Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 182/шш2023/01045

 

 

2023     03     28                  182/ШШ2023/01045           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МЭИ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: К ХХК-ийн дугаарт бүртгэлтэй  м.кв агуулахын барилгын м.кв бүхий Эрдэнэс-47 хашаа байр гэх объектыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч МЭИ ХК нь К ХХК-д холбогдуулан К ХХК-ийн дугаарт бүртгэлтэй  м.кв агуулахын барилгын м.кв бүхий хашаа байр гэх объектыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. МЭИ ХК нь онд өмч хувьчлалаар байгуулагдсан юм. Үйл ажиллагаагаа явуулж байхдаа тухайн үеийн удирдлагууд болох ТУ3-ын гишүүд өдөр дугаар тогтоолыг үйлдэж тэр үед мөрдөгдөж байсан нөхөрлөл, компанийн тухай хуулийн 36 дугаар зүилийн 36.1.1-д дүрмийн сангийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр өөрчилнө. Өөрчлөх тухай шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ мөн хуулийн 36.5-д Дүрмийн санг өөрчилсөн тухай шийдвэрийг улсын бүртгэлд авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин хувьцаат компаний онцгой ашиг бүхий дэлгүүр, захын талбай зэрэг объектуудыг муучлан өөрсөддөө эрх мэдэл олгож хувь хувьдаа авцгааж хувьцаат компанийг дампууруулах хэмжээнд хүргэсэн. ТУЗ-ын гишүүд дотроос О.О нь МЭИ ХК-ийн эд хөрөнгийн бүртгэлийн 15-т бүртгэгдсэн / хашаа, байр гэх/ объектыг ТУЗ-ын гишүүнийхээ эрх мэдэл албан тушаалыг ашиглаж хувьдаа авсан юм. Ингэснээр О.О нь МЭИ ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийг хохироож компанийг дампууруулах, үйл ажиллагааг нь зогсоох хэмжээнд хүртэл хохироож, хөрөнгийг хууль бусаар авсныг Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо тус тус тусгасан байдаг юм. Тухайлбал Санхүүгийн зохицуулах хорооны өдрийн дугаартай албан тоот, Үнэт цаасны хорооны өдрийн тоотоор үндсэн хөрөнгийн худалдах эрхийг Компанийн дүрэмд ТУЗ-д тусгайлан олгоогүй байхад дээрх шийдвэрийг гаргасан гэж, Мөн Нөхөрлөл, Компанийн тухай болон Хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн заалтын дагуу аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийн өмнө компанийн үндсэн хөрөнгийг зохих үнэлгээ хийлгэжнэгж хувьцаанд ногдох хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоосон байх тухай заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн.

О.О нь уг объектыг МЭИ ХК-ийн ТУЗ-ын гишүүний эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бусаар авч, өөрийн БГС ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн. Улмаар хууль бусаар авсан объектоо хууль ёсны болгохын тулд К гэх ХХК-г байгуулан уг объектоо шилжүүлэн бүртгүүлсэн тул К ХХК нь хариуцагч мөн юм. Тодруулбал, О.О нь өдөр БГС ХХК-ийг байгуулсан. О.О нь өөрийн эзэмшлийн уг компаниараа барилгыг хууль бусаар худалдаж авсан байна. Мөн О.Оын БГС ХХК-иа татан буулгаж, өдөр маргаан бүхий барилгын өмчлөх эрхийг өөрийн эзэмшлийн шинээр үүсгэн байгуулсан К ХХК руу шилжүүлсэн. Иймд маргаан бүхий объект К ХХК-ийн эзэмшилд шилжсэн байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо болон брокерийн пүүсийн тодорхойлолтоор хамт олноо хохироосон хариуцлагатнаас ч хариуцлага тооцож хохирол хохирол нэхэх эрх хувьцаа эзэмшигчид болон МЭИ компанид байгаа юм.

МЭИ компани, түүний удирдлагьг Эрдэнэс-47 хашаа байранд оруулахаа больсон тул бидний зүгээс дугаар сард зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хөрөнгөө МЭИ ХК-д буцаан авахыг мэдэгдсэн. байр нь МЭИ ХК-ийн өмч, уг барилгад хөрөнгө оруулагчид нь хувьцаат хувьцаат компанийн гишүүд тул үүнээс болж хэн нь ч хохирохгүй учир барилгыг шилжүүлэн авах нв зүйтэй гэж үзэж байна.

Иймд байрлах, К ХХК-ийн ямар ч хөрөнгө оруулаагүй, луйвардан хүч түрэн эзэмшиж байгаа, эзэмшлийн хөрөнгийн дугаарт бүртгэлтэй барилгын талбайгаас К ХХК-ийн өөрийн барьсан барилгын м.кв талбайг хасч, үлдэх  м.кв талбайтай, хашаа байрыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Хариуцагч К ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дугаар хороо, Нарантуул 2 захын баруун талд байрлах, К ХХК-ийн ямар ч хөрөнгө оруулаагүй, луйвардан, хүч түрэн эзэмшиж байгаа, эзэмшлийн хөрөнгийн дугаарт бүртгэлтэй барилгын талбайгаас К ХХК-ийн өөрийн барьсан барилгын  м.кв талбайг хасч, үлдэх  м.кв талбайтай, хашаа байрыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан гэж ойлгохоор ойлгомжгүй нэхэмжлэлийг гаргасан байна.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т ...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно... гэж заасан. Мөн Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн этгээд өмчлөгч байна... гэж заасанчлан үл хөдлөх эд хөрөнгийн дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, дугаар хорооны нутаг дэвсгэр, Булга газарт байршилтай, м.кв талбай бүхий газар, хуучин төв захын баруун талд  ам метр талбайтай агуулахын барилгуудын хууль ёсны өмчлөгч юм. Уг өмчлөх эрхийн гэрчилгээг өдөр улсын бүртгэлийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Түүнээс өмнө уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмч дуудлага худалдааны төлбөрийг нь төлж хууль ёсны дагуу өмчилж авсан байдаг.

Гэтэл МЭИ ХК-ийн захирал гэх Ж.Д гуай удаа дараа буюу онд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдаж, улмаар шүүхийн шййдвэр гарч, манай компанийн эд хөрөнгийг эвдсэн сүйггэсэн үйлдэлдээ уучлалт гуйж улмаар шүүхийн шийдвэр гарсан.

Үүний дараагаар манай компанийн газрын эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар тус шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байдаг.

2.3. Энэ хүний үйлдэл нь хэрээс хэтэрч манай компанийн газарт дайран орох увайгүй үйлдлийг удаа дараа гаргаж, манай компанийн газарт дур мэдэн авто машин оруулж, улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн байдаг.

Энэ мэт үйлдлүүдээ үргэлжлүүлэн компанийн өмчлөх эрхэд хадаж, улмаар тус эд хөрөнгийг "МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан нь хуулийн үндсэн зарчим, өмчлөгчийн эрхэд хууль бусаар халдах гэсэн увайгүй үргэлжлэл гэж харж байна.

Иймд МЭИ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. МЭИ ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх11/

3.2. Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай, ХУдалдаа үйлдвэрийн яамны түүхий эдийн нэгдлийг хувьчлах тухай тогтоол /хх12/

3.3. Түүхий эдийн нэгдлийн эд хөрөнгийг үнэлсэн акт №2, үндсэн хөрөнгийг үнэлсэн тухай акт /хх13-17/

3.4. өдрийн  дугаартай Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний МЭИ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протокол /хх19-20/

3.5. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны өдрийн 3/2180 дугаартай албан бичиг, өдрийн дугаартай албан бичиг /хх25, 29/

3.6. Монгол Улсын үнэт цаасны хорооны ажлын албаны өдрийн дугаартай хариу /хх26/

3.7. К компанийн захирал Н.У танаа гэх бичиг /хх28/

3.8. Зэргэд ҮЦК ХХК-ийн өдрийн дугаартай тодорхойлолт /хх30/

3.9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2021/07474 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дугаартай магадлал /хх38-49/

3.10.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 416 дугаартай тогтоол /хх76-79/

3.11.МЭИ ХК-ийн нийт гаргасан хувьцаа /хх204-206/

3.12.Д.О-ийн тодорхойлолт, өнгөтөөр хэвлэсэн зургууд, Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх тухай хэлцэл, К ХХК-ийг үүсгэн байгуулах талаар хэлэлцсэн хурлын протокол, Түрээслэгч О, Д нарын хооронд тохиролцсон хэлцэл, БГС ХХК  дугаартай Нийслэлийн газрын харилцаа үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн албанд Эзэмшил газрын тухай гэх бичиг, Үнэт цаас эзэмшигчийн судалгаа /хх27, 31-37, 74-75, 83-109/

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнд:

4.1.К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх59/

4.2.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэчилгээ, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх60-61/

4.3. өдрийн дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх119-120/

4.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 461 дугаартай магадалал /хх121-123/

5.Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлэв. Үүнд:

5.1. өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх136-138/

5.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын өдрийн дугаар албан бичиг, өдрийн дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтууд /хх160-172, 183-190/

5.3.Гэрч Д.О, Д.О нарыг өдөр гэрчээр асуусан тэмдэглэл /хх218-221/

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.К ХХК-д холбогдох, тус компанийн дугаарт бүртгэлтэй  м.кв агуулахын барилгын  м.кв бүхий хашаа байр гэх объектыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч "МЭИ" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь МЭИ ХК-ийн өмч байсан. С.О нь уг объектыг МЭИ ХК-ийн ТУЗ-ын гишүүний эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бусаар авч, өөрийн БГС ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн. Улмаар хууль бусаар авсан объектоо хууль ёсны болгохын тулд К гэх ХХК-г байгуулан уг объектоо шилжүүлэн бүртгүүлсэн тул МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгоно гэж тодорхойлсон.

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ өмчлөх эрхийн гэрчилгээг өдөр улсын бүртгэлийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, түүнээс өмнө хууль ёсны дагуу дуудлага худалдааны төлбөрийг нь төлж өмчилж авсан. Манай газрын эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. гэж тайлбарласан.

4.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа олон янзаар тайлбарлаж, шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ өөр, өөрөөр тайлбарлах боловч шүүх бичгээр гаргасан шаардлагын хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр маргааныг шийдвэрлэв.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. МЭИ ХК-ийн өмчлөлд барилга байсан талаар зохигч маргаагүй бөгөөд Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний МЭИ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протоколоор О.О-д худалдахаар зөвшөөрсөн байна.

Улмаар МЭИ ХК-ийн Ерөнхий захирлын өдрийн дугаар тушаалаар барилгыг тухайн үеийн ханшаар 12300,0 мянган төгрөгөөр БГС ХХК-д худалдсан, БГС ХХК нь өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2021/0747 дугаартай шийдвэрт дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

5.2.Нэхэмжлэгч талаас Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны өдрийн дугаартай албан бичиг, Монгол Улсын Үнэт цаасны хорооны ажлын албаны өдрийн дугаартай албан бичгийг тус тус үндэслэн О.О, БГС ХХК нь барилгыг хууль бусаар авсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Дээрх албан бичгүүдэд үйлдвэрийн барилгыг тус компанийн ТУЗ-ийн гишүүн байсан О.О-д 12,300,000 төгрөгөөр худалдсан байна гээд ТУЗ эдгээр хөрөнгийг худалдахад үнэлгээг ямар аргаар тогтоосон болон хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд ингэсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийг зөрчих үндэслэл болно. ...МЭИ ХК-ийн ТУЗ нь эдгээр хөрөнгүүдийг худалдахад үнэлгээг ямар аргаар тогтоосон болон хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд ингэсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийг зөрчих үндэслэл болно. ...үндсэн хөрөнгийг худалдах эрхийг компанийн дүрэмд ТУЗ-д тусгайлан олгоогүй байхад дээрх шийдвэрийг гаргасан ... гэжээ.

БГС ХХК нь татан буугдсанаар маргаан бүхий барилгыг К ХХК-д шилжүүлсэн. Ингэснээр өдөр хороо, хуучин төв захын баруун талд байрлах, м.кв талбайтай, агуулахын барилгын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /хх60/

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өдрийн дугаартай Үл хөдлөх өрөнгийн эрх шилжүүлэх тухай хэлцлээр БГС ХХК-иас К ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд үүнээс үзэхэд К ХХК нь өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. гэж, 109.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана, 110 дугаар зүйлийн 110.1.-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.

Дээрх хуульд заасны дагуу хариуцагч К ХХК өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авсан байх тул тус компанийг хууль бусаар үл хөдлөх хөрөнгө өмчилсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тус компани маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар өмчилсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-т Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасан бөгөөд шинээр үүсгэн байгуулагдсан К ХХК нь татан буугдсан БГС ХХКомпанийн өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй болно.

5.3.О.О, Ж.Д нарын хооронд онд хийсэн хэлцэлд ... м.кв талбай бүхий барилгын хэсгийг түрээслэгч О.О-д худалдаж, 5,704,000 төгрөг, м.кв бүхий хэсгийг Ж.Д худалдаж, төлбөрт 2,296,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиров. Хойшид эдгээр хүмүүсийн байр болон үндсэн хөрөнгө нь тус тусын эзэмшил хөрөнгө болно гэж тохиролцсон. өдөр БГС ХХК-ийн захирал О.О-аас Нийслэлийн газрын харилцаа үл хөдлөх эд хөрөнийн бүртгэлийн албанд хандан өөрийн эзэмшиж буй барилгаас  м.кв талбай бүхий агуулахын барилгыг Ж.Д болон компанид шилжүүлэн өгөх газар эзэмших гэрээг тус тусад нь салган хийж барилгыг харгалзах газартай нь баталгаажуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч Ж.Дамчаа нь м.кв үл хөдлөх хөрөнгийг хувьчилж авсан, үүнийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн, энэ талаар хэн аль нь маргаагүй байна гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн өдрийн  дугаартай магадлалд дүгнэсэн.

 

Шүүхээс тус газарт очиж үзлэг хийж, маргаан бүхий объектыг үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын эзэмшиж, ашиглаж буй маргаан бүхий барилга нь нэг барилга байх бөгөөд зөвхөн ханаар тусгаарлагдсан, хариуцагч К ХХК-ийн өмчлөлийн хэсэг нь нийт  м.кв талбайтай боловч анх м.кв талбайтай байсан, нэхэмжлэгч талын эзэмшиж ашиглаж буй хэсэг нь м.кв талбайтай байсан гэснээс үзэхэд анх нийт 561 м.кв талбайтай хөрөнгийг Ж.Д болон О.О нар нь  м.кв, м.кв хэмжээтэйгээр тус тус худалдан авсан болох нь дээрх шүүхийн магадлалаар давхар нотлогдож байна гэж үзэв.

Нэгэнт талууд маргаан бүхий хөрөнгийг худалдаж авсан болох нь тогтоогдож байгаагаас үзэхэд БГС ХХК-иас хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгигй шилжүүлэн авсан К ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлгүй болно.

5.4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа К ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн дугаарт бүртгэлтэй, м.кв агуулахын барилгын  м.кв бүхий хашаа байр гэх объектыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгоно гэсэн боловч шүүх хуралдааны явцад хашаа байр гэх объект гэдгийг тодруулахад хашааны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан. Гэвч шаардлагаа нэмэгдүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байх ба дугаарын бүртгэлд агуулахын барилга бүртгэлтэй байх тул шүүх бичгээр гаргасан шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.

6.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар К ХХК-д холбогдох тус компанийн дугаарт бүртгэлтэй  м.кв агуулахын барилгын  м.кв бүхий хашаа байр гэх объектыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай МЭИ ХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ