Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01022

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 17 210/МА2023/01022

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/00725 дугаар *******тэй

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ******* ******* ******* ******* нь миний орон сууцыг 120,000,000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаа зарлаж байна. Энэ үнэлгээг миний бие зөвшөөрөхгүй. Миний орон сууц нийслэлийн А зэрэглэлд байрладаг. Цар тахал, нийгмийн хямралын үед бүх бараа, барилгын материалын үнэ 80-100 хувь өссөнийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Би орон сууцаа 150,000,000-180,000,000 төгрөгөөр үнэлж байгаа.

Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00728 дугаар *******ээр Б.*******гаас 30,651,723 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгохоор *******лэсэн.

2.2. Шийдвэр ******* ажиллагаагаар төлбөр төлөгч Б.*******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/1220 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 155/09 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож 110,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн тул 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/16 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар *******лэсэн.

2.3. Гэвч нэхэмжлэгч Б.******* нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1481 дүгээр *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1646 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Үүний дараа Б.*******гийн нэхэмжлэлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1932 дугаар *******ээр 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/16 дугаар тогтоолоор дуудлага худалдааны санал болгох доод үнэ гэж тогтоосон 77,000,000 төгрөгийг хүчингүй болгож *******лэсэн.

2.4. Шийдвэр ******* ажиллагааг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1932 дугаар тогтоолоор сэргээж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17280020/010 дугаар тогтоолоор хураасан.

2.5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр авагч 90,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч, өмчлөгч нар үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн.

Шийдвэр ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 байр, 42 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ш-9/3 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхээс дүгнэхдээ ******* ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хуульд заасан ажиллагааг бүрэн хийсэн, шинжээчийн тогтоосон үнэлгээ үндэслэлтэй, нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн. Шинжээч нь бодит үнэнд нийцсэн дүгнэлт гаргаж чадаагүй. Ямар аргачлал, бодит үнэ ханш, жишгийг үндэслэл болгоод байгаа нь ойлгомжгүй.

Миний байр нийслэлийн А зэрэглэлд байрладаг. Миний хөрөнгийг дэндүү үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Цар тахал, нийгмийн хямралын үед бүх бараа, барилгын материалын үнэ 80-100 хувь өссөнийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Би орон сууцаа 150,000,000-180,000,000 төгрөгөөр үнэлж байгаа.

Иймд анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

2016 оноос хойш ******* ******* ******* ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Иймд анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, ******* *******ийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00728 дугаар *******ээр Б.*******гаас 30,242,560 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ******* *******ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэжээ. (хэргийн 34-36 дахь тал)

4. Хэрэгт авагдсан ******* ******* ******* ажиллагааны баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

4.1. Хариуцагч ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/1220 дугаар тогтоолоор орон сууцыг битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17280020/010 дугаар тогтоолоор хураасан ба эдгээр ажиллагаа хүчин төгөлдөр байна. (хэргийн 35-41 дэх тал)

4.2. Түүнчлэн ахлах ******* гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4-155/15930 дугаар мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч Б.*******, өмчлөгч Б.*******, Д. нар орон сууцны үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч ******* ******* ХХК 90,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан, өөрөөр хэлбэл талууд тохиролцоогүй тул ******* гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/200 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилсон ба уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ. (хэргийн 96 дахь тал)

4.3. Шинжээч ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний тайланд орон сууцны зах зээлийн үнэлгээг 120,230,000 төгрөгөөр тогтоосон байна. (хэргийн 100-118 дахь тал)

 

5.1. Үнэлгээний тайланд орон сууцыг өртгийн хандлагын аргаар 36,288,000 төгрөг, орлогын хандлагын аргаар 121,914,000 төгрөг, зах зээлийн жишиг үнийн аргаар 118,545,000 төгрөгөөр тус тус үнэлж, эдгээрээс орлогын хандлагын болон зах зээлийн жишиг үнийн аргын ач холбогдлын хувийг 50 хувиар тооцон нийт 120,230,000 төгрөгөөр үнэлсэн ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн (2010 оны) 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний арга, аргачлалыг зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

5.2. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээг бодит бус, зах зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Дээрх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн анхан шатны ******* ******* Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/00725 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА