Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2023/00427

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2023/00427

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч, Ц.*******ын эрх залгамжлагч: Сэлэнгэ аймаг сум 1 баг, Дэлгэрхаан дэнжийн 1-00 тоотод оршин суух овогт ын Энхцэцэг /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг сум 1 баг, Дэлгэрхаан дэнж 1 гудамж 1-5 тоотод оршин суух овогт ийн ******* /РД: /-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн дугаар, нэгж талбарын дугаар ,.5 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эргэлтийн хөрөнгө болох авто машин улсын дугаар марк нь хөх өнгөтэй ачааны авто машин, мал 3 толгой үхэр, зөгий 19 бүл, улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч сум 1 баг, Дэлгэрхаан хаягт байрлах хувийн орон сууц, хашаа зэрэг нийт 51 сая төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөс Д.*******, Б.Энхцэцэг бид өөрсдөд оногдвол зохих хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******ын эрх залгамжлагч, нэхэмжлэгч Б.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн, хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Энхцэцэг, Ц.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн суманд оршин суух Б.Энхцэцэг, Ц.******* бид хоёрын төрсөн хүү *******ын ******* нь 2006 онд *******той гэр бүл болж 2007 онд нэг хүүтэй болсон. Миний хүү энэ үедээ эхнэр хүүгийн хамт 3-лаа манай хашаанд цуг амьдарч байсан. Хүү маань аав, ээждээ тусалж хамтын хөдөлмөрөөр ногоо тарьж зөгий үржүүлэх амьдардаг байсан. Гэтэл миний хүү 2016 оны 03 сарын 10-нд өвчний улмаас нас барж бидэнд хүнд үе тохиолдовч хуулиа дээдэлж хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ өгсөн болно. Хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон бидний өв хөрөнгө гэвэл тодорхой юм.

Энэ бүхэн хуулийн дагуу мөнгөн биет хэлбэрээр эрх бүхий хүмүүст олгогдох ёстой гэж үзэж ирсэн. Учир нь: хүүгийнхээ ирээдүйн болон хамтын амьдрал, аж ахуйг дээшлүүлэхээр хүүгээ гэрлэхээс өмнө нэр дээр нь нэг хүний өмчлөлийн гэр бүлийн зориулалттай ногоо тарих өмчлөлийн газар авч хамтран ногоо тарьж олсон орлогоороо амьдарч байсан. Иймд хүүгийнхээ нэр дээр байгаа уг өмчлөлийн газрыг эцэг эх болох Ц.*******, Б.Энхцэцэг бид хоёрт өвчлөх эрх хуулийн дагуу шилжих ёстой гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч Г.Энхцэцэг миний өмчлөлийн нэгж, талбар газар дээр хүү Г.******* 2013 онд байшин барьж 2014 онд бүрэн ашиглалтад оруулсан. Уг байшин 8*9 харьцаатай хар модон палкаар байрьсан өвлийн байшин бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй болно. Б.Энхцэцэг миний уг газрын нийт хэмжээ нь 2400 мкв хоёр хүний өмчлөлийн бөгөөд уг газраасаа ач хүү Б.******* бэр Д.******* нарт үл хөдлөх хөрөнгийн доор 690 мкв газар төслөн өгөх. Харин байшинг үнэлүүлж үнийн дүнгээс эцэг, эх болох бид оногдох хэсгийг авах хүсэлтэй байна. Жич: үлдэгдэл газар болон 1710 мкв газраа хоёр хүний өмчлөлд хэвээр үлдээж, газрын үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээгээр миний өмч болох нь тодорхой юм. сумын ард иргэдийн амьдралын эх үүсвэр болох ногоо тарих, зөгий үржүүлэх, зөгийн бал хураан авах зэргээр амьдарч байгаа. Миний хүү анх хоёр бүл зөгий үржүүлэн 215 оны жилийн эцсээр 19 бүл зөгийтэй болсон бөгөөд уг 19 бүл зөгийнөөс хувь оногдоно гэж үзэж байгаа. Хүүтэйгээ эхлүүлсэн бизнесийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 1996 онд үйлдвэрлэсэн Бонго маркийн ачааны авто машиныг эх Б.Энхцэцэг би хүүдээ 2008 онд авч өгсөн. Хүүгээ нас барсны дараагаар 1,200,000 төгрөгийн сэлбэгээр засаж сайжруулсан ба надад шилжих ёстой юм. Хүүгээ гэр бүлтэй болж өрх тусгаарлахад нь нэг тооны үхээ авч өгсөн ба уг мал өсөж 2015 оны тооллогоор 3 толгой болж өссөн. Энэ өв хуваагдах эсэхийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх. 2016 онд хүүгээ нас барсны 11 сарын дараа сумын нотариат Ц.*******д өв хүлээн авах хүсэлтээ өгсөн ба энэ иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.2 дахь хэсэгт зааснаар энэ нь өв хүлээ навсан гэж үзнэ гэсэн хуулийн заалтаар эх Б.Энхцэцэг, аав Б.******* бид хоёрт өв үлдэх ёстой гэж үзэж байна.

Өвлөгдөх үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2021 онд зах зээлийн үнэлгээг үндэслэн өөрсдөө тогтоон өөрсдөө үнэлсэн бөгөөд шүүхийн журмаар үнэлгээ хийлгүүлэх гаргуулах хүсэлт тус тус өгсөн байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Тэрээр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 104-107, 156 дугаар тал/ ... Сэлэнгэ аймаг сумын 1 баг, 2 хэсэг 082 тоотод оршин суух хариуцагч Д.*******ын гаргасан тайлбартай танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.

1-рт. Д.Бэр ******* нь дугаартай 4949,5 мкв талбай бүхий газрын талаар тайлбарлахдаа иргэн бүрт олгогдсон газар гэжээ. Энэ газрыг хүү *******т эх миний бие 2005 оны 11 сарын 22-ны 190 тоот шийдвэрийн дагуу хүүдээ эзэмшихээр айл авч өгч дараа нь өмлөгчөөр авах хүсэлт гарган 2005 оны 11 сарын 22-ны 190 тоот сумын Засаг даргын захирамжаар өмчлөгчөөр авсан юм. Энэ үед миний хүү, бэр...үр хүүхэдгүй аав, ээжийн хамт амьдарч байсан ба хамтдаа ногоо тарьж, энэ бэрд ямарч хамаагүй газар, эцэг *******, эх Энхцэцэг бид 2-т авлагдах үндэслэлтэй юм. Хэн ч булаацалдах эрх үүсэх ёсгүй гэж үзнэ.

2-рт. Бэрийн дугаартай Киа бонго машиныг анх ээж Энхцэцэг намайг хүү ******* Улаанбаатар хот дагуулж явж дэлгүүр болон ногоо зарж олсон орлогоороо авч өгсөн. Энэ үед бэр ******* ач хүүг минь хараад гэртээ байлаа. Бид нэг дор, нэг хашаанд амьдарч байсан. Энэ машинд хэн ч оролцоогүй хүү бид хоёр өөрсдийн орлогоор авсан болно.

3-рт. Үхэр малын хувьд би анхнаасаа ач хүүдээ өгсөн. Өөрөөр хэлбэл анхны ачдаа өгсөн гэсэн үг юм. Хууль нь шийднэ биздээ гэсэн хүсэлтэй байгаа болно.

4-рт. Зөгийний хувьд хүн ам, малын тооллогоор 2015 онд 19 бүл зөгий гэж хүү тоолуулж байсан, Энхцэцэг надад хүү Батуяг надаас 6,000,000 төгрөг авсан байсан тул 3 бүл зөгий өгсөн байсан юм. Гэрч гээд батлах Д.*******, Ж.*******, Г.******* нар нь 4 бүл гэсэн нь худлаа юм. Энэ хүмүүс миний хажууд байсан хүмүүс биш, бэр бид хоёроос өөр хүн байгаагүй болно. Эцэг ******* нь өвлөх эрх нээлттэй хэвээр, бэрд...ажил албан тушаалаар түрий барьж бусдыг гүтгэж үл болно гэж хэлсэн...

5-рт. Өвлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгө 8х9 харьцаатай хувийн орон сууц хашаа, байшинг барихад эцэг *******, эх Энхцэцэг, хүү ******* бид 3 харилцан тохиролцож банкнаас зээл авч барих болж капитал банкнаас эх Энхцэцэг би өөрийн үл хөдлөх хөрөнгө болох 2 газраа тавьж 8,000,000 төгрөг, хүү ******* миний газрын тавьж 9,000,000 төгрөг, тус тус авч байшинг болон хашааны материалаа авсан. Зарим материалыг Хятадын Эрээн хот хүүтэйгээ явж авч ирсэн. Энхцэцэг би өөрийн газраас тодорхой хэсэг 0,7 га газар дээр бариулсан үлдэх газраа чөлөөлүүлж авна. Ач хүүгээ бодож 0,7 га газраа тасалж өгч байгаа. Байшин ямар үнээр үнэлэгдэнэ тэр үйлийн зохих хэсгийг эцэг *******, эх Энхцэцэг бид хоёрт олгож өгөх үндэслэлтэй гэж үзэж байна. Хариу тайлбартайгаа холбогдуулж хагаа байшингийн үнэлгээг гаргахдаа тухайн орон сууц 2014 онд бүрэн ашиглалтад орсон тул энэ үеийн ханшаар үнээ тогтоолгох, мөн блокон хашааг ту тус тогтоолгох хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэх.

... Миний бие Энхцэцэг нь анх ... онд хавар Сэлэнгэ аймаг сумын ДЗОУ байгууллагын ажилтан Самальтай уулзаж танай зөгий ивээг тэтгэж өгөх сурагтай байна. Иймд би ач хүү *******ийн Аргибөхийг бүртгүүлж өгсөн. Ингээд миний талийгаач хүү маань зөгийний ах бүлэг, дүү бүл зөгийн хуралд очоод ирлээ ээжээ хүү Д.Эрдэнэчимэгийн бүлд ороод ДЗОУ байгууллагаас 2 зөгий өгснийг зөгийн бүлийн ахлагч Д.*******ээр зөгийгөө заалгуулсаар 4 бүл зөгийтэй боллоо гэсээр хөөрсөн сэтгэлтэй надад хэлж байсан. Түүнээс хойш 2015 оны намар 19 зөгий болгож талийгаач хүү маань өсгөсөн. 1996 оны 3 сард.... хүү ******* маань бурхан болсон. 1916 оны 06 сарын 30-нд 13 цагт Д.******* ахлагчтай зөгийн бүл маань Сэлэнгэ Цагааннуур сумын "Мөөм толгой" хойд талд балт ургамалд зөгийнүүдээ байлаа. Энэ өдөр би зөгий үзээд байтал бэр Бадам-Осор ирсэн, би тэгээд Бадам-Осорт /Танайх 6 сая гаруй төгрөгийн өртэй / гэхэд Бадам- осор надад /19 зөгий 26 зөгий болсон та бүгдийг нь ав гээд Бадам-Осор зөгий маллаж чадахгүй/ гэхэд нь би 3 жилийн дараа болъё харин өрөндөө 3 хайрцаг бүл зөгий авъя зээлийн 1/3 дээ Бадам-осорт хэлээд захын 3 бүл дан зөгийнд №929 гэсэн 3 номерын хайрцагт нь тавиад орхисон. Тэр үед би болон бэр Бадам-Осорын дэргэд хэн ч байгаагүй, өөрөөр гэрч байгаагүй бидний бүлийнхэн 100-150 метрийн цаана монгол гэрт хоолоо байсан. Тэгээд тэр өдөртөө Д.******* ахлагч маань Энхээ эгчээ би Сэлэнгэ Ерөө суманд зөгийгөө нүүлгэхээр гэж явуулах гээд байна та газар хэцүү бартаа та бидэнтэй явах уу гэхэд нь би эгч нь хол явахгүй ээ /Зүүнбүрэнд балт ургамалтай газар зөгийгөө тавъя гээд/ тэр шөнө манай бүлийнхэн , Зүүнбүрэн, Ерөө сумуудаар зөгийгөө нүүлгэж аваад салцгаасан. Ингээд тэр намар болж зөгийнүүдээ гэр гэрийнхээ хашаандаа оруулж ирсэн гэтэл 2016 оны намар талийгаач хүүгийн маань гадаа 24 бүл зөгий нь 4 бүл болсон байсан би ч Бадам-осорт юу ч хэлэлгүй дотроо буянаараа болог гэж бодсон. Мөн дотроо талийгаач хүү маань байсан 30-аад бүл зөгий болох байсан байхдаа гэж бодоод өнгөрсөөн. Одоо өрөндөө авсан 3 бүл зөгийгөө авах бодолтой байна.

2. 2008 оны 8 сарын 29-ний орой... вагоноор би болон миний хүү талийгаач Батхуягтайгаа бид 2 Улаанбаатар хотын Шархад техникийн захаар машин авахаар явсан. 2008 оны 08 сарын 30, 31 нд машин үзээд /-4295/ цэнхэр бонго машиныг 4,800,000-с яриад 4,500,000 мянган төгрөгөөөр авахаар болоод, миний талийгаач хүү 440,000 мянган төгрөг гаргаж /ногоо зөгий балны орлого байсан/ би 4,060,0000 мянган төгрөгийг худалдаа /ногоо зөгийн балны орлоготой /байсан хүү бид 2 мөнгөө нийлүүлээд 4,500,000 мянган төгрөгөөрөө машинаа авсан. Машиныхаа номерыг 2008 оны 9 сарын 1-ний өдөр Нарантуул 2 авто техникийн газрас номерын 20000 мянган төгрөгийг би төлөн номероо авсан. 2008 оны 9 сарын 05-нд Сэлэнгэ сумандаа талийгаач хүүгийн хамт ирсэн. Ер нь би талийгаач хүүтэйгээ ногоо, зөгий гээд хамт л дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг явдаг байлаа. Би талийгаач хүүгээсээ /зөгий үржүүлж, маллаж сурсан/ эн талаарх найман баримт миний 2008 оны 09 сарын хар дандсанд тодорхой байдаг юм.

3. Байшин хашаанд нөхөр ******* бид 2 тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлсэн. Зах банз Сэлэнгийн захаас 2013 оны 5 сард авсан, таазны банк 3 кубыг өгсөн, дээврийн нуруу хийх 5-ын банз 30 ширхгийг өгсөн, таазанд приус мод 2 боодол, хашаа болон амбаарт зориулж 360 ширхэг + 40 ширхэг блокон, байшинд дутлаа гээд манайд байсан нарсан палк 20 ширхгийг өгсөн, шалны хулдаас 55,000 төгрөг, цоож, хадаас цемент, шатахуун гэх зэргээр олон зүйл дээр тусалж байсан.

2013 оны 4 сарын 20-нд байшингийн суурийг миний хүү ******* нь өөрөө 8х9 харьцаатай суурь тавиад 2013 оны 7 сарын 20-нд миний хүү найзын хамт бэр Бадам-Осорын ах найзынхаа хамт 4 хүн 8х9 харьцаатай торхыг босгосон. Мөн 2013 онд байшингийн дотор талын заслыг талийгаач хүү маань ганцаараа хийж миний төрсөн дүү маань пийшин барьж өгсөн. 2015 оны 5 сарын 14-нд талийгаач хүү болон бэр Бадам-Осор 9,000,000 сая төгрөгийг капитал банкнаас зээлж би барьцаанд нь өөрийн өмчийн 12 сотын 2 айлын газрыг зээлийн барьцаанд тавьж цаа үзүүлж байлаа. Мөн би энэ өдөр Капитал банкнаас 8,000,000 төгрөгийн зээл авч хоёр гурав хоноод талийгаач хүү *******ийн хамт Хятад улс Эрээн хот явж байшингийн гадна талын хөөстэй сендвич, дулаалга, таазны лампир, вакум цонх 3 ширхэг хувцасны шкаф, 4х6 харьцаатай хивсэнцэр, ор, ханын хивс, хивсэнцэр, 3х4харьцаатай хивсэнцэр мөн талийгаач хүү *******, бэр Бадам-Осор ач ******* нарт ээлжийн хувцас авч өгсөн. Эрээн хотоос сум хүртэлх тээврийн хөлсөнд 2,000,000 төгрөгийн туслалцаа би үзүүлж байсан.

...Нэхэмжлэгч Б.Энхцэцэг миний бие өөрийн хань Ц.*******т оногдох өв хөрөнгийг авах хүсэлт гаргасан учир нь: Б.Энхцэцэг миний хань ******* нь хүү *******ийн...хөрөнгийг хуулийн дагуу гэр бүлийн гишүүнд хувь тэнцүү өв хүлээн авах эрхээ эдэлж миний хамт нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд миний нөхөр /хань/ 2023 оны 1 сард өвчний учир насан өөд болсон юм. Энэнд өв хүлээн авах эрхийг нь эхнэр Энхцэцэг миний бие үргэлжлүүлэн дэлэх хүсэлтэй байгаа тул энэ тайлбарыг гаргаж байна. Иймд Энхцэцэг миний гаргасан хүү *******ийн...эд хөрөнгөөс эцэг *******т оногдох өвийг өвлөх эрхийг болон өвийг хүлээн авах эрх бий болохыг шийдвэрлүүлэх хүсэлт болон тайлбарыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.*******ын эрх залгамжлагч, нэхэмжлэгч Б.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016 оны 05 дугаар сараас өв болон өрийн тухай Д.*******той ярилцсан. 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Танайх 6,000,000 төгрөгийн өртэй яаж төлөх вэ? гэхэд Та зөгийнүүдээ ав гэж хэлсэн. Би тухайн үед би өрөндөө 3 бүл зөгий авъя. Өвийн тухай 3 жилийн дараа ярилцъя. Манай хүүгийн чамтай гэрлэхээс өмнө байсан газар, машиныг миний нэр рүү шилжүүлэн өгөх тухай ярилцсан ч шүүхээр шийдвэрлүүл гэсэн. 2004 онд Д.******* Г.******* нар гэрлэхээс өмнө авсан,5 мк.в газар мөн Бонго автомашиныг би 4,060,000 төгрөг өгч Г.******* 700,000 төгрөг орчим нийлүүлэн авч байсан. Дэлхийн зөгийн байгууллагаас зөгий өгч байгаа тухай Д.*******т хэлж 4 бүл зөгий авч байсан. Хүү Г.******* бид хоёр хамт зөгийн аж ахуй эрхэлж байсан. Д.******* зөгийн ажилд оролцдоггүй байсан. Би зөгийн аж ахуйд 6,000,000 орчим төгрөгийн барилгын ажил хийж, хөрөнгө оруулсан. Байшин баригдсан газар миний нэр дээр байдаг. Г.*******ийн өвийн асуудалтай миний газар холбоогүй. Нэхэмжилж байгаа.5 мк.в газар Г.*******ийн нэр дээр 2004 онд авсан, гэр бүлийн хэрэгцээнд ногоо тарих зориулалттай газар. Газрын үнэлгээ 2005 онд 3,000,000 төгрөгөөр үнэлж байсан. Манай хүү *******той гэрлээгүй байхдаа авсан газар, Ц.******* Г.******* бид гурвын дундын хөрөнгө байгаа юм. Автомашин Г.*******ийн нэр дээр байдаг. 4,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. 19 бүл зөгий тухайн үедээ 1 бүл зөгий 700,000 төгрөгийн үнэтэй байсан. Манай ач хүү Б.******* дээр 4 бүл зөгий ирсэн. Г.******* бид хоёр үржүүлж 19 бүл болгож өсгөсөн. Хувийн орон сууц одоогоор хэний ч нэр дээр байхгүй, миний нэр дээр байдаг хашаанд барьсан. Байшин улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. 33,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэв. Хашаа байшинг нөхөр бид хоёр банкнаас зээл авсан мөн би цалингийн зээл авч барьсан. Манай хүү, хүүгийн найзууд болон дүү нийлж барьсан. Би таазны 20 орчим палк, болон байшингийн гадна засварт 9,000,000 төгрөг гаргасан. Байшингийн пийшингийн пийшинг миний дүү барьж өгсөн. Одоо тухайн байшинд Д.Бадам Осор хүүгийн хамт амьдарч байгаа. Манай нөхөр Ц.******* 2016 оны 12 дугаар сард надад итгэмжлэл гаргаж өгсөн. 2017 онд өв хүлээн авах хүсэлт гаргасан гэрчилгээ гараагүй байгаа. Би хүүгээ нас барсны 49 хоногийн дараа машиныг авсан. Одоо надад байгаа. Би машиныг 1,200,000 төгрөгөөр засвар хийж авсан. 2016 оноос хойш ногооны газар дээр би ногоо тарьж байгаа, 3 толгой үхэр гаргуулах шаардлагаасаа татгалзаж бусад шаардлагаа дэмжиж байна гэх.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: хавтаст хэргийн 84 дүгээр тал/ ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Энхцэцэг, талийгч Ц.******* нарын надаас нэхэмжилж буй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн эрхийн эх сурвалж нь эдгээр хүмүүстэй ямар ч холбоогүй. Учир нь:

1. Нэхэмжлэлдээ дурдсан эрхийн улсын бүртгэлийн Г-1316000243 /хүчингүй болсон/ дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн сумын нутагт орших, нэгж талбарын дугаартай,.5 мкв талбай бүхий газрын өмчлөх эрхийг 2006 оны 02 сарын 22-нд миний нөхөр *******ын ******* нь өөрийн нэр дээр бүртгүүлсэн бөгөөд одоо болтол талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Учир нь иргэн тус бүрт газар өмчлөх хууль хэрэгжиж байсан учир миний бие нь Улаанбаатар хотод газар өмчилж авах гээд тухайн газрын бүртгэлд нэрээ оруулаагүй юм. Энэ нь миний дараа нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 126А тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн Г-22040Й6523 дугаартай газрын гэрчилгээгээр нотлогдоно.

2. Улсын бүртгэлийн дугаартай, КИА БОНГО маркийн автомашины тухайд талийгаачийн 49 хоног өнгөрсний дараа надаас ирээд байнга нэхээд байхаар нь миний хувьд машин барьж чаддаггүй тул Б.Энхцэцэг, Ц.******* нарт өгөөд явуулсан. Энэ машиныг эдгээр хүмүүс талийгчид 2008 онд авч өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Учир нь энэ машиныг нөхөр бид хоёр өмнөх машинаа зараад 2011 онд худалдаж авсан.

3. Нэхэмжлэлд дурдсан 3 толгой үхрийн тухайд нөхөр бид хоёр 2007 оны 11 сарын 07-нд хүү Б.******* төрөхөд манай хадмын гэр бүлээс охин тугал бэлэглэснийг бид өсгөөд одоо 3 үнээтэй болсон. Үүнээс буюу ач хүүгийнхээ өмчөөс хувь нэхэмжилж байгаа бол үнэндээ ёс зүйгүй асуудал гэж үзэж байна.

4. Миний маллаж байгаа зөгийн аж ахуйн хувьд хүү Б.******* нь Дэлхийн зөнгийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт МОG 179835-2396 дугаартай хамрагдаж байсан учир хүүхдийн сайн сайхны төлөө 4 бүлэнцэр зөгийг манай гэр бүлд 2010 оны 6 дугаар сард тухайн байгууллагаас хүлээлгэн өгсөн. Энэ нь Дэлхийн зөн байгууллагын 2023 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн албан тодорхойлолтоор нотлогдоно6

5. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч, 2013-2014 онд баригдаж ашиглалтад орсон хувийн сууцны хувьд нөхөр бид хоёр 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Капитал банктай байгуулсан 30 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр 9 сая төгрөгийн зээл авч, өөрсдөд байсан хуримтлал, цалингийн зээлийг нэмээд барилгын материал худалдан авч, миний төрсөн ах Д. барьж өгсөн. Энэ нь банкны гэрээ, хадгаламжийн хуулбараар нотлогдох ба ах Д.ийг шүүхэд гэрчээр оролцуулах хүсэлтэй байна.

Иймд миний бие нь Б.Энхцэцэг, Ц.******* нарын надаас нэхэмжилсэн 51 сая төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгийн өөрт оногдох хувь гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул өөрийн тайлбараа шүүхэд дэмжиж оролцоно гэжээ.

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* бид хоёр 2002 оноос хамтран амьдарч, 2006 онд гэрлэлтээ батлуулж, 2007 онд хүүхэдтэй болсон. Бид хоёр хамтран амьдарч байхдаа өөр өөрсдийн нэр дээр тусдаа газар өмчилсөн. Миний нэр дээр өмчилсөн газар Улаанбаатар хотод байдаг. Тухайн Г.*******ийн нэр дээр газрын хувьд хадам ээж Б.Энхцэцэг газрыг худалдах, худалдан авах гэрээгээр, байшинг бэлэглэлийг гэрээгээр өгсөн. Бонго машиныг Г.******* бид хоёр Улаанбаатар хотод амьдарч байхдаа 2011 онд худалдаж авсан. Тухайн авто машиныг худалдаж авахдаа хадам ээжээс мөнгө аваагүй, манай нөхөр Солонгос улсаас ирэхдээ байсан өөрсдийн мөнгөөр авсан. Хүүхдийн эрүүл мэндийн байдал муу байсан тул манай гэр бүл 2011 онд Улаанбаатар хотоос шилжиж ирсэн. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр суманд хэрэгжсэн. Манай хүү хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдаж Б.*******өд 4 бүл зөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр өгсөн. Байшинг Г.******* бид хоёр зээл авч миний төрсөн ах Д. тусалж байшинг барьсан. Б.Энхцэцэг 20 палк өгсөн гэж ярьж байгаа ч надад өгсөн зүйл байхгүй. Тухайн байшинд би хүү Б.*******ийн хамт амьдардаг. Манай нөхөр нас барсны дараа хүү бид хоёр тэргүүн ээлжид өв хүлээн авах ёстой. Гэтэл манай нөхөр нас барсны 49 хоногийн дараа Б.Энхцэцэг ирж Чи машин унах биш гэж хэлээд Г.*******ийн машиныг аваад явсан. Миний амьдарч байгаа байшингаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нөхрөө нас барсны дараа байшин барихад авсан зээлээ би ганцаараа төлж дуусгасан. Манай хүү насанд хүрээгүй учир манай гэр бүлийн бүх хөрөнгө манай нөхрийн нэр дээр байдаг. Зөгийний хувьд Дэлхийн зөв Олон улсын байгууллагаас манай хүүд өгсөн. Зөгийг өвөлжөөнд хийгээд гаргаж ирэхэд 3 бүл зөгий үлдсэн байсан. Зөгийнд хамт явдаг хүмүүс надад дундаасаа зөгий босгож өгч одоо 8 бүл зөгий байгаа. Одоо 1 бүл зөгий хэдэн төгрөгөөр үнэлэгдэж байгааг мэдэхгүй. Газрын үнэлгээний тухай мэдэхгүй байна. Автомашиныг 2011 онд Улаанбаатарт амьдарч байхдаа гэр бүлийн хэрэгцээнд өөрсдийн хөрөнгөөр авсан. Хэрэгт 4,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Манай байшинг хэдэн төгрөгөөр үнэлсэн тухай сайн мэдэхгүй байна. Тэргүүн ээлжид өвлөх эрхтэй байсан тул нотариатад хандах шаардлагагүй байсан гэх.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг, Ц.******* нар нь өөрийн төрсөн хүү Г.*******ийг 2006 оны 03 сарын 10-ны өдөр нас барсны улмаас түүний эхнэр Д.*******ын эзэмшилд түр байгаа нэр бүхий хөрөнгө болох,5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Киа вонго маркийн улсын дугаартай ачааны автомашин 1, 3 толгой үхэр, 9 бүл зөгий, хувийн хашаа, байшин зэрэг нийт 51,000,000 төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс хууль ёсны өв залгамжлалаар өөрт оногдох хэсгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэргийн 1-22, 37-85, 87 -128, 131, 138 -149, 165-168, 172-174, 176-177 дахь талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд; дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгч Б.Энхцэцэг, Ц.******* нарын төрсөн хүү Г.******* нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсны улмаас тэд өөрсдийгөө түүний хууль ёсны өв залгамжлагч гэж үзэн 2017 оны 03 сарын 07-нд дээрх нэхэмжлэлд дурдсан 5 нэр төрлийн үл хөлөх болон хөдлөх хөрөнгийг өвлөн авах хүсэлт / хавтаст хэргийн 7,9 дүгээр тал /-ийг тойргийн нотариатчид гаргаж байсан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар дээрх нэхэмжлэгч нар нь өв хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар ...өвлүүлэгчийн эд хөрөнгө өвлөгдөх, мөн хуулийн 515.3-д зааснаар ... өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэх, мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д зааснаар ... өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар болох Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг, Дэлгэрхаан дэнжийн 1-00 тоот буюу өвлөгдөх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө байгаа газар нь өв нээгдсэн газар байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар ...нас барагчийн эхнэр Д.******* түүний төрсөн хүү Б.*******, төрүүлсэн эцэг Ц.*******, эх Б.Энхцэцэг нар нь хууль ёсны өвлөгч болох нь хавтаст хэргийн 7-9, 37, 39-41 дүгээр талд авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн дээрх тайлбар зэргээс үзэхэд; Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар ...гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгүүдэд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй боловч нас барагч буюу өвлүүлэгчийн төрүүлсэн эцэг, эх болох Ц.*******, Б.Энхцэцэг нар нь мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хүү Г.*******ийн өв хөрөнгө /үл хөдлөх болон хөдлөх/-өөс өөрт оногдох хэсгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж, хариуцагч буюу өвлүүэгчийн эхнэр Д.Бадам- Осор нь /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/ өвийн зохих хувийг гаргуулах ёсгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлан маргаж байна.

Зохигчийн тайлбар ,хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд;

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3 толгой үхрээс өөрт оногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба бусад 4 төрлийн шаардлагаа дэмжиж маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үлдэх 4 нэр төрлийн үл хөдлөх болон, хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай,,5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар нь /хавтаст хэргийн 10 дугаар тал/ талийгаач Г.*******ийн нэр дээр 1 хүний өмчлөлөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг газрыг нийт 3,000,000 төгрөгөөр үнэлсэн /хавтаст хэргийн 16 дугаар тал/, ачааны автомашин нь /хавтаст хэргийн 49 дүгээр тал/ тээврийн хэрэгслийн лавлагаагаар Г.*******ийн эзэмшилд байсан ба /хавтаст хэргийн 16 дугаар тал/ уг машиныг 3,000,000 төгрөгөөр үнэлсэн, 19 бүл зөгийг /хавтаст хэргийн 16, 21 дүгээр тал/ нэг бүлийг 650,000 төгрөгөөр нийт 12,350,000 төгрөг, хашаа, байшин буюу үл хөдлөх хөрөнгө нь /хавтаст хэргийн 110-128 дугаар тал / Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 33,379,690 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгчийн /хавтаст хэргийн 16 дугаар тал/ үнэлгээгээр нийт 30,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй бөгөөд, дээрх 4 нэр төрлийн нийт 48,350,000 төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг өвлүүлэгч буюу нас барагчийн гэр бүлийн гишүүд болох эхнэр, нэг хүүхдэд оногдох хэсгийг хасаж, хууль ёсны өвлөгч эцэг Ц.*******, эх Б.Энхцэцэг нарт оногдох хэсгийг гаргуулах нь зүйтэй.

Ингэхдээ дээрх өвлүүлэгч буюу нас барагчийн нийт 48,350,000 төгрөгийн хөрөнгөөс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар ... хууль ёсны өвлөгч нар нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй бөгөөд хууль ёсны өвлөгч болох эхнэр, хүүхэд, эцэг, эх гэсэн 4 хүнд тэнцүү хуваахад 1 хүнд 12,087,500 төгрөгийн хөрөнгө оногдох ба хууль ёсны өвлөгч эцэг, эх, хоёрт нийт 24,175,000 төгрөгийн хөрөнгийг мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар ... энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж зааснаар хуваарилбал зохино.

Иймд зохигчийн маргаж буй нийт 5 нэр төрлийн 51 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөс /хавтаст хэргийн 1-16 дугаар тал/ хууль ёсны өвлөгч эцэг Ц.*******, эх Б.Энхцэцэг нарт оногдох 24,175,000 төгрөг буюу түүнтэй дүйцэх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг Д.*******оос гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,825,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болговол зохино.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэргийн 16, 21, 110 -128 дахь талд гаргасан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлаж буй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаагүй байна.

Мөн хэргийн 42 -82 дахь талд авагдсан хариуцагчаас гаргасан гэх банкны тодорхойлолт, зээлийн болон барьцааны гэрээ, хавсралт, кассын орлогын болон мөнгөн шилжүүлэг, иргэний тодорхойлолтууд зэрэг бичгийн баримтууд нь дээрх өвийн маргаанд хамааралгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотолгооны ач холбогдолтой баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 ширхэг дэвтрийг хуулиар зөвшөөрөгдөөгүй, нотолгооны ач холбогдолгүй баримт гэж үзэн нотлох баримтаас хасаж, нэхэмжлэгчид буцаан олговол зохино.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 24,175,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 278,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.6 дахь хэсэгт тус тус зааснаар Д.*******оос 24,175,000 төгрөг буюу түүнтэй дүйцэх биет үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг гаргуулан Б.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,825,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 278,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 4 ширхэг дэвтрийг нотлох баримтаас хасч, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийг зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН