Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00913

    2023          05           01                                         210/МА2023/00913

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/00899 дугаар шийдвэртэй

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Э холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 116,889,583.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Ц.Э нь Х банк ХХК-тай 2020 оны 09 дүгээр 24-ний өдөр байгуулсан ЗГ/202045668271 тоот зээлийн гэрээ байгуулж, тус банкнаас 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 202045668271-2 тоот, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 202045668271-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тус тус хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх өөрчлөлт оруулсан.

1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр бараа материал, ирээдүйд орж ирэх бизнесийн орлого, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 38 гудамж тоот хаягт байршилтай, 242 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай хөрөнгө, мөн хаягт байршилтай, 129.1 м.кв талбайтай, агуулахын зориулалттай хөрөнгө, мөн хаягт байрлах 665 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж 30 байр, зоорийн давхар, 1 тоот хаягт байршилтай, 73 м.кв талбайтай, агуулахын зориулалттай хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулсан.

1.3. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,475,277.42 төгрөг, хүүгийн төлбөрт 24,202,404.13 төгрөг, нийт 29,677,681.55 төгрөгийн төлбөрийг төлсөн байна.

1.4. Банк зээлдэгчийг сайн дураар зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй 752 хоног хугацаа хэтэрсэн.

1.5. Зээлийн гэрээг цуцалсан тул зээлдэгч Ц.Э-аас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 94,524,722.58 төгрөг, хүүгийн төлбөрт 21,819,746.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 545,114.49 төгрөг, нийт 116,889,583.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манайхаас захиалга хийсэн хүн нь захиалгаа авахгүй хойшлуулаад миний үйл ажиллагааг явуулахгүй, өөрийнхөө ажлыг хийлгүүлсэн. Банкнаас авсан зээлийн мөнгийг өөр хүн аваад буцааж өгөөгүй. Уг үйл ажиллагаа явуулаад зээлээ төлдөг байсан ч өөрийнхөө үйл ажиллагаанд намайг 2 жил гаруй хугацаанд ажиллуулсан. Би банкны мөнгөө төлж чадахгүй байгаа учраас шүүхэд өгсөн. Би Х банк ХХК-д 40 сая гаруй төгрөг төлсөн боловч нэхэмжлэгч 30 сая гаруй төгрөг төлсөн гэж байна гэжээ.

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ц.Эаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 27,996,520.39 төгрөг гаргуулж, Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88,893,062.7 төгрөг гаргуулах шаардлага болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 812,597.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 297,932.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: 

Шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

4.1. Хариуцагч Ц.Э нь үндсэн зээлийн төлбөрт 5,475,277.42 төгрөг, хүүгийн төлбөрт 24,202,404.13 төгрөг, нийт 29,677,681.55 төгрөгийг төлсөн талаар зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулгаар нотлогдож байгаа талаар шүүхэд тайлбарласан боловч хариуцагчийг зээлийн төлбөрт нийт 40,259,445.71 төгрөг төлсөн гэж буруу тооцоолол хийсэн.

Нэхэмжлэгчээс тооцоолсон хариуцагчийн төлсөн дүн 29,677,681.55 төгрөг, шүүхээс тооцсон 40,259,445.71 төгрөгийн дүнгүүдийн хооронд зөрүү 10,581,764.16 төгрөг бөгөөд зөрүү дүнг зээлийн дансны хуулгаас харвал зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах үед буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1,683,918.03 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8,897,846.13 төгрөг буюу гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж хугацаа хэтрэлтээс гаргаж буй банкны хийсэн залруулгын гүйлгээ юм. Өөрөөр хэлбэл хариуцагч 10,581,764.16 төгрөгийг бодитоор төлөөгүй, зээлийн дансны хуулганд харьцсан данс байхгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 15- ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөлтийн хуваарийн эхний зээлийн хүүгийн төлөлт дээр нэмэгдэж тооцогдсон байдлаар нотлогдоно. Шүүх төлсөн дүнг буруу тооцсон байх тул цааш хийгдсэн бүхий л тооцоолол үндэслэлгүй.

4.2. Шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.5-т “...үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөн бол дахин үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоож өгөх, түүнийг зөрчсөн бол гэрээ цуцалж буйг мэдэгдэх зэрэг журмыг үүрэг гүйцэтгүүлэгч мөрдөх байсан гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний хугацаа хэтэрсэн, санхүүгийн хүндрэлтэй байгаа бол гэрээний хугацааг сунгахыг зөвлөсөн, зээлдэгчтэй уулзаж харилцан тохиролцож хугацаа тогтоож гэрээний хугацааг сунгаж өөрчлөлт оруулсан.

Мөн шүүхээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар нэхэмжлэгчээс тодруулахад нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа, зээлийн дүнг бүхэлд нь шаардаж байгаа тул шаардлага нь нэхэмжлэлийг гаргасан өдрөөр гэрээг хугацаанаас өмнө цуцлах гэсэн агуулгыг илэрхийлсэн. Гэрээг хугацаанаас өмнө цуцлах гэдэг нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болно. Иймд хариуцагч Ц.Эаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэж байх тул дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 94,524,722.58 төгрөг, хүү 21,819,746.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,114.49 төгрөг, нийт 116,889,583.11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Х банк ХХК нь Ц.Э-тай 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 100,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 8-10/

4. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх бизнесийн орлого болон хариуцагч Ц.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204055064 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 38 дугаар гудамж, 915 тоот хаягт байршилтай, 242 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2204055065 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 38 дугаар гудамж, 915 тоот хаягт байршилтай, 129.1 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2204013766 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 38 дугаар гудамж, 915 тоот хаягт байршилтай, 665 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206023189 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байр, зоорийн давхар, 1 тоот хаягт байршилтай, 73 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг  тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх17-28/

4.а. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай №183 дугаар тогтоол болон зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн талууд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг “36 сар” гэснийг “41 сар” байхаар өөрчлөлт оруулжээ. /хх11-12/

4.б. Үүний дараа талууд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн  хугацааг “41 сар” гэснийг “53 сар” байхаар өөрчлөлт оруулжээ. /хх 13-14/

4.в. Нэхэмжлэгч Х банк ХХК, хариуцагч Ц.Э нар зээл болон барьцааны гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг бичгээр үйлдэж, хэн аль хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн, уг хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Харин анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлснээс тооцооллын алдаа гаргасан тул  давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

5.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хариуцагч нь үндсэн зээлд 5,475,277.42 төгрөг, хүү 24,202,404.13 төгрөг, нийт 29,677,681.55 төгрөгийг төлсөн атал анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн төлбөрт нийт 40,259,445.71 төгрөг төлсөн гэж буруу тооцоолол хийсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

5.б. Анхан шатны шүүхээс хариуцагч Ц.Эыг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 40,259,445.71 төгрөг төлсөн ба үүнээс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар төлөх ёстой хүүгийн төлбөр болох 28,880,340.1 төгрөгийг хасахад зөрүү 11,379,105.61 төгрөг үлдэж байгааг үндсэн зээлийн төлбөрт тооцон хасч шийдвэрлэсэн буруу байна.

Учир нь хэргийн 29-37 дугаар тал дахь хариуцагч Ц.Э-ын Хаан банкны 5628026000 тоот дансны хуулгаар 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд орлого 143,682,255.26 төгрөг, зарлага 40,259,445.71 төгрөг, үлдэгдэл 103,422,809.55 төгрөг болсон гэсэн дүнгээр шууд зээлийн хүүд 40,259,445 төгрөг төлсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Зээлийн бүртгэлийн картнаас үзвэл хариуцагч үндсэн зээлд 5,475,277.42 төгрөг, хүүд 24,202,404.13 төгрөг, нийт 29,677,681.55 төгрөг төлсөн гэж бүртгэсэн нь уг дансаар хариуцагчийн зүгээс төлсөн зээл, хүүгийн мөнгөн гүйлгээнүүдтэй тохирч байна.

Талууд гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахад тус сарын хүү 1,683,918 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 8,897,846 төгрөг, нийт 11,379,105.61 төгрөгийн залруулга гүйлгээ хийсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, дансны хуулганд өөр бусадтай харьцсан данс байхгүй, банк гэрээний өөрчлөлттэй холбоотойгоор залруулга хийж орлогоос, зарлага руу гүйлгээ хийсэн гэж бичсэн нь бодитойгоор мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийгдээгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах  гомдол үндэслэлтэй байна.

6. Харин хариуцагч нь нэхэмжлэгчид 40,259,445.71 төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

7. Анхан шатны шүүх “хариуцагчийг гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан журмын дагуу зээлийн гэрээг цуцалсан эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй тул энэ талаар шүүх буруу дүгнэсэн байна.

7.а. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй заасан. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1.1-д “...эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй” гэж тохиролцсон.

7.б. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт зэргээр тус тус тогтоогдож байна. Түүнчлэн, нэхэмжлэгчээс хариуцагчид хандан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч хууль буюу гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцлах эрхтэй байна.

7.в. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар цуцалсан тул хариуцагч Ц.Эаас үндсэн зээл 94,524,722.58 төгрөг, хүү 21,819,746.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,114.49 төгрөг, нийт 116,889,583.11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

8. Мөн  анхан шатны шүүх хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг гэрээг цуцлаагүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон буруу байгааг зөвтгөж Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/00899 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Эаас үндсэн зээл 94,524,722.58 төгрөг, хүү 21,819,746.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,114.49 төгрөг, нийт 116,889,583.11 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ирээдүйд орж ирэх бизнесийн орлого, Ц.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204055064 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 38 дугаар гудамж, 915 тоот хаягт байршилтай, 242 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2204055065 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 38 дугаар гудамж, 915 тоот хаягт байршилтай, 129.1 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2204013766 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 38 дугаар гудамж, 915 тоот хаягт байршилтай, 665 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206023189 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байр, зоорийн давхар, 1 тоот хаягт байршилтай, 73 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтын “...297,932.6...” гэснийг “812,597.92 төгрөг... “гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 672,615 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ

              ШҮҮГЧИД                                   Н.Б

              ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                                                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

АТЗОРИГ

                                                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ