Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 182/шш2023/00803

 

2023  02  16                      182/ШШ2023/00803

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЦЕГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, цэргийн алба хаагчид олгох 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөг гаргуулах, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч ЦЕГт холбогдуулан төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, цэргийн алба хаагчид олгох 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөг гаргуулах, оны дугаар сарын өдрөөс оны дугаар сарын өдрийг хүртэлх төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

1.1. Миний бие  оны дугаар сарын өдрөөс  оны дүгээр сарын хүртэл нийт 21 жил гаран тасралтгүй цагдаагийн байгууллагад ажилласан бөгөөд бусад нэмэгдэл хугацааг нэмж тооцоход 26 жил 6 сар гаруй ажиллаж Монгол Улсын Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.1.-д заасан цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсч тэтгэврээ тогтоолгож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авсан. Гэвч Монгол Улсын Засгийн газрын оны дугаар сарын өдрийн  дүгээр Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын 1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаасан 5-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15, 18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож олгоно гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж тус тус заасан. Мөн ЦЕГын даргын  оны дугаар тушаалаар батлагдсан "Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. Тухайлбал: 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заасан байна.

Гэтэл миний бие цагдаагийн байгууллагад жил ажилласан хугацаа  онд болсон боловч төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл 20 хувийн нэмэгдлийг олгоогүй харин төрийн тусгай алба хаасан хугацааны 10 болон 15 хувийн нэмэгдлийг өгч байсан байна.

Албан тушаалын үндсэн цалингийн нийт 45 хувь хүртэлх төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг зөвхөн ЦЕГын төв байрны нэгжийн дарга, албан хаагчид, нэр бүхий 14 нэгжээс бусад цагдаагийн байгууллага, нэгжийн алба хаагчдад олгогдоогүй байна.

1.2.Монгол Улсын Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалласан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж тодорхойлно, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заажээ. Уг Засгийн газрын тогтоол болон ЦЕГын даргын тушаалаар баталсан журмыг хэрэгжүүлж эхлэх хугацаа буюу 2015 онд миний бие Цагдаагийн байгууллагад тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байсан.

1.3. оны  дүгээр сарын өдрөөс оны дүгээр сарын өдөр хүртэлх сүүлийн  жил  сард олгогдох байсан төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлээс надад олгох ёстой байсан зөрүүг бодож үзэхэд 8,269,574.2 төгрөгийн хохирол авах, мөн 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг бодож үзэхэд 5,364,438 төгрөгийн хохирол авах, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс Цэргийн алба хаагчийн тэтгэврийн мөнгөн дүнг шинэчлэн зөрүүг бодож үзэхэд одоо олгож байгаа 1,373,999 төгрөг нь ойролцоогоор 1,475,540.16 төгрөг болж өөрчлөгдөх, энэ хугацааны зөрүү нийт 1,832,151 төгрөгийн хохирол болж байна.

Иймд төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөгийг гаргуулах, оны  дугаар сарын нээс оны  дугаар сарын  хүртэлх төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг ЦЕГт даалгаж өгнө үү.

1.4.Миний бие цалин хөлс нэмэгдсэн талаар огт мэдээгүй бөгөөд  оны дугаар сард тэтгэвэрт гарсан албан хаагчтай утсаар ярихдаа мэдсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Нийт ажилтны цалин хөлс өөрчлөгдсөн бол мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах байсан. Энэ талаар ямар нэгэн сургалт зохион байгуулаагүй гэх албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэв.

2.Хариуцагч ЦЕГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.-д Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.3.-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дугаартай тогтоолын хавсралтын 3 дахь заалтад Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай.

2.2.УИХ-ын 2017 оны 29 дугаартай тогтоолын 4 дэх хэсэгт Төрийн албан хаагчдын цалин хөлсийг онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, өдрөөс дагаж мөрдөх болсноор 99 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цалингийн зардал дутагдаж байгааг тооцон төсвийн тооцоог Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020.04.01-ний өдрөөс эхлэн ахлах бүрэлдэхүүн, өдрөөс офицерийн бүрэлдэхүүнд дээрх нэмэгдлийг тооцон олгож байгаа. Цагдаагийн байгууллагаас төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг санаатайгаар бууруулсан, олгохгүй байгаа үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалсан тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй.

2.3.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ гээд төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцлийн, цагдаагийн мэргэжлийн зэргийн, эрдмийн зэрэг, цолны, хуульд заасан бусад гэж тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд:

3.1. дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 6/

3.2.ЦЕГын Төв архивын өдрийн дугаартай лавлагаа /хх-ийн 7-8/

3.3.Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн  оны дугаар сарын өдрийн дугаартай архивын лавлагаа /хх-ийн/,

3.4.ЦЕГын өдрийн дугаартай архивын лавлагаа /хх-ийн 10/,

3.5.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 11-14/,

 4.Хариуцагч талаас дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд:

4.1.ЦЕГын өдрийн дугаартай албан бичиг /хх-ийн 35/,

4.2.ЦЕГын даргын өдрийн тоот Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай тушаал, түүний хавсралтууд /хх-ийн 36-42/,

4.3.ЦЕГын өдрийн тоот, өдрийн тоот, Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 43-45 /

4.4.ЦЕГын даргын өдрийн дугаартай Байгууллагыг төлөөлөх эрх олгох тухай тушаал /хх-ийн 46/,

4.5.ЦЕГ, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 13Г/391 дугаартай албан бичиг болон хавсралт /хх-ийн 47, 48-53/.

4.6. оны цалингийн карт /хх-ийн 161-162/

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

5.1.ЦЕГын Тусгай ажиллагааны газрын өдрийн дугаартай албан бичиг /хх-ийн 156/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. ЦЕГт холбогдох, төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, цэргийн алба хаагчид олгох 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөг гаргуулах, өдрөөс өдрийг хүртэлх төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Д.М нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх шаардлагаас гадна өдрөөс одоог хүртэлх цэргийн алба хаагчийн тэтгэврийг шинэчилсэн мөнгөн дүнгээр олгох гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан боловч өдөр шаардлагаа тодруулсныг /хх-ийн 130-132/ шүүх хүлээн авч, тодруулсан шаардлагын хүрээнд шийдвэр гаргасан болно.

2.Нэхэмжлэгч Д.М нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журамд заасны дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор заасан. Миний цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан хугацаа 2017 онд болсон бөгөөд төрийн тусгай алба хаасан хугацааны 20 хувийн нэмэгдлийг олгоогүй учраас 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж болон цэргийн алба хаагчийн тэтгэвэрт зөрүү үүссэн. Энэхүү нэмэгдэл авах эрхтэй гэдгээ сард мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Шаардах эрхээ Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийг үндэслэн тодорхойлж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагаас санаатайгаар бууруулж олгохгүй байгаа үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах 3 сарын хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Д.М өдрөөс өдрийг хүртэл Цагдаагийн байгууллагад нийт  жил,  cap,  хоног ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон байх ба энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-ийн 6-10/

4.2.Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын 1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаасан 5-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, алба хаасан 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15, алба хаасан 18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож олгоно гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж тус тус заажээ.

Улмаар ЦЕГын даргын өдрийн тоот тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. Тайлбар: 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэсэн байна. /хх-ийн 36-42/

ЦЕГын өдрийн дугаартай албан бичгээр дээрх журам зааврыг алба хаагч нарт танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт хүргүүлжээ. /хх-ийн 35/

 Энэхүү албан бичгийн дагуу сургалт явуулаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан буюу ЦЕГын Тусгай ажиллагааны газраас ...тус албан бичиг бүртгэлийн дэвтэрт байхгүй, сургалт зохион байгуулсан талаарх баримт олдоогүй гэх хариуг ирүүлсэн. /хх-ийн 156/

Гэвч хариуцагч талаас нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагын программ хангамжийн системээр дамжуулан мэдээлэл хайсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ программд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны дүрэм, журам бүхэлдээ байдаг тул нэхэмжлэгч танилцах боломжтой байсан гэж тайлбарласан. /хх-ийн 47-52/

4.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь журам батлагдмагц нэмэгдэл олгоогүй талаар маргаагүй бөгөөд нэмэгдэл олгоогүй шалтгаанаа Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд төсөвт тусган шийдвэрлэх боломжгүй байсан тул Монгол Улсын Их хурал, Хууль зүй дотоод хэргийн сайдад албан бичиг хүргүүлж байсан гэж тайлбарлаж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /хх-ийн 43-45/

Үүнээс үзэхэд хариуцагч байгууллага нь алба хаагч нарын нэмэгдлийг санаатайгаар олгоогүй биш, улс орны эдийн засгийн байдал төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан олгох боломжгүй байсан гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

4.4.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно., 57.2.3.-т тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс;

Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9.-д Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ гэж тус тус заасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д ...66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ... талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ. гэж тус тус заасан боловч нэхэмжлэгч нь дээрх асуудлаар ЦЕГ болон Төрийн албаны зөвлөлд хандахгүйгээр шүүхэд хандсан байна.

 

Д.М нь цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй бөгөөд шүүх маргааныг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. 

4.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох код 924 дүгээр журмыг мэдээгүй, сүүлд хүнээс сонсож эрхээ зөрчигдсөн болохоо мэдсэн гэж тайлбарлах боловч дугаар сараас тэтгэвэрт гарах хүртэл буюу дүгээр сарыг дуустал хугацаанд нэмэгдлийг авч байсан болох нь оны Цалингийн картаар нотлогдож байна. /хх-ийн 161-162/

Түүнчлэн нэхэмжлэгч нь өдрийн Монгол Улсын Засгийн газрын 99 тоот Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, нэмэгдэл олгох тухай журам зэрэгтэй цагдаагийн алба хаагчдын дотооддоо хэрэглэдэг программд хандаж танилцах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн нэвтрэх эрхийн кодоор өдрөөс өдрийг хүртэл хугацаанд дээрх программд нэвтэрсэн талаарх баримт хэрэгт авагдсанаас үзэхэд эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдэх ёстой байсан гэж үзэхээр байна. /хх-ийн 48-52/

Иймд Д.М нь Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлох баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл найзтайгаа цахим захидлаар харилцаж байх үедээ энэ асуудлаар шүүхэд хандах боломжтой гэдгээ мэдээд 2022 оны 06 дугаар сарын 30-нд шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан гэх тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.

4.6. Д.М нь төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдэл гаргуулах шаардлагыг үндэслэн цэргийн алба хаагчид олгох 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг гаргуулах, өдрөөс өдрийг хүртэлх төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэх шаардлага гаргасан байх ба төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдэл гаргуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул дээрх шаардлагууд мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Иймд ЦЕГт холбогдох нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид өдөр төлсөн 235,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар ЦЕГт холбогдох төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, цэргийн алба хаагчид олгох 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөг гаргуулах, өдрөөс өдрийг хүртэлх төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ