтэц зохион байгуулалтын хувьд байдаггүй учраас чамайг лаборантаар ажиллуулах боломжгүй байна, эсвэл сувилахуйн лицензтэй болоод ирвэл ажиллуулах боломжтой талаар хэлсэн. Мөн чи өөрөө хүсэлтээ өгөх боломжтой талаар удаа дараа зааж зөвлөж байсан. Эрүүл мэндийн газраас дээрх зөрчлөө арилгах талаар албан шаардлага манай өрхийн эрүүл мэндийн төвд ирсний дагуу бид хуулийн дагуу мэдэгдлээ өгч *******г 1 сарын дараа ажлаас нь чөлөөлсөн. ******* нь сувилахуйн лицензтэй бол бид түүнийг ажлаас нь чөлөөлөх шаардлага байхгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байгаа учраас *******г хүүхдийн сувилагчийн ажилд эгүүлэн авах боломжгүй байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны МNS5292:2011 стандартад зааснаар 2023 оны бүтэц зохион байгуулалт, орон тоог баталсан бөгөөд үүнд хүүхдийн сувилагч гэсэн орон тоо манайд байхгүй. Тус стандартад заахдаа ч хүүхдийн сувилагч гэж заагаагүй байгаа. ******* нь нэхэмжлэлд дурдахдаа ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй гэжээ. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ******* нь ажилгүйдлийн тэтгэмж авсан эсэхийг шалгахад ******* нь ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа юм байна. Энэ утгаараа ******* чөлөөлөгдсөн шийдвэрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэж тайлбарлав.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай өрхийн эрүүл мэндийн төв нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******г сувилагчаар түр ажилд авсан. Энэ үед ковид-19 тархалтын үе байсан учраас сонгон шалгаруулалт хийх боломжгүй байсан. н.Алтанхуяг эмчийн сувилагч тэтгэвэртээ гарсан тэр үед нь эрүүл мэндийн төвийн даргаас н.Алтанхуяг эмчийг сувилагч ажилд авах талаараа хэлсэн юм байна лээ. н.Алтанхуяг эмч нь эрүүл мэндийн төвийн даргад нэг сувилагч ажилд оруулахаар боллоо. Харин тэр сувилагч нь лаборант мэргэжилтэй байсан. Тэгэхээр нь манай байгууллага лаборант мэргэжилтэй учраас манай байгууллагад тохирох юм байна гэж бодоод ажиллуулахаар болсон. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******г хүүхдийн сувилагчаар үндсэн ажилтнаар ажиллуулсан. Манай эрүүл мэндийн төвд 2020, 2021 онуудад ковид-19 цар тахалын нөхцөл байдалтай холбоотойгоор шалгалт ирээгүй. 2022 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн төвөөс шалгалт ирж *******г сувилахуйн лицензгүй, сувилахуйн сургууль төгсөөгүй гэдгийг илрүүлсэн. Эрүүл мэндийн газраас энэхүү зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэх тухай албан бичиг ирсэн. Тэгээд *******г ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. ******* нь надад боломж олгож, сургаагүй гэж байна. ******* эмч, ахлах сувилагч нар *******г дуудан уулзаж сувилахуйн сургуульд явах, тухайн цаг хугацаанд түр хүн ажиллуулж байя гэж хэлсэн. Тэгтэл 2-3 жил сурах боломжгүй гэж хэлсэн. Тиймээс түүнийг ажлаас чөлөөлөхөөр болсон. Нэхэмжлэгч ******* нь намайг сургахаар явуулаагүй, харин өөр хүнийг сургахаар явуулсан гэж байна. Гэтэл ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвөөс өөр хүн сургахаар явуулсан зүйл байхгүй. *******г сувилахуйн лицензгүй гэдэг талаарх зөрчил илэрсний дараа энэ талаар мэдэгдсэн байна. Тэгээд сувилагчаар сурах талаар хэлэхэд ******* нь боломжгүй гэсэн. Тэгээд уг мэдэгдэх хуудсаа гаргаж, дуудан танилцуулахад хүлээн авах боломжгүй гэж гарын үсэг зураагүй байдаг. Үүний талаарх хурал хийж ******* эмч *******гаас санал хүсэлт байна уу гэж асуухад санал хүсэлт байхгүй гэсэн байна. Уг хурлын тэмдэглэлд ******* танилцаж гарын үсэг зурсан байдаг гэв.

2.3. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 05 дугаартай тушаалаар *******г ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ тушаалтай холбоотойгоор ажил олгогч ажилтныг авч ажиллуулахдаа уг ажлын байрны шаардлагыг хангасан эсэхийг шалгаж авах үүрэгтэй. Харин тус эрүүл мэндийн төвийн нэг гаргасан алдаа нь цар тахлын үе байсан учраас маш их ачаалалттай ажиллаж байсан. Мөн тус өрхийн эрүүл мэндийн төв нь 3 баг хариуцаж ажиллаж байсан н.Алтанхуяг эмч өөрийнхөө сувилагчийг ажлын байрны шаардлага хангаагүй ажилтныг авсан байдаг. Тухайн хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан. Яагаад гэвэл Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Сувилагч бол тухайн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, лицензийн шалгалтад орж эрхээ авсан байхыг шаарддаг. *******г уг шаардлагыг хангаагүй байсан болохоор ажлаас чөлөөлсөн. *******г ажил мэргэжлийн алдаа дутагдал гаргаснаас болж ажлаас чөлөөлөөгүй. Хүүхдийн сувилагч бол 0-5 настай хүүхдүүдэд нэн шаардлагатай үйлчилгээг үзүүлэх ёстой байдаг. Сувилагч бол тариа хийх ажилд мэргэшсэн байх ёстой. Тэгтэл ******* тариа хийж чадахгүй, өндөг хатгаж шинжилгээ авахгүй байсан. Тэгэхээр нь сувилахуйн лиценз байгаа эсэхийг шалгасан бол уг хүн удаан хугацаанд ажиллах боломжгүй байсан. Ажил олгогчийн алдаанаас болоод *******г 2 жил ажиллуулсан. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд жил болгон шалгалт хийдэг. Цар тахлын байдалтай холбогдуулан 2 жил дараалан шалгалт ирээгүй байсан. Иймээс тус эрүүл мэндийн төвийн алдааг илрүүлж чадаагүй. Улмаар Эрүүл мэндийн газраас уг эрүүл мэндийн төвд шалгалт хийхэд *******гийн алдаа дутагдал илэрсэн. Эрүүл мэндийн газраас алдаа дутагдлаа засах талаар мэдэгдэл ирүүлсэн байдаг. Энэхүү албан бичгийн дагуу *******тай уулзаж үүний талаар мэдэгдсэн байдаг. ******* нь цаашид суралцах боломжгүй гэдгээ хэлсэн байдаг. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ гэхээр шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн мэдэгдэх хуудсаар гардуулж өгөх гээд хурал болоход ажил олгогчоос үүнтэй холбоотой санал хүсэлт байна уу гэж асуухад ******* нь байхгүй гэж хариулсан байдаг. Гэтэл ******* нь санал хүсэлтээ хэлэх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан байдаг. Тэгэхээр анхнаасаа сувилахуйн сургуульд суралцаагүй, лицензгүй байгаа хүнийг ажил мэргэжлийг сайжруулах боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу сувилагч мэргэжилтэй хүнд уг мэргэжлийг дээшлүүлэхээр арга хэмжээ авахыг заасан байдаг. Тэгтэл сувилагчийн бакалаврын боловсролгүй хүнийг мэргэжлийн дээшлүүлэх боломжгүй. *******гийн жирэмсэн байсан талаар өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсэн. Н.Лхамдулам дарга мэдэгдэх хуудас гардуулж байхад ******* нь жирэмсэн талаараа хэлж хурлын тэмдэглэлд тусгагдах боломжтой байсан. Мөн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгч байгаа жирэмсний хяналтын дэвтрээс харахад ******* нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр жирэмсний хяналтдаа орсон байна. *******г ажлаас чөлөөлсөн тушаал нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсан байдаг. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтан мэдэх боломжгүй байсан байна. Өөрийнхөө жирэмсний талаар нотлох баримтаа авчирч өгөөгүй бол түүнийг мэдэх боломжгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа сувилагчийн ажилд эргүүлэн томилуулах гэж тодорхойлсон. Тэгтэл уг хүнийг анхнаасаа хууль зөрчин авсан байхад дахиад ажил томилохоор дахин хууль зөрчин ажилд авах боломжгүй. Тэгэхээр 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай эрүүл мэндийн төвийн даргын *******г ажлаас чөлөөлсөн тухай тушаал үндэслэл бүхий байна гэв.

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төрсөн баримт, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын *******г ажлаас чөлөөлөх тухай 05 дугаартай тушаал, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өмгөөлөгч П.Өлзийбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, жирэмсэн эхийн хяналтын дэвтэр болон сувилагчийн ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах эмчийн 03 дугаартай тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 33 дугаартай Үндсэн ажилтан томилох тухай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 33 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын *******г ажлаас чөлөөлөх тухай 05 дугаартай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын 98 дугаар албан бичиг, нэг удаагийн тэтгэмж олгосон төлбөрийг даалгавар, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн 22 дугаар албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 98 дугаар албан бичиг, шүүхэд төлөөлөх болон өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт, мэдэгдэх хуудас, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ажилтнуудын хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. ******* нь ажил үүргийн хувьд алдаа дутагдал гаргаж байгаагүй ба ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 43 дугаар зүйл, 80.1 дүгээр зүйлийн 80.1.2-т заасан мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах болон мэргэжлээ дээшлүүлэх боломжит хугацааг олгоогүй.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасны дагуу Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлав.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. 2022 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн хяналт үнэлгээгээр лаборант мэргэжилтэй *******г хүүхдийн сувилагчаар ажиллуулсан зөрчил илэрсэн. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг *******г хангаагүй байсан болохоор ажлаас чөлөөлсөн.

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу сувилагч мэргэжилтэй хүний уг мэргэжлийг дээшлүүлэхээр арга хэмжээ авахыг заасан болохоос сувилагчийн бакалаврын боловсролгүй хүний мэргэжлийг дээшлүүлэх боломжгүй.

3.3. *******гийн жирэмсэн байсан талаар өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч мэдсэн. Жирэмсний хяналтын дэвтрээс харахад ******* нь тушаал гаргасны дараа 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр жирэмсний хяналтдаа орсон байна гэж тайлбарлан маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвд хүүхдийн сувилагчаар түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар томилогджээ. (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)

4.2. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийгдсэн хяналт, шалтгалтаар лаборант мэргэжилтэй *******г хүүхдийн сувилагчийн албан тушаалд ажиллуулж байсан гэх зөрчил илэрсэн.

4.3. Хариуцагч Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар эмнэлэгийн тусламж үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлгүй байх тул хүүхдийн сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдэх хуудсыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******д танилцуулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

4.4. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын *******г ажлаас чөлөөлөх тухай 05 дугаартай тушаалаар тус өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагч *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн сувилахуйн тусгай зөвшөөрөлгүй гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

4.5. Нэхэмжлэгч ******* нь лаборант мэргэжилтэй, сувилахуйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын 98 дугаар албан бичгээр тогтоогдож байхаас гадна зохигч энэ талаар маргаагүй.

5. 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын *******г ажлаас чөлөөлөх тухай 05 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

5.1. Эмнэлэгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх үндэслэлийг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ., 25.2-т Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй байна. гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, тус өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагчийн албан тушаал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т зааснаар уг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу сувилагчаар ажиллах зөвшөөрлийн гэрчилгээ авсан иргэнийг томилох зохицуулалттай атал хариуцагч үүнийг зөрчиж, нэхэмжлэгчийг ажилд томилсон байна.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино. гэж зохицуулжээ.

Хэдийгээр, нэхэмжлэгчийн талын зүгээс ...Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 43 дугаар зүйл, 80.1 дүгээр зүйлийн 80.1.2-т заасан мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах болон мэргэжлээ дээшлүүлэх боломжит хугацааг олгоогүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч ******* ажлын байрны тодорхойлолтод заасан сувилагчийн диполомын болон бакалаврын боловсрол эзэмшээгүй байх тул ажил олгогчийн зүгээс бодит нөхцөл байдал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар мэргэжлийн боловсрол эзэмшиж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах боломжит хугацаа олгох боломж бүрдээгүй байх тул хууль зөрчсөн гэж үзэж буруутгах үндэслэлгүй.

Тодруулбал, энэ тохиолдолд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалснаас гарах сөрөг үр дагаврыг багасгахад чиглэгдэх асуудлыг шийдвэрлэх буюу ажилтныг сувилагчийн мэргэжлийн боловсрол эзэмшиж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах боломжит хугацааг нэхэмжлэгчид олгох бодит нөхцөл байдал байхгүй.

5.3. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч ******* ...би ажиллах хугацаандаа ажил үүргийн хувьд алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас намайг мэргэжил дээшлүүлэх талаар огт сургаагүй, боломжийг олгоогүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасан хуулийн шаардлагын зөрчиж ажилд томилогдсон байхад ажил үүргийн хувьд алдаа дутагдал гаргаж байгаагүй гэж зөвтгөх, ажилтныг мэргэжлээ дээшлүүлэх боломж олгоогүй гэж ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

5.4. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж заасныг зөрчсөн гэж маргасан.

Нэхэмжлэгч ******* жирэмсэн эхийн хяналтад 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орсон болох нь хэрэгт авагдсан жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаар тогтоодож байгаа боловч маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын *******г ажлаас чөлөөлөх тухай 05 дугаар тушаал гарсны дараа жирэмсний хяналтад орсон, тухайн үед өөрийгөө жирэмсэн болохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж байсан эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөлд байдал тогтоогдож байх тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж буюу хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх эрх зүйн үр дагаварыг үүсгээгүй байна.

6. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь хууль бусаар чөлөөлөгдөөгүй, шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, 158.2.2.-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус зохицуулсан.

7.1. Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохдоо хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Ажлаас үндэслэлгүй халсан тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарагдах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянхонгор аймгийн Т ийн 100030000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

120 120.2- , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд й.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ