Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01445

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01444

 

 

Б.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/01205 дугаар шийдвэртэй,

Б.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1409 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Жаргалсайханаас 631,241,491 төгрөг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгож барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй 540 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18644318738269 дугаарт бүртгэгдсэн, 475 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77а тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй, 217 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 0287468 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, 584 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, мөн хаягт байрлах 50 м.кв талбайтай гарааш зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж, хөндлөнгийн шинжээч болох Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээгээр дээрхи хөрөнгийг 1,682,074,380 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Энэ үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь үнэлгээг хийхдээ үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн судалгааг бодитой хийгээгүй, харьцуулалт хийж буй хөрөнгийн мэдээлэл дутмаг, харьцуулалт хийж буй объектод биет үзлэг хийгээгүй хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй төдийгүй үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна.

Иймд хөндлөнгийн шинжээч хөрөнгийн үнэлгээг стандартын дагуу хийгээгүй, хөрөнгийн үнийг бууруулж үнэгүйдүүлж байна гэж үзэж байна.

Барьцаа хөрөнгө болох дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 1,682,074,380 төгрөгөөр үнэлсэн болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй 540 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18644318738269 дугаарт бүртгэгдсэн, 475 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77а тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй, 217 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0287468 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, 584 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, 50 м.кв талбайтай гарааш зэргийг 1,682,074,380 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1409 дүгээр захирамжаар Б.Жаргалсайханаас 631,241,491 төгрөгийг гаргуулж, Капитрон банканд олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Төлбөр төлөгч Б.Жаргалсайхан /НЙ73032014/-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй, 540 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаарт бүртгэлтэй, 475 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, тус хаягийн 77а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаарт бүртгэлтэй, 217.6 м.кв талбайтай хувийн сууц, 50 м.кв талбайтай гарааш, эзэмшлийн 18644318719279 нэгж талбарын дугаартай 584 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай газрыг тус тус битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Б.Жаргалсайхан нь тус банктай 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №3020-2018/13 тоот Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир банк 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 629,588,545.00 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01409 дүгээр шийдвэрээр Б.Жаргалсайханаас нийт 629,588,545 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,305,892.73 төгрөгийн тал хувь болох 1,652,946.36 төгрөгийг гаргуулах болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Капитрон банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийгдэж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр төлбөр төлөгч Б.Жаргалсайханы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг нийт 1,682,074.380 төгрөгөөр үнэлсэн нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй, 540 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаарт бүртгэлтэй 475 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, тус хаягийн 77а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууц, 50 м.кв талбайтай гарааш, эзэмшлийн 18644318719279 нэгж талбарын дугаартай 584 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Жаргалсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: "Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн судалгааг бодитой хийгээгүй, харьцуулалт хийж буй хөрөнгийн мэдээлэл дутмаг, хэдэн онд баригдсан, ямар хийц, чанартай объекттой харьцуулалт хийж байгаа нь тодорхойгүй, энэ талаар үнэлгээний тайланд тодорхой дурьдаагүй, ижил төрлийн объекттой харьцуулалт хийсэн гэх боловч тэдгээр объектод биет үзлэг хийгээгүй, судалгаа хийгээгүй зэрэг байдлаас харахад шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаар үнэлсэн гэж үзэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр байдлыг харгалзан үзэж үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй, 540 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаарт бүртгэлтэй 475 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 77а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууц, 50 м.кв талбайтай гарааш, эзэмшлийн 18644318719279 нэгж талбарын дугаартай 584 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01409 дугаартай Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар:

Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Жаргалсайханд холбогдох, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 629,588,545 төгрөг гаргуулах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаар бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоот хаягт байршилтай, үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай 540 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 217 м.кв талбайтай 000156570 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 тоот 18644318738269 нэгж талбарт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний 475 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77А тоот, хувийн сууцны зориулалттай 217,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 А тоотод байршилтай гараашийн зориулалттай 50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77 А тоотод байрлалтай, 0287468 дугаарын гэрчилгээтэй, 584 м.кв талбайтай талбай бүхий эзэмших эрхтэй газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1411000241 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг Борнуур сум, Бичигт баг Буурлын өвөр 18595378577535 нэгж талбарт байршилтай, фермерийн зориулалттай 660,0 м.кв үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18595378706550 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Борнуур сум, Бичигт 3 дугаар баг, Бууралт байршилтай, 6 га талбайтай, фермерийн аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх6-7/

2.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоот хаягт байршилтай, үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай 540 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэгдсэн, тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 217 м.кв талбайтай 000156570 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаартай, 000037287 дугаарын гэрчилгээтэй 18644318738269 нэгж талбарт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний 475 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн газар, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 77А тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын гэрчилгээтэй хувийн сууцны зориулалттай 217,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаартай, 000096991 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй гараашийн зориулалттай 50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18644318719279 дугаарт бүртгэгдсэн, 0287468 дугаарын гэрчилгээтэй, 584 м.кв талбайтай талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 21280249/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21280249/05 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх69-74/

2.в. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.Жаргалсайхан нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж 77 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012848 дугаарт бүртгэлтэй, 540 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй 217 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаарт бүртгэлтэй 475 м.кв талбайтай, өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 77а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020010 дугаарт бүртгэлтэй 217.6 м.кв талбайтай хувийн сууц, 50 м.кв талбайтай гарааш, 18644318719279 нэгж талбарын дугаартай 584 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг 4,500,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал, өмчлөгч Ж.Солонго, Ж.Энхзул, У.Гэрэлт-Од нар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009331 дугаарт бүртгэлтэй, 217 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002290 дугаарт бүртгэлтэй 475 м.кв талбайтай өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2,000,000,000 төгрөгөөр үнэлэн үнийн санал ирүүлсэн байна. /хх75, 77, 78, 79/

2.г. Төлбөр төлөгч, өмчлөгч нарын гаргасан үнийн саналыг төлбөр авагч Капитрон банк ХХК зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/33 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна. / хх76, 81-82/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/33 дугаар тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 он/-ийн 9 дүгээр зүйлд заасантай нийцжээ. /хх83-84/

Дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд Хөрөнгө Эстимэйт ХХК нь төлбөр төлөгч Б.Жаргалсайханы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 1,682,245,380 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх87-116/

2.д. Шинжээч Хөрөнгө эстимэйт нь тогтоолд заасан хөрөнгүүдийг 1,682,245,380 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4-226/2888 тоот албан бичгээр төлбөр авагч Капитрон банк ХХК-д, 4-226/2888 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Жаргалсайхан, өмчлөгч У.Гэрэлт-Од, Ж.Солонго, Ж.Энхзул нарт мэдэгдсэн байна. /хх89-116/

2.е. Төлбөр төлөгч Б.Жаргалсайхан 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4-226/3255 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Жаргалсайханд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 1,682,074,380 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд бие даан худалдан борлуулах хугацааг олгосон болох нь тогтоогдож байна. /хх117-125/

2.ё. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан.

Төлбөр төлөгч Б.Жаргалсайхан үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Б.Жаргалсайхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Дээрх үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгуулах тухай Б.Жаргалсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн судалгааг бодитой хийгээгүй, харьцуулалт хийж буй хөрөнгийн мэдээлэл дутмаг, хэдэн онд баригдсан, ямар хийц, чанартай объекттой харьцуулалт хийж байгаа нь тодорхойгүй, энэ талаар үнэлгээний тайланд тодорхой дурьдаагүй, ижил төрлийн объекттой харьцуулалт хийсэн гэх боловч тэдгээр объектод биет үзлэг хийгээгүй, судалгаа хийгээгүй зэрэг байдлаас харахад шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй гэх агуулгатай гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь .шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Хөрөнгө Эстимэйт ХХК нь түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/01205 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД