Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01490

 

 2023 07 31 210/МА2023/01490

  

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01013 дугаар шийдвэртэй, М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох,

Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах, Шийдвэр гүйцэтгэгч М.Б-ийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн *** дүүргийн **-р хороо, *** /***/, А гудамж ***-р байрны ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах тухай бие даасан шаардлагатай,

иргэний хэргийг хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.У, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 256 дугаар шийдвэрээр М ХХК-иас 4,112,760,839 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Т ХХК болон М ХХК-ийн хооронд 2020 оны 07 сарын 07-ны өдөр ***дугаартай эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр М ХХК нь Т ХХК-д 4,112,760,839 төгрөгийн өр төлбөр болон бусад зардлыг өөрийн өмчлөлийн *** дүүрэг, ***-р хороо, А гудамж, М хотхоны ***-р байрны 9 ширхэг орон сууцаар төлбөрийг барагдуулахаар эвлэрсэн. Эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ дуусгавар болохоор төлбөр авагч нар тохиролцсон. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйл, заалтыг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй, хувийн хэргийг огт хаагаагүй ажиллагааг цааш нь үргэлжлүүлж 2021 оны 01 сарын 06-ны өдөр *** дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан. Тус тогтоолыг 2020 оны 11 сарын 07-ны өдрийн мэдэгдлээр М ХХК-д мэдэгдсэн. Н-ын 2020 оны 10 сарын 14-ний өдрийн *** дугаартай Т ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2020 оны 10 сарын 16-ны өдрийн дотор Т ХХК-аас хариу ирээгүй. 2020 оны 10 сарын 16-ны өдөр өнгөрсний дараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байхад 2021 оны 01 сарын 06-ны өдөр дуудлага худалдаа зарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар бусад хуулийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан дуудлага худалдаа явуулна гэж заасан. Хөрөнгийн үнэлгээг 2020 оны 03 сарын 30-ны өдөр 8 тэрбум төгрөг гэж тогтоосон. Үнэлгээ тогтоосноос хойш 9 сар, 6 хоногийн дараа албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. С ХХК тухайн орон сууцны дотор засал шийдээгүй байхад 2020 оны 03 сарын 30-ны өдөр үнэлгээ гаргасан. Одоо бүх засвар дууссан. Дулаан, халаалт, цахилгаантай, оршин суугчидтай орон сууц болсон. Иймд Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн *** дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь 2022 онд маргаан бүхий ***-р байрны Т ХХК-д өгөх ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***тоот орон сууцанд орохыг хориглосон мэдэгдэл наасан. Энэ ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь 2021 оны 02 сарын 24-ний өдөр тус шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэхээр шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамж хүчинтэй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байгаа нь үндэслэлгүй. Байрны дулааныг авах үед тухайн орон сууцуудыг нээж хаана, онгойлгож үзэх болгонд ямар нэг ажиллагаа хийх боломжгүй. Ус алдах, эрсдэл гарах үед орж харах боломж байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэх хуудас нааснаар орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулахад саад болсон. Хэрвээ мэдэгдлийг хуулж аваад орох юм бол дараа нь шийдвэр гүйцэтгэх газраас хариуцлага тооцох, нэвтэрч орсон талаар асуудал үүсэх байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.   Гуравдагч этгээд Н.Э, Р.М нар бие даасан шаардлага, тайлбартаа: Р.М би М ХХК-тай 2020 оны 07 сарын 28-ны өдөр *** дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ***-р байрны ***тоот, 164,43 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон *** тоот машины зогсоолуудыг 299,774,000 төгрөгөөр, Н.Э нь М ХХК-тай 2019 оны 09 сарын 16-ны өдөр *** дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр *** буюу ***-р байрны, ***тоот, 183,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон ***-р авто машины зогсоолуудыг 365,178,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон бөгөөд төлбөр төлөх үүргээ барагдуулан орон сууцыг хүлээн авсан. Дээрх орон сууц болон авто машины зогсоолын өмчлөх эрх Р.М, Н.Э нарт үүссэн. Гэтэл М ХХК нь бидний дээрх хөрөнгийг бусдад барьцаалсан байна. Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн *** дугаартай тогтоолоор М ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг ***-р хороо, А гудамж, ***тоот 5351,804 м.кв талбайтай улсын комисс хүлээн аваагүй үл хөдлөх эд хөрөнгийг /40 ширхэг орон сууц/ нийт 8,854,880,822 төгрөгийн 70 хувь болох 6,198,416,575 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоосон нь бие даасан шаардлага гаргах эрх бүхий Р.М, Н.Э нарын эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4-т заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 256 тоот шийдвэрээр М ХХК-аас 4,112,761,849 төгрөгийг гаргуулж, Т ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2016 оны 09 сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн. Үүнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч М ХХК-ийн өмчлөлийн *** дүүргийн ***-р хороо, А гудамж, ***-р байр, 1,447 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 40 айлын орон сууцыг 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 сарын 21-ний өдрүүдэд битүүмжилж, 2020 оны 03 сарын 03-ны өдөр хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хурааснаас хойш 1 сарын хугацаанд С ХХК хөрөнгийг 8,854,880,822 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг талуудад хүргүүлэхэд нэхэмжлэгч М ХХК үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой 2020 оны 04 сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан. Ахиж дуудлага худалдаа явагдаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1581 дугаар магадлалаар үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу тухайн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан. Иймд нэхэмжлэгчийн гаргаад байгаа албадан дуудлага худалдаа явуулах хугацаа алдсан гэх тайлбар үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, дуудлага худалдаанд оруулах явцад Т ХХК-аас 2020 оны 09 сарын 01-ний өдөр *** тоот ...Талууд эвлэрсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү... гэх албан бичиг ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлд 113.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно. Гэтэл эвлэрээд байгаа ч төлбөр авагч 9 ширхэг орон сууцыг хүлээн аваагүй байгаа болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдаанд оролцуулаад худалдан борлогдоогүй. Нэхэмжлэгч талаас эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулсан гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад М ХХК-ийн 25 гүйцэтгэх баримт бичиг байна. Үүнээс төлөгдсөн зүйл байхгүй. Анх байраа барьж байхад захиалга өгсөн оршин суугч нар байраа алдаад яах вэ гээд зөрүү мөнгө өгч, авдаг. Оршин суугч нар төлбөр төлөөд явж байгаа болохоос М ХХК-аас төлбөр төлж барагдуулсан юм байхгүй. М ХХК нь 25 шийдвэрийн 6 тэрбум гаруй төгрөгийн өртэй байгаа. Тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана. Зөвхөн энэ ***-р байрны 9 ширхэг орон сууцыг Т ХХК-д өгсөн ч ***-р байр нь М ХХК-ийн өмчлөлийн байр учраас цаашдын төлбөрийг барагдуулахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах болохоор битүүмжлэх ажиллагаа хийсэн. Мөн Т ХХК-д хүлээлгэн өгөх 9 ширхэг орон сууцыг шинээр хүлээлгэж өгнө гэсэн. Гэтэл нэг айлын орон сууцанд түрээсийн хүн оруулсан байсан. Тухайн үед битүүмжлэх наалт наасан, ажиллагаа биш. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал хадгалж хамгаална гээд наалт наасан. Нэхэмжлэгчид түрээслэгчээ гарга, орон сууцыг хүлээлгэж өг гэхээр мөнгөө төлсөн, гарахгүй гээд байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Одоо болтол Т ХХК 9 ширхэг орон сууцаа нэхээд аваагүй байна. гэжээ.

 

4.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК тайлбартаа: Н 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ч М ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж гомдол гарган саад учруулж шүүхийн шийдвэр биелэгдэхгүй 5 жил болж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай барьцаанд байгаа М ХХК-ийн *** дүүрэг, ***-р хороо, А гудамж, ***-р байрны 40 ширхэг орон сууцыг С ХХК 8,854,880,822 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан ирүүлсэн. Барьцаанаас одоо хүртэл чөлөөлөгдөөгүй байна. Мөн барьцааны гэрээний 2.2.1, 2.8.2-т тус тус заасан үүргээ М ХХК зөрчиж гуравдагч этгээдтэй Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Шийдвэр гүйцэтгэгч М.Б-ийн явуулсан мэдэгдэл наасан ажиллагаа нь төлбөр авагчийн хөрөнгийг хамгаалсан ажиллагаа. Төлбөр төлөгч М ХХК нь манай эзэмшлийн орон сууцнаас 1 орон сууцанд хүн оршин суулгасан нь шалгалтаар илэрснээр М ХХК эвлэрлийн гэрээний 2.1-т заасан үүргээ зөрчсөн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмж тавьсан байхад ус, дулаанаа алдсан нөхцөл байдал үүсээгүй. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх боломж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б тайлбартаа: Ц.Б нь М ХХК-тай 2012 оны 05 сарын 02-ны өдөр ***дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн 2018 оны 05 сарын 18-ны өдөр ***дугаартай нэмэлт гэрээ буюу захиалгаар барилгын ажил гүйцэтгэх талаар харилцан тохиролцсон. Тус гэрээний дагуу *** дүүрэг, ***-р хороо, А гудамж, М хотхоны ***буюу ***-р байрны ***тоотод 186,80 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон. Тус гэрээний дагуу нийт 279,531,000 төгрөг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжинэ. Гэтэл М ХХК болон Т ХХК нарын хэрэг шүүхээр шийдвэрлэгдэн албадан дуудлага худалдаа явагдаж байгаа нь өмчлөгчийн өмчлөх эрхэд халдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан. Гэтэл 9 сар, 6 хоног хэтрүүлсэн. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар эвлэрсэн байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэжээ.

 

6.   Анхан шатны шүүх: Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн ***дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулж, тус шийдвэрийн дагуу явагдсан Н-ын шийдвэр гүйцэтгэгч М.Б-ийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн *** дүүргийн ***-р хороо, ***/***/, А гудамж, ***-р байрны ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн *** дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах тухай гуравдагч этгээд Р.М, Н.Э нарын бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, Р.М-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, Н.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Төлбөр төлөгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01557 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1581 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн магадлалд гомдол гарсан үгүйг мэдээгүй, төлбөр төлөгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И-оос мэдсэний дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2020 оны 11 сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолыг талуудад мэдэгдсэн. Короновирус гарсны улмаас дуудлага худалдаа 2 удаа хойшилсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд мэдэгдэх хуудсаар шүүхийн хуралдааны товыг мэдэгдэнэ гэж заасан. Харин шүүхээр орж өөрийнх нь талд гарсан шийдвэрт гомдол гаргах шаардлага үүсэхгүй. Нөгөө талаас гомдол гаргах эрхтэй, гомдол гаргасан эсэх талаар шүүхээс мэдэгдээгүй. Энэ байдлаас болж хугацаа алдсан. Миний бие шүүхээс биш төлбөр төлөгчөөсөө мэдсэн, мэдсэн даруйдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тул хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8.   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэдийгээр өмчлөгч болохыг нотолсон баримт ирүүлээгүй гэх үндэслэлээр бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч ямар хуулийн зүйл заалт, зохицуулалтыг үндэслэн ийнхүү шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний бие Р.М нь тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд мөн болох нь бүрэн нотлогддог бөгөөд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хангалттай биелүүлсэн. Орон сууцны үнийг төлж, орон сууцыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл орон сууцандаа амьдарч байгаа бөгөөд тус ***-р барилга нь өнөөдрийн байдлаар ашиглалтад ороогүй тул өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ захиалагчийн нэр дээр гарах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчлөн, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч М ХХК:

Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах,

Шийдвэр гүйцэтгэгч М.Б-ийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн *** дүүргийн ***-р хороо, ***/***/, А гудамж ***-р байрны ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага,

Гуравдагч этгээд Н.Э, Р.М нар:

Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах тухай бие даасан шаардлага,

тус тус гаргасныг хариуцагч Н бүхэлд нь эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэж маргажээ.

Гуравдагч этгээд Ц.Б нь нэхэмжлэгч талыг, харин гуравдагч этгээд Т ХХК нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус оролцжээ.

 

3.   Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар захирамжаар хариуцагч М ХХК-аас 4,112,764,839 төгрөг гаргуулж Т ТӨҮГ-т олгож шийдвэрлэсэн; /1хх 1-10/

3.2. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 оны 09 сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, М ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй *** дүүргийн ***-р хороо, ***/***/, А-гийн гудамж *** тоот хаягт байршилтай барилгын ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***тоот орон сууцуудыг 2020 оны 02 сарын 30-ны өдөр битүүмжилж, 2020 оны 03 сарын 03-ны өдөр хурааж, үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2020 оны 03 сарын 12-ны өдөр шинжээчээр С ХХК-ийн үнэлгээчин Г.О-ыг томилсон; /1хх 59, 2хх 233-250, 3хх 1-34, 40-73, 78/

3.3. Шинжээч битүүмжлэн, хураагдсан 40 ширхэг орон сууцыг 2020 оны 04 сарын 02-ны өдөр нийт 8,854,880,822 төгрөгөөр үнэлсэн; /3хх 80-арын нүүр, 81-94/

3.4. Дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1581 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон; /3хх 103-106/

3.5. Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 11 сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулахаар 2020 оны 11 сарын 06-ны өдөр анх шийдвэрлэж, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоол, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай 181 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор анхны албадан дуудлага худалдаа явуулах хугацааг өөрчилж, 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 10:00 цагт явуулахаар 2021 оны 01 сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн. /3хх 107, 110, 111, 112-арын нүүр,/

 

4.   Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Н.Э, Р.М-нарын бие даасан шаардлагыг тус тус хангах үндэслэлтэй.

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар ...хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор ... албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж зохицуулжээ.

4.2. Магадлалын хянавал хэсгийн 3.3, 3.4-т дурдсанаар үнэлгээ 2020 оны 04 сарын 02-ны өдөр гарсан, үнэлгээтэй холбоотой маргааныг шүүх 2020 оны 07 сарын 17-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч М ХХК үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан тул уг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хугацааг хуульд заасан 2 сарын хугацаанд оруулан тооцохгүй. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг хуульд заасан 2 сарын хугацаанд мөн оруулан тооцохгүй.

Харин магадлалын хянавал хэсгийн 3.4-т дурдагдсан үнэлгээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1581 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон 2020 оны 08 сарын 16-ны өдрөөс хуульд заасан 2 сарын хугацааг тоолоход Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 10 сарын 16-ны өдрийн дотор анхны албадан дуудлага худалдааг явуулахаар байжээ.

Иймд хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан 2 сарын хугацааг хэтрүүлсэн гэсэн нэхэмжлэгч М ХХК болон гуравдагч этгээд Н.Э, Р.М- нарын тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

4.3. ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1581 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон талаар төлбөр төлөгч М ХХК-ийн төлөөлөгчөөс мэдсэн даруй анхны албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн... гэсэн хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч оролцсон, мөн хэргийн оролцогч болохынхоо хувьд шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон эсэх тухай шүүхээс лавлах боломжтой байсан.

4.4. ...Гуравдагч этгээд Н.Э, Р.М нар орон сууц болон авто зогсоолын өмчлөгч болохоо нотолсон баримтаа ирүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэж үзэхгүй... гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.

Учир нь, хэрэгт авагдсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Байр хүлээлцсэн акт зэрэг баримтаар Н.Э, Р.М нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд болох нь хангалттай тогтоогдож байхаас гадна анхан шатны шүүх тэдгээрийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан атлаа гуравдагч этгээд биш гэж дүгнэж байгаа нь өөр хоорондоо зөрчилдөж байна. /1хх 25-27, 30-32, 35, 36, 38-40/

4.5. Битүүмжлэн, хураагдсан 40 ширхэг орон сууцыг 2020 оны 04 сарын 02-ны өдөр нийт 8,854,880,822 төгрөгөөр үнэлсэн С ХХК-ийн үнэлгээчин Г.О-ын үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж үзсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1581 дугаар магадлал хүчин төгөлдөр байх тул шүүхээс 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч байгууллага шинжээчээр үнэлгээ гаргуулах ажиллагааг дахин хийх шаардлагагүйг тайлбарлах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан 2 сарын хугацаанд анхны албадан дуудлага худалдааг явуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвтгөгдөнө гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Н.Э, Р.М нарын бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй.

5.1. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар 2020 оны 07 сарын 07-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр М ХХК нь Т ХХК-д төлөх ёстой 4,143,854,839 төгрөгт тооцож *** дүүргийн ***-р хороо, А гудамж, ***-р байр буюу *** барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн өдөр тус барилгын ***тоот, ***тоот, ***тоот, ***тоот, ***тоот, ***тоот, ***тоот, ***тоот, ***тоот 9 ширхэг орон сууцыг шилжүүлэн өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх 248-249/

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаж болох боловч мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхтэй байна.

Иймд хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болголгүй үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, дээрх Эвлэрлийн гэрээ-ний нөхцөл бодитоор хэрэгжээгүй, үүнтэй холбоотойгоор төлбөр авагч Т ХХК шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг албадан гүйцэтгүүлэх агуулгатай тайлбарыг гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

 

6. Шийдвэр гүйцэтгэгч М.Б-ийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн *** дүүргийн ***-р хороо, ***/***/, А гудамж ***-р байрны ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/02343 дугаар захирамжаар М ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн гэж үзэхгүй, бусад гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулсан ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. /1хх 41-43/

Түүнчлэн, ...М ХХК-д холбогдох 25 гүйцэтгэх баримт бичиг байгаа... гэсэн хариуцагч байгууллагын тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. /2хх 90/

 

7. Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 12 сарын 27-ны өдрийн Барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж зохицуулсан тул гуравдагч этгээд Н.Э, Р.М-, Ц.Б нарын ашиг сонирхлыг шүүхээс хамгаалах боломжгүй. /1хх 119-124/

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 сарын 06-ны өдрийн Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай 253 дугаар тогтоолоор Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-ийн чиг үүрэг, орон тоо, төсөв, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг Т-д балансаас балансад шилжүүлсэн байна. /1хх 118/

 

8. Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийн зохицуулалт удирдлага болгоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ы гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01013 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус зааснаар Н-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлагаас үлдэх хэсэг буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулах тухай, шийдвэр гүйцэтгэгч М.Б-ийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн *** дүүргийн ***-р хороо, ***/***/, А гудамж ***-р байрны ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***тоот орон сууцуудыг битүүмжлэн, мэдэгдэл нааж тухайн орон сууцууд руу нэвтрэх, ашиглахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, ...хариуцагч Н-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай гэснийг ...хариуцагч Н-аас 140,400 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д, 70,200 төгрөгийг гуравдагч этгээд Н.Э, Р.М нарт тус тус олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2023 оны 06 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 Д.НЯМБАЗАР