Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 314

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Нямханд,

Хохирогч Э.Болд,

Шүүгдэгч /хохирогч/ А.Оюунсүрэн, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ҮД-0992/,

Шүүгдэгч /хохирогч/ Ө.Буянаа, түүний өмгөөлөгч Б.Борхүү /ҮД-1986/,

Шүүгдэгч П.Чинзориг,  Б.Түвшинтөр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа /ҮД-0195/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Цэдэш овогт Пүрэвдоржийн Чинзориг, Боржигон овогт Алтантуяагийн Оюунсүрэн нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь зааснаар,

Боржигон овогт Өршөөлийн Буянаа, Боржигон овогт Болдбаатарын Түвшинтөр нарт холбогдуулан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626023136 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, УБТЗ-ын хангах баазанд оосорлогч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 68-15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ХЗ86020619 регистрийн дугаартай, Цэдэш овогт Пүрэвдоржийн Чинзориг.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү болон хүүхдийн хамт Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 57-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧЗ86070408 регистрийн дугаартай, Боржигон овогт Алтантуяагийн Оюунсүрэн.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг Хонгор суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “ТНТС” ХХК-д материалын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 11-208 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ТД86062917 регистрийн дугаартай, Боржигон овогт Болдбаатарын Түвшинтөр.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Дорнод  аймаг Эрээн хороо суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, буриад, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 129-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЖО83060565 регистрийн дугаартай, Боржигон овогт Өршөөлийн Буянаа.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Чинзориг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” нэртэй паабд бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан Ө.Буянааг цохиж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч А.Оюунсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” нэртэй паабд бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан Ө.Буянааг цохиж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Түвшинтөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” нэртэй паабд бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан Э.Болдыг цохиж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ө.Буянаа нь 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” нэртэй паабд бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан А.Оюунсүрэнг цохиж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Чинзориг мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ А.Оюунсүрэн мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Түвшинтөр мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Ө.Буянаа мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тэнгис” нэртэй уушийн газар ажиллуулдаг бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед нөхрөө дуудаад, уушийн газраа хаах гээд байж байхад Чинзориг, Түвшинтөр нар орж ирсэн. Би манайх хаах гэж байна, өөр газар ороод үйлчлүүлчих гэж хэлээд, тэр хоёрыг орхиод явсан. Удалгүй манай нөхөр ирээд, ширээнд сууж байгаа хоёр залуу пиво авъя гэж байна гэхэд нь за за нэг нь манайхаар үйлчлүүлдэг юм, пиво өгчих гэсэн. Гэтэл тооцоо хийх болоход карт уншуулна гэсэн. Нийт төлөх ёстой тооцооноос 2,800 төгрөгийн тооцоо үлдсэн байсан бөгөөд манай нөхөр танайх ойрхон байдаг юм бол маргааш ирээд үлдэгдэл мөнгөө өгчих, өнөөдөртөө бичиг баримтаа үлдээгээд яв гэхэд Түвшинтөр чи манай найзын бичиг баримтыг авдаг хэн бэ гээд уурлаад байсан. Гэрч Оюунжаргал нь Түвшинтөрийн эхнэр байсан. Энэ хүн маргааныг эхлүүлсэн. Би бичиг баримтаа үлдээгээд яваач гэхэд намайг хэл амаар доромжилсон. Би цагдаа дуудаад байж байхад Оюунсүрэн миний гар руу цохиод, намайг үсдсэн. Би хүү охин хоёртой. Эдгээр хүмүүст зодуулснаасаа болоод гурав дахь хүүхдээ алдсан. Тэр шөнө цагдаа дээр очиход Чинзоригийг эрүүлжүүлэхэд хийсэн. Тэгээд маргааш өглөө ирээд өргөдөлөө өгөөрэй гэсэн. Маргааш нь очиход Чинзориг тэр шөндөө эрүүлжүүлэхээс гараад явсан байсан. Тэгээд дараа нь Чинзориг ганцаараа ирээд уучлаарай гэж хэлсэн. Би эдгээр хүмүүст зодуулж байхдаа өөрийгөө хамгаалах үүднээс Оюунсүрэнгийн нүүрийг маажсан байж магадгүй. Би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн.

Хэрэг болсоны дараа Чинзоригийг надтай ирж уулзахад нь адилхан залуу хүмүүс, цагдаа сэргийлэх гээд яах вэ. Би өвдөөгүй биш өвдөж байгаа шүү. Маргаан болох үед миний утас алга болсон. Түүнийг төлж өгөөрэй гэсэн. Тэгээд нэг дэх өдөр утсыг чинь төлж өгье гэсэн боловч над руу яриагүй. Бүтэн сайн өдөр миний доошоо юм гараад эхэлсэн бөгөөд нөхөртэйгээ эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл эдгээр хүмүүс цагдаад өргөдөл өгсөн байсан. Хохирол төлбөрөө бүрэн авсан тул эдгээр хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Болд мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө энэ маргаан гарсан. Тухайн үед миний хөл хөхөрсөн байсан. Одоо эдгэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Чинзоригийн өгсөн:

            “... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найзууд болох Түвшинтөр, Оюунжаргал, Оюунсүрэн нарын хамт БГД-ийн 3 дугаар хороо, Тэнгис гэх нэртэй паб-д орой 23 цагийн үед ороод, 5 шил пиво авч уугаад сууж байгаад, шөнийн 01 цагийн үед гарах болоод тооцоогоо хийх гэтэл 2500 төгрөг дутсан. Тэгээд би ажиллуулж байсан залууд нь үлдсэн мөнгөнд нь иргэний үнэмлэхээ үлдээчихье, маргааш авъя, манай гэр хажууд чинь байдаг юм гэсэн. Тэр залуу за за үнэмлэхээ үлдээгээд яах юм бэ маргааш орж ирээд мөнгөө өгчих гэсэн. Тэгээд гарах гэж байтал тэр залуугийн эхнэр нь гэх эмэгтэй гарч ирээд “та нар одоо хүн дээрэлхээд байгаа юм уу” гээд над руу дайраад нүүр рүү самардаад эхэлсэн. Тэгэхээр нь би түлхчихээд байж байтал нөхөр нь гэх залуу  эхнэрийгээ татаад авсан. Тэгээд гарах гэж байтал тэр хүүхэн Чи манайхаас 100 гр гуйгаад явдаг биздээ гээд орилсон. Тэр үед Оюунсүрэн хажууд нь зогсож байсан тэгхээр нь Оюунжаргал бид хоёр явж очоод салгасан тэр эмэгтэйгийн нөхөр нь бас эхнэрийгээ татаж авсан бөгөөд салцгаагаад цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн юм ... Би тэр эмэгтэйг цохиж зодоогүй. Эхлээд над руу дайрах үед түлхсэн. Дараа нь Оюунсүрэнтэй үсдэлцээд газар унах үед нь очиж Оюунсүрэнг салгаж авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Түвшинтөрийн өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн 00:00 цагийн орчим Чинзоригийн хамт “Тэнгис” нэртэй паб-д уулзсан. Тэгээд жаахан юм ярьж сууж байгаад манай эхнэр Оюунжаргал, найз Оюунсүрэн хоёр араас орж ирсэн. Тэгээд тооцоогоо хийгээд гарах болсон чинь уг паб нь карт уншихгүй байсан. Манай найзад карт байсан. Би эхнэр Оюунжаргалын хамт яваад АТМ-с мөнгө авчирсан. Тэгээд иртэл Оюунсүрэн, Чинзориг хоёр нэмээд нэг пиво авсан байсан. Паб-ын залууд маргааш мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгэхэд за гээд тохиролцоод гарах гэж байтал эхнэр нь гэх эмэгтэй ирээд, хэл амаар доромжлоод, хэрүүл болоод маргалдсан. Тэгээд манай найз Оюунсүрэн рүү дайраад, зууралдаад, үсдэлцээд байсан. Тэр залуу нь бас уурлаад хоёр янханаа аваад зайл гээд байсан. ... Оюунсүрэн тэр паабын эмэгтэйтэй үсдэлцэж байхад паабын залуу бид хоёр салгасан... Буянаа гэх эмэгтэй Оюунсүрэнтэй маргалдсан, Болд гэх залуу Чинзориг руу дайраад байсан. Чинзоригийг 2 цохиж байхад нь би голоор нь ороод Болдтой барьцалдаж аваад нүүр рүү нь 2 удаа цохьсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Оюунсүрэнгийн өгсөн:

            “ ... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Тэнгис” нэртэй паб-д найз Чинзориг дуудаад, Оюунжаргал, Түвшинтөр бид гурав очоод, нэг нэг пиво захиалж уугаад, гарах болоод тооцоо хийх гэтэл тэр паб нь карт уншихгүй болохоор нь жоохон маргалдсан юм. Тэгээд Түвшинтөр АТМ явж мөнгө авчирж өгөөд 2300 төгрөг дутсан. Тэгээд маргааш оруулаад өгье гэж зөөгч залуутай тохирсон. Бид нар хажуу талын чинь байранд амьдардаг юм гэхэд зөөгч залуу миний утас руу залгачих дугаарыг чинь аваад үлдэе гээд би зөөгч залуугийн утас руу залгаад за гарах гэтэл тэр залуугийн эхнэр болох эмэгтэй ирээд карт дахь мөнгө чинь дуусчихсан юмуудаа гуйлгачингууд минь гээд хэл амаар доромжилсон. Тэгээд бид нар нөхөртэй чинь яриад тохирцон гээд гарах гэж байна гэхэд иргэний үнэмлэхээ үлдээ гэхээр нь бичиг баримтаа үлдээхгүй ээ дугаараа үлдээсэн байгаа нөхөртэй чинь яриад тохирсон байгаа гэхэд тэр эмэгтэй янхан гээд хараагаад байхаар нь би чи согтуу байна согтуу хүн хүнд үйлчлэх ёсгүй гэж хэлсэн. Тэгтэл би эзэн нь байна гээд байсан. Тэр үед Оюунжаргал зүгээр байгаарай авгай минь гээд хэлтэл Оюунжаргал руу гараа далайхаар нь би гарыг нь таттал эргэж хараад намайг самардаад авсан. Тэгээд бид хоёр биенээ үсдэлцээд дарсан. Тэр үед Оюунжаргал миний гарыг бариад битгий зодоон хий гэж байхад тэр эмэгтэй миний нүүрийг маажсан. Тэгэхэд Түвшинтөр, Оюунжаргал, Чинзориг болон тэр эмэгтэйн нөхөр нар бид хоёрыг салгаад, нөхөр нь эхнэрээ аваад текний цаана оруулаад, чи болиоч ээ гэж байсан. Тэгээд буцаад хартал тэр эмэгтэй Түвшинтөр бид хоёрыг араас үсдээд авсан. Тэгээд бужигнаж байтал Оюунжаргал болон нэг эмэгтэй тэр эмэгтэй бид хоёрыг салгаад, Чинзориг нөхөртэй нь барьцалдаж байсан. Тэгээд бид нар салаад гарах гэтэл нөхөр нь 2 янханаа аваад гар гэсэн. Тэр үед Чинзоригийг чи 100 гр гуйж уудаг гуйлгачин биз дээ гэсэн. Тэгээд дахиад ноцолдоод бужигналдаж байхад нөхөр нь ганж барьчихсан Чинзоригийг цохиж байсан ... Тэр Буянаа гэх эмэгтэй бид хоёр үсдэлцэж маргалдаж байсан. Чинзориг зөөгч залуутай зодолдож байсан ... Би Буянаад учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

 

Мөрдөн байцаалтөд хохирогч Э.Болдын өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө би гэрээсээ эхнэрээ авах гээд пааб дээр нь ирсэн. Тэгэхэд наана 2 залуу сууж байсан. Манай эхнэр хаалгаа хаалаа гэж хэлсэн байсан. Тэгэхэд 2 пиво өгчих гээд 2 пиво өгсөн байсан. Тэгээд сууж байтал гаднаас 2 эмэгтэй орж ирээд, 4-үүлээ сууж байгаад гарах гээд тооцоогоо хийх болоод намайг дуудаад карт уншихгүй гэхэд карт уншдаггүй сонин газар гэж байгаад 2 нь мөнгөндөө гарсан. Энэ хооронд үлдсэн хоёр нь ахиад нэг пиво өгчих гээд нэг пиво авсан. Тэгээд гараад орж ирсэн хоёр нь урд авсан пивоныхоо тооцоотой орж ирсэн. Тэгээд ахиад нэг пивоны тооцоо авах гэтэл хэрүүл болсон. Тэгээд тэр хүмүүс бүгдээрээ энэ хавиар байдаг хүмүүс гэхээр нь тэгвэл иргэний үнэмлэхээ үлдээчихээ, маргааш тооцоогоо хийгээд авчих гэсэн. Тэгтэл намхан залуу нь иргэний үнэмлэхээ өгсөн. Тэгтэл өндөр залуу нь булааж аваад, чи иргэний үнэмлэх авдаг хэн бэ банди минь гээд янз бүрийн юм яриад байсан. Тэгээд цаанаас нь нөгөө хүмүүс нь карт уншдаггүй хачин газар вэ гээд дайраад байсан. Тэгээд манай эхнэр цаанаас ирээд та нар иргэний үнэмлэхээ үлдээгээд зүгээр гарчихаа гэтэл жижиг шар эмэгтэй явж шалаа угаа авгай минь гээд байсан. Манай эхнэр та нар тооцоогоо хийж чадахгүй байж юу яриад байгаа юм бэ, иргэний үнэмлэхээ үлдээчих гэхэд тэр 4 хүн босч ирэхээр нь та нартай ойлголцохгүй юм байна цагдаа дуудъя гээд цагдаа руу залгатал өндөр махлаг эмэгтэй нь манай эхнэрийг утастай гар руу нь цохьсон. Тэгээд тэр хүмүүс бүгдээрээ дайраад байсан. Би босоод голоор нь орж салгаад өндрийг нь түлхээд эргээд иртэл манай эхнэрийг намхан залуу нь үсдчихсэн, нөгөө махлаг өндөр эмэгтэй нь дээр нь гараад суучихсан үснээс нь зулгаагаад байж байсан. Би ирээд салгаад жижиг залууг цааш нь түлхтэл ална пизда минь гээд хараагаад байсан. Би тэр жижиг залуутай заамдалцаад цаашаа түлхээд явж байхад өндөр залуу нь араас өшиглөөд, цохиод байсан. Намхан залуу нь намайг цохих гээд цохиж хүрэхгүй байхаар нь цааш нь түлхэж салгачихаад эхнэрээ найзтай нь хамт цаашаа байж бай гээд үлдээчихсэн байсан. Тэгтэл жижиг залуу нь ирээд манай эхнэрийн найз Цацралыг цохиод унагаачихсан. Би тэгээд тэр гурвыг нь арай гэж гаргаад цагдаа дуудсан байсан болохоор өндөр залууг дотор нь үлдээгээд хаалгаа түгжээд цагдаа иртэл хүлээсэн. Гадаа байсан гурав хаалга нүдээд хаалганы бариул хугалсан байсан. Тэгээд цагдаа ирэхээр нь хаалгаа онгойлгосон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Оюунжаргалын өгсөн:

...Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Орой 00:00 цагийн үед гэртээ байж байхад манай найз Чинзориг гараад ир гээд манай нөхөр бид хоёрыг дуудаад, Оюунсүрэн бид  нарыг “Тэнгис” паб-д очиход Чинзориг ганцаараа сууж байсан. Тэгээд юм ярьж сууж байгаад тооцоогоо хийх гэтэл тэднийх карт уншихгүй гээд би нөхрийнхөө хамт АТМ орж мөнгө тулгаж аваад, авч ирээд өгтөл Чинзориг, Оюунсүрэн хоёр нэмж пиво авсан байсан. Чинзориг иргэний үнэмлэхээ үлдээчихье гэтэл Түвшинтөр иргэний үнэмлэхээ үлдээж хэрэггүй, утасны дугаараа өгчихье гэхэд паб-н эзэн залуу зөвшөөрөөд, Оюунсүрэнгийн утасны дугаарыг тэмдэглэж аваад гарах гэтэл цаанаас нэг эмэгтэй босч ирээд, идэж уусан юмныхаа тооцоог төл гээд орилоод ороод ирсэн. Тэгээд би нөхөртэй чинь яриад тохироод болчихсон болцон гэтэл хашгираад байсан паб-н эзэн залуу бид нар яриад болцон гээд эхнэрээ цааш нь аваад явсан. Тэгээд тухайн үед хэрэлдээд байсан. Би найз нараа нөхрөө үлдээгээд гэр рүүгээ яваад 2500 төгрөг өгөөд хариултаа аваагүй байсан. Тэгэл уг паб-н эзэн залуугийн эхнэр нь Оюунсүрэнг үсдээд авсан. Тэгээд Оюунсүрэн болон тэр эмэгтэйгийн цамц нь хоёулаа урагдчихсан би салгах гэж нэлээн үзсэн. Тэгээд нөхөр нь ирээд бүгдээрээ салгах гэж байсан тэр паб-н эзэн гурилын элдүүүр барьчихсан байсан. Тэгээд Чинзоригийг тэр паб-н эзэн гараараа цохьчихсон. Манай нөхөр Түвшинтөр уурандаа паб-н эзний хөлрүү нь өшиглөчихсөн ... Хэрүүл бол дундаа эхэлсэн, зодооныг бол тэр паабын эзэн залуугийн эхнэр нь эхлүүлсэн эхлээд Оюунсүрэнг үсдээд авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн:

 “... Э.Болдын биед учирсан баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Ө.Буянаагийн биед учирсан тархи доргилт, баруун хацрын зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үзүүлсэн шинжилгээнд бүрэн бус зулбасан гэсэн оноштой. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан эд судлалын шинжилгээний хариунд жирэмсэн байсан нь батлагдсан ба уг шинжилгээний хариунаас зулбалтын шалтгааныг бүрэн тогтоох боломжгүй байсан ...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/   

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16090 дугаартай:

     1. А.Оюунсүрэнгийн биед нүүрэнд зулгаралт, доод уруулын салстад язрал, цус хуралт, баруун сарвууны ард зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 35-р хуудас/

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16168 дугаартай:

     1. Ө.Буянаагийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

     6. Ө.Буянаа нь жирэмсэн байсан байх ба бүрэн бус зулбаа оноштойгоор үр хөндөх мэс ажилбар хийлгэсэн байна. Уг бүрэн бус зулбалтын үүссэн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй гэх дүгнэлт, /хх-ийн 40-р хуудас/

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16167 дугаартай:

     1. Э.Болдын биед баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

     5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 47-р хуудас/

 

     - Хохирол төлсөн баримт /хх-н 125-126-р хуудас/,

     - Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 145, 148, 151, 155-р хуудас/,

     - Шүүгдэгч П.Чинзоригийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 90-105-р хуудас/,

     - Шүүгдэгч Б.Түвшинтөрийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 106-110-р хуудас/,

     - Шүүгдэгч А.Оюунсүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 113-116-р хуудас/,

     - Шүүгдэгч Ө.Буянаагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 117-121-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Цэдэш овогт Пүрэвдоржийн Чинзориг, Боржигон овогт Алтантуяагийн Оюунсүрэн нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь зааснаар,

Боржигон овогт Өршөөлтийн Буянаа, Боржигон овогт Болдбаатарын Түвшинтөр нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч П.Чинзориг, А.Оюунсүрэн нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” нэртэй паабд бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан Ө.Буянааг цохиж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Б.Түвшинтөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” нэртэй паабд бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан Э.Болдыг цохиж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ө.Буянаа нь 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” нэртэй паабд бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан А.Оюунсүрэнг цохиж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч /хохирогч/ Ө.Буянаа, А.Оюунсүрэн, шүүгдэгч П.Чинзориг, Б.Түвшинтөр, хохирогч Э.Болд, гэрч О.Оюунжаргал нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16090 дугаар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16168 дугаар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16167 дугаар дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

2002 оны Эрүүгийн хууль ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан тул 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх ба шүүгдэгч нарт холбогдох хэргийг тус хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Буянаа, Б.Түвшинтөр нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэr ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалттай нийцэж байгаа бөгөөд уг хуулиар оногдуулах ялыг “... дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

шүүгдэгч П.Чинзориг, А.Оюунсүрэн нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэсэн заалттай нийцэх бөгөөд уг хуулиар оногдуулах ялыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж  ял шийтгэлийг хөнгөрүүлэн заасан байх тул уг хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Ө.Буянаа, Б.Түвшинтөр нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч П.Чинзориг, А.Оюунсүрэн нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Өмгөөлөгч Б.Борхүү нь шүүгдэгч Ө.Буянаад 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн  зүйлчлэх саналыг шүүхэд гаргаж мэтгэлцлээ.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль  хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үүсч байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн хүрээнд танхайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэмт хэргийг хувийн сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч П.Чинзориг, А.Оюунсүрэн, Б.Түвшинтөр нар нь хохирогч Ө.Буянаад 700,000 төгрөгийг төлж барагдуулсан,

шүүгдэгч хохирогч Ө.Буянаа, А.Оюунсүрэн, шүүгдэгч П.Чинзориг, Б.Түвшинтөр, хохирогч Э.Болд нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цэдэш овогт Пүрэвдоржийн Чинзориг, Боржигон овогт Алтантуяагийн Оюунсүрэн нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Өршөөлийн Буянаа, Боржигон овогт Болдбаатарын Түвшинтөр нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар Ө.Буянааг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Б.Түвшинтөрийг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Чинзориг, А.Оюунсүрэн нарт хорих ял оногдуулахгүйгээр П.Чинзоригийг 1 жил 6 сарын хугацаагаар, А.Оюунсүрэнг 1 жил 6 сарын жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсугай.

 

4. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. П.Чинзориг, А.Оюунсүрэн, Ө.Буянаа, Б.Түвшинтөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Чинзориг, А.Оюунсүрэн, Ө.Буянаа, Б.Түвшинтөр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ