Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0228

 

 

 

 

 

 

2022            03                   14                    128/ШШ2023/0228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Са***************

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.А*************

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ж***************

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Ж******************

Хариуцагч: Аш**************

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э***************нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж***********, Э.Жа**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э********* нарийн бичгийн дарга Г.Ба*******а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “Са***********” ХХК-иас Аш*********  холбогдуулан “...А*****т ма****л га***ын т-****ны г****ын Ге*****и, у**л у****айн ка****рын хэ****сийн д***гын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Ба****р аймгийн Г:**********т с*мын ну***т орших Ул***аг нэртэй 5*1.*2 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01****** дугаартай тусгай зөвшөөрлийг А***т ма****л, га****ын т***ны хэ***г э***эх г**рын кадастрын бүртгэлийн төвийн /хуучин нэрээр/ даргын 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2330 дугаартай шийдвэрээр "Ти **********" ХХК-д анх олгож,

- "Ти*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01*****дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн T7***** дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэж А***т ма****лын г****рын Г***и, у**л у***йн к****трын хэ**сийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 1**** дугаар шийдвэрээр "Са******" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн,

- А***т ма****лын г****рын Г***и, у**л у***йн к****трын хэ**сийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1** дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-01*********дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр XV-01*********дугаартай гэрчилгээ хавсралтуудыг нөхөн олгосон,

- "Са*****" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015*******дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцаан өгөх SU-00******дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3**8 дугаар шийдвэрээр 4*.4 гектар талбайг хэсэгчлэн буцааж 5***.2* гектар болсныг бүртгэсэн байна.

3. Нэхэмжлэгч "Сай*********" ХХК-ний ашигт малтмалын хайгуулын XV- 01**** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл гаргасан байна.

4. Уг өргөдөлд “ ...15445Х улсын бүртгэлийн 9019043091 тоот гэрчилгээтэй "Са******" ХХК-ний зэсийн ордод 2008-2019 он хүртэл гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх тайлангийн 212 тоот хуудсаа бүрэн хянуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн болно. Тус тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын өргөдөл өгөх боломжит Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хугацаа тодорхойгүй байгаа тул манай энэхүү байдлыг харгалзан үзэж Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг хүлээн авч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

5. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газар эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ХХ-2020/174 Шинжээч томилох шийдвэрээр “Ба*****р а***гийн Г***т с*мын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "С*******" ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын XV-01******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд хөндлөнгийн шинжээчээр геологич С.Мө*****, уулын инженер Ч.Э**** нарыг томилсон байна.

6. Дээрх хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн зохиогч Б.А****, Ц.С**** нараас уг тайланг боловсруулах хангалттай материал байхгүй, хайгуулын ажлыг нэмж хийх шаардлагатай тул тайланг боловсруулахаас татгалзаж байгаагаа 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0*/1*2 дугаар албан бичгээр А****т ма***л г***рын т***ны га***ын да***д мэдэгдсэн байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийн мэргэжилтэн Т.****** “Тус компанийн захирал З.Бер***** 8811****дугаарт утсаар холбогдож Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5, 25.1.7 дахь заалтад заасныг хангаагүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдэв” гэсэн тэмдэглэл үйлджээ.

7. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч “С*******”ХХК-ийн зүгээс А***т ма***л га***ын Ге****и, У**л у****айн ка****рын х***сийн д**гын 2010 оны 115 дугаар шийдвэрийн дагуу Ба*****р а***гийн Г***т с*мын нутагт байрлах У**н бу**г нэртэй газарт 5**,1* га талбайд хайгуулын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авч үүнийгээ дараа нь хэмжээнд өөрчлөлт оруулж зарим хэсгийг буцаан өгч 551,23 га талбай болгон хэсэгчлэн буцааж өгсөн нөхцөл байдал байгаа. “******”ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2010 оноос хойш 2019 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд 7**,0*0,0*0 төгрөгийн зардал гаргаж үйл ажиллагаа явуулсан. Үүнтэй холбоотойгоор хайгуулын ажлын тайланг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу манай зүгээс өргөдөл гаргасан. Уг өргөдөл нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн өргөдлийн бүртгэлд бүртгэгдэж, дугаарлагдсан. Манай зүгээс 2019 онд хүсэлт гаргаснаас хойш 1 жил 3 сарын хугацаанд өргөдөлтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулж байгаа буюу шийдвэрлэгдсэн талаар хариу өгөөгүй. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр манай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7 дахь заалтад заасан шаардлага хангахгүй байгаа тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн. Манай компанийн зүгээс маргаан бүхий шийдвэрт дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7 дахь заалтад заасан өргөдлийн бүрдэлтэй холбоотойгоор бид өөрсдөөс шалтгаалах бүх баримт бичгийг гаргаж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А****т ма***л г***рын т***ны г***рын кадастрын хэлтэс 19/02 дугаар хүсэлтдээ бид зэсийн ордод 2018-2019 онуудад хайгуулын ажиллагаа явуулсан. Энэ хугацааны тайлан баримтуудыг эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаар оролцуулахаар тайлан баримтуудыг бүгдийн өгсөн. Гэтэл эрдэс баялгийн зөвлөлөөс ямар нэгэн хуралдаанаар шийдвэрлэх болон дүгнэлт гарах нь тодорхойгүй нөхцөл байдалд байгаа учраас энэ өргөдлийг гаргаж байна. Бидний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгнө үү? гэсэн байдлаар хүсэлт гаргаж байсан. Тийм учраас өргөдөл дутуу гэсэн баримтуудтай холбоотой өөрсдөөс шалтгаалах бүх баримтыг гаргаж өгсөн гэж үзэж байна. Мөн Ашигт малтмалын газар болон Уул уурхай яамнаас бидэнд эрдэс баялгийн зэргийн шинжээч томилсон шийдвэрийг хүчингүй болгосон талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Бид энэ талаар шинжээчийн дүгнэлт гарч цаашаа бүх баримт бүрдэж, шийдвэрлэгдэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авна гэж бодож байсан. Гэтэл 1 жил, 3 сарын дараа тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор бид ашигт малтмалтай холбогдох эрх бүхий этгээдэд өргөдөл гаргасан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраа нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бүхий А*****т ма****л га***ын т-****ны г****ын Ге*****и, у**л у****айн ка****рын хэ****сийн д***гын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж***** шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...А****т ма***л г***рын т***ны г***рын кад****ын хэ****ийн д**гын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7 дахь заалтад заасныг үндэслэж байгаа. Мөн өргөдөл хүлээн авсан баримтдаа дутуу байдлаар хариуцагчаас хариу тайлбартаа дутуу байдлаар хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ дагуу тэр нь А5 тодорхойлолттой За**г Д***а, Байгаль орчны байцаагч нарын гарын үсэгтэй тодорхойлолт байна гэж ярьж байна. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1.2, 5 дэх хэсэгт зааснаас харахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласны дагуу баримт гэж заасан боловч ямар нэгэн стандарт шаардлага тавьсан зүйл байхгүй. Энэ нь тухайн орон нутгийн байцаагчаар баталгаажна гэсэн зохицуулалттай байгаа. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт буюу өргөдлийн 8 дахь хэсэгт дурдсан баримтыг нэхэмжлэгч өгсөн. Мөн энэ талаарх баримтыг хавсаргаж өгсөн боловч энэ талаар дурдахгүй байна. Үүнтэй холбоотой баримтын нэг хувь манай талд байсан учраас нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэлд төрийн захиргааны байгууллагын шийдвэр гэдэг нөхцөл байдал дурдагддаг. Тэгэхээр  хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээж авахдаа эрдэс баялгийн зөвлөлд заавал хэлэлцүүлж дүгнэлт гаргуулдаг. Гэтэл эрдэс баялгийн зөвлөлийг томилдог буюу шинжээч нарыг томилдог этгээд болох У**л у***йн я*м, А****т ма***л г***рын т***ны г***раас тухайн шинжээчээр томилсон хүмүүс нь өөрсдийгөө шинжээчээр томилогдсон талаар мэдээгүй. Мөн ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй буюу ковид гарсан байсан. мөн томилогдсон шинжээч нар манай компанид томилогдсон талаар хэлж ирж гэрээ байгуул гэдэг мэдээлэл өгөөгүй буюу өөрсдөө томилогдсон талаар мэдээгүй нөхцөл байдалтай байсан. Эдгээр нөхцөл байдлууд нь нэхэмжлэгч талаас үл хамаарах асуудал байна. Мөн байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь хуульд зааснаар байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг тус техник эдийн засгийн дагуу үйл ажиллагааг харж үнэлгээ дүгнэлтийг гаргуулдаг. Гэтэл техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь батлагдаагүй байхад нэхэмжлэгчийн зүгээс дүгнэлт гаргаж өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд татгалзсан шийдвэр байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс эрхээ сэргээлгэх гэтэл маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон тохиолдолд эдгээр асуудлууд яригдах боломжтой болно. Тэгэхээр маргаан бүхий тушаал хүчингүй болсноор дахин өргөдлийг хянаж үзэх болон шүүхийн шийдвэр гарснаас хойш хуулийн хугацаанд хянаж өгөхгүй бол өргөдлийг хуулийн хугацаанд хянаж өгөөгүй нөхцөл байдалд холбогдуулан дахин маргах нөхцөл байдал нь нээлттэй үлдэнэ гэж үзэж байна. Тийм учраас хариуцагчийн маргаан бүхий дурдаж буй Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7 дахь заалтад заасан шаардлага хангахгүй гэдэг нөхцөл байдал нь нэхэмжлэгч “Са*****” ХХК-ийн хувьд байхгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч компаниас бус захиргааны байгууллагаас бүхэлдээ хамаарах нөхцөл байдалтай байсан. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж******** шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон маргаан бүхий асуудлыг хариуцсан мэргэжилтэн сонсох ажиллагааны хувьд ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч байгууллагад мэдэгдээгүй гэж хэлсэн. Тэгэхээр энэ талаар хуульд заасан нөхцөл байдал зөрчигдсөн буюу үүнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугласан нотлох баримтуудыг сонсох ажиллагаа хийгдсэн бол энэ процесс өөр байдлаар үргэлжлэх нөхцөл байдал байсан гэж харж байна. Тийм учраас захиргааны байгууллагын зүгээс хуульд заасан буюу татгалзсан үндэслэл болгож буй нотлох баримтууд нь нэхэмжлэгч талд боломж бололцоо, цаг хугацааг олгосон бол өнөөдөр өөр нөхцөл байдалтай байх байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хариуцагчийн зүгээс субъектээс хамааралтай гэж тайлбарлаж байна. Энэ нь ганц нэхэмжлэгч тал бус захиргааны байгууллагыг төлөөлж оролцож байгаа холбогдох ажилтан үүнд мөн адил субъект болно. Мөн тайлбартаа даргын шийдвэрээр буюу дарга ингэж шийдвэрлэсэн учраас ийм байдлаар хариу өгсөн гэж хэлж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Х.Х*****даргатай холбоотой асуудлыг хэлж тайлбарласан. Тэгэхээр үүнээс харахад хууль хэрэглээнээс илүү хэн нэгэн субъектийн ашиг сонирхол явсан гэдэг нөхцөл байдал байна уу гэж хэлмээр байна. Олон жилийн хугацаанд хайгуулын ажлын зардал гаргасан буюу уул уурхай нь өндөр зардал шаарддаг гэдгийг бүгд мэднэ. Тэгээд эцсийн хугацаанд ийм байдалд хүргэнэ гэдэг нь захиргааны байгууллагын даргын субьектив нөхцөл байдлаас шууд хамаарсан шийдвэр гарсан байх магадлалтай нөхцөл байдалд шүүх бодит дүгнэлтийг хийж өгнө үү...” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Тухайн компанийн тайлангийн зохиогч нар буюу хайгуулын ажлын үр дүнгийн эх зохиогч нар хайгуулын тайланг боловсруулахаас татгалзсан. Тухайн татгалзсан үндэслэл нь хангалттай материал байхгүй буюу хайгуулын ажлыг нэмж хийх шаардлагатай байгаа тул гэдэг үндэслэлээр татгалзсан. Тэгээд энэ үндэслэлээр Эрдэс баялгийн зөвлөл өргөдлийн материал дутуу хүлээж аваад шинжээч томилуулахаар хандсан хүсэлтийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөл шинжээч томилсон байсан. Тайлангийн зохиогч нар татгалзсантай холбогдуулан эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тухайн шинжээч нарыг томилох шийдвэрээ цуцалсан. Уг шийдвэртэй холбоотойгоор А****т ма***л г***рын т***ны г***рын 2019 онд нээгдсэн хяналтын хуудас буюу Ашигт малтмал газрын тосны газар дотоод хяналтын хуудсуудаар тухайн өргөдлүүдийг хянаж шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч тал баримтуудыг өгсөн боловч хариуцагч тал гаргаж өгөөгүй гэж байна. Гэтэл үүний 7 дахь хэсгийн эрх зүйн шүүлт хэсэг дээр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-25.1.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн н.Ба***** хянаж, Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Э***** баталгаажуулж хянасан. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан баримтууд байгаагүй. Мөн шийдвэрийг нэг өдөрт гаргаж байгаа талаар нэхэмжлэгч талд хардах эрх байгаа. Тухайн хяналтын хуудас дээр байгаа 7-8 төрлийн мэргэжилтнүүд өөр дээрээ удаах эрх байхгүй. Учир нь ажлын 3 хоногийн дотор багтааж шийдвэрлэх ёстой байдаг. Нэг өдрийн дотор шийдвэрлэж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин ажлын 3 хоногоос илүү байлгасан тохиолдолд тухайн мэргэжилтэнд А****т ма***ын г**ын т***ы г***рын байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцдог. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч томилсон шийдвэр гарсантай холбоотой дотоод хяналтын хуудсаар өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн. Уг татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ямар нэгэн зохицуулалт зөрчөөгүй буюу хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн зүгээс “... Манай компанийн зүгээс маргаан бүхий шийдвэрт дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7 дахь заалтад заасан өргөдлийн бүрдэлтэй холбоотойгоор бид өөрсдөөс шалтгаалах бүх баримт бичгийг гаргаж өгсөн...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн К-** маягтаас харахад “Са********" ХХК нь хавсарган ирүүлэх баримт бичгийн 7 дахь хэсэгт заасан “Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн нөөцийн дэвсгэр зураг дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хийлийг буулгасан зураг M1:1***0, M1:5***0, M1:1***0 тохиромжтой масштабын дагуу" баримт, 8 дах хэсэгт заасан "Хайгуулын ажлын явцад Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт" баримт, 9 дэх хэсэгт заасан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ” баримтуудыг дутуу ирүүлсэн ... хайгуулын ажлын үр дүнгийн зохиогч Б.А*******, Ц.С*******нараас уг тайланг боловсруулах хангалттай материал байхгүй, хайгуулын ажлыг нэмж хийх шаардлагатай тул тайланг боловсруулахаас татгалзсан....” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  2. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам”, 25.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 25.1.1 дэх заалтад “хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт”, 25.1.2 дахь заалтад “тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт”, 25.1.3 дахь хэсэгт “энэ хуулийн 24.3-т заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр”, 25.1.4 дахь заалтад “энэ хуулийн 10.1.4-т заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;” 25.1.5 дахь заалтад “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.6 дахь заалтад “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”, 25.1.7 дахь заалтад “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 25.1.8 дахь заалтад “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд энэ хуулийн 24.2-т заасан сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр” гэж тус тус заасан.
  3. Уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан баримт болох “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл”-ийг хавсаргаагүй үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “шинжээч томилсон шийдвэрийг бидэнд мэдэгдээгүй, шинжээч ажилласан тохиолдолд бид материалаа бүрдүүлэх боломжтой байсан...” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахдаа уг баримтыг хавсаргах үүрэгтэй байна.
  4. Хэдийгээр нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоодох боловч тус зөвлөлийн шийдвэр, тэмдэглэл байхгүйн улмаас ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
  5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Ба*****р а***гийн Г***т с*мын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Са********” ХХК-ний XY-01******тоот хайгуулын талбайн байгаль орчны нөхөх сэргээлтийн мэдээ”-г гаргаж өгсөн бөгөөд уг баримтыг Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт” гэж үзэх үндэслэлгүй байна.
  6. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан захиргааны хэм хэмжээний акт болох Ба*****ь о***н, но****н хө****йн с**дын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/0** дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-д заасан нийтлэг шаардлагыг хангаагүй байна.
  7. Тухайлбал тус журмын 3 дугаар хавсралтаар “байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх загвар”-ыг баталсан байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг хууль болон журамд заасан шаардлага хангасан гэж үзэхээргүй байна.
  8. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтад “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ийг хавсаргаагүй үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “шинжээч томилсон шийдвэрийг бидэнд мэдэгдээгүй, шинжээч ажилласан тохиолдолд бид материалаа бүрдүүлэх боломжтой байсан...” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахдаа уг баримтыг хавсаргах үүрэгтэй.
  9. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ: 26.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацааны дотор шийдвэр гаргаагүй нь маргаан бүхий актыг хүчингүй болох үндэслэл биш, хуулиар шаардсан баримтыг дутуу хавсаргасан өргөдлийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэх боломжгүй.

10. Дээрх нөхцөлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан баримтыг гаргаж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргаж өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

11. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй, шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар маргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.6, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасныг тус тус баримтлан “С*******” ХХК-иас Аш***** холбогдуулан гаргасан “...А****т ма***л г***рын т***ны г***рын Ге****ги, у**л уу****н ка****рын  хэ***ийн д***гын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С********” ХХК-иас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА