Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/01013

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 04

181/ШШ2023/01013

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Н.Э

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Р.М,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т ХХК

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулж, тус шийдвэрийн дагуу явагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалангийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 93 дугаар байрны 101, 102, 202, 203, 302, 303, 401, 402, 604 тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцнууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.И,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н, Г.У,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулж, тус шийдвэрийн дагуу явагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалангийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 93 дугаар байрны 101, 102, 202, 203, 302, 303, 401, 402, 604 тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцнууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар шийдвэрийн дагуу М ХХК нь 4,112,760,839 төгрөгийг Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Т корпораци болон М ХХК нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 202004 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр М ХХК нь Төрийн орон сууцны корпорацид 4,112,760,839 төгрөгийн өр төлбөр болон бусад зардлыг өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ар зайсан гудамж, М ХХК хотхоны 93 дугаар байрны 9 ширхэг орон сууцаар төлбөрийг барагдуулахаар эвлэрсэн. Эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ дуусгавар болохоор төлбөр авагч нар тохиролцсон байдаг.

Дээрх гэрээний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн дуусгавар болгох эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаана гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэж заасан. Ийнхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар дуусгавар болгох талаар Төрийн орон сууцны корпораци нь хүсэлт гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй, хувийн хэргийг огт хаагаагүй ажиллагааг цааш нь үргэлжлүүлж 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1/90 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан. Тус тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдлээр М ХХК-д мэдэгдсэн. Тухайн мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 93 дугаар байрны 40 ширхэг орон сууцыг 8,854,864,822 төгрөгийн 70 хувь болох 6,198,416,575 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулж байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 7 хоногийн дотор гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч хариу хэлэхдээ төлбөр авагч Төрийн орон сууцны корпораци Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох тухай албан бичиг ирүүлсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаярт шийдвэрт гомдох эрхгүй талаар хууль танилцуулахад эвлэрлийн гэрээгээр 9 ширхэг орон сууцыг шилжүүлснээр дуусгавар болохоор харилцан тохиролцсон, хөрөнгийг хүлээж аваагүй гэж Д.Ууганбаярын тайлбарыг үндэслээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна гэсэн. Д.Ууганбаяр нь М ХХК-д холбогдох төлбөрийн гүйцэтгэлийн ажиллагаанд олгогдсон итгэмжлэл байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар М ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг дээр итгэмжлэл олгосон. Тиймээс итгэмжлэх эрхгүй этгээдийн тайлбарыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 7 хоногийн дотор гомдол гаргасан. Гомдлыг хүлээн аваагүй учраас хуульд заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын удирдлагууд болох Төрийн орон сууц корпорацийн эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэх захирал, М ХХК-ийн гүйцэтгэх захирал нар хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулсан. Төлбөр тооцоог дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. Төлбөр авагчийг төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй Д.Ууганбаяр гэж хүний тайлбарыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлж орон сууцыг яаралтай ашиглалтад оруулж төлбөр авагчийн төлбөрийг барагдуулахаар ажиллаж байна. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудын хүсэл сонирхлыг үл харгалзан аль хэдийн дуусгавар болсон ажиллагааг хэвийн явуулаад дуудлага худалдаанд оруулах гээд байна. Талуудын хоорондын эвлэрлийн гэрээний биелэлтийг хангуулахад саад болоод байна гэж үзэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2209/37357 дугаартай Төрийн орон сууц корпорацид хүргүүлсэн мэдэгдлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу гомдол гаргах эрхгүйгээр хуульчилсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эсэх талаар хариуг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Тогтоосон хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох талаар мэдэгдсэн. Энэ мэдэгдэл өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Мэдэгдлийг хүчингүй болгосон Төрийн орон сууцны корпорацийн мэдэгдэл, албан бичиг байхгүй. Мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор Төрийн орон сууцны корпорациас хариу ирээгүй. Д.Ууганбаярын тайлбар байна. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өнгөрсний дараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байхад 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуудлага худалдаа зарласан. Төлбөр авагчийн барьцаанд байгаа 40 орон сууцыг бусдад нээлттэй худалдан борлуулах гэж байгаа нь үндэслэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дур мэдэн явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж өгсөн. Хамгийн анх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17280966/09-17280966/51 хүртэл эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1728096652-1728096691 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар маргаан бүхий 40 орон сууцыг битүүмжлэн хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар бусад хуулийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан дуудлага худалдаа явуулна гэж заасан. Хөрөнгийн үнэлгээг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 8 тэрбум төгрөг гэж тогтоосон. Үнэлгээ тогтоосноос хойш 9 сар 6 хоногийн дараа албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар хууль зөрчин өнөөдрийн үнэ ханшийг огт харгалзан үзэхгүй, хуулийн хугацаа хэтрүүлэн 9 сарын өмнөх үнэлгээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн албадан дуудлага худалдаагаар оруулах гэж байна.

Сэлэнгэ Эстимэйт ХХК тухайн орон сууцны дотор засал шийдээгүй байхад 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээ гаргасан. Одоо бүх засвар дууссан. Дулаан, халаалт, цахилгаантай, оршин суугчидтай орон сууц болсон. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

1.3. Шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалан нь 2022 онд маргаан бүхий 93 дугаар байрны Төрийн орон сууцны корпорацид өгөх 101, 102, 201, 202, 302, 303, 401, 402, 604 тоот орон сууцанд орохыг хориглосон мэдэгдэл наасан. Энэ ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Учир нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэхээр шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамж хүчинтэй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 27.1, 27.2-т заасан түдгэлзүүлэх үндэслэл бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан. Энэ асуудалтай холбоотой ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид манай талаас гомдол гаргасан. Гэвч хариу ирүүлэхдээ үндэслэл нь зөвхөн Төрийн орон сууцны корпораци биш өөр төлбөр авагч нар байна. Эд нартай холбогдуулан ажиллагаа хийсэн нь үндэслэлтэй байна. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж үзэхгүй гэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар нэгтгэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр нэг хөрөнгөтэй холбоотой ажиллагааг бүгдийг нь түдгэлзүүлэхээр хуульд заасан байна. Гэвч бусад төлбөр авагч нартай холбоотой байна гэж тайлбарладаг боловч төлбөр авагч Төрийн орон сууцны корпорацийн хүлээн авах 9 ширхэг орон сууц дээр ажиллагаа явуулсан. Тийм учраас түдгэлзүүлсэн байхад ажиллагааг хэвийн явуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Байрны дулааныг авах үед тухайн орон сууцуудыг нээж хаана, онгойлгож үзэх болгонд ямар нэг ажиллагаа хийх боломжгүй. Ус алдах, эрсдэл гарах үед орж харах боломж байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэх хуудас нааснаар орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулахад саад болсон. Хэрвээ мэдэгдлийг хуулж аваад орох юм бол дараа нь шийдвэр гүйцэтгэх газраас хариуцлага тооцох, нэвтэрч орсон талаар асуудал үүсэх байх. Тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М, Н.Э нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан. Гуравдагч этгээд Р.М, Н.Э нар бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

2.1. Р.М би М ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2c/18 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2с 4-93 дугаар байрны 502 тоот, 164.43 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 2с 13,14 тоот машины зогсоолуудыг 299,774,000 төгрөгөөр, Н.Эрдэнэбаяр нь М ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2с/05 дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 2с буюу 93 дугаар байрны, 201 тоот, 183.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 2с 05 дугаар авто машины зогсоолуудыг 365,178,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон бөгөөд төлбөр төлөх үүргээ барагдуулан орон сууцыг хүлээн авсан.

Талуудын хооронд байгуулсан захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасан захиалгат төлбөрийг бүрэн төлж түлхүүр хүлээн авсны дараа орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих гэж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус зааснаар дээрх орон сууц болон авто машины зогсоолын өмчлөх эрх Р.М, Н.Э нарт үүссэн.

Гэтэл М ХХК нь бидний дээрх хөрөнгийг ТОСК ТӨҮГ-т барьцаалсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 256 дугаар шийдвэрийн дагуу 4,112,764,839 төгрөгийг ТОСК ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэсэн. Тус иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/04 дугаартай тогтоолоор М ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, төлбөрт хураагдан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020036 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, ар зайсан гудамж, 93 тоот 5351.804 м.кв талбайтай улсын комисс хүлээн аваагүй үл хөдлөх эд хөрөнгийг /40 ширхэг орон сууц/ нийт 8,854,880,822 төгрөгийн 70 хувь болох 6,198,416,575 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоосон нь бие даасан шаардлага гаргах эрх бүхий Р.М, Н.Э нарын эрхийг ноцтой зөрчиж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар орон сууц захиалан төлбөрөө төлж, орон сууцаа хүлээн авсан байхад бидний зөвшөөрөлгүйгээр хэн нэгний өр төлбөрт орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаа нь бидэнд маш их хохиролтой байна.

Иймд анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М ХХК болон ТОСК нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр М ХХК нь ТОСК-д төлөх 4,112,764,839 төгрөгийн өр төлбөр болон бусад зардлыг өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, ар зайсан гудамж хаягт байрлах 93 дугаар байрны 9 ширхэг орон сууцаар төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4-т заасныг үндэслэн төлбөр авагч ТОСК-ын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1/976, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1019 дүгээр албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ТОСК-д хүргүүлсэн мэдэгдлээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны дотор ирүүлнэ үү. Тогтоосон хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд дээрх хүсэлтийн дагуу гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгохыг мэдэгдье гэж мэдэгдэл хүргүүлсэн. Аль хэдийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд төлбөр авагчаас татгалзсан хариу ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4-т заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 256 тоот шийдвэрээр М ХХК-иас 4,112,761,849 төгрөгийг гаргуулж Төрийн орон сууцны корпораци-д олгохоор заасан. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн. Үүнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу төлбөр төлөгч М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ар зайсан гудамж, 93 дугаар байр, 1447 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 40 айлын орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хурааснаас хойш 1 сарын дотор үнэлгээ тогтооно гэж заасны дагуу 1 сарын хугацаанд Сэлэнгэ эстимэйт ХХК хөрөнгийг 8,854,880,822 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний тайланг талуудад хүргүүлэхэд нэхэмжлэгч М ХХК нь үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан. Ахиж дуудлага худалдаа явагдаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1581 дүгээр магадлалаар үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Үүний дагуу тухайн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан. Иймд нэхэмжлэгчийн гаргаад байгаа албадан дуудлага худалдаа явуулах хугацаа алдсан гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2 сарын хугацаанд түдгэлзсэн байсан учраас дуудлага худалдаа явуулах боломж байгаагүй.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, дуудлага худалдаанд оруулах явцад Төрийн орон сууцны корпорациас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 20/976 тоот Талууд эвлэрсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэх албан бичиг ирсэн. Уг албан бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар дуусгавар болгож өгнө үү гэснээс ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүй байсан учраас үндэслэлийг тодруулахад 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1/1019 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү. Бид нар Төрийн орон сууцны корпорацитай эвлэрсэн. 9 ширхэг орон сууц авахаар боллоо гэсэн. Тухайн 9 орон сууцыг төлбөр авагч хүлээн аваагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлд 113.1-т заасны дагуу төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно. Гэтэл эвлэрээд байгаа ч төлбөр авагч 9 ширхэг орон сууцыг хүлээн аваагүй байгаа болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан.

Анхны дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээний 70 хувиар, хоёр дахь албадан дуудлага худалдааг үнэлгээний 50 хувиар дуудлага худалдааны доод үнийг тогтоож явуулсан. Дуудлага худалдаанд оролцуулаад худалдан борлогдоогүй байна.

Нэхэмжлэгч талаас эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулсан гэж байна. М ХХК нь ганцхан 4 тэрбум төгрөгийн асуудал яригдаад дуусахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр М ХХК-ийн 25 гүйцэтгэх баримт бичиг байна. Үүнээс төлөгдсөн зүйл байхгүй. Анх байраа барьж байхад захиалга өгсөн оршин суугч нар Байраа алдаад яах вэ гээд зөрүү мөнгө өгч авдаг. Оршин суугч нар төлбөр төлөөд явж байгаа болохоос М ХХК-иас төлбөр төлж барагдуулсан юм байхгүй. М ХХК нь 25 шийдвэрийн 6 тэрбум гаруй төгрөгийн өртэй байгаа. Тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана. Зөвхөн энэ 93 дугаар байрны 9 ширхэг орон сууцыг Төрийн орон сууцны корпорацид өгсөн ч 93 дугаар байр нь М ХХК-ийн өмчлөлийн байр учраас цаашдын төлбөрийг барагдуулахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах болохоор битүүмжлэх ажиллагаа хийсэн.

Мөн Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгөх 9 ширхэг орон сууцыг шинээр хүлээлгэж өгнө гэсэн. Гэтэл нэг айлын орон сууцанд түрээсийн хүн оруулсан байсан. Тухайн үед битүүмжлэх наалт наасан, ажиллагаа биш. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал хадгалж хамгаална гээд наалт наасан. Одоо наалт наасан байгаа. Нэхэмжлэгчид Түрээслэгчээ гарга, орон сууцыг хүлээлгэж өг гэхээр Мөнгөө төлсөн, гарахгүй гээд байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Одоо болтол Төрийн орон сууцны корпораци 9 ширхэг орон сууцаа нэхээд аваагүй байна. М ХХК нь гүйцэтгэгч компанитай маргаантай байна гээд 9 орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. Орон сууцаа хүлээлгээд өгөх юм бол асуудал байхгүй гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХХК нь М ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2012/607 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2012/0607 тоот Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Дээрх хамтын ажиллагааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Орон сууцны санхүүжилтийн корпораци-аас 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2012/707 тоот барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үеийн Орон сууцны санхүүжилтийн корпорацийг Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпораци болгосон. М ХХК нь 2012/607 тоот Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ-ний үүргийг биелүүлээгүй болохоор Төрийн орон сууцны корпораци нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар шийдвэрээр М ХХК-иас 4,112,761,849 төгрөгийг гаргуулж Төрийн орон сууцны корпорацид олгохоор заасан. Гэтэл М ХХК нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Гэсэн ч М ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж гомдол гарган саад учруулж шүүхийн шийдвэр биелэгдэхгүй 5 жил болж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай барьцаанд байгаа М ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ар зайсан гудамж, 93 дугаар байрны 40 ширхэг орон сууцыг Сэлэнгэ Эстимэйт ХХК 8,854,880,822 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дээрх үнэлгээний 70 хувь буюу 6,198,414,470 төгрөгөөр дуудлага худалдаа зохион байгуулсан боловч дэнчин тавигдаагүй байсан. Талуудын хооронд 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний үед хамтран ажиллах гэрээний үүрэг биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, барилгын компани гэрээний үүргээ биелүүлснээр дуусгавар болох байсан. Барьцаанаас одоо хүртэл чөлөөлөгдөөгүй байна. Мөн тус барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т барьцааны зүйлийн өмчлөлийн газар дээр орон сууцыг ТОСК-ын зөвшөөрөлгүй түрээслүүлэх ашиглуулах, эзэмшүүлж, газар доорх баялгийг хайх, олборлох аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно. Дээрх газар дээр ТОСК-ын зөвшөөрөлгүйгээр барьсан барилга ТОСК-ын барьцаанд орно. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.8.2-т хөрөнгө оруулалтын хамтын үйл ажиллагааны гэрээний үүрэг бүрэн мэдэгдэх хүртэл барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ТОСК-ын зөвшөөрөлгүй барилгыг бүхэлд нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах, үр шимийг хүртэх эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасан.

М ХХК-ийн зүгээс тус гэрээгээр заасан үүргээ зөрчиж гуравдагч этгээдтэй Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн 153 дугаар зүйлийн 153.2-т Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч талаас төлбөр төлөх байдлыг удаашруулж байна. Барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан барьцааны зүйлийг худалдан борлуулах бол даатгалын нөхөн төлбөрт олгогдсон мөнгөн хөрөнгөөс барьцааг хангуулсны дараа илүү гарсан хэсгээс шаардах эрхтэй. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ гэж заасан. Тиймээс бие даасан шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалангийн явуулсан мэдэгдэл наасан ажиллагаа нь төлбөр авагчийн хөрөнгийг хамгаалж байна. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг захиран зарцуулагдахаас сэргийлж байсан. Төлбөр төлөгчийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах эрх нь байгаа. Төлбөр төлөгч М ХХК нь манай эзэмшлийн орон сууцнаас 1 орон сууцанд хүн оршин суулгасан байсан. Энэ нь хяналт шалгалтаар илэрсэн. М ХХК-ийн энэ үйлдэл нь эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасан үүргээ зөрчсөн. Хариуцагч буюу шүүхийн гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хавтаст хэрэгт өгсөн баримт, хэргийн материалд М ХХК-ийн гаргасан зөрчлийг илрүүлсэн. Манай орон сууцны нэг дотор хүн амьдарсаар байна.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Гэрээний 2.1, 2.2.1-т заасан орон сууцыг ТОСК-д шилжүүлсний дараа үлдэх орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М ХХК-тай гэрээ байгуулан урьдчилсан захиалга хийсэн иргэд болон компанийн өмчлөлд шилжүүлэн өгөх тухай, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь барьцаанаас чөлөөлж Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг ТОСК-иас гаргаж өгнө. ТОСК эвлэрлийн гэрээний дагуу авах ёстой өмчлөлөө шилжүүлж авсны дараа хууль ёсны оршин суугч нарын өмчлөлд шилжүүлж өгөх бүх баримт бичгийг гаргуулж өгнө. гэж заасан боловч нэхэмжлэгч талаас удаа дараа үүргээ зөрчөөд байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмж тавьсан байхад ус дулаанаа алдсан шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх боломж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагчийн хөрөнгийг хамгаалахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхийг хориглосон хууль зүйн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б нь М ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2С23 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2С23 дугаартай нэмэлт гэрээ буюу захиалгаар барилгын ажил гүйцэтгэх талаар харилцан тохирсон. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ар зайсан гудамж, Могул таун хотхоны 2С буюу 93 дугаар байрны 604 тоотод 186.80 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирсон. Тус гэрээний дагуу нийт 279,531,000 төгрөг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэж заасан байна. Үнийг төлсөн болохоор өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. Гэтэл М ХХК болон Т ХХК нарын хэрэг шүүхээр шийдэгдэн албадан дуудлага худалдаа явагдаж байгаа нь өмчлөгчийн өмчлөх эрхэнд халдаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоотой өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх юм бол уг эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй. Өөрийн өмч болсон 601 тоотын өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байна. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаас харвал 1 сарын дотор үнэлгээ гаргах ёстой байтал 1 сар 11 хоног хэтрүүлж үнэлгээ гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1/04 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор албадан дуудлага худалдаагаар борлуулах ажиллагаа явуулж тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 70 хувь буюу 6,198,416,575 төгрөгөөр үнэлж, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албадан худалдаалахаар тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасны дагуу Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэсэн. Гэтэл 9 сар 6 хоног хэтрүүлсэн. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар эвлэрсэн байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нь үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэв.

 

6. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 70,200+70,200 төгрөг төлсөн баримт, С.И-д олгосон итгэмжлэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-229/56 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/138 тоот Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/08 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх үеийн 93 дугаар байрны орцны болон өрөөний гэрэл зураг, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар байрны орцны болон өрөөний гэрэл зураг, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №20/02 тоот Эвлэрлийн гэрээ, М ХХК-ийн 2021 оны 12 дугар сарын 08-ны өдрийн 21/59 тоот Байр хүлээлгэн өгөх тухай албан бичиг, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 22/13 тоот Орон сууц хүлээлгэн өгөх тухай албан бичиг, Орхоны шугуй ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 21/220 тоот Байр хүлээлгэн өгөх тухай албан бичиг, Т ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/44 тоот Дэмжлэг хүсэх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/753 тоот Хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2700 тоот албан бичиг, Албадан дуудлага худалдааны зар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М, Н.Э нараас шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 70,200+70,200 төгрөг төлсөн баримт, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №2С/18 дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Р.Мы иргэний үнэмлэхний хуулбар, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №2С/05 дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Н.Эрдэнэбаярын иргэний үнэмлэхний хуулбар, Байр хүлээлцсэн акт, Н.Эрдэнэбаяраас Ч.Мөнх-Ачитад олгосон итгэмжлэл, Р.Маас Ч.Мөнх-Ачитад олгосон итгэмжлэл, Р.Маас Т.Отгонбаярт олгосон итгэмжлэл, Н.Эрдэнэбаяраас Т.Отгонбаатарт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэгч М.Баясгаланд олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 893 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2017/10800 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17280966 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1078, 1079 тоот, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1080, 1081 тоот албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Зарлан дуудах мэдэгдэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2018 оны 02 дугаар сарын 07, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 197 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зарлан дуудах мэдэгдлүүд, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 17280966/07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17280966/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 324 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар албан шаардлага, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17280966/09 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17280966/51 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 17280966/52, 17280966/91 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/7007, 4/7008 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Т ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/1/256 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/7006 дугаар мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 145 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/11416, 4/11415 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-229/57, 4-229/58 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/2 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-187/2018 тоот Мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2-229/37357 тоот Мэдэгдэл, Т ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/545 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг,2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/217 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШТ2021/00011 дүгээр Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг шийдвэрлэх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01692 дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШТ2021/00010 дугаар Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг шийдвэрлэх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/016668 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ГХ2016/1594 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2016/14612 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 дугаар шийдвэр, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16280483 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2996 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 24319 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4120 дугаар шийдвэр, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15281008 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Т ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1/799 дугаартай Өр төлбөрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гэрэл зургийн хуулбарууд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1581 дугаар магадлал, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шинжээч томилох тухай тогтоол, М ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19/61 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, Т ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1626 тоот албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17280966/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн албан даалгавар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17280966/07 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, М ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20/02 тоот Төлөөлөх итгэмжлэл албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17280966/09, 17280966/10, 17280966/11, 17280966/12, 17280966/13, 17280966/14, 17280966/15, 17280966/16, 17280966/30, 17280966/17, 17280966/18, 17280966/19, 17280966/20, 17280966/22, 17280966/21, 17280966/123, 17280966/24, 17280966/25, 17280966/26, 17280966/27, 17290866/28, 17280966/29 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 17280966/34, 17280966/33, 17280966/35, 17280966/36, 17280966/37, 17280966/38, 17280966/39, 17280966/40, 17280966/41, 17280966/42, 17280966/43, 17280966/45, 17280966/46,17280966/47, 17280966/48, 17280966/49, 17280966/50, 17280966/51, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 17280966/52, 17280966/53, 17280966/54, 17280966/55, 17280966/56, 17280966/57, 17280966/58, 17280966/59, 17280966/65, 17280966/64, 17280966/91,17280966/90, 17280966/89, 17280966/88, 17280966/87, 17280966/86, 17280966/85, 17280966/84, 17280966/63, 17280966/82, 17280966/81, 17280966/80, 17280966/79, 17280966/78, 17280966/77, 17280966/76, 17280966/75, 17280966/74, 17280966/73, 17280966/72, 17280966/71, 17280966/70, 17280966/69, 17280966/68, 17280966/67, 17280966/66, 17280966/83, 17280966/62, 17280966/61, 17280966/60 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/7006 тоот Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/7007, 4/7708, 4/7709 тоот Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 4/8036 дугаар Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг,шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Т ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/1/256 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 145 тоот Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/11416, 4/11415, тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2020/05687 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/19 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01557 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1581 дүгээр шийдвэр, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/04 дүгээр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4-229/41168 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Мэдэгдэл, Монгол Улсын Засгийн газрын 181, 178 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-229/57, 4-229/58 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/2 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-иас шүүхэд нотлох баримтаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2012/6-07 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нэмэлт гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаар Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2012/707 дугаар Барьцааны гэрээ, Б.Н, Г.У нарт олгосон итгэмжлэл, М ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22/04 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/44 тоот, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 22/13 тоот албан бичиг, Орхоны шугуй ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22/57 тоот албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Боос шүүхэд нотлох баримтаар 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №2С/23 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Бэлэн мөнгөний орлогын баримт, Б.М-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1/976, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1019 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болголгүй, төлбөр авагчийг төлөөлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх олгогдоогүй этгээд болох Д.Ууганбаярын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан нь үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.1-т заасан хугацааг хэтрүүлсэн, шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх хугацаанд 101, 102, 202, 203, 302, 303, 401, 402, 604 тоот орон сууцнуудыг битүүмжлэн мэдэгдэл нааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй гэж тодорхойлов.

 

3. Гуравдагч этгээд Н.Э, Р.М нар бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М ХХК-тай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хууль зөрчсөн гэж тодорхойлов.

4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэл, бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.1-т заасан хугацааг хэтрүүлээгүй, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад эвлэрлийн гэрээнд заасан 9 ширхэг орон сууцыг хүлээн аваагүй гэсэн учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан, М ХХК-иас Т ХХК-д өгөх 9 ширхэг орон сууцны 1 орон сууцанд айл орсон байсан учраас хөрөнгийг хамгаалах үүднээс наалт наасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргав.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл, бие даасан шаардлага үндэслэлгүй гэх тайлбар гаргав.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэх тайлбар гаргасан.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

7.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрээр М ХХК-иас 4,112,764,839 төгрөгийг гаргуулан Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэжээ./1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал/

 

7.2. Төлбөр төлөгч М ХХК нь 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2017/10800 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 893 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17280966 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 55, 58-59 дэх тал/

 

7.3. Улмаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 93 тоот байрны 101, 102, 103, 104, 201, 202, 203, 204, 301, 302, 303, 304, 401, 402, 403, 404, 501, 502, 503, 504, 601, 602, 603, 604, 701, 702, 703, 704, 705, 706, 707, 708, 801, 802, 803, 804, 805, 806, 807, 808 тоот хаягт байрлах орон сууцуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17280966/09-өөс 17280966/51 хүртэлх дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-уудаар битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17280966/52-оос 17280966/91 хүртэлх дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-уудаар хураасан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 76-83, 2 дугаар хавтаст хэргийн 233-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-34, 42-73 дахь тал/

 

7.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/7007, 4/7008, 4/7708, 4/7709 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 4/8036 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт тус тус мэдэгдэхэд талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол-оор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, Сэлэнгэ Эстимэйт ХХК нь үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг 8,854,880,822 төгрөгөөр тогтоожээ. /3 дугаар хавтаст хэргийн 37-38, 74, 78-94 дэх тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/11415, 4/11416 тоот албан бичгээр талуудад үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэн байна. /3 дугаар хавтаст хэргийн 97-98 дахь тал/

 

7.5. М ХХК нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлыг гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01557 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1581 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /3 дугаар хавтаст хэргийн 100-106 дахь тал/

 

7.6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2020/05687 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасан үндэслэлээр М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /3 дугаар хавтаст хэргийн 98-99 дэх тал/

 

7.7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр М ХХК, Т ХХК нар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар захирамжийн дагуу М ХХК-иас Т ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн 4,112,764,839 төгрөг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, хөрөнгийн үнэлгээ хийлгэсний төлбөр зэрэг нийт 4,143,854,839 төгрөгийг М ХХК нь Төрийн орон сууцны корпорацид төлөхөөр, М ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжид байрлах 93 дугаар байр буюу /2С/ барилгыг бүрэн барьж дуусган, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ашиглалтад хүлээлгэн өгсөн өдөр тус барилгын 101 тоот /183.88 м.кв/, 102 тоот /164.43 м.кв/, 202 тоот /164.43 м.кв/, 203 тоот /164.43 м.кв/, 302 тоот /164.43 м.кв/, 303 тоот /164.43 м.кв/, 401 тоот /183.88 м.кв/, 402 тоот /164.43 м.кв/, 604 тоот /183.88 м.кв/ бүхий 9 ширхэг орон сууцыг 1 мкв-ыг 2,694,979.79 төгрөгт тооцон Төрийн орон сууцны корпорацид шилжүүлэхээр тохиролцож, №20/02 2020/4-04 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дэх тал/

7.8. Т ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1/976 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Т ТӨХХК болон М ХХК нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №2020/4-04 дугаар бүхий эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр М ХХК нь Т ТӨХХК-д төлөх 4,112,764,839 төгрөгийн өр төлбөрийг өөрийн өмчлөлийн орон сууцаар төлж барагдуулахаар эвлэрсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлтийг, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1019 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлтийг тус тус хүргүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дэх тал/

 

7.9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2-229/37357 тоот албан бичгээр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Хичээнгүйд Танай байгууллагаас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1/976, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1019 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч М ХХК-тай эвлэрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай хүсэлт ирүүлсэн байна. Дээрх хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эсэх талаарх хариуг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Тогтоосон хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд дээрх хүсэлтийн дагуу гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгохыг мэдэгдье гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал/

 

7.10. Т ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/545 тоот албан бичгээр М ХХК-тай холбогдох 2002000138 дугаартай зөрчлийн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/217 тоот албан бичгээр М ХХК-иас 4,123,125,726 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ууганбаярт итгэмжлэл олгосон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дахь тал/

 

7.11. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1/04 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж, 93 тоот, 5351.804 м.кв талбайтай, аялал жуулчлал цогцолборын зориулалттай дуусаагүй, улсын комисс хүлээн аваагүй үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэ 8,854,880,822 төгрөгийн 70 хувь болох 6,198,416,575 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн боловч үнийн санал ирээгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал/

 

7.12.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2/2 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-оор Төлбөр төлөгч М ХХК-ийн төлбөрт хураагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020036 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэ 8,854,880,22 төгрөгийн 50 хувь болох 4,427,440,411 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоон 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал/

 

7.13. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулахыг гомдлыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21/02 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус гаргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гомдол үндэслэлгүй гэсэн хариу өгсөн болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/138 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/08 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал/

 

8. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д зааснаар талууд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх эрхтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар, мөн хуулийн 29.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч, төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай мэдэгдэхээр заажээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М ХХК, Т ХХК нар 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар захирамжийн дагуу М ХХК-иас Т ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн 4,112,764,839 төгрөг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, хөрөнгийн үнэлгээ хийлгэсний төлбөр зэрэг нийт 4,143,854,839 төгрөгийг М ХХК нь Төрийн орон сууцны корпорацид төлөхөөр, М ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжид байрлах 93 дугаар байр буюу /2С/ барилгыг бүрэн барьж дуусган, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ашиглалтад хүлээлгэн өгсөн өдөр тус барилгын 9 ширхэг орон сууцыг 1 м.кв-ыг 2,694,979.79 төгрөгт тооцон Төрийн орон сууцны корпорацид шилжүүлэхээр тохиролцож, Т ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1/976 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1019 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн болох нь тогтоогдсон.

 

Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон нь хуульд нийцсэн эсэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж буй этгээд хянан үзэх бүрэн эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар олгогдсон бөгөөд талуудын эвлэрэл, хүсэлт хуульд нийцээгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхтэй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосноор гарах хууль зүйн үр дагаврыг нь шийдвэр гүйцэтгэгч талуудад тайлбарлаж өгөх үүрэгтэй.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2-229/37357 тоот албан бичгээр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Хичээнгүйд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эсэх талаарх хариуг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр авагчаас заасан хугацаанд хариу ирүүлээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэгчээс Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяртай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр утсаар холбогдон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эсэх талаар тодруулахад ...Манай зүгээс хөрөнгөө хүлээн авснаар л гүйцэтгэх баримт бичгийг дуусгана. Хөрөнгөө хүлээн аваагүй тул дуусгахгүй. Танай байгууллага хийгдэх ажиллагаа хийж дуудлага худалдаанд оруул. Барилга ашиглалтад ороогүй тул гүйцэтгэх баримт бичгийг хаахгүй гэсэн хариу өгсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө гэж, 36.4-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичигтэй байна гэж заажээ.

 

Гэвч дээрх цаг хугацаанд М ХХК-иас 4,123,125,726 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрх Д.Ууганбаярт олгогдоогүй байсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-229/58, 4-229/57 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй, тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг зөвшөөрөөгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан.

 

Гэвч нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан талуудын эвлэрлийн гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй талаар буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй талаарх гомдлоо дээрх хуульд заасан хугацаанд гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын талаар:

 

9.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 93 тоот байрны 101, 102, 103, 104, 201, 202, 203, 204, 301, 302, 303, 304, 401, 402, 403, 404, 501, 502, 503, 504, 601, 602, 603, 604, 701, 702, 703, 704, 705, 706, 707, 708, 801, 802, 803, 804, 805, 806, 807, 808 тоот хаягт байрлах орон сууцуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17280966/52-оос 17280966/91 хүртэлх дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-уудаар хурааж, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол-оор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг 8,854,880,822 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/11415, 4/11416 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ тогтоох хугацааг хэтрүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

 

9.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна. гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 9 сар 6 хоногийн дараа албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаар, Сэлэнгэ Эстимэйт ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол-д заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж, 93 тоот, аялал жуулчлал цогцолборын зориулалттай, Ү-2206020036 дугаартай, 40 ширхэг дуусаагүй орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар үнэлж, зах зээлийн нийт үнэ цэнийг 8854,880,822 төгрөгөөр тогтоосон.

 

Төлбөр төлөгч М ХХК-иас дээрх үнэлгээг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2020/05687 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01557 дугаар шийдвэрээр М ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэрт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1581 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна. гэж заажээ.

 

Гэвч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг нотлох баримтаар ирүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэзээ, хэрхэн сэргээсэн нь тодорхойгүй байна.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-229/41168 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т хүргүүлжээ.

 

Харин энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримтыг хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг үндэслэн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх цаг хугацаанд зарласан дуудлага худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэсэн байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 22:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 181 дүгээр тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацааг сунгажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-229/58, 4-229/57 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21/02 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус гомдол гаргасанд гомдол үндэслэлгүй гэсэн хариу өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан журмыг нэхэмжлэгч хангасан гэж үзнэ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1581 дүгээр магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тооцоход 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байх бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

10. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалангийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 93 дугаар байрны 101, 102, 202, 203, 302, 303, 401, 402, 604 тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцнууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар:

 

М ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалангийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 93 дугаар байрны 101, 102, 202, 203, 302, 303, 401, 402, 604 тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцнууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/753 тоот албан бичгээр ...Төлбөр авагч Төрийн орон сууцны корпорацид холбогдох гүйцэтгэх баримт бичигт анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахаар хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2343 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч бусад 25 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 93 дугаар байрны 101, 102, 202, 203, 302, 303, 401, 402, 604 тоот орон сууцнуудыг битүүмжлэх наалт наасан нь хууль зөрчөөгүй байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2700 тоот албан бичгээр ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/02343 дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Дээрх захирамжийн үйлчлэл дуусгавар болоогүй тул хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг зохион байгуулаагүй болно гэх хариу өгчээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02343 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

Гэвч уг ажиллагааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй ажиллагааны хүрээнд түдгэлзүүлсэн гэж ойлгоно.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар захирамжаар М ХХК-иас 4,112,764,839 төгрөгийг гаргуулж, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэснээс гадна төлбөр төлөгч М ХХК-д холбогдох 7,151,158,845 төгрөгийн үнийн дүнтэй 25 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/753 тоот албан бичгээр тогтоогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.-т Нэгтгэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх тухай шийдвэрийг улсын хэмжээнд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, орон нутгийн хэмжээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргана. гэж заасан тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар М ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн гэж үзэхгүй, бусад гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулсан ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалангийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 93 дугаар байрны 101, 102, 202, 203, 302, 303, 401, 402, 604 тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцнууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.

 

11. Гуравдагч этгээд Н.Э, Р.М нарын гаргасан бие даасан шаардлагын талаар:

 

М ХХК нь Р.Мтай 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр №2С/18 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 2С байрны 502 тоот хаягт байрлах 164.43 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 13, 14 тоот машины зогсоолуудын хамт 299,774,000 төгрөгөөр тооцож,

 

Н.Эрдэнэбаяртай 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2С/05 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 2С байрны 201 тоот, 183.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 2С-05 дугаар авто машины зогсоолыг 365,178,000 төгрөгөөр тооцож захиалан бариулахаар тохиролцсон, Р.М, Р.Эрдэнэбаяр нар нь орон сууцыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргах эрхтэй байхаар заажээ.

 

Гэвч гуравдагч этгээд Р.М Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 2С байрны 502 тоот хаягт байрлах 164.43 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 13,14 тоот машины зогсоолуудын, Н.Эрдэнэбаяр 2С байрны 201 тоот, 183.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 2С-05 дугаар авто машины зогсоолын өмчлөгч болохыг нотолсон баримтаа ирүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах тухай Н.Э, Р.М нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, Р.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, Н.Эрдэнэбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулж, тус шийдвэрийн дагуу явагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалангийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж, 93 дугаар байрны 101, 102, 202, 203, 302, 303, 401, 402, 604 тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцнууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах тухай гуравдагч этгээд Р.М, Н.Э нарын бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, Р.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, Н.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ