Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2023/00855

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2023/00855

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00626/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, ерөнхий шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, ******* баг, ******* хороолол, ******* байр, *******од оршин суух ******* овогт Бадмаанямбуугийн ******* /*******3160, Утас: 4235/,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, ******* баг, ******* хороолол, ******* байр, од оршин суух ******* овогт /РД: 0568, Утас: 3188/,

Нэхэмжлэгч: дархан-Уул аймаг, *******, ******* баг, ******* хороолол, ******* байр, од оршин суух овогт ын /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан- ХК /РД: 2736012/-д холбогдох

 

Гэм хорын хохирол 73,626,277 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч ,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч , Б.*******, Ж. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн *******ын ******* баг, ******* хороолол, ******* байрны ******* 18 м.кв улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2022 оны 0******* сарын 27-ны өдөр Дархан- ХК нь засварын ажил хийж байхдаа нурааснаас болж орон сууцны хажууд баригдсан бидний орон сууц юу ч үгүй нуран унаж дотор нь байсан эд хөрөнгө бүгд эвдэж гэмтэж бид нарын эдэлж хэрэглэж байсан хувцас хунар эд хогшил хүнд бетонон хананд дарагдан, тэндээс ямар ч хүн эд хогшлоо авах аргагүй болсноос бүгд хогийн машинд ачигдаж хогийн цэг рүү аваачиж хаясан юм.

Энэ орон сууцыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар барьж ашиглалтад оруулахад улсын комисс хүлээж авсан баримт нь байдаг бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.******* нь гэдэг хүнээс орон сууц худалдах худалдан авах гэрээгээр 28,000,000 төгрөгөөр худалдан авахад эгч минь 30 хувийн мөнгийг төлж, өндөр настан ээж Ж. нь тэр үеэс эхлэн оршин сууж орон сууц нурах хүртэл 12 жил өргөтгөлөөр барьсан орон сууцанд амьдарсан билээ. Энэ орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн ХААН банкны ипотекийн зээлд хамрагдсан байгаа болно. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод байсан орон сууцаа зарж борлуулсны дараа доторх тавилга цахигаан хэрэгсэл, өөрийн болон хүүхдийн хувцас зэргийг бүгдийг нь *******ын ******* баг, ******* хороолол, 4/6 байрны *******од авчраад өөрөө хүүхдийнхээ хамт ирж очин амьдарч байсан билээ. Гэтэл Дархан- ХК 2022 оны 0******* сарын 27-ны өдөр 12 цагийн үед нь шугам засах ажил хийж гүйцэтгэх үедээ хөдөлмөр хамгаалалтыг хангалгүй орон сууцны хажуудах хөрсийг ухаж хариуцлагагүй хандсанаас болж орон сууц нуран унаж хамаг эд хогшил эвдэрч сүйдэн, настай ээж минь орон байргүй боллоо гэж сэтгэл санаагаар унаж, удаа дараалан өвдөж зовж эмнэлэгт хэвтэж иргэд бидний амьдралд хүнд хэцүү хохирол учирсан байхад Дархан- ХК нь ямар ч хохирол төлөхгүй, эрүүгийн хэрэг биш гэх мэтээр хэл ам хийж бүтэн 8 сар болоход ямар ч арга хэмжээ авахгүй нэг ч төгрөг төлөөгүй хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэх зэрэг тайлбар өгч байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч , Б.*******, Ж. бид нарт эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан Дархан- ХК-иас дахин барилгыг барьж ашиглах аргагүй болсон тул шинээр барих шаардлагатай болсон барилгын үнэ 48,028,277 төгрөг, хөдлөх эд хөрөнгө буюу эд хогшлын үнэ 14,240,000 төгрөг барилгын нуранга дор дарагдаж сүйдэж хогийн машинаар ачуулсан эд хогшил хувцас хунар эд хөрөнгийн үнэ 10,958,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээчинээр үнэлгээ гаргуулсан хөлс 400,000 төгрөг, нийт 73,626,277 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 526,085 төгрөгийн хамт яаралтай гаргуулж өгч туслалцаа үзүүлнэ үү. Манай ээжийн амьдарч байсан өргөтгөл нурсан гэдгийг Дархан даяараа мэдэж байгаа. Энэхүү үйл явдал нь 2022 оны 0******* сарын 27-ны өдөр болсон. Дархан-Ус сувгийн буруу учраас ирээд манай ээжээс уучлалт гуйгаад болсон асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлээд өгөх байх гэсэн болов ч шийдвэрлэж өгөөгүй. Миний хувьд Улаанбаатар хотод байсан хоёр өрөө байраа зараад дотор нь байсан бүх эд хогшил, хувцас хунарыг өргөтгөлд хийсэн байсан боловч тухайн үйл явдлын улмаас бүгд үрэгдсэн. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс надтай болон манай ээжтэй нэг ч удаа ирж уулзаагүй. Энэ үйл явдлаас хойш ээж маань сэтгэл санаа тавгүй, шөнө унтаж чадахгүй, сэтгэцийн өөрчлөлтэй болсон. Маш хэцүү байдалтай байгаа. Миний хувьд ээжийгээ асраад ажил төрөл алдагдаж сэтгэл санаа тогтворгүй хэцүү байна. Дархан-Ус сувгаас нэг ч төгрөг илүү авхыг хүсэхгүй байгаа. Нэхэмжилж байгаа үнийн дүнд миний эд хогшлын хэсэгхэн зүйл л орсон. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 14,240,000 төгрөг нь эд хогшил, 10,958,000 төгрөг нь хувцасны маань хэсэгхэн зүйл нь байгаа, үнэлгээний 48,028,277 төгрөг нь өргөтгөлийг дахин сэргээх мөнгө гэж тооцож гаргасан. Энэ үнийн дүнгээс бага мөнгийг нэхэмжилж байсан. Хэрэв тэр мөнгийг өгсөн бол ямар нэгэн асуудал үүсэхгүй байсан. Гэтэл явдаг газраараа яв гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Даран ХК нь 1965 оноос хойш Дархан-Уул аймаг, *******ынхаа төвлөрсөн ус хангамж, цэвэр бохир усны шугам сүлжээг 24 цагийн туршид засвар үйлчилгээг нь хариуцаж өдийг хүртэл ажиллаж ирсэн. 2022 оны 0******* сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг *******ын ******* багийн ******* хорооллын ******* байрны цэвэр усны шугамд гэмтэл гарч ус алдсан дуудлагаар манай байгууллагаас яаралтай гэмтлийг илрүүлэхээр ус хангамжийн албаны шугам хоолойн баргиад очиж ажилласан. Ажил хийж гүйцэтгэхдээ нийтийн үйлчилгээний албаны ковш экваторыг албанд нь хуваарилж өгсний дагуу гэмтсэн шугамыг илрүүлэхээр ажилласан. Энэхүү гэмтэл нь ус нэвчсэн байсан хөрсний нурангаас үүсэж тухайн өргөтгөл нурсан үйл баримт болсон. Энэхүү өргөтгөлийг нурахаас өмнө байгууллагын засварчин ухсан нүхэндээ орж гэмтлийг харж байгаад буцаж гараад тамхи

 

татах хооронд нурсан. Тухайн үед эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсан. Өргөтгөлийн

бичиг баримтын хувьд гарын үсэг дутуу, баталгаажаагүй мэргэжлийн хяналтын дүгнэлтээр давхар батлагдаж байгаа. Мөн инженер шугам сүлжээний байгууллагуудын зөвшөөрөлгүй, бэхэлгээ байхгүй. Тухайн өргөтгөлийг хүлээж авсан комиссын акт дээр гарын үсэг дутуу энэ нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. Манай байгууллага нь үндсэн чиг үүргийнхээ хувьд яаралтай дуудлагын дагуу ажилласан. Энэхүү хууль зөрчиж баригдсан өргөтгөлөөс үүсэх асуудлыг 2019 онд 01450 албан тоотоор мэдэгдэл өгсөн байгаа. Үүн дээр ямар нэгэн асуудал гарвал манайх хариуцахгүй гэсэн агуулгатай мэдэгдлийг хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтын шугам сүлжээний зураг дээр төв шугамаас байр хүртэл цэвэр усны оруулгаас 4.7 метр, бохир усны шугамаас 3.5 метр зайтай баригдсан. Энэ нь хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно гэж мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-т Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж баригдсан барилга юм. Энэхүү барилгын зориулалт нь зайрмагийн цехээр гэж байгаа энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэл дээр гараашны талаар бичсэн байсан гарааш бол байхгүй зураг болон бичлэг дээр ч байхгүй байсан байрнаас нэлээд зайтай гарааш бол байдаг гэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 6, 7 дахь тал/, -ийн барилгын ажлын төсөв /хавтаст хэргийн 13-22 дахь тал/, шинжээчийн хөлс бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 24 дэх тал/, -ийн эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, гэрэл зураг /хавтаст хэргийн 25-34 дэх тал/, ын эзэмшлийн эд хөрөнгийн үнэт зүйлсийн жагсаалт, гэрэл зураг /хавтаст хэргийн 35-48 дахь тал/, Үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалтаар засвар, шинэтгэл хийсэн орон сууцыг хүлээн авсан комиссын 1999 оны ******* сарын 28-ны өдрийн 100 дугаартай актын хуулбар, нүүр болон хажуугын план зургийн хуулбар /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүтгэлийн 000130675 дугаартай гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 52-53 дахь тал/, орон сууц нурах үеийн бичлэг сиди 1 ширхэг /хх-ийн 54 дэх тал/, зэргийг,

Хариуцагч нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10-07-026/19тай төлөв байдлын тухай албан бичиг /хх-ийн 70-71 дэх тал/, Дархан- ХК-ийн 2019 оны 0******* сарын 19-ний өдрийн 01/450 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 72 дахь тал/, хариу тайлбар /хх-ийн 74-75 тал/, гэрэл зураг /хх-ийн 101-123 дахь тал/, явуулсан баримт бичгийн бүртгэл /хх-ийн 124-126 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр , хариуцагч талын хүсэлтээр нарт хууль сануулж авсан мэдүүлэг, нэхэмжлэгч талын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас нотлох баримтаар авч шинжлэн судласан эрүүгийн хаасан хэрэг /хавтаст хэргийн 85-86, 100 дахь тал/-ийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч , Б.*******, Ж. нар нь хариуцагч Дархан- ХК-д холбогдуулан барилга орон сууц нурааснаас учруулсан гэм хорын хохирол 73,626,277 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Дархан- ХК 2022 оны 0******* сарын 27-ны өдөр 12 цагийн үед нь шугам засах ажил хийж гүйцэтгэх үедээ хөдөлмөр хамгаалалтыг хангалгүй орон сууцны хажуудах хөрсийг ухаж хариуцлагагүй хандсанаас болж орон сууц нуран унаж хамаг эд хогшил эвдэрч сүйдэн... барилгын үнэ 48,028,277 төгрөг, хөдлөх эд хөрөнгө буюу эд хогшлын үнэ 14,240,000 төгрөг барилгын нуранга дор дарагдаж сүйдэж хогийн машинаар ачуулсан эд хогшил хувцас хунар эд хөрөнгийн үнэ 10,958,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээчинээр үнэлгээ гаргуулсан хөлс 400,000 төгрөг, нийт 73,626,277 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч Дархан- ХК нь татгалзлын үндэслэлээ ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6-д төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх, шугамын тэнхлэгээс хоёр тийш 5 метрт хамгаалалтын зурвал тогтооно, 17.7-д хотын доторхи цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвал газартай байна, Ус хангамжийн албаны үйл ажиллагааны журмын 1.1-т Дархан хотын унд ахуй, нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээ, үйлдвэр, түймэр унтраах стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар тасралтгүй хангах, усан хангамжийн системийн ус олборлох, дамжуулах, түгээх, засвар үйлчилгээ хийх, шинэлчэх, хяналт тавих, хэрэгжүүлэх зэрэг ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино. Ус хангамжийн албаны үйл ажиллагааны журмын 4.4.3-т гарсан аваар гэмтлийг цаг хугацаа алдалгүй хурдан шуурхай найдвартай гүйцэтгэснээр усны алдагдал бууруулах гэснийг зөрчсөн. Тухайн өртгөтгөлийн талаар Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10-07-026/19тай дүгнэлтээр тухайн зайрмагны цехийн зориулалтаар хүлээн авсан актын үнэлгээгээр дунд үнэлгээтэй, хүлээн авсан гэх актад 2 гишүүн, гүйцэтгэгч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй, 6-р байрны барилгын үндсэн хийцэд эвдрэл гэмтэл үүсээгүй. Өтгөтгөлийн зураг төсөл ирүүлээгүй гэж дурьджээ. Үүнээс үзэхэд улсын комисс хүлээж авсан гэж үзэх боломжгүй байна. Иймд дураараа барилга байгууламж барьдаг, гэмтэл гарсан үед шуурхай үйл ажиллагаанд саад учруулдаг тохиолдлууд гардаг. Газрын зөвшөөрөл авсан ч бусад хууль, дүрэмд захирагдах үүрэгтэй. ...Иймд нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж маргажээ.

4.******* овогт Бадмаанямбуу овогтой ******* /РД:*******3160/ /нэг хүний өмч/ Дархан-Уул аймаг, *******, ******* баг, ******* хороолол, ******* байр, *******од байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгч тул дугаарт бүртгэж гэрчилгээг 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олгов гэснээс үзэхэд нэхэмжлэгч Б.*******т өмчлөх эрх үүссэн байна.

5.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ...*******ын 9-р баг Хээтэй хороолол 4/******* байрны гадна 2022 оны 0******* сарын 27-ны өдөр Дархан- ХК-ийн ажилчид Дархан-Уул аймгийн *******ын 9-р баг Хээтэй хороолол 4/******* байрны хажууд цэвэр усны шугам, хоолойд гарсан гэмтлийг засварлах ажил гүйцэтгэж байх явцад, цэвэр усны шугамын гэмтлийн улмаас хөрс дэвтэн гулгалт, нуралт үүссэний улмаас иргэн т 38,240,000 төгрөгийн хохирол болгоомжгүйгээр учруулсан, хохирлын хэмжээ нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинжийг хуульчилсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохирол хэмжээнд хүрэхгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл болох нь тогтоогдож байна гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн 221800444 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.

6.Дархан- ХК нь Дархан-Уул аймаг, *******, ******* баг, ******* хороолол, ******* байр, *******од байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2022 оны 0******* сарын 27-ны өдөр Дархан- ХК-ийн ажилчид Дархан-Уул аймгийн *******ын 9-р баг Хээтэй хороолол 4/******* байрны хажууд цэвэр усны шугам, хоолод гарсан гэмтлийг засварлах ажил гүйцэтгэж байх явцад, цэвэр усны шугамын гэмтлийн улмаас хөрс дэвтэн гулгалт, нуралт үүссэний улмаас гэмтээж бусдын эд хөрөнгийг устгасан гэдгийг зохигч маргаагүй үйл баримт тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд талууд гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр прокурорын тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй юм.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

Иймд нэхэмжлэгч нар нь дээрх хуульд зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч Дархан- ХКомпани нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

8.-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Өргөтгөлийн барилга 24,000,000 төгрөг, тавилга эд хогшлын үнэлгээний дүн 14,240,000 төгрөг, нийт 38,240,000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт авагджээ. /хх-ийн 24-3******* тал/

9.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо -ийн барилгын ажлын төсөвт тусгагдсан 48,028,277 төгрөгийг барилгын үнэ гэж, хөдлөх эд хөрөнгө буюу эд хогшлын үнэ 14,240,000 төгрөгийг -ийн дүгнэлтээр гарсан үнэ, барилгын нуранги дор дарагдаж сүйдэж хогийн машинаар ачуулсан эд хогшил хувцас хунар эд хөрөнгийн үнэ 10,958,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээчнээр үнэлгээ гаргуулсан хөлс 400,000 төгрөг, нийт 73,626,277 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч -ийн эд хөрөнгийн үнэлгээгээр барилга 24,000,000 төгрөг, тавилга эд хогшлын үнэлгээний дүн 14,240,000 төгрөг, нийт 38,240,000 төгрөг тогтоогдсон, шинжээчийн ажлын хөлс 400,000 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдон тогтоогджээ.

Нэхэмжлэгч ын эзэмшлийн эд хөрөнгө барилга нурахад үрэгдсэн эд хөрөнгийн жагсаалт гэж гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ...байраа зараад өөрийн болон хүүгийн хувцас, эд зүйлс байсан... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, энэ нь -ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүй, тухайн нурсан барилгад байсан эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нотлох үүрэгтэй бөгөөд 73,626,277 төгрөгөөс нотлогдсон хэмжээ болох 38,640,000 төгрөгийг хариуцагч Дархан- ХК-иас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 34,986,277 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6, 17.7, Ус хангамжийн албаны үйл ажиллагааны журмын 1.1, 4.4.3-т заасныг зөрчсөн, тухайн өртгөтгөлийн талаар Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10-07-026/19тай дүгнэлтээр тухайн зайрмагны цехийн зориулалтаар хүлээн авсан актын үнэлгээгээр дунд үнэлгээтэй, хүлээн авсан гэх актад 2 гишүүн, гүйцэтгэгч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй, 6-р байрны барилгын үндсэн хийцэд эвдрэл гэмтэл үүсээгүй. Өтгөтгөлийн зураг төсөл ирүүлээгүй гэж дурьджээ. Үүнээс үзэхэд улсын комисс хүлээж авсан гэж үзэх боломжгүй байна гэж маргаж байгаа боловч энэ нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйлдлийг зөвтгөхөөргүй байна.

 

11.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8******* зүйлийн 86.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүргийн дагуу хайр гамгүй хандсан, энэ бүгдээс харахад Дархан- ХК-ийн буруу гэж харж байна гэсэн дүгнэлт гаргасан, шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд уг гэм хорын хохирол гарахад хариуцагчийн гэм буруутай үйлдэл байна гэж дүгнэж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Дархан- ХК-аас 38,640,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч , Б.*******, Ж. нарт олгож, 34,986,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 5******* зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526,085 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан- ХК-аас 351,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Дархан- ХК-аас 38,640,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч , Б.*******, Ж. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 34,986,277 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526,085 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан- ХК-аас 351,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч , Б.*******, Ж. нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС

 

 

ШҮҮГЧИД З.ТУНГАЛАГМАА

 

 

Д.АЛТАНТУЯА