Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2023/00368

 
Б.Ардабек Normal Б.Ардабек 1 0 2023*******05*******31T07:52:00Z 2023*******05*******31T07:52:00Z 1 7112 40545 337 95 47562 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А аймгийн Ө сумын ... дугаар баг, Х гудамж, .. тоотод оршин суудаг, Н овогт А.А,

Хариуцагч: А аймгийн Ө сумын ... дүгээр багт байрлах, А аймаг дахь ША,

Нэхэмжлэлийн шаардлага: А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр (албан бичиг) болон А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч А.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,

Хариуцагч тус аймаг дахь ША*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Хариуцагч ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.А нь анх А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр (албан бичиг)*******ийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар А аймаг дахь ША*******ын тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр (албан бичиг) болон  А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие гэр бүлийн маргааны улмаас гэрлэлтээ цуцлуулж, өөрт ногдох хөрөнгийг гаргуулан шийдвэрлүүлж байсан юм. Шүүхээс надад ногдуулан шийдвэрлэсэн миний өмчлөлийн Ө сумын 5 дугаар багт 400 м.кв газрын урьд талын нийтийн эзэмшлийн талбайд нэвтрэх хэсгийг З.Е*******ад хууль бусаар эзэмшүүлж миний эрхийг зөрчсөн явдалд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14*******ний өдрийн 38 дугаар магадлалаар миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж эрх ашгийг маань хамгаалан үлдээсэн.

1.2.Энэхүү өмчлөл бүхий газрын урьд талын чөлөөтэй газрыг эзэмшиж авахаар холбогдох материалаа бүрдүүлэн өгсөн байхад хууль бусаар татгалзсан Сумын засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл З.Е /түүний ах З.А/ маргаан бүхий газарт баригдсан 68,8 м.кв байшинд шүүхээс хүчингүй болгосон газрын гэрчилгээг ашиглан 2021 оны 3 дугаар сарын 22*******ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ” авч, тухайн хөрөнгийг төрсөн ах нь болох З.А*******ын нэр дээр шилжүүлж өгч байсан. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 17*******ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү*******0213009476 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргахад хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Х.И нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Ү*******0213009476 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон.

1.3.Гэтэл А аймаг дахь ША*******ын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр гаргаж “З.Аад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олго” гэсэн албан бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байна. Б.А*******ын энэхүү албан бичиг хууль бус бөгөөд шүүхээс “З.А*******ад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олго” гэсэн шийдвэр гараагүй байхад шүүхийн шийдвэрийг зөрчиж гүйцэтгэн, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна. Үүний дагуу А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Х.И нь тухайн хууль бус эд хөрөнгөд Зулхарнай Аад дахин хууль бусаар 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000980853 дугаартай, улсын бүртгэлийн Ү*******0213009476 дугаартай гэрчилгээ олгосон ба үүний улмаас миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

1.4.Шийдвэр гүйцэтгэгч Б.А*******ын хууль бус албан бичгийн дагуу олгосон энэхүү гэрчилгээг дахин хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоогоор тус хэрэг эцэслэгдэн хянан шийдвэрлэгдээгүй байгаа.

1.5.Тодруулбал, А аймаг дахь ША*******ын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай албан бичигт улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахыг дэмжсэн байх ба үүнд хоёр зүйлийг үндэслэсэн байна. Тухайн албан бичигт З.А*******ын хүсэлт болон 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн шүүхийн шийдвэрийг үндэслэж З.А*******ад улсын бүртгэлийн гэрчилгээ олгож болно гэсэн байна. Төрийн байгууллагад гаргасан аливаа хүсэлт, өргөдөл огноотой байх ёстой. Гэтэл З.А*******ын гаргасан гэх хүсэлтэд ямар ч огноо байхгүй. Миний зүгээс А аймаг дахь ША*******ын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн “Хөрөнгийн эрх сэргээх тухай” 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсний дараа тухайн хүсэлтийг З.А гаргасан болгоод гаргаж ирсэн гэж үзэж байна.

1.6.Нэхэмжлэгч З.А*******ын хүсэлт албан бичиг гарахаас өмнө гарсан уу, эсхүл би шүүхэд хандсаны дараа гарсан уу гэдэг нь тодорхой бус байх тул хариуцагч нар шаардлага хангахгүй хүсэлтийг үндэслээд шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гэдэг боловч тухайн шүүхийн шийдвэрт З.А*******ад гэрчилгээ гарга гэсэн агуулгатай нэг ч үг байхгүй. Тиймээс ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.А*******ын албан бичиг, шийдвэр нь хууль зөрчсөн шийдвэр байна гэж үзэж байна.

1.7.А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн “Хөрөнгийн эрх сэргээх тухай” 01 дугаартай тогтоол мөн адил хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг гүйцэтгэх ёстой болохоос биш өөрсдөө санаачлаад ийм үйл ажиллагаа хийх ёсгүй. Тиймээс ахлах шийдвэр гүйцэтгэгч болон 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажил, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж үзэж байна. Энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэдгийг жирийн хүн би мэдэж байхдаа хуулийн байгууллагад ажилладаг хүмүүс мэдэхгүй гэж байхгүй. Эдгээр хууль бус албан бичиг, шийдвэр, тогтоолуудад үндэслээд 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр З.А нь хууль бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байна.

1.8.А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.А 2022 оны 11 дүгээр сарын 28*******ны өдөр ШАт хандаж хариу мэдэгдсэн ба дараагийн өдөрт нь З.А хууль бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулаад авсан байна. Тухайн мэдэгдэл хүргүүлсэн хуудаст газар эзэмших эрхийг хүчингүй болсон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд 2021 оны 3 дугаар сарын 22*******ны өдөр З.А*******ын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурааж авсан гэсэн боловч 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр дахиад хууль бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Тиймээс би энэ талаар тодруулахаар Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.А*******тэй уулзаж, 2021 оны 3 дугаар сарын 22*******ны өдрийн гэрчилгээг хурааж авсан байна, 2022 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн гэрчилгээ Төрийн банкны барьцаанд байгаа, ийм байхад яагаад дунд нь 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр ийм гэрчилгээ гаргасан бэ гэж асуухад, энэ асуудлыг хариуцаж байгаа улсын бүртгэгч мэдэх тул ямар нэгэн асуудал гарвал тэр хүмүүс нь хуулийн дагуу хариуцлага хүлээнэ, би зүгээр тамга дарж, гарын үсэг зураад өгсөн гэсэн тодорхой бус хариу өгсөн.

1.9.2022 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн гэрчилгээ хууль бус гарсан гэж үзээд хүчингүй болгуулахаар улсын бүртгэлийн байцаагч А.Е*******д хандахад тухайн гэрчилгээ Төрийн банкны зээлийн барьцаанд байгаа учраас хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгснөөр би уг гэрчилгээ банкны барьцаанд байгаа гэдгийг мэдсэн. 2022 оны 7 дугаар сарын 27*******ны өдөр 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б намайг ШАт дуудсан. Үүний дагуу очиход З.А аль хэдийн очсон байсан ба М.Б надад “...та шүүхийн шийдвэрээр авсан хөрөнгүүдээ одоо хүлээгээд авч болно...” гэсэн. Тэгэхэд би ганцаараа очиж чадаагүй, учир нь би очих болгонд З.А өөрийн төрсөн дүү З.Е тай хамт намайг хэл амаар доромжилж, зоддог, тиймээс би шүүхийн шийдвэрийн дагуу авсан үл хөдлөх хөрөнгөө одоо хүртэл эзэмшиж чадахгүй байна, та цуг очооч ээ гэсэн. Тэгээд бид очиход З.А М.Бт хандаад 68.8 м.кв үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаад өгөөч ээ гэхэд М.Б шүүхийн шийдвэрт танд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх тухай үг байхгүй учраас танд гэрчилгээ гаргаж өгч чадахгүй, би зөвхөн хуулийн дагуу шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг гүйцэтгэнэ гэж хариу өгч байсан.

1.10.Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг шийдвэрлэж, энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад дуусаад 2 жил өнгөрсний дараа хариуцагч нарын зүгээс хууль бусаар дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад, З.Аад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай шүүхийн шийдвэр гараагүй байхад З.А тухайн хууль бус гэрчилгээг гаргаж авахад үндэслэл болгон эрх сэргээлгэх тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гаргасанд гомдолтой байна.

1.11.Шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгөөс зуны байшинг З.А*******ад олгож шийдвэртээ тусгасан болохоос биш түүнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгасан агуулгатай ямар нэгэн үг шийдвэртээ тусгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4*******т хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3*******т гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байхад А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч, тойргийн шийдвэр гүйцэтгэгч нар гүйцэтгэх хуудасгүйгээр маргаан бүхий шийдвэрүүдийг гаргаж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.

11.12.Улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ гэж заасан. З.А нь улсын бүртгэгчийн түүний үл хөдлөх хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа бол дээд шатны захиргааны байгууллага улмаар захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой байсан. Гэтэл З.А А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэрт хүсэлт гаргаж, улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрт олгогдсон эрх хэмжээнээс хэтрүүлж, захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээнээс ч хэтрүүлж З.А газрын нэгж талбарын дугааргүйгээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах боломжийг бүрдүүлсэн. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийсэн, хуульд заасан үндэслэлээс давуулан бусдад давуу байдал олгосон асуудал болно.

1.13.Нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэгч нарын хууль бусаар эрх хэмжээгээ хэтрүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.5*******т зааснаар тухайн маргааныг шийдвэрлэсэн шүүхэд гаргасан болно.

1.14.Мөн А аймаг дахь ША*******ын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэрийг шүүх дэх захиргааны маргаантай танилцах үед мэдэнгүүтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу яаралтай дээд шатны албан тушаалтан буюу А аймаг дахь ША*******ын тасгийн даргад гомдол гаргасан боловч 2022 оны 12 дугаар сарын 26*******ны өдрийн 01/1352 дугаар хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон хариуг 2023 оны 01 дүгээр сарын 12*******ны өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.15.Иймд А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай албан бичиг, А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн “Хөрөнгийн эрх сэргээх тухай” 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.

2.Хариуцагч А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 241 дүгээр шийдвэрт тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрийн 37 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс Ө сумын 5 дугаар багт байрлалтай 68.8 м.кв талбайтай зуны байрыг төлбөр төлөгч З.Аад олгож, бусад хөрөнгийг А.Ад олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрүүдийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 21*******ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдээд, 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б*******т хуваарилагдсан.

2.2.Бидний зүгээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэн нэгэнд давуу байдал олгосон зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудын эрх тэгш байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцсон З.А*******ад шүүхийн шийдвэрээр олгосон үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болохоос биш З.Аад давуу байдал олгосон тохиолдол байхгүй. Шүүхийн шийдвэрт тухайн үл хөдлөх хөрөнгийг З.Аад олгож шийдвэрлэсэн тул би зөвхөн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн гэж үзэж байна

2.3.Тухайн үед З.А 68.8 м.кв талбайтай зуны байшинд гэрчилгээ гаргуулахыг хүссэн хүсэлтийг манай байгууллагад гаргасан. Хүсэлтэд огноо нь байхгүй ч гэсэн З.А манай байгууллагад хүсэлт гаргасан ба тухайн хүсэлтийг нь ханган шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байдаг. Тиймээс З.А*******ын хөрөнгийн эрхийг сэргээсэн тухай тогтоол гаргасан.

2.4.Улсын бүртгэлийн байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн тохиолдолд хөрөнгийн эрх сэргээсэн тухай эрхийн акт гаргуулж авч ирэхийг З.А*******аас шаардсаны дагуу З.А манай байгууллагад хүсэлт гаргаад, тухайн тогтоолыг гаргасан ба энэхүү тогтоолыг гаргаснаар З.Аад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох боломжийг бүрдүүлээд өгсөн. 68.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх тухай шүүхээс шийдвэр гараагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Бидний зүгээс хууль бусаар аль нэг талд давуу байдал олгосон зүйл байхгүй.

2.5.Шүүхээс гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг хуваарилж шийдвэр гаргадаг. Харин үүний дараа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг баримтуудыг талууд өөрсдөө бүрдүүлэх ёстой. З.Аад шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийг олгож шийдвэрлэсэн боловч З.А өөрийн хөрөнгөдөө гэрчилгээ гаргуулж авч чадаагүй байсан учраас Улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу манай байгууллагад хандсан.

2.6.Тийм учраас миний зүгээс маргаан бүхий албан бичгийг бичиж өгсөн. Нэхэмжлэгч А.А*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хариуцагч А аймаг дахь ША*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

3.1.Нэхэмжлэгчийн хуулийн дагуу явагдаагүй гэж маргаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг миний бие гардан явуулсан. Шүүхийн шийдвэрээр А.Ад олгосон бүх хөрөнгийг, эрхийн гэрчилгээнүүдийг түүнд гаргуулаад өгсөн. Тухайн үед газарт хэмжилт хийлгээд, гараашийг цэвэрлүүлээд гүйцэтгэх ажиллагаа явуулаад, А.А*******ийн зөрчигдсөн эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн.

3.2.Шүүхийн шийдвэрийн дагуу З.А*******ад 68.8 м.кв талбайтай зуны байшинг олгосон. Үүний дагуу иргэн З.А ахлах шийдвэр гүйцэтгэгчид шүүхийн шийдвэрээр авсан зуны байшиндаа улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулаад авахаар Улсын бүртгэлийн хэлтэст хандахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн эрхийг сэргээсэн тухай эрхийн акт авч ирэх шаардлага тавьсан тул надад хөрөнгийн эрхийг сэргээгээд өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтийг З.А гаргасан. Иймд иргэн З.А*******ын хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1*******д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчээс гарах шийдвэр тогтоол хэлбэртэй байдаг тул миний бие уг тогтоолыг гаргасан гэв.

4.Нэхэмжлэгчээс А аймаг дахь ША*******ын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай албан бичиг, тус газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 26*******ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/135 дугаартай албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14*******ний өдрийн 38 дугаартай магадлал, А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрийн 212/МА/00037 дугаартай магадлал, иргэн З.Е ад Ө сумын 5 дугаар баг, Д арал*******0, 000 а тоот хаягт байрлах нэгж талбарын 8312020216 дугаар бүхий 428 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ж*******0213001327 дугаар бүхий “Иргэний газар эзэмших эрхийн” 000050986 дугаартай гэрчилгээ, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 3 дугаар сарын 21*******ний өдөр З.Е , К.К нарт А аймгийн Ө сумын 5 дугаар баг, Д арал*******0, 000 а тоот хаягт байрлах нэгж талбарын 8312020216 дугаар бүхий 68.8 м.кв талбайтай 4 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000822850 дугаартай гэрчилгээ, Ө сумын Засаг даргын 2019 оны А/312 дугаартай захирамжийн хавсралт, 2022 оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн 0227 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”, З.А*******ын 2021 оны 3 дугаар сарын 25*******ны өдөр Төрийн банктай байгуулсан 291400700488 дугаартай “Зээлийн гэрээ”, мөн өдрийн 291400700488*******1 дугаартай “Барьцааны гэрээ”, Төрийн банкны А салбарын захирлын 2022 оны 02 дугаар сарын 15*******ны өдрийн 47/96 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 02*******ны өдрийн “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт оруулах тухай” 1500 дугаартай дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 28*******ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 13 дугаартай шаардлага, зөрчлийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн “Иргэн З.А*******аас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг хураан авах тухай” 22 дугаартай акт, эрх бүхий албан тушаалтын 2021 оны 8 дугаар сарын 09*******ний өдрийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0145195 дугаартай шийтгэлийн хуудас, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, З.А*******ын 2022 оны 11 дүгээр сарын 02*******ны өөр Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид гаргасан өргөдөл, Эрх бүхий албан тушаалтын 2022 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” Ц*******187 дугаартай тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 21*******ний өдрийн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 12 дугаартай шаардлага, улсын байцаагчийн зөрчлийн тэмдэглэл, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр иргэн З.А*******ад А аймгийн Ө сумын 5 дугаар баг, Д арал*******0, гудамж 000 а тоот хаягт байршилтай 68.8 м.кв талбайтай, дөрвөн өрөө хувийн сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү*******0213009476 дугаарт бүртгэж олгосон 000980853 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ,

Хариуцагч талаас А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэр, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21*******ний өдрийн 130/ГХ2022/00316 дугаартай гүйцэтгэх хуудас, иргэн З.А*******ын А аймаг дахь ШАт хандаж гаргасан өргөдөл, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 28*******ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1506 дугаартай албан бичиг, А аймаг дахь ША*******ын 7  дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн “Хөрөнгийн эрх сэргээх тухай” 01 дугаартай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...шүүхээс “З.А*******ад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олго” гэсэн шийдвэр гараагүй байхад шүүхийн шийдвэрийг зөрчиж гүйцэтгэн, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдөр 03/1131 дугаартай шийдвэр гаргаж “З.А*******ад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олго” гэсэн шийдвэр (албан бичиг)*******ийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа шүүхийн шийдвэрт тусгагдаагүй асуудлаар А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоол гаргасан.

Иймд А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр (албан бичиг) болон  А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

7.Хариуцагч А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Улсын бүртгэлийн байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн тохиолдолд хөрөнгийн эрх сэргээсэн тухай эрхийн акт гаргуулж авч ирэхийг З.А*******аас шаардсаны дагуу иргэн З.А*******ын манай байгууллагад гаргасан 68.8 м.кв талбайтай зуны байшинд гэрчилгээ гаргуулахыг хүссэн хүсэлтийг хангаж, З.А*******ын хөрөнгийн эрхийг сэргээсэн тухай тогтоол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хууль бусаар аль нэг талд давуу байдал олгосон зүйл байхгүй тул нэхэмжлэгч А.А*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэж байна.

8.Хариуцагч А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Шүүхийн шийдвэрийн дагуу З.Аад 68.8 м.кв талбайтай зуны байшинг олгосон. Үүний дагуу иргэн З.А ахлах шийдвэр гүйцэтгэгчид шүүхийн шийдвэрээр авсан зуны байшиндаа улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулаад авахаар Улсын бүртгэлийн хэлтэст хандахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн эрхийг сэргээсэн тухай эрхийн акт авч ирэх шаардлага тавьсан тул надад хөрөнгийн эрхийг сэргээгээд өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан. Иймд иргэн З.А*******ын хүсэлтийн дагуу миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1*******д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн эрхийг сэргээсэн тогтоол гаргасан ба энэ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

 9.1.Нэхэмжлэгч А.А*******ийн А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр (албан бичиг)*******ийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 130\ШШ2020\00241 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөнөөс зуны байр буюу 16,836,673 төгрөг,....эд хөрөнгийг нэхэмжлэгч З.А*******ад үлдээж ,...гэж шийдвэрлэсэн байна.

 А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 21*******ний өдрийн 130\ГХ2022\00316 дугаартай Гүйцэтгэх хуудсанд...гэр бүлийн дундын хөрөнгөнөөс зуны байр буюу 16836673 төгрөг,....эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аад үлдээж,...гэж бичигдсэн байна.

Ийнхүү тус шүүхийн Гүйцэтгэх баримт бичгийн дагуу  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж шүүхийн шийдвэрт заасан хөрөнгийг А.А болон З.А*******ад бүрэн олгосон ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 зааснаар 2022 оны 8 дугаар сарын 09*******ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болсон нь А аймаг дахь ША*******ын даргын 2022 оны 12 дугаар сарын 26*******ны өдрийн 01\1352 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

9.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 8 дугаар сарын 09*******ний өдөр бүрэн дуусгавар болсны дараа З.А А аймаг дахь ШАт өргөдөл гаргасан байна. Энэхүү өргөдөл нь огноогүй хэзээ гаргасан нь тодорхой бус, мөн  А аймаг дахь ША*******ын ямар албан тушаалтан хэзээ хүлээн авсан тухай бүртгэл, тэмдэглэлээ хийгээгүй байна.

А аймаг дахь ШАт иргэн З.А*******ын гаргасан гэх өргөдөлд: “Миний бие Ө сумын 5*******р баг, Ховд гол д арал*******00*******р, 000а тоот, хаягт байршилтай 68,8 м2 талбайтай, 4 өрөө байр зуны байшин шүүхийн 3 шатын шийдвэрээр надад олгосон болно. 2022 оны 8 дугаар сарын 8*******ны иргэн А.А*******тэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үед, мөн тухайн шүүхийн шийдвэрийн дагуу надад ногдох зуны байшингийн гэрчилгээ гаргуулах ёстой байсан байна. Иймд Улсын бүртгэлийн хэлтэст албан тоот явуулж өгөхийг хүсье” гэсэн байна.

9.3.Нэгэнт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1*******д  “Энэ хуулийн 27.1, 27.2*******т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9*******т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна” гэж заасан байна.

А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03\1131 дугаартай албан бичгээр З.А*******ын өргөдлийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1*******ийг зөрчсөн байна.

9.4.А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03\1131 дугаартай албан бичигт: А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 130\ШШ2020\00241 дугаартай шийдвэрээр иргэн З.А, А.А нарын гэр бүлийн дундын хөрөнгөөс З.Аад ногдох Ө сумын 5 дугаар багийн Ховд гол д арал, 000а тоот хаягт байрлах 68,8 м.кв талбайтай зуны амбаарыг олгож шийдвэрлэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг З.А*******ын өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож хариу ирүүлэхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.А*******ээс хүссэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1*******д “шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэж заасан байхад А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч зөрчиж 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03\1131 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан хууль зөрчсөн үйлдэл байна.

9.5.Мөн А аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05*******ны өдрийн 130\ШШ2020\00241 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөнөөс зуны байр буюу 16,836,673 төгрөг,....эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аад үлдээж ,...гэж шийдвэрлэсэн болохоос шүүхийн шийдвэрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх талаар тусгаагүй байна.

Мөн тухайн зуны байрыг яагаад зуны амбаар гэж бичсэн нь, мөн тухайн зуны байр нь Ө сумын 5 дугаар багийн Ховд гол д арал, 000а тоот хаягт байрлах эсэхийг,  68,8 м.кв талбайтай эсэхийг хэрхэн тогтоосон тухай нотлох баримт байхгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1*******д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулсан тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3*******д заасан “энэ хуулийн 6.2.6 зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

9.6.А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрийн 212/МА/00037 дугаартай магадлалаар А аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 130\ШШ2020\00241 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад нэхэмжлэгч З.А*******аас 1,322,927.00 төгрөгийг гэснийг нэхэмжлэгч З.А*******аас 554,928.00 төгрөгийг гэж, хариуцагч А.А*******ээс 1,322,927.00 төгрөгийг гэснийг хариуцагч А.А*******ээс 554,928.00 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн... байна.

Иймд А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шүүх хуралдаанд гаргасан “А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 241 дүгээр шийдвэрт тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрийн 37 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс Ө сумын 5 дугаар багт байрлалтай 68.8 м.кв талбайтай зуны байрыг төлбөр төлөгч З.Аад олгож, бусад хөрөнгийг А.Ад олгож шийдвэрлэж байсан” гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

10.Нэхэмжлэгч А.А*******ийн А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

10.1.А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэн З.А*******ын өргөдлийг шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03\1131 дугаартай албан бичгийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулснаас хойш 3 өдрийн дараа буюу  2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдөр А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн “Хөрөнгийн эрх сэргээх тухай” 01 дугаартай  тогтоол гаргасан байна.

Энэ тогтоол нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.6, 12.2.5, 12.2.7 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу тогтоол хөрөнгийг эрх сэргээх хууль зүйн үндэслэлээ бичээгүй, тогтоол гаргах асуудлын агуулгыг зөв тодорхойлоогүй, мөн тогтоолд гомдол гаргах журам, хугацааг тусгаж өгөөгүй болно.

10.2.А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолд: А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 241 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ө сумын 5 дугаар багт байрлах 68,8 м.кв талбайтай зуны амбаарыг иргэн З.Аад олгож шийдвэрлэсэн Тогтоох нь: 1. А аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах иргэн З.А*******ын өмчлөлийн 68,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээсүгэй. 2.Тогтоолыг ажлын 3 хоногт багтаан Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, төлбөр төлөгч З.Аад мэдэгдсүгэй” гэснийг А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч батлав гэж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна.

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 130\ШШ2020\00241 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөнөөс зуны байр буюу 16,836,673 төгрөг,....эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аад үлдээж...гэж шийдвэрлэсэн.

Мөн тухайн зуны байрыг 68.8 м.кв болохыг хэрхэн тогтоосон тухай нотлох баримт байхгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1*******д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулсан тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 130\ШШ2020\00241 дугаартай шийдвэрт тусгаагүй “А аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах 68,8 м.кв талбайтай зуны амбаарыг иргэн З.Аад олгож шийдвэрлэсэн” гэж А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолд бичсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3*******д заасан “энэ хуулийн 6.2.6 зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

10.3.Мөн шүүх хуралдаанд А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч “Улсын бүртгэлийн хэлтсээс хөрөнгийн эрхийг сэргээсэн тухай эрхийн акт шаардсан” гэж З.А хүсэлт гаргасан гэх боловч энэхүү хүсэлтийг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

11.Улмаар Б аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн Үл хөдлөх хөрөнгийн өмлөх эрх сэргээх тухай 2022 оны 11 дүгээр сарын 01 дугаартай тогтоол, Б аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай албан бичиг (шийдвэр) зэргийг тус тус үндэслэн үл хөдлөх өмчлөх эрхийг иргэн З.Айболатын нэр дээр бүртгэж, шинээр гэрчилгээ олгосон тухай Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу мэдэгдсэн нь А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 28*******ны өдрийн 01/1506 дугаартай албан бичиг, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр олгосон №000980853 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ*******ээр тус тус нотлогдож байна.

12.А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр олгосон №000980853 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ*******нд иргэн З.Айболатад А аймгийн Ө сумын 5 дугаар баг, Д арал*******2, гудамж 000 а тоот хаягт байршилтай 68.8 м.кв талбайтай, дөрвөн өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү*******0213009476 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов гэсэн байна.

Энэхүү А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр олгосон №000980853 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ*******г хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч А.А нь Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн 110/ШЗ2022/0290 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн ба улмаар тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19*******ний өдрийн 110/ШЗ2023/0023 дугаартай захирамжаар холбогдох хэргийг түдгэлзүүлсэн байна.

13.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1*******д зааснаар иргэний хэргийн нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулна, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5*******д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1*******д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэсэн байна.

Иймд нэхэмжлэгч А.А*******ийн А аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05*******ны өдрийн 130\ШШ2020\00241 дугаартай шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тус шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 зүйлд нийцэж байна.

13.1.Дээрх Б аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр (албан бичиг) болон Б аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол нь тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.11*******д зааснаар иргэн З.Айболатын эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ байна.

13.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3*******д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, мөн 44.4*******д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байна.

Нэхэмжлэгч А.А нь Б аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэрийг Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх дэх захиргааны маргаантай танилцах үед мэдэнгүүтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу яаралтай дээд шатны албан тушаалтан буюу Б аймаг дахь ША*******ын даргад гомдол гаргасан боловч 2022 оны 12 дугаар сарын 26*******ны өдрийн 01/1352 дугаар хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон хариуг 2023 оны 01 дүгээр сарын 12*******ны өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласныг хариуцагч нар маргаагүй үгүйсгээгүй тул нэхэмжлэгч А.А нь хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна гэж дүгнэлээ.

14.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдсан болон шүүхэд бүрдүүлж өгсөн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд З.Айболатын нэхэмжлэлтэй, А.А*******д холбогдох гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын өмчөөс өөрт оногдох хэсгээ гаргуулахыг хүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа хугацаанд, 428 м.кв газарт байрлаж буй зуны байшин, түлээ нүүрсний амбаарыг гэр бүлийн дундын өмч хөрөнгөөр тодорхойлон маргаж байхдаа З.А*******ын гаргасан хүсэлтийн дагуу, уг хөрөнгүүд байрлах газрыг гуравдагч этгээд З.Е*******ад олгосон А аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28*******ны өдрийн А/312 дугаартай захирамжийн З.Е*******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14*******ний өдрийн 38 дугаартай магадлал;

мөн А аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28*******ны өдрийн А/312 дугаартай захирамжийг үндэслэн З.Е*******ад олгосон №000050986 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, А аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28*******ны өдрийн А/312 дугаартай захирамжийн хавсралт;

мөн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 16*******ны өдөр хүчингүй болгосон гэж тэмдэг дарсан А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 3 дугаар сарын 21*******ний өдөр З.Е, К.К нарт олгосон №000822850 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

мөн З.А*******ын А аймгийн Ө сумын 5 дугаар баг, Д арал*******2, гудамж 000 а тоот хаягт байршилтай 68.8 м.кв талбайтай, дөрвөн өрөө хувийн сууцыг 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр З.Е, К.К нараас худалдан авсан гэх 2022 оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн бүртгэлийн 0227 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ;

мөн энэхүү Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ*******г үндэслэн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 17*******ны өдөр З.Айболатад олгосон №000822850 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

иргэн З.А*******ад олгосон энэхүү үл хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг хураан авсан тухай Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн №22 дугаартай акт;

иргэн З.Айболатын 2021 оны 3 дугаар сарын 25*******ны өдөр Төрийн банктай байгуулсан №291400700488 дугаартай Зээлийн гэрээ болон №291400700488*******1 дугаартай Барьцааны гэрээ, Төрийн банкны А салбарын захирлын 2022 оны 02 дугаар сарын 15*******ны өдрийн 47/96 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 02*******ны өдрийн №1500 дугаартай Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт оруулах тухай дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 28*******ны өдрийн №13 дугаартай Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай албан шаардлага, Зөрчлийн тэмдэглэл;

иргэн З.А нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү021009476 дугаартай бүртгэлтэй А аймгийн Ө сумын 5*******р багт байршилтай 68,8м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай зуны байшинд холбогдох бүртгэлд З.А*******ын 02 дугаар сарын 16*******ны өдөр гаргасан 83*******39262 дугаар бүхий барьцааны гэрээ дуусгавар болгох бүртгэлд, мөн өдөр З.А*******ын гаргасан 83*******3963 дугаартай мэдүүлэг бүхий худалдах худалдан авах гэрээний бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2*******т заасан зөрчил гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн 15 цаг 25 минутад илрүүлж, шалган тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн №0145195 дугаартай Шийтгэлийн хуудас*******аар З.Айболатыг 50 нэгжээр торгосон тухай А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал зэрэг нотлох баримтууд нь хариуцагч Б аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч болон 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд холбогдолгүй буюу энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

15.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.4*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А*******ийн гомдлыг хангаж, Б аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр (албан бичиг) болон Б аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.4*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А*******ийн гомдлыг хангаж, А аймаг дахь ША*******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр (албан бичиг) болон  А аймаг дахь ША*******ын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07*******ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, шүүх хуралдааныг хаасан болохыг мэдэгдэв.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК