| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2023/00312/И |
| Дугаар | 130/ШШ2023/00478 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2023/00478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А аймгийн Б сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “Х” ХХК (захирал С.З);
Хариуцагч: А аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суудаг, Ж овогт Ш*******ын А;
Нэхэмжлэлийн шаардлага: А*******80 маркийн бензиний үнээс төлөгдөөгүй дутуу үлдсэн төлбөр 11,925,000 төгрөг, хүү буюу хохирол 2,205,000 төгрөг бүгд 14,130,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х,
Хариуцагч Ш.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ш.А*******т холбогдуулан А*******80 бензиний үнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 11,925,000 төгрөг, хүү буюу хохирол 2,205,000 төгрөг бүгд 14,130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад 2021 оныг 2022 он гэж буруу таашаа бичсэн байна. Хариуцагч Ш.А нь Т сумын төвд ажиллуулдаг ШТС*******ийн түгээгч ажилтай Х гэдэг хүний нэрээр С.З*******гийн Т банк дахь 29000000 тоот дансанд 24,0000,000 төгрөг, С.З*******гийн Х банк дахь 5180342178 тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр 6,680,000 төгрөг шилжүүлснийг үзээд Ш.А*******т утасдаж та ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн вэ гэж тодруулахад А*******80 бензин худалдаж авна гэсэн.
1.2.Тэгээд А*******80 бензин одоогоор бэлэн байхгүй байна, 6 сард импортолсон А*******80 бензин зарагдсан, 7 сарын сүүлээр ба 8 сард ирж магадгүй тэр үед зах зээлийн үнэ ямар байхыг хэн ч тааж мэдэхгүй, гадаад улсаас импортолдог учир үнээ урьдчилж тохирох ямар ч боломжгүй, мөнгөө буцааж ав гэхэд мөнгө танайд байж байг, надад А*******80 маркийн бензин хэрэгтэй 7,8 сард бензин ирэхэд тухайн үеийн зах зээлийн үнээр тохиролцож бензин авъя, хэн ч ашгийн төлөө этгээд, бензин ирэхэд эхний ээлжид надад нийлүүлж өг гээд тохиролцсон билээ.
1.3.Би ажил гараад К*******н улсад 2022 оны 6 дугаар сарын 30*******ны өдөр явсан, энэ хугацаанд бензин ч ирээгүй. Ш.Ач гэсэн нэг ч удаа бензин авъя эсхүл мөнгөө авъя гэж шаардаагүй, утсаар ч яриагүй. Учир нь, 6 дугаар сард бензин ирэх хугацаа биш байсан юм.
1.4.Жил бүр 6 сараас эхэлж бензин, шатахууны нийлүүлэлт удааширч, ховордож эхэлдэг улирал (цикль) үе, ийм улирал үеийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүн болгон мэддэг. Ийм учир Ш.А мөнгөө буцаахаас татгалзаж зөвхөн бензин авахаар тохиролцсон юм.
1.5.Тухайн үед 2021 оны 6 сард А сумын иргэн У, Д сумын иргэн С нар мөн А*******80 бензин авахаар урьдчилж мөнгөө хийж, бензин 6 сард ирэх боломжгүй, 7,8 сард ирж магадгүй гэхээр хүлээх боломжгүй мөнгөө буцааж авъя гээд буцааж авсан.
1.6.2021 оны 8 сард бензин орж ирсэн, “А*******80 бензиний өртөг аймгийн төвийн бөөний агуулахад 1 литрийн бөөний үнэ 2150 төгрөг, жижиглэн худалдаалах үнэ 2400 төгрөг байна” гэж Ш.А*******т мэдэгдэхэд тохирлоо ачуул гэсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр жолооч Бекболатад А*******80 бензин 189 падаанаар 6500л, 1л*******ийн үнэ 2150 төгрөгөөр, 2021 оны 8 дугаар сарын 19*******ний өдөр А*******80 бензин 190 падаанаар 6500л, 1 л*******ийг нь 2150 төгрөгөөр бүгд 27,300,000 төгрөг боллоо гээд Ш.А*******т мэдэгдэж, шилжүүлсэн мөнгөнөөс 20,500,000 төгрөг үлдсэн буцаая гэхэд буцааж аваагүй.
1.7.Хариуцагч Ш.Ань “А” гэдэг компаниас би авлагатай 30,000,000 төгрөг байгаа тэр мөнгийг танай данс руу шилжүүлнэ дахиж 1 машин А*******80 бензин ачуул дутуу мөнгө 11,925,000 төгрөг суутган авч, үлдсэн 18,075,000 төгрөгт нь үнэ тохирч дизель түлш авъя” гэсэн. Мөн авсан бензиний НӨАТ*******ын падааныг Т ойл ХХК*******нд шивж өг гээд мессеж явуулсан. Үүний дагуу 1л бензиний үнийг 2150 төгрөгөөр тооцож 6500л бензин явуулсан, мөн 1л бензиний үнийг 2150 төгрөгөөр тооцож нийт 41,925,000 төгрөгийн НӨАТ*******ыг шивж явуулсныг хүлээн авсан боловч бензиний зөрүү мөнгө одоо хүртэл төлөөгүй орж ирээгүй болно.
1.8.Хариуцагч Ш.А нь 1литр А*******80 бензинийг 2150 төгрөгөөр худалдаж аваад тээвэрлэхэд 30 төгрөг зарцуулж Т суманд 2600 төгрөгөөр худалдаад нэг литрээс 420 төгрөг ашиг олсон.
1.9.Мессежээр зөрүү мөнгө шилжүүл гэсний дагуу 2022 оны 8 дугаар сарын 22*******ны өдөр жолооч Бекболатаар А*******80 бензинийг 192 падаанаар 6500л 1л*******ийг 2150 төгрөг бүгд үнэ 13,975,000 төгрөг ачуулсан юм. Урьд төлснөөс илүү үлдсэн 2,050,000 төгрөгийг хасахад бензиний дутуу үнэ 11,925,000 төгрөг төлж өг гээд утсаар шаардахад утсаа ч авахгүй, бичсэн мессежинд хариу ч бичихгүй өнөөдрийг хүртэл зугтаж байна.
1.10.Хариуцагч Ш.Ань “А” ХХК*******аас авлагатай болов уу гээд тус компанийн захирал Б.Ж*******ээс лавлахад бидэнд Ш.А*******т өгөх өглөг байхгүй, харин Ш.А*******ийн ах Ш.Хабалд өгөх өглөг байсан, өглөгийг Б ойл компанид шилжүүлж өгсөн гэсэн. Хариуцагч Ш.А*******ийн гэж харилцагчаа хуурч байсан нь нотлогдож байна.
1.11.Нэхэмжлэгч “Х” ХХК нь эргэлтийн хөрөнгөө Х банкнаас зээл авч санхүүжүүлдэг, урьд авсан зээлийг дуусгаж шинээр авсан. Зээлийн гэрээ №ЗГ/2022247423964, 2022 оны 5 дугаар сарын 16*******ны өдөр зээлийн жилийн хүү 15.6%, гэрээний 2.1.6*******д зээлийг заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд жилийн зээлийн хүү 20.0% байгаа тул Ш.А*******ийн төлөөгүй 11,925,000 төгрөгт ноогдох 13 сарын зээлийн хүү 2385000 төгрөг байна. 11,925,000 төгрөг х20.0%=2385000 төгрөг 1 сард ноогдох зээлийн хүү 198750 төгрөг нийт 16 сард 3180000 төгрөг байна. Дутуу төлсөн бензиний үнэ 11,925,000 төгрөг, үүнд ногдох зээлийн хүү 3180000 төгрөг болж компанийн нийт хохирол 15,105,000 төгрөг байна. Энэ зээлийн хүү нэхэмжлэгч “Х” ХХК төлж, иргэн Ш.А нэхэмжлэгч компанийг хохироосон гэж үзэж байна.
1.12.Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан Ш.А*******ийн 2022 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр Т банканд шилжүүлсэн мөнгө бензин ирэх хүртэл буюу бензин авсан 2022 оны 8 дугаар сарын 10*******ны өдөр хүртэл танай дансанд байж байхыг өөрөө зөвшөөрсөн боловч тухайн үеийн банкны хадгаламжийн хүүгийн хэмжээгээр 13.0%*******иар 3 сард ноогдох хүү 975,000 төгрөгийг дутуу төлсөн мөнгөнөөс хасаад, хариуцагч Ш.А*******ээс А*******80 маркийн бензиний үнээс төлөгдөөгүй дутуу үлдсэн төлбөр 11,925,000 төгрөг, хүү буюу хохирол 2,205,000 төгрөг бүгд 14,130,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК*******ийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Ш.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн захирал С.З намайг 2022 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр мөнгө шилжүүлж, 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр бензин ачуулсан талаар бичсэн байна. Энэ нь үндэслэлгүй бөгөөд миний бие 2021 оны 6 дугаар сарын эхээр С.З*******гийн нөхөр Х.Х*******тай утсаар ярьж 1 литрийг нь 1570 төгрөгөөр тооцож А*******80 маркийн бензин авахаар тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр өөрийн ах Ш.Х*******ын Т банк дахь МN4900342940005595 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 24,000,000 төгрөг, мөн Ш.Х*******ын Х банк дахь 51891458866 тоот данснаас С.З*******гийн Х банк дахь 5180342178 тоот дансанд 6,680,000 төгрөг тус тус шилжүүлсэн.
2.2.Хэсэг хугацааны дараа Х.Х Казахстан улс руу явж зунжингаа тэндээ байсан. Би удаа дараа утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Би тэгэхээр нь Х.Х*******ын ажлыг хариуцаж үлдсэн гэх хамаатан дүү Досымбек гэгчтэй утсаар холбогдож энэ талаар тодруулж байсан. Досымбек нь эхлээд бензин өг гэсэн гэж хэлсэн мөөртлөө хэсэг хугацааны дараа Х.Х*******тай ярьсан, бензин битгий өг би өөрөө очсоны дараа ачуулна гэж хэлсэн гэж хариу өгч байсан.
2.3.Тэгээд 2021 оны 8 дугаар сард /өдрийг нь тодорхой санахгүй байна/ Х.Х нь нийтдээ 19,500 литр А*******80 маркийн бензин ачуулсан. Эхний 13000 литр бензиний 1 литрийг 1570 төгрөгөөр тооцож явуулсан ба 6500 литр бензинийг явуулахдаа замын зардал өндөр гарч байна, 10 төгрөг нэм гэж 1 литрийг 1580 төгрөгөөр тооцож явуулсан. Ингээд би түүнээс 19500 литр А*******80 авч тооцоо дууссан.
2.4.Х.Х нэхэмжлэлд мөнгийг буцаая гэхэд надад А*******80 маркийн бензин хэрэгтэй, мөнгө байж байг, 7,8 сард бензин ирэх үед тухайн үеийн зах зээлийн үнээр авъя гэж тохиролцсон гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Бидний хооронд ямар нэгэн тийм зүйл тохиролцоо хийгдээгүй.
2.5.Х.Х нь Казахстан улсын иргэн учир “Х” ХХК*******ийн нэрээр худалдан борлуулалт хийсэн болгож мөнгийг эхнэр С.З*******гийн дансаар хүлээж авдаг. Тэрнээс биш би “Х” ХХК*******тай ч, иргэн С.З*******тай ч бензин худалдаж авах талаар тохиролцоогүй, зөвхөн Х.Х*******тай л харилцан тохиролцсон.
2.6.НӨАТ*******ын баримтыг 2150 төгрөгөөр тооцож гаргасан гэдгийг би мэдэхгүй. НӨАТ*******ын баримт нь тухайн үеийн бензиний зах зээлийн үнийг тодорхойлох баримт бичиг биш. Түүнийг худалдан борлуулалт хийж байгаа компани өөрөө шууд бичдэг баримт учир ямар ч үнээр хамаагүй бичих боломжтой.
2.7.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ А аймгийн Статистикийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ханшны тодорхойлолт, 2022 оны 9 дүгээр сарын 21,26*******ны өдрийн төлбөрийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн татварын улсын байцаагчийн баталгаажуулалт, 2022 оны 8 дугаар сарын 18, 19, 22*******ны өдрүүдийн зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хавсаргасан байна.
Бидний хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээ 2021 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр хийгдэж, бензинийг 2021 оны 8 дугаар сарын 20*******ны үеэр авч тооцоо дууссан.
2.8.Гэтэл нэхэмжлэгч 2022 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бензин авч өгөлцсөн талаар хуурамч нотлох баримт бүрдүүлж, надаас илүү мөнгө нэхэмжилсэн байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгч “Х” ХХК*******аас 2022 оны 5 дугаар сарын 16*******ны өдрийн №ЗГ202247423964 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”, Х.З*******гийн Х банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга*******ууд, А.З*******гийн Т банк дахь “Харилцах дансны харилцагчийн хуулга”, 2022 оны 9 дүгээр сарын 26*******ны өдрийн Төлбөрийн баримт, 2022 оны 9 дүгээр сарын 21*******ний өдрийн Төлбөрийн баримт, “Х” ХХК*******ийн 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн №189 дугаартай “Зарлагын баримт”, “Х” ХХК*******ийн 2021 оны 8 дугаар сарын 22*******ны өдрийн №192 дугаартай “Зарлагын баримт”, “Х” ХХК*******ийн 2021 оны 8 дугаар сарын 19*******ний өдрийн №190 дугаартай “Зарлагын баримт”, хариуцагчаас ирсэн утасны зурвас (мессеж), Х ХХК*******ийн 2021 оны 8 сарын “Монголын татварын алба ТТ*******03а*******Нэмэгдсэн өртгийн алба татвар суутган төлөгчийн тайлан”, “Х” ХХК*******ийн 2021*******8 сар “Борлуулалтын падаан”, Шатахууны 2021 оны 8 дугаар сарын үнэ ханш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мобиком 95502255 дугаартай утсаны “Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт” (2023/03/01*******2023/03/27) зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагч Ш.А*******ээс ах Ш.Х*******ын Т болон Х банк дахь “Харилцах дансны харилцагчийн болон Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч “Х” ХХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч Ш.А*******ээс А*******80 маркийн бензиний үнээс төлөгдөөгүй дутуу үлдсэн төлбөр 11,925,000 төгрөг, хүү буюу хохирол 2,205,000 төгрөг бүгд 14,130,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж байна.
7.Хариуцагч Ш.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Бидний хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээ 2021 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр хийгдэж, бензинийг 2021 оны 8 дугаар сарын 20*******ны үеэр авч тооцоо дууссан байхад нэхэмжлэгч 2022 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бензин авч өгөлцсөн талаар хуурамч нотлох баримт бүрдүүлж, надаас илүү мөнгө нэхэмжилсэн байгаа тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “Х” ХХК*******ийн 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн №189 дугаартай “Зарлагын баримт”*******аар А*******80 маркийн бензин 6500 литр, нэгжийн үнэ 2150 төгрөгөөр тооцон Т, жолооч Б 87*******36БӨА машинаар хүргүүлсэн нь, мөн “Х” ХХК*******ийн 2021 оны 8 дугаар сарын 22*******ны өдрийн №192 дугаартай “Зарлагын баримт”*******аар А*******80 маркийн бензин 6500 литр, нэгжийн үнэ 2150 төгрөгөөр тооцон Т Адилбект, жолооч Бекболат 87*******36БӨА машинаар хүргүүлсэн нь, мөн “Х” ХХК*******ийн 2021 оны 8 дугаар сарын 19*******ний өдрийн №190 дугаартай “Зарлагын баримт”*******аар А*******80 маркийн бензин 6500 литр, нэгжийн үнэ 2150 төгрөгөөр тооцон Т.А, жолооч Б 87*******36БӨА машинаар ачуулсан нь тус тус нотлогдож байна.
8.2.Үүгээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “Х” ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр А*******80 маркийн бензин 6500 литр буюу 13,975,000 төгрөгийн, 2021 оны 8 дугаар сарын 19*******ний өдөр А*******80 маркийн бензин 6500 литр буюу 13,975,000 төгрөгийн, 2021 оны 8 дугаар сарын 22*******ны өдөр А*******80 маркийн бензин 6500 литр буюу 13,975,000 төгрөгийн, нийтдээ 19,500 литр буюу 41,925,000 төгрөгийн А*******80 маркийн бензинийг хариуцагч Ш.А*******т ачуулсан байна.
8.3.Хариуцагч Ш.Ань 3 удаагийн үйлдлээр нийтдээ 19,500 литр А*******80 маркийн бензинийг нэхэмжлэгч “Х” ХХК*******аас татаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.
Харин хариуцагч Ш.А13,500 литр А*******80 маркийн бензин нэгжийн үнэ 1литрийг 1570 төгрөгөөр тооцсон 21,195,000 төгрөг, сүүлийн 6500 литр А*******80 маркийн бензин нэгжийн үнэ 1 литрийг 1580 төгрөгөөр тооцсон 10,270,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Х” ХХК*******ны захирал А.З*******гийн дансанд шилжүүлээд тооцоо дууссан гэж маргасан байна.
8.4.Хариуцагч Ш.Ань 2021 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр өөрийн ах Ш.Х*******ын Т банк дахь МN4900342940005595 тоот дансанд 12,000,000 төгрөгийг 2 удаа шилжүүлснээр нийт 24,000,000 төгрөг, мөн Ш.Х*******ын Х банк дахь 51000 тоот данснаас С.З*******гийн Х банк дахь 5180342178 тоот дансанд 6,680,000 төгрөг тус тус шилжүүлсэн нь талуудын гаргаж өгсөн нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн захирал Х.З*******гийн Х банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”*******ууд, А.З*******гийн Т банк дахь “Харилцах дансны харилцагчийн хуулга”, хариуцагчийн гаргаж өгсөн Ш.Х*******ын Т болон Х банк дахь “Харилцах дансны харилцагчийн болон Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”*******аар тус тус нотлогдож байна.
Иймд хариуцагч Ш.А нь А*******80 маркийн бензин үнэ гэж нэхэмжлэгч “Х” ХХК*******д нийтдээ 30,680,000 төгрөг шилжүүлсэн ба үүнд нэхэмжлэгч маргаагүй болно.
8.5.Эдгээр нотлох баримтаар талуудын хооронд А*******80 маркийн бензин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ш.А*******ээс худалдсан барааны үнийг шаардах эрхтэй, талуудын хооронд худалдах*******худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8.6.Нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн 2021 оны 8 сарын “Монголын татварын алба ТТ*******03а*******Нэмэгдсэн өртгийн алба татвар суутган төлөгчийн тайлан”, “Х” ХХК*******ийн 2021*******8 сар “Борлуулалтын падаан”, Шатахууны 2021 оны 8 дугаар сарын үнэ ханш зэрэг нотлох баримтаар 2021 оны 8 дугаар сард А*******80 маркийн бензиний үнэ 1 литр нь 2200 төгрөг болох нь нотлогдож байгаа боловч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд 1 литрийг нь 2150 төгрөгөөр тохиролцсон гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд А*******80 маркийн бензиний үнэ 1 литрийг 2150 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
8.7.Хариуцагч тухайн үед буюу 2021 оны 8 дугаар сард 13500 литр А*******80 маркийн бензиний 1 литрийг 1570 төгрөгөөр тооцсон, сүүлийн 6500 литрийг А*******80 маркийн бензиний 1 литрийг 1580 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэх боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба тухайн үед А*******80 маркийн бензиний 1 литр 1570 төгрөг, 1580 төгрөг байсан гэсэн нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
8.8.Иймд нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн хариуцагч Ш.А руу ачуулсан нийт 19500 литр А*******80 маркийн бензиний нэг литрийг нь 2150 төгрөгөөр тооцоход 41,925,000 төгрөг байна.
Энэ нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн e*******баримтын 2022 оны 9 дүгээр сарын 26*******ны өдрийн “Төлбөрийн баримт”*******д 13000 литр, нэгжийн үнэ 2150 төгрөг, бүгд 27,950,000 төгрөг, мөн е*******баримтын 2022 оны 9 дүгээр сарын 21*******ний өдрийн “Төлбөрийн баримт”*******д 6500 литр, нэгжийн үнэ 2150 төгрөг, нийт дүн 13,975,000 төгрөг гэсэн бичилттэй тохирч байна.
Нийт 19500 литр А*******80 маркийн бензиний үнэ 41,925,000 төгрөгөөс хариуцагчийн “Х” ХХК*******ийн захирлын данс руу шилжүүлсэн нийт 30,680,000 төгрөгийг хасаж тооцоход 11,245,000 төгрөг төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна.
9.Харин нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Ш.А*******ын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хүү тооцох эрхээ алдсан байна.
Мөн нэхэмжлэгч “Х” ХХК*******аас гаргаж өгсөн 2022 оны 5 дугаар сарын 16*******ны өдрийн №ЗГ202247423964 дугаартай “Зээлийн шугамын гэрээ” нь Х банкны А салбар болон “Х” ХХК*******ийн хооронд байгуулагдсан ба талуудын хооронд эрх үүрэг үүссэн байна.
Хариуцагч Ш.А нь А*******80 маркийн бензиний дутуу үнэ 11,245,000 төгрөгийг төлөөгүйгээс болоод Х банкны А салбар болон “Х” ХХК*******ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 16*******ны өдрийн №ЗГ202247423964 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”*******нд хохирол учирсан гэсэн нь хөдлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7*******д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй боловч хариуцагч Ш.Ань А*******80 маркийн бензиний дутуу үнэ 11,245,000 төгрөгийг төлөөгүйгээс болоод нэхэмжлэгчид хохирол учирсан гэдэг нь нотлогдохгүй байна.
10.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн У, С нарын мөнгийг буцаасан гэх Х банкны дансны хуулга нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
11.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалт, 222 дугаар зүйлийн 222.7 дах заалтыг тус тус баримтлан хариуцагч Ш.А*******ээс А*******80 маркийн бензиний дутуу үнэ 11,245,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,885,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,600 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 11,245,000 төгрөг оногдох улсын тэмдэгтийн хураамж 194,870 (нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун далан) төгрөгийг хариуцагч Ш.А*******ээс гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалт, 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ш.А*******ээс А*******80 маркийн бензиний дутуу үнэ 11,245,000 (арван нэгэн сая хоёр зуун дөчин таван мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,885,000 (хоёр сая найман зуун наян таван мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,600 (хоёр зуун хорин найман мянга зургаан зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.А*******ээс 194,870 (нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК