Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 145/ШШ2023/00281

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 145/ШШ2023/00281

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 02 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 02 дугаар баг, ******* тоотод оршин суух, овгийн *******ын ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 02 дугаар баг, - тоотод оршин суух, овгийн *******ын *******ид холбогдох,

Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.*******той 2018 онд танилцаж 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хамтран амьдарсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний бие нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээтэй, Г- дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-07 тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн миний төрсөн эх А.******* нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000639135 дугаар гэрчилгээтэй, Г-1018007474 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-08 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус бэлэг хүлээн авагч Г.*******ийн зөвшөөрснөөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж түүнд бэлэглэсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр миний бие Г.*******той маргаан болсон бөгөөд Г.******* нь миний биед халдан намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000639135 дугаар гэрчилгээтэй, Г-1018007474 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-8 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээтэй, Г- дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-7 тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг бэлэглэгчдэд буцаан олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* 2018 оноос хойш манай охин С.*******тэй харилцаж хамтран амьдарсан. Би Г.*******ийг өөрийн хүргэн болчихлоо гэж бодоод хүү С.ий эзэмшил газрыг Г.*******ид бэлэглэсэн. 2022 оны 09 дүгээр сард Г.******* хүү С.ийг зодож, хөл гар руу нь өшиглөж, элдвээр доромжилсон байсан. Энэ үед миний хань нас бараад удаагүй байсан. С. насанд хүрээгүй, одоо 13 настай хүүхэд. Тиймээс би хүүхдийнхээ газрыг Г.*******оос буцааж авмаар байна. 2022 оны 11 дүгээр сард миний бага охин С.*******ийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Г.******* дэндүү харгис, хэлсэн зүйл нь дандаа худлаа байдаг. Үнэн зөв хоёрыг шүүх шийдэж өгөх байх гэж бодож байна. Өнөөдөр хэрэг шүүх гэж орж ирээгүй. Хамгийн гол нь С.******* бид хоёр С.*******ийн газрыг болон хүү С.ий газрыг буцааж авах гэж л нэхэмжлэл гаргасан. Тийм учраас болоод өнгөрсөн асуудлыг нүдэж зодсон, тэгсэн ингэсэн гэж яримааргүй байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж хүүгийнхээ газрыг буцааж авах хүсэлттэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* С.******* нар нь анх 2018 онд танилцаж үүнээс хойш хамтран амьдарч байгаад 2020 онд С.*******, хадам ээж А.******* нар нь өөрсдийн нэр дээрх газруудыг Г.*******ид бэлэглэлийн гэрээ байгуулж бэлэглэсэн байдаг. Тодорхой хугацаа өнгөрсний дараа 2022 оны 08 дугаар сард А.*******ын хүүхэд болох С.ийг зодсон, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бага охин С.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд гаргасан. С.*******ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд Г.*******ийг хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ийм учраас Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон, бэлэглэгчийн болон төрөл садангийн хүний эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэх үндэслэлүүд тогтоогдож байгаа учир дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байгаа. Хариуцагч талын тайлбарыг сонслоо. Ярьж байгаа зүйл нь намайг заадуураар зүсч байсан, эд зүйл эвдсэн гэсэн асуудлууд ярьж байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон, эсхүл түүний болон төрөл садангийн хүний биед санаатай хохирол учруулсан бол гэж заасан. Бэлэг хүлээн авагчийг, бэлэг хүлээн авагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэсэн нэг ч заалт байхгүй. Тиймээс хэрэгт ач холбогдолгүй зүйлийг ярьж байна гэж үзэж байна. С.*******ийг зодсон зүйл байхгүй гэж ярьж байна. Анхан шатны шүүхээр ороод 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй ч уг хугацаандаа гомдол гаргаагүй байдаг. Улмаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Гомдол гаргаагүй нь шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдохоор байна. Иймд бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулж, дээрх хоёр газрыг эзэмшигч нарт нь буцаан олгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд би С.*******тэй танилцаж байсан. С.******* 2020 онд надад газраа бэлэглэсэн. Өмнөх нэхэмжлэл дээрээ намайг бичиг баримтыг нь авдарнаас нь аваад Тулга гэх нотариатчтай хамтраад намайг хулгай хийсэн гэж яриад байгаа. Одоо болохоор намайг эхнэртэйгээ байж байтал хэрүүл маргаан хийгээд орж ирсэн талаар яриад байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 34-01 тоотод байрлах өөрийн эзэмшлийн газар нохойдоо хоол өгчихөөд гэртээ ороод байж байтал С.******* хаалга тогшоод байсан. Тухайн үед би хаалгаа онгойлгохгүй 20, 30 минут болоход цонх хагалчих гээд чулуугаар цонх руу шидээд болохгүй байхаар нь хаалгаа онгойлготол *******гийн ******* орж ирээд хаана байна, би чамайг олохдоо л нэг олон гээд манай эхнэр рүү дайраад зодоо хийсэн. Би тэр хоёрыг салгасан ч эрүүгийн хэрэгт холбогдоод шүүхэд дуудагдсан. Тэр нь шийдвэрлэгдээд надад 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Тухайн үед би энэ хоёр хүнийг салгасан гэсэн ч би зодоогүй. Тэр хоёр л зодолдоод байсан. С.******* заадуур барьж дайраад, машин эвдээд, шкафны хаалга, өрөөнүүдийн хаалгануудыг онгойлгож байгаад тийрээд, агсам согтуу тавиад байсан. Тэр үед би С.*******ийн согтуу, эрүүлийг нь мэдээгүй. Шууд л чулуу бариад цохих гээд дайраад байхаар нь буйдан дээр дарж авсан. Тэрийг өөрийг нь зодсон болгож яриад байгаа. Тэрнээс би зодоогүй. Хамт амьдарч байх хугацаанд хүү буюу А.*******ын өргөж авсан 4 дэх хүүхэд бөгөөд алдарт эхийн 2 дугаар одон аваад тэтгэвэрт гарч байсан хүүхэд нь. Би тэр хүүхдэд гар хүрч байсан зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн Хөл бөмбөгийн холбооны дасгалжуулагч хийдэг хүн. Тэр хүүхдийг дагуулаад хөл бөмбөг тоглуулаад явж байсан. Тэрнээс биш зодсон асуудал байхгүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлт нь хэрэгт байгаа. Ногоон өнгийн заадуур нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан. Тэр эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээд гарч байхад шүүх дээр танхайраад С.*******ийн ээж А.******* манай эхнэр рүү дайрсан. Намайг мөн ална, хядна, гараад ир гээд байсан. Энэ хэргийг шүүгч М.Мандахбаяр шийдвэрлэсэн. 11 сард хүүхэд маань халуураад эмнэлэг дээр очоод стори нээлгэх гээд С.******* дээр очтол манай эхнэртэй бас хэрүүл маргаан хийгээд Д.Цэцэгээ гээд шүүгч шийдвэрлэсэн. Одоо энэ хэрэг нь давж заалдах шатны шүүхээр явж байгаа. Миний шкаф, цамц урсан, заадуурдсан, манай эхнэрийн куртикийг урсан хэрэг нь шийдэгдээгүй бас давж заалдах шатны шүүх дээр байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн С.*******ийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би өөрийнхөө гэрт байсан. Тэрнээс би С.*******тэй хамт амьдарч байсан зүйл байхгүй. Тэр өдөр эвдэлсэн улаан машин нь сэв зураастайгаа, шүүхийн шийдвэрийг хүлээгээд одоохондоо засуулж чадаагүй байгаа. Ямар ч гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээгээд зураг хөрөг дарах байх гээд хүлээж байгаа. Манай эхнэрийн хувцас куртикийг нь урсан. Намайг хойноос орж ирээд заадуурдсан. Хүзүүн дээр мэсний сорви байгаа. Энэ талаар бүгд хэрэгт авагдсан. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энэ хэрэг болсон ч цагдаа нар нь солигдчихоод байгаад байдаг. Хэрэг болсноос 3 долоо хоногийн дараа шүүх шинжилгээ дээр бид нарыг очиход шархнууд нь эдгэсэн, сорвийг авч хэлэлцээгүй. Нөгөө 2 зодолдож байхдаа шилбэ, нүүр, толгой ингэсэн тэгсэн гэж хэлсэн байсан. Тэрийг би сүүлд нь хэлсэн. С.******* 6 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Эхний 2 мэдүүлэгтээ намайг зодсон гэж ярихгүй 3 дахь мэдүүлгээсээ эхлээд намайг чи надад 10 сая төгрөг, 4 айлын газар өг гэсэн. Надад 13, 14-н үл хөдлөх хөрөнгө байдаг. Тэгэхгүй бол би чамайг зодсон болголоо, 10 сая төгрөг өгөөд миний зээлийг хаа гэсэн. 4 айлын газар өг, дундуур нь хуваадаг гэж байна, надад таньдаг шүүгч байгаа, надад ах байгаа гээд дарамтлаад байсан. Тэгээд цагдаа нь өөрчлөгдөөд байцаагч Нэргүй гэх хүн дээр очсон чинь намайг зодсон болгосон. Нэхэмжлэл дээрээ С.******* тэр өдөр гомдсон гэж яриад байгаа болохоор би тэр өдрийн процессыг яриад байгаа. Энэ асуудлаарх шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Тухайн өдөр 500,000 төгрөгөөр торгуулчихлаа одоо ингээд болох байх гэж бодсон ч газар нэхэмжлээд нөгөө зүйлээ эргүүлж яриад байгаа. Манай дарга дээр ороод, газрын алба дээр ороод, нотариатч Тулга дээр орж дарамтлаад, газрын даамлуудыг чичрүүлээд байгаа энэ хүмүүс. Ажил дээр хүртэл хачин зүйл яриад байгаа. Яагаад салсан байж ийм зүйл яриад яваад байгааг ойлгохгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******, А.******* нар нь Г.*******ийг хариуцагчаар татаж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2221, 2222 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах, дээрх гэрээнүүдэд дурдсан гэр бүлийн хэрэгцээний газруудыг буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад тухайн газруудын бэлэглэлийн гэрээ байсан. С.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Г.*******ид 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зодуулж, биедээ хөнгөн гэмтэл авч, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон гэдэг. Мөн Г.*******ийг биднийг өөрийн эд зүйлээ эвдэж сүйтгэсэн, олон нийтийн газар хэрүүл маргаан хийсэн гэж ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж байгаа үйлдлүүдэд гомдолтой байна гэсэн. Хэрэгт авагдсан баримтаар Г.******* ор үндэсгүй зүйлээр нэхэмжлэгч нарыг хохироож, гүтгээсэн асуудал харагдахгүй байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад нэмэлтээр өгсөн баримтуудаа шинжлэн судална. Хэрэгт авагдсан баримтуудаар С.******* Г.*******ийг өөрийн хүсэлтээр хэрүүл маргаан хийсэн байдаг. Өөрөө гэрт нь очиж бусдыг доромжилж, эд зүйлийг нь эвдсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан баримтууд хангалттай авагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байна. Мөн тэмдэгтийн хураамжийг С.******* өөрийн нэрээр 2 удаа төлсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөх, нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ёстой. Тэмдэгтийн хураамжийг буцааж иргэнд олгох эрх зүйн үндэслэл гарвал зөвхөн С.*******т өгнө. Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлага тохирох тэмдэгтийн хураамж төлөөгүй нь харагдаж байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.******* нь Г.*******ид гомдоод байгаа, 500,000 төгрөгөөр торгуулсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэ тогтоол байгаа. Дээр нь намайг эд зүйл сүйтгэсэн, олон нийтийн газар хэрүүл маргаан хийсэн гэж гүтгээд байгаа гэсэн зүйлүүдийг дурдсан. Нэхэмжлэгч А.*******ын талаас Г.*******ийн үйлдэлд гомдсон үндэслэл харагдахгүй байгаа. Харин шүүхэд гаргасан тайлбартаа хүү С.ийг зодож байсан гэж байгаа ч нотлох баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна. Нотлох баримт шинжлэн судлах шатанд С.*******ийн Г.*******ийн эд зүйлийг эвдээгүй, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж байгаагүй, Г.******* намайг гүтгээд байна гэдгийг няцаах баримтуудыг шинжлэн судлуулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэлээ гаргана гэв.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 02 дугаар багийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн *******гийн ******* /РД:ВЮ93062907/ нь ам бүл 3, ээж, дүүгийн хамт 9 дүгээр гудамжны 3 тоотод оршин суудаг нь үнэн гэсэн,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 02 дугаар багийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн *******ын ******* /РД:ВЮ65082363/ нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт 9 дүгээр гудамжны 3 тоотод оршин суудаг нь үнэн гэсэн,

№0000021820 дугаартай хүүхэд үрчилсний бүртгэлийн гэрчилгээнд: Үрчлэхийн өмнөх гэсэн хэсэгт Шар ус овгийн *******ийн /РД:/, үрчилсний дараах гэх хэсэгт Шар ус овгийн *******гийн , үрчлэн авсан гэх хэсэгт, эцэг Шар ус овгийн Паламын *******, эх овгийн *******ын ******* нарт ийг үрчлэн авсныг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэсэн,

№0000963188 дугаартай хүү Шар ус овгийн *******гийн /РД:/-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №2221, №2222 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний хуулбаруудад: ,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолд: ,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 23620101000926 дугаартай төрөл садангийн лавлагаанд: овгийн *******ын ******* нь Шар ус овгийн *******гийн *******ийн эх гэсэн,

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 01/02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 19120011 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, мөрдөгчийн санал, 04 дугаартай прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны тогтоол, хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 26 дугаартай яллах дүгнэлтийн хуулбарууд,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 379, 395 дугаартай шийтгэврүүд,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 200 дугаартай шийдвэр,

№2221, №2222 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийн хуулбарууд,

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.*******, А.******* нар нь хариуцагч Г.*******ид холбогдуулж Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

3.Нэхэмжлэгч С.*******, А.******* нар нь Г.*******ид холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №2221, №2222 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчингүй болгож, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000639135 дугаар гэрчилгээтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-8 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-7 тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг бэлэглэгч С.*******, С. нарт буцаан шилжүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч С.*******, А.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ .

4. С.*******, А.******* нар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн №2222, №2221 тоот гэрээгээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-8 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-7 тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг бэлэг хүлээн авагч Г.*******ид бэлэглэсэн гэх үйл баримт нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй: 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн; 280.1.2-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж заасан. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бэлэг хүлээн авагч Г.******* нь бэлэглэгч С.*******ийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 2023/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-д зааснаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №2221, №2222 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №2221 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний бэлэглэгч нь С. байх ба насанд хүрээгүй бэлэглэгчийг төлөөлж түүний ээж А.******* бэлэглэлийн гэрээг байгуулжээ. С. нь 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 11 настай, Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан Эрх зүйн зарим чадамжтай этгээд байна. Эрх зүйн зарим чадамжтай этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх нь хэлцэл хийхээр Иргэний хүүхдийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан тул бэлэглэлийн гэрээг А.******* байгуулсан нь хууль зөрчөөгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн зарим чадамжтай этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний эцэг, эх шүүхэд хамгаална гэж зааснаар Бэлэглэлийн гэрээ хүчингүй болгох нэхэмжлэлийг А.******* гаргасан нь мөн хууль зөрчөөгүй гэж үзлээ.

7. Бэлэг хүлээн авагч Г.******* нь бэлэглэгч С.ий эгч С.*******ийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж шүүх шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

8. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-д зааснаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №2221, №2222 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчингүй болгож, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000639135 дугаар гэрчилгээтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-8 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэгч С.д, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 3-7 тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэгч С.*******т буцаан олгохоор шийдвэрлэлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэгч С.******* нь шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт гаргасан боловч техникийн нөхцөлөө хангаж чадаагүйн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. нар нэхэмжлэгч С.*******ийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ийн эзгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2221, 2222 дугаартай бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгойн 53 дугаар гудамжны 7 тоот газрыг бэлэглэгч С.*******т, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгойн 53 дугаар гудамжны 8 тоот газрыг бэлэглэгч С.д буцааж олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА