Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2023/01205

 

 

 

 

 

 

 

2023 04 19

181/ШШ2023/01205

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Ж-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  К банк ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М,

Шинжээч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1409 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Ж-аас 631,241,491 төгрөг гаргуулж К банк ХХК-д олгож барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй 540 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18644318738269 дугаарт бүртгэгдсэн, 475 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77а тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй, 217 м.кв тапбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 0287468 дугаарын гэрчилгээтэй, нэгж тапбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, 584 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, мөн хаягт байрлах 50 м.кв талбайтай граж зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж, хөндлөнгийн шинжээч болох Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээгээр дээрхи хөрөнгийг 1,682,074,380 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Энэ үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь үнэлгээг хийхдээ үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн судалгааг бодитой хийгээгүй, харьцуулалт хийж буй хөрөнгийн мэдээлэл дутмаг, харьцуулалт хийж буй обьектод биет үзлэг хийгээгүй хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй төдийгүй үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна.

Иймд хөндлөнгийн шинжээч хөрөнгийн үнэлгээг стандартын дагуу хийгээгүй, хөрөнгийн үнийг бууруулж үнэгүйдүүлж байна гэж үзэж байна.

Мөн миний бие барьцаа хөрөнгө болох дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 1,682,074,380 төгрөгөөр үнэлсэн болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Ж миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй 540 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдпөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18644318738269 дугаарт бүртгэгдсэн, 475 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77а тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй, 217 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0287468 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, 584 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, 50 м.кв талбайтай граж зэргийг 1,682,074,380 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1409 дүгээр захирамжаар Б.Ж-аас 631,241,491 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.Ж /НЙ73032014/-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй, 540 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаарт бүртгэлтэй, 475 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, тус хаягийн 77а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаарт бүртгэлтэй, 217.6 м.кв талбайтай хувийн сууц, 50 м.кв талбайтай граж, эзэмшлийн 18644318719279 нэгж талбарын дугаартай 584 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай газрыг тус тус битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ж нь тус банктай 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №3020-2018/13 тоот Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир банк 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 629,588,545.00 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01409 дүгээр шийдвэрээр Б.Ж-аас нийт 629,588,545 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,305,892.73 төгрөгийн тал хувь болох 1,652,946.36 төгрөгийг гаргуулах болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, К банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийгдэж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр төлбөр төлөгч Б.Жы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан

-Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоот хаягт байршилтай, үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай 540 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө;

-Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 217 м.кв талбайтай 000156570 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө;

-Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77 тоот, 18644318738269 нэгж талбарт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний 475 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн газар;

-Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77А тоот, хувийн сууцны зориулалтгай 217.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө;

-Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77А тоотод байршилтай гражийн зориулалттай 50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө;

-Нэгж талбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77А тоотод байрлалтай 0287468 дугаарын гэрчилгээтэй, 584 мкв талбайтай талбай бүхий эзэмших эрхтэй газарт тус хөрөнгүүдийг нийт 1,682,074.380 төгрөгөөр хийгдсэн нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Шинжээч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 226 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ононтамирын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, бэлхийн 35 гудамж, 77 тоотод байрлалтай 540 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 217 м.кв талбайтай хоёр давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 475 м.кв талбайтай өмчлөлийн газар, 77а тоотод байрлах 217.6 м.кв талбайтай хувийн сууц, 50 м.кв талбайтай гарааш, 584 м.кв талбайтай газрын зах зээлийн үнийг тогтоохоор шинжээчээр томилогдсон. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр биет үзлэг, орчны судалгааг хийсэн. Үнэлгээний орлого, өртөг, зах зээлийн гэсэн гурван аргыг ашиглаад зах зээлийн хандлагад 100 хувийн ач холбогдол өгч 1,682,245,382 төгрөг, орлогын хандлагаар 1,542,014,080 төгрөг, өртгийн хандлагаар 1,504,046,880 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд зах зээлийн хандлагаар 1,682,245,380 төгрөгөөр тухайн хөрөнгийг үнэлсэн гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01409 дугаар Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4-226/2888 дугаар мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4-226/3255 дугаар мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2022/03603 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2022/11896 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2022/14222 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Б.Ононтамирт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21280249 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01409 дугаар Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ГХ2021/00036 дугаар гүйцэтгэх хуудас, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 21280249/04 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21280249/05 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б.Жы гаргасан хүсэлт, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГЗ/92 дугаар К банк ХХК-ийн хүсэлт, Ж.Солонго, Ж.Энхзул, У.Гэрэлт-Од нарын гаргасан хүсэлт, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/33 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, эрх үүрэг тайлбарласан баримт, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгө Үнэлгээний тайлан, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б.Жы гаргасан хүсэлт, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4-226/2888 дугаар мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4-226/3255 дугаар мэдэгдэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд нотлох баримтаар Д.М-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Ж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 тоот хаягт байрлах, 540 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18644318738269 дугаарт бүртгэгдсэн, 475 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77а тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй, 217 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0287468 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, 584 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, 50 м.кв талбайтай граж зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн судалгааг бодитой хийгээгүй, харьцуулалт хийж буй обьектод биет үзлэг хийгээгүй, үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хуульд нийцсэн гэх тайлбар гаргав.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01409 дугаартай Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар:

 

К банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ж-д холбогдох, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 629,588,545 төгрөг гаргуулах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаар бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоот хаягт байршилтай, үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай 540 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 217 м.кв талбайтай 000156570 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 тоот 18644318738269 нэгж талбарт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний 475 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77А тоот, хувийн сууцны зориулалттай 217,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 А тоотод байршилтай гражийн зориулалттай 50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 А тоотод байрлалтай, 0287468 дугаарын гэрчилгээтэй, 584 м.кв талбайтай талбай бүхий эзэмших эрхтэй газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1411000241 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг Борнуур сум, Бичигт баг Буурлын өвөр 18595378577535 нэгж талбарт байршилтай, фермерийн зориулалттай 660,0 м.кв үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18595378706550 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Борнуур сум, Бичигт 3 дугаар баг, Бууралт байршилтай, 6 га талбайтай, фермерийн аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх6-7/

 

5.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоот хаягт байршилтай, үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай 540 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 217 м.кв талбайтай 000156570 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 тоот 18644318738269 нэгж талбарт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний 475 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77А тоот, хувийн сууцны зориулалттай 217,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 А тоотод байршилтай гражийн зориулалттай 50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 А тоотод байрлалтай, 0287468 дугаарын гэрчилгээтэй, 584 м.кв талбайтай талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 21280249/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21280249/05 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх69-74/

 

5.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.Ж нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй, 540 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаарт бүртгэлтэй 475 м.кв талбайтай, өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягийн 77а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууц, 50 м.кв талбайтай граж, 18644318719279 нэгж талбарын дугаартай 584 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг 4,500,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал, өмчлөгч Ж.Солонго, Ж.Энхзул, У.Гэрэлт-Од нар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй, 217 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаарт бүртгэлтэй 475 м.кв талбайтай өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2,000,000,000 төгрөгөөр үнэлэн үнийн санал ирүүлсэн байна. /хх75, 77, 78, 79/

 

5.4. Төлбөр төлөгч, өмчлөгч нарын гаргасан үнийн саналыг төлбөр авагч К банк ХХК зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/33 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна. / хх76, 81-82/

 

5.5. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/33 дугаар тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 он/-ийн 9 дүгээр зүйлд заасантай нийцжээ. /хх83-84/

 

5.6. Дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд Хөрөнгө Эстимэйт ХХК нь төлбөр төлөгч Б.Жы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 1,682,245,380 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх87-116/

 

5.7. Шинжээч Хөрөнгө эстимэйт нь тогтоолд заасан хөрөнгүүдийг 1,682,245,380 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4-226/2888 тоот албан бичгээр төлбөр авагч К банк ХХК-д, 4-226/2888 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Ж, өмчлөгч У.Гэрэлт-Од, Ж.Солонго, Ж.Энхзул нарт мэдэгдсэн байна. /хх89-116/

 

5.8. Төлбөр төлөгч Б.Ж 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4-226/3255 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Жд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 1,682,074,380 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд бие даан худалдан борлуулах хугацааг олгосон болох нь тогтоогдож байна. /хх117-125/

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан.

Төлбөр төлөгч Б.Ж үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Ж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Ж Хөрөнгө Эстимэйт ХХК нь түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай Б.Жы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

7. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй, 540 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаарт бүртгэлтэй 475 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, тус хаягийн 77а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууц, 50 мкв талбайтай граж, эзэмшлийн 18644318719279 нэгж талбарын дугаартай 584 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Жы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ