Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/02812

 

 

 

 

 

 

 

                               2023        06          05

                   101/ШШ2023/02812

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Т” ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э /рд:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 25,475,540.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Т” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ц.Ц нь шүүхэд, төлөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г овогт Б.Т /РД:,,,/, Б овогт Б.Э /РД:/ нар нь "Т" ХК-нд цалингийн зээл авах хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2016 оны 12-р сарын 14-ны өдрийн 104100461030 дугаартай зээлийн /Цалингийн зээл/ гэрээ байгуулж 3,000,000.00 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000.00 төгрөг нэмэлт зээлийн гэрээгээр, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000.00 төгрөг нэмэлт зээлийн гэрээгээр нийт 16,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувь /сарын хүү 1.8/-ийн хүүтэй зээлийг 48 сарын /4 жил/ хугацаатай зээлийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сар бүрийн 2, 17-ны өдрүүдэд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээлийн төлбөрөөс үндсэн зээл 3,275,789.86 төгрөг, зээлийн хүүд 2,886,294.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 201,2 төгрөг, нийт 6,162,285.73 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй болно. Үндсэн зээлдэгч Го овогт Бийн Т /РД:,,,/ нь 2018 оны 12 дугаар сарын 1-нд зуурдаар нас барсан, хамтран зээлдэгч Б овогт Бы Э /РД:/ нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул "Т” ХК-ны зүгээс 2019 оны 3 дугаар сараас эхлэн Б овогт Бы Э РД:/-тай удаа дараа уулзалт хийн зээл төлөх шаардлага хүргүүлсэн боловч зээл төлөх мэдэгдлийг хүлээж авдаггүй бөгөөд зээл авсан өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 1548 хоногийн зээлийн хугацаа хэтрүүлж. зээлийн үүсгэж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд Хариуцагч Б овогт Бы Э /РД:/-аас 104100461030 дугаартай зээлийн /Цалингийн зээл/ гэрээний үүрэгт үндсэн зээл 12,724,926.31 төгрөг, зээлийн хүү 11,660,785.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.058.828.91 төгрөг, нотариатын зардал 31.000.00 төгрөг, нийт 25,475,540.45 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү.

 

1а. Хариуцагч Н.Эын 2023 оны З дугаар сарын 5-ны өдрийн хариу тайлбарт дараах тодруулгыг хүргүүлж байна.

1.         Үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн хүү зогсох ёстой гэсэн хариу тайлбарт

Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу “Зээлийн гэрээ” байгуулагдсан.

Тодруулбал, Иргэний хуулийн 451.1-т заасны дагуу зээлийн гэрээ хүчин Т бөгөөд Иргэний хуулийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ" гэж, 242.3 дах хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин Т хэвээр байна” гэж, 242.1 1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж, 242.13 дах хэсэгт "Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна” гэж тус тус заасны дагуу хамтран зээлдэгч Н.Э нь зээлийн гэрээний үүргийг төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.7. “Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ.” гэж заасан тул Н.Э нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх хууль эрх зүйн зохицуулалттай болно.

Мөн түүнчлэн хариуцагч н.Э нь зээл төлүүлэх талаар шаардлага тавин банкны зүгээс холбогдоход нөхрийн нас барсан талаарх гэм буруугүйн шүүх хуралдаан болоогүй байгаа. Хурлаар гэм буруутай нь тогтоогдвол тэдгээр хүмүүсээр зээлийг төлүүлэх бодолтой байгаа. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө хөөцөлдөж байгаа бүтэхгүй юм шиг байна гэрлэлтээ баталгаажуулаагүй болохоор хадмын талаас орон байраа хурааж авна. Зээлээ төлнө эргээд холбогдоно гэсэн хариу хэлдэг, зээл төлөхөө илэрхийлдэг байсан.

Мөн түүнчлэн Б.Этай удаа дараа уулзалт хийж хариуцагчийн зээл төлөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэхээр Төв банкны 2 удаагийн хурлаар орж харилцагчийн хүсэлтээр хүү чөлөөлөх боломжгүй. Тны гүйцэтгэх удирдлагуудад өгсөн эрхийн дагуу зээл төлүүлэх дарааллыг өөрчилж хүүг зогсоох, үндсэн зээлээ, хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх дарааллын шийдвэр гаргаж танилцуулсан боловч хүлээн аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүссэн тул Т нэхэмжлэл хүргүүлсэн. Хариуцагч Б.Эд зээл төлүүлэх, хамтран ажиллах хүү зогсоох боломжийн талаар үе, үеийн хариуцаж байсан харилцааны менежер болон нэгжийн захирлын зүгээс арга хэмжээ авч ажилласан байдаг боловч хариуцагч өөрөө хойшлуулсан, зээл төлөх шаардлагыг ямар нэгэн байдлаар хүлээж авахгүй байсаар уг хүү хуримтлагдсан болно.

2.         Зээлдэгч Г.Тийн хамтран эзэмшиж байсан Т.А хүүхдийн хадгаламжаар 2018 оны 12 сарын 31-ний зээлийн гэрээний 4,1 болон 4,1,2-ийн дагуу тухайн үед ажиллаж байсан ажилтнууд зээлийг төлүүлсэн. Банкны ДХГ-ын шалгалтаар хадгаламжаар зээл төлүүлэх үндэслэлгүй шалтгаанаар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр буцааж хадгаламжид бодогдох хүүг хуримтлуулж өгсөн байдаг. Зээлийн дансны шалгалтын дугаар болон Түүнээс ямар нэгэн байдлаар хүүг зогсоосон шийдвэр байхгүй болно.

 

1б. 2018.8.21 өдрийн гэрээгээр 16 сая төгрөгийн зээлийг Т, Э нар авсан. 2018.12.1-нд үндсэн зээлдэг нас барсан. Улмаар хамтран зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул 25 475 540.45 төгрөг нэхнэ. Энд нотариатын зардал багтсан байгаа юм. Үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн хүү зогсоно гэдгээр зээлийн гэрээг хуульд нийцүүлэн хийсэн. Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон бол хамтран зээлдэгч үүрэг хүлээхээр заасан. Улмаар хүү зогсох заалт байхгүй. Үндсэн зээлдэгч нас барснаар хариуцагчтай холбогдож чадахгүй байж байгаад 2019 оноос холбогдсон байдаг. Энэ үед эрүүгийн хэрэг шийдэгдээгүй байгаа бөгөөд шийдэгдэж дуусахаар төлнө гэсэн байдаг. Үндсэн зээлдэгчийн хамтран эзэмшигдэг данснаас зээлийг авахаар гэрээнд заасан. Улмаар нэг охинтойгоо хамтран эзэмшдэг данснаас зээл төлүүлсэн боловч дотоод хяналтаар буруу гээд гүйлгээг буцаасан. Ийнхүү хүү, нэм хүүг тооцсон байгаа юм гэв.

 

2.         Хариуцагч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогт Бы Э нь Тны гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.Э миний бие нь талийгаач нөхөр болох Бийн Ттэй 2004 онд танилцаж, улмаар 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ууган охин Тийн А, 2011 оны 32 дугаар сарын 10-ны өдөр удаах охин Тийн А нарыг тус тус төрүүлэн, өөрийн асрамжид ганцаараа өсгөж байна. Талийгаач нөхөр Б.Ттэй нас барах хүртэл нийт 13 жилийн хугацаанд 4-н халуун ам бүлээрээ хамт амьдарч ирсэн ба нөхрийг зуурдаар нас барснаас хойш хадам эцэг болох Го.Б нь ам бүл бидний амьдарч байсан орон сууцнаас шүүхэд хандаж, нэхэмжлэлийн үндсэн дээр 2 өмгөөлөгч хөлсөлж хүүгийнхээ гэр бүлийг буюу төрсөн охидуудыг нь гудамжинд гаргасан. Өөрөөр хэлбэл 2019 оны 07 дугаар сарын 10-ны дотор олон жил гэр бүлийн хамт халуун ам бүлээрээ амьдарсан байрыг суллаж өгөхийг шаардаж, улмаар орох оронгүй болгосон ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2 охин, бид 3 түрээсийн байр дамжин амьдарч байна. Өрх толгойлсон, сургуулийн өсвөр насны 2 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа төдийгүй бага охин Т.А эпилепс оноштой байнгын эмчийн хяналтад байж, тодорхой эмчилгээ байнга хийлгэдэг. /Эмнэлгийн бичиг, баримтуудыг хавсаргав/

Иймд тус банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, төлөх эдийн засгийн боломжгүй төдийгүй тодорхой хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж доорх үндэслэлээр энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.         Зээлийн хүү талийгаач буюу үндсэн зээлдэгчийг нас барснаар зогсох ёстой. Өөрөөр хэлбэл Б.Э миний бие талийгаач нөхрийг нас барснаас хойш охидуудын хамт олон жил амьдарч байсан байрнаасаа хөөгдөж, түрээсийн байраар өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн ба нэхэмжлэгч Т нь шүүхэд хандалгүй, олон жил, өдөр хоногийг өнгөрүүлж, хүүг хэргээр өсгөн, хариуцагч намайг үндэслэлгүй, эдийн засгийн дарамтад оруулж байна. Өөрөөр хэлбэл хүүг олон жил, сар, хоногоор явуулж, мөнгө хүүлэлт болгож, үндсэн зээлийн үлдэгдэлтэй дүйцэхүйц 11,660,785.23 төгрөгийн хүүг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул нас барсан өдөр хүртэл хүүг төлөхөд татгалзах зүйлгүй болно.

2.         Мөн түүнчлэн дээрх утгаараа нэмэгдүүлсэн хүү мөн буурах ёстой гэж үзэж байна. Тны нэхэмжлэлтэй хамт хавсаргаж шүүхэд өгсөн дансны хуулганд ойлгомжгүй, тооцооллын алдаатай зүйл байна. Тухайлбал 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүү зогсоосон байхад 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдөр хүртэл хүү бодож байгааг ойлгохгүй төдийгүй, төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

3.         Нэхэмжлэлд дурдсан 31,000 төгрөгийн нотариатын зардлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэл гаргахтай холбоотой аливаа зардал нь нэхэмжлэгч Тны өөрийн үйл ажиллагааны зардал учир хариуцагч, иргэний миний бие төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

4.         Талийгаач нөхөр Б.Тийг нас барсны дараа зээл төлөх асуудлаар Тны зээл авсан салбарын захирал өөрөө утсаар холбоо барихад тодорхой хэмжээний хадгаламжтай гэдгийг хэлсэн. Ингэж анх хадгаламжтай гэдгийг мэдсэн. Улмаар уг хадгаламжаас зээлийн төлөлт хийлгэж, зээлийг хаана гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл уг мэдээллээр миний бие уг зээл хаагдсан гэж ойлгож байсан.

Хариуцагч миний бие нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба доорх нөхцөлөөр эвлэрэхийг нэхэмжлэгч талд үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

Зээлийн төлбөрт талийгаач нөхрийн өмчлөл, нэр дээр байгаа ,,, арлын дугаартай ,,,, УБҮ улсын дугаартай, цагаан алаг өнгийн суудлын зориулалттай Toyota Alphard маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх болон төрсөн охин Т.А, Т.А нарын нэр дээрх Тны дансанд байгаа хадгаламжийг төлбөрт тооцуулан, эвлэрэх саналыг гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.

 

2а. Тухайн үед салбарын менежер нь нэхэмжлэл гаргах үед асуудлыг шийдье гэж байсан юм. Мөн би хүсэлт өгсөн байдаг. Хадгаламж болон машин өгөөд зөрүү хүүг тооцож өгөхийг хүссэн боловч харгалзаж үзээгүй юм гэв.

 

3.         Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн:

 

3а. Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 110 дугаар тодорхойлолт /хх4/, хүү тооцооллын хүснэгт /хх8-15/, 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 104100461030 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх16-18/, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 104100461030 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх19-21/, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 104100461030 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх22-24/, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэл /хх26/, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээл олгох хүсэлтийн хуулбар /хх27/, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн зээл олгох хүсэлтийн хуулбар /хх28/, хамтран зээлдэгчээр оролцох хүсэлтийн хуулбар /хх29/, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээл олгох хүсэлтийн хуулбар /хх30/, орлогын 1 ширхэг, мемориалын 2 ширхэг баримтын хуулбар /хх31/, мөнгөн шилжүүлгийн 1 ширхэг, мемориалын 4 ширхэг баримтын хуулбар /хх32-33/, Т дахь Б.Тийн зээлийн дансны хуулга /хх34-41/, Б.Тийн харилцах дансны хуулга /хх42-44/, Тны дотоод хяналт шалгалтын газрын илтгэх хуудасны хуулбар /хх77-78/, меморилын баримтын хуулбар /хх79/,

 

3б. Хариуцагчаас Альфа долгион мэдрэлийн эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар /хх68-74/, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх75/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 20,327,418.81 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,148,121.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,724,926.31 төгрөг, хүү 11,660,785.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,058,828.91 төгрөг, нотариатын зардал 31,000 төгрөг, нийт 25,475,540.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Б.Э нь зээлийн гэрээ байгуулагдаж зээл олгогдсон эсэх талаар маргаагүй боловч үндсэн зээлдэгч нас барсан тул хүү тооцох үндэслэлгүй, үндсэн зээлдэгчийн хамтран эзэмшдэг данс дахь мөнгөн дүнгийн үлдэгдэл болон түүний өмчлөлийн автомашинаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлнэ гэж маргасан.

 

4.         Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Э болон Б.Т нартай 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 3,000,000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 7,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээнүүд байгуулсан байна. /хх16-24/

Тодруулбал, 2017, 2018 оны зээлийн гэрээг өмнөх зээлийн гэрээг дүгнэж үлдэх гүйцэтгэгдээгүй үүрэг дээр дурдсан мөнгөн дүнгээр нэмж зээл олгох замаар байгуулсан.

4а. Хариуцагч нь дээрх гэрээг байгуулсан болон зээл олгогдсон үйл баримтын талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Түүнчлэн зээл олгогдсон талаар зээлдэгч Б.Тийн зээлийн дансны хуулганд бичилт хийгджээ. /хх34-41/

4б. Зээлийн гэрээ нь зээл олгогдсоноор хүчин Т болох тул тухайн гэрээ тус бүрээр гэрээнээс үүссэн үүргийг тооцох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, өмнөх зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл нь дараагийн зээлийн гэрээгээр олгосон мөнгөн хөрөнгө биш тул гэрээ тус бүрээр үүргийг тооцно.

 

5.         Дээрх 3 зээлийн гэрээ тус бүрийн 2.1.3-т зааснаар зээлийн хүү нь жилийн 21.6 хувь, 2.1.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцнэ.

 

6.         Зээлдэгч Б.Т нас барсан болох нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0005 дугаарт бүртгэж олгосон нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх75/

 

7.         Дээрх зээлийн гэрээ нь 2 зээлдэгчтэй бөгөөд нэг зээлдэгч нас барсан тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.3-т зааснаар хамтран зээлдэгч буюу хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

8.         Дээрх үндэслэлээр зээлийн гэрээ тус бүрд хариуцагчид үүссэн үүргийг тооцвол:

8а. 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн гэрээний үнэ 3,000,000 төгрөг боловч шимтгэл 30,000 төгрөг хасагдаж 2,970,000 төгрөг олгогдсон үйл баримтын талаар хэн аль маргаагүй. Мөн зээл олгосон өдөр 30,000 төгрөгийн шимтгэл авсан болох нь Б.Тийн харилцах дансны хуулгаар тогтоогдсон. /хх42/

Зээл гэдэг мөнгөн хөрөнгийг хариу төлбөртэйгөөр ашиглуулах эрх зүйн харилцаа тул 2,970,000 төгрөгийн зээл олгосон гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гэрээ 6 жил, 3 сар, 20 хоног үргэлжилсэн байна.

Үүнээс хүүг тооцвол 1 жилд 641,520 /2,970,000*21.6%/ төгрөг, 6 жилд 3,849,120 төгрөг, 1 сард 53,460 /641,520/12/ төгрөг, 3 сард 160,380 төгрөг, 1 хоногт 1,757.59 /641,520/365/ төгрөг, 20 хоногт 35,151.80 төгрөг, нийт 4,044,651.80 төгрөгийн хүү тооцогдоно. Цаашлаад, гэрээний 2.1.4-т зааснаар 808,930.36 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдох тул хариуцагчид энэхүү гэрээний дагуу нийт 7,823,582.16 /2,970,000+4,044,651.80+808,930.36/ төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

8б. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний үнэ 6,000,000 төгрөг боловч шимтгэл 60,000 төгрөг хасагдаж 5,940,000 төгрөг олгогдсон үйл баримтын талаар хэн аль маргаагүй. Мөн зээл олгосон өдөр 60,000 төгрөгийн шимтгэл авсан болох нь Б.Тийн харилцах дансны хаалгаар тогтоогдсон. /хх43/

Иймд дээрх үндэслэлээр 5,940,000 төгрөгийн зээл олгосон гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гэрээ 5 жил, 7 сар, 18 хоног үргэлжилсэн байна.

Үүнээс хүүг тооцвол 1 жилд 1,283,040 /5,940,000*21.6%/ төгрөг, 5 жилд 6,415,200 төгрөг, 1 сард 106,920 /1,283,040/12/ төгрөг, 7 сард 748,440 төгрөг, 1 хоногт 3,515.18 /1,283,040/365/ төгрөг, 18 хоногт 63,273.24 төгрөг, нийт 7,226,913.24 төгрөгийн хүү тооцогдоно. Цаашлаад, гэрээний 2.1.4-т зааснаар 1,445,382.65 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдох тул хариуцагчид энэхүү гэрээний дагуу нийт 14,612,295.89 /5,940,000+7,226,913.24+1,445,382.65/ төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

8в. 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн гэрээний үнэ 7,000,000 төгрөг боловч шимтгэл 70,000 төгрөг хасагдаж 6,930,000 төгрөг олгогдсон үйл баримтын талаар хэн аль маргаагүй. Мөн зээл олгогдсон өдөр 70,000 төгрөгийг шимтгэл авсан болох нь Б.Тийн харилцах дансны хуулгаар тогтоогдсон. /хх44/

Иймд дээрх үндэслэлээр 6,930,000 төгрөгийн зээл олгосон гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гэрээ 4 жил, 7 сар, 13 хоног үргэлжилсэн байна.

Үүнээс хүүг тооцвол 1 жилд 1,496,880 /6,930,000*21.6%/ төгрөг, 4 жилд 5,987,520 төгрөг, 1 сард 124,740 /1,496,880/12/ төгрөг, 7 сард 873,180 төгрөг, 1 хоногт 4,101.04 /1,496,880/365/ төгрөг, 13 хоногт 53,313.52 төгрөг, нийт 6,914,013.52 төгрөгийн хүү тооцогдоно. Цаашлаад, гэрээний 2.1.4-т зааснаар 1,382,802.70 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдох тул хариуцагчид энэхүү гэрээний дагуу нийт 15,226,816.22 /6,930,000+6,914,013.52+1,382,802.70/ төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

9.         Дээрхийг нэгтгэн тооцвол хариуцагчид 3 зээлийн гэрээний дагуу үүссэн нийт үүрэг нь 29,349,891.57 төгрөг байна.

9а. Нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн зээлд 5,735,342.62 төгрөг, хүүд 3,286,928.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 201.20 төгрөг, нийт 9,022,472.76 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ мөнгөн дүнгийн талаар маргаагүй, өөрөөр хэлбэл зөвшөөрсөн.

 

10.       Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 20,327,418.81 /29,349,891.57-9,022,472.76/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,148,121.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,327.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259,587.09 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,327,418.81 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,148,121.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,327.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259,587.09 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД