Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2023/01421

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023             04              07                                            184/ШШ2023/01421

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 21 дугаар хороо, *******ын 2 дугаар гудамжны 27 тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүргийн 6 дугаар хороо, ны гудамж, өөрийн байр хаягт оршин байх “ийн ******* дүүргийн , ийн хэлтэс" төрийн байгууллага/РД-/-д холбогдох

 

Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл, эс үйлдэл/шийдвэрийн/-ийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 32.281.096 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин, олговорт 2.672.080 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оноос эхлэн 21 насандаа ******* дүүргийн 10 дугаар хороонд нийгмийн ажилтны албан тушаалд томилогдон ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тэр үед хорооны нийгмийн ажилтан хөдөлмөр эрхлэлт, тай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг байсан. 2008 онд , хэлтэс тусдаа болж хороодод хороо хариуцсан нэг цэгийн ажилтны орон тоо нэмэгдэж ажиллахаар болсон. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус дүүргийн 2 дугаар хорооны хөдөлмөр, асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг , хэлтсийн даргад холбогдуулан дэх хэргийн анхан шатны шүүхэд хандан гарган дэх хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ******* дүүргийн , хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтний ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж уг ажлын байранд үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага илүү хангаж байгаа ажилтныг сонгон шалгаруулж дахин шинэ акт гаргахыг уг хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц уг шийдвэрийн талаар ******* дүүргийн , хэлтэс рүү удаа дараа залгаж асуухад “хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт болно, бидний эрх хэмжээний асуудал” гээд сонгон шалгаруулалт хэзээ, хаана болох талаар хариу өгч байгаагүй. Тус хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүргүүлсэн мэдэгдэх хуудаст “...шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлын хүрээнд тус хэлтсээс ажлын хэсэг томилогдон сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд ажлын хэсгээс ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байна” гэж шийдвэрлэсэн талаар дурдсан. Энэхүү мэдэгдэлд дурдсан асуудлыг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн хөдөлмөр, газрын даргад гомдол гаргасан, мөн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдаагүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа гомдол гаргасан. М.******* би 2019 оны 02 дугаар сараас дэх хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 917 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Ийнхүү дуусгавар болсон үндэслэл нь ******* дүүргийн хөдөлмөр, газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хэсгээс ажлын байрны шаардлагыг гэх иргэн илүү хангасан тухай шийдвэрлэсэн. ******* дүүргийн хөдөлмөр, газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс ыг шаардлага, шалгуурыг илүү хангаж байна гэж сонгон шалгаруулаад 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дүгнэлт гарган уг дүгнэлтийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, түүнийг эс зөвшөөрч, тус хэлтсийн дарга, мөн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0258 тоот шийдвэрээр сонгон шалгаруулалт явуулж дахин шинэ акт гаргах үүргийг ******* дүүргийн хөдөлмөр, газрын дарга хүлээсэн боловч уг үүргийг биелүүлэлгүй 3 сарын хугацаа өнгөрсөн. Мөн дээрх шинэ актыг гаргаагүй бол уг маргаан бүхий акт буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох ёстой байхад хүчингүй болгоогүй. ******* дүүргийн хөдөлмөр, газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий акт гэж үзэх үндэслэлтэй байх тул 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг дэх хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг тус шүүхээс хүлээн авч хянан хэлэлцээд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0527 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилдаа эгүүлэн томилогдсон байгаа. Миний бие 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох хууль зүйн үндэслэлтэй байсан атал ******* дүүргийн хөдөлмөр, газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хууль бус дүгнэлтийн улмаас ахин шүүхэд хандан өнөөдрийг хүртэл ажилгүй байж эд хөрөнгийн эрх нь зөрчигдсөн учраас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хууль бус шийдвэр гаргаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн буруутай албан тушаалтан/байгууллага/-аас ажилгүй байсан хугацааны цалин орлогоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэн шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, өөрчилж байгаа. Хамтран хариуцагчаар ыг нэхэмжлэлийн 1 тал болох хариуцагчаас татгалзаж хасч байгаагаа тодруулж, өөрөөр хэлбэл ******* дүүргийн Халамжийн хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 02-ны өдрийн хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 32,281,096 төгрөг болон ээлжийн амралтын олговорт 2,672.080 төгрөгийг тус тус гаргуулж, уг цалин хөлс, олговроос суутгагдах нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ******* дүүргийн Халамжийн хэлтэст даалгаж өгнө үү. Монгол улсын Засгийн газрын “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 264 дугаар тогтоолын ТЗ-4-2 шатлалын цалин болох 557.996 төгрөгөөр 2018 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал 3 сарын үндсэн цалин, зэргийн болон алба хаасан хугацааны нэмэгдэл цалинд 2.008.249,24 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын ТЗ-4-2 шатлалын цалин болох 573.221 төгрөгөөр тооцон 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал 12 сарын үндсэн цалин, зэргийн болон алба хаасан хугацааны нэмэгдэл цалинд 8.122.136 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын ТЗ-4-2 шатлалын цалин болох 650.846 төгрөгөөр тооцон 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал 12 сарын үндсэн цалин, зэргийн болон алба хаасан хугацааны нэмэгдэл цалинд 9.192.34,96 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал 12 сарын үндсэн цалин, зэргийн болон алба хаасан хугацааны нэмэгдэл цалинд 9.162.750,96 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарыг дуустал 5 сарын үндсэн цалин, зэргийн болон алба хаасан хугацааны нэмэгдэл цалинд 3.795.625 төгрөг, нийт 32.281.096,01 төгрөг, 2018-2021 оны 4 жилийн хугацааны ээлжийн амралтын олговорт 2.672.080/623.964+623.964+712.076+712.076/ төгрөг гаргуулж өгнө үү. , хэлтсийн даргад холбогдуулан дэх хэргийн анхан шатны шүүхэд хандсан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болон 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус тус хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал гарсан. Энэ шүүхийн шийдвэртэй холбоотойгоор 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн шатны шүүхийн магадлал, мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын хэргийн шүүхийн нийт шүүгчдийн 8 дугаар тогтоол гээд нийтдээ 5 шийдвэр, магадлал, тогтоол гарсан. Иймд би анхны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаа буюу 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дэх хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн давж шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсноор би ажилдаа эгүүлэн орж, ажил амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч ******* дүүргийн хөдөлмөр хэлтсийн дарга буюу эрх бүхий албан хаагч, ажил олгогч нар нь намайг ажилд аваагүй. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилд орохоор өргөдлөө бичиж өгсөн. Тэр үед шүүхийн шийдвэрийг биелүүлээд намайг ажилд авсан бол өнөөдөр би Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсан. Гэтэл миний эрхийг зөрчиж маргаан гаргасан. Тэгээд дахин шүүхээр маргаж явсаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн тогтоол гарч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дагуу би дахин 2022 оны 04 дүгээр сард ажилд орох өргөдлөө өгч, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн хөдөлмөр хэлтсийн даргын дугаар тушаалаар ажилдаа эргэн орсон. Сонгон шалгаруулалттай холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Сонгон шалгаруулалт хийсэн хийгээгүй гэж маргаж явсаар сонгон шалгаруулалт хийгдээгүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон. Дахин сонгон шалгаруулалт хийхээр 3 сарын хугацаа нэмж өгсөн байдаг. Гэтэл дахиад сонгон шалгаруулалт хийсэн, хийгээгүй гэж маргаж байх явцад хүчингүй болсон. Гол үндэслэл нь сонгон шалгаруулалтад орох байсан н.Хашчулуун, М.******* гэсэн 2 хүн байгаа. хэргийн анхан шатны шүүхэд маргаж байх явцад явцад н.Хашчулуун өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр чөлөөлөгдсөн. н.Хашчулуун нь чөлөөлөгдсөнөөр цаашид үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг ******* дүүргийн хөдөлмөр хэлтэст үүрэгжсэн байх ёстой. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шатны магадлал хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагч нь шийдвэрт заасан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар шалгаруулалтад орох байсан тухайн албан тушаал эрхэлж байсан нэг албан хаагч нь төрийн албанаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэр заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн байхад тухайн нөхцөл байдалд учирсан дээрх хуулийн заалтад заасан албан тушаалыг эрхэлж байсан нөгөө албан хаагч болох М.*******г үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хэрэгжүүлээгүй байна гэж шүүхийн шийдвэрт заасан байна. Би ажиллах боломжтой байсан, гэтэл дахиад санаатай сонгон шалгаруулалт хийсэн гээд, үнэндээ хүн нь байхгүй ажлаас гарсан байхад тодорхой хэдэн материалыг бүрдүүлээд сонгон шалгаруулалт хийсэн болгоод, шүүх дээр очоод сонгон шалгаруулалт хийсэн хийгээгүй гээд материал татаад үздэг, ажлын хэсгийн дүгнэлт, ажлын хэсгийн тушаал, дүгнэлтийг хараад сонгон шалгаруулалт хийсэн байна. Төрийн албаны зөвлөлд хандахаар дахиад байгууллага руу албан бичиг явуулаад сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг тушаал, дүгнэлтийг үндэслэж, сонгон шалгаруулалт хийсэн байна гээд, ингээд шат шатанд нь явсан. Энэ байгууллага 2 удаа сонгон шалгаруулалт хийгээгүй. Эрх бүхий албан хаагч нь сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу шударгаар сонгон шалгаруулалт хийхийг үүрэгжилсэн байна. Гэтэл яагаад хийгээгүй юм бэ, санаатай илт эрх зөрчөөд, үйлдэл гаргаад яваад байна. Өнөөдөр би төрийн албан хаагч гэхдээ тухайн үед иргэн байсан. Төрийн албаны нөөцөд байгаа иргэн, ямар нэгэн тамга тэмдэг бариагүй, ажилдаа ороод амьдралаа болгоё гэж бодож явсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-нд ажлаас халагдах үед Эрүүгийн хуулиар миний охин хохирсон. Дээрээс нь ээж маань өнгөрсөн. Дээрээс нь ажлаас халагдсан надад хүнд хэцүү үед байсан. Би уйлаад байгууллагын дарга дээр орж байсан, намайг энэ байгууллагад 13 жил ажилласныг бодоод, өнөөдөр би ар гэрийн гажигдалтай давхар зовлонтой байхад та яагаад намайг халчихваа тэгэхэд 40 хэдэн хүн халах тоотой байсан. Та битгий хэл ам гарга 3 сарын хугацаанд чөлөө өгсөн гэж ойлгоорой, 3 сарын дараа хүрээд ир, эргээд ажилтан авна. Одоо та явж бай. 3 сарын дараа ирээд өргөдөлдөө охиныхоо хохирогч болсон ээжийнхээ нас барсны гэрчилгээг энэ бүгдийг хавсаргаад өгчихөө, бусдад ажилд ор гэж байгаа гэж битгий хэлээрэй гэсэн, би энэ үүднээс итгэж явсан. Надад чөлөө өгч байна гэж ойлгуулсан. Өнөөдөр сэтгэл санааны байдал, би ажилдаа орсон гэхдээ би шүүхэд маргаанд явж байгаа. Ажил дээрээ ажиллахдаа хүндрэлтэй байдаг. Би хувьд эрх зүйч мэргэжилтэй, би сургуулиа төгсчхөөд төрийн албаны шалгалтад ороод тэнцсэн. 2004 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. Төрийн албаны шалгалтад тэнцсэн түрүүлж олсон ажлын байр учраас төрийн албан хаагч болсон. Энэ байгууллагад чин сэтгэлээр ажиллаж байсан. Ажиллаж явцдаа нэг ч удаа акт авч үзээгүй, өнөөдөр би эрхээ хамгуулах гэж яваад байгаа нь шударга үнэний төлөө, хэн нэгэн хүнд хууртагдсан нь эрх бүхий албан хаагч амьдралын наад захын зовлон жаргалыг ойлгоод, зөв шударгаар шийдэх ёстой хүн, хүнийг хуурч энэ явж чадахгүй, хөөн хэлэлцэх хугацаан дуусчихна. Яаж чадахгүй гэдэг байдлаар надад хандсан. Эрх зүйч мэргэжилтэй ч хуулиас хэтэрхий хол явсан. Сайхан сэтгэлтэй сайн хүмүүстэй уулзаж, зөвлөгөө авсны үндсэн дээр хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэж, хэргийн анхан шатны шүүхэд хандаж чадсан гэв.

 

Хариуцагч ******* дүүргийн ийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ******* дүүргийн , ийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хууль бус дүгнэлтийн улмаас ахин шүүхэд хандан өнөөдрийг хүртэл эд хөрөнгийн эрх нь зөрчигдсөн учраас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хууль бус шийдвэр гаргаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн буруутай албан тушаалтан/байгууллага/-аас ажилгүй байсан хугацааны цалин орлогоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэн шүүхэд хандаж байна гэжээ. дэх хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны дугаартай шүүхийн шийдвэрээр: а/маргаан бүхий ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргахыг даалгаж, б/нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11,598,585 олгож, в/М.*******гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, г/шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий асуудлаар дахин шинэ акт гаргаагүй бол Б\32 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцохоор, д/нэхэмжлэгчийн ******* дүүргийн 2 дугаар хорооны хөдөлмөр эрхлэлт, ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн. Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу М.*******д ажилгүй байсан хугацааны олговор 11,598,585 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж, шүүхээс тогтоосон хугацаанд сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулснаар дээрх шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хангагдсан юм. хэргийн шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлд ******* дүүргийн , ийн хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан эрхлэлт, ийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг , М.******* нарыг хэн нь илүү сайн хангаж байгаа эсэхийг сонгон шалгаруулах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар уг албан тушаалд томилох эрх бүхий этгээдэд олгожээ. Иймд тус ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалтыг явуулж, уг ажлын байранд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага илүү хангаж байгаа ажилтныг сонгон шалгаруулж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий ******* дүүргийн , ийн хэлтсийн даргын дугаар тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэрүүд нь хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт болох нэхэмжлэгч М.*******г чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгосон агуулгаар гараагүй юм. дэх хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр, хэргийн давж шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн магадлалаар ******* дүүргийн , ийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноос бус М.******* ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан бөгөөд хуулийн уг зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчид гэм хор учирсан нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангахад хариуцагчийн гэм буруугаас гадна нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдсон байх шаардлагатай юм. Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг. Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл/эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ. Гэтэл хариуцагч ******* дүүргийн , ийн хэлтсийн гэм буруу болон нэхэмжлэгч М.*******д хохирол учирсан гэх байдал бүрэн нотлогдож, тогтоогддоггүй. Учир нь, хариуцагч байгууллагаас гаргасан М.*******г ажлаас чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалыг хууль бус шийдвэр болохыг шүүхээс тогтоогоогүй, хавтаст хэрэгт энэ талаар авагдсан баримтгүй, түүнчлэн уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж хариуцагчийн хувьд үзэж байна. дэх хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр М.*******г ажлаас чөлөөлсөн дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, улмаар уг тушаалыг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэх үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлд маргаан бүхий тушаалыг зөвтгөж гаргахыг даалгасныг дараагийн томилогдсон эрх бүхий албан тушаалтан уг ажилтныг ажилд нь авсан нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоож, шийдвэр биелүүлсэн гэх үндэслэлгүй. Тодруулбал, дээрх шийдвэрүүдэд ажилтныг ажилд нь эргүүлэн тогтоох талаар заагаагүй бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хариуцагчийн дугаар тушаалаар М.*******г ажилд томилж, цалин олгосон нь хариуцагч байгууллагын өмнө гаргасан ажлаас чөлөөлсөн шийдвэр болон түүнийг хянасан шүүхийн шийдвэртэй шалтгаант холбоогүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. , хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байдаггүй. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу ажлын байранд нь эгүүлэн томилсон. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Ажилд томилсон тушаал нь Төрийн албаны тухай хууль болон ийн тухай хуулийн заалтуудад үндэслэж гарсан болохоос биш нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг 2018 оны болон 2021 оны шүүхийн шийдвэрүүдэд үндэслэж гараагүй юм. Шүүхээс энэ бүх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. н.Хашчулуун нь байсан байгаагүй сонгон шалгаруулалтад хуурамч бичиг баримт ашиглаж сонгон шалгаруулалтад оруулсан гэдэг асуудлыг мэдэхгүй байна. Энэ талаар үнэхээр гомдолтой байсан бол нэхэмжлэгч тухайн үедээ хуурамч бичиг баримт ашигласан гэдэг байдлаар эрүүгийн журмаар юм уу, холбогдох Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж явах эрх нь нээлттэй байсан. Сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулахдаа хуурамч баримт бичиг ашигласан тэр нь ******* дүүргийн хөдөлмөр хэлтсийн буруутай үйл ажиллагаа байна эсхүл н.Мөнхбаяр, н.Энхтуул гэдэг хүмүүс нь хууль бусаар ийм ажиллагаа хийжээ гэдгийг тогтоосон үйл баримт байдаггүй. Нөгөө талаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо ямар арга аргачлалаар 2018 оны 10 сараас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа гэж, яагаад энэ хугацаагаар тооцож байгаа юм бэ, нөгөө талдаа яагаад 32,281,000 төгрөг, ээлжийн амралтын 2,672,000 төгрөг бодоод байгаа юм бэ гэдэг талаар тодорхой тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр гаргахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч оролцож байна. Гаргаад байгаа тооцоолол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурийг дэмжиж байна гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

 

-Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх1-3/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/хх 75-77/, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, хавсралт/хх 218-220, 221-224/, ******* дүүргийн эрхлэлт, ийн хэлтсийн амьжиргааны түвшний тодорхойлолт/хх4/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/хх 6-11/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 45/ зэрэг баримтыг гарган өгсөн.

-Хариуцагч талаас хариу тайлбар/хх 52/, тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбар/хх 86-88/, өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар/хх246-249/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар:

 

-хариуцагч ын хүсэлтээр дэх хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" шүүгчийн захирамж/хх 127-138/,

-нэхэмжлэгчийн хүсэлтээр дэх хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар шийдвэр/хх 142-153/, хэргийн шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар магадлал/хх 154-160/, дэх хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэр/хх 161-168/, хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар магадлал/хх 169-173/, Монгол улсын шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоол/хх 174-175/, “ийн ******* дүүргийн , ийн хэлтэс"-ийн даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаал/хх 236/ зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ийн ******* дүүргийн , ийн хэлтэст холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 31.500.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.*******гийн хүсэлтээр хариуцагч байгууллагын даргаар ажиллаж байсан гэх ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч нэхэмжлэгч М.******* хамтран хариуцагч аас татгалзан үндсэн хариуцагч ийн ******* дүүргийн , ийн хэлтэст холбогдуулан төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл, эс үйлдэл/шүүхийн шийдвэрийн/-ийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 32.281.096 төгрөг, ээлжийн амралтын цалин, олговорт 2.672.080 төгрөг гаргуулах, цалин хөлснөөс суутгагдах нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлага болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэн зарим хариуцагчаас татгалзсан.

Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ийн ******* дүүргийн , ийн хэлтсийн дарга удирдлагын буруутай үйлдэл, эс үйлдлээс болж ажлаас үндэслэлгүй халагдаж, шүүхийн шийдвэрт дурдсан Төрийн албаны тухай хуулийн дагуу ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчсөнөөс болж дэх хэргийн шүүхэд удаа дараа уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гарган шийдвэрлүүлж, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шат шатны шүүхийн 5 шийдвэрүүд гарсан, шүүхийн шийдвэрээр хариуцагчийн гэм буруу тогтоогдсон тул ажилдаа буцаан томилогдох хүртэл ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалин, нэмэгдлүүд, ээлжийн амралтын цалин зэргийг олгохгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг хийгээгүй ажилтны эрхийг зөрчсөн хэвээр байх тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч татгалздаг ба тус хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тоот тушаалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон, шүүхийн шийдвэрийн дагуу М.*******д ажилгүй байсан хугацааны олговор 11,598,585 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж, шүүхээс тогтоосон хугацаанд сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулснаар шүүхийн шийдвэрүүдийн хэрэгжилт хангагдсан, шүүхийн шийдвэрүүд нь нэхэмжлэгч М.*******г ажлаас чөлөөлсөн тус хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгосон агуулгаар гараагүй, хууль бус шийдвэр болохыг шүүхээс тогтоогоогүй, шүүхийн шийдвэр гараагүй, сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноос бус М.******* ажилд эгүүлэн тогтоолгох агуулгатай шүүхийн шийдвэр гаргаагүй, түүнийг ажилд нь эргүүлэн тогтоох агуулгын талаар заагаагүй, түүнчлэн хариуцагчийн гэм буруу болон нэхэмжлэгч М.*******д хохирол учирсан гэх байдал бүрэн нотлогдож тогтоогдоогүй, шалтгаант холбоо байхгүй, гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлээс заримыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Мөн дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч М.******* ******* дүүргийн ийн хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар мөн өдрөөс эрхлэлт, ийн асуудал хариуцсан 2 дугаар хорооны мэргэжилтнээр ажиллаж, төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээний ТЗ-4-2 зэрэглэлийн дагуу цалинжин одоог хүртэл ажиллаж байгаа талаар талууд маргаагүй.

Уг үйл баримтаас өмнө М.*******г 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ийн ******* дүүргийн , ийн хэлтсийн даргын дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлт, ийн асуудал хариуцсан 2 дугаар хорооны мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байх ба уг тушаалын үндэслэлийг хянуулан хүчингүй болгуулах болон урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг дэх хэргийн анхан шатны шүүхэд М.******* гарган тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар шийдвэр, хэргийн давж шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2218/МА2018/0396 дугаар магадлалаар ийн ******* дүүргийн , ийн хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтний ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу ******* дүүргийн , ийн хэлтсийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл тус хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” дугаар тоот тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 11.598.585 төгрөгийг гаргуулан М.*******д олгож, М.*******гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх ******* дүүргийн 2 дугаар хорооны хөдөлмөр эрхлэлт, ийн асуудал хариуцсан хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу ******* дүүргийн , ийн хэлтсийн даргаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 3 хүртэл сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд ******* дүүргийн , ийн хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” дугаар тоот тушаалыг хүчингүй болсонд тооцож, мөн зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч ******* дүүргийн , ийн хэлтсийн дарга нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан үндэслэл, шаардлага, шалгуур үзүүлэлтүүд тус бүрээр, хуульд заасан журмын дагуу шалгаруулалт явуулан захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг биелүүлэхээр шийдвэрлэсэн байдаг./1 дүгээр хавтаст хэргийн 142-160 дугаар тал/  

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч тус шүүхийн шийдвэрт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан үндэслэл, шаардлага, шалгуур үзүүлэлтүүд тус бүрээр, хуульд заасан журмын дагуу шалгаруулалт явуулсан захиргааны шинэ акт гаргах үүргээ хариуцагч үл биелүүлсэн, хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулалгүй тус байгууллагын даргын тушаалаар томилогдон ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг гэх хүн илүү хангасан талаар шуудангаар мэдэгдэх хуудас М.*******д хүргүүлсэн, М.******* хүлээн авсан, уг шүүхийн шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан ******* дүүргийн ийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт гарсан гэх үйл баримтууд тогтоогдсон.

Уг дүгнэлтийг нэхэмжлэгч М.******* эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэн ******* дүүргийн ийн хэлтсийн даргад холбогдуулан дэх хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасныг дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэр, хэргийн давж шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар магадлал, Монгол улсын шүүхийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн ******* дүүргийн ийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгон шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ./1 дүгээр хавтаст хэргийн 161-175 дугаар тал/

ийн ******* дүүргийн ийн хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгч М.******* эрхлэлт, ийн асуудал хариуцсан 2 дугаар хорооны мэргэжилтнээр ажиллаж байгаа болох нь тогтоогддог./1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар тал/

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримт, хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Хүчин төгөлдөр шийдвэрүүдэд хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн сонгон шалгаруулалт хийхдээ иргэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг тус байгууллагын даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлт, ийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн ажлаас чөлөөлсөн байдаг.

Гэвч уг орон тоо цөөрөхөөс өмнө ажиллаж байсан 2 албан хаагчийн нэг нь сонгон шалгаруулалт явуулахаас өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн атал М.*******тай сонгон шалгаруулалт явуулсныг шүүх үндэслэлгүй, М.*******г үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт тул дахин нотлохгүй юм.

Иймээс хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, М.******* нь тухайн албан тушаалыг эрхэлж байсан, орон тоо цөөрсөн гэх шалтгаанаар чөлөөлснийг анхан шатны шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж, тухайн хугацаа өнгөртөл дахин шинэ акт гаргаагүй бол чөлөөлсөн шийдвэр хүчингүй болохыг зааснаас гадна Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан тухайн орон тоо цөөрсөн боловч тухайн албан тушаалд ажиллаж байсан 1 албан хаагч байхад түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байжээ.

Мөн түүнчлэн М.*******г ажилд эгүүлэн томилсон гэх хариуцагч байгууллагын даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалын үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлүүдэд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, ийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, Засгийн газрын 2019 оны 09, 2020 оны 151, 472 дугаар тогтоол, ийн Засаг даргын 2015 оны А/633 захирамж зэргийг үндэслэсэн байдаг./1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар тал/

Уг тушаалын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дахин сэргээн эхлүүлсэн гэх гол хууль зүйн зохицуулалт болох ийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2 дугаар зүйлийг баримталсан байх ба уг заалтууд нь урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл байх ба энэ үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх тухай хууль зүйн заалтуудыг баримталсан байна.

Гэвч хариуцагч талын зүгээс уг үндэслэлийг тодруулахад тушаалын үндэслэл буруу гарсан гэх боловч уг тушаалын хуулбарыг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас шүүхийн журмаар гаргуулсан тул татгалзал үндэслэлгүй, уг татгалзлаа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч М.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээн урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны олговрыг гаргуулах үндэслэлтэй.

ийн тухай хууль/1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, ийн тухай хууль/2021 оны/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 32.281.096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч байгууллага 2018 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны цалинг олгон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэхэмжлэгчийн шимтгэл төлөлтийн тодорхойлолтод үндэслэн 2018 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарыг дуустал 45 сарын хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгохоор заасан тул ажилгүй байсан хугацааны олговорт 23.799.306/528.873,47*45=23.799.306/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, мөн ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулан хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулах үүрэгтэй тул уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагч ийн ******* дүүргийн ийн хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.481.790 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй./1 дүгээр хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч М.*******гийн ээлжийн амралтын цалинд 2.672.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь жилд 1 удаа амрах ээлжийн амралтын хоногууд нь нэхэмжлэлийн шаардлага болох 45 сарын хугацаанд багтсан бөгөөд түүний ажиллаагүй байсан хугацааны олговрыг  гаргуулан шийдвэрлэсэн, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговрыг давхардуулан олгох үндэслэлгүй, түүнчлэн  нэхэмжлэгч ажиллаагүй учраас ээлжийн амралтыг биеэр эдлэх боломжгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ийн ******* дүүргийн ийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 276,947 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 12-44, 103-114, 239-245 дугаар талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйг дурдав.

Сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, зохигч талуудаас түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.ийн тухай хууль/1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, ийн тухай хууль/2021 оны/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ийн ******* дүүргийн ийн хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 23.799.306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын цалин, олговорт холбогдох 11.153.870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ийн ******* дүүргийн ийн хэлтсээс 276,947 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ийн Иргэний хэргийн давж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.Б

 

 

ШҮҮГЧИД                                                 Г.Н

 

 

        Д.У