Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2023/00737

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2023/00737

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00653/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******,/-д холбогдох,

 

"Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

миний бие иргэн гэдэг хүнтэй 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Д талбайтай, орон сууцыг худалдан авч нотариатаар батлуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ авсан юм. Ингээд худалдан авсан байрандаа орох гэсэн боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байгаа учир иргэн миний худалдаж авсан Дархан-Уул аймгийн Д талбайтай, орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. Тухайн үед хариуцагчийн охин болох нь байраа зарах гэж байсан боловч нөхөр нь уурлаад заруулаагүй. Тиймээс аавынхаа байрыг зарахаар болоод худалдах худалдан авах гэрээ байгуулаад авсан. та байраа зарах дургүй байсан бол зарахгүй байж болох байсан. Заавал авна гэж хүчлээгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн нь Тэрбиш миний нэр дээр хариуцагчаар намайг байрнаас албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан байна. Би Пүрэв-Өлзийтэй өөрийн эзэмшлийн шинэ Дархан хуучин хорооллын 17 дугаар байрны 54 тоот 2 өрөө байраа 50 сая төгрөгөөр зарахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан, би байр зарсан мөнгөө авья гэтэл элдэв шалтгаан тоочиж нэг ч төгрөг надад өгөөгүй байна. Би Пүрэв-Өлзийгөөс байрны мөнгөө авьяа гэж олон удаа нэхсэн боловч худлаа үнэн шалтгаан тоочиж нэг ч төгрөг өгөөгүй өдий болж байна. Гэтэл байрны хөлсөө төлөөгүй байж намайг байрнаасаа гар би байрандаа ормоор байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Би байр хөлсөө гэрээнд заасан харилцан тохиролцсон 50,000,000 төгрөгөө авч байж байраа суллаж өгөх эрхтэй. Иймд би нэгч төгрөг аваагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж эрүүл бус үйлдэл хийж нэхэмжлэл гаргасныг би хэзээч зөвшөөрөхгүй төрийн шүүх ч энэ нэхэмжлэлийг хууль бус гэдэгтэй надтай санал нийлэх байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь манай хүү той хамтран арилжаа хийдэг байсан. Миний мөнгийг өсгөөд өг гээд харилцан тохиролцоод мөнгө өгөөд олохдоо олоод алдахдаа алдаад явж байсан. Миний хувьд нарыг хэдэн төгрөг алдсаныг мэдэхгүй байна. Пүрэв-Өлзий мөнгөө алдсаны дараа чи миний мөнгийг өсгөж өгч чадсангүй чамаас авах юм байхгүй аавынхаа байрыг зараад мөнгө өг гэж хэлсэн байсан. Нэхэмжлэгч нь надтай ирж уулзахдаа танай хүүд хотод очоод 50,000,000 төгрөг эгчээсээ аваад өгнө. Та байрны ордероо өгчих гэж хэлэхэд нь манай хүүд тус болох гэж байгаа юм байна очоод манай хүүд мөнгөө өгөөрэй гэж хэлээд байрны ордероо өгсөн боловч мөнгөө өгөөгүй өмнөх өрөндөө худлаа хэлээд миний байрыг авсан байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, (дугаар), шүүхээс ажиллагаа явуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан Дархан-Уул аймгийн Д талбайтай, орон сууцгаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн бүртгэж олгосон гэрчилгээгээр Хонин онход овогт Зоригоогийн Пүрэв-Өлзий нь Дархан-Уул аймгийн Д талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон байна.

 

3. Хариуцагч нь ...Нэхэмжлэгч нь манай хүү той хамтран арилжаа хийдэг байсан. Миний мөнгийг өсгөөд өг гээд харилцан тохиролцоод мөнгө өгөөд олохдоо олоод алдахдаа алдаад явж байсан. Миний хувьд нарыг хэдэн төгрөг алдсныг мэдэхгүй байна. мөнгөө алдсаны дараа чи миний мөнгийг өсгөж өгч чадсангүй чамаас авах юм байхгүй аавынхаа байрыг зараад мөнгө өг гэж хэлсэн байсан. Нэхэмжлэгч нь надтай ирж уулзахдаа танай хүүд хотод очоод 50,000,000 төгрөг эгчээсээ аваад өгнө. Та байрны ордероо өгчих гэж хэлэхэд нь манай хүүд тус болох гэж байгаа юм байна очоод манай хүүд мөнгөө өгөөрэй гэж хэлээд байрны ордероо өгсөн боловч мөнгөө өгөөгүй өмнөх өрөндөө худлаа хэлээд миний байрыг авсан байсан... гэж тайлбарладаг болно.

 

4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Д талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

 

5.Хариуцагч нь тус орон сууцанд оршин сууж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч д Дархан-Уул аймгийн Д талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

6.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан, энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрчээ.

 

7.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхээр заажээ.

Иймд өмчлөгч, нэхэмжлэгч хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагч саад болж байх тул шүүх зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь Иргэний хуулийн зорилго, зарчимд нийцнэ гэж үзэв.

Харин хариуцагч нь миний хүү той хамтарч арилжаа хийж байсан, тэрнийхээ өрөнд тооцож миний байрыг авсан гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч надад одоо болтол мөнгөө өгөөгүй гэж маргаж байгаа ч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, нотлох эрх, үүрэг нь хариуцагч д байжээ. Иймд шүүх хариуцагчийн дээрх хариу тайлбарт дүгнэлт өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Д талбайтай, орон сууцны зориулалттай, бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч гөөс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС