Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 182/шш2023/00847

 

 

2023 03 02                                     182/ШШ2023/00847                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭТТ ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ЭТТ ХК-ийн маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ЭТТ ХК-д холбогдуулан тус компанийн маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Б.Д миний бие ЭТТ ХК-тай оны дугаар сарын өдөр тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр борлуулалт, маркетингийн хэлтэст борлуулалтын мэргэжилтний ажлыг нэг сарын 2,103,760 төгрөгийн цалин хөлстэй,  хоногт  цаг ажиллахаар харилцан тохиролцсон. Мөн ажиллах газар нь төв оффис буюу Улаанбаатар хот, төв байсан ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Гэтэл оны дугаар сарын өдөр тоот тушаалаар дээрх хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын 1 дэх хэсэгт Маркетинг борлуулалтын хэлтсийн мэргэжилтэй Б.Д нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй, энэ талаар холбогдох нэгжид урьдчилан мэдэгдээгүй, нотлох баримтыг ирүүлээгүй хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Б.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг оны дугаар сарын өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсугай гэж бичжээ. Мөн тушаалынхаа тушаах хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 3.1.4, 4.1.5, 4.5.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.

1.2. өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ээлжийн амралт, чөлөөний хугацааг 3 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон. Харин миний хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхиж явсан, тасалсан үйлдэл байхгүй. Харин хувийн чөлөөтэй, өвчтэй байсан тухайгаа тухай бүрт нь мэдэгдэж, ажил олгогчийн зүгээс хүлээн зөвшөөрч байсан. Эмчилгээний хугацаа урт байсан тул ажил олгогчийн зүгээс сургуульд сурах 1 жил 3 сарын хугацаатай чөлөө өгнө гэж хэлж, хүсэлт авсан. Миний хувьд тухайн чөлөө авах хүсэлтийг өгсөнийхөө дараа чөлөө олгож байгаа учраас ажлын байрыг хэвээр хадгална гэж ойлгосон. Гэтэл ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймээс нэхэмжлэгч Б.Дг ЭТТ ХК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтэний ажилд эгүүлэн тоггоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс өдрөөс өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 1,680,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч ЭТТ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Б.Д нь ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн дүгээр тушаалаар борлуулалтын мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.19-д Ажилтан өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг /лист/ ажлын 3 хоногт багтаан захиргаа удирдлага хариуцсан нэгжид хүргүүлнэ, 6.21-д Ажилтан чөлөө авах хүсэлтээ шийдвэрлэгдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ба шийдвэрлэгдсэн тохиолдолд өөрийн хийж гүйцэтгэж буй ажилтай холбоотой баримт бичиг, ажлын явц, авах арга хэмжээ, заавар зэргийг тусгасан ажлын байрны жагсаалтыг гаргаж орлон ажиллах ажилтанд хүлээлгэн өгнө. гэж заасан.

2.2.Б.Д-гаас өдрөөс өдрийг хүртэл, өдрөөс өдрийг хүртэлх эмчийн магадлагааг тус тус ирүүлсэн бөгөөд үүнээс хойш ажилдаа ирээгүй, ажилдаа ирэх боломжгүй талаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон ямар нэгэн баримт ирүүлээгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасласан, ээлжийн амралт, чөлөөний хугацааг 3 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт ирүүлээгүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.2, 8.4.17, Б.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.2-д тус тус заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах тул холбогдох тайлбар, баримтыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлэхийг ажилтны мэйл хаягаар мэдэгдэхэд ямар нэгэн тайлбар, ирүүлээгүй байна.

Иймд Б.Д-гийн эмнэлгийн магадалгааны хугацаа дуусгавар болсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /уг шалтгаанаа нотлохгүйгээр/ ажилдаа ирээгүй, компанид мэдэгдээгүй тул ажил тасалсан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 4-д заасан үндэслэлээр цуцалсан.

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Б.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримталсан хууль ёсны шийдвэр гэж үзэж байх тул Б.Д-гийн ЭТТ ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын өдрийн тоот албан бичиг /хх3/

3.2. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн дугаар Б.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хх4/

3.3.Б.Дгийн өдөр ЭТТ ХК-д гаргасан хүсэлтийн хуулбар /хх5/

3.4. өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний хуулбар /хх6-10/

3.5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх11/

3.6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх12/

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх24-28/

4.2. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал /хх29/

4.3. ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх30-45/

4.4. ЭТТ ХК-ийн төв оффисын ажилтнуудын цагийн бүртгэлийн тайлан /хх46-51/

4.5.Б.Дгийн Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /хх60-65/

4.6. Эмнэлгийн магадлагааны хуулбар /хх66/

4.7. Иргэн Б.Дгийн өдөр ЭТТ ХК-д гаргасан хүсэлт /хх67/

4.8.И-мэйлээр харилцсан захидлууд /хх68-71/

4.9.Өргөдөл, гомдлын бүртгэлийн хуулбар /хх72-73/

4.10. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн дугаар Б.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх74/

4.11. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын өдрийн дугаар Б.Дг ажилд томилох тухай тушаал /х75/

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах баримтыг бүрдүүлэв. Үүнд:

5.1. өдөр гэх и-мэйл хаягт үзлэг хийж баримтжуулав.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Тэрээр өдөр ЭТТ ХК-ийн маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад цалин хөлсний талаарх шаардлагаа тодруулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өдрөөс өдөр хүртэлх хугацаагаар тооцож, 1,680,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан тул эмнэлгийн магадлагааг хүргүүлж байсан бөгөөд ажил олгогчоос сургалтын чөлөө авах боломжтой гэх санал гаргаснаар чөлөө хүссэн өргөдлийг хүргүүлсэн боловч ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

3.Хариуцагч нь Б.Д-гаас өдрөөс өдрийг хүртэлх эмчийн магадлагааг ирүүлсэн бөгөөд үүнээс хойш ажилдаа ирээгүй, ажилдаа ирэх боломжгүй талаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон ямар нэгэн баримт ирүүлээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасласан, ээлжийн амралт, чөлөөний хугацааг 3 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах тул ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.ЭТТ ХК-ийн өдрийн дугаартай тушаалаар Б.Д-г Борлуулалтын газрын мэргэжилтнээр өдрөөс түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. /хх75/

Зохигчийн хооронд байгуулсан өдрийн дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр Б.Д нь Маркетинг борлуулалтын хэлтсийн Борлуулалтын ажил үүргийг гүйцэтгэх, цалин хөлсний хэмжээ 2,003,760 төгрөг, хоол унааны мөнгө өдөрт 15,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх24-28/

4.2.Тэрээр ажиллаж байх хугацаандаа буюу өдрөөс өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон болох нь талуудын тайлбар, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар нотлогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

Харин Б.Д нь өдрөөс хойш ажилдаа очоогүй байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотолсон баримтыг ажил олгогчид ирүүлээгүй гэх үндэлэлээр ажил олгогч түүнийг ажил тасалсан гэж үзэж, Гүйцэтгэх захирлын өдрийн дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. /хх74/

Тодруулбал, уг тушаалын 1 дэх заалтад Б.Дг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй, энэ талаар холбогдох нэгжид урьдчилан мэдэгдээгүй, нотлох баримтыг ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

4.3. Нэхэмжлэгч талаас эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа очоогүй гэх боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

Түүнчлэн ажил олгогчийн санал болгосны дагуу суралцах үндэслэлээр чөлөө хүссэн хүсэлтийг хүргүүлсэн боловч энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

Б.Д нь Чөлөө хүссэн хүсэлтийг ЭТТ ХК-д ирүүлсэн талаар талууд маргаагүй боловч хүргүүлсэн цаг хугацааны талаар маргаж байна.

Нэхэмжлэгч өдрийн огноотой хүсэлтийг /хх67/ уг өдөр хүнээр дамжуулан ажил олгогчид хүргүүлсэн, энэ нь хэрэгт авагдсан гарын үсэг зурагдсан байгаагаар нотлогдоно, харин шүүхээс цахим хаягт үзлэг хийхэд гарын үсэггүй хүсэлт байсан гэж,

хариуцагч тал нь энэхүү хүсэлт өдөр байгууллагын цахим хаягаар ирснийг бүртгэн авч, ажлаас чөлөөлөх тушаал гарсан тул шийдвэрлээгүй гэж хэрэгт авагдсан хүсэлтийн талаар өөр, өөрөөр тайлбарлаж байна.

Гэвч гарын үсэг зурсан хүсэлтийг бусдаар дамжуулан хүргүүлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хэдийгээр хэрэгт гарын үсэг зурагдсан хүсэлт авагдсан боловч энэ нь өдөр ЭТТ ХК-д хүсэлтийг хүргүүлсэн гэх тайлбарыг нотлохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр цахим хаягт үзлэг хийхэд өдөр Б.Д нь чөлөө хүссэн өргөдлийг илгээсэн байх бөгөөд уг хүсэлтэд гарын үсэг зурагдаагүй байна. /хх 86-87/

Дээрх хүсэлтийг ЭТТ ХК-иас өдөр бүртгэж авсан болох нь тус байгууллагын Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбараар нотлогдож байх бөгөөд /хх72-73/ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч ажилтан Б.Д нь ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.21-д Ажилтан чөлөө авах хүсэлтээ шийдвэрлэгдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ба шийдвэрлэгдсэн тохиолдолд өөрийн хийж гүйцэтгэж буй ажилтай холбоотой баримт бичиг, ажлын явц, авах арга хэмжээ, заавар зэргийг тусгасан ажлын байрны жагсаалтыг гаргаж орлон ажиллах ажилтанд хүлээлгэн өгнө. гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэх хүртэл ажилдаа ирж, ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эмнэлгийн магадлагааны хугацаа өдөр дууссан тул тэрээр чөлөө хүссэн өргөдлийг ажил олгогчид хэзээ өгсөнөөс үл хамааран өдрөөс ажилдаа ирэх үүрэгтэй байжээ.

Гэтэл тэрээр дээрх өдрөөс хойш ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл хугацаанд ажлын байрандаа ирээгүй болох нь зохигчийн тайлбар, дугаар сарын цагийн бүртгэлийн тайлангаар нотлогдож байна. /хх46-51/

4.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.2-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасласан, ээлжийн амралт, чөлөөний хугацааг 3 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.17-д Ажилтан өвчний улмаас эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид хүргүүлээгүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Иймд ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ЭТТ ХК-д холбогдох Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтэний ажилд эгүүлэн тоггоолгож, ажилгүй байсан өдрөөс өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 1,680,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын орлогоос 41,830 төгрөгийг буцаан гаргуулж, Б.Дд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ