Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2023/00537

 

 

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Х овогт Р.М,

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, И овогт Ө.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /дарга Н.Б/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Э,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

Нэхэмжлэгч Мад  шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч нэхэмжлэгч М шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч М-ын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М, А нар хариуцагч Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч  нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Бид ХААН банкны Б салбараас 2018, 2021 онуудад 3 удаа бизнесийн зээл авч, авсан зээлээ хугацаанд төлж чадаагүй.

1.2 Нэхэмжлэгч ХААН банкны Б салбараас энэ асуудлаар шүүхэд  нэхэмжлэл гаргаж, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00564 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх захирамжийн 1 дэх заалтаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ201843684436 тоот, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ202146474394 тоот, 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ЗГ202146623966 тоот зээлийн гэрээг тус тус цуцалж, зээлийн гэрээний болон нотариатын төлбөрт нийт 202,176,881 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд “Барьцааны гэрээ”-ний зүйл болох зээлдэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар, гэрийн эд хогшил, бизнесийн орлого, бараа материал зэрэг хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулахыг Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан.

1.3 Бид шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн төлбөрийг хугацаанд төлж чадаагүй учир шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэний дагуу тус газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан.

1.4 Тус газраас хариуцагч М, А бидний нэр дээр бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 6, 10 дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-3213008438 дугаартай 213 м.кв талбайтай найман өрөө, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000001дугаартай, 140,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-0213007248 дугаартай 908 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эцэг Ө-ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн 00000002дугаартай, 132 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 00000003дугаартай, гэр орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайтай газрыг “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар бүхэлд нь 260,744,865 төгрөгөөр үнэлсэн талаарх 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/386 дугаартай мэдэгдлийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бидэнд танилцуулсан.

Бидний уг эд хөрөнгө одоогийн зах зээлийн ханшаар 500,000,000 орчим төгрөг байх бөгөөд барилгын бүх материалын үнэ нэмэгдэж аймгийн төвд ойрхон хэсгээс газар олдохоо байсан өнөөгийн нөхцөлд ийнхүү 260,744,865 төгрөгөөр доордуулж үнэлснийг зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх,тухайн үл хөдлөх хөрөнгийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэх журамтай боловч гаднаас нь хараад зургийг нь авч яваад ийм доогуур үнэлсэн явдалд гомдолтой байна.

1.5 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж хуульчилсны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд бидний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Айнур, Б.Энхжаргал нарын хариу тайлбар, татгалзал: Иргэн М, Ө.Алтангүл нарын тус газарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг гаргаж байна.

2.1 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00564 дугаар шүүгчийн захирамжаар М, Ө. Алтангүл нараас 202.796.398 төгрөг гаргуулан ХААН банкны Б аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн.

2.2 Тус шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ө сумын 10 дугаар багт байрлах улсын бүртгэлийн 00000000дугаартай 213 м.кв талбайтай найман өрөө хувийн сууц, үйлчилгээний зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000001дугаартай 140.5 м.кв талбайтай хувийн сууц, Ө сумын 6 дугаар багт байрлах 908 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, Өы өмчлөлийн бүртгэлийн 00000002дугаартай 132 м.кв талбайтай хувийн сууц, Өы өмчлөлийн бүртгэлийн 00000003дугаартай 1000 м.кв талбайтай орон сууцны хашааны зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулахыг даалган шийдвэрлэсэн байна.

2.3 Уг шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ө.Алтангүл, М, Ө нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгч, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж хөрөнгийг үнэлэхээр талуудаас санал авахад үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилсон.

Шинжээчид эрх, үүрэг хариуцлагыг танилцуулсан ба үнэлгээ хийх үед төлбөр төлөгч Ө.Алтангүлийг байлцуулсан. Шинжээч нь өнөөдрийн зах зээлийн ханшаар бодит үнэлгээ хийсэн гэж үзэж байгаа. Иймд Ө.Алтангүл, М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар М, А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 130/ШШ2022/00564 дугаартай шүүгчийн захирамж, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/386 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/481 дугаартай албан бичиг, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 130/ГХ2022/00424 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШЗ2022/02124 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 130/ШШ2022/00564 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, М, А нарын Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан өргөдөл, ХААН банкны Б салбарын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5180/48 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “А” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлан, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/386, 01/385 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч М, А нарын Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 

5.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч болох Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М, А бидний нэр дээр бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 6, 10 дугаар багт байрлах улсын бүртгэлийн 00000000дугаартай 213 м.кв талбайтай 8 өрөө, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000001дугаартай, 140.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-0213007248 дугаартай 908 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эцэг Ө-ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн 00000002дугаартай, 132 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000003дугаартай, гэр орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайтай газрыг “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар бүхэлд нь 260.744.865 төгрөгөөр үнэлсэн талаарх 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/386 дугаартай мэдэгдлийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бидэнд танилцуулсан. Бидний уг эд хөрөнгө одоогийн зах зээлийн ханшаар 500.000.000 орчим төгрөг байх бөгөөд барилгын бүх материалын үнэ нэмэгдэж аймгийн төвд ойрхон хэсгээс газар олдохоо байсан өнөөгийн нөхцөлд ийнхүү 260.744.865 төгрөгөөр доордуулж үнэлснийг зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх, тухайн үл хөдлөх хөрөнгийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэх журамтай боловч гаднаас нь хараад зургийг нь авч яваад ийм доогуур үнэлсэн явдалд гомдолтой байна гэжээ. 

 

6.Хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Э нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 130/ШШ2022/00564 дугаартай шүүгчийн захирамжаар М, А нараас 202.796.398 төгрөг гаргуулан ХААН банкны Б аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн.  Захирамжийн 2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ө сумын 10 дугаар багт байрлах  улсын бүртгэлийн 00000000дугаартай 213 м.кв талбайтай 8 өрөө, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000001дугаартай, 140.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-0213007248 дугаартай 908 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эцэг Ө-ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн 00000002дугаартай, 132 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000003дугаартай, гэр орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайтай газрыг тус тус албадан  дуудлага худалдаанд оруулахыг даалган шийдвэрлэсэн.  Уг шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А, М, Ө нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгч, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж хөрөнгийг үнэлэхээр талуудаас санал авахад үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилсон. Шинжээчид эрх үүрэг хариуцлагыг танилцуулсан ба үнэлгээ хийх үед төлбөр төлөгч  А-ийг байлцуулсан. Шинжээч нь өнөөдрийн зах зээлийн ханшаар бодит үнэлгээ хийсэн гэж үзэж байна гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтогдсон байна. Үүнд:

7.1  Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00564 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М, А нар нь нэхэмжлэгч ХААН банкны зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний болон нотариатын төлбөрт нийт 202.176.881 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба уг захирамжийн 2 дахь заалтаар ...  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ө сумын 10 дугаар багт байрлах  улсын бүртгэлийн 00000000дугаартай 213 м.кв талбайтай 8 өрөө, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000001дугаартай, 140.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-0213007248 дугаартай 908 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эцэг Ө-ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн 00000002 дугаартай, 132 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000003дугаартай, гэр орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайтай газрыг  тус тус албадан  дуудлага худалдаанд оруулахыг Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

7.2 Энэхүү шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч М, Ө.Алтангүл  нар сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч ХААН банкны Б салбарын хүсэлтээр 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 424 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч М, Ө.Алтангүл нар нь барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг 450.000.000 төгрөгөөр үнэлж байгаа талаар, төлбөр авагч ХААН банкны зүгээс мөн үнийн санал хүргүүлсэн байна.

7.3 Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор  төлбөр төлөгч Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн иргэн А, М, Ө нарын эзэмшилд байгаа Ө сумын 10 дугаар багт байрлах үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ тогтоохоор “А” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна.

7.4 “А” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Үнэлгээний тайлангаар Б аймгийн Ө сумын 10-р баг, Х Зост уул-7 гудамж, 000 тоот, мөн Ө сумын 6-р баг, Хөх толгой хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө, газрын хамт ҮОУС-ын дагуу өртгийн хандлагыг хэрэглэн үнэлж зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 260.744.865 төгрөгөөр тодорхойлсон байх ба Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/385, 01/386 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр дээрх үнэлгээний талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт тус тус мэдэгджээ.

Шинжээчээр томилогдсон “А” ХХК нь эд хөрөнгийн үнэлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгогдсон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоор тогтоогджээ.

 

8. Төлбөр төлөгч нар болох А, М нар нь  Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “А” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Үнэлгээний тайлангаар Б аймгийн Ө сумын 10-р баг, Х Зост уул-7 гудамж, 000 тоот, мөн Ө сумын 6-р баг, Хөх толгой хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө, газрыг 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 260.744.865 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг дахин гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

9. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын барьцаат зээлийн гэрээгээр зээл авахдаа барьцаалсан Б аймгийн Ө сумын 6, 10 дугаар багт байрлах улсын бүртгэлийн 00000000дугаартай 213 м.кв талбайтай 8 өрөө, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000001дугаартай, 140.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 00000005 дугаартай 908 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эцэг Ө-ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн 00000002дугаартай, 132 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 00000003дугаартай, гэр орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнийн саналд харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “А” ХХК-ийн шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн ба уг үйл ажиллагаанд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шинжээчээс үнэлгээний тайлан гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэ 450.000.000 төгрөгөөр тогтоогдох байтал шинжээч үндэслэлгүйгээр бага өртгөөр үнэлсэн гэх үндэслэл бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба дээр дурдсанчлан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлэх ажиллагаанд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч А, М нарын  “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт  заасныг  баримтлан нэхэмжлэгч А, М нарын  “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А, М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК