Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2023/02129

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С Д, 0 дүгээр хороо, ЭӨЧ  00, 00000 өөрийн байранд байрлах, ХХ банк ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БД, 00 дугаар хороо, Ж Д гудамж, E тауэр,00/0 тоот өөрийн байранд байрлах, Т б импайр ХХК , /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х-У Д, 00-р хороо, К тауэр, 000 байр 000 тоотод оршин суух, Б овогт Г-тын Г /РД:ЧТ0000000/,

 

Хариуцагч: Х-У Д, 00-р хороо, Р харш, 0а байр 000 тоотод оршин суух, Б овогт Ч-ийн З /РД:УЛ0000000/,

 

Хариуцагч: : Х-У Д, 00-р хороо, 0-р хэсэг, Маршил таун, 000 байр, 00 тоотод оршин суух, Д овогт Ц-ийн Э /РД:ЧС0000000/ нарт холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 29,532,450 төгрөг, 11 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,

хариуцагч Ц.Э

хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.Г,

хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж /онлайнаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч "Т Б и" ХХК, Ч., Ц.Э нар нь УБ Х банктай 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр №3Г 0000/0000000 тоот "Зээлийн гэрээ"-г байгуулан 27,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 21.60 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн №ЗБГ0000/000000 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулж, Ц.Э өмчлөлийн Нийслэлийн Х-У дүүргийн 00-р хороо, М т хотхон О гудамж, 000-р байр З давхрын 0 тоот хаягт байрлах, 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дээрх хаягийн 0 тоотод байрлах 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.

Хариуцагч нар нь "Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул, үүргээ биелүүлэхийг албан бичгээр мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр №3Г0000/000000 тоот "Зээлийн гэрээ"-ний 8.2 дахь заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 25,105,247 төгрөг 30 мөнгө, зээлийн үндсэн хүү 4,328,388 төгрөг 72 мөнгө, зээлийн нэмэгдүүлсэн хүү 78,814 төгрөг 09 мөнгө, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 20,000 төгрөг, нийт 29,532,450 төгрөг 11 мөнгөний үлдэгдэлтэй байна.

Иймд "Т Б и" ХХК, Ч.З, Ц.Э нараас 29,532,450 төгрөг 11 мөнгийг гаргуулж, зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн №3БГ0000/0000000 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-ний дагуу Нийслэлийн Х-л д 00-р хороо, М т хотхон О гудамж, 000-р байр З давхрын 0 тоот хаягт байрлах, 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дээрх хаягийн 0 тоотод байрлах 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх энэ зээл нь У банкны үүсэлтэй зээл. Анхны зээл нь бол Т Б и компани дээр 20000000 төгрөгийг Оюуны өмчийн гэрчилгээ барьцаалж авч байсан. Зээлийн хугацаа дуусах үед УБ хотын банкнаас тухайн үед нэмэлт барьцаа олж өгөөд дахин зээл судлуулаад аваач ээ гэдэг ийм юм хийж эхэлсэн Ингээд 2 зээлийн үүсэлтэй 27000000 төгрөгийн зээлийг УБ хотын банкнаас авсан. Тэгээд эндээс 11,611,491 төгрөг өмнөх зээлийн төлөлтөд татаж авсан. Энэ өмнөх зээлийн хүү болон үндсэн төлбөр орсон байгаа. Үндсэндээ Т б и компани бол 15,450,000 төгрөгийг дансандаа авсан. Энэхүү 27,000,000 төгрөгийн зээлээс Ч.З болон Ц.Э нар ямар нэг мөнгө аваагүй. Ц.Э нь бол зөвхөн барьцаалуулагч гэдэг утгаар орж ирж байсан Ч.З нь бол зээлийн төлөвлөгөөнд орж ирэхээргүй байж байгаад зээлийн гэрээн дээрээ шууд оруулаад ирчихсэн. Аж ахуйн нэгжийн зээл дээр зүгээр эхнэр гэдэг утгаар шууд гэрээндээ оруулж ирээд тухайн өдрөө дуудаж гарын үсэг зуруулсан ийм асуудал болж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 15,140,000 төгрөгийг холбогдох хүүгийн хамт зөвшөөрнө. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч Ч.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

ХХ банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Т Б и ХХК, Г.Г, Ч.З, Ц.Э нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Т Б и ХХК нь миний нөхөр Г.Г-ийн хариуцдаг компани юм. Хүнсний чиглэлээр 0000 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 0000 онд УБ хотын банк ХХК-аас зээл авсан байсан. Улмаар УБ хотын банк ХХК нь ХХ банк ХХК-ийн мэдэлд шилжсэн бөгөөд бусад нөхцөл байдлын улмаар зээлийн асуудал хөндөгдөж, нэмэлтээр батлан даагч нэхээд байна гэсэн учир 0000 оны 0 дүгээр сард би банкин дээр очиж гарын үсэг зурж байсан. Зээлсэн мөнгөн хөрөнгөний захиран зарцуулалтад би оролцоогүй бөгөөд тэр мөнгө Т Б и ХХК-ийн данс руу орсон. Гэтэл намайг хариуцагч болгож нэхэмжлэл гаргасан байгааг зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээнд намайг хамтран зээлдэгчээр нэр төдий оруулж эрсдэл гарахад зээлийн эрсдэлийг хуваарилж хариуцагч болгосон мөртлөө тухайн зээлийн мөнгийг би хүлээн аваагүй тул уг зээлийг хариуцах үндэслэлгүй болохыг илэрхийлж байна. Иймд намайг хариуцагчаас хасаж өгнө үү гэжээ.

4.Хариуцагч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 0000 оны 00 сард манай хадам ах болох Г.Г банкнаас эргэлтийн хөрөнгийн багахан хэмжээний зээл авах гэсэн юм аа барьцаа хөрөнгө дээр туслаач гэж хүссэн. Тэрний дагуу 0 үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулахаар зөвшөөрсөн. Үүнээс хойш бол банкнаас нэг ч хүн над руу утсаар ярьж байгаагүй бөгөөд 0000 оны нэг сард нэг өдөр Г.Г ах над руу яриад банкнаас хүрч ирж гэрээ байгуул гэж байна. 00 дугаар хорооллын нотариат дээр очих юм байна гэж намайг дуудсан. Би зээлийн гэрээний барьцаалагчийн үүднээс гарын үсэг зурах юм байна гэж бодоод очтол Ч.З болон намайг одоо хамтран зээлдэгчээр шууд тухайн үед зээлийн гэрээн дээр тусгасан байсан. Бид хоёр хамтран зээлдэгч болж байгаа юм байна гээд хэлсэн чинь заавал ингэх ёстой юм гэдгийг банкийг төлөөлж ирсэн хүн болон Г.Г нар хэлсэн. Би тухайн үед нэгэнт гарын үсэг зурах гээд оччихсон байж үгүй ээ би одоо хамтран зээлдэгч болохгүй гээд байх хэцүү. Тухайн үед гарын үсэг зураад энэ зээлийн гэрээ хийгдсэн юм. Би банк бол тухайн үед өөрийнхөө давуу эрхээ ашиглаад угаасаа урьд нь байсан Т Б и ХХК-ийн урьд нь авсан зээлийн эрсдэлийг хаахын тулд одоо заль хэрэглэж хүний эд хөрөнгийг барьцаалж, намайг зээлийн харилцаанд оруулсан юм байна гэж би хардаж байна. Тийм учраас одоо энэ үндсэн зээл маань өөрөө хүчин төгөлдөр бус гэж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бол бүрэн дэмжиж шүүх үйл ажиллагаагаа оролцож байна. Үнэхээр хамтран зээлдэгч болсон бол бид гурвын нэр дээр хамтын данс нээж зээлийн мөнгийг шилжүүлэх байсан. Миний дансанд ямар нэгэн мөнгө орж ирээгүй. Би уг зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

 

5.Хариуцагч Т Б и ХХК болон Г.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т Б и ХХК нь анх 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр УБ хотын банктай Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ байгуулж компанийн нэр дээр байдаг оюуны өмчийн гэрчилгээг барьцаалж, 1 жилийн хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэй зээл авсан юм. Гэвч компанийн үйл ажиллагаанд зарим нэг шалтгааны улмаас доголдол үүсч, санхүүгийн эрсдэл, хүнд байдал тулгарч зээлийн эргэн төлөлтөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлж чадахгүйд хүрч гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 0000 оны 00 сарын байдлаар 11,000,000 орчим төгрөгийн үлдэгдэл өр төлбөр үлдсэн.

Гэтэл банкнаас удаа дараа шахаж, шаардаж манай зээлийг хариуцсан Зээлийн эдийн засагчийн зүгээс дарамт, шахалт үзүүлж эхэлсэн. Компани санхүүгийн хүндрэлд орсон хүнд байгаагаа удаа дараа тайлбарлаж тайлан тооцоо, үйл ажиллагааныхаа явцыг танилцуулж тодорхой хугацаа тохирч зээлийн хугацааг сунгахыг хүсэж байсан боловч саналыг хүлээж авалгүй, харин ч дахин шинээр зээлийн гэрээ байгуулж зээл авч өмнөх зээлийн үлдэгдлээ төлөхийг шаардсаар байсан тул аргагүйн эрхэнд нэг жилийн 21,6 хувь буюу маш өндөр хүүтэй, 36 сарын хугацаатай гэрээ байгуулахаар болтол барьцаанд нь үл хөдлөх хөрөнгө барьцаалахыг шаардсаныг ч биелүүлж бусад /Ц.Э/-ын үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалсан. Банкнаас мөн л Үл хөдлөх хөрөнгөө барьцаалагч Ц.Эд, миний эхнэр Ч.З нарыг Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл банк манай компанийг зээлээ төлөх чадваргүй санхүүгийн хүндрэлд орсон байхад эргэн төлөх санхүүгийн чадавхыг тооцоолж зээл болон зээлийн эрсдэлээ хамгаалахад чиглэх бус эсрэгээрээ хүндрэлд орсон Зээлдэгчийг шахаж зээлийн үлдэгдлийг дахин найдваргүй зээл өгч төлүүлж, хамтран зээлдэгч нэмж татаж, тэдний үл хөдлөх хөрөнгийг барьцаалж өөрсдөд учрах эрсдэлээ арилгах аргыг ашиглаж 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр дахин 27,000,000 төгрөг зээлсэн нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т хамаарна гэж үзэж байна.

Мөн хамтран зээлдэгч Ц.Э, Ч.З нарт зээлийн төлбөрийг шилжүүлээгүй, банк давуу эрхээ ашиглаж уг гэрээг байгуулсан тул 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №ЗГ0000\000000 тоот Зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгч ХХ банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч нар нь зээл болон гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хувиараа 0000 оны 0 сарын 00-ний өдөр хүртэл зөрчиж эхэлсэн. Төлөлтийн хувиар зөрчигдөж төлбөрт зөрчил үүссэн талаар зээлдэгч нарт 0000 оны 0 сарын 00-ны өдөр, 0 сарын 00/00 тоот, 0000 оны 0 сарын 0-ны өдрийн 0/00 00 тоот, 0000 оны 0 сарын 00-ны өдрийн 0/000 0 тоот 0000 оны 00 сарын 0-ны өдрийн 0/000/00 тоот 0000 оны 00 сарын 0-ний өдрийн 0-000/000 тоо албан бичгүүдээр удаа дараа нэхэмжилж үүсгэн зөрчлөө арилгах боломжит хугацаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэхийн баталгаа болгож Ц.Э-ын өмчлөлийн Х-У д-н 00 дүгээр хороо М т хотхон О гудамж 000 дугаар байр з давхрын 000 тоотод байрлах 00 м.кв талбай буюу зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн дээрх хаягийн 0 тоот байр 00 м.кв талбай бүхий зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тодорхойлолтод заасны дагуу барьцаалсан. Мөн зээлдэгч нарын ирүүлсэн хүсэлтээр 30,000,000 төгрөгийн зээлийг хүсч, үүнээс өмнөх зээлийг төлж, үлдэгдлийг үйл ажиллагаандаа зарцуулах хүсэлтэй гэсэн бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс хүсэлтийг судалж, 20,000,000 төгрөгийг зээлийг олгосон бөгөөд энэ нь тус компанийн хувьд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Иймд талуудын хооронд байгуулсан 0000 оны 0 сарын 0-ны өдрийн зээлийн гэрээ 00000000000 тоот зээлийн гэрээг хучин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

7.Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлохоор хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-3-4/, итгэмжлэл /хх-5-6/, зээл хүсэгчийн аж ахуйн нэгж байгууллагын захирлын танилцуулга /хх-7/, зээлийг хамтран хариуцагч болон санхүү хариуцсан ажилтны танилцуулга /хх-8/, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлт /хх-9-11/, анкет /хх-12-13/, хариуцагч Г.Г-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-14/, хариуцагч Ц.Э-ын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-15/, хариуцагч Ч.З /хх-16/, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн №ЗГ0000\000000 дугаар зээлийн гэрээ /хх-17-19/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-20/, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн №ЗГ0000/000000 дугаар зээлийн барьцааны гэрээ /хх-21-22/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-23, 24/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-25/, № 00-0000000 дугаар барьцаалбар /хх-26/, № 00-00000000 дугаар барьцаалбар /хх-27/, зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл /хх-28-32/, нотариатын нэхэмжлэх /хх-33/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-34/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-35-36/, итгэмжлэл /хх-84-85/, зэрэг нотлох баримтыг өгсөн байна.

 

8. Хариуцагч талаас хариу тайлбараа нотлохоор хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-45/, Т Б и ХХК-ийн хариу тайлбар /хх-46/, хариуцагч Ч.З-ийн хариу тайлбар /хх-49/, хариуцагч Ц.Э-ын хариу тайлбар /хх-50/, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн №ҮҮДЗГ0000/000000 дугаар Зээлийн гэрээ /хх-57-59/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-60/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-61/, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн №ҮҮДЗБГ0000/000000 дугаартай Зээлийн барьцааны гэрээ /хх-62-63/, Зээлийн дансны хуулга /хх-64-68/, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл /хх-69/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-70/, Т Б и ХХК-ийн хариу тайлбар /хх-86-87/, Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн зээлийн шинжилгээний тайлан, санал, дүгнэлт /хх-97-99/, зээлийн эргэн төлөлтийн тооцооны төлбөрийн баримт /хх-100, 103/, сүүлийн 24 сарын орлогын түүвэр /хх-101-102/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-104/, санхүүгийн тайлан тэнцэл /хх-105/, ерөнхий мэдээлэл /хх-106/, Т Б и ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-107/, Т Б и ХХК-ийн дүрэм /хх-108-109/, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ /хх-110/, зээлийн хяналтын хуудас /хх-111/, хуулийн этгээдийн зээлийн хүсэлт /хх-112-113/, зээл хүсэгч хуулийн этгээдийн захирлын танилцуулга /хх-114/, зээлийн хамтран хариуцагч болон санхүү хариуцсан ажилтны танилцуулга /хх-115/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-116/, Э.Ц-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-117/, Г.Г-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-118/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-119,120/, зээлийг хамтран хариуцагч болон санхүү хариуцсан ажилтны танилцуулга /хх-121/, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт /хх-122/, Т Б и ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-123/, Т Б и ХХК-ийн УБ банкинд гаргасан хүсэлт /хх-124/, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн ЗГ00000000 дугаар зээлийн гэрээ /хх-125-128/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-128/, гэрээний нөхцөл, агуулгыг танилцуулсан баримт /хх-129/, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн №ЗБГ0000/000000 дугаар Зээлийн барьцааны гэрээ /хх-130-131/, гэрээний нөхцөл агуулгыг танилцуулсан баримт /хх-132/, №00-0000000 дугаар барьцаалбар /хх-133/, №11-1592107 дугаар барьцаалбар /хх-134/, Г.Г-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-135/, Ц.Э-ын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-136/, Ч.З-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-137/, зээлдэгчийн зөвшөөрөл /хх-138/, зээл олгох гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас /хх-139/, зээлдэгчийн зөвшөөрөл /хх-140/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-141/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-142-143/, Т Б и ХХК-ийн УБ банкид гаргасан хүсэлт /хх-156, 179/, кредит дансны хуулга /хх-157/, Т Б и ХХК-ийн захирлын тушаал /хх-180-185/, ХХ банк ХХК-ийн албан бичиг /хх-190/, Т Б и ХХК-ийн албан бичиг /хх-197/ зэрэг нотлох баримтыг цуглуулсан байна.

 

9. Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн №ҮҮДЗГ0000/0000000 дугаар зээлийн гэрээ /хх-91-93/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-94/, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн №ҮҮДЗГ0000/000000 дугаар зээлийн барьцааны гэрээ /хх-95-96/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-165-175/ зэрэг баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХ банк ХХК нь хариуцагч Т б и ХХК, Ч.З, Г.Гү, Ц.Э нарт холбогдуулан 29,532,450 төгрөг, 11 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Т б и ХХК, Г.Г нар нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1. УБ Х-ын банк ХХК нь хариуцагч Т б импайр ХХК, Ч.З, Ц.Э нартай 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр ЗГ0000/0000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 27,000,000 төгрөгийг, жилийн 21,60 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлүүлсэн.

2.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр ЗБГ0000/000000 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, хариуцагч Ц.Э-ын өмчлөлийн Нийслэлийн Х-У д 00-р хороо, М т хотхон О гудамж, 000-р байр Здавхрын 0 тоот хаягт байрлах, 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягийн 0 тоотод байрлах 00.м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2.3. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагч нарт 27,000,000 төгрөгийг олгосон боловч хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 25,105,247 төгрөг 30 мөнгө, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4,328,388 төгрөг 72 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,814 төгрөг 09 төгрөг, нийт 29,512,450 төгрөг 11 мөнгийг төлөх үүрэгтэй байна.

2.4. УБ Х банк ХХК нь манай ХХ банк ХХК-тай нэгдэн, нийлсэн тул УБ Х банк ХХК-ийн тус зээлийн гэрээнд заасан эрх үүрэг ХХ банк ХХК-д шилжин ирсэн бөгөөд манай банкны зүгээс хариуцагч нарт зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой 20,000 төгрөгийн зардал гарсан байна.

2.5. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 29,532,450 төгрөг 11 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгчийн хувиар биш барьцааны гэрээнд барьцаалуулагчийн хувиар гарын үсэг зурах ёстой байтал зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, ...надтай холбоотой зээлийн судалгааг банкнаас хийгээгүй, би тус банкнаас зээл авах хүсэлт гаргаагүй, ...зээлийн төлбөрийг банк надад өгөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч Ч.З нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ...тус зээлийг Т Б и ХХК авсан бөгөөд банк зээлийг төлбөрийг тус компанид шилжүүлж, компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, банк давуу байдлаа ашиглаж надаар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд би батлан даагчийн хувиар нэр төдий гарын үсэг зурсан гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

5. Хариуцагч Т Б и ХХК болон Г.Г нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 15,140,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...УБ Х банк ХХК-тай байгуулсан өмнөх зээлийн гэрээний эрсдэлийг хаах зорилгоор энэхүү зээлийн гэрээг банкны зүгээс өөрийн давуу байдлаа ашиглаж байгуулсан бөгөөд энэхүү зээлийн гэрээний дагуу олгосон 27,000,000 төгрөгөөс өмнөх зээлийн үлдэгдэл 11,000,000 гаруй төгрөгийг төлүүлсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.

 

6.Хариуцагч Т Б и ХХК болон Г.Г нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

6.1 Хариуцагч тал давуу байдлаа ашиглаж, өмнөх зээлийн гэрээний эрсдлийг хаах зорилгоор уг зээлийг олгож, зээлээр зээлийг хаасан. Мөн өмнөх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хүү тооцсон нь Банкны тухай хуулийг зөрчсөн.

6.2 Тус зээлийн гэрээний төлбөрийг Ц.Э, Ч.З нарт шилжүүлээгүй, Ц.Э нь эд хөрөнгөө барьцаалсан барьцаалагч байхад зээлийн гэрээнд Ц.Э, Ч.З нараар гарын үсэг зуруулсан нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

7.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай мэдэгдлүүд, зээлийн хувийн хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.1 Т Б и ХХК нь УБ Х банк ХХК-тай 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр ҮҮДЗГ0000/000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатайгаар зээлсэн байх бөгөөд 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн байдлаар энэхүү зээлийн үлдэгдэл үүрэг нийт 11,702,368 төгрөг 06 мөнгө байжээ.

 

7.2 Улмаар 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Т Б и ХХК нь УБ Х банк ХХК-д 30,000,000 төгрөгийг зээл авах хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ ...энэхүү зээлээс өмнөх зээлийг хааж, үлдэгдлийг бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулах зорилготой гэх агуулгаар тайлбарласан байх бөгөөд 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр хариуцагч Ц.Э, Ч.З нар нь зээлийн хамтран хариуцагчийн анкетыг бөглөн, гарын үсэг зурсан байна.

7.3 Улмаар дээрх хүсэлтийн дагуу 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр УБ Х банк ХХК нь Т Б и ХХК, Ч.З, Ц.Э нартай зээлийн гэрээ байгуулж, 27,000,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Ц.Э-ын өмчлөлийн Нийслэлийн Х-У дүүргийн 00-р хороо, М т хотхон О гудамж, 000-р байр Зоорийн давхрын 0 тоот хаягт байрлах, 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягийн 0 тоотод байрлах 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зэргийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

7.4 Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгч Т Б и ХХК-д зээлийн төлбөр болох 27,000,000 төгрөгийг түүний УБ Х банкинд байрших 00000000000 дугаартай дансанд шилжүүлсэн, зээлдэгч Т Б и ХХК нь зээлийн гэрээний дагуу 27,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүйгээс гадна тус данснаас 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр 0 удаагийн гүйлгээгээр нийт 11,702,368 төгрөг 06 мөнгөний зарлага гарч, хариуцагч Т Б и ХХК-ийн өмнөх зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснээр тус гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

8. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлдүүлэгч тал нь УБ Х банк ХХК байх бөгөөд УБ Х банк ХХК-ийг ХХ банк ХХК-д нэгтгэж, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр улсын бүртгэлд бүртгэжээ./хх-4-5/.

 

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийн нэгтгэх гэнэ.

 

Иймд хуулийн этгээд нэгдэх замаар зээлдүүлэгч УБ Х банк ХХК-ийн эрх үүрэг, хариуцлага ХХ банк ХХК-д шилжсэн байхаас гадна нэхэмжлэгч ХХ банк ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагчид зээлийн гэрээний үүрэг шаардах тухай мэдэгдлүүдийг удаа дараа өгч байсныг хариуцагч хүлээн авч байсан байх тул нэхэмжлэгч ХХ банк ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

9.Хариуцагч тал нь зээлийг зээлээр хаасан, өмнөх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд давхар хүү тооцсон, банк давуу байдлаа ашигласан зээл авах хүсэл зориг байгаагүй этгээдүүдээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, зээлийн төлбөрийг хамтран зээлдэгч нарт өгөөгүй гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т Б и ХХК нь тус банкинд зээл авах хүсэлт гаргахдаа зээлийн зориулалтаа өмнөх зээлийг хаах гэх агуулгаар гаргаснаас гадна хамтран хариуцагч Ц.Э, Ч.З нар нь тус банкинд хамтран зээлдэгчийн анкет бөглөн, гарын үсэг зурж өгснөөс дүгнэхэд хариуцагч Ц.Э, Ч.З нарт зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн үүрэг хүлээж, уг зээлээс Т Б и ХХК-ийн өмнөх зээлийн үүргийг хаах хүсэл зориг байсан гэж үзэхээр байна.

 

10.Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талуудын гэрээний чөлөөт байдлыг хангаж хийгдсэн хэлцэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал давуу байдлаа ашиглаж, хариуцагч нарт дарамт шахалт үзүүлсэн, хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

11. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.

 

Хамтран хариуцагч Ч.З, Ц.Э нар нь тухайн зээлийн гэрээнд зээлдэгчийн хувиар оролцоогүй, зээлийн мөнгийг захиран зарцуулаагүй, уг зээлийн мөнгө өөрийнх нь дансанд орж ирээгүй гэж тайлбарлаж байх боловч уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг.

 

12.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд буюу нэхэмжлэгч ХХ банк ХХК болон хариуцагч Т Б и ХХК, Ч.З, Ц.Э нарын хооронд Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.5-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг УБ Х банкны 0000000000 тоот дансанд шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Т Б и ХХК-ийн тус банкинд байрших 0000000000 тоот дансанд шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна.

 

13.Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

14.Харин хариуцагч Г.Г нь тухайн зээлийн гэрээний харилцаанд зээлдэгч Т Б и ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байх бөгөөд иргэнийхээ хувьд тухайн гэрээний оролцогч биш байх тул нэхэмжлэгч нь иргэн Г.Г-ээс зээрх зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.

 

15.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, үүргээ биелүүлэх хугацаа олгож байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн төлбөр барагдуулах тухай мэдэгдлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хариуцагчид үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр дуусах байсан боловч нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн байдлаар тооцон, шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

 

16. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хорин хувиас хэтэрч болохгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрөөр тооцож, зээлийн үндсэн төлбөрт 25,105,247 төгрөг, 30 мөнгийг, зээлийн хүүнд 4,328,388 төгрөг 72 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,814 төгрөг 09 мөнгө нийт 29,512,450 төгрөг 11 мөнгийг нэхэмжилсэн дээрх хуульд нийцэж байх бөгөөд хариуцагч нарын зүгээс зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй.

 

17.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нараас нотариатын зардал болох 20,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай нотлох баримтуудыг нотариатаар баталгаажуулж, төлбөрт 20,000 төгрөгийг төлснийг үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Т Б и ХХК, Ч.З, Ц.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 29,532,450 төгрөг 11 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ХХ банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

18.Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нартай 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр ЗБГ0000/000000 дугаартай Зээлийн барьцааны гэрээг байгуулж, хариуцагч Ц.Э-ын өмчлөлийн Нийслэлийн Х-л д 00-р хороо, М т хотхон Огудамж, 000-р байр З давхрын 0 тоот хаягт байрлах, 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягийн 0 тоотод байрлах 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зэргийг барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасантай нийцэж байна

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

19.Дээрх үндэслэлээр хариуцагч Т Б и ХХК, Ч.З, Ц.Э нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 29,532,450 төгрөг 11 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Ц.Э-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Х-У д 00-р хороо, М Т Х О гудамж, 000-р байр Зо давхрын 0 тоот хаягт байрлах, 00,м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Х-У д 00-р хороо, М Т х о гудамж, 000-р байр З давхрын 0 тоотод байрлах 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т Б и ХХК, Ч.З, Ц.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 29,532,450 төгрөг 11 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ХХ банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг болон хариуцагч нарын гаргасан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т Б и ХХК, Ч.З, Ц.Э нар нь 29,532,450 төгрөг 11 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Ц.Э-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Х-У дүүргийн 00-р хороо, М Т Х О гудамж, 000-р байр З давхрын 0 тоот хаягт байрлах, 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Х-У дүүргийн 00-р хороо, М Т Х О гудамж, 000-р байр З давхрын 0 тоотод байрлах 00 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 305,612 төгрөг 3 мөнгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т Б и ХХК, Ч.З, Ц.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 305,612 төгрөг 3 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч ХХ банк ХХК-д олгосугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА