Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2023/01684

 

 

 

 

 

 

 

 

2023 06 05

182/ШШ2023/01684

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 21 дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, Бүргэд овогт ******* ******* /РД:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, өөрийн байранд байрлах, З******* ******* ******* ******* ТӨААТҮГ /РД:*******/-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Гэрч, ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнджав.   

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.*******гаас нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би З******* ******* ******* *******ад 1995 онд анх засварчнаар ажилд орсон бөгөөд 2023.01.26-нийг хүртэл тус ******* *******ад засварчин, засварын инженер, хяналтын инженер, шалгах механикийн албан тушаалуудад ажиллаж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцуулж байгаагүй. Намайг ажлаас гэнэт үндэслэлгүй халсан тул шалгах механикийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, шимтгэлийн баталгаажилтыг хийлгэх гэсэн гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.1.-т заасныг үндэслэж, 2022.09.15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн боловч үүнийг нотлох ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. 2011 онд хагалгаанд орсноос хойш архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. 2023.01.25-нд бүх нийтийн хурал болсон гэх боловч Н.*******гаас бусад гишүүд оролцсон хурлаар авч хэлэлцээд тус хурлын тэмдэглэлийг үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй.

Дараах нэг үндэслэл нь *******ын *******машиныг зөвшөөрөлгүйгээр хил давуулан авч яваад эвдсэн, байгууллагад хохирол учруулсан гэсэн. Үүнийгээ 2023.01.23-ний өдөр мэдсэн гэж хуралдаанаар хэлэлцсэн гэдэг. Байгууллагын *******машиныг хил давуулах тохиолдолд зайлшгүй итгэмжлэл, тусгай зөвшөөрөл шаардагддаг. Энэ нь Командировочное удостоверение гэдэг баримт байдаг бөгөөд түүнд *******ын захирал Д.Чинзориг гарын үсэг зурж байж, тус *******машиныг хилээр нэвтрүүлэх эрх нь үүсдэг. Бид энэ баримтын хуулбарыг хэрэгт өгсөн. 2022.07.27-ний өдрийн ******* *******ын нэр бүхий гарчигтай Командировочное удостоверение гэсэн баримтаар ******* *******ын *******машиныг нэхэмжлэгч зөвшөөрөлгүй авч явсан гэдэг үндэслэл үгүйсгэгдэнэ. 01-82 УБЗ дугаартай *******машиныг эвдэлсэн гэх бөгөөд машин эвдэрсэн талаар ерөнхий инженерт удаа дараа өргөдөл, хүсэлт гаргасан. 2022.11.20ы өдөр би *******машиныг өөрөө засуулж өгье гэсэн тайлбар бичгээр өгсөн. Энэ тухай 2022.11.20ы өдөр мэдсэн юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4.-т зааснаар ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 27.3-т ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа шууд удирдлага нь сахилгын зөрчил гаргасан ажилтандаа тайлбар, тодорхойлолт авч баталгаажуулсан байх, 27.4-т сахилгын арга хэмжээний талаарх эцсийн шийдвэрийг 1 сарын хугацаанд ирүүлснээс хойш ажлын 5 өдөрт багтаан ажил олгогч сахилгын арга хэмжээг авахаар заасан. 2022.11.20д Н.******* өөрийн мөнгөөр засуулаад өгье гэж хүсэлт гаргаснаас хойш 5 хоногийн дотор 2022.11.25-ний өдрийн дотор тушаал гарах ёстой байхад 2023.01.26-нд тушаал гарсан. Н.*******г хурлуудад оролцсон гэдэг боловч нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан ямар нэгэн баримт байхгүй. Гэтэл 2022.08.01-нд *******машиныг эвдсэн гэж мэдсэн гэж байгаа атлаа урамшууллыг олгоод л байсан. Ямар нэгэн үр дүн нь доошилж урамшуулал аваагүй сар нэхэмжлэгчид байдаггүй. Тухайн асуудал үүссэн буюу үндэслэлд дурдагдаад байгаа 2022.08.01-ний өдөр, 2022.09.15-ны өдрүүд болон түүнээс хойш 2023.01.26-нд ажлаас чөлөөлөгдөх хүртлээ байгууллагаасаа үндсэн цалин, урамшууллаа бүгд нэхэмжлэгчид олгогдож байсан. Иймд ажлаас нь ямар нэг үндэслэлгүйгээр чөлөөлсөн. 01-82 дугаартай *******машиныг эвдэлсэн юм бол тойрох хуудаст гарын үсэг зурагдах ёсгүй. Тойрох хуудсанд ямар нэгэн зөрчил байхгүйгээр бүтэн гарын үсгийг зураад цалинг нь бүтнээр олгосон.

Нэхэмжлэгч Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь өмнөх албан тушаалаар буюу засварын инженерээр явдаг. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ нь 2017 оных буюу өмнөх өөр албан тушаал дээр байхад нь байгуулсан байдаг. Энэ гэрээнийхээ дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т Ажил олгогч ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг хориглоно гэж заасан. Ажлаас чөлөөлсөн тушаалд шалгах механик албан тушаалтай ******* *******г гэж бичсэн. Хэзээ шалгах механик болсон юм, ямар үндэслэлээр шалгах механик болсон нь тодорхойгүй. Ийм учраас Н.*******г ажлаас үндэслэлгүйгээр халсан. Иймд Н.*******г урьд эрхэлж байсан шалгах механикийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэ өгнө үү гэв.

 

2.Хариуцагч З******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* засварчнаар ажиллаж байгаад 2021 онд хамт олон дэмжиж инженер болгосон. Үүнээс хойш ажлын бүтээл дээшилсэн зүйл байхгүй, гаргасан зөрчлүүдээ дахин гаргасаар л байсан. Н.******* 2022.09.15-ны өдөр архи уусан талаар удирдлагад нэрс дурдаагүй жолооч нараас хэсэг хамт олноос гэсэн мэдэгдэл ирсэн ирсэн бөгөөд үүний дагуу шалгахад Н.*******г архи уусан талаар хэд хэдэн хүмүүс гэрчилсэн. Өрөөндөө виски тавиад орж ирсэн хүмүүст өгч байсан, жолооч нарт өгөх гэж оролдсон зэрэг үйлдлүүд гаргасан. Мөн хувийн машинаа засуулаад тухайн машин засаж өгч байсан хүмүүсийнхээ машинд нь ороод архи уусан гэдгийг хүмүүс гэрчилсэн. Нотлох баримтууд хэрэгт өгсөн. Ер нь өрөөндөө архи согтууруулах ундаа гаргаж жолооч нарт өгөх гэж оролдсон, хүмүүст өгсөн, мөн хувийн журмаар хүний машин ажлын байран дээр засаж өгч архи ууж байсан талаар яригддаг байсан. Энэ талаар тухайн үедээ арга хэмжээ аваагүй, сануулаад өнгөрдөг байсан. Н.*******г 2022.07.28-ны өдөр өөрийнх нь хэлж байгаагаар ОХУ руу явсан гэж ярьж байгаа боловч бид хаашаа явсныг нь мэдэхгүй. Hyundai Starex маркийн 01-82 УБЦ улсын дугаартай *******машиныг авч яваад моторыг нь эвдэлсэн асуудал гарсан. Инженер техникийн хэлтсийн хуралд өөрөө ороод үүнийгээ би засаж сайжруулж өгнө, одоогоор мөнгө байхгүй байна, он гараад засаж өгье гээд өөрийнх нь гараар хүсэлтээ өгсөн. Уг хурлын тэмдэглэлийг үзэхэд хуралдаа оролцсон боловч хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй байсан. Ер нь Н.******* хувь хүнийхээ хувьд ямар нэгэн баримтад гарын үсэг зурдаггүй, дараа нь нотлох баримт чинь хаана байгаа юм бэ гэж хэлдэг хүн. Уг *******машиныг нэхэмжлэгч авч явах зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд биш. Учир нь өөрөө шалгах механикийн албан тушаалд ажилладаг, урд нь засварын инженер байсан. Иймд байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч яван, эвдэлж хохирол учруулсан зөрчлийг гаргасан. Энэ нь инженер техникийн хэлтсийн хурлын тэмдэглэлээр нотлогдсон. Эдгээр 2 үндэслэлээр Н.*******г ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч тал тушаалын төсөл танилцуулаагүй гэж байна, байгууллагаас танилцуулахад өөрөө гарын үсэг зурахгүй гээд зургийг нь аваад явсан, тэр нь өөрт нь байгаа. Н.******* засварчин байхдаа ч төрийн өмчийн, байгууллагын эд хөрөнгөөр хувийн *******машин засаж өөртөө орлого олдог байсан, дараа нь бид инженер болгосон энэ байдал нь засагдаагүй, ийм үүднээс тухайн үед өөрт нь олон удаа хэлж, сануулж байсан сүүлдээ алдаагаа засахгүй болохоор бид камер тавьж бичлэгийг харуулж, ийм байдал гаргаад байна үүнийгээ засах талаар хэлж байсан.

Хөдөлмөрийн дотоод журмын 26.2.8-д Эд хөрөнгө хариуцсан ажилтан, тоног төхөөрөмж, түүхий эд материал, *******машины сэлбэг хэрэгсэл дутаасан, ашиглалтын горим зөрчиж байгууллагад хохирол учруулсан бол, 26.2.2-т Байгууллагын нийт байр талбайд, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зүйл хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ирсэн бол шууд ажлаас чөлөөлөх ноцтой зөрчилд оруулж заасан. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалдаа заасан. 2022.09.15-нд 26.2.2-т заасан зөрчил гаргасан нь согтуу байхад нь авсан гэрэл зургууд, гэрчийн мэдүүлэг, тухайн өдөр Н.******* нь 17-18 цагийн хооронд жижүүрийн машинаар гэртээ хүргүүлсэн тухай рапортын дэвтэрт тэмдэглэсэн байдал, 2022.09.15-ны өдөр Н.******* нь өглөө ажилдаа 08:30 цагт ирээд, орой ажлаас явсан тэмдэглэл бүртгэлд байхгүй байдал зэргээр хангалттай нотлогдож байгаа.

Хөдөлмөрийн дотоод журмын 26.2.8-д зааснаар ашиглалтын горим зөрчиж байгууллагад хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл, Н.******* тухай *******машиныг унаж явах эрх бүхий ажилтан биш, энэ *******машиныг ашиглах ёсгүй, тус *******машины ашиглалтын горимын дагуу хариуцсан жолооч унаж явах ёстой байхад Н.******* авч явсан нь ашиглалтын горим зөрчиж, *******машиныг эвдсэн гэж үзэж байгаа.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасан зөрчил гаргасан. Бид Н.*******г сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзээгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 26.2.2, 26.2.8-д заасан 2 зөрчил гаргасан нь хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцогдож байгаа. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар энэ зөрчлийг гаргасан бол шууд ажлаас чөлөөлөх үндэслэл тул тушаалд заасан. Байгууллагын хувьд Н.*******д олон боломж гаргаж өгсөн, түүний алдааг олон удаа тоолгүй өнгөрүүлж байсан. Өнөөдрийн байдлаар хүртэл ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 удаа хувийн *******машиныг байгууллага дээр очиж зассан асуудал яригдаж л байдаг. Ажлын цагаар ажил хийхгүй, жолооч нарын амрах өрөөнд шатар тоглоод суудаг гэх асуудлууд олон бий. Иймд Н.*******г ажлаас чөлөөлсөн байгууллагын захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2023.03.03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын 17 тоот шийдвэр, 2021.04.01-ний өдрийн 01/38 тоот Н.******* болон З******* ******* ******* ******* УТҮГ-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, З******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ийн захирлын 2023.01.26-ны өдрийн Б/16 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-ийн 6-13/, амбулаторийн карт зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-ийн 26-27/, хариуцагч байгууллагын захирлын 2023.01.02-ны өдрийн Б/07 тоот Шинэчлэгдэн батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажлаас чөлөөлөх, томилох, цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, уг тушаалын 1, 2, 3 дугаар хавсралтууд, Шаардлага хүргүүлэх тухай гэсэн баримт зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2023.04.24-ний өдрийн 5170 дугаартай захирамжийн дагуу, хариуцагч байгууллагын захирлын 2022.06.28-ны өдийн А/21 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, З******* ******* ******* ******* УТҮГ-ын Захирлын зөвлөлийн хурлын 2023.01.25-ны өдрийн 01 тоот тэмдэглэл, 2022.09.15-ны өдрийн рапорт, 2022.08.21-нээс 2022.09.20-ныг хүртэл хугацааны 132 хувийн дугаартай жолоочийн *******машины замын хуудас, 2022.09.01-нээс 2022.09.30-ныг хүртлэх хугацааны Н.*******гийн цагийн бүртгэл, Инженер техникийн хэлтсийн хурлын 2022.11.23-ны өдрийн 11/02 тоот тэмдэглэл, 2023.03.15-ны өдрийн 02 тоот тэмдэглэл, 2023.02.24-ний өдрийн Техникийн зөвлөлийн дүгнэлт, 2023.03.22-ны өдрийн Техникийн зөвлөлийн акт, Тууш зам ХХК-ийн 2023.03.23-ны өдрийн 027 тоот Засварын ажилд хөндлөнгийн хяналт, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, 2022.11.23-ны өдрийн Н.*******гийн Инженер техникийн алба-нд гаргасан өргөдөл, Н.*******гийн цалингийн картын хуулга, 2017.01.17-ны өдрийн 38 тоот Н.*******тай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Монгол хьюндай *******мотив ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй 27 500 000 төгрөгийн дүн бүхий Засвар үйлчилгээний нэхэмжлэх, иргэн А.Ганчимэгийн хувийн тэмдэгтэй 6 500 000 төгрөгийн дүн бүхий Нэхэмжлэх гэсэн баримт /хх-ийн 57-105, 136-139/,

тус шүүхийн шүүгчийн 2023.05.17-ны өдрийн 6260 дугаартай захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн З******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ын 2022, 2023 оны өргөдлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, тус ******* ерөнхий инженер Л.Олонбаярын тайлбар /хх-ийн151-153/ зэрэг бармитууд хэрэгт авагджээ.

ؿ тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.******* гч байгууллагад богдуулан Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механикийн 㿿 , ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс хэргийн баримтууд, зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, намайг захирлын Б/16 тоот тушаалаар 2022.09.15-нд би ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, нотлох баримтгүй, 2022.07.28-нд Hyundai starex маркийн 01-82 УБЗ дугаартай *******машиныг захиралд хүсэлт гаргаж зөвшөөрөл авсны үндсэн дээр ОХУ руу авч явсан боловч машины дээд эд ангид эвдрэл гарч, замаасаа ачилтын машинд ачуулан авчирч бүх зардлыг гарган засварлаж байгууллагад хүлээлгэн өгсөн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй, Б/16 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага нь үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ, ажилтан Н.******* нь 2022.09.15-нд ажлын байранд согтуу байсан нь гэрч нарын мэдүүлэг, тухайн үеийн гэрэл зургууд, тухайн өдөр жижүүрийн машинаар гэртээ хүргүүлсэн, цагийн бүртгэл зэргээр нотлогддог, 2022.07.28-нд байгууллагын Hyundai starex маркийн 01-82 УБЗ дугаартай *******машиныг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн моторын тос солих үйлчилгээг хийлгүйгээр *******машин ашиглалтын горим зөрчиж ОХУ руу авч яван эвдсэний улмаас одоог хүртэл ашиглалтгүй сул зогсон байгууллагад хохирол учруулсан, энэ талаарх холбогдох нотлох баримтуудыг хэрэгт өгсөн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор Хөдөлмөрийн гэрээний 8.6.4, 8.6.11, 8.6.13, Хөдөлмөрийн дотоод журмын 26.2.2, 26.2.8, 26.2.11 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4.-д зааснаар ажлаас чөлөөлсөн Б/16 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Нэхэмжлэгч Н.******* нь З******* ******* ******* ******* ТӨААТҮГ-т 1996 оноос эхлэн ажилласан бөгөөд хамгийн сүүлд тус ******* Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтэст шалгах механикаар ажиллаж байгаад 2023.01.26-ны өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Энэ нь тодорхойлох хэсэгт дурдсан 2021.04.01-ний өдрийн 01/38 тоот Н.******* болон З******* ******* ******* ******* УТҮГ-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, З******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ийн захирлын 2023.01.02-ны өдрийн Б/07 тоот Шинэчлэгдэн батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажлаас чөлөөлөх, томилох, цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, уг тушаалын 1, 2, 3 дугаар хавсралтууд, 2023.01.26-ны өдрийн Б/16 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, гэрч , нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

3.2 Ажил олгогч байгууллагын захирлын дээрх Б/16 тоот тушаалаар Н.*******г ажлаас чөлөөлөхдөө 2022.09.15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон, 2022.07.28-ны өдөр Hyundai starex маркийн 01-82 УБЗ дугаартай *******машиныг зөвшөөрөлгүй авч, ОХУ-ын Улаан-Үүд хот руу явсан, *******машин ашиглалтын горим зөрчиж байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4., Хөдөлмөрийн гэрээ-ний 8.6.4, 8.6.11, 8.6.13, Хөдөлмөрийн дотоод журмын 26.2.2, 26.2.8, 26.2.11 дэх заалтуудыг үндэслэжээ.

3.3. Н.*******г засварын инженерийн ажил үүрэг гүйцэтгэж байх үед байгуулсан 2021.04.01-ний өдрийн 01/38 тоот Хөдөлмөрийн гэрээний 8.6.4-т Согтууруулах ундаа, мансууруулах бодис ...ажилчдад авч ирж өгөх, уулгах, хэрэглүүлэх, уухыг хэрэглэхийг уриалах, уруу татсан, согтууруулах ундаа хэрэглүүлэх зорилгоор *******машинаар хангасан бол, 8.6.11-д Байгууллагын бараа материал,сэлбэг тоног төхөөрөмж, *******машин механизм, түүхий эд материал, шатах тослох материал зөвшөөрөлгүй авсан, 8.6.13-т Албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглан байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлөөр тооцохоор заасан байна.

Түүнчлэн хариуцагч байгууллагын 2022.06.28-ны өдрийн захирлын А/21 тоот тушаалаар шинэчлэгдэн батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 26.2.2-т Байгууллагын нийт байр талбайд, ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зүйл хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ирсэн бол, 26.2.8-д Эд хөрөнгө хариуцсан ажилтан нь тоног төхөөрөмж түүхий эд материал, *******машин механизмын сэлбэг хэрэгсэл дутаасан, ашиглалтын горим зөрчиж байгууллагад хохирол учруулсан, 26.2.11-д Байгууллагын бараа, материал, сэлбэг, тоног төхөөрөмж, *******машин, механизм, түүхий эд материал, шатах тослох материал зөвшөөрөлгүй авсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор зохицуулжээ.

3.4. З******* ******* ******* ******* УТҮГ-ийн Захирлын зөвлөлийн хурлын 2023.01.25-ны өдрийн 01 тоот тэмдэглэлд ...Ш.Даваасүрэн:...9 сард *******г архи уугаад тасраад засварын цехийн үүдэнд байна гэдгийг сонсоод очсон...2022.09.15-ны өдөр байсан...Засварын цехийн үүдэнд ******* согтуу тасарчихсан сууж байсан.Тогосоо бид 2 сэргээх гээд үзсэн ч сэрэхгүй байхаар нь засварчдад гэр лүү нь хүргэж өг гэж хэлээд явсан...Т.Урантогос:Тэр өдөр ******* архи уугаад тасарсан байсныг Даваасүрэнтэй хамт очиж харсан...бид хоёроос гадан засварчид, тэрүүгээр явж байсан жолооч нар харсан... гэж тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч Н.******* 2022.09.15-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэн согтуу байсан үйл баримт шүүхэд мэдүүлсэн гэрчгийн мэдүүлэг, 2022.09.15-ны өдрийн рапорт, 2022.08.21-нээс 2022.09.20-ныг хүртэл хугацааны 132 хувийн дугаартай жолоочийн *******машины замын хуудас, 2022.09.01-нээс 2022.09.30-ныг хүртлэх хугацааны Н.*******гийн цагийн бүртгэл зэрэг баримтуудаар нотлогдсон.

3.5. Мөн нэхэмжлэгч Н.******* нь 2022.07.28-ны өдөр байгууллагын эзэмшлийн 01-82 УБЗ улсын дугаартай Hyundai starex маркийн *******машиныг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр ОХУ руу авч явсан бөгөөд энэ хугацаанд уг *******машин эвдэрч гэмтсэн болох нь Захирлын зөвлөлийн хурлын 2023.01.25-ны өдрийн 01 тоот тэмдэглэл, 2022.11.23-ны өдрийн 11/02 тоот Инженер техникийн хэлтсийн хурлын тэмдэглэл, 2022.11.23-ны өдрийн Н.*******гийн Инженер техникийн алба-нд гаргасан өргөдөл, нэхэмжлэх, засвар үйлчилгээний нэхэмжлэл, хариуцагч байгууллагын 2022, 2023 оны өргөдлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, ерөнхий инженер Л.Олонбаярын тайлбар зохигчдын тайлбар зэргээр нотлогджээ.

 

4. Хэрэгт авагдсан Н.******* болон ажил олгогч нарын хооронд байгуулсан 2017.01.17-ны өдрийн 38 тоот З******* ******* ******* ******* УТҮГ-ын ажилтантай байгуулах эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ-нд Н.*******н эрхэлж байсан ажил үүргийг засварчин гэж тодорхойлсон, 2021.04.01-ний өдрийн 01/38 тоот Н.******* болон З******* ******* ******* ******* УТҮГ-ын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-нд Н.*******н гүйцэтгэх ажил үүргийг Засварын инженер гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд талууд дээрх эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ дуусгавар болсон, ажлаас чөлөөлөгдөх үед Н.******* нь эд хөрөнгө хариуцаж байгаагүй талаар тайлбарлаж маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан 2021.04.01-ний өдрийн 01/38 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 3.1-д зааснаар тус гэрээг 2021.12.31-нийг хүртэл 8 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд 2021.07.02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор талууд хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж зааснаар талууд харилцан тохиролцон дээрх 01/38 тоот Хөдөлмөрийн гэрээ-г үргэлжлүүлсэн буюу талуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд уг гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан байна.

5. Хэргийн баримтуудаас үзэхэд Н.******* нь 2022.07.28-ны өдөр байгууллагын эзэмшлийн 01-82 УБЗ улсын дугаартай Hyundai starex маркийн *******машиныг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үүний улмаас *******машин эвдэрч гэмтсэн буюу 01/38 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 8.6.11, 8.6.13-т заасан зөрчлийг, түүнчлэн 2022.09.15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь 01/38 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 8.6.4-т заасан зөрчлийг гаргасан гэхээс илүүтэйгээр 8.6.2-т Байгууллагын нийт байр, талбайд, ажлын байрандаа согтууруулах ундаа...хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ирсэн гэх зөрчлийг тус тус гаргасан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч талын, байгууллагын эзэмшлийн 01-82 УБЗ улсын дугаартай, Hyundai starex маркийн *******машиныг захирал Д.Чинзоригийн зөвшөөрлөөр түүний гарын үсэг бүхий 2022.07.27-ний өдрийн ******* *******ын нэр бүхий гарчигтай Командировочное удостоверение гэсэн баримтыг үндэслэн ОХУ рүү авч явсан гэх, 2022.09.15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг нотлох баримт байхгүй гэх агуулга бүхий тайлбар баримтаар нотлогдоогүй, үндэслэлгүй байна.

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4.-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд Н.******* нь 2022.07.28-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны дараа буюу 49 хоногийн дараа 2022.09.15-нд дахин сахилгын зөрчил гаргасан байх тул зөрчил гаргасан сүүлийн өдөр болох 2022.09.15-наас хойш 4 сарын дараа 20223.01.25-ны өдөр хуульд заасан хугацааны дотор уг зөрчлүүд илэрч тогтоогдсон гэж үзнэ.

 

7. Хариуцагч З******* ******* ******* ******* ТӨААТҮГ /ТӨҮГ/-ын захирлын 2023.01.02-ны өдрийн Б/07 тоот Шинэчлэгдэн батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажлаас чөлөөлөх, томилох, цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар нийт 37 албан хаагч, ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд үүнд нэхэмжлэгч Н.*******г Инженер техникийн хэлтсийн хяналтын инженерийн албан тушаалаас чөлөөлж, уг тушаалын 2, 3 дугаар хавсралтаар Н.*******г Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механикийн ажилд томилж, үндсэн цалинг 699 353 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

Н.*******г хяналтын инженерээр томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй бөгөөд өмнөх 2021.04.01-ний өдрийн 01/38 тоот Хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байсан, хяналтын инженерээр томилсон тушаал гараагүй талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан.

Ажил олгогчоос нэхэмжлэгч Н.*******г хамгийн сүүлд 2023.01.02-ны өдрөөс Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механикийн албан тушаалд томилж ажиллуулахдаа 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж, 48 дугаар зүйлийн 48.1.-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж, 48.2.-т Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Н.*******тай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4.-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механикийн ажил үүргийг ажлаас чөлөөлөгдөх хүртлээ гүйцэтгэсэн байна.

 

8. Нөгөө талаар талууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, түүнчлэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасны дагуу ажилтнаар хэд хэдэн ажил үүрэг хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх, өөр ажил үүрэг хавсран гүйцэтгэх талаар, 58 дугаар зүйлийн 58.1.-д заасан үндэслэлээр өөр ажилд түр шилжүүлэх талаар, 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар байгууллага дотроо нэгж, салбарын хооронд ажилтныг 3 жил хүртэл хугацаагаар сэлгүүлэн ажиллуулах талаар хоорондоо тохиролцсон баримтгүй байна.

Иймд ажилтан Н.*******г 2023.01.02-ны өдрөөс Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механикийн албан тушаалд буюу өөр ажилд шинээр томилсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8.-д заасны дагуу Н.*******гийн засварын инженер /хяналтын инженер/-ийн ажил үүргийг гүйцэтгэж байсан 2021.04.01-ний өдрийн 01/38 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний харилцаа дуусгавар болсон байна.

 

9. Ажил олгогч байгууллагын захирлын Б/16 тоот тушаалаар, Н.*******г 2023.01.02-ны өдөр Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механикийн албан тушаалд томилогдсоноос хойш уг ажил албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.*******тай хуульд заасны дагуу дээрх ажил үүргийг гүйцэтгүүлэхээр шинээр хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаагүй зэргээс үзэхэд шалгах механикийн ажлыг гүйцэтгэх явцад ажилтан ямар ажил үүргийг хариуцах нь тодорхойгүйгээс ажилтан, ажил олгогч нар нь уг албан тушаал, ажил үүрэгтэй холбоотойгоор ямар зөрчлийг хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд тооцохоор тохиролцоогүй, түүнчлэн Н.*******гийн өмнө нь өөр ажил үүрэг гүйцэтгэж байхдаа гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулан, шинэ томилогдсон ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.*******н өмнөх засварын /хяналтын/ инженерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа гаргасан дээрх зөрчлийг үндэслэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн хариуцагч байгууллагын захирлын 2023.01.26-ны өдрийн Б/16 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул Н.******* нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй.

10.Хэрэгт авагдсан, хариуцагч талаас гаргасан Н.*******гийн цалингийн картын хуулгыг үндэслэн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 1 464 185 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2023.01.26-наас 2023.06.01-нийг хүртэл ажлын 86 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5 723 558 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

11.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос холбогдох шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... ажилтан шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2023.01.26-ны өдрийн Б/16 тоот шийдвэрт 2023.02.18-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 2023.02.24-ний өдрийн 2770 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч нь энэ хугацаанд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж уг хорооноос хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын 2023.03.03-ны өдрийн 17 тоот шийдвэрээр нотлогдсон.

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2023.03.07-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй болно.

 

13.Хэрэгт авагдсан, З******* ******* ************** УТҮГ-ын 2022.07.247-ны өдрийн огноотой, Командировочное удостоверение гэх гадаад хэл дээрх баримт орчуулгагүй, хуулбар байх тул хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, 2022.09.15-ны өдөөр Н.намсрай ажлын байранд согтуу байгааг илэрхийлсэн гэх гэрэл зургууд, Н.*******н фэйсбүүк хаягт бичигдсэн цахим зурвас зэрэг баримтууд мөн хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.1., 48.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, захирлын Б/16 тоот тушаал нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Н.*******г урьд эрхэлж байсан шалгах механикийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгон, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан Н.*******гийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106 527 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

И лийн 115 дугаар зүйлий 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлий 160.1.1.- удирдлага болгон

 

:

 

1.պ н 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.- нэхэмжлэгч Н.*******г урьд эрхэлж байсан З******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ын Тээвэр зохицуулалт, инженер техникийн хэлтсийн шалгах механикийн ажилд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 723 558 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасныг баримтлан дээрх цалин хөлстэй тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Н.*******н нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан Н.*******гийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106 527 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4.И лийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ .