Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/00725

 

 

 

 

 

 

 

 

2023 03 07

181/ШШ2023/00725

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

Б.Дминий бие нь эцэг эхээс өвлөгдөж ирсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот 2 өрөө байрыг өмчилдөг. Би улсад 20 гаруй жил ажилласан. Надад энэ байрнаас өөр ямар нэгэн өмч хөрөнгө байхгүй. Миний төрсөн эгч Б.Д нь миний зөвшөөрлийн дагуу байрыг барьцаалж Ариг банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч 16,000,000 гаруй төгрөгийг төлсөн байхад 30,000,000 гаруй төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан байдаг.

 

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний байрыг 120,000,000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаа зарлаж байна. Энэ үнэлгээг миний бие зөвшөөрөхгүй. Миний байр нь нийслэлийн А зэрэглэлд байрладаг. Энэ цар тахал нийгмийн хямралын үед бүх бараа таваар, барилгын материалын үнэ 80-100 хувь өссөнийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Ийм хүнд хэцүү цаг үед би орох оронгүй болох гэж байна. Би байраа 150,000,000-180,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. Миний байрыг 120,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл байрыг 120,000,000 төгрөгийн 70 хувь буюу 84,000,000 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00728 дугаар захирамжаар Б.Дгаас 30,651,723 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Дгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/1220 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 155/09 дугаар тогтоолоор хураасан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож 110.000.000 төгрөгөөр хүсэлт ирүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авч төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ 110.000.000 төгрөгийн 70 хувь буюу 77.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд санал болох доод үнийг тогтоох болсныг 2017 оны 02 дугаар сарын 03- ны өдрийн 3/4819, 3/4820 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн.

 

Төлбөр төлөгч Б.Д болон өмчлөгч Б.Д, Д.Хнарт 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/5891 3/5890 тоот албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/16 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг мэдэгдэж гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулсан.

 

Нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжпэлийн дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3264 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллаагааг түдгэлзүүлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1481 дүгээр шийдвэрээр Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1646 дугаар магадлалаар Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Төлбөр төлөгч Б.Д болон өмчлөгч Б.Д, Д.Х  нарт 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/25505 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/28 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг мэдэгдэж гарын үсэг зуруулан баталгаажуулсан. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц худалдан борлогдоогүй тул төлбөр төлөгч Б.Д болон өмчлөгч Б.Д, Д.Х нарт 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/28101 тоот албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11/24 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг мэдэгдэж гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулсан.

 

Мөн нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн дагуу анхны албадан дуудлага худалдаанд санал болох доод үнийг тогтоосон, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ 110,000,000 төгрөгний 70 хувь буюу 77,000,000 төгрөгийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1932 дугаар шийдвэрээр Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 08 дугаар сарын 20-ны 1932 дугаар тогтоолоор сэргээж, төлбөр төлөгч Б.Д-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/1220 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17280020/010 дугаар тогтоолоор хураасан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг төлбөр авагч 90.000.000 төгрөгөөр, төлбөр төлөгч, өмчлөгч нар үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон.

 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаартай, хоёр өрөө орон сууцыг 120.230.000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4-155/17107 тоот албан бичгээр мэдэгдэж, тэмдэглэл хөтлөн тайланг хуулбарлан өгсөн.

 

Төлбөр төлөгч Б.Д болон өмчлөгч Б.Д, Д.Хнарт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19808 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/6 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг мэдэгдэж гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Б.Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шинжээч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 9/220 тоот Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 42 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байрны үнэлгээг тогтоосон. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр үнэлгээний зүйл дээр биечлэн очиж танилцан үзлэг хийсэн. Үнэлгээг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон, үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн 120,230,000 төгрөгөөр тогтоосон. Зах зээлийн жишиг үнийн хандлагаар тухайн байртай зэрэгцээ орших гурван байрыг сонгож авсан. Энэ талаар хөрөнгийн үнэлгээний тайлангийн 17 дугаар хуудсан дээр ямар хөрөнгө сонгож авсан талаар эх сурвалжийг зургаар болон холбогдох утас, хаягийг тодруулан тавьсан байгаа. Тус байртай зэргэлдээ орших нэг онд ашиглалтад орсон ижил м.кв-тай 3 хөрөнгийг сонгон аваад түүн дээр тулгуурлан үнийг тогтоосон. Мөн 11 дүгээр хороололд оршин байх яг ижил зориулалттай орон сууцтай харьцуулж тооцоолол гаргасан гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-155/17107 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19808 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2022/06937 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас Т.Мөнхзулд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00728 дугаар шүүхийн шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2016/07208 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ГХ2016/00641 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/1220 дугаар Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/09 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/39554 дугаар албан тоот, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/34 дугаар албан тоот, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 155/09 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 154 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоол биелүүлэх мэдэгдэл, 2017оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, Ариг банк ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 356 дугаар албан тоот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/4820 дугаар мэдэгдэл, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/16 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/5891 дугаар мэдэгдэл, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/5890 дугаар мэдэгдэл, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2017/03264 дугаар Хүсэлтийг шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01481 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1646 дугаар магадлал, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/25505 дугаар мэдэгдэл,2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/28 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Анхны болон 2 дахь АДХ-ны хурлын протокол, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11/24 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/28101 дугаар мэдэгдэл, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 42, 43 дугаар Зарлан дуудах мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01932 дугаар шүүхийн шийдвэр, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1932 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 8/102 дугаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 17280020/010 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 17280020/10 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4-155/15930 дугаар Үнийн санал ирүүлэх тухай албан тоот, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ариг банк ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б-536 дугаар албан тоот, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/200 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-9/3 тоот тайланг хүлээлцсэн баримт, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-155/17107 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19808 дугаар мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Дминий өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, 8 байр, 42 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь бодит бус, зах зээлийн үнэд нийцээгүй, хэт багаар үнэлсэн тул үнэлгээг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч, өмчлөгч нарын зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлээгүй тул Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээг гаргуулсан. Хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт хуулийн дагуу мэдэгдсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00728 дугаар шийдвэрээр Б.Дгаас 30,242,560 төгрөгийг гаргуулан Ариг банк ХХК-д олгох, хариуцагч Б.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх34-36/

 

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Б.Д, Д.Хнарын өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/1220 тоот Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол-оор битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 17280020/010 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-т заасантай нийцсэн байна. /хх37-38, 89-91/

 

5. Талууд барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаагүй, дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх, бодит байдалд тохирсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

5.1. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Б.Д, өмчлөгч Б.Д, Д.Хнарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчөөс дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахаар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4-155/15930 тоот мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн болох нь Монгол шуудан ХК-ийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байна./хх93-94, 162-163/

 

5.2. Төлбөр авагч Ариг банк ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б-536 тоот албан бичгээр Б.Д, Д.Хнарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байрлах, 30 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаартай, 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг ирүүлсэн байна. /хх95/

 

5.3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч, өмчлөгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/200 дугаар тогтоолоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна. /хх-96/

 

5.4. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/200 дугаар тогтоолоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 он/-ийн 9 дүгээр зүйлд заасантай нийцжээ. /хх98-99/

 

5.5. Шинжээч Виннэр Вэй ХХК нь тогтоолд заасан барьцааны хөрөнгө болох Б.Дгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 байр, 42 тоот, 30 м.кв талбайтай орон сууцыг 120,230,000 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 4-155/17107 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Д, өмчлөгч Б.Д, Д.Хнарт мэдэгдэж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх100-119/

 

5.6. Дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Виннэр Вэй ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд Виннэр Вэй ХХК нь төлбөр төлөгч Б.Дгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 120,230,000 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх100-114/

 

6. Нэхэмжлэгч Б.Днь шинжээчийн тогтоосон үнэлгээг бодит бус, зах зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Б.Дгийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 байр, 42 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Виннэр вэй ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №Ш-9/3 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ