Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/00872

 

 

 

 

 

 

 

 

2023 03 06

182/ШШ2023/00872

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* дугаар байр, 20 тоот хаягт оршин суух, Бээс овогт *******ын ******* /РД:КЮ71091972/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******, 9 дүгээр давхарт байрлах, ******* даатгал ХХК /РД:2813017/-д холбогдох,

даатгалын нөхөн төлбөрт 30 700 232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө*******,

Гэрч *******,

Шинжээч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэсувд.

 

:

 

1. А.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон н тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сард банк ХХК-иас талийгаач эхнэр бид нар орон сууцны ипотекийн зээл авсан. банк ХХК болон ******* даатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.05.03-ны өдрийн 810 тоот Хамтран ажиллах гэрээний дагуу Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-г 2019.11.28-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд зээлдэгчийн гэнэтийн ослын улмаас нас барсны, мөн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд даатгалын эрсдэл бий болсон гэж тооцож, нөхөн төлбөр олгохоор заасан байдаг. Тус гэрээнд зааснаар гэнэтийн осолд үйлдвэрлэлийн осол гэдгийг хамааруулж, ойлгоно гэж заасан. Эхнэр маань 2021.11.03-ны өдөр ажлаа хийж байгаад ажлын байран дээрээ гэнэт нас барсан. банк ХХК-ийн зүгээс ******* даатгал ХХК-нд даатгалын тохиолдол бий болсон байна гээд албан бичиг хүргүүлсэн ч тухайн үед ямар нэгэн хариу ирээгүй. Тиймээс бид өөрсдөө тус компанид хандахад даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй учир нөхөн төлбөр олгохгүй гэсэн хариу хэлсэн. Иймд бид Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд тус хорооноос ******* даатгал ХХК-д болон надад ...дээрх тохиолдолд танай компанийн зүгээс даатгуулагчийн амь эрсдсэн нас барсан шалтгааныг даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж үзээд гэрээний 3.1.6-д заасан бүх төрлийн өвчин, эмгэг түүнээс үүсэх эрсдлүүд, 3.2-д өвчин эмгэгийн улмаас нас барах тус тус заасныг үндэслэж, нөхөн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна гэсэн албан бичгийг явуулсан байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос ******* даатгал ХХК-д мэдүүлгийн маягтыг 7 хоногийн дотор хуулбарлан ирүүл гэсэн албан бичгийн хариуг өгөөгүй. Иймд би Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-ний 1.7.6-д заасан даатгалын тохиолдол бий болсон учраас гэрээнд заасны дагуу 30 700 000 төгрөгийг нөхөн төлбөрт ******* даатгал ХХК-иас төлөх үүрэгтэй гэж үзэж дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Засгийн газрын 2015.06.29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-д заасны дагуу үйлдвэрлэлийн ослыг бүртгэсэн актаар үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоодог. Ийм осол гарсан үед байгууллагын зүгээс комисс томилж комиссын гишүүд нь судалж бүртгээд харьяа дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хяналтын улсын байцаагчаар хянуулж баталгаажуулдаг. Үүний дагуу эхнэр ажлын байран дээрээ нас барсан нь үйлдвэрлэлийн осол мөн гэдгийг комиссын 2021.11.11-нд Үйлдвэрлэлийн ослын тогтоосон акт гарч Баянгол дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч ******* баталгаажуулснаар хүчин төгөлдөр болсон.

2. Тус акт нь захиргааны актад хамаарах бөгөөд иргэний шүүхийн ажиллагаагаар хянах боломжгүй. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-д зааснаар тухайн үйлдвэрлэлийн ослыг бүртгэсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт эсхүл шүүхэд хандах ёстой. Одоог хүртэл уг актын талаар Захиргааны хэргийн шүүхэд, эсхүл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол, санал гаргасан үйл баримт тогтоогдоогүй.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-т Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ гэж заасан. Үйлдвэрлэлийн осол гэж томьёолсон ганц тодорхойлолт нь энэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй байдал гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн төвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхгүй ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 3.1.6.-д үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг тус тус ойлгоно гэсэн. Эдгээр хууль зүйн үндэслэлээс үзвэл ажлын байрандаа нас барсан нь үйлдвэрлэлийн осол мөн гэдэг нь тогтоогдож байна. Талууд ажлын байран дээрээ нас барсан, ковидын дараах зүрхний шигдээсээр нас барсан уу, үгүй юу гэдэгт маргаагүй. Хариуцагчийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан гол үндэслэл бол бусад ердийн өвчний улмаас нас барсан учраас даатгалын гэрээний 1.7-д заасан үндэслэл хамаарахгүй гэсэн нь үндэслэлгүй. Даатгуулагч нь зүрхний шигдээсээр ажлын байран дээрээ нас барсан. Энэ нь ажил дээрээ буюу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа дээрх хуулийн зохицуулалтын дагуу үйлдвэрлэлийн осол гарсан гэдгийг тогтоочихсон. Мөн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.4-т ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал үйлдвэрлэлийн осолд тооцно гэж тодорхой заасан.

4. Даатгуулагч нь өөрөө эмч хүн байсан. Ковидын үед тасралтгүй ажилласан цөөхөн байгууллагын нэг нь эрүүл мэндийн салбар буюу эмнэлэг юм. Эх нялхсын эмчийн хувьд ажлаа тасралтгүй хийсэн нь яг ковид цар тахлын дэгдэлттэй үед ковид тусах хамгийн их эрсдэлтэй байсан. Энэ үүднээс ковид туссаны улмаас зүрх шигдээсээр тухайн өдрөө нас барсан байдаг. Ингээд дээрх үйл баримтыг үйлдвэрлэлийн осол биш гэж үзэх хууль зүйн үндэслэл нотлогдохгүй. Мөн дүрмийн 3.10-т Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна гэж заасан. Хянан баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан. Энэ акт бол хүчин төгөлдөр байгаа.

Шинжээч нарын тайлбараар бол уг акт зөвхөн маягтын хувьд л зөрчилтэй гэж байгаа болохоос биш үйлдвэрлэлийн осол мөн гэдгийг тайлбарлаж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт болон шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол мөн болох нь хангалттай тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч А.*******, талийгаач нарт даатгалын төрлийг танилцуулж, сонгох эрхийг олгосон бол энэ талаарх баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй. Гэтэл амьдрал дээр орон сууцны зээл авч үзсэн хүн бүр л үүнийг мэдэж байгаа, банкнаас өгсөн бүхий л баримт дээр гарын үсэг зуруулдаг болохоос биш тайлбарлаж, танилцуулдаггүй. Хэрэв гарын үсэг зурахгүй бол зээл олгогдохгүй л болдог.

Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй, гэрээний 1.7.6-д заасны дагуу нэгэнт гэнэтийн осолд үйлдвэрлэлийн ослыг хамруулна гэж заасан учраас даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй тул хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 30 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч ******* -иас гаргасан тайлбартаа 뺺гч Ө*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох эхнэр 2021.11.04-ний өдөр нас барсан. Ингээд нэхэмжлэгч талаас манай компанид даатгалын нөхөн төлбөр болох 30 700 000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан. Бидний хувьд тус нөхөн төлбөрийг олгох эсэхийг холбогдох журмын дагуу судлан үзэхэд даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас нас бараагүй, харин өвчний улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас манай зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

1.Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осол тогтоосон 2021.11.11-ний өдрийн актыг хүчин төгөлдөр байгаа учраас үйлдвэрлэлийн осол гэж мөн гэж үздэг бөгөөд 2022.11.10-ны өдрийн 2022/15 дугаартай шинжээчийн дүгнэлтийн асуулт А-гийн хариултад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т заасны дагуу Эх хүүхэд, эрүүл мэндийн үндэсний төвийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх орон тоо бус байнгын комиссын судлан бүртгэсэн акт нь, Засгийн газрын 2015.06.29-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 2-т Энэ тогтоол гарсантай холбогдуулан, мөн Засгийн газрын 2009.11.14-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэж зааснаар хүчингүй болсон тогтоолын хавсралт байх тул үйлдвэрлэлийн ослыг бүртгэсэн актыг үндэслэлгүй гэж дүгнэсэн байгаа. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учраас үйлдвэрлэлийн осол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-ний гол хамгаалалт бол даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд үйлчилдэг. Гэтэл талийгаачийн нас барсан шалтгаан болох ковид-19 өвчин нь олон улсын өвчний ангиллын 91-07 кодтой корона вирусийн халдвараар үүсгэдэг халдварт өвчин гэж тодорхойлогддог. Тэгэхээр нэгэнт өвчний улмаас нас барсан байхад гэнэтийн осол гэж үзэх үндэслэлгүй, гэрээний 3.1.6-д заасан нөхөн төлбөр олгохгүй үнэдслэлд хамаарч байна гэж үзэж байна.

3.Нэхэмжлэгч тал биднийг гэрээг танилцуулах үүргээ биелүүлээгүй гэдэг. банк ХХК болон ******* даатгал ХХК нь хамтран ажиллах гэрээний хүрээнд ажилладаг. банк нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн мэргэжлийн даатгалын зуучлагч буюу мэргэжлийн оролцогч байгаа. Даатгалын гэрээг танилцуулж, сонгох эрхийг олгох тухай бид банк ХХК-д гэрээгээр олгосон. Гэтэл банк ХХК үүргээ биелүүлээгүй асуудлыг тус банкнаас тодруулах ёстой болов уу гэж бодож байна.

4.Мөн компанийг үйлдвэрлэлийн ослыг бүртгэсэн актыг эс зөвшөөрч гомдол гаргах эрхтэй байсан гэж тайлбарлаж байна. Бидэнд ийм эрх байхгүй ба ямар нэгэн байдлаар бидний эрх ашиг зөрчигдсөн гэх үйл баримт байхгүй. Тиймээс бид гомдол гаргах эрхгүй.

5.Нэхэмжлэгчийн эхнэр, талийгаач гийн нас барсан шалтгаан нь ковидын дараах зүрхний шигдээс гэсэн оноштой. Үйлдвэрлэлийн осолд тооцох өвчний жагсаалт байдаг, уг жагсаалтад энэ онош орж байгаа эсэхийг мэдэхгүй талаар гэрч, шинжээч нар тайлбарласан, тус жагсаалтыг мэдэхгүй байгаа бол үйлдвэрлэлийн осол гэж тооцсон нь өрөөсгөл гэж үзэхээр байна. Манай байгууллагын хувьд анхнаасаа бүх төрлийн өвчин эмгэг гэдэгт нөхөн төлбөр олгохгүй бөгөөд гэрээний 3.2-т зааснаар нэмэлт эрсдлийг оруулж тооцдог. Монгол улс бол зүрхний шигдээс өвчнөөр дэлхийд дээгүүрт ордог бөгөөд тиймээс банкны эдийн засагч энэ талаар тусгайлан тайлбарлаж өгдөг. Тэгэхээр бид банк ХХК-ийг үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоож чадахгүй. Гэхдээ бид нэмэлтээр зүрхний шигдээс өвчнийг даатгуулах гэдэг ч юм уу, даатгуулагчд эрсдлээс сонгож нэмэлтээр даатгуулах боломжийг нь олгодог. Гэрээний нэмэлт эрсдэлд даатгуулах өвчний талаар асуух эрх нь даатгуулагч А.*******, нарт байсан. Мөн гэрээнд хүлээн зөвшөөрөхгүй заалт байсан бол тухайн үед хэлэх боломж байсан ч өнөөдөр энэхүү гэрээг стандарт гэрээ гэх байдлаар тайлбарлах нь хэтэрхий өрөөсгөл байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2019.11.28-ны өдрийн банк ХХК-ийн Даатгалын мэдүүлгийн хуудас, А.******* болон ******* даатгал ХХК-ийн хооронд 2019.11.28-ны өдөр байгуулагдсан 195031102020100041 тоот Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ, 195031102020100042 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ, банкны 20191*******811990735, 20191*******811989729 тоот мемориалын баримтууд, 2021.11.11-ний өдрийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үйлдвэрлэлийн ослыг бүртгэсэн акт, Санхүүгийн зохицулах хорооноос ******* даатгал ХХК-д хүргүүлсэн 2021.*******.30-ны өдрийн 9/4507 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, ******* даатгал ХХК-ийн 2022.01.21-ний өдрийн А.*******ад хүргүүлсэн 22-01/142 тоот Нөхөн төлбөрийн тухай албан бичиг /хх-ийн 3-13, 16-18/, 2019.11.25-ны өдрийн банк ХХК болон А.*******, нарын хооронд байгуулсан ЗГ/201843549332-1 дугаартай Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөчрлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 57-59/ зэргийг,

4.Хариуцагч талаас нотлорх баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, 2813017 регистрийн дугаартай ******* даатгал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-ийн 22, 29, 61, 107/ зэргийг,

5. Талуудын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2022.03.25-нй өдрийн 3720 дугаар захирамжийн дагуу 1100006161 тоот гийн нас барсны гэрчилгээ, 2021.11.04-ний өдрийн 00189 тоот Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 34-35/, 2022.04.11-ний өдрийн 4559 дугаар захирамжийн дагуу банк ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 5031/21/529 тоот Харилцагчийн нөхөн төлбөрийн тухай албан бичиг /хх-ийн 68/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* даатгал ХХК-д холбогдуулан 30 700 232 ээ.

Шүүхээс хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, эхнэр 2021.11.03-нд ажлаа хийж байгад ажлын байран дээрээ ковидын дараах зүрхний шигдээс оношоор нас барсан бөгөөд хариуцагчтай байгуулсан Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-ний 1.7.6-д заасан үйлдвэрлэлийн осол болсон буюу гэнэтийн осол болж даатгалын тохиолдол үүссэн нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үйлдвэрлэлийн ослын бүртгэсэн акт-аар тогтоогдсон, уг актыг хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч баталгаажуулсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар тус актад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн баримт байхгүй, одоо хүчин төгөлдөр байгаа, буруу маягтад Үйлдвэрлэлийн ослын бүртгэсэн акт үйлдсэн нь актыг хүчингүй болгох үндэслэлгүй, шинжээч нар эхнэр г нас барсан үйл явдал нь үйлдвэрлэлийн осол мөн гэдэг талаар тайлбарласан тул даатгалын гэрээнд зааснаар хариуцагч даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Хариуцагч байгууллага нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, хамтран зээлдэгч, даатгуулагч нь 2021.11.03-нд корона вирусын халдварын дараах зүрхний булчингийн үрэвсэл, зүрх амьсгалын дутагдал, зүрхний шигдээсээр нас барсан нь гэрээний 3.1.6, 3.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарна, олон улсын өвчний ангиллын 91-07 кодтой ковид-19 өвчин нь корона вирусийн халдвараар үүсгэдэг халдварт өвчин тул гэнэтийн осол гэж үзэх үндэслэлгүй, Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-г даатгуулагчид танилцуулж, гарын үсэг зуруулдаг, нэмэлт эрсдэлээс хамгаалах даатгалын тохиолдлоор зүрхний шигдээс өвчин гэх мэтээр сонгож байгуулах боломжтой, эрхтэй байсан, хүчингүй болсон дүрмийн хавсралт маягтыг үндэслэн үйлдвэрлэлийн осол тогтоосон акт үйлдсэн нь хүчин төгөлдөр биш болсон гэж үзнэ, уг Үйлдвэрлэлийн ослын бүртгэсэн акт-д манай байгууллага гомдол гаргах эрхтэй этгээд биш гэж тайлбарлан маргасан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогджээ.

3.1. А.******* нь 82 82.1.-д дагуу тэй холбоотой Санхүүгийн зохицулах хорооноос хянаж хариу өгсөн болох нь ******* даатгал ХХК-д хүргүүлсэн 2021.*******.30-ны өдрийн 9/4507 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр нотлогдсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж үзнэ.

3.2. Хэрэгт нэхэмжлэгч А.*******, талийгаач нарын гэрлэсний гэрчилгээ болон банк ХХК-тай байгуулсан 2018.05.08-ны өдрийн ЗГ/201843549322 тоот зээлийн гэрээ авагдаагүй ч зээлийн гэрээний талуудын хооронд байгуулсан 2019.11.25-ны өдрийн Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /Орон сууцны ипотекийн зээлд шилжүүлэх/-ний 1.1-д 2018.05.08-ны өдрийн ЗГ/201843549322 тоот зээлийн гэрээгээр олгосон 101 500 000 төгрөгийн зээлээс дараах төлбөрийг хийсэн байв. Үндсэн зээлд 31 500 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21 801 358.83 төгрөг..., 1.2-т Энэхүү гэрээг байгуулах үед үндсэн зээл болох 70 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд Банк, Монгол банк, Монголын ипотекийн корпорацитай байгуулсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ-ний дагуу зээлийн үлдэгдлийг Орон сууцны ипотек-ийн зээлийн нөхцөлд шилжүүлж, энэхүү дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хийсэн болно... гэсэн, зохигчдын тайлбар зэргээр зээлдэгч А.*******, хамтран зээлдэгч нар банк ХХК-иас 2018.05.08-ны өдрийн ЗГ/201843549322 тоот зээлийн гэрээгээр 101 500 000 төгрөгийн зээлийг авч, уг зээлийн үлдэгдлийг 2019.11.25-ны өдрийн Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-р жилийн 8 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатайгаар Орон сууцны ипотек-ийн зээлийн нөхцөлд шилжүүлэн зээлсэн болох нь нотлогдсон бөгөөд зээлдэгч нар гэрлэгчид байсан талаар зохигчид маргаагүй байна.

3.3. Дээрх зээлийн гэрээтэй холбоотойгоор болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлыг нөхөн төлөх, хураамж төлөх зорилгоор зээлдэгч нар болон хариуцагч ******* даатгал ХХК-ийн хооронд 2019.11.28-нд 195031102020100041 тоот Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээнд даатгуулагч буюу үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нарын амь нас /гэнэтийн ослын улмаас нас барах/ нь даатгалын зүйл байхаар, гэрээний 1.7-д даатгалын эрсдэл болох гэнэтийн ослын төрлүүдийг тодорхойлж, 1.7.6-д үйлдвэрлэлийн осол гэж заан, даатгалын хугацаа нь 2022.11.27-ныг хүртэл үргэлжлэхээр тус тус тохиролцсон байна.

Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 443 дугаар зүйлийн 443.1., 431.4.-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байна.

Эдгээр үйл баримтууд нь 2019.11.28-ны өдрийн банк ХХК-ийн Даатгалын мэдүүлгийн хуудас, А.******* болон ******* даатгал ХХК-ийн хооронд байгуулсан 2019.11.28-ны өдрийн 195031102020100041 тоот Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ, 195031102020100042 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ, даатгалын хураамж төлсөн тухай банкны 20191*******811990735, 20191*******811989729 тоот мемориалын баримтууд зэргээр нотлогдсон.

3.4. Хамтран зээлдэгч буюу даатгуулагч нь даатгалын гэрээний хугацаанд 2021.11.03-нд нас барсан нь 1100006161 тоот нас барсны гэрчилгээний хуулбар, 2021.11.04-ний өдрийн 00189 тоот Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ-р нотлогдсон.

 

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.3., 29.4.-т зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол гарсан үед Засгийн газраас тогтоосон журмын дагуу ослыг тогтоох, судлан бүртгэх, шалтгааныг тогтоон акт гаргах үүрэг бүхий орон тооны бус, байнгын комиссыг байгуулж ажиллуулах, уг комиссын гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянаж, актыг зөвшөөрч баталгаажуулах эсхүл зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлт гаргахаар зохицуулжээ.

Засгийн газрын 2015.06.29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1-д ажилтан үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, амь насаа алдсан тохиолдлуудыг зааж, 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.4-т ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед ажилтан амь насаа алдсан бол акт тогтоохоор заасан байна.

5. Дээрх хууль болон дүрэмд заасны дагуу даатгуулагч гийн ажил олгогч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн орон тооны бус, байнгын комиссоос 2021.11.11-ний өдөр Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт гаргажээ.

Энэ актаар ажилтан буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмчээр ажиллаж байсан гийн нас барсан шалтгааныг ...Ажилтан ажлаа хийж байгаад ковидын дараах зүрхний миокардит өвчний улмаас нас барсан... гэж дүгнэн, ...Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт дүрмийн 2.1.1 дэх заалтын дагуу үйлдвэрлэлийн осолд тооцов гэж шийдвэрлэсэн байх бөгөөд актыг хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч зөвшөөрч баталгаажуулсан байна.

6. Хэрэгт авагдсан, 2021.11.04-ний өдрийн 00189 тоот Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ-нд ...Лхүндэв......Нас барсан шалтгаан: Зүрх, амьсгалын дутагдал. Үндсэн онош: Коронавирусын халдварын дараах зүрхний булчингийн үрэвсэл... гэжээ.

7. Шүүхээс томилогдсон шинжээч , Б.Баясгалан, Д.Байгалмаа нарын 2022.11.10-ны өдрийн 2022/15 тоот шинжээчийн дүгнэлтэд: ...Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн их эмч нь ээлжийн ажлаа гүйцэтгэсний дараа усанд орох өрөөнд унасан байдалтай олдсон нь Засгийн газрын 2015.06.29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1 дэх хэсэг ...хөдөлмөрлөгч иргэн үйлдвэрлэлийн осолд...дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно, 2.1.4 дэх заалтад ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед гэж заасантай хамааруулахаар /тооцогдохоор/ байгаа нь нэхэмжлэгч А.*******ын ирүүлсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд бүрдүүлсэн бичиг, баримтын гэрчийн мэдүүлэг-с тогтоогдож байна. Уг осол гарахад шууд нөлөөлсөн хүчин зүйл буюу усанд ордог өрөөнд унасан байсан нь усанд орсон өрөөний температур өндөр байсан байж болох, ковид-19 коронавирусын тархалтын үед ажлын ачаалалтай ажиллаж, ажил амралтын цаг алдагдсан байх магадлалтай гэж үзэж байна... гэсэн байна.

Шинжээч нараас шүүх хуралдаанд дээрх дүгнэлтийг тодруулан ...Шүүхээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн орон тооны бус байнгын комиссын үйлдвэрлэлийн ослын актыг бүртгэсэн акт үндэслэлтэй эсэхийг бүхэлд нь асуусан... бид улсын байцаагчийн баталгаажуулсан актыг хүчингүй гэж үзээгүй. Хүчингүй гэж үзэх үндэслэл байхгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа үйлдвэрлэлийн ослыг бүртгэсэн акт үндэслэлтэй эсэх дээр...хүчингүй болсон актын маягтыг хэрэглэсэн байна. 2015.06.29-ний 269 дүгээр тогтоолыг батлахдаа 2009.01.14-ний 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Тэгэхээр хуучин маягт ашигласан акт байна гэж үзсэн. Түүнээс биш улсын байцаагчийн актыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзээгүй. Мөн нарийвчилж тогтоох юм бол тухайн үйлдвэрлэлийн осол нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.4 дэх хэсэгт хамруулж тооцогдох үйлдвэрлэлийн осол мөн байна гэж үзэж байгаа...дүрмийн...аль, аль заалт нь үйлдвэрлэлийн осолд хамаарна... 2009 оны тогтоолоор баталсан актын маягт дээр бичсэн...үйлдвэрлэлийн ослыг үгүйсгэх үндэслэл болохгүй... гэж мэдүүлжээ.

8. Эдгээр баримтууд, шүүх хуралдаанд мэдүүлсэн шинжээч нарын болон гэрч *******ийн мэдүүлэг зэргээр талийгаач нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмчийн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байрандаа зүрх, амьсгалын дутагдал, коронавирусын халдварын дараах зүрхний булчингийн үрэвсэл өвчний улмаас буюу эрүүл мэндийг сарниулсан үхэлд хүргэх шалтгаан бүхий өвчний улмаас гэнэт нас барсан нь Засгийн газрын 2015.06.29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1, 2.1.4 дэх заалтад заасан үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч А.*******ын эхнэр г үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үзсэн, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн хянан баталгаажуулсан ажил олгогч байгууллагын орон тооны бус, байнгын комиссын 2021.11.11-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт-ыг хүчингүй болсон Засгийн газрын 2009.01.14-ний өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралт болох Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт-ын маягтад бүртгэсэн нь үндэслэлгүй талаар 2022.11.10-ны өдрийн 2022/15 тоот шинжээчийн дүгнэлтэд дурдсан байх боловч, энэ нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1, 2.1.4-т зааснаар даатгуулагч гийн нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн осол мөн болох тухай үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд уг акт нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хүчин төгөлдөр байх бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.3., 29.4.-т заасантай нийцсэн гэж үзнэ.

10. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх гэж тодорхойлсон ба даатгалын тохиолдол нь даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна уг хохирол учирсан шалтгаан нөхцөлийг хамтад нь ойлгохоор байна.

Иргэний хуулийн 436 дугаар зүйлд даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлыг даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгуулагч гэрээг цуцлах, 443 дугаар зүйлийн 443.17.-д амь насаа даатгуулсан этгээд нь амиа хорлосон бол даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхөөр зохицуулсан байдлаас үзэхэд даатгалын эрсдэл нь гэнэтийн, даатгуулагчаас үл хамаарах шалтгаанаар, санамсаргүй тохиолдлоор бий болдог шинжтэй үйл явдал байдаг.

Зээлдэгч нар болон хариуцагч ******* даатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-ний 1.7.6-д заасан гэнэтийн ослын нэг тохиолдол болох үйлдвэрлэлийн осол-д хамтран зээлдэгч, даатгуулагч өртөж нас барсан даатгалын тохиолдол бий болсон тул Иргэний хуулийн 431 431.1., 443 дугаар зүйлийн 443.1.-д зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Иймээс хариуцагч талын даатгуулагч өвчний улмаас нас барсан нь гэрээний 3.1.6-д заасан бүх төрлийн өвчин, эмгэг, түүнээс үүдсэн бүх төрлийн эрсдэлүүд, 3.2-т заасан өвчин эмгэгийн улмаас нас барах гэсэн даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарна, гэнэтийн осол гэж үзэх үндэслэлгүй, нэмэлт эрсдэлээр даатгуулаагүй гэсэн нэхэмжлэлийг үл зөвшөөрсөн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

11. Талуудын хооронд байгуулсан Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-ний 2.11-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан...тохиолдолд нас барсан ...зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно, 2.13-т Даатгалын тохиолдол болсон өдрийн байдлаар зээлийн үлдэгдлийг тасалбар болгон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно гэж, Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.18-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3.8-д Даатгалын нөхөн төлбөрийг дараах дүнд үндэслэн даатгалын гэрээнд тусгасан үндсэн болон хамтран зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувиар олгоно: 3.8.1. Даатгуулагч нас барсан...бол зээлийн үлдэгдэл дүн гэж тус тус заасан байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн тул даатгуулагчийн шаардвал зохих нөхөн төлбөрийн хэмжээг талийгаач нас барах үеийн байдлаар түүнд ногдох зээлийн үлдэгдэл дүнг банк ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 5031/21/529 тоот Харилцагчийн нөхөн төлбөрийн тухай албан бичигт тодорхойлсон 30 700 232 төгрөгөөр тооцох үндэслэлтэй бөгөөд талууд уг нөхөн төлбөрийн хэмжээг тооцох дүнд харилцан маргаагүй болно.

*******. Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдээр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч А.******* нь Иргэний хуулийн 431 431.1., 443 дугаар зүйлийн 443.1.-д даатгалын нөхөн төлбөрт 30 700 232 төгрөгийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

13.Хэрэгт авагдсан, банк ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 5031/21/529 тоот Харилцагчийн нөхөн төлбөрийн тухай албан бичиг, ******* даатгал ХХК-ийн 2021.11.24-ний өдрийн 21-01/1916 тоот Нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай банк ХХК-д хүрүүлсэн албан бичиг зэрэг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

14. 56 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 7 7.1.1.-д ээс 311 451 ж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 311 451 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******ад олгох нь хуульд нийцнэ.

115 115.2.1., 116., 118. 뿿

нь:

1. 431 431.1., 443 дугаар зүйлийн 443.1.-д ******* - 30 700 232 ан нэхэмжлэгч А.*******ад олгосугай.

2. 56 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 7 7.1.1.-д ээс 311 451 ж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 311 451 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******ад олгосугай.

3.И уулийн *******0 дугаар зүйлийн *******0.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА