Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/01440

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/01440

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................ байрлах ............. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ оршин суух С.Н 

Хариуцагч: ............. оршин суух М.М нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 34 655 097 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М,

хариуцагч нарын төлөөлөгч Ц.О,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын сарын 13-ны  өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ............... ББСБ ХХК хариуцагч С.Н, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 28 312 812 төгрөг, зээлийн хүү 6 171 487 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170 797 төгрөг, нийт 34 655 097 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаарджээ.

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Н, М.М нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэглээний, 24 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй, 35 000 000 төгрөгийн зээлийг №ЗГ-202110-*** дугаартай зээлийн гэрээ байгуулан авсан. .................. хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-******, ГД:****** дугаартай 65,76 м2, .............. Ар хустай-1 гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар, Э-******, ГД-****** дугаартай 494 м2 тус тус үл хөдлөх эд хөрөнгийг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны №БГ-202110-... дугаартай гэрээ байгуулан барьцаа хөрөнгөд бүртгүүлсэн. Хариуцагч С.Н, М.М нар нь зээлийн №ЗГ-202110-*** дугаартай гэрээний дараах зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: 3.3. Зээлдэгчээс зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд энэхүү гэрээнд заасан зээлийн хүүг төлнө., 3.4. Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлнэ., 4.1. Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1 Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-аар харилцан тохиролцож баталгаажуулна. Гэрээний Хавсралт 1-д заасан тус хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцогдоно., 4.2. Зээл төлөх хугацаа дуусгавар болсон нь Зээлдэгчийг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 7.1.1. Энэхүү гэрээний хавсралт 1 -д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхийг шаардах эрхтэй, 8.1. Зээлдэгч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ББСБ-д учруулсан аливаа бүх хохирол, алдагдал, зардлыг бүрэн төлж барагдуулна гэж тус тус заажээ. Хариуцагч С.Н нь барьцааны №БГ-202110-.... дугаартай гэрээний дараах зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: 4.2. Зээлдэгч нь Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй, зээл, зээлийн хүүний төлбөрийг Зээлийн гэрээний хавсралтад заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөөгүй, зээлийг бүхэлд нь төлөх хугацаандаа төлөөгүй, Зээлийн гэрээний 10.2 дахь хэсэгт заасан зөрчил гарсан, эсхүл Зээлийн гэрээ цуцлагдсан бол Барьцааны зүйлээр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх ББСБ-д үүснэ гэж заажээ. Хариуцагч С.Н, М.М нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн үндсэн зээл 28,312,812.40 төгрөг, үндсэн хүү 6,171,487.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,797.29 нийт 34,655,096.76 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэл хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгө буюу ..........  хувийн сууцны зориулалттай, Y-******, ГД:***** дугаартай 65,76 м2 талбайтай, ............... гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар, Э-******, ГД-****** дугаартай 494 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө. Иймд хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 34 655 097 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч нарын төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлийг төлж байсан. Нэхэмжлэлээс үзэхэд гэрээг цуцлах талаарх зүйл заалт байхгүй байна. Гэтэл бүхэлд нь нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй. Зээлийн үндсэн төлбөрөөс 22 753 256 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь үндэслэлгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн нь алдаатай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгч талаас 2021.10.27-ны өдрийн ЗГ-202110-... дугаар зээлийн гэрээ, 2021.10.27-ны өдрийн БГ-202110-... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, зээлийн хүсэлт, 2021.10.22-ны өдрийн зээл хүсэгчийн судалгааны тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, фото зураг, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

С.Н, М.М нартай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэглээний 24 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, 35 000 000 төгрөгийн зээлийг ЗГ-202110-... дугаартай зээлийн гэрээ байгуулсан авсан. Тус зээлийн гэрээг байгуулахдаа мөн өдөр БГ-202110-... дугаар барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй. ...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 34 655 097 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэж тайлбарлав.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч Ц.О нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд зээлийн гэрээг цуцалсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэтэл зээлийн гэрээний үүргийн бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй зөвшөөрөхгүй гэж, маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах байдал тогтоогдож байна.

5. Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-202110-... дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 35 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байхаар зээлдүүлж, зээлийн эргэн төлөх хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 10-13/

5.1 Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр БГ-202110-... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр С.Нын өмчлөлийн ............ байрлах 65.76 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ......... НТД-1462403975 дугаартай 494 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг тус тус барьцаалсан гэрээг байгуулж, барьцаалбарт бүртгүүлжээ./хх-ийн 14-16/

5.2 Дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5.3 Хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 12 519 900 төгрөг төлсөн байх ба хариуцагч нар нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдсон, энэ талаа хариуцагч маргаагүй байна. /хх-ийн 28/

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд зээл авсан асуудлаар маргаангүй байна.

7. Харин хариуцагч нь ...зээлийн гэрээг цуцалсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. гэж маргасан хэдий ч талуудын байгуулсан зээлийн гэрээний 10.2.2-т зээлдэгч нь зээл, хүүний төлбөрийг эргэн төлөх хуваарийг /2/ болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд ББСБ нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлахаар тохиролцсон байна.

8. Зээлдэгч нар нь гэрээний үүргээ 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш биелүүлээгүй гэрээний 10.2, 10.2.2 -т зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох юм.

 

9. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 28 312 812.40 төгрөг, зээлийн үндсэн хүү 6 171 487 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170 797 төгрөг, нийт 34 655 097 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна

 

10. Талууд барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хариуцагч С.Нын Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай-1/14100/, 16 дугаар хэсэг гудамж, 1635 тоот 65.76 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Ар хустай НТД-***** дугаартай 494 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зэрэг хөрөнгөөс хангуулахаар шаардсаныг, хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлан тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Н, М.М нараас зээлийн гэрээний үүрэгт 34 655 097 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н, М.М нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч хариуцагч С.Нын улсын бүртгэлийн Y-******, Гд-***** дугаартай, ........... 65.76 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Э-******, ГД-****** ............ НТД-****** дугаартай 494 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401 425 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Н, М.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 401 425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ