Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 136/шш2023/00263

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2023/00263

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Даймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Даймаг, С сум, 1 дүгээр баг, Шы гудамж, 36-31 тоот хаягт байрлах Т ХХК /РД:2571862/

Хариуцагч: Даймаг, С сум, 4 дүгээр баг, Д б у 1-1 тоот хаягт байрлах С ө ХХК /РД:6394205/

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөгийг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Т

Хариуцагчийн төлөөлөгч: М.Б-А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т ХХК С ө ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Даймгийн С хотын нутаг дэвсгэрт М г т бТӨХХК-ийн ажиллагсадын орон сууцны хотхоны барилгын ажил гүйцэтгэхээр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр М г т бүйлдвэр ТӨХХК, Т ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх 1В/3406-020/19-АГ тоот гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан. Дээрх гэрээг Т ХХК-тай Даймгийн барилга угсралтын компаниудын төлөөлөл болгон ерөнхий гүйцэтгэгчээр сонгож байгуулсан бөгөөд Т ХХК нь орон нутгийн компаниудын оролцоог хангуулах зорилгоор Даймгийн С хотын нутаг дэвсгэрт баригдах Г т б үийн хотхоны 1-р шатны 95 айлын орон сууц (2-р байр) 2-р блокын туслан гүйцэтгэгчээр С ө ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ба барилгын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон юм. Тус гэрээг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр талууд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан боловч гэрээний хугацаанд барилга угсралтын ажил графикт төлөвлөгөөнөөс байнга зөрчигдөж ирсэн.

Т ХХК-ийн зүгээс барилгын ажлын гүйцэтгэл маш их хугацаа алдаж байгаа талаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дугаар 20/62 тоотоор ажил эрчимжүүлэх тухай /2020 оны 08 дугаар сарын 10-ны байдлаар ажлын алдагдал 50 хоног, ажлын явц 29 хувьтай/,мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 21/41 тоотоор шаардлага тус тус хүргүүлсний дагуу хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гаргаж, амлалт ирүүлсэн боловч 2020 онд 125 хоног, 2021 онд 120 хоног ажил гүйцэтгэлгүй, ажлын явцыг саатуулсан юм.

Захиалагчтай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх 1В/3406-020/19-АГ тоот гэрээний ажлын гүйцэтгэлд барилга захиалагчийн хяналтын баг өдөр тутам хяналт тавьж байсан ба М г т бүйлдвэр ТӨХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 570/21 тоот албан бичгийг ерөнхий гүйцэтгэгч Т ХХК-д ирүүлсэн ба уг албан бичигт ... Танай туслан гүйцэтгэгч компаниуд энэ оны барилга угсралтын хугацааны 40 хувьд нь үйл ажиллагааг явуулаагүй талаар барилга захиалагчийн хяналтын багаас бидэнд мэдээлснийг захиалагчийн зүгээс туйлын хангалтгүй гэж үзэж байна. Ерөнхий гүйцэтгэгч компанийн хувьд ажлын хоцрогдлыг шуурхай нөхөх, шаардлагатай тохиолдолд туслан гүйцэтгэгч нартай хариуцлага тооцож ажиллах шаардлагатай байна. Ажил гүйцэтгэх гэрээний 46.1-д Гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө гэж заасны дагуу цаашид гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги, торгууль ногдуулж, хариуцлага тооцох болно. гэсэн юм.

Дээрх нөхцөл байдлын улмаас цаашид С ө ХХК нь тус хотхоны 1-р шатны 95 айлын орон сууц (2-р байр) 2-р блокын барилга угсралтын ажлыг хугацаанд нь ашиглалтад өгөх боломжгүй гэж ерөнхий гүйцэтгэгч болох манай компанийн зүгээс дүгнэж барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дахин сунгахгүй дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүргүүлж, барилгын ажлын талбайг хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулахыг шаардсан боловч туслан гүйцэтгэгч компанийн зүгээс дээрх мэдэгдэлд дурдсан шаардлагыг хүлээж авахгүй гэсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

С ө ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний нийт төсөвт өртөг нь 1,310,400,000 төгрөг болно. Дээрх дүнгээс барилга угсралтын ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөрт 258,874,340 төгрөгийг мөнгөөр Т ХХК-иас 404,060 төгрөгийн барилгын материалыг урьдчилгаанд тооцож авсан ба нийт 262,080,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт авсан байна.

Үүнээс гадна С ө ХХК-ийн ажлын гүйцэтгэл нийт 736,594,443 төгрөг болсноос барьцаа 5 хувь, урьдчилгаа суутгал 20 хувь, талбайн зардал зэргийг суутгаад С ө ХХК-ийн данс руу 802,125,326 төгрөгийг шилжүүлсэн байна.

Суутгалыг задалж тооцвол гүйцэтгэлийн санхүүжилт хийхдээ барьцаа 5 хувь-36,829,721 төгрөг, мөн урьдчилгаа төлбөрийн суутгал 147,318,889 төгрөг, мөн талбайн зардалд 10,167,545 төгрөгийг суутган авсан болно. Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөрт нийт 262,080,000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс гүйцэтгэлийн санхүүжилт хийхдээ урьдчилгаа төлбөрт тооцож нийт 147,318,889 төгрөгийг суутгасан.

Зөрүү 114,761,111 төгрөгөөс барьцаанд байгаа гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 36,829,721 төгрөг, 14 дүгээр гүйцэтгэлийн олгоогүй санхүүжилт 5,034,563 төгрөгийг хасаад үлдэгдэл 72,896,827 төгрөгийг С ө ХХК-иас нэхэмжлэх тооцоо гарч байна. С-Ө ХХК-ийн хариуцаж байсан 95 айлын 2 дугаар блок дотроос үлдсэн материалын үлдэгдэл байгаа. Үүнийг нь тооцож бодсон мөн хийж дутуу үлдээсэн ажил байгаа үүнийг оногдох төлбөрт 5,132,351 төгрөг байна. Одоо 67,764,476 төгрөг гаргуулна гэв.

Хариуцагч С ө ХХК хариу тайлбартаа: С ө ХХК-д холбогдуулан гаргасан Т ХХК-ийн С ө ХХК-тай байгуулсан дугаар Г-2019/02-95-2-2 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна.

Барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг С ө ХХК нь Т ХХК-тай харилцан тохиролцож, Даймгийн С сумын нутаг дэвсгэрт баригдах Г т б үийн ажилчдын хотхоны 95 айлын орон сууцны /2-р байр/ 2-р блокын барилгыг бариулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцохоор шийдвэрлэж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Г-2019/02-95-2-2 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дээрх барилга угсралтын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож байгуулсан юм.

Гэвч Монгол Улсын хэмжээнд үүссэн Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоогдсон хорио цээрийн дэглэм, бараа материалын болон түүхий эдийн хомсдолоос шалтгаалан барааны үнэ өссөн, мөн компаний ажилчид ээлж дараалан дээрх өвчнөөр өвдөж үндсэн болон гэрээт ажилчдыг тэр даруйд нь эмчлүүлэх зэрэг хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, дээрх давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч Т ХХК нь хүсэлтийг хүлээж авалгүйгээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд хандсаныг буруу гэж үзэж байна.

Т ХХК нь С ө ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Г-2019/02-95-2-2 тоот гэрээний үндэс суурь болсон захиалагч тал болох Батлан хамгаалах яам, Санхүүжүүлэгч-төсөл хэрэгжүүлэгч М г т бүйлдвэр ТӨХХК болон ерөнхий гүйцэтгэгч Т ХХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Даймгийн С хотын нутаг дэвсгэрт баригдах Г т б үийн хотхоны 1 дүгээр шатны 95 айлын орон сууц болон 32 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ №1в/3406 тоот гэрээний санхүүжилт болон бусад холбоотой асуудлыг шалгуулахаар Х ө ХХК, Т ө ХХК болон манай компанийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн эрх зүйн маргааныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргаж, үүний дагуу Даймаг дахь Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 211900279 дугаар хэрэг нээн шалгасан. Нэхэмжлэгч тал тайлбартаа урьдчилгаа 20 хувийн талаар яриад байна. Бид нар бүгд адил тэнцүү 20 хувь авах байсан боловч нэг компани нь бусдаас илүү 40 хувийн урьдчилгаа аваад тэр компанийн ажил илүү явна. Төсөлд төслийн менежерийг дундаасаа санхүүжүүлэхээр болсон. Тэр санхүүжүүлж байгаа хугацаанд нэхэмжлэгч компани өөрийнхөө бараа материалыг санхүүжүүлсэн. Тухайн урьдчилгааг хугацаанд нь өгсөн бол бараа материалыг үнэд орохоос өмнө авах байсан. Гэтэл энэ бүх давуу эрхийг ганцхан компани эдэлсэн. Нэхэмжлэгч компани санхүүжилт орж ирэхээр өөртөө авч хэрэглэчихээд гэтэл бусад компани хохироод явсан. Үүнээс болж тухайн гурван компани гомдол гаргаж эхэлсэн. Гэтэл одоо эцсийн байдлаар өөрсдөө өрөнд орчихоод мөнгө төлөх болоод явж байна. Төслийн хувьд тухайн хугацаандаа мэдээж багтахгүй байсан. Тухайн үед захирал нь солигдож Т болж мөнгө, төгрөгөө өгөхгүй болж эрсдэл үүсэж эхэлсэн. Иймд миний хувьд үнэн зөвшөөр шийдүүлэх хүсэлтэй байна гэв. Нэхэмжлэгч тал гадна талд хийсэн байна гэж 5,000,000 төгрөгийг хасаж байгаа. Гэтэл тухайн мөнгийг ямар үндэслэлээр тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Манай компанийн хувьд бид нараар угсралтыг хийлгэж аваад дараа нь бид нарыг гаргах бодолтой байсан гэж хардаад байгаа. Ийм учраас тооцоо нийлэх хүсэлтэй байгаа. Тухайн үед дотор ханын шавар төсөлд хэдэн төгрөг вэ. Гэтэл бид нарын ажлын хөлс тухайн үнийн дүнгээс багаар тооцогдож байгаа. Тухайн үед ажил хийх бүрд өр нь нэмэгдээд яваад байсан. Бид нарын хувьд орон нутгийн компани учраас эхэлсэн ажлаа дуусгах, ажил хийгдэхээр мөнгө нь нэмж орох байх гэж бодож хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хэдэн төгрөгийн ажил хийсэн гэдгийг гаргаж ирэх ёстой гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4-5/, Т ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-11/, С ө ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хх-12/, Даймгийн С хотын нутаг дэвсгэрт баригдах Г т б үийн хотхоны 95 айлын орон сууц (2-р байр)-ны 2-р блокын барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13-39/, С ө ХХК-д ажил эрчимжүүлэх тухай албан бичиг /хх-40-41/, С ө ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх-42/, Т ХХК-д С ө ХХК-д гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-43/, барилга угсралтын ажлын гүйцэтгэл №13 нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-44-48/, С ө ХХК-ийг санхүүжүүлсэн тооцоо /хх-49/, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-50/, Хаан банкны 2019 оны 11 дүгээр сарын 01, 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэх №2 нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-51-52/, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэх №3 нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-53/, Хаан банкны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-54/, С ө ХХК мөнгөн тооцооллын хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-55/, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №06/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-56/, Хаан банкны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-57/, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №08/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-58/, Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-59/, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №08/02 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-60/, Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №09/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-61-62/, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №09/02 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-63/, Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-64/, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №10/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-65/, Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-66/, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №11/02 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-67/, Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №11/03 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-68-69/, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №12/03 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-70/, Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-71/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №05/04 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-72/, Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-73/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №06/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх№74/, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-75/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №08/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-76/, Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-77/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-78-79/, Даймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 136/ШЗ2021/01**** дугаартай шүүгчийн захирамж /хх-80-81/, Даймгийн С сумын Засаг даргын тамгын газрын 03/1190 дугаартай албан бичиг /хх-82/

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-94/, хариуцагчийн төлөөлөгчийн М.Б-Агийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-95/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-139/, Дотоод товъёог /хх-146-147/, Т ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай урьдчилгаа санхүүжилтын тухай албан бичиг /хх-148/, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/02 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-149/, №04/01 дугаартай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-150-151/, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №101204784 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-1152-154/, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №101204784 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-155-156/, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/01 дугаартай Даймгийн Засаг дарга А.Э танаа хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-157/, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/01 дугаартай Т ХХК-д хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-158/, С ө ХХК-Нефтийн үйлдвэрийн барилгад 2019.10.15-2020.03.31-нд гарсан зардлын тооцооны баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-159/, С ө ХХК-ийн Е баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-160/, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээт харуулын хөлсөөр ажиллах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-161-164/, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05/02 дугаартай Т ХХК-д урьдчилгаа санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-165/, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/03 дугаартай Т ХХК-д мэдээлэл авах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-166/, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 06/02 дугаартай Т ХХК-д урьдчилгаа санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-167/, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 06/01 дугаартай Т ХХК-д урьдчилгаа санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-168/, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаартай Т ХХК-д хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-169/, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Т ХХК-д гүйцэтгэл санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-170/, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн МГТБҮ ТӨХХК-д хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-171/, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12/07 дугаартай Т ХХК-ийн гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-172/, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1020038210 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-173-175/,2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1020038210-01 дугаартай ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-176-179/, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1020038210-02 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-180-182/, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/100 дугаартай Х ө ХХК, Т ө ХХК, С ө ХХК-д М г т бүйлдвэр ТӨХХК-иас хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-183-187/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/04 дугаартай нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-188/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/01 дугаартай Т ХХК-д гүйцэтгэл санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-189/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/02 дугаартай Т ХХК-д С ө ХХК-иас хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-190-191/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/01 дугаартай нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-192/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/01 дугаартай Т ХХК-д гүйцэтгэл санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-193/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/02 дугаартай Т ХХК-д ажлын явцын тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-194/, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21/158 дугаартай С ө ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-195/, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/01 дугаартай Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т танаа хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-196/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 968 дугаартай С ө ХХК-д Даймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-197/, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Т ХХК-ийн байранд хийсэн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-198-201/, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07/01 дугаартай Т ХХК-д ажлын явцын тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-202/, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/03 дугаартай Даймгийн Засаг дарга О.Б танаа хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-203-204/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08/01 дугаартай нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-205/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08/03 дугаартай Т ХХК-д гүйцэтгэл санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-206/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан танаа С ө ХХК, Т-Ө ХХК, Х ө ХХК нарын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-207-211/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Даймгийн ГХБХБГ-ын дарга Ц.О танаа С ө ХХК, Т-Ө ХХК, Х ө ХХК нарын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-212-217/, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 614/21 дугаартай Х ө ХХК, Т-Ө ХХК, С ө ХХК нарын хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-218/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 996 дугаартай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Г танаа хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-219-220/, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1177 М г т ТӨХХК-ийн захирал Д.А танаа хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-221-222/, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-223-226/, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний 1177 дугаартай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын М г т ТӨХХК-ийн захирал Д.А танаа хүсэлт хүргүүлэх тухай /хх-227-228/, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-229-232/

Шүүхээс нотлох баримт бүрдүүлэх зорилгоор 211900279 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-100/, С ө ХХК, Т-Ө ХХК, Х ө ХХК нарын Даймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдлын хуулбар /хх-101-105/, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/276 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Прокурорын тогтоолын хуулбар /хх-120-122/,

ҮНДЭСЛЭХ нь:

5.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

а/Даймгийн С хотын нутаг дэвсгэрт баригдах Г т б үийн хотхоны 1-р шатны 95 айлын орон сууц (2-р байр) 2-р блокын туслан гүйцэтгэгчээр С ө ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ба барилгын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон юм. Тус гэрээг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр талууд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан боловч гэрээний хугацаанд барилга угсралтын ажил графикт төлөвлөгөөнөөс байнга зөрчигдөж ирсэн тул гэрээний хугацааг цаашид сунгахгүй, урьдчилгаанд өгсөн мөнгөний үлдэгдэл 67,764,476 төгрөг гаргуулна гэж,

7.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

а/С ө ХХК нь Т ХХК-тай харилцан тохиролцож, Даймгийн С сумын нутаг дэвсгэрт баригдах Г т б үийн ажилчдын хотхоны 95 айлын орон сууцны /2-р байр/ 2-р блокын барилгыг бариулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцохоор шийдвэрлэж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Г-2019/02-95-2-2 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дээрх барилга угсралтын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож байгуулсан. Монгол Улсын хэмжээнд үүссэн Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоогдсон хорио цээрийн дэглэм, бараа материалын болон түүхий эдийн хомсдолоос шалтгаалан барааны үнэ өссөн, мөн компанийн ажилчид ээлж дараалан дээрх өвчнөөр өвдөж үндсэн болон гэрээт ажилчдыг тэр даруйд нь эмчлүүлэх зэрэг хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, дээрх давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч Т ХХК нь хүсэлтийг хүлээж авалгүйгээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд хандсаныг буруу гэж үзэж байна. Т ХХК нь гэрээнд заасан урьдчилгаа 20 хувийг хугацаанд нь өгөөгүйгээс хугацаандаа ажлаа хийж чадаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

9.Нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч С ө ХХК-иуд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Даймгийн С хотын нутаг дэвсгэрт баригдах Г т б үийн хотхоны 1-р шатны 95 айлын орон сууцны 2р блокын барилгын ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулан 95 айлын орон сууц 2-р блокын барилга угсралтыг ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 1,310,400,000 төгрөгөөр батлагдсан зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Гэрээний хугацааг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж бичгээр, 2021 оны 07 дугаар сарын сунгасан байна. /хх-39/,

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С ө ХХК-д

Гэрээний урьдчилгаанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөг,

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 110,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 48,874,340 төгрөг, нэхэмжлэгч Т ХХК-иас барилгын материалыг урьдчилгаанд тооцож 404,060 төгрөгийн барааг С ө ХХК авч нийт 259,278,400 төгрөг

Гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлд

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 155,543,561 төгрөг,

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 45,911,976 төгрөг,

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 45,911,176 төгрөг,

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 45,995,094 төгрөг,

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 8,949,387 төгрөг,

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 71,076,736 төгрөг,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны 18,106,819 төгрөг,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 8,949,387 төгрөг,

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 45,425,953 төгрөг,

2021 оны 05 дугаар сарын 10-ны 33,579,096 төгрөг,

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 42,486,799 төгрөг,

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18,110,140 төгрөг нийт 540,045,324 төгрөг нийт 799,323,724 төгрөгийг шилжүүлэн өгсөн байна. /хх-49-77/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч С ө ХХК-ийг 736,594,443 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байхаас барьцаа 5%, 36,829,721 төгрөг, талбайн зардалд 10,167,545 төгрөг суутгаж 802,125,326 төгрөг шилжүүлсэн. Нийт гүйцэтгэлийн дүнгийн 20 хувиар тооцож урьдчилгаа төлбөрөөс суутгахаар тохиролцсон тул нийт гүйцэтгэл 736,594,443 төгрөгийн 20 хувь болох 147,318,889 төгрөгийг урьдчилгаа 262,080,000 төгрөгөөс хасаж үлдэгдэл 114,761,111 төгрөгөөс барьцаа 5 хувьд суутгасан 36,829,721 төгрөг, 14-р гүйцэтгэлд олгоогүй 5,034,563 төгрөгийг хасаж 72,896,827 төгрөгийг гаргуулна гэж дурдсан байх боловч бодитоор 799,323,724 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

799,323,724 төгрөг шилжүүлснээс тооцвол ажлын нийт гүйцэтгэл 736,594,443 төгрөгийн 20 хувь 147,318,889 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 259,278,400 төгрөгөөс хасахад 111,959,511 төгрөг үлдэхээр байна.

Энэ дүнгээс барьцаа 5 хувь 36,829,721 төгрөг, 14-р гүйцэтгэлд олгох 5,34,563 төгрөгийг хасахад 70,095,227 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 95 айлын 2 дугаар блок дотроос үлдсэн материалын үлдэгдэл байгаа. Үүнийг нь тооцож бодсон мөн хийж дутуу үлдээсэн ажил байгаа үүнийг оногдох төлбөрт 5,132,351 төгрөг гарч байгааг нэхэмжлэлээс хасаж тооцно гэж тайлбарлаж байх тул 70,095,227 төгрөгөөс 5,132,351 төгрөгийг хасаж тооцвол 64,962,876 төгрөг гарч байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлохоор иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д гэрээний санхүүжилтийг 1,310,400,000 төгрөг байхаар, гэрээний хугацааг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцжээ.

Гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байхаар бичгээр, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байхаар амаар тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д гэрээний ерөнхий нөхцөл, Гэрээний тусгай нөхцөл, Ажлын даалгавар/Техникийн тодорхойлолт, Нарийвчилсан зураг төсөл, Ажлын төсөв, Ажлын хуваарь, график төлөвлөгөө Санхүүжилтийн хуваарь, Голлох мэргэжилтнүүд, бүтэц, Гүйцэтгэгчээс ирүүлэх тайлан, Техникийн нөхцөл, Инженер-Геологийн судалгааны тайлан, дүгнэлт зэрэг баримт бичгээр гэрээний үндсэн нөхцөлийг тодорхойлохоор тохиролцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 67,764,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Даймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АРИУНЗУЛ