Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2023/00431

 
Б.Ардабек Normal Б.Ардабек 1 0 2023*******06*******09T03:56:00Z 2023*******06*******09T03:56:00Z 1 5071 28905 240 67 33909 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:А аймгийн Б сумын 02 дугаар багт оршин суудаг, Н овогт С.А,

            Хариуцагч: А аймгийн Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг, (эрхлэгч С.Ай,);

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Б сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдаанд оролцогч нар:

Нэхэмжлэгч С.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,

Хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлгийн эрхлэгч С.Ай,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.С, Х.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч С.А нь 2012 онд Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт багшаар томилогдон ажиллаж байгаад 2014*******2016 оны хооронд Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажилласан. Үүний дараа буюу 2016 оноос эхлэн Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт багшаар томилогдон ажиллаж ирсэн ба ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн Б/33 дугаар захирамжаар С.А*******ийг Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд түр томилсон ба С.Айг тухайн цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд томилсон.

1.2.Гэвч С.Ай нь өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй ба хууль бусаар тухайн албыг хашиж байгаа. С.Ай нь Б сумын Засаг даргад холбогдуулан А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба С.Ай нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх эрхгүй юм.

1.3.Мөн С.Аийг алдаас чөлөөлөхдөө багшийн албан тушаалаас чөлөөлсөн боловч С.А нь 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрөөс эхлэн Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчийн Б/06 дугаар тушаалаар цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа юм. Ажил олгогчийн зүгээс С.Атэй арга зүйчийн албан тушаалд томилогдсоны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулахдаа өмнө нь тус цэцэрлэгийн багшийн албан тушаалыг хашиж байсан үед байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн арга зүйчээр ажиллаж байгаа С.Ад  сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

1.4.Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Айгаас С.Ад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3*******т заасан “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2*******т заасан Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ...” гэснийг зөрчсөн байх ба С.Ад сахилгын шийтгэл оногдуулахдаа ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа явуулж тайлбар аваагүй болно.

1.5.Нэхэмжлэгч С.Аийн хүүхэдтэй зүй бусаар харьцсан асуудал нь 2022 оны 9 дүгээр сард болсон ба үүнийг эрхлэгч С.Ай нь тухайн үед мэдэж байсан, мөн хүүхдийн эцэг эхээс тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй юм. С.Аийн хүүхэдтэй зүй бусаар харьцсан асуудлыг эрхлэгч С.Ай мэдэж байсан ч түүний мэдлэг, ур чадварыг нь үнэлж арга зүйчийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан.

1.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4*******т заасан “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна...” гэж нэхэмжлэгч С.Аийн хүүхэдтэй зүй бусаар харьцсан асуудал нь дээр дурдсанчлан 2022 оны 9 дүгээр сард болсон ба ажил олгогчийн зүгээс мэдээж байсан ч гэсэн дээрх асуудалд тухайн үед ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4*******т заасан ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн хэмжээн үзэж байна. 

1.7.Гомдол гаргагч С.А нь А аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба тус хорооны 2023 оны 02 дугаар сарын 10*******ны өдрийн хурлаар хариуцагч С.Ай нь нэхэмжлэгч С.Атэй эвлэрч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3*******т заасныг болон 123.2*******т заасныг зөрчсөн тул ажил эгүүлэн тогтоох нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн боловч тус хуралдаан дууссаны дараа хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулахаар холбогдоход эвлэрэхээс татгалзсанаа илэрхийлсэн байна.

1.8.Иймд Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч С.Ад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 9 дүгээр сарын 03*******ны өдрийн 17 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар гэр цэцэрлэгийн багшаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгт арга зүйчээр томилогдон ажиллаж байгаа. С.Аийг цэцэрлэгийн бүлгийн багшаас арга зүйчийн албан тушаалд 3 сарын хугацаагаар өөрийн зөвшөөрлөөр сэлгээн ажиллуулсан. Уг сэлгээн ажиллуулах хугацаа дууссаны дараа бүлгийн багшийн ажлыг үргэлжлүүлэн хаших ёстой гэдгийг тэмдэглэн хэлье.

2.2.Нэхэмжлэгч С.А нь тус цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байхад буюу 2022 оны 9 дүгээр сарын үеэр 2 настай Б овогтой Т гэдэг хүүхдийг зодсон гэх асуудал гаргажээ. Багш С.Аийн Б.Т гэдэг хүүхдийг зодсон гэх асуудлыг тухайн үед би мэдээгүй ба тус цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан Р.А надад 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдөр С.А 2 настай хүүхэд зодсон бичлэг танилцуулсан.

2.3.Миний бие багш С.Ад Р.А*******ийн өргөдөл, СД дискийг 2023 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр танилцуулж “Таны хүүхэд зодсон асуудлыг аймгийн Цагдаагийн газраар шалгуулна” гэсэн. Би уг бичлэгийг үзээд С.А нь хүүхэд зодсон асуудал илэрхий байсан учраас тэр даруй тус аймгийн Цагдаагийн газарт тус цэцэрлэгийн бүлгийн багш С.А нь цэцэрлэгт ирсэн 2 настай хүүхдийг зодсон асуудлыг шалгаж өгөхийг хүсэж албан бичгээр хүсэлт явуулсан. Түүнчлэн аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 23*******ны өдөр 04 тоотоор мэдэгдсэн болно.

2.4.Ингээд А аймгийн Цагдаагийн газраас С.Аийн хүүхэд зодсон асуудлыг шалгаж Зөрчлийн тухай хуулиар 300,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан тухай тус цэцэрлэгт 2023 оны 01 дүгээр сарын 31*******ний өдөр албан ёсоор мэдэгдсэн.

2.5.Тус цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтан С.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан хүүхэдтэй зохисгүй харьцсан, бага зэрэг ч гар хүрч зодсон тохиолдолд уг зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан тул ажил олгогчоос 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдөр С.Ад сонсох ажиллагаа явуулж, улмаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан билээ.

Ингээд ажил олгогчоос С.Аийн 2 настай хүүхдийг зодсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсон тул 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан юм.

2.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4*******т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж зохицуулсан байна.

Нэхэмжлэгч С.А нь 2 настай хүүхдийг 2023 оны 09 дүгээр сард зодсон ба уг зөрчлийг гаргаснаас хойш 6 сар өнгөрөөгүй, уг зөрчлийг ажил олгогчид Р.А2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдөр мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хөдөлмөрийн тухай хуулийн 123.4*******ыг зөрчөөгүй болохыг нотолж байна.

2.7.Иймд С.Аийн тус шүүхэд гаргасан Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

       3.Нэхэмжлэгчээс  А аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж, А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн Б/02 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” тушаал, А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, А аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 02 дугаар сарын 10*******ны өдрийн 05 дугаартай хуралдааны тэмдэглэл, А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаартай шийдвэр, С.А нь 2012 оны 5 дугаар сарын 20*******ны өдөр О их сургуулийн багш, сэтгэл судлал*******нийгмийн ажилтан мэргэжлээр, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй төгссөн дугаар D0000 дугаартай О их сургуулийн бакалаврын диплом, С.А нь 2015 оны 06 дугаар сарын 12*******ны өдөр Боловсрол судлалын ухааны магистр зэрэг олгосон Е20000 дугаартай Х их сургуулийн магистрын диплом, С.А нь 2020 оны 05 дугаар сарын 29*******ний өдөр С их сургуулийг багш, сургуулийн өмнөх насны боловсрол мэргэжлээр бакалавр зэрэг олгосон D202013139 дугаартай С их сургуулийн бакалаврын диплом, 2012 оны 06 дугаар сарын 19*******ний өдөр төрсөн хүү Е.А №0000783657 дугаартай Төрсний гэрчилгээ, 2016 оны 03 дугаар сарын 04*******ний өдөр төрсөн охин Е.Алтынтаны №8337000068 дугаартай Төрсний гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр төрсөн охин Е.Ахмаралын №8337000003 дугаартай Төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас А аймгийн Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн дотоод журам, 2022 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан багш, ажилчдын гарын үсгийн жагсаалт, Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч болон С.А нарын байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 01*******ний өдрийн №08 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн 09 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг, Р.А*******ийн 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдөр Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ай*******д гаргасан өргөдөл, Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн 4 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг, А аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтний 2023 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн №87 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас”,  Р.А*******ийн 2023 оны 02 дугаар сарын 03*******ны өдөр Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айд гаргасан өргөдөл, нэхэмжлэгч С.А хүүхэд зодсон хүүхэд алгадсан гэх CD бичлэг, А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн 07 дугаартай хуралдааны тэмдэглэл, А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 9 дүгээр сарын 03*******ны өдрийн 17 дугаартай “Ажилчин томилох тухай” тушаал, С.Аийн 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдөр Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айд гаргасан өргөдөл, Р.А*******ийн 2023 оны 01 дугаар сарын 13*******ны өдөр Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айд гаргасан өргөдөл, Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023 оны 01 дүгээр сарын 02*******р хагасын цалингийн тодорхойлолт, Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023 оны 01 дүгээр сарын ажлын цагийн тодорхойлолт,  А аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн Б/7 дугаартай “Захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай” захирамж зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр А аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 25*******ны өдрийн 30/2860 дугаартай албан бичгээр С.Ад холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.20*******7 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 25 хуудас бүхий материал шүүхэд хүргүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч С.Аийн А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч С.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Тус цэцэрлэгийн эрхлэгч нь надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3*******т заасан “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2*******т заасан Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ...” гэснийг зөрчсөн байх ба С.Ад сахилгын шийтгэл оногдуулахдаа ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа явуулж тайлбар аваагүй хөдөлмөрлөх эрх ашгийг зөрчсөн тул ажил олгогчийн хууль бус тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

8.Хариуцагч А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Нэхэмжлэгч С.Аийн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул түүний тус шүүхэд гаргасан Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд

9.1.Нэхэмжлэгч С.А нь 2012 оны 5 дугаар сарын 20*******ны өдөр О их сургуулийн багш, сэтгэл судлал*******нийгмийн ажилтан мэргэжлээр, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй төгссөн нь D0000 дугаартай О их сургуулийн бакалаврын диплом*******оор, мөн С.А 2015 оны 6 дугаар сарын 12*******ны өдөр Боловсрол судлалын ухааны магистр зэрэгтэй болох нь  Е20000 дугаартай Х их сургуулийн магистрын дипломоор, мөн С.А нь 2020 оны 5 дугаар сарын 29*******ний өдөр С их сургуулийг багш, сургуулийн өмнөх насны боловсрол мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн нь D202013139 дугаартай С их сургуулийн бакалаврын диплом*******ор тус тус нотлогдож байна.

9.2.Нэхэмжлэгч С.А нь 2012 оны 9 дүгээр сарын 03*******ны өдрөөс эхлэн цэцэрлэгт багшаар ажилд томилогдсон болох нь А аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 9 дүгээр сарын 03*******ны өдрийн 17 дугаартай “Ажилчин томилох тухай” тушаалаар нотлогдож байна.

9.3.Мөн 2020 оны 3 дугаар сарын 01*******ний өдөр №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”*******ээр хариуцагч (ажил олгогч) А аймгийн Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ай, нэхэмжлэгч (ажилтан) С.Атэй бүлгийн багшийн албан тушаалд хугацаагүй  хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан байна.

9.4.Нэхэмжлэгч С.А нь 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдөр Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айд гаргасан өргөдөлдөө “Миний бие С.А тус цэцэрлэгийн арга зүйчээр 3 сарын хугацаанд сэлгэн ажиллахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байна.

А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ай 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн Б/02 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6, 58.2 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.2 дахь заалт, 59.4 дэх хэсгийг тус тус үндэслэн...бага бүлгийн багш Сн С.А нарыг өөрсдийн зөвшөөрснөөр....С.Аийг арга зүйчээр 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулсан байна.

9.5.Нэхэмжлэгч (ажилтан) С.А нь өөр албан тушаалд буюу арга зүйчээр томилогдсоноор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8*******д зааснаар 2020 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн №08 дугаартай бүлгийн багшийн албан тушаалтай холбогдолтой хугацаагүй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” дуусгавар болсон байна.

9.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1*******д “ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулан”, мөн 48 дугаар зүйлийн 48.1*******д “ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэн талуудын талуудын гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, 48.2*******т “хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

     Нэхэмжлэгч С.Аийг тус цэцэрлэгийн арга зүйчээр сэлгээн ажиллуулахаар томилсноор эрхлэх албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг өөрчлөгдсөн байхад  хариуцагч (ажил олгогч) А аймгийн Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ай нь хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч (ажилтан)*******тэй бичгээр байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх холбогдох заалтыг тус тус  зөрчсөн байна.

9.7.Иймд хариуцагч (ажил олгогч) хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан (нэхэмжлэгч) С.А 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрөөс Б сумын 1 дүгээр цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж эхэлснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. 

9.8.Хариуцагч Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ай нь 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдөр (тус цэцэрлэгт бүлгийн багш ажилтай) Р.А*******ийн гаргасан өргөдлийн дагуу (нэхэмжлэгч) С.А нь тус цэцэрлэгт бага бүлгийн багшаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 9 дүгээр сард ангийн хүүхдийг алгадаж зодсон тухай мэдээд, энэ асуудлыг шалгуулахаар Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2023 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн 04 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр А аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад, мөн 2023 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн 05 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр А аймгийн Цагдаагийн газрын даргад тус тус хандсан байна.

Нэхэмжлэгч С.А нь  А аймгийн А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багшаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 9 дүгээр сард ангийн хүүхэд болох Б.Т*******н хацарт алгадсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт зааснаар 300 /нэгжээр/ 300,000 төгрөг*******өөр торгож, зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болох нь А аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 25*******ны өдрийн 30/2860 дугаартай албан бичгээр тус шүүхэд хүргүүлсэн  С.Ад холбогдох Зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 25 хуудас бүхий материалаар нотлогдож байна.

9.9.А аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтний 2023 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн №87 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас”*******аар ... Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт зааснаар С.Аийг 300  /нэгжээр/ 300,000 төгрөг*******өөр торгож, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг, энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг тус тус А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айд мэдэгдсэн байна.

9.10.Мөн (тус цэцэрлэгт бүлгийн багш ажилтай) Р.А нь 2023 оны 02 дугаар сарын 03*******ны өдөр (хариуцагч) Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айд гаргасан өргөдөлдөө “....Бага насны хүүхэд зодсон багш С.А цаашид багшийн ёс зүйн алдаа гаргасныг ойлгож хариуцлага хүлээх ёстой гэх үзэж байна. Иймд хуулийн дагуу С.Аээс арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэсэн байна.

9.11.Улмаар Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн 07 дугаартай “С.А багшид сонсох ажиллагаа явуулах тухай” хуралдааны тэмдэглэлд: Сонсох ажиллагаа 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн 1604 цагт эрхлэгчийн өрөөнд болов. Хуралдаанд эрхлэгч С.Ай, багш С.А, багш Х.Т, багш Х.Р, нярав Е.А, эмч М.Р нар оролцов. Эрхлэгч С.Ай: ”2023 оны 01 дүгээр сарын 09*******ны өдөр Р.А С.Аийн нэр дээр ирсэн өргөдлийн дагуу холбогдох байгууллагад шалгуулсан. Би багш С.Атэй холбоотой сонсох ажиллагаа явуулах тухай асуудал хэлэлцэх гэсэн юм....Багш Х.Т: “С.А багш өөрөө хүүхэд хүүхэд зодсоноо зөвшөөрч байгаа учир цалинг 20%*******иар 3 сар хүртэл бууруулах гэсэн саналтай байна”, Багш Х.Р:” Албан тушаал бууруулж ажиллуулах саналтай байна”, Эрхлэгч С.Ай: “Х.Т багшийн саналыг би зөвшөөрөхгүй яагаад гэвэл хүүхэд зодсон багшийг таслах зогсоох хэрэгтэй. Х.Р багшийн саналыг дэмжиж С.А СӨБ*******ийн багш албан тушаалтай тул туслах багшаар ажиллахыг би зөвшөөрье, С.А  туслах багш хийхийг зөвшөөрч бичгээр өгнө үү” гэхэд ...Багш С.А: “Би туслах багш хийхгүй” гэсэн байна. Шийдвэр нь: С.А өөрөө туслах багш албан тушаалыг зөвшөөрөхгүй бол өнөөдрөөс эхлэн хөдөлмөрийг гэрээг цуцлах болно” гэж сонсох ажиллагааны хурал 1645 цагт завсарлав гэсэн байна. 

9.12.Улмаар А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5, 123.3, 123.3, 123.4 дэх заалт, Цэцэрлэгийн дотоод журмын есдүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.3.5 дахь заалт, С.Атэй байгуулсан гэрээний гуравдугаар зүйлийн 3.2, 3.2.1, дөрөвдүгээр зүйлийн 4.2.4, 4.7.4, 4.15 дахь заалт, аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн 97 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн арга зүй С.А нь бүлгийн багшаар ажиллах байхдаа ажлын байранд хүүхдийн эрх чөлөөнд халдаж, зодсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тул С.Атэй байгуулсан гэрээний гуравдугаар зүйлийн 3.2, 3.2.1, дөрөвдүгээр зүйлийн 4.2, 4.7, 4.15 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу цуцлах, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн байна.

9.13.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4*******д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

     Гэтэл нэхэмжлэгч С.А нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна.

9.14.А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт арга зүйчээр 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрөөс эхлэн сэлгэн ажилласан ба Хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.

9.15.Мөн нэхэмжлэгч С.А нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан гэсэн мөөртлөө хариуцагч А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ай нь нэхэмжлэгчид туслах багшаар ажиллахаар санал тавьж байсан нь Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн 07 дугаартай “С.А багшид сонсох ажиллагаа явуулах тухай” хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Энэхүү үйл баримтаар хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3*******д “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 132.2*******т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ...” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн болох нь нотлогдож байна.

9.16.Нэхэмжлэгч (ажилтан) С.А нь 2023 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрөөс эхлэн арга зүйчээр сэлгэн томилогдсоноор 2020 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн №08 дугаартай бүлгийн багшийн албан тушаалтай холбогдолтой хугацаагүй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8*******д зааснаар  дуусгавар болсон.

Мөн нэхэмжлэгч С.А нь хүүхдийн биед бага боловч гэмтэл учруулаагүй болох нь А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн №110 дугаартай “Шинжээчийн дүгнэлтэд”*******ээр нотлогдож байхад, мөн хүүхдийн сэтгэл санааны болон бие махбодод дарамтад байлгасан, гэмтэл учруулсан, хавчин шахаж хүч хэрэглэсэн гэдгийг холбогдох байгууллагаар тогтоогдсон нотлох баримт байхгүй байхад хариуцагч 2020 оны 03 дугаар сарын 01*******ний өдрийн №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”*******ний 4.2, 4.7, 4.15*******ыг баримтлан хууль зөрчсөн байна.

9.17.Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 04*******ний өдрийн тушаалын 1 дүгээр хавсралтаар “Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн дотоод журам”*******ыг баталсан байна.

2022 оны 3 дугаар сарын 04*******ний өдөр “Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн дотоод журам” батлагдахаас өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 01*******ний өдөр хариуцагч (ажил олгогч) Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ай, нэхэмжлэгч (ажилтан) С.А нар нь №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”*******г байгуулсан байна.

Иймд 2022 оны 3 дугаар сарын 04*******ний өдөр “Б сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн дотоод журмыг” баталсны дараа ямар нэгэн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй мөөртлөө  хөдөлмөрийн дотоод журмын есдүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.3.5 дахь заалтыг зөрчсөн гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1*******д ”Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”, мөн 154.2*******т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.А нь А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар А аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байна.

А аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 02 дугаар сарын 10*******ны өдрийн 05 дугаартай  хуралдааны тэмдэглэл*******ийн Шийдвэрлэсэн нь: Хуралдааны үер гомдол гаргагч Б сумын 1*******р цэцэрлэгийн арга зүйч С.А, тус цэцэрлэгийн эрхлэгч С.Ай нар эвлэрсэн боловч хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулахаар утсаар С.Айтай холбогдоход эвлэрэхээс татгалзав. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3*******д ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасныг ажил олгогч зөрчсөн байх тул ажилд эгүүлэн авах зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэсэн байна.

Үүгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5*******д зааснаар Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд (маргалдагч С.Айгаас бусад нь) гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно.

10.1.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8*******д зааснаар Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5*******д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш хойш ажлын 10 өдрийн дотор буюу 2023 оны 02 дугаар сарын 17*******ны өдөр нэхэмжлэгч С.А шүүхэд хандсан байна.

11.Хариуцагч А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч C.А*******д албан тушаал бууруулах арга хэмжээ авсан А аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн биелэлтийг А аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн Б/7 дугаартай захирамжаар түдгэлзүүлсэн байна. Хариуцагч А аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.

Иймээс хариуцагч  А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг C.Айбарша гүйцэтгэх байгаа гэдэгт талууд маргаагүй болно.

12.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2012 оны 6 дугаар сарын 19*******ний өдөр төрсөн хүү Е.А*******ийн №0000783657 дугаартай Төрсний гэрчилгээ, 2016 оны 03 дугаар сарын 04*******ний өдөр төрсөн охин Е.А*******ы №8337000068 дугаартай Төрсний гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр төрсөн охин Е.А*******ын №8337000003 дугаартай Төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтууд, мөн хариуцагчаас гаргаж өгсөн Р.А*******ийн 2023 оны 01 дугаар сарын 13*******ны өдөр Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айд гаргасан өргөдөл, Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023 оны 01 дүгээр сарын 02*******р хагасын цалингийн тодорхойлолт, Б сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023 оны 01 дүгээр сарын ажлын цагийн тодорхойлолт нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

Мөн хариуцагчийн тайлбарын хамт ирүүлсэн нэхэмжлэгч С.А хүүхэд зодсон хүүхэд алгадсан гэх CD  бичлэгтэй холбоотой урьд нь 2023 оны 01 дүгээр сарын 26*******ны өдөр  А аймгийн Цагдаагийн газраас үзлэг хийж үйл баримтыг тогтоосон байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

13.Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ыг баримтлан А аймгийн Б сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Аийг тус цэцэрлэгийн арга зүйчийн орон тоонд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч А аймгийн Б сумын 1 дүгээр цэцэрлэгээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ыг баримтлан хариуцагч А аймгийн Б сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06*******ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н овогт С.Аийг тус цэцэрлэгийн арга зүйчийн орон тоонд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч А аймгийн Б сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгээс 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК