Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2023/00457

 
Б.Ардабек Normal Б.Ардабек 1 0 2023*******05*******29T13:10:00Z 2023*******05*******29T13:10:00Z 1 1829 10427 86 24 12232 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, А ХХК (захирал Х.Д)

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суудаг, Х.Н,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суудаг, Ш овогт Е.Ш,

Нэхэмжлэлийн шаардлага: барааны үнэ 1,263,080 (нэг сая хоёр зуун жаран гурван мянга наян) төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А ХХК*******ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Гэрч: Х.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

(Хариуцагч Х.Н, Е.Ш нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3*******д зааснаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хариуцагчийн эзгүй хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3*******д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Х.Н, Е.Ш нарт холбогдуулан, барааны үнэ 1,263,080 (нэг сая хоёр зуун жаран гурван мянга наян) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч А ХХК нь Ө сумын 9 дүгээр багт хүнсний барааны бөөний болон жижиглэнгийн үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч (эхнэр нөхөр) Х.Н, Е.Ш нар нь шинээр нээж үйл ажиллагаа явуулж байгаа Л супермаркетад А ХХК*******аас зээлээр бараа болон тамхи авдаг байсан. Хариуцагч Х.Н, Е.Ш нар нь 2021 оны 12 дугаар сарын 14*******ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нийт 1,263,080 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан боловч тухайн зээлээр худалдан авсан барааны үнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

1.2.Хариуцагч нар тухайн үед бараа хүлээж авчхаад нэхэмжлэгчийг огт танихгүй, тухайн үед бараа авч байгаа гэх агуулгаар тайлбар бичиж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэгч компанийн захирал хариуцагч Х.Н*******тай удаа дараа ярихад өр төлбөрөө төлнө, хүлээж байгаарай гэж хэлж байсан.

1.3.Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр тайлбар ирүүлэхдээ бид ямар нэгэн бараа зээлээр авч байгаагүй гэж тайлбар ирүүлсэн байна. Гэвч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 3 ширхэг зарлагын баримтад зурсан гарын үсгийг хариуцагч Е.Ш үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичээгүй байна.

1.4.Харин шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч нар нь нэхэмжлэгч компаниас ямар нэгэн бараа авч байгаагүй гэж үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарт утсаар залгахад авч өр төлбөрөө төлж өгөх талаар хэлдэг байсан бол сүүлдээ утсаа ч авахаа больсон тул холбогдох нотлох баримтуудыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа юм. Нэхэмжлэгч компанийн хувьд тухайн үед бөөний үнээр төлсөн барааны үнийг л авах гэж байгаа болохоос алданги, зээлийн хүү зэргийг нэхэмжлээгүй болно.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Х.Н, Е.Ш нараас зээлээр авсан барааны үнэ 1,263,080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Х.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие А ХХК*******аас ямар нэгэн зээл авч байгаагүй болно. Зээл авсан талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тиймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч Е.Ш шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие А ХХК*******аас ямар нэгэн зээл авч байгаагүй болно. Зээл авсан талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тиймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч А ХХК*******аас 2021 оны 12 дугаар сарын 14*******ний өдрийн Зарлагын баримт, 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрийн Зарлагын баримт, 2022 оны 6 дугаар сарын 13*******ны өдрийн Зарлагын баримт, 2022 оны 6 дугаар сарын 19*******ний өдрийн Зарлагын баримт, 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийн Зарлагын баримт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

5.Хариуцагч нараас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч А ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч Х.Н, Е.Ш нар нь манай А ХХК*******аас шинээр нээж үйл ажиллагаа явуулж байгаа Л супермаркетад 2021 оны 12 дугаар сарын 14*******ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нийт 1,263,080 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан боловч тухайн зээлээр худалдан авсан барааны үнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд хандсан.

8.Хариуцагч Х.Н, Е.Ш нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...шүүхэд хариуцагчаар дуудагдсан Х.Н, Е.Ш нар бид нэхэмжлэгч А ХХК*******аас ямар нэгэн зээл авч байгаагүй болно. Зээл авсан талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тайлбарыг байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1.Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хариуцагч нарын ажиллуулдаг Л маркет гэдэг дэлгүүрт

9.1.1.2021 оны 12 дугаар сарын 14*******ний өдрийн Зарлагын баримт*******аар нийт 16 нэр төрлийн 736,100 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн ба үүнээс моbie*******аар 400,000 төгрөгийг шилжүүлэн төлж 336,100 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн ба хүлээн авагч гэдэг Е.Ш гэж бичсэн байна.

9.1.2.2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрийн Зарлагын баримт*******аар нийтдээ 5 нэр төрлийн 316,400 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн ба хүлээн авагч гэдэгт К гэж бичсэн байна.

9.1.3.2022 оны 6 дугаар сарын 13*******ны өдрийн Зарлагын баримт*******аар нийтдээ 5 нэр төрлийн 150,000 төгрөгийг бараа хүлээлгэн өгсөн ба хүлээн авагч гэдэгт К гэж бичсэн байна.

9.1.4.2022 оны 6 дугаар сарын 19*******ний өдрийн Зарлагын баримт*******аар нийтдээ 4 нэр төрлийн 245,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн ба хүлээн авагч гэдэгт К гэж бичсэн байна.

9.1.5.2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийн Зарлагын баримт*******аар нийтдээ 6 нэр төрлийн 215,580 төгрөгийг бараа хүлээлгэн өгсөн ба хүлээн авагч гэдэг Е.Ш гэж бичсэн байна.

9.2.Шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Д мэдүүлэгтээ ...Миний бие А ХХК*******нд түгээгчээр ажиллаж байхад Е.Ш утсаар Л супермаркетад тамхи авна гэж утсаар захиалга өгсний дагуу миний бие захиалсан барааг хүлээлгэж өгч, дэлгүүрийн худалдагч эмэгтэйд зарлагын баримтад гарын үсэг зуруулж авдаг байсан. Зарим үед Е.Ш өөрөө зарлагын баримтад гарын үсэг зурж өгөөд бараагаа хүлээж авч байсан. Манай компаниас тамхи бөөнөөр захиалсан хэрэглэгчдэд тамхийг нь өөрсдөө лангуунд нь өрж өгдөг байсан. Миний бие Л супермаркетад хүлээлгэн өгсөн тамхийг лангууд нь өрж өгсөн. Дараа нь миний оронд орсон ажилтан ажлаасаа гарчхаад, шинээр ажилд ирсэн ажилтныг дагалдан хийлгүүлж байсан үед бараа хүлээлгэж өгөхдөө өгсөн зарлагын баримтуудад мөн дэлгүүрийн худалдагч эмэгтэй гарын үсэг зуруулаад барааг хүлээлгэн өгч байхад хажууд нь байсан... гэсэн байна.

9.3.Эдгээр Зарлагын баримт*******аар нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Х.Н, Е.Ш нар ажиллуулдаг Л маркет дэлгүүрт 2021 оны 12 дугаар сарын 14*******ний өдөх хүлээлгэн өгсөн бараанаас 336,100 төгрөг, мөн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдөр хүлээлгэн өгсөн барааны үнэ 316,400 төгрөг, мөн 2022 оны 6 дугаар сарын 13*******ны өдөр хүлээлгэн өгсөн барааны үнэ 150,000 төгрөг, мөн 2022 оны 6 дугаар сарын 19*******ний өдөр хүлээлгэн өгсөн барааны үнэ 245,000 төгрөг, мөн 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүлээлгэн өгсөн барааны үнэ 215,580 төгрөг нийтдээ 5 удаагийн үйлдлээр нийт 1,263,080 төгрөгийн барааг хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Х.Н, Е.Ш нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасан худалдах*******худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна.

9.4.Хариуцагч Х.Н, Е.Ш нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2*******д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2023 оны 4 дүгээр сарын 13*******ны өдөр гардуулан, эрх үүргийг танилцуулсан ба хариуцагч 2023 оны 4 дүгээр сарын 27*******ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Х.Н, Е.Ш нар нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

10.Иймд дээр нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******ийг баримтлан нэхэмжлэгч нийтдээ 1,263,080 төгрөгийн нэр бүхий барааг хариуцагч (худалдан авагч) Х.Н, Е.Ш нарын өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгсөн ба хариуцагч Е.Ш нар нь барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нараас барааны үнэ 1,263,080 (нэг сая хоёр зуун жаран гурван мянга наян) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК*******нд олгох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгч А ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,864 (гучин дөрвөн мянга найман зуун жаран дөрвөн) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 34,864 (гучин дөрвөн мянга найман зуун жаран дөрвөн) төгрөгийг хариуцагч Х.Н, Е.Ш нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасныг баримтлан хариуцагч Х.Н, Е.Ш нараас бараан үнэ 1,263,080 (нэг сая хоёр зуун жаран гурван мянга наян) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК*******нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д тус тус зааснаар нэхэмжлэгч А ХХК*******ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,864 (гучин дөрвөн мянга найман зуун жаран дөрвөн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Н, Е.Ш нараас 34,864 (гучин дөрвөн мянга найман зуун жаран дөрвөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК*******нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК