Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2023/00093

 

 

Р.М, Ө.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2023/00537 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч **********-т оршин суух Р.М, Ө.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Л газар /дарга Н.Б/-т холбогдох,

 

“Ө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Бид ХААН банкны Баян-Өлгий салбараас 2018, 2021 онуудад 3 удаа бизнесийн зээл авч, авсан зээлээ хугацаандаа төлж чадаагүй.

1.2.Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий салбараас энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00564 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

1.3. Дээрх захирамжийн 1 дэх заалтаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ***************** тоот, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ************ тоот, 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ************ тоот зээлийн гэрээг тус тус цуцалж, зээлийн гэрээний болон нотариатын төлбөрт нийт 202,176,881 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Барьцааны гэрээ-ний зүйл болох зээлдэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар, гэрийн эд хогшил, бизнесийн орлого, бараа материал зэрэг хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймгийн Л газарт даалгасан.

1.4.Бид шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй учир шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймгийн Л газарт хүргэгдсэний дагуу тус газраас Л ажиллагаа явуулж байсан.

1.5. Тус газраас хариуцагч Р.М, Ө.А бидний нэр дээр бүртгэлтэй Баян-Өлгий аймгийн Г сумын *, * дугаар багт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай 213 м.кв талбайтай найман өрөө, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, 140,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай 908 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эцэг Х.Ө-гийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн ****** дугаартай, 132 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ****** дугаартай, гэр орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайтай газрыг “Ө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар бүхэлд нь 260,744,865 төгрөгөөр үнэлсэн талаарх 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/386 дугаартай мэдэгдлийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бидэнд танилцуулсан.

1.6. Бидний уг эд хөрөнгө одоогийн зах зээлийн ханшаар 500,000,000 орчим төгрөг байх бөгөөд барилгын бүх материалын үнэ нэмэгдэж аймгийн төвд ойрхон хэсгээс газар олдохоо байсан өнөөгийн нөхцөлд ийнхүү 260,744,865 төгрөгөөр доордуулж үнэлснийг зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх, тухайн үл хөдлөх хөрөнгийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэх журамтай боловч гаднаас нь хараад зургийг нь авч яваад ийм доогуур үнэлсэн явдалд гомдолтой байна.

1.7. Л тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж хуульчилсны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.8. Иймд бидний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, “Ө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00564 дугаар шүүгчийн захирамжаар Р.М, Ө.А нараас 202.796.398 төгрөг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Тус шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г сумын 10 дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-0213008438 дугаартай 213 м.кв талбайтай найман өрөө хувийн сууц, үйлчилгээний зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай 140.5 м.кв талбайтай хувийн сууц, Г сумын 6 дугаар багт байрлах 908 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, А.Өы өмчлөлийн бүртгэлийн ****** дугаартай 132 м.кв талбайтай хувийн сууц, А.Өы өмчлөлийн бүртгэлийн ****** дугаартай 1000 м.кв талбайтай орон сууцны хашааны зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулахыг даалган шийдвэрлэсэн байна.

2.3. Уг шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ө.А, Р.М, А.Ө нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгч, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж хөрөнгийг үнэлэхээр талуудаас санал авахад үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Л тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилсон.

2.4. Шинжээчид эрх, үүрэг хариуцлагыг танилцуулсан ба үнэлгээ хийх үед төлбөр төлөгч Ө.Аийг байлцуулсан. Шинжээч нь өнөөдрийн зах зээлийн ханшаар бодит үнэлгээ хийсэн гэж үзэж байгаа. Иймд Ө.А, Р.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2023/00537 дугаар шийдвэрээр Л тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.А, Р.М нарын “Ө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Л газарт даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.А, Р.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00564 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн **** тоот, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн **** тоот, 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг тус тус цуцалж, зээлийн гэрээний болон нотариатын төлбөрт нийт 202,176,881 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд “Барьцааны гэрээ”-ний зүйл болох зээлдэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар, гэрийн эд хогшил, бизнесийн орлого, бараа материал зэрэг хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймгийн Л газарт даалгасан.

4.2. Бид шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй учир шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймгийн Л газарт хүргэгдсэний дагуу тус газраас Л ажиллагаа явуулсан.

4.3. Тус газраас хариуцагч Р.М, Ө.А бидний нэр дээр бүртгэлтэй Баян-Өлгий аймгийн Г сумын *, * дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-0213008438 дугаартай 213 м.кв талбайтай найман өрөө, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, 140,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай 908 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эцэг А.Ө-ы нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн ****** дугаартай, 132 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ****** дугаартай, гэр орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайтай газрыг “Ө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар бүхэлд нь 260,744,865 төгрөгөөр үнэлсэн талаарх 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/386 дугаартай мэдэгдлийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бидэнд танилцуулсан.

4.4. Бидний уг эд хөрөнгө одоогийн зах зээлийн ханшаар 500,000,000 орчим төгрөг байх бөгөөд барилгын бүх материалын үнэ нэмэгдэж аймгийн төвд ойрхон хэсгээс газар олдохоо байсан өнөөгийн нөхцөлд ийнхүү 260,744,865 төгрөгөөр доордуулж үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх, тухайн үл хөдлөх хөрөнгийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэх журамтай боловч үнэлгээчин гаднаас нь хараад зургийг нь авч яваад ийм доогуур үнэлсэн.

4.5. Шүүх бидний нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд мөн өдрийн 130/ШШ2023/00537 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

4.6. Хөрөнгийн үнэлгээг тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалд нийцүүлэн хийх ёстой. Бидний хөрөнгөд үнэлгээ хийсэн үнэлгээчин дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, хөрөнгийг зөвхөн гаднаас нь хараад, гэрэл зураг авсан болоод үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй байна.

4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2023/00537 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Л газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад “барьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг” даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу манай байгууллагын зүгээс мэдэгдэл өгч хуульд заасан ажиллагаанууд явагдсан.

5.2. Талуудаас үнэлгээ авахад зөрчилдөөгүй тул шинжээч томилсон. Үнэлгээний байгууллага нь тухайн үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж үнэлсэн. Нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, хугацаа авах зорилготой байгаа гэж үзэж байна. Одоогийн байдлаар ХААН банканд төлбөр төлөгдөөгүй.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Р.М, Ө.А нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлагдахгүйгээр, анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд зааснаар хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж, маргааны агуулгыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хууль зүйн дүгнэлт хийсэн учраас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлыг хангасан байна.

 

7. Шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх, шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон эсэхэд бодитой дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчмууд хангагддаг.

 

8. Нэхэмжлэгч Р.М, Ө.А нар Л тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Л газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “Ө” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн төлбөр төлөгч Р.М, Ө.А нарын эзэмшлийн, тус аймгийн Г сумын *, * дугаар багт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай 213 м.кв талбайтай найман өрөө, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, 140,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, 908 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эцэг А.Өы нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн ****** дугаартай, 132 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ****** дугаартай, гэр орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайтай газрыг 2022 оны 4 дүгээр сарын байдлаар 260,744,865 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг дахин гаргуулахаар шүүхэд гомдол гаргажээ.

 

9. Нэхэмжлэгч талаас “хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх, тухайн үл хөдлөх хөрөнгийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэх журамтай боловч гаднаас нь хараад зургийг нь авч яваад ийм доогуур үнэлсэн явдалд гомдолтой байна” гэж гомдлынхоо үндэслэлийг тайлбарласан байна.

 

10. Хариуцагч байгууллага 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Ө” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Л тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад заасанд нийцсэн бөгөөд томилогдсон шинжээчид хуульд заасан эрх үүрэг, хариуцлагыг танилцуулсан болох нь баримтаар нотлогдож байна. /хэргийн 35 дугаар хуудас/

 

11. “Ө” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ******** дугаартай үнэлгээний тайланг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “эрх бүхий байгууллагаас хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдоогүй. Тус тайланг гаргахдаа барилгыг өртгийн хандлагаар буюу барилга, байгууламжийн нэгж хүчин чадлыг жиших нэгжийн аргаар, газрыг норматив хандлагаар буюу зах зээлийн жишиг нэгжийн арга, газрын эрхийн нормативт аргыг хослуулан гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт тус тус заасанд бүрэн нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

12. Нэхэмжлэгч нар Баян-Өлгий аймгийн Г сумын *, * дугаар багт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай 213 м.кв талбайтай найман өрөө, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, 140,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай 908 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эцэг А.Өы нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн ****** дугаартай, 132 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ****** дугаартай, гэр орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайтай газар зэрэг эд хөрөнгийн зах зээлийн үнэ 2023 оны 4 дүгээр сарын байдлаар 450,000,000 төгрөг болох талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй байна.

 

13. Маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний тайланд “захиалагчийн хүсэлтийг хүлээн авсны дараа 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хөрөнгөд үзлэг хэмжилт хийж, ашиглалтын байдалтай танилцсан болно” гэж дурдаж, үнэлгээнд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэрэл зурагт буулгаж тайланд хавсаргаснаас үзэхэд шинжээч хөрөнгийн үнэлгээг гаргахдаа гаднаас нь хараад зургийг нь авч яваад доогуур үнэлсэн гэж маргаж буй нэхэмжлэгч нарын тайлбар хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

 

14. Мөн нэхэмжлэгч нар Л тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрдсэн талаар мэтгэлцээгүй, энэ талаар нотлох баримт цуглуулж, шүүхэд гаргаж өгөөгүй байх тул дахин үнэлгээ тогтоолгох хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж байна.  

 

15. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.М, Ө.А нарын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2023/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                           М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК