Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/03102

 

 

 

 

 

 

 

 

                            2023        06          19

            101/ШШ2023/03102

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “А” ХХК /рд:/-д холбогдох,

Үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Буянхишиг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А” ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан №Г1-Ү-1 дугаар Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу “А” ХХК нь надад Б дүүргийн, ,,,, нутаг дэвсгэрт байрлах ,,, хотхоны 1-р блокийн үйлчилгээтэй орон сууцны ,,,, ,,,, талбай бүхий үйлчилгээний талбайг ашиглалтад оруулж миний өмчлөлд шилжүүлэх, миний бие үйлчилгээний талбайн төлбөрт 89,802,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Э.Б би гэрээний үргээ бүрэн биелүүлж 89,802,000 төгрөгийг 100% төлж барагдуулсан. Харин “А” ХХК нь үйлчилгээний талбайг 2023 оны 4 дүгээр сарын улсын комисс ажиллуулж ашиглалтад оруулсан. Миний үйлчилгээний талбайг “А” ХХК нь палан зургийн дагуу бусад үйлчилгээний талбайгаас тусгаарласан хана хийж өгөхгүй байхаар нь очиж үзэхэд миний үйлчилгээний талбайг миний зөвшөөрөлгүйгээр цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж бусдад худалдахаар бэлдсэн байсан. Ингээд нэгэнт улсын комисс ажилласан тул миний бие өөрийн үйлчилгээний талбайг хүлээн аваахаар “А” ХХК-д очиж уулзахад үндэслэлгүйгээр надад үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөөгүй. Иймд Баянзүрх дүүргийн ,,,, хорооны нутаг дэвсгэрт байрлах “,,,” хотхоны 420 айлын орон сууцны 1-р блокын ,,, ,,,, метр квадрат талбайтай үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг Э.Б миний нэр дээр шилжүүлж өгөхийг “А” ХХК даалгаж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019.7.9-нд гэрээ байгуулсан. Улмаар хариуцагч нь үйлчилгээний талбайг ашиглалтад оруулах, би төлбөрт 89.2 сая төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Би төлбөрийг 100 хувь төлсөн. Харин хариуцагч нь 2023 оны 4 сард улсын комисс ажиллуулж ашиглалтад оруулсан. Хүлээлгэж өгөхгүй байхаар нь очиж уулзахад өөрөөр тохижуулсан байсан бөгөөд талбайг хүлээлгэж өгөхөөс татгалзсан. Иймд үйлчилгээ талбайн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Төлбөрөө төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь үйлчилгээний талбайг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан байдаг гэв.

 

2.             Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: мэдүүлэг хүлээн авсан баримт /хх4/, Голомт банкны төлбөрийн баримт 3 ширхэг /хх5-7/, 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн үйлчилгээний талбайн захиалгын гэрээний хуулбар /хх9-12/, 3 ширхэг гэрэл зураг /хх13-15/, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “А” ХХК-д гаргасан хүсэлт /хх17/,

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Э.Б нь гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, ,,,, хороо, ,,, хотхон, 1,,,, ,, ,,, тоот хаягт,,, байрлах, үйлчилгээний зориулалттай ,,,, м.кв талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Шүүх хариуцагчийн төлөөлөгчид 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн. Түүнчлэн хэргийн оролцогч нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

4.             Зохигчдын хооронд 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр үйлчилгээний талбайн захиалгын гэсэн нэртэй 89,802,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулагдсан. /хх9-12/

Гэрээний 3.1.2-т зааснаар талууд 2020 оны 04 дүгээр сарын 31-ны өдрийн дотор барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар тохиролцсон байна.

4а. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

 

5.             Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 97,759,000 төгрөг төлсөн болох нь Голомт банкны 3 ширхэг төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх6-8/

Мөн гэрээний хавсралтаас үзэхэд төлбөр төлөгдсөн болохыг гүйцэтгэгч буюу энэ хэргийн хариуцагч талаас баталгаажуулжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

6.             Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д зааснаар хариуцагч нь үйлчилгээний талбайг гэрээнд заасны нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон бөгөөд хөлс бүрэн төгдөсөн байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

7.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин тогтоосон хэмжээнээс илүү төлсөн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар буцаан олгоно.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 606,960 төгрөг гаргуулж, илүү төлсөн 40 төгрөгийг татварын байгууллагаас буцаан гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                    ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-д Баянзүрх дүүрэг, ,,,,хороо, ,,, хотхон, ,,,,дүгээр блок, ,,,дүгээр давхар,,,,,тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай ,,,, м.кв талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.Бөд шилжүүлэн өгөхийг даалгасугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 606,960 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 40 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД