Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2023/00234

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,

         Нэхэмжлэгч: З овогт Н.Б-ийн,

         Хариуцагч: И банк ХХК-ийн Э салбарт холбогдох,

         Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2,433,369.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч Н.Б-ийн,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Х.Т /цахимаар/,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Н.Б-ийн нь хариуцагч И банк ХХК-ийн Э салбарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2,433,369.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

        1.1. Н овогтой Б хамтран үүрэг гүйцэтгэгчээр эхнэр Г овогтой О бид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1660004114 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногийн 20.5%-ийн хүүтэйгээр хашаа байшин барьж дуусгах зориулалтаар 120 сарын хугацаатай зээл авсан. Н.Б-ийн миний бие 2016 оны 4 дүгээр сард ажлаас халагдаж зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсон тул аргагүй нь эрхэнд төвийн халаалт, шугамд холбогдсон 92.16 м2 хувийн орон сууц, 267.8 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг И банканд худалдсанаар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөр дуусаж зээлийн үлдэгдэл 0 төгрөг болсон юм. Гэвч 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №25/1434 тоот 2,440,879.23 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэл И банк ХХК гаргаснаар бидний маргаан эхэлж, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 162 тоот /Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр/-7 хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 08 тоот /Увс аймгийн Эрүү , Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал/-10 хуудас, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 001/ХТ2021/01533-тоот /Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол/-5 хуудас шүүхийн шийдвэрээр бидний маргаан эцэслэн шийдэгдсэн. Эхнэр Г.О, Н.Б-ийн бид 2019 оны 3 дугаар сарын сүүлчээр амьдралын шаардлагаар Төрийн банк ХХК-д Засгийн газрын хөнгөлөлттэй зээл /Жилийн 3%-ийн хүүтэй 50 сая хүртэл, хугацаа 120 сар хүртэл хугацаат зээл/-д хамрагдахаар хүсэлт гарган судлуулахад Монгол банкны лавлагаагаар та 2-ын нэр дээр И банк ХХК-д муу ангилал бүхий 2,433,369.23 төгрөгийн өр төлбөр байна, үүнийг хаасны дараа биднийг цааш судлах боломжтой талаар хариу мэдэгдсэн. Иймд И банк ХХК-д хандан эцсийн шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад Монгол банкны лавлагаа, мэдээллийн сангаас муу зээлдэгч жагсаалтаас Иаж өгөх хүсэлт гаргасан боловч төлбөрийг барагдуулсан тохиолдолд Иагдах боломжтой гэсэн хариу өгсөн. Жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 50,000,000 төгрөгийн зээл гэдэг нь бизнес эрхлэгч бидэнд алдаж болохгүй боломж байсан тул аргагүйн эрхэнд хүргэн Ч.Б-ээс 3,000,000 төгрөгийг зээлдэн авч 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүү 2,423,889.22 төгрөг, торгууль 9,480.01 төгрөг, нийт 2,433,369.23 төгрөгийн төлсөн дүнтэй төлбөр төлж Монгол банкны муу зээлдэгч ангиллаас гарч бид Төрийн банк ХХК-аас зээлээ авсан. Хожим 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 001/ХТ2021/01533 тоот /Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол/-5 хуудас бүхий тогтоол гарч анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Н.Б-ийн миний бие И банк ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх талаар 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн 704,850 /Долоон зуун дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгт: 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 152/Ш32023/00469 тоот /Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж/ 2 хуудас, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 152/ГХ2023/00055 тоот /Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас/ 1 хуудас гаргуулан Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ өгөөд байна. Мөн И банкны нэхэмжилсэн хүүгийн төлбөр 2,423,899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,480.01 төгрөг, нэхэмжилсэн /И банк 2019 оны 12 дугаар сарын 12-ны №25/1434 тоот нэхэмжлэх/-ийг 3 шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон тул 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлсөн хүү 2,423,889.22 төгрөг, торгууль 9,480.01 төгрөг, нийт 2,433,369.23 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 53,884 төгрөг, нийт 2,487,253.23 төгрөгийг И банк ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

          2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Х.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Б-ийн И банк ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах тайлбарыг өгч байна. Нэхэмжлэгч нь хариуцагч И банк ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 1660004114 дугаартай зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 2,433,369.23 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Тодруулбал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001 /ХТ2021 /01533 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Иймд Н.Б-ийн И банк ХХК-д холбогдуулан гаргасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 2,433,369.23 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 58,884 төгрөг нийт 2,487,253.23 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, И банк ХХК-ийн Э салбараас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаж байсан нэхэмжлэл, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1660004114 дугаар зээлийн гэрээ, 1660004114 дугаар барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1533 дугаар тогтоол, дансны хуулга, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 469 дүгээр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 471 дүгээр газар худалдах, худалдан авах гэрээ, 472 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, зээлийн мэдээллийн лавлагаа, тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

         4. Хариуцагчаас итгэмжлэл, И банк ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, 1660004114 дугаартай зээлийн гэрээний үндсэн, төлбөр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Нэхэмжлэгч Н.Б-ийн хариуцагч И банк ХХК-ийн Э салбарт холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2,433,369.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

        2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

     2.1. Н.Б-ийн, Г.О бид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1660004114 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногийн 20.5%-ийн хүүтэйгээр хашаа байшин барьж дуусгах зориулалтаар 120 сарын хугацаатай зээл авсан. Н.Б-ийн миний бие 2016 оны 4 дүгээр сард ажлаас халагдаж зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсон тул аргагүй нь эрхэнд төвийн халаалт, шугамд холбогдсон 92.16 м2 хувийн орон сууц, 267.8 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг И банканд худалдсанаар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөр дуусаж зээлийн үлдэгдэл 0 төгрөг болсон юм. Гэвч 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №25/1434 тоот 2,440,879.23 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэл И банк ХХК гаргаснаар 3 шатны шүүхийн шийдвэрээр бидний маргаан эцэслэн шийдэгдсэн. Эхнэр Г.О, Н.Б-ийн бид 2019 оны 3 дугаар сарын сүүлчээр амьдралын шаардлагаар Төрийн банк ХХК-д Засгийн газрын хөнгөлөлттэй зээл /Жилийн 3%-ийн хүүтэй 50 сая хүртэл, хугацаа 120 сар хүртэл хугацаат зээл/-д хамрагдахаар хүсэлт гарган судлуулахад Монгол банкны лавлагаагаар та 2-ын нэр дээр И банк ХХК-д муу ангилал бүхий 2,433,369.23 төгрөгийн өр төлбөр байна, үүнийг хаасны дараа биднийг цааш судлах боломжтой талаар хариу мэдэгдсэн. Иймд И банк ХХК-д хандан эцсийн шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад Монгол банкны лавлагаа, мэдээллийн сангаас муу зээлдэгч жагсаалтаас хасаж өгөх хүсэлт гаргасан боловч төлбөрийг барагдуулсан тохиолдолд хасагдах боломжтой гэсэн хариу өгсөн. Жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 50,000,000 төгрөгийн зээл гэдэг нь бизнес эрхлэгч бидэнд алдаж болохгүй боломж байсан тул аргагүйн эрхэнд хүргэн Ч.Б-ээс 3,000,000 төгрөгийг зээлдэн авч 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүү 2,423,889.22 төгрөг, торгууль 9,480.01 төгрөг, нийт 2,433,369.23 төгрөгийн төлсөн дүнтэй төлбөр төлж Монгол банкны муу зээлдэгч ангиллаас гарч бид Төрийн банк ХХК-аас зээлээ авсан. Хожим 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 001/ХТ2021/01533 тоот /Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол/-5 хуудас бүхий тогтоол гарч анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлсөн хүү 2,423,889.22 төгрөг, торгууль 9,480.01 төгрөг, нийт 2,433,369.23 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 53,884 төгрөг, нийт 2,487,253.23 төгрөгийг И банк ХХК-ийн Э салбараас гаргуулж өгнө үү гэжээ.

        3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

       3.1. Н.Б-ийн И банк ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах тайлбарыг өгч байна. Нэхэмжлэгч нь хариуцагч И банк ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 1660004114 дугаартай зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 2,433,369.23 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Тодруулбал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001 /ХТ2021 /01533 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Иймд Н.Б-ийн И банк ХХК-д холбогдуулан гаргасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 2,433,369.23 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 58,884 төгрөг нийт 2,487,253.23 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэгч И банк ХХК-ийн Э салбараас хариуцагч Н.Б-ийн, Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу хүү 2,423,899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,480.01 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,440,879.23 төгрөг гаргуулах, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах тухай, хариуцагч Н.Б-ээс нэхэмжлэгч И банк ХХК-ийн Э салбарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 704,850 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-ийн, Г.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу хүү 2,423,899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,480.01 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 2,440,879.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И банк ХХК-ийн Э салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч И банк ХХК-ийн Э салбараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 704,850 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

       Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1533 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Хариуцагч тал Н.Б-ийн 2,433,369.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой маргааныг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

         Н.Б-ийн 2,433,369.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй юм.

        Тодруулбал, өмнө нь И банк ХХК-ийн Э салбараас хариуцагч Н.Б-ийн, Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,440,879.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч Н.Б-ээс нэхэмжлэгч И банк ХХК-ийн Э салбарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 704,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байхад Н.Б-т өөр банкнаас зээл авах шаардлага үүсэж, Монгол банкны лавлагаагаар түүний нэр дээр И банк ХХК-д муу ангилал бүхий 2,433,369.23 төгрөгийн өр төлбөр гарсан тул Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад энэхүү зээлийг төлсөн байна.

       Иймд И банк ХХК-ийн Э салбараас Н.Б-ийн, Г.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлээгүй байхад төлсөн зээлийн төлбөрийг өмнө нь шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

        Иймд хариуцагч талын нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

     Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

      Дээрх үйл баримтаас дүгнэхэд И банк ХХК-ийн Э салбараас Н.Б-ийн, Г.О нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,440,879.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2 шатны шүүхээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад Н.Б-т өөр банкнаас зээл авах шаардлага үүсэж, тухайн зээлийн төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч И банк ХХК-ийн Э салбараас үндэслэлгүйгээр олж авсан 2,433,369.23 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

      5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч И банк ХХК-ийн Э салбараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,433,369.23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгож шийдвэрлэв.

    6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И банк ХХК-ийн Э салбараас 53,884 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгох нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч И банк ХХК-ийн Э салбараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,433,369.23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И банк ХХК-ийн Э салбараас 53,884 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ