Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2023/00432

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ... сумын ..дугаар багийн ..1. дугаар гудамжны... тоотод оршин суух, Бөхчүүд Д.Д

хариуцагч: Хөвсгөл аймгийн .... сумын 1.... дугаар багт байрлах, .... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компани

Нэхэмжлэлийн шаардлага: ....худалдааны төвийн 2-В-21 павильоныг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн лангуу түрээслэхийг даалгах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 (гучин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2023/00147/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь ..... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан ....н худалдааны төвийн 2-В-21 павильоныг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн лангууг түрээслэхийг даалгах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 (гучин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжпэгч Г.Д нь .... худалдааны төв-ийн 2 давхарт метрийн бараа болон бусад барааг зарах 2-В21 павильон, лангууг уг үйлчилгээний төв анх 2017 онд ашиглалтад орсон цагаас түрээслэн хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд тус павильон лангууны дээвэрт нь төмөр тороор халхавч, лангуу, цахилгаан татах зэргээр тохижуулж, түрээслэх хугацаандаа ямар нэг зөрчил гаргалгүй, цаг тухай бүр түрээсээ төлсөөр нийт 5 жил уг ажлын байранд худалдаа наймаа эрхлэн өөрийн үйлчлүүлэгчтэй болсон байдаг. 2022 оны 6 дугаар сард эрүүл мэндийн байдлаас Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай болсон тул .... худалдааны төв-ийн захиргаанд 2 сарын хугацаатай павильон, лангууг суллаж, энэхүү ажиллаагүй хугацааны түрээсийг төлж байхаар хүсэлт бичиж өгөөд явсан. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх үед тус худалдааны төвийн менежер нь Д.Д-н утас руу залган таны лангууг хоосон байлгаж байхаар хүнд түрээсэлж байя хэмээн гуйсан бөгөөд уг хүсэлтийг ....н худалдааны төвийн зүгээс санал тавьсан тул Д нь зөвшөөрч павильоны түлхүүрийг өгсөн байдаг. Мөн ингэж түрээслэхдээ ямар бараа оруулж байгааг нарийн мэдэхгүй учир павильоны урд байх лангууг ч мөн хамт түрээсэлж байна хэмээн ойлгосон. Энэ лангуутай холбоотой түрээсийн төлбөрийг ч ....худалдааны төв-ийн захиргаа нь Д.Д-с нэхэмжлээгүй. Гэтэл 9 дүгээр сард лангуугаа буцааж авах болж Улаанбаатар хотоос Хөвсгөл рүү явах гэж байтал түрээсийн гэрээг цуцалсан тухай хүнээс сонсож мэдээд .... худалдааны төв-ийн захирал руу утасдаж асуухад түрээсийн гэрээ-г ...... худалдааны төвийн санаачлагаар цуцалж байгаагаа хэлсэн бөгөөд уг цуцлах үндэслэлээ 1-т 2-В21 павильоны өмнө хоосон зай болох ил лангууны түрээсийг 2 сар төлөөгүй, 2-т түрээсийн гэрээний 7.9 дэх заалт буюу "... давхар түрээслэх болон бусад нөхцөлөөр ашиг олсон нь ..." гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж түрээсийн гэрээг цуцалсан талаар хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн павильоны болон лангууны түрээсийн гэрээг дээрх үндэслэлээр цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг цуцлахдаа гэрээний 7.10 дахь хэсэгт зааснаар Гэрээг цуцлах саналаа ажлын 3 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ хэмээн заасан заалтаа зөрчиж нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэн зүйл огт байхгүй юм.

Энэ асуудлыг шийдвэрлэх талаар ...... худалдааны төв-ийн захиргаанд, .... худалдааны төв .... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлөн удирдах зөвлөлд тус, тус хүсэлт өгсөн хэдий ч ямар нэг хариу өгөлгүй байсаар миний түрээсийн хугацааг дуусгаж, 2022 оны 9 дүгээр сараас одоог хүртэл павильон лангууг суллаж өгөхгүй байна. Д.Д энэ хугацаанд олох байсан 6 сарын орлогоо олж чадаагүй, мөн одоог хүртэл худалдаа наймаагаа хийх боломжгүй хохирч байна. Энэ хугацаанд олох боломжтой байсан орлогыг өмнө жилийн орлогыг үндэслэж үзэхэд 32.312.925 төгрөг болж үүний 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд ..... худалдааны төвийн 2-В21 павильоныг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн лангуу түрээслэхийг даалгах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч .....худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Ц.Н хариу тайлбартаа: .....худалдааны төв ХХК-ийн түрээслэгч Д.Д нь 2018 оны 01 дүгээр сараас эхлэн В-21 лангууг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Д.Д  нь түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дугаар зүйлд заасан сар бүрийн 25-ны өдрийн дотор түрээсийн төлбөрийг төлнө гэсэн заалтыг зөрчиж удаа дараа төлбөрийг хугацаа хожимдуулан төлдөг байсан бөгөөд 2021 онд мэдэгдэх хуудас авч байсан. 2022 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 02 дугаар сарын 13-нд, 2 дугаар сарын түрээсийн төлбөрийг 03 дугаар сарын 9, 18 нд, 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 5 дугаар сарын 09-нд, 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг 7 сарын 08-нд, 7, 8 дугаар сарын үндсэн талбайн түрээсийн төлбөр гэрээний хугацаанд төлсөн, 7, 8 дугаар сарын нэмэлт талбайн түрээсийн төлбөр 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг одоог хүртэл төлөгдөөгүй байна. Мөн нэмэлт талбайг в-20 дугаар лангууны түрээслэгчдэд өрнийхөө оронд давхар түрээслүүлсэн байсан нь нотлогдсон .

Иймд түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, 7.9 дүгээр заалтуудыг тус тус үндэслэн түрээслэгч Д.Д-н түрээсийн гэрээг дангаар цуцалж дарааллын дагуу дараагийн хүнд нь в-21 лангууг түрээслүүлсэн болно. Манай байгууллага нь түрээсийн төлбөрийг бүрэн авч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд түрээсийн төлбөр хугацаандаа хийгдээгүй тохиолдолд тайлан мэдээ гаргахад хүндрэл үүсдэг гэжээ.

Хариуцагч ..... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.М хариу тайлбартаа:

1. 2022 оны 6 дугаар сард В21 лангууны түрээслэгч Д.Д нь эрүүл мэндийн байдлаас Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай болсон тул ....худалдааны төв ХХК-ийн захиргаанд 2 сарын хугацаатай лангууг суллаж, ажиллаагүй хугацааны түрээсийг төлж байхаар хүсэлт бичиж өгсөн байдаг.

2. Ш......худалдааны төв ХХК-ийн менежер Ж.Г хотод эмчилгээ хийлгэж байх үед нь утсаар ярьж таны лангууг хоосон байлгаж байхаар хүнд түрээсэлж байя гэсэн санал тавьсан. Д.Д нь зөвшөөрч түлхүүрээ өгсөн.

3. Гэрээг цуцлах мэдэгдлийг мэдэгдэх хуудас-аар Д.Д-д бичгээр өгсөн байдаг.

4. Төлөөлөн удирдах зөвлөлд ирсэн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн өргөдлийн хариуг хуулийн хугацаанд багтаан ........ дугаараас өргөдөл дээр байгаа дугаарт холбогдон хариу тайлбар өгсөн. Уг нотлох баримтыг зохих хууль журмын дагуу үүрэн телефоны оператор компаниудаас гаргуулах хүсэлтэй байна.

5. Тус нэхэмжлэл болон түрээслэгч асан Д.Д-н өмнө нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан өргөдлийг шийдвэрлэх явцад компанийн гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан хаагчдаас авсан тайлбарт Д.Д нь түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан сар бүрийн 25-ны өдрийн дотор түрээсийн төлбөрийг төлнө гэсэн заалтыг зөрчиж удаа дараа хугацаа хоцроож төлдөг байсан. Иймд түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, 7.9 дүгээр заалтуудыг үндэслэн түрээслэгч Д.Д-н түрээсийн гэрээг дангаар цуцалж дарааллын дагуу дараагийн хүнд нь В21 лангууг түрээслүүлсэн байдаг.

Иймд хариуцагч болон .....н худалдааны төв ОНӨХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хянан хэлэлцэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь 2018 оны 01 сараас .... худалдааны төвийн 2 дугаар давхар В-21 павильон түүний нэмэлт талбайг түрээсэлж эхэлсэн. Нэхэмжлэгч нь 2018 оноос 2019 оныг хүртэл түрээсийн төлбөрөө тогтмол хугацаанд нь төлж барагдуулаад явж байсан ч 2019 оноос хойш түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахаа больж эхэлсэн. Тэгээд түрээсээ яагаад хугацаандаа төлөхгүй байгаа талаар асууж тодруулахад дандаа шалтаг шалтгаан тоочдог байсан. 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр н.Н дарга ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа түрээсийн төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлдэг 8 хүнтэй биечлэн уулзаж гэрээ цуцлах үндэслэлтэй байгаа талаар хэлж ярьж байсан. Тухайн үед нэхэмжлэгчтэй ганцаарчлан өрөөндөө дуудан уулзаж дахин түрээсийн төлбөрөө хугацаанд төлөөгүй тохиолдолд түрээсийн гэрээг цуцлах талаар тайлбарлаж хэлэхэд нь дахин түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол түрээсийн гэрээг минь цуцлахад ямар нэгэн гомдол байхгүй, хүлээн зөвшөөрнө гэж хэлж байсан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрөө мөн л хугацаа хэтрүүлж хийсээр байсан ба 2022 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 2 дугаар сарын 13-ны өдөр, 2 дугаар сарын түрээсийн төлбөрийг 3 сарын 9 болон 18-ны өдрүүдэд хувааж хийсэн, 4 дүгээр сарын түрээсийн төлбөрөө 5 дугаар сарын 09-ний өдөр, 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг 7 дугаар сарын 08-ны өдөр төлсөн байдаг. Харин 7, 8 дугаар сард нэхэмжлэгчийн түрээсэлж байсан лангууг н.С гэх хүнд түрээслүүлсэн байсан учраас тухайн хүн нь яг хугацаандаа төлбөрөө төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь 7, 8 дугаар сарын нэмэлт талбайн түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Шалтгаан нь хажуу талын түрээслэгч н.Д гэх хүнд 1,000,000 гаруй төгрөгийн өртэй, тухайн өрөндөө суутгаад нэмэлт талбайгаа түрээслүүлэхээр энэ хоёр хүн хоорондоо тохиролцож өрнөөсөө 100,000 төгрөгийг хассан гэж н.Д гуай тайлбарладаг. Нэхэмжлэгчид түрээсээ хугацаандаа яагаад төлж барагдуулахгүй байгаа, хугацаандаа төлөх талаар болон гэрээ цуцлах үндэслэл хангалттай бий болж байна гэх тайлбарыг манай зохион байгуулагч болон миний зүгээс удаад дараа хэлж байсан. Манай компани нь өөр ямар нэгэн орлого байхгүй, түрээслэгчдийн төлбөрөөр санхүүждэг компани учраас улирал бүр тайлан тооцоогоо гаргаж, өр авлагатай байгаа хүмүүсээ гаргаж ирэхэд нэхэмжлэгч нь нэмэлт талбайн түрээсээ төлж барагдуулаагүй байсан учир түрээсийн гэрээ цуцлах хүмүүсийн тоонд орсон байсан. Тэгээд манай компани хуралдаж байгаад нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг дангаар цуцалсан. Учир нь урьд өмнө сануулгатай байсан, үүнийгээ ч өөрөө мэдэж байсан. Иймд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар түрээсийн гэрээг цуцалж болно гэх заалтыг үндэслэн, мөн түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, 7.9 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг манай зүгээс дангаар цуцалсан байдаг. Гэрээнд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн олох байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй, баримтгүй байгаа учир зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-с Бөхчүүд Д.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар, Шинэ Мөрөн худалдааны төвийн захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ...Иргэн Д.Д танаа... Өргөдлийн хариу гэх бичилттэй албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээний эх хувиуд, Депозит дансны дэлгэрэнгүй хуулг....худалдааны төвийн захиргааны 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдэх хуудасны эх хувь, ..... худалдааны төвийн захиргааны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдэх хуудасны эх хувь, Д.Дарьсүрэнгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захиргаанд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан Хүсэлтийн эх хувь, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Д. овогтой Д-с Э  овогтой У олгосон 00028 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт Татварын Ерөнхий газар Иргэнд олгох тодорхойлолт лавлагааны хуулбарууд, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт Нийгмийн даатгалын Ерөнхий газар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааны хуулбар, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар ЗГ202146398054-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн хавсралт эх хувь, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар ЗГ202146470430-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн хавсралт эх хувь, Депозит дансны хуулгууд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Эхлэл бүрэн дунд сургуулийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 3-33, 46, 65-73, 78-91, 127, 128)

Хариуцагчаас Гүйцэтгэх захирал Ц.Н-н хариуцагчийн хариу тайлбар, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай Ж.Г-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах тухай албан бичиг, .... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Ц.Нацагдоржийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, гэрч асуулгах тухай хүсэлт, хариуцагчийн төлөөлөгчийн н.Д-г гэрчээр асуулгахаас татгалзах тухай хүсэлт, Депозит дансны хуулга, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №85 дугаартай албан бичиг, Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, ..... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай албан бичиг, .....худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, .... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №02 дугаартай албан бичиг, ..... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №3 дугаартай албан бичиг, хариуцагч Төлөлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.М-н хариу тайлбар, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаартай Ж.Г-г Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах тухай албан бичиг зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 43, 44, 47, 48, 59, 71-77, 101-105, 117-118 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь хариуца.......... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан.... худалдааны төвийн 2 дугаар давхар В-21 тоотод байрлах павильоныг чөлөөлүүлж, цаашид үргэлжлүүлэн наймаа эрхлэхийг даалгах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 (гучин сая) төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ..... худалдааны төвийн 2 дугаар давхар В-21 тоотод байрлах павильоныг чөлөөлүүлж, лангууг үргэлжлүүлэн түрээслэхийг даалгах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 (гучин сая) төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь нь хариуцагч .... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компаниас .... худалдааны төвийн 2 дугаар давхар В-21 тоотод байрлах павильон, лангууг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн түрээслэхийг даалгах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 (гучин сая) төгрөг гаргуулна гэж нэхэмжилж шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Түрээсийн гэрээний зүйл болох ....н худалдааны төвийн 2 дугаар давхар В-21 тоотод байрлах павильон лангуу болон түүний нэмэлт талбайг 2018 оны 1 сараас эхлэн 2022 оны 7 сарыг хүртэл хугацаанд тасралтгүй түрээсэлж ирсэн. 2022 оны 6 дугаар сард биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 2022 оны 7, 8 дугаар саруудад лангуу, павильоныг суллаж, ажиллаагүй байх хугацааны түрээсийн төлбөрийг төлж байхаар захиргаанд хүсэлт гаргаад явсан. Байхгүй хугацаанд миний лангуу павильоныг өөр хүнд түрээслүүлж байх талаар утсаар ярихад нь зөвшөөрсөн. 2022 оны 9 сараас үргэлжлүүлэн тус лангуу павильоныг түрээслэх гэтэл 2-В21 павильоны хоосон зай болох ил лангууны түрээсийг 2 сар төлөөгүй, бусдад дамжуулан түрээсэлсэн гээд түрээсийн гэрээг цуцалсан талаар хэлсэн. Түрээсийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээг цуцлах саналаа надад бичгээр мэдэгдээгүй, мэдэгдэл аваагүй, 2-В21 павильоны хоосон зай болох ил лангууг миний эзгүйд хамтад нь бусдад түрээсэлсэн гэж ойлгосон учир 2 сарын түрээсийн төлбөр 200,000 төгрөг төлөгдөөгүй гэдгийг зөвшөөрөхгүй.

2022 оны 9 сараас одоог хүртэл лангуу түрээсэлж үйл ажиллагаа явуулж чадаагүй. Энэ хугацаанд олох боломжтой байсан орлогыг өмнө жилийн орлогыг үндэслэж 2022 оны 9 сарын 1-ний өдрөөс 2023 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд олох ёстой байсан орлогод 30.000.000 төгрөгийг гаргуулна гэх агуулгаар тодорхойлсон.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.Д нь 2019 оноос хойш түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлөхгүй хугацаа хожимдуулж төлж ирсэн ба 2022 оны 7, 8 сарын нэмэлт талбайн түрээсийн төлбөр 100.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй, энэ талбайг бидний зөвшөөрөлгүй давхар өөр хүнд түрээсэлсэн байсан учир гэрээнд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг цуцалсан. Олох байсан орлогыг нотолсон баримт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Зохигч нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн .... сумын ....дугаар багийн нутагт байрлах ..... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий тус төвийн... дугаар давхрын В-21 тоотод байрлах 12 м.кв талбай бүхий павильон, лангуу, 5 м.кв нэмэлт талбайг 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулжээ. /хх-ийн 5-14 дүгээр хуудас/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээнд хамаарахаар байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Зохигч түрээсийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба харин түрээсийн гэрээгээр тохиролцсон нөхцөл болох түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлж байсан эсэх, түрээсийн талбайг бусдад давхар түрээсэлсэн зөрчил гаргасан эсэх, гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй эсэх, гэрээг цуцлахдаа бичгээр мэдэгдэл өгсөн эсэх болон олох байсан орлого баримтаар нотлогдоогүй гэж тайлбар гарган маргаж байна.

Талуудын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-ний 3 дугаар зүйлд түрээсийн гэрээний хугацааг гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.

Дээрх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэж зааснаар хугацаа заасан түрээсийн гэрээ байна.

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална гэж зааснаар гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш 1 сарын дотор цуцалж болно гэж хуульчилсан.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй, 2 сар дараалан хугацаа хэтрүүлэн түрээсийн төлбөрийг төлсөн, 7.9-д ...түрээсийн талбайг давхар түрээслэх болон бусад нөхцөлөөр ашиг олсон нь нотлогдсон тохиолдолд гэрээг дангаар цуцлахаар тус тус харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч Д.Д нь түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан үйл баримтад маргаагүй бөгөөд хугацаа хэтрүүлэн төлж байсан үндэслэлээ дэлхий нийтээр Ковид-19 хэмээх цар тахлын үе байсантай холбоотойгоор орлого муу байсан, худалдаа наймааны ажил дахин сэргэх үед өр, авлага их үүнийгээ төлж барагдуулах зэрэг шалтгаанаар хугацаа хожимдуулж түрээсийн төлбөрийг төлөх үе байсан. Энэ нь гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн үйлдэл бөгөөд хариуцагч байгууллагад хохирол учруулаагүй, хариуцагч байгууллага нь түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөнтэй холбогдуулан гаргасан зардлаа нэхэмжлэгчээр төлүүлэхээр ч юм уу гэрээг дангаар цуцлахаас бусдаар хэрэгжүүлж болох байтал арга хэмжээг аваагүй. Нэмэлт лангууны 7,8 дугаар сарын түрээсийн төлбөрийг өөрийн эзгүй үед бусдад түрээслүүлэхдээ хамтад нь түрээслүүлсэн гэж ойлгож түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж тайлбар гарган мэтгэлцсэн.

Зохигчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ -ний 7 дугаар зүйлд гэрээг цуцлах үндэслэлийн талаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд түүнд түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй, 2 сар дараалан төлбөрийг хугацаа хожимдуулан төлсөн, лангуу, павильоныг бусдад дамжуулан түрээсэлсэн тохиолдолд гэрээг цуцлахаар зохицуулсан байх хэдий ч гэрээг нэг талын санаачилгаар дангаар цуцалж байгаа тохиолдолд нөгөө талдаа бичгээр заавал мэдэгдэх үүрэгтэй талаарх гэрээний заалтыг хариуцагч байгууллага нь хэрэгжүүлээгүй буруутай байна.

Тодруулбал талуудын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.10-т Талууд гэрээг цуцлах саналаа ажлын 3 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ гэх гэрээний заалтыг хэрэгжүүлж нэхэмжлэгчид гэрээг цуцлах талаар мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Д.Д-д гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр өгч чадаагүй, тухайн үед өөрөө байхгүй байсан. ... гэх тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч байгууллага гэрээгээр хүлээсэн гэрээг цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.

Түүнчлэн талууд хугацаа заасан түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т заасан Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална гэж зааснаар гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш 1 сарын дотор цуцалж болно гэж хуульчилсан хуулийн заалтыг зөрчиж гэрээг байгуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Д нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх-ээр шаардах эрхтэй байх ба шүүх нэхэмжлэгчийн шаардсан Шинэ Мөрөн худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий тус төвийн 2 дугаар давхрын В-21 тоотод байрлах лангуу, павильоныг түрээслэхийг хариуцагч байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагчаас түрээсийн гэрээг хугацаанаас өмнө нь үндэслэлгүйгээр цуцалснаас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30.000.000 төгрөгийг гаргуулна гэж дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч нь олох байсан орлогоо нэхэмжлэгч нь баримтаар нотолж чадахгүй байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор өөрийн ХААН банкинд эзэмшдэг 5913186107 дугаар бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өөрийн гэр бүлийн хүн болох нөхөр Л. овогтой П-н Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн Татварын ерөнхий газрын татварын тайлан тушаалтын баримтууд болон Д.Д-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, Л.П-н ХААН банкинд эзэмшдэг 5890424111 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн ба эдгээр баримтаар нэхэмжлэгч Д.Д-г 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 30.000.000 төгрөгийг олох байсан гэж үзэх боломжгүй. /хх-ийн 15-27, 65-70, 74-89, 90-91/

Тодруулбал нэхэмжлэгчийн ХААН банкинд эзэмшдэг 5913186107 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас Д.Д-д 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд орсон гэх 32,312,925 төгрөгийн орлого нь лангуу түрээсэлж, худалдаа наймаа эрхэлсний борлуулалтын орлого гэж үзэхэд эргэлзээтэй,

Нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Л.П хувь хүний орлогын албан татвар төлсөн байгааг нэхэмжлэгч Д.Д төлсөн гэж үзэж үнэлэх боломжгүй. Хэрэв хувь хүн хувиараа өөрийн бизнесийг эрхэлдэг бол татвараа өөрөө тодорхойлж төлөх үүрэгтэй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргасан байх боловч дээрх баримтад нэхэмжлэгч Д.Д нь 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй.

Нэхэмжлэгч дээрх шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д 378.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шинэ Мөрөн худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгохоор тогтов.

Хавтаст хэргийн 90-91, 101,128 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд байх тул шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан .... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2 дугаар давхар В-21 тоотод байрлах павильоныг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн түрээслүүлэхийг хариуцагч ..... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 (гучин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,150 (гурван зуун далан найман мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН