Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/00858

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 21

181/ШШ2023/00858

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ю ХХК/,

 

Хариуцагч: Х ХХК нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ө ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 183 тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн 183 тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлэхийг Х ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Н,

Хариуцагч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э, М.Т,

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О, Э.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч Ю ХХК, Х ХХК нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 183 тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн 183 тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлэхийг Х ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Ц.Ц 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн НРТ13А11 дугаартай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Happy town хотхоны ХД-73 дугаар байрны 3 дугаар орц 5 давхрын 183 тоот 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г Ю ХХК-тай байгуулсан билээ.

Энэхүү Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээт ажлын үнэнд барилга угсралтын болон холбогдох татвар, хураамж, НӨАТ бусад зардал тооцоологдсон бөгөөд Ө ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15/126 тоот албан бичигт зааснаар Ю ХХК-ийн барьж буй Happy town орон сууцны НРТ13А11 дугаартай орон сууц захиалгын гэрээтэй холбоотой төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг нотолсон байдаг.

Ю ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г дүгнэж, орон сууц хүлээлцэх акт үйлдэн Ц.Ц-д шилжүүлэн өгсөн. Ю ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/142 дугаартай албан бичгээр орон сууц ашиглалтанд ороход үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэдгээ илэрхийлсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэр байх бөгөөд уг шийдвэрт хариуцагч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эт шүүхэд болон шүүх хуралдаанд ....нэхэмжлэлд дурдсан НРТ13А11, НРТ13А12, НРТ13А13, НРТ13А14, НРТ13А15, НРТ13А16, НРТ13А17 тоот гэрээг манай компани Б ХХК-тай бус иргэн Ц.Ц болон Юн Кён Ну нартай байгуулсан гэж тайлбар гаргасан байдаг. Энэ гэрээг байгуулах болсон үндэслэл нь манай компани Ө ХХК-д өгөх өглөгийн хүрээнд Б ХХК-ийн зөвшөөрлөөр 2 иргэнтэй гэрээ байгуулсан. Орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилд нь шилжүүлэн өгсөн бөгөөд тодорхой шалтгааны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбогдсон баримт бүрдүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байна гэх тайлбарыг гаргасан байдаг.

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоолд Б ХХК нь Ө ХХК-д уг 40,70 хувийн барилгуудыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, Ө ХХК нь үлдэгдэл төлбөртөө тооцож өөрийн охин компани болох Ю ХХК-ийн барьж байсан Happy town орон сууцны ХД-73 байрнаас 46.4 м.кв талбай бүхий 2 өрөө 4 ширхэг байр, мөн 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, 61.91 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, 62.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, нийт 7 орон сууц оруулан тооцсонд Ц.Ц миний байр багтсан юм.

Ц.Ц би Ю ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн НРТ13А11 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу дээрх орон сууцыг хүлээн авч өнөөдрийг хүртэл тус байранд оршин сууж амьдарч, эзэмшиж ашиглаж ирсэн бөгөөд уг үйл баримтыг нотлох баримтууд байгаа болно.

Гэтэл Ю ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, надад мэдэгдэхгүйгээр Хны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өнөөдрийг хүртэл үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй элдэв шалтаг тооцсоор намайг хохироож байна.

Иймд Ю ХХК-ийн барьсан Happy town орон сууцны НРТ13А11 дугаартай орон сууц захиалгын гэрээний үүрэг захиалагч миний хувьд дууссан буюу гэрээний үүргээ хуульд зааснаар, зохих ёсоор биелүүлсэн тул НРТ13А11 дугаартай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Happy town хотхоны ХД-73 дугаар байрны 3 дугаар орц 5 давхарт 183 тоот 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г үндэслэн Ц.Ц намайг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, Х ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн 183 тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлэхийг Х ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. Ю ХХК нь нэхэмжлэгч Ц.Ц-той 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр НРТ13А11 дүгээр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр аливаа этгээдийн эрх, үүргийг харилцан шилжүүлэх, тэдгээрийн үүргийг хариуцан гүйцэтгэхээр тохиролцоогүй, гагцхүү 2 тал харилцан үүрэг хүлээсэн 2 талт гэрээ боловч нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр өр шилжсэн, орон сууцны төлбөр төлсөн гэж маргаж байна.

Хэрэв Ө ХХК нь Б ХХК-д төлөх өр төлбөрөө Ю ХХК-д шилжүүлсэн бол Ю ХХК нь Ө ХХК-иас маргаан бүхий 7 ширхэг орон сууцны төлбөрийг хүлээн авах авлага үүсэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан хоёр компанийн хоорондын Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан санхүүгийн баримтаас үзвэл тийм авлага үүсээгүй. Гэтэл Ю ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан нэхэмжлэгч иргэн болон дурдагдаж буй Ө ХХК, Б ХХК-ийн хэн алинаас хүлээж аваагүй тул гэрээний 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан төлбөрийн үүрэг биелэгдээгүй.

Шүүхийн шийдвэрээр өр шилжсэн гэж тогтоосон гэх боловч тухайн шүүхийн шийдвэр гарахаас өмнө, хойно хэзээ өр шилжсэн болохыг тодорхой дүгнээгүй, бодит байдал дээр бичгээр гэрээ хэлцэл байгуулагдаагүй гэдгийг тодорхойлж дүгнэсэн атлаа санхүүгийн тайлан бүртгэлээр албан ёсоор өр шилжсэн эсэхийг шүүх тогтоогоогүй, тогтоогдсон гэх нөхцөл байдал нь бодит байдлаас зөрүүтэй юм. Ю ХХК нь орон сууцны төлбөрийг Ө ХХК-иас шаардах эрхийг олж аваагүй, санхүүгийн тайлан бүртгэлд авлага үүсээгүй байна.

Түүнчлэн, Ю ХХК нь анх Б ХХК-ийн нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаартай шийдвэр гарах цаг хугацаа болон тухайн иргэний хэрэгт тус компаниас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гаргасан цаг хугацаанд маргаан бүхий орон сууцны өмчлөгч байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлан маргаж буй шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор өмчлөлтэй холбоотой нөхцөл байдлыг огт дүгнээгүй, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн билээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахад гэрээ хэлцэл нь хуулийн шаардлага хангаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой ч өмчлөх эрх олж авах урьдчилсан нөхцөл хангагдаагүй, мөн гол урьдчилсан нөхцөл болох төлбөрийн үүрэг бодитоор биелэгдээгүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч төлбөр огт төлөөгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан нотариатаар гэрчлүүлэх, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ тус тус заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэпбэрийг зөрчсөн... хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул эрх, үүрэг анхнаасаа үүсээгүйтэй адил юм. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу өмчлөх эрх тогтоолгохыг шаардах эрхгүй.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Ю ХХК-д ч тэр, өр шилжүүлсэн гэж дүгнэгдсэн Ө ХХК-д ч тэр, Б ХХК-д ч тэр, хэнд ч орон сууцны төлбөр төлж байсан талаар ямар нэгэн нотлох баримтууд хэрэгт авагдаж байгаагүй, тийм баримт байхгүй байна. Түүнээс нэг ч төгрөгийн зардал гарч байгаагүй бөгөөд бусдын хөдөлмөр, цаг хугацаа, үнэ цэнээр бүтсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ийнхүү 8 орчим жилийн дараа шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хоёр. Хны өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн 183 тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлэхийг Хинд даалгуулах шаардлага үндэслэлгүй тухайд:

Хамтран хариуцагчаар татагдаад байгаа Х ХХК болон Ю ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/СС160506007-5 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ЗБ/СС160506007-5-12 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь тус тус хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 236.1.2-т заасны дагуу гэрээнүүдийн үүрэг биелэгдэж, Х нь үл хөдлөх эд хөрөнгийн эцсийн шударга өмчлөгч болсон.

Ю ХХК-ийн хувьд орон сууцны хорооллыг их хэмжээний зардал гаргаж, зээлийн санхүүжилтээр барьсан бөгөөд Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нүүд байгуулсан ч орон сууцны төлбөр төлөгдөхгүй байснаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 5.2-т заасан нөхцөл бүрдэж гэрээг цуцлагдсанд тооцсон. Орон сууцны төлбөр төлөгдөөгүй шалтгаанаар санхүүжилтээ нөхөж чадахгүйд хүрсэн нөхцөл байдлын улмаас банкны зээлийн өр төлбөрт орон сууц хураагдсан болно.

Дээрх төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдлын улмаас Ю ХХК-ийн хувьд эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх 2016 онд гуравдагч талд шилжүүлэхэд маргаан байгаагүй. Улмаар хууль ёсоор өмчлөх эрх олж авсан гуравдагч талаас 2018 онд банк өмчлөх эрхийг олж авсан байна. Хэрэв нэхэмжлэгчид орон сууцыг шаардах эрх үүссэн бол орон сууцны төлбөрийн асуудлыг талууд харилцан тохиролцож хамтад нь нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байсан билээ. Тодруулбал, Ю ХХК нь хохирч үлдэх ёсгүй юм.

Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх анх 2016 онд гуравдагч талд хууль ёсоор шилжсэн болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/0065 дугаар шийдвэрээр тогтоосон.

Дээрхийн дагуу нэхэмжлэгч нь өмчлөгч бус этгээдээс өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай ач холбогдолгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсныг одоогийн шударга өмчлөгч Ханд хандуулж тодруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Гурав. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ю ХХК болон Ө ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр нэхэмжлэгчид хамааралгүй тухайд:

Нэхэмжлэгч нь өмнө нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон өмнөх 3 шатны шүүхийн шийдвэр нь гагцхүү хэргийн зохигч нарт л эрх, үүрэг үүсгэх эрх зүйн үр дагавартай.

Нэхэмжлэгч нь өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон иргэний хэрэгт оролцож байгаагүй тул тус шүүхийн шийдвэр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

а. Х ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан тухайд:

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж, 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж тус тус заасан.

Тодруулбал, хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх олж авч байгаа этгээд уг хэлцлийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох бөгөөд эрх шилжүүлж байгаа этгээдийг өмчлөх эрхгүй этгээд болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд баттай мэдэж байсан-аас бусад тохиолдолд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа этгээдийг өмчлөгч гэж үзсэн, улсын бүртгэлийг үнэн зөв гэж итгэсэн өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн итгэлийг хамгаалж, түүнийг шударгаар өмчлөх эрх олж авсан гэж үзнэ.

Худалдаа, хөгжлийн банк нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг зээлийн гэрээний өр төлбөрт тооцож хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан бөгөөд ийнхүү хэлцэл хийх үед өмчлөх эрх шилжүүлж буй этгээд нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. Тодруулбал:

Ю ХХК нь Худалдаа, хөгжлийн банктай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/СС160506007-5 тоот Зээлийн гэрээ-г №ЗБ/СС160506007-5-15 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулан 48,725,000,000.00 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нь №ЗГ/СС160506007-5 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ЗБ/СС160506007-5-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, 72, 73 тоот орон сууцны барилгуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Ю ХХК нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Ю ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, ХД-72, ХД-73 дугаар байранд байрлах орон сууцны барилгуудын өмчлөх эрх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №tdbm/362/2018 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн.

Улмаар, зээлийн гэрээний өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлж авах тухай гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр Худалдаа, хөгжлийн банк нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон.

Худалдаа, хөгжлийн банк нь дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг иргэн О.Өрнөхбаяраас шилжүүлэн авсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу Х нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч юм. Өөрөөр хэлбэл, банк болон иргэн О.Өрнөхбаярын хооронд хийгдсэн хэлцэл нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөөгүй буюу түүний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн аваагүй, энэхүү иргэний хэргийн хариуцагч Ю ХХК болон нэхэмжлэгч нарын хоорондох 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний харилцааг банк мэдээгүй буюу мэдэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Худалдаа, хөгжлийн банк өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дараа 7 жилийн өмнөх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондох Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний харилцааг банк оршин суугчаас анх мэдсэн болно.

Түүнчлэн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж заасны дагуу Худалдаа, хөгжлийн банк нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авах үед нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед улсын бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцээгүй тул өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан гэж үзэх үндэслэлтэй юм.

б. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэл хийлгэх боломжтой байсан талаар:

Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно. гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно гэж, 21.2 дахь хэсэгт Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана гэж тус тус заасан.

Ц.Ц болон Ю ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ-гээр Ю ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг барьж, захиалагчид шилжүүлэх, Ц.Ц нь хэлэлцэн тохирсон төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь Ю ХХК-ийн орон сууцны захиалгын гэрээний дагуу хүлээсэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргийг баталгаажуулах, өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс маргаан бүхий орон сууцны эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх боломжтой байсан хэдий ч урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.

Эрх зүйн харилцаанд оролцогч нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, эрх зүйн харилцаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байх ерөнхий үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авч байгаа талаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргах бүрэн эрхтэй байсан ч ийнхүү хүсэлт гаргаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй, цаашлаад эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй нь тус банкны өмчийн хэлцлийн үндсэн дээр хууль ёсоор олж авсан өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

в. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тухайд:

Ю ХХК болон Ц.Ц-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн НРТ13А11 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь үүргийн хэлцэлд хамаарах бөгөөд тус гэрээний дагуу Ц.Ц нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг Ю ХХК-иас шаардах эрхтэй эсэхээс үл хамааран тус шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна.

Учир нь Худалдаа, хөгжлийн банкны хувьд мөн Зээлийн өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай үүргийн хэлцэл хийж, тус үүргийн хэлцлийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу өөртөө шилжүүлэн авснаар хууль ёсны өмчлөгч нь болсон.

Тодруулбал, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэгэнт өөр этгээд хууль ёсоор олж авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардпагыг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Г. Нэхэмжлэгч нь ажлын үр дүнтэй холбоотойгоор бусад шаардлага гаргах эрхтэй талаар:

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн нь эрхийн доголдолтой байх тохиолдолд захиалагч нь доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулах, эсхүл ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 219.1-т заасны дагуу хохирлоо нэхэмжлэх зэргээр эрхээ хамгаалуулах бүрэн боломжгой байна.

Ажлын үр дүн буюу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх нэгэнт өөр этгээдэд шилжсэн тул ажлын үр дүнгийн доголдлыг арипгуулах тухай шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй талаар дээр тайлбарласан билээ.

Иймд, нэхэмжлэгч нь гэрээлэгч тал буюу Орон сууцны захиалгын гэрээ-ний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн этгээдээс ажлын үр дүнгийн доголдолтой холбоотойгоор доголдолгүй тухайн төрлийн зүйлээр солиулах, ажлыг шинээр гүйцэтгүүлэх, эсхүл гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулах болон учирсан хохирлоо гаргуулахаар шаардлага гаргах боломжтой байна.

Нэхэмжлэгч нь ийнхүү ажлын үр дүнтэй холбоотойгоор дээрх шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд өөрөө орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч нь тус үүргээ Ю ХХК-ийн өмнө зохих ёсоор гүйцэтгэсэн болохоо нотлох үүрэгтэй.

Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулах үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь Орон сууцны захиалгын гэрээ-ний дагуу шаардах эрх хэрэгжүүлэхдээ тухайн гэрээний оролцогч биш этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, гуравдагч этгээдэд гэм хор учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд зөвхөн тухайн гэрээний оролцогч нөгөө талаасаа гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Ю ХХК болон Ц.Ц-ийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанаас үүссэн хариуцлагыг гэрээний оролцогч биш этгээд буюу Худалдаа, хөгжлийн банк хариуцах үндэслэлгүй юм.

Ийнхүү, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ө ХХК нь өр төлбөртөө тооцож Ю ХХК-ийн барьж байсан Happy town хотхоны нийт 7 орон сууцыг иргэн Юн Кён Ну болон Ц.Ц надтай гэрээ байгуулж шилжүүлсэн юм. Ө ХХК нь тус орон сууцыг шилжүүлсэн, мөн төлбөр тооцооны талаар дээрх маргаантай холбоотой иргэний хэрэгт хэргийн оролцогчоор оролцож байсан учраас Ө ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус иргэний хэрэгт оролцуулах-аар хүсэлт гаргасан байдаг.

Ө ХХК нь иргэн Юн Кён Ну болон Ц.Ц нартай гэрээ байгуулаагүй, мөн ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ю ХХК болон Ө ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр нэхэмжлэгчид огт хамааралгүй юм. Нэхэмжлэгч нь дээрх 3 шатны шүүхээр тогтоогдсон иргэний хэрэгт хэргийн оролцогчоор огт оролцож байгаагүй учир тус шүүхийн шийдвэр энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй болох нь тодорхой байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Ц-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн маргаан бүхий орон сууцны бүртгэл хууль тогтоомжийн дагуу шилжсэн болохыг тогтоож, бүртгэлийн асуудлыг эцэслэн шийдсэн байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 140,400+70,200 төгрөг төлсөн баримт, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн НРТ13А11 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, Ц.Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15/126 дугаар, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/142 дугаар Ө ХХК-ийн албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 7/848 дугаар тоот, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 98/2013 дугаар Бэгдү төлбөр тооцооны баримт, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/142 дугаар Ө ХХК-ийн албан бичиг, 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/25 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц бүртгүүлэх тухай албан бичиг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ю ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол,2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн О.Өрнөхбаярын хүсэлт, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Х ХХК-ийн хүсэлт, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн tdbm/362/2018 дугаар Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/10907 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 49559 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/2111 дугаар албан тоот, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/266 дугаар Булнайн Ар ХХК-ийн албан бичиг, харилцагчийн гүйлгээ, Төрийн банк ХХК-ийн төлбөрийн баримтууд, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн өмгөөлөгч Г.Нацагдоржийг оролцуулах хүсэлт, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0026 дугаар Б.Отгонтөгст олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0033 дугаартай Б.О-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагч Х ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 дугаар итгэмжлэл, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/4969 дугаар П.Э-д олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5/7358 дугаар Э.Ч, Б.Н нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/1712 дугаар Т.Т-т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Ү-2204078421 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ/СС160506007-5 дугаар Зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт-1, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ/СС160506007-5-12 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн tdbm/362/2018 дугаар Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/9815 дугаар Э.Ч, Ц.О нарт олгосон итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/295 дугаар Э.Төгстөгөлдөрт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагч Ю ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06/15 дугаар М.Т, Н.Э нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, өглөг авлагын дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22/26 дугаар У.Болор-Эрдэнэд олгосон итгэмжлэл, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 22/31 дугаар Б.Нандинзаяад олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүхийн журмаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэртэй Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө ХХК, Ю ХХК нарт холбогдох иргэний хэргийн материалаас Ю ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 18/35 дугаартай Нэмэлт тайлбар гаргах тухай албан бичгийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Ю ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Happy town хотхоны ХД-73 дугаар байрны 183 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчилсөн. Ө ХХК-ийн албан бичгээр тус гэрээтэй холбоотой төлбөр тооцоо дуусан болохыг нотолж, орон сууц хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн боловч Ю ХХК-ийн зүгээс Ц.Ц-д өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүй, тус орон сууцыг Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн тул Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 183 тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн 183 тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлэхийг Х ХХК-д даалгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч Ю ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ц.Ц-той байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу нэхэмжлэгч Ц.Ц ямар ч төлбөр төлөөгүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул эрх, үүрэг анхнаасаа үүсээгүй. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу өмчлөх эрх тогтоолгохыг шаардах эрхгүй. Ц.Ц нь дээрх гэрээний дагуу орон сууцны төлбөр төлөөгүй учраас гэрээ цуцлагдсан тооцож, Х ХХК тус орон сууцны хувьд шударга өмчлөгч болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хариуцагч Х ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Х ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг зээлийн гэрээний өр төлбөрт тооцож хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан бөгөөд ийнхүү хэлцэл хийх үед өмчлөх эрх шилжүүлж буй этгээд нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэл хийлгэх боломжтой байсан хэдий ч урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй. Х ХХК-ийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх үндэслэлээр маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Ю ХХК, Ц.Ц нар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр HPT13A11 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ю ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 183 тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж 2014 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, захиалагч Ц.Ц нь 1 м.кв-ын үнийг 1,880,000 төгрөгөөр тооцож, 87,232,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /1хх, 5-8/

 

5.2. Нэхэмжлэгч Ц.Ц нь Ю ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан HPT13A11 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан бөгөөд дээрх гэрээг Ө ХХК нь Б ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №10/25 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийн 530.916 ам долларт тооцон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Happy town хотхоны ХД-73 дугаар байрнаас өгөхөөр тохиролцсон 7 орон сууцны нэг орон сууц буюу Б ХХК-ийн зөвшөөрлөөр байгуулагдсан болох нь Ө ХХК, Б ХХК нарын хооронд 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №10/25 тоот Худалдах, худалдах авах гэрээ, Ө ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/142 тоот, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15/126 тоот албан бичиг, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №98/2013 тоот Төлбөр тооцооны баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоолоор тогтоогдсон. /1хх, 10-22, 23, 48-52/

 

5.3. ...Дээрх байрны 165-167, 171, 172, 174, 176-178, 180, 182-184, 186, 187, 191, 192, 196 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, нийт 1075,84 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь анх 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Өрнөхбаяр /ТГ88092819/-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд .... 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаартай нотариатчийн гэрчилсэн банкны өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр 183 тоот нь Хны өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох нь О.Ө-ын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан Орон сууц бүртгүүлэх тухай өргөдөл, Х ХХК, О.Ө нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан №tdbm/362/2018 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, Х ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 3/7192 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 7/848 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/0065 дугаар шийдвэрээр тогтоогдсон. /1хх, 46-47, 57, 64-70, 146, 188-191/

 

5.4. Нэхэмжлэгч Ц.Ц нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Булнайн-Ар ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/266 тоот албан бичиг, харилцагчийн гүйлгээний баримт, ашиглалтын төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдсон. /1хх,109-118/

 

6. Ю ХХК нь Ц.Ц-той 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр HPT13A11 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Ц-д уг үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилд нь шилжүүлэн өгсөн, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Өрнөхбаярын өмчлөлд, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Х ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн, нэхэмжлэгч Ц.Ц өнөөдрийг хүртэл уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч Ц.Ц дээрх гэрээний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй эсэх, гэрээний төлбөр төлөгдсөн эсэх, Х ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэхэд талууд маргав.

 

7. Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Ю ХХК, Ц нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан HPM13A11 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ээр Ю ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 183 тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, Ц.Ц 87,232,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс үзэхэд нэг тал нь төрлийн шинжээр тодорхойлогдох, ирээдүйд бий болох эд хөрөнгийг худалдах, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болох ч өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана., 110 дугаар зүйлийн 110.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. шаардлагыг хангасан байхаар заасан бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна..

 

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь бичгээр байгуулагдсан боловч нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд хүчин төгөлдөр бус байх гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Ц тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгахаар шаардах эрхгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ц дээрх маргаан бүхий орон сууцыг хүлээн авч, эзэмшиж байх хугацаанд хариуцагч Ю ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Өрнөхбаярын өмчлөлд, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Х ХХК нь маргаан бүхий орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №tdbm/362/2018 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу шилжүүлэн авсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүхий этгээд нь О.Өрнөхбаяр байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

 

8. Нэхэмжлэгч Ц.Ц гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон гэж тайлбарладаг бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.Ц-ийн өмчлөгчөөр тогтоолгохыг шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийг Ө ХХК нь 530,916 ам.долларын өрөнд тооцож Б ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Ц.Ц Ю ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан HPM13A11 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ний дагуу 87,232,000 төгрөгийг төлж барагдуулсан, Б ХХК-ийн олгосон эрхийн дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

Иймд Ц.Ц 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан HPM13A11 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 183 тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй гэж үзлээ.

 

9. Иймд Иргэний хуулийн 109.1, 110.1, 243.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.Ц-ийн хариуцагч Ю ХХК, Х ХХК нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 183 тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн 183 тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлэхийг Х ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлгүй тул Ю ХХК, Х ХХК нарт холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 183 тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн 183 тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлэхийг Х ХХК-д даалгуулах тухай Ц.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ