Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2023/00638

 


 

 

 

2023  02  06  184/ШШ2023/00638

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 31 тоот хаягт оршин суух ******* овогт *******ын *******/РД-*******/-ын

 

Хариуцагч: ******* дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 33а тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ийн /РД-/-т холбогдох

 

225 м.кв талбай бүхий хашаатай газар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн би 2004 онд ******* дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 24 дүгээр гудамжны 31 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн төрсөн ээж овогт ы д худалдаж авч өгсөнөөр ээж маань 2010 оны 4 дүгээр сард өөд болтлоо амьдарч байсан. Тухайн үед би аймагт амьдардаг байсан ба амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод ирж чадахгүй байсаар 2017 оны 11 дүгээр сард өвлөх эрхээр өөрийн хүүгийн нэр дээр шилжүүлж авсан боловч би орон нутагтаа амьдарч байсан. 2019 онд Улаанбаатар хотод оюутан болсон төрсөн хүү М.*******од уг газрыг шилжүүлсэн. Энэ шилжилт хөдөлгөөн хийж байх явцад өөрийн хашааг кадастрын зургийн дагуу биш зөрүүтэй зөрчилтэй гэдгийг мэдсэн. Ээж минь өндөр настай хүнд өвчтэй учир хашаагаа өөрөө хатгаж чадахгүйг далимдуулж газраас нь таслаж хашаа хатгасан гэж үзэж байна. Ингээд хариуцагч Ц.тай уулзаж учир байдлаа хэлж миний өмчлөлийн газар болох кадастрын зургийн 2 дугаар цэгээс 3, 4 дүгээр цэг хүртлэх уртаараа 26 м, 2 дугаар цэгээс дотогшоо 1 дүгээр цэг хүртэл 3, 4 цэгээс дотогшоо 5 дугаар цэг хүртлэх 10 м газрыг чөлөөлж өгөхийг хэлхэд одоо нааш цааш гээд яах вэ танайх газраа зарвал би худалдаж авъя гэж хэлсэн боловч миний хэлсэн үнэ ханшаар авахгүй өөрөө үнээ хэлээд хэлсэн үнээ 2 хувааж өгнө гэсэн учраас тохиролцож чадаагүй тэгээд Ковидын үеийн нөхцөл байдлаас болоод хүлээж байгаад 2022 оны 0З дугаар сарын 30-ны өдөр газраа чөлөөлж өгөхийг эв зүйгээр гуйсан боловч хэл амаараа доромжилж, наад асуудлыг чинь шууд надад ашигтайгаар шийдээд өгөх дээгүүр албаны хүн байгаа чи надыг яаж ч чадахгүй гэж үг сонсохгүй хөөж айлган сүрдүүлсэн тул бид хууль дүрмийн дагуу газрын кадастрын албанд хандаж дахин төлбөр төлж газрынхаа кадастрын зургийг гаргуулж, өөрийн хашааныхаа байх ёстой 4 цэгийг тавиулсан. Гэтэл хариуцагч Ц. нь кадастрын албаны цэг тавьсан тэмдэглэгээг авч хаяад цэг тавиулж хашаанд орлоо гэж хэл ам хийсэн. Ийм учраас Иргэний шүүхэд хандаж байна. Иргэн М.*******, И. Бибиш бидний газрыг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү. Жич: Хариуцагч Ц. нь бидний газрыг чөлөөлж өгсөн ч өөрт нь ямар ч хохирол байхгүй. Манайд чөлөөлж өгөх газрын хэмжээнээс илүү газрыг гэрийнхээ баруун талын айл болон хойд талын айлаасаа өөрийнхөө "Г" хэлбэрийн газрыг чөлөөлүүлж авах боломжтой гэжээ. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 225 м.кв газар чөлөөлүүлэх, хариуцагчаас 120.000 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүхэд өгөхийн тул кадастрын зураг хийлгүүлсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 80.000 төгрөг, шүүх хурлын дараа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр арын 2 цэгийн кадастрын зураг 40.000 төгрөг болсон. Би аймагт амьдардаг байсан. Энэ газар миний ээжийн нэр дээр байсан. Ээж маань 2010 онд нас бараад түүнээс хойш ирэн очин байж байгаад, 2017 онд ирэхэд миний нэхэмжилж байгаа Ц.ын газар эзэнгүй, газар эзэмшиж байсан хүмүүс нь нас барсан учраас би хашаагаа сунгаж тавьж чадаагүй. 2019 онд эзэнтэй болсон байхаар нь газраа авъя гэхэд Ц. зөвшөөрөхгүй байсан учраас тухайн үед ******* дүүргийн Газрын албанд очиж нөхцөл байдлаа хэлэхэд өмчилж өгсөн газрыг айл татаад авчихсан байвал манайхаас шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах ёстой гэж хэлсний дагуу шүүхэд хандаад явж байна. Өмчлөгч нь М.******* гээд манай хүү байгаа. Одоогоор манай хүү Хятад улсад оюутан учраас миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байгаа. Нэхэмжлэгч М.*******ын өмчлөлийн газраас хариуцагч Ц. 225 м.кв газрыг хашаалсан. Үүнийг чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цэг тогтоолгохоор 120.000 төгрөг гарсныг нэхэмжилж байна. 1 тал банзан хашааг чөлөөлөх шаардлагыг гаргасан. Уг баримт нотлох баримтын шаардлага хангахгүй гэж байна. Эдгээр баримтуудыг наас авсан QR кодтой болсон. QR кодоор мөнгө тушаасан он, сар, өдөр байгаа хүчин төгөлдөр баримт. Манай хашаа гэж маргаагүй, хашааг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. 225 м.кв газрыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна. Шүүхийн журмаар үзлэг хийсэн. Дараа нь Тэнхлэг уул ХХК мэргэжлийн байгууллага 225 м.кв орсон байна гэдгийг маш тодорхой гаргаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, дэмжиж байна. Ц.аас заавал мөнгө төгрөг аваад байх шаардлага байхгүй. Гаргаагүй баримт гэвэл н.Батбаатар шүүх хурал болдог өдөр манай хадам ээж нас барсан. Яг Ц. тэр газрыг худалдаж авахдаа зөрчилтэй гэдгийг мэдэж байсан. Тэгээд танай дүүгийн газар руу орчихсон зөрчилтэй байна. Танай дүү дараа нь хэл ам хийхгүй гэсэн баталгаа байна уу гээд миний төрсөн эгч ах 2-оос асуугаад явж байсан. Ц. зөрчилтэй гэдгийг мэдсээр байж авсан. Байгаагаар авсан гэдэг нь үнэн гэхдээ зөрчилтэй гэдгийг мэдсэн. Өнөөдөр Ц.т 0.7 га газар нь ар талын хашаанд байж байна. Надад Ц.аас газраа авахгүй бол 300 м.кв газартай үлдэх болчхоод байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ингэж тайлбарлаж байна гэж ойлгосон. Анх авахад энэ хашаагаар байсан энэ хашаагаар худалдаж авсан учраас энэ газар зөрчилгүй, хүний газрыг хашиж аваагүй гэдэг боловч тийм биш гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой болсон гэж ойлгож байна. Нэхэмжлэгч М.******* яагаад нэхэмжлэл гаргасан гэхээр хэмжээгээр нь газраа эзэмшихээр, хуулийн дагуу эрхээ эдэлж үүргээ гүйцэтгэе гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Ц.аас 225 м.кв газраа чөлөөлж авъя. Шинжээчийн дүгнэлт, бодит байдал дээр маргахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц. нь 1969 оны 10 дугаар сарын 03-ны өдөр аймагт төрсөн. 53 настай. 2018 оны 05 дугаар сард иргэн овогтой аас худалдах, худалдан авах гэрээгээр ******* дүүргийн 24 дүгээр хорооны 24 дүгээр гудамжны ЗЗа тоот 0,7 га газартай, 4x4 харьцаатай өвлийн байшинтай хашаа, байшинг худалдан авч Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан. Түүнээс хойш одоог хүртэл миний бие гэр бүлийн хамт амьдарч байна. ******* дүүргийн 24 дүгээр хороо, 24 дүгээр гудамжны 31 тоот хаягт байсан хуучин айл нь тогны төлбөрийн өртэй гээд манайхаас тог татаж бид энгийн харилцаатай байсан. Гэтэл иргэн М.*******, гэх хүмүүс 2020 оноос хойш дээрх хаягт ирж амьдарсан. Энэ хугацаанд надтай ямар нэгэн газрын маргаан үүсгээгүй, ямар нэгэн асуудал яриагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан худалдах, худалдан авах тухай яриа гаргаагүй болно. Иймд иргэн М.*******, нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 225 м.кв газрыг чөлөөлүүлэх, хашаа чөлөөлүүлэх дээр нь кадастр зураг хийлгэсэн 120.000 төгрөг гаргуулах гэсэн 3 үндсэн шаардлагаар хариуцагчаас нэхэмжилж байна. 120.000 төгрөг зарцуулж кадастрын зураг хийлгэсэн гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар нотлоогүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Хашаалсан хашааг манай хашаа гэж байна. Гэрчийн мэдүүлэгт байгаа анх 2002 онд 4 тал хашааг Ц.т худалдсан хүн анх хашаалсан Ц.ын өөрийнх нь хашаа, хашааны банз нь Ц.ын өөрийнх нь өмчлөлд байгаа хашаа байгаа. Тэгэхээр хашаа чөлөөлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 225 м.кв газар М.*******ын өмчлөлийн газар учраас чөлөөлүүлж өгнө үү гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан байгаа баримтуудаас 225 м.кв газар Ц.ын газар руу орсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа хуулийн эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэж давхацсан гэсэн байдлаар нэхэмжлэл гаргадаг. Сүүлд шүүхийн журмаар шинжээч томилогдож тухайн дүгнэлт нь давхацсан газрын хэмжээнд зөрчил гарч зөрүүтэй байдал гарсан. Өнөөдөр энэ газар маргаантай зөрчилтэй гэдэг нь албан ёсоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Газрын албанаас эзэмших эрхийг Ц.т шилжүүлэхдээ газрын албаны мэргэжилтэн хашаалсан газрыг кадастрын зурагтай нь тулгадаг ингэж тулгаж үзээд хашаалсан хашаатай 700 м.кв давхцалгүйгээр кадастрын зурагт тохирч байсан учраас эзэмших эрхийг шилжүүлж хууль ёсны эзэмшигч эрх бүхий байгууллагаас гаргасан кадастрын зураг гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан гэрчилгээ нь хүчин төгөлдөр хэвээрээ, ямар ч зөрчилгүй тухайн тухайн газрыг Ц. эзэмшиж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл болон тодруулсан шаардлага/хх 1, 114, 207, 217 дугаар тал/, ******* дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн толорхойлолт/хх 3 дугаар тал/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 4 дүгээр тал/, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт болон эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг/хх 6-7 дугаар тал/, нэхэмжлэгчийн хаягийн ХУР системийн мэдээлэл/хх 8 дугаар тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар/хх 9 дүгээр тал/, итгэмжлэл/хх 10, 23 дугаар тал/, Өвлөх эрхийн гэрчилгээ холбогдох баримтууд/хх 11-13 дугаар тал/, ХХК-ийн тдорхойлолт/хх 75 дугаар тал/, ХХК-ийн шилжүүлгийн баримтууд/хх 219-220 дугаар тал/ зэрэг,

 

Хариуцагч талаас хариу тайлбар/хх 19 дүгээр тал/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/хх 31 дүгээр тал/, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг/хх 32 дугаар тал/, итгэмжлэл/хх 34 дүгээр тал/ зэрэг,

 

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх 44-64 дүгээр тал/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* дүүргийн газрын албанаас хариуцагч Ц.ын эзэмшлийн газрын хувийн хэрэгт авагдсан баримтууд/хх 81-101 дүгээр тал/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр ыг асуусан тэмдэглэл/хх 110-113 дугаар тал/, шүүхийн санаачилгаар Нийслэлийн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас иргэн М.*******, Ц. нарын өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хувийн хэрэгт авагдсан баримтууд/хх 123-154 дүгээр тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас хуучнаар болон иргэн М.*******, Ц. нарын өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хувийн хэрэгт авагдсан кадастрын зураглалууд/хх 167-177 дугаар тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэх, хуулийн этгээдийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл/хх 191-199 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* хариуцагч Ц.т холбогдуулан анх Нийслэлийн ******* дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 31 тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 533 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа өөрчлөх болон нэмэгдүүлэх байдлаар өмчлөлийн 225 м.кв талбай бүхий хашаатай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, газрын эргэлтийн цэг буюу хил зааг тогтооход гарсан зардалд 120.000 төгрөг гаргуулахаар тодруулсан байна.

  Нэхэмжлэгч тал ******* дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 24 дүгээр гудамжны 31 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг эмэг эх Д.эс 2017 оны 11 дүгээр сард өвлөх эрхийн журмаар шилжүүлж авсан боловч уг хашаа нь кадастрын зургийн дагуу биш зөрүүтэй зөрчилтэй гэдгийг мэдэж, кадастрын зургийн 2 дугаар цэгээс 3, 4 дүгээр цэг хүртлэх уртаараа 26 м, 2 дугаар цэгээс дотогшоо 1 дүгээр цэг хүртэл 3, 4 цэгээс дотогшоо 5 дугаар цэг хүртлэх 10 м газрыг хариуцагч хашаалсан байдалтай чөлөөлж өгөхгүй байгаа эвээр зохицоогүй тул уг 225 м.кв талбайг, 1 тал банзан хашааны хамт чөлөөлүүлэх, цэг тогтоон хэмжилт хийлгэхэд гарсан зардлаа гаргуулах үндэслэлтэй, хариуцагч Ц. өөрийн эзэмшиж маргаж буй 33 а тоот хашаа кадастрын зургийн зөрчилтэй гэдгийг мэдсээр байж худалдаж авсан, түүний 0.7 га газар нь ар талын болон баруун талын хашаанд г хэлбэрээр өөр айлууд хашаалсан тул түүний эрх зөрчигдөөгүй нэхэмжлэл үндэслэлтэй гэж маргаж байна.

Хариуцагч Ц. ******* дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 24 дүгээр гудамжны 33а тоот хаягт байршилтай, 18634316885977 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг ын аас худалдах, худалдан авах гэрээгээр 4x4 харьцаатай өвлийн байшин, хашааны хамт худалдан авч газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээгээр 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эзэмшиж, 2020 оноос хойш дээрх хаягт амьдарсан, уг хугацаанд М.******* газрын маргаан үүсгээгүй тул 225 м.кв талбайтай газар, хашаа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, кадастрын хэмжилт хийлгэн хил зааг тогтоолгосон 120.000 төгрөгийг нотлох баримтаар нотлоогүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.******* нь Нийслэлийн ******* дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 31 тоот хаягт байршилтай /хуучнаар / нэгж талбарын дугаартай 533 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ гаргуулан өмчилж, хариуцагч Ц. нь ******* дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 24 дүгээр гудамжны 33а тоот хаягт байршилтай, 1801204122/хуучнаар 18634316885977/ нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эзэмших эрхийн 00074386 дугаартай гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу эзэмшиж, талууд уг газарт өөрсдөө болон гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог./хх 4, 31 дүгээр тал/

Зохигчдын маргаж буй өмчлөлийн болон эзэмшлийн газрууд газрын кадастрын зургаас зөрүүтэй байдлаар хашаалсан байдалтай нэхэмжлэгчийн газраас зарим хэсгийг хариуцагч тал эзэмшиж байх ба эрх бүхий байгууллагаас уг газруудыг давхардуулан болон нэгж талбарыг давхцуулан олгоогүй болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас ирүүлсэн кадастрын муж тогтоосон зураглал, талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулж үзэхэд хариуцагч Ц.ын эзэмшлийн нэгж талбарын 1801204122 дугаартай газрын кадастрын зургийн 5/х-634852,43, у-5314848,30 тэнхлэг/ цэг, 4/х-634848,02, у-5314864,50 тэнхлэг/ дугаар цэг бүхий зүүн урд зүгт 23,77 м талбай бүхий цэг нь нэхэмжлэгч М.*******ын өмчлөлийн нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн 1/х-634834,76, у-5314820,56 тэнхлэг/ цэг, 2/х-634829,85, у-5314840,76/ цэг бүхий баруун хойд зүгт 23.77 м урт талбай давхцалгүй байх ба уг цэгээс хойш болон урагшаа зохигч талуудын газрын хил зааг тогтоогджээ./хх 172, 174 дүгээр тал/

Газар зүйн байршлаар өмчлөл, эзэмшлийн газрууд хойд зүгт хариуцагчийн, урд зүгт нэхэмжлэгчийн газар байрласан, маргаан бүхий хашаалсан гэх 225 м.кв талбай бүхий газар нь нэхэмжлэгчийн хойд, хариуцагчийн урд зүгт байрлах ба хашаагаар тодорхойлбол 225 м.кв талбай бүхий газар хариуцагчийн хашааны дотор талд ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлалтай болох нь шүүхээс газар дээр нь үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, эргэлтийн цэгийн хүлээлгэн өгсөн акт, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогддог.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр томилсон ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хил зааг руу хариуцагчийн хашаалсан газар буюу урд талын хашаалсан 225 м.кв талбай орсон болох нь тогтоогдож байх тул уг хэсгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Үүнээс гадна нэхэмжлэгч болон хариуцагч нарын хашаалсан гэх газрууд хэн аль нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн кадастрын зураглалаар хил зааг буюу эргэлтийн цэгээр хашаалаагүй болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон боловч талууд уг асуудлаар маргаагүй, энэ нь хариуцагч талд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигч талуудын гаргасан тайлбар, ******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас ирүүлсэн баримтууд, үзлэгийн тэмдэглэл, хавсралт, шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл нэхэмжлэгчийн өмчлөлийн 533 м.кв талбай бүхий газраас хариуцагч зарим хэсэг болох 225 м.кв талбай бүхий газрыг хашаалсан байдалтай, уг тайлбайд байшин байгууламж байхгүй боловч хашааг хариуцагч тал татахгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал нь өмчлөгч уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, цаашлаад захиран зарцуулж чадахгүй байгаа гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байна.

Талуудын хооронд иргэний эрх зүйн ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй байна.

Бусдын эзэмшлийн газарт эрх бүхий байгууллага буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч хашаалсан байдалтай байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагч Ц. үндэслэлгүйгээр бусдын газрыг эзэмшсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж,

Мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж тус тус хуулиар зохицуулсан байна.

  Нэхэмжлэгч М.******* нь уг үл хөдлөх эд хөрөнгө болох газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь 000563188 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар, хашааг чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь хуульд нийцэж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон байх ба хариуцагч зохих зөвшөөрлийн дагуу уг нэхэмжлэгчийн 225 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байгаа гэх байдал нь баримтаар тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч маргаан бүхий 31 тоот 533 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь газар өмчлөх эрхийн гэрчилгээ, бусад нотлох баримтаар тогтоогдсон.

Иймд маргаан бүхий М.*******ын өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 31 тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 533 м.кв талбайтай, 000563189 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий газрын хойд хэсгийн 225 м.кв талбай бүхий газар, 23,77 м урт бүхий хашааны хамт хариуцагч Ц.ын хууль бус эзэмшлээс тус тус албадан чөлөөлөн шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч нь газрын кадастрын үйл ажиллагаатай холбогдуулан маргаан бүхий газруудын өмчлөл, эзэмшлийн хил заагийг тогтооход гарсан зардал буюу хохиролд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 80.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр арын 2 цэгийн кадастрын цэг тогтоолгон хэмжилт хийлгэсэн 40.000 төгрөгийг төлсөн үндэслэлээр буцаан шаардсан нь үндэслэлтэй холбогдох QR код бүхий ны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж заасан тул өмчлөгчийн эрхийг зөрсөнөөс уг зардлыг төлөхөд хүрсэн гэж үзэн ханган шийдвэрлэв./хх 219-220 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 74.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******од олгож, хариуцагч Ц.аас шинжээчийн зардалд 130.000 төгрөгийг гаргуулан шинжээч ХХК-д олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******ын өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 31 тоот хаягт байршилтай, /хуучнаар / нэгж талбарын дугаартай 533 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн гэрчилгээний 000563189 дугаар, өмчлөх эрхийн Ү-2201051621 дугаар бүхий газрын хойд хэсгийн 225 м.кв талбай бүхий газар, 23,77 м урттай хашааг хариуцагч Ц.ын хууль бус эзэмшлээс тус тус албадан чөлөөлж, хариуцагч Ц.аас хохиролд 120.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******од олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 74.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******од, шинжээчийн зардалд 130.000 төгрөг гаргуулан шинжээч ХХК нарт тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б