Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/02576

 

 

 

 

 

 

 

                          2023          05           23

              101/ШШ2023/02576

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, З нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Э ХХК-д холбогдох 94,536,437 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 2021-09-03-ны өдөр тус ангитай хамтран ажиллах хүсэлт ирүүлж, 2021-10-08-ны өдөр 2021/17 тоот хэв хашмалын түрээсийн гэрээ, 2021-10-08-ны өдөр 2021/18 тоот техникийн түрээсийн гэрээг тус тус байгуулж, хамтран ажилласан.

Талуудын байгуулсан 2021-10-08-ны өдрийн хэв хашмалын түрээсийн 2021/17 тоот гэрээний дагуу 2021-10-08-ны өдрөөс 27,446,772 төгрөгийн үнэ бүхий хэв хашмалыг өдрийн 218,400 төгрөгөөр тооцож, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ашигласны түрээсийн төлбөр 51,181,600 төгрөг болсон. Нэмэлтээр талууд харилцан тохиролцож угсардаг шатыг 1,640,000 төгрөг, монгол гэрийг 600,000 төгрөг, арматур таслагч 4,100,000 төгрөг, трубаг /4м, 6м/ 524,400 төгрөг, түрээсийн төлбөр нийт 58,046,000 төгрөгийг төлөөгүй байна.

2. 2021-10-08-ны өдрийн техникийн түрээсийн 2021/18 тоот гэрээний дагуу далангийн индүү 1 нэгж, дугуйт экскаватор 1 нэгж, шанагат ачигч 1 нэгж, 25 тн-ын автокран 1 нэгж, нийт 4 нэгж техникийг тус бүрийн мото/цагийн үнэлгээгээр тооцож төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан.

Нэмэлтээр талууд харилцан тохиролцож өөрөө буулгагч 2 нэгж, норд бенз 1 нэгж, 5тн-ын автокран 1 нэгж, нийт 8 нэгж техникийн түрээсийн зардлын тооцоо, түрээсэлсэн хугацаа, мото/цагийн үнэлгээг тооцож талууд тооцоо нийлэхэд нийт түрээсийн зардал 36,490,437 төгрөг болсон.

Дээрхи гэрээнүүдийн тооцоо нийлсэн акт болон гэрээ дүгнэсэн актыг Э ХХК-тай Збатлуулах гэсэн боловч одоог хүртэл зайлсхийж, гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр 94,536,437 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих ёстой. 2021-10-08-ны өдөр 2021/17 тоот хэв хашмалын түрээсийн гэрээ, 2021-10-08-ны өдөр 2021/18 тоот техникийн түрээсийн гэрээг тус тус байгуулж, хэв хашмал, тээврийн хэрэгсэл ашигласан дээр маргахгүй.  

Тооцоо нийлж акт үйлдсэн байгаа. Хэв хашмалыг 58 хоног түрээсэлсэн, 2021-10-08-ны өдөр 2021/17 тоот хэв хашмалын түрээсийн гэрээний үйлчлэх хугацаа гэж заасан. Гэрээнд заасны дагуу хэв хашмалын хувьд 12,667,200 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал 58,046,000 төгрөгийн тооцооллыг хэрхэн гаргаснаа нотолж чадаагүй. Нэмэлт гэрээгээр Монгол гэр, турба зэрэг эд зүйлийг түрээсэлсэн хугацаагаар тооцоход 6,010,800 төгрөгийн тооцоо гарсан. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 18,678,000 төгрөгийг манай компани хүлээн зөвшөөрч байна.

Техник түрээсэлсэн нь үнэн, тооцоо нийлсэн акт хийе гэхэд хаа хамаагүй өндөр үнэтэй дүн гаргадаг, нэхэмжлэгч 36,490,437 төгрөгийг нотолсон Санхүүгийн ямар нэгэн баримт байхгүй байна. Манай талаас бетон зуурмаг нийлүүлснийг нэхэмжлэгч тал үгүйсгэдэггүй, 2021-10-08-ны өдрийн 2021/18 тоот техникийн түрээсийн гэрээний үнэд 19,379,000 төгрөгийг манай цемент нийлүүлсэн үнийг тооцоонд оруулж тооцож хасвал 36,490,000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэв.

Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021-10-08-ны өдрийн Хэв хашмалын түрээсийн гэрээний хуулбар, гэрээний тусгай нөхцөл, 2021-10-08-ны өдрийн Техникийн түрээсийн гэрээний хуулбар, техникийн түрээстэй холбоотой талуудын хариуцах зардлын хуваарилалтын хуулбар, техник ашиглах заавар хүлээлцэх нөхцөл, Э ХХК-ийн 2021-09-03-ны өдрийн хүсэлт, 2021-12-08-ны өдрийн 614 тоот гэрээ дүгнэсэн акт үйлдэж санхүүжилт авах тухай мэдэгдлийн хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022-06-06-ны өдрийн 3305 тоот захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022-09-07-ны өдрийн 11637 дугаартай захирамжуудын хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-11-07-ны өдрийн 1474 дугаартай шийдвэрийн хуулбар, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2023-01-12-ны өдрийн 40/04-330 дугаартай албан бичиг, нотариатын хөлсний нэхэмжлэх, 2021-09-14-ний өдрийн шаардах хуудас, З даргын 2021-09-13-ны өдрийн А/534  дугаартай тушаалын хуулбар зэргийг тус тус баримтаар гарган өгсөн,

Хариуцагчаас:2021-12-07-ны өдрийн Гранд гарден хотхоны барилга угсралтын ажилд түрээсэлсэн материалын жагсаалт, ангийн гал тогооны өргөтгөлийн барилга угсралтын ажилд авсан бетоны жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргасан өгсөн. 

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З нэхэмжлэлийн шаардлага 94,536,437 төгрөгөөс 55,168,437 төгрөгийг хангаж, 39,368,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч З нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2021-10-08-ны өдөр 2021/17 тоот хэв хашмалын түрээсийн гэрээг байгуулж гэрээний дагуу хэв хашмалыг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгсөн тул 2021-10-08-ны өдрөөс 2022-04-23-ны өдрийг хүртэлхи хугацааны төлбөр 51,181,600 төгрөг, мөн нэмэлт гэрээ хийж талууд харилцан тохиролцож угсардаг шатыг 1,640,000 төгрөг, монгол гэрийг 600,000 төгрөг, арматур таслагч 4,100,000 төгрөг, трубаг /4м, 6м/ 524,400 төгрөг, нийт 6,864,400 төгрөг, нийт 58,046,000 төгрөгийг шаардаж байна.

2.1 Хариуцагчаас 2021-10-08-ны өдрийн техникийн түрээсийн 2021/18 тоот гэрээний дагуу далангийн индүү 1 нэгж, дугуйт экскаватор 1 нэгж, шанагат ачигч 1 нэгж, 25 тн-ын автокран 1 нэгж, нийт 4 нэгж техникийг тус бүрийн мото/цагийн үнэлгээгээр тооцож төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан.

Нэмэлтээр талууд харилцан тохиролцож өөрөө буулгагч 2 нэгж, норд бенз 1 нэгж, 5тн-ын автокран 1 нэгж, нийт 8 нэгж техникийн түрээсийн зардлын тооцоо, түрээсэлсэн хугацаа, мото/цагийн үнэлгээг тооцож талууд тооцоо нийлэхэд нийт түрээсийн зардал 36,490,437 төгрөгийн төлбөр гарсан гэж шаардах эрхээ тодорхойлсон.  

3. Хариуцагч Э ХХК нь 2021-10-08-ны өдрийн 2021/17 тоот хэв хашмалын түрээсийн гэрээг байгуулж гэрээний дагуу хэв хашмалыг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгсөн тул 2021-10-08-ны өдрийн төлбөрт гэрээнд заасан хугацааны төлбөр 12,667,200 төгрөг, нэмэлт гэрээ хийж угсардаг шат, монгол гэр, арматур таслагч, труба зэргийг ашигласан тул үүний төлбөр 6,010,800 төгрөг, нийт 18,678,000 төгрөг, 2021-10-08-ны өдрийн техникийн түрээсийн 2021/18 тоот гэрээний төлбөрт манай компанийн нийлүүлсэн цементийн үнэ 19,379,000 төгрөгийг тооцоонд оруулж тооцохыг зөвшөөрвөл 36,490,000 төгрөг дээр эвлэрэх боломжтой.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ санхүүгийн нотлох баримтаар нотлоогүй, тооцооллыг хэрхэн яаж тооцон гаргасан байдлаа нотолж чадаагүй гэж маргасан.

4. Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчтэй 2021-10-08-ны өдрийн 2021/17 тоот хэв хашмалын түрээсийн гэрээг байгуулж гэрээнд заасан хугацаанд хэв хашмалыг ашигласан, нэмэлт гэрээгээр тохиролцож угсардаг шат, монгол гэр, арматур таслагч, труба зэргийг ашигласан, 2021-10-08-ны өдрийн техникийн түрээсийн 2021/18 тоот гэрээг байгуулж техник ашигласан дээр маргаагүй.  

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

6. Нэхэмжлэгч З нь 2021-10-08-ны өдрийн 2021/17 тоот хэв хашмалын түрээсийн гэрээг байгуулж гэрээний дагуу хэв хашмалыг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгсөн, түрээсийн гэрээ болон нэмэлт гэрээг тохиролцон өгсөн эд зүйлийг 2022-04-23-ны өдөр хүлээн авсан, зарим шатыг хүлээн аваагүй байгаа гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 2021-10-08-ны өдрийн 2021/17 тоот түрээсийн гэрээний төлбөрөөс 39,368,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох.

7. Хариуцагч Э ХХК нь 2021-10-08-ны өдөр 2021/18 тоот техникийн түрээсийн гэрээг байгуулж техник ашигласан дээр маргаагүй. Гэрээнд заасан хугацаанд ашигласан цагийн тооцооллыг үзэхэд техникийн түрээсийн төлбөрт 36,490,437 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

Зохигчийн байгуулсан 2021-10-08-ны өдөр 2021/18 тоот техникийн түрээсийн гэрээнд өөр бусад байдлаар түрээсийн төлбөрийг төлөх нөхцөлийг тохиролцоогүй байх тул хариуцагчийн бетон зуурмагийн төлбөр 19,379,000 төгрөг тооцуулна гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Хариуцагч 2021 онд байгуулсан төгс өсөх бетон зуурмагийн төлбөрийг тусад нь шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй үлдэнэ.   

8. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 39,368,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж 354,790 төгрөгийг нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 110 дугаар ангиас гаргуулж улсын орлого болгох, хариуцагч Э ХХК-иас 55,168,437 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 433,792 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас 55,168,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,368,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З ангиас 354,790 төгрөгийг, хариуцагч Э ХХК-иас 433,792 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА