Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 182/шш2023/00899

 

 

2023    03     09                               182/ШШ2023/00899                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Э-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 116,889,583.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч ЦЭ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч ЦЭ-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116,889,583.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч ЦЭ нь ХБ ХХК-тай өдөр байгуулсан ЗГ/202045668271 тоот зээлийн гэрээгээр тус банкнаас 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээнд өдөр тоот, өдөр тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тус тус хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх өөрчлөлт оруулсан.

1.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өдөр тоот, тоот барьцааны гэрээгээр бараа материал, ирээдүйд орж ирэх бизнесийн орлого, тоот хаягт байршилтайм.кв талбайтай, ажлын байрны зориулалттай хөрөнгө , мөн дээрх хаягт байршилтай, 129.1 м.кв талбайтай, агуулахын зориулалттай хөрөнгө , м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, агуулахын зориулалттай зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан.

1.3.Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,475,277.42 төгрөг, хүүгийн төлбөрт 24,202,404.13 төгрөг, нийт 29.677,681.55 төгрөгийн төлбөрийг төлсөн байна.

Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй 752 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймээс зээлийн гэрээг цуцалсан тул зээлдэгч ЦЭ-аас өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 94,524,722.58 төгрөг, хүүгийн төлбөрт 21,819,746.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 545,114.49 төгрөг, нийт 116,889,583.11 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна.

Зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд бараа материал, ирээдүйд орж ирэх бизнесийн орлого, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай хөрөнгө , мөн дээрх хаягт байршилтай, м.кв талбайтай, агуулахын зориулалттай, м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар , тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, агуулахын зориулалттай хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч ЦЭ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Манайхаас захиалга хийсэн хүн нь захиалгаа авахгүй хойшлуулаад миний үйл ажиллагааг явуулахгүй, өөрийнхөө ажлыг хийлгүүлсэн. Банкнаас авсан зээлийг маань ТТ ХХК-ийн захирал н.С гэх хүн авчихаад буцааж өгөөгүй. Уг нь би үйл ажиллагаагаа явуулаад зээлээ төлдөг байсан ч өөрийнхөө үйл ажиллагаанд намайг 2 жил гаруй хугацаанд ажиллуулсан. Ингээд миний бие банкныхаа мөнгийг ч төлж чадахгүй болоод сүүлд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхэд маргаж байгаа.

2.2.Уг нь би ЦЭанд 40 сая гаруй төгрөг төлсөн байгаа. Гэтэл одоо нэхэмжлэгч талаас 30 сая гаруй төгрөг төлсөн гэж яриад байна. Миний бие өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцмоор байна. Тэгэхгүй бол би хариу тайлбараа ч шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх хуралдаан болоод байгаад гомдолтой байна гэв.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. өдрийн дугаартай Зээлийн гэрээ /хх8-10/

3.2. өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , өдрийн дугаартай гэрээ /хх11-14/

3.3. өдрийн , өдрийн дугаартай Барьцааны гэрээ /хх15-19/

3.4.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх20-23/

3.5.Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх24-28/

3.6.Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /29-37/

3.7.Зээлийн бүртгэлийн карт /хх38-40/

4.Хариуцагч талаас бичгээр хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.ХБ ХХК нь ЦЭ-ыг зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй, 752 хоног хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр 116,889,583.11 төгрөг гаргуулах, энэ үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь зээлсэн мөнгөний зарим хэсгийг өөр хүнд өгсөн боловч эргэж төлөөгүй, би банкинд 40 сая гаруй төгрөг төлсөн байхад одоо нэхэмжлэгч талаас 30 сая гаруй төгрөг төлсөн гэж яриад байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.ХБ ХХК нь Ц.Э-тай өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг бизнесийн зээл зориулалтаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлжээ. /хх8-10/

Улмаар талууд харилцан тохиролцож, өдөр дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 41 сар болгож, зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэж өөрчилж, өдрийн дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр Зээлийн гэрээний хугацааг 53 сар болгон тус тус өөрчилсөн байна. /хх 11-14/

Мөн өдөр дугаартай, өдрийн дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулж, 60,436,000 төгрөгийн бараа материал, ирээдүйд орж ирэх орлого, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай хөрөнгө , мөн дээрх хаягт байршилтай, м.кв талбайтай, агуулахын зориулалттай хөрөнгө , м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, агуулахын зориулалттай хөрөнгө зэргийг тус тус барьцаалжээ. /хх15-28/

4.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр өдрөөс өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулж, хүүгийн төлбөрийг өдрөөс өдрийг хүртэл хойшлуулж, харин хуримтлагдсан хүүг хуваарийн дагуу буюу өдөр 5,107,784.71 төгрөг, өдөр 5,051,654.10 төгрөгөөр нөхөн төлж, өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрт 3,800,000 төгрөгийг сар бүр төлөхөөр тохирсон.

өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр өдрөөс өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрийг, өдөр, өдрийн хүүгийн төлбөрийг тус тус хойшлуулж, харин өдрийг хүртэл хуримтлагдсан хүү 10,132,719.36 төгрөг, мөн өдрөөс өдрийг хүртэлх хүү 18,747,620.79 төгрөг, нийт 28,880,340.15 төгрөгийг өдрөөс өдрийг хүртэл сар бүр 2,888,034.01 төгрөгөөр төлөхөөр тохирсон байна.

4.3.Дээрх гэрээнд заасны дагуу хариуцагч ЦЭ нь өдрөөс өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд сар бүр 3,785,000 төгрөг, үүнээс үндсэн зээлд 2,778,982.60 төгрөг, хүүгийн төлбөрт 1,006,027.40 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан байх ба Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад зээлийг хойшлуулсан хугацаанд тодорхой дүнгээр зээлийг төлж байсан. Талууд өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдлийг 94,850,321.41 төгрөг, хүүгийн төлбөрийг 10,132,719.36 төгрөг болохыг гэрээний нэмэлт өөрчлөлтөд дурдаад өдрийн байдлаар хүүгийн төлбөрт 28,880,340.1 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан байна. /хх 13-14/

Хэрэгт авагдсан Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад хариуцагч ЦЭ нь өдрийн байдлаар нийт 40,259,445.71 төгрөг төлсөн /хх 29-37/ байх ба үүнээс өдрийн байдлаар төлөх ёстой хүүгийн төлбөр болох 28,880,340.1 төгрөгийг хасахад /40,259,445.71-28,880,340.1/ 11,379,105.61 төгрөг үлдэж байгааг үндсэн зээлийн төлбөрт тооцох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч талаас гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд хариуцагчийг гэрээгээ зөрчсөн гэж тайлбарлаж, зээлийн төлбөрийг тооцож төлүүлж байсан байх тул шүүхээс гэрээгээр тохирсон үүргээ зөрчөөгүй гэж үзэж, дансны хуулгыг үндэслэн төлсөн төлбөрийг үндсэн зээл, хүүгийн төлбөрт тооцож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ЦЭ-ыг үндсэн зээлд 5,475,277.42 төгрөг, хүүгийн төлбөрт 24,202,404.13 төгрөг, нийт 29,677,681.55 төгрөгийн төлбөр төлсөн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 94,850,321.41 төгрөгөөс Зээлийн дансны хуулгаар тогтоогдсон 11,379,105.61 төгрөгийг хасахад 83,471,215.8 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэхээр байна.

4.4.Хариуцагч ЦЭ нь Зээлийн гэрээний сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр өдрөөс хойш үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан байна. Иймд Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн төлбөрөөс хүүг тооцоход жилийн 21,6 хувь, сарын 1,8 хувь, хоногийн 0,060 хувь /21,6 : 12 сар = 1.8. 21,6 : 365 хоног = 0060/ байх ба сарын хүүнд 1,502,481.9 төгрөг /83,471,215.8 үндсэн зээлийн үлдэгдэл х 1,8 хувь = 1,502,481,9 төгрөг/-ийг, өдрийн хүүнд 50,082.7 төгрөг /83,471,215.8 х 0,060 хувь = 50,082.7 төгрөг/-ийг тус тус төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт зааснаар сар бүрийн төлөлт тэнцүү буюу 3,800,000 төгрөг төлөхөөр тохирсон байх тул үүнээс сард төлөх 1,502,481.9 төгрөгийн хүүг хасаж тооцоход 2,297,518.1 төгрөгийг үндсэн зээлд төлөхөөр байна /3,800,000 хуваарийн дагуу сард төлөх 1,502,481.9 сарын хүү = 2,297,518.1 үндсэн зээл/.

Үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан өдрөөр тооцоход 7 сар 17 хоног байх тул үндсэн зээлд 16,082,626.7 /7 сар х 2,297,518.1 = 16,082,626.7/ төгрөгийг, хүүгийн төлбөрт 11,368,779.2 төгрөг /7 сар х 1,502,481.9 сарын хүү = 10,517,373.3 төгрөг, 17 хоног х 50,082.7 өдрийн хүү = 851,405.9 төгрөг, нийт 10,517,373.3 + 851,405.9 = 11,368,779.2/-ийг төлөх үүрэгтэй байна.

Харин нэмэгдүүлсэн хүү нь гэрээний 2.1.5-д зааснаар зээлийн хүүгийн 20 хувь байна гэж харилцан тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагчийг хугацаандаа зээлээ төлөөгүй тул нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 545,114.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

4.5.Нэхэмжлэгч талаас хариуцагч ЦЭ-ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 752 хоног хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1.-т зааснаар Зээлийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан. Гэвч дээрх хугацаанд зээлийн гэрээний үүргийг хойшлуулсан хугацаагаа хасалгүйгээр оруулж тооцсон байх тул хариуцагчийг 752 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2.-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч талаас дээрх хуульд заасны дагуу хариуцагчид нэмэлт хугацаа тогтоосон талаар баримт хэрэгт авагдаагүй, гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгсөн эсэх, хууль болон гэрээнд заасан журмын дагуу гэрээгээ цуцалсан эсэх нь тодорхойгүй, гэрээ цуцалсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөн бол дахин үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоож өгөх, түүнийг зөрчсөн бол гэрээ цуцалж буйгаа мэдэгдэх зэрэг журмыг үүрэг гүйцэтгүүлэгч мөрдөх байжээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4.-т Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж заасан тул ХБ ХХК нь зээлийн гэрээ цуцлах тухай хуульд заасан журмыг мөрдөлгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг зөрчсөн байх тул хугацаа болоогүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхгүй гэж үзэж, үндсэн зээл, хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 88,893,062.7 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

4.6. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч ЦЭ-аас өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 16,082,626.7 төгрөг, хүүгийн төлбөрт 11,368,779.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 545,114.49 төгрөг, нийт 27,996,520.39 төгрөгийг гаргуулж, ХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88,893,062.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 4.7.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. гэж заасан.

Шүүх зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлээгүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа болоогүй тул үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр хангуулах үндэслэлгүй байна.

Иймд энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 812,597.92 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 297,932.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ЦЭ-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 27,996,520.39 төгрөг гаргуулж, ХБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88,893,062.7 төгрөг гаргуулах шаардлага болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 812,597.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ЦЭ-аас улсын тэмдэгтийн хураамжид 297,932.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХБ ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ