Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/01700

 

 

 

 

 

 

 

 

2023 06 06

182/ШШ2023/01700

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ******* ******* төв-ийн 1 давхар хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн /РД:/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, тус дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, дүгээр байрны тоот хаягт бүртгэлтэй, овогт /РД:ВЮ82041807/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан,

Хариуцагч Б.,

Хариуцагч И.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Цэнджав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасангаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК болон хариуцагч Б. нарын хооронд 2018.11.01-ний өдөр ЗГ0701180964 тоот Зээлийн гэрээ байгуулан 95 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 30 хувийн, сард 2,5 хувийн хүүтэйгээр, эргэн төлөх нөхцөлтэй, барилгын засварын ажил гүйцэтгэх зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018.11.01-ний өдөр Б., И. нартай ЗГ0701180964 тоот Барьцааны гэрээ байгуулан, хариуцагч нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Анкарагийн гудамж, 31/1 дүгээр байрны 3 давхарт тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Уг эд хөрөнгийг улсын бүртгэлийн 11/3 дугаар тамгаар баталгаажуулан ******* ******* ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэсэн. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2019.10.05-ний өдөр үндсэн зээлээс 47 500 000 төгрөг, 2019.11.01-ний өдөр үндсэн зээлээс 47 500 000 төгрөг тус тус төлж үндсэн зээлээ төлж барагдуулах байсан. Гэвч уг үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөөгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул тус байгууллагаас зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээлээ төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2019.11.01-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч Б. зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн эхний шаардлага нь үндсэн зээл 95 000 000 төгрөг, зээлийн хүүд 113 063 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139 041 төгрөг, нотариатын төлбөрт 15 500 төгрөг нийт 225 *******7 555 төгрөгийг гаргуулах, хоёр дах шаардлага нь хэрэв сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийг гаргасан.

Манай удирдлагаас хариуцагч нарын нөхцөл байдлыг харгалзаж үзээд зээлийн төлбөрт 150 000 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж багасгаад шүүхийн шийдвэрээр шийдүүлэхээр тохирсон. Өөрөөр хэлбэл, бид нэхэмжлэлийн шаардлагаа 75 *******7 555 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.ээс 150 000 000 төгрөгөөр тооцож төлбөрийг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоёр дахь шаардлага буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна. Манай зүгээс 75 *******7 555 төгрөгөөс татгалзаагүй, нэхэмжлэлээ ихэсгэх, багасгах эрхийн дагуу багасгаж байгаа юм.

Иймд хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 150 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Төлбөрөө төлөхгүй бол хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт зааж өгнө үү. Мөн бид И.гаас зээлийн төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтээ бичээд өгсөн гэв.

2. Хариуцагч Б.ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-иас 2018.11.01-ний өдөр нэг жилийн хугацаатай жилийн 30 хувийн хүүтэй, сард 2,5 хувийн хүүтэй 95 000 000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгө нь миний дансанд шилжиж орж ирсэн. Үүнд маргаан байхгүй. ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс удаа дараа надад зээлээ, хүүгээ төлөөч гэдэг шаардлагыг тавьж байсан нь үнэн. Нэг ч удаа зээл, зээлийн хүүг төлж чадаагүй. Учир нь ковид өвчин гарсан учраас бүх ажил зогссон. Би уг мөнгийг би эгчдээ өгсөн юм. Зээлээ төлөх үүрэгтээ хариуцлагагүй хандсан, нэхэмжлэгчээс зээлийн хүүг журмын дагуу тооцоолсон гэж үзэж байна. Надад тооцоолсон зүйл байхгүй. Бид ярилцаад, нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн төлбөрийг 75 *******7 555 төгрөгөөр нэхэмжлэлээ багасгаж, би үлдэх 150 000 000 төгрөгийг төлж барагдуулах боллоо. Төлж чадахгүй бол И. бид нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч байгаа, үүнээс өөр боломж байхгүйг ойлгож байгаа гэв.

3. Хариуцагч И.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч И.тай барьцааны гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад ямар хугацааны хүү нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа. Зээлийн гэрээ нэг жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан, хэрэв зээлийн гэрээг сунгаж байгаа бол зээлийн гэрээний 2 дахь заалтын дагуу зээлдэгч нь зээл төлөгдөх эцсийн хугацаа дуусахаас 10 доошгүй хоногийн өмнө хүсэлтээ ирүүлсэн байна. Хүсэлт тавьсан тохиолдолд Банк бус санхүүгийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагуудыг хангаж буй эсэхийг үзэж зээлийн хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл хугацааг нэг удаа сунгаж болно гэсэн. Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул нэг жилийн гэрээний хугацаанд зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч байгууллага бол тухайн хүүг төлөх ёстой гэж 225 *******7 555 төгрөгийн нэхэмжлэлдээ оруулж тооцож байна. Энэ нь ямар хугацааны зээлийн хүү гэдэг нь тодорхойгүй учир хүүтэй холбоотой шаардлага үндэслэлгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд төлөх ёстой хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой бөгөөд 2019.11.01-ний өдрөөс 2023.11.01-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү тооцогдох ёстой. Нийтдээ 138 913 424.43 мөнгийг төлөх үүрэгтэй байна гэж үзэхээр байна. Тэгэхээр энэ үүргийг үндсэн зээлдэгч Б. төлөхгүй бол тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцааны гэрээнд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангах хуулийн зохицуулалттай байгаа. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 150 000 000 төгрөгийг үндсэн зээлийн хариуцагч Б. төлөхөөр тохиролцож байгаа бөгөөд төлж чадахгүй бол Б., И. нарын өмчлөлийн тухайн барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг бид хүлээн зөвшөөрч байна гэв.

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн өргөдөл, зээлдэгчийн анкет, 2018.11.01-ний өдрийн ЗГ0701180964 тоот Зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, ЗБ0701180964 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 11-13058******* тоот Барьцаалбар, Б., И. нарын нэр дээрх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202026290 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 000624054 тоот гэрчилгээ, төлбөрийн даалгавар, зээл, хүүний тооцоолол,15 500 төгрөгийн дүн бүхий баримт /хх-ийн 5-22/ зэргийг,

5. Хариуцагч талаас нотлох баримтаар, итгэмжлэлүүд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.16-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Б.ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 405067251 тоот дансны хуулга /хх-ийн 35, 38-39, 60-66,110/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.

6.Тус шүүхийн шүүгчийн 2023.04.12-ы өдрийн 45 дугаартай захирамжийн дагуу ******* ББСБ ХХК болон иргэн С.Чадраавал, нарын хооронд байгуулсан 20.07.*******-ний өдрийн ЗГ00000000001031 тоот Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүний тооцоолол, С.Чадраавалын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002451 дугаартай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, ******* дүгээр байрны ******* тоот 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээ /хх-ийн 84-92/,

Тус шүүхийн шүүгчийн 2023.05.15-ны өдрийн 6135 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.05.29-ний өдрийн 5/5203 тоот албан бичгээр ирүүлсэн Ү-2202002451 дугаартай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, ******* дүгээр байрны ******* тоот 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөл шилжсэн талаарх лавлагаа, холбогдох баримтууд /хх-ийн 132-155/ хэрэгт авагджээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б., И. нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 225 *******7 555 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 75 *******7 555 төгрөгөөр багасган 150 000 000 төгрөгийг хариуцагч Б.ээс нэхэмжилж, хариуцагч И.д холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Шүүхээс, нэхэмжлэлийн шаардлагын 150 000 000 төгрөгийн шаардлага болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудыг хангаж, нэхэмжлэгч нь хариуцагч И.д холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч Б. 2018.11.01-ний өдөр 95 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 30 хувийн, сард 2,5 хувийн хүүтэйгээр, барилгын засварын ажил гүйцэтгэх зориулалтаар зээл авсан боловч гэрээний үүргээ зөрчиж зээл, хүүнээс огт төлөлт хийгдээгүй тул зээлд 95 000 000 төгрөг, зээлийн хүүд 113 063 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139 041 төгрөг, нотариатын төлбөрт 15 500 төгрөг нийт 225 *******7 555 төгрөгийг төлөх үүрэг үүссэн боловч би зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлээ 75 225 555 төгрөгөөр багасгаж, 150 000 000 төгрөгийн зээл, хүүг Б. төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэхгүй бол хүчин төгөлдөр барьцааны гэрээний зүйл болох Б., И. өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй, хариуцагч И.гаас зээлийн үүрэг шаардаагүй, түүнээс татгалзаж байна гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч Б. нь дээрх нэхэмжлэлийг зөвшөөрч, тус байгууллагаас 2018.11.01-ний өдөр зээлсэн 95 000 000 төгрөг миний дансанд шилжиж орж ирсэн, надад зээлээ, хүүгээ төл гэдэг шаардлагыг тавьж байсан, төлбөрөөс нэг ч төгрөг төлж чадаагүй, нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн төлбөрийг 75 *******7 555 төгрөгөөр нэхэмжлэлээ багасгаж байгааг ойлголоо, би үлдэх 150 000 000 төгрөгийг төлж барагдуулна, төлж чадахгүй бол И. бид нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч байгаа гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч И.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул 1 жилийн гэрээний хугацаанд зээлийн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэлийн шаардлага 225 *******7 555 төгрөгт ямар хугацааны зээлийн хүү орж тооцогдсон нь тодорхойгүй, 2019.11.01-нээс 2023.11.01-нийг хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү тооцогдох ёстой, бидний тооцоогоор нийтдээ 138 913 424.43 мөнгийг төлөхөөр байна, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 150 000 000 төгрөгийг үндсэн зээлийн хариуцагч Б. төлөхөөр тохиролцож байгаа бөгөөд төлж чадахгүй бол Б., И. нарын өмчлөлийн тухайн барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг бид хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

4.1.Хариуцагч Б. нь ************** капитал ББСБ ХХК-иас 2018.11.01-ний өдөр 95 000 000 төгрөгийг сард 2,5 хувийн, жилийн 30 хувийн 12 сарын хугацаатай, барилгын засварын ажлыг гүйцээх зориулалтаар зээлсэн байх бөгөөд уг гэрээний дагуу зээлийн 95 000 000 төгрөгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид олгосон болох нь Б. болон нэхэмжлэгч байгууллагын хооронд байгуулсан ЗГ0701180964 тоот Зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн өргөдөл, анкет, 1528 тоот төлбөрийн даалгавар, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь Б.ийн эзэмшлийн 405067251 тоот дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

4.2. Талууд, зээлдэгч Б. нь дээрх зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Б., И. нартай ЗГ0701180964 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулан, хариуцагч нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Анкарагийн гудамж, 31/1 дүгээр байрны 3 дугаар давхарт байршилтай, 180 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь 2018.11.01-ний өдөр талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ, 11-130584 тоот барьцаалбар, 000624054 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдсон.

4.3. Зохигчдын хооронд байгуулсан ЗГ0701180964 тоот Зээлийн гэрээ, ЗГ0701180964 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.-т заасан шаардлагыг, мөн түүнчлэн 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.

 

5. Хариуцагч Б. болон нэхэмжлэгч байгууллагын хооронд байгуулагдсан ЗГ0701180964 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа 2019.11.01-нд дууссан байх бөгөөд гэрээний 2.2-т заасны дагуу болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасны дагуу зээлдэгч нь авсан зээл болон зээлийн хүүг буцаан төлөх үүргийг, гэрээний 2.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасны дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зээлийн гэрээний хугацаанд болон түүнээс хойш хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгад дурдагдсанаар 2022.10.20-ныг хүртэл хугацаанд зээлдэгч буюу хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт ямар нэгэн төлбөр төлөөгүй буюу гэрээний хугацааг 1083 хоногоор хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн байна.

 

6. Зээлдэгчээс зээлийг төлүүлэх талаар нэхэмжлэгч байгууллагаас байнга шаардаж байсан талаар хариуцагч Б. маргаагүй бөгөөд Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцвол, Б. нь зээлийн гэрээний хугацаанд зээл 95 000 000 төгрөг, зээлийн хүүд 28 4******* 918 төгрөгийг тус тус төлөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн гэрээний хугацаа 2019.11.01-нд дууссанаас хойш 2022.10.20-ныг хүртэл хугацаанд 1083 хоногийн хугацаа хэтрүүлж, хэтэрсэн хугацааны хүүд 84 641 096 төгрөг хуримтлагджээ.

 

7. Талуудын хооронд байгуулсан ЗГ0701180964 тоот Зээлийн гэрээ-ний 1.2.3-т Нэмэгдүүлсэн хүү: Үндсэн хүүний 20 хувь... гэж, 2.3.-т Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн хүүгээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-т зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр байх тул гэрээний хугацааг хэтрүүлсэн 1083 хоногт 139 041 төгрөгийг хариуцагч Б. төлөх үүргийг хүлээсэн байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах бүрэн эрхтэй бөгөөд уг эрхийн хүрээнд нэхэмжлэгч байгууллага нь нийт 225 *******7 555 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 75 *******7 555 төгрөгөөр багасган 150 000 000 төгрөгийг хариуцагч Б.ээс нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 150 000 000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан бичиг баримтыг нотариатчаар гэрчлүүлсний зардалд 15 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах шаардлагыг биелүүлэхтэй холбоотой нэхэмжлэгчийн үүрэг тул дээрх зардлыг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй болно.

 

10. Эдгээр үндэслэлүүдээр, хариуцагч Б.ээс 2018.11.01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 150 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч И.гаас зээлийн төлбөр гаргуулах шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Б. зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол талуудын хооронд байгуулагдсан ЗГ0701180964 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ.

 

11. Хэрэгт авагдсан, ******* ББСБ ХХК болон иргэн С.Чадраавал, нарын хооронд байгуулсан 20.07.*******-ний өдрийн ЗГ00000000001031 тоот Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүний тооцоолол, С.Чадраавалын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002451 дугаартай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, ******* дүгээр байрны ******* тоот 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээ, тус орон сууцны өмчлөл шилжсэн талаарх лавлагаа зэрэг баримтууд хэрэгт хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 368 728 төгрөгөөс 1 354 237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 490 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.ээс 943 150 төгрөг, хариуцагч И.гаас 35 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., *******9 дүгээр зүйлийн *******9.1.-д зааснаар хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5.-д баримтлан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч И.д холбогдох зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасныг баримтлан хариуцагч Б. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох хариуцагч Б., И. нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202026290 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол /150/, Анкарагийн гудамж 31/1 дүгээр байрны 3 дугаар давхарт байрлах, 180 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 368 728 төгрөгөөс 1 354 237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 490 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.ээс 943 150 төгрөг, хариуцагч И.гаас 35 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хоног өнгөрснөөс хойш зохигчид хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА