Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/шш2023/01244

 

 

2023 04 20                                  182/ШШ2023/01244            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г,

Хариуцагч: А.Б нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: нотариатч Б.Г-ийн гэрчилсэн өдрийн А.Б- олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн игэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,

Хариуцагч Б.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Б.Г, А.Б нарт холбогдуулан нотариатч Б.Г-ийн гэрчилсэн өдрийн А.Б-д олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. А.Т нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын өдрийн дугаартай захирамжаар тоот гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших эрхээ баталгаажуулсан. Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын өдрийн дугаартай захирамжаар дээрх газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

1.2.А.Т нь хамгийн анх өдөр улсын хотод элэг солиулах хагалгаанд орсон. Үүний дараа онд улсад элэгний судас битүүрсэн тул дахин хагалгаанд орсон. А.Т нь нийт удаа мэдээ алдуулдаг хүнд мэс засалд орсон тул биеийн байдал байнга тогтворгүй, зарим тохиолдолд хэрхэн, ямар үйлдэл хийсэн зэргээ бүрэн хянаж чаддаггүй байсан. Гэтэл А.Тын энэхүү хэлцэл хийх чадваргүй байдлыг ашиглан А.Б нь өдөр тоот газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрх бүхий итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэн авсан байна. А.Т нь энэхүү итгэмжлэлийг хэрхэн, ямар үндэслэлээр өгснөө огт санадаггүй.

1.3.Сүүлийн нэг жилийн хугацаанд А.Т-ын биеийн байдал сайжирч дээрх газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх гэсэн боловч түүнийг иргэний эрх зүйн чадамжгүй үед итгэмжлэл хийлгэн авсан бөгөөд уг итгэмжлэлээр дээрх газрын эзэмших эрхийг иргэн Б.М-д шилжүүлснийг мэдсэн. Иймд дүүргийн нотариатч Б.Г-гийн гэрчилсэн ны өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

1.4.Хариуцагч Б.Г-гийн зүгээс Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тухайн итгэмжлэлийг үйлдсэн гэдэг. Гэхдээ тухайн үед мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д зааснаар эрх зүйн чадамжтай эсэх талаар эргэлзээ төрвөл эрх бүхий байгууллагаас тодорхойлолт гаргуулж авах ёстой байсан. Гэтэл эрх бүхий байгууллагын тодорхойлолт гаргуулаагүй байдаг. Энд нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй бөгөөд итгэмжлэл нь нэг талын хэлцэл ба андуураад өгсөн гэдгээ илэрхийлээд байгаа юм. өдрийн дугаар дүгнэлт нь иргэний эрх зүйн чадамжтай байна гэсэн болохоос биш иргэний эрх зүйн чадамжтай байсан байна гэдэг асуудал яригдаагүй байгаа. Шинжээч А.Тын өнөөдрийн иргэний эрх зүйн чадамжийн асуудлаар дүгнэлтээ гаргасан гэв.

2.Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. дүүргийн тойргийн нотариатч Б.Г би өдөр А.Т-ын А.Б-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дүгээр зүйлд заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож итгэмжлэлийг гэрчилсэн бөгөөд Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд заасны дагуу төлөөлүүлэгчид түүний эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Мөн өдрийн  дугаартай итгэмжлэлийн Нотариатч талуудын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болно гэсэн хэсгийн ард байх  болон  дугаар дээр А.Т нь тус тус 2 удаа гарын үсгээ зурсан байдаг.

өдөр А.Т нь Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан хүсэлтээ өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан байх бөгөөд бүртгэлийн дугаар гарын үсгийн баталгаагаа гэрчлүүлсэн байна. Энэ хүн үйлдлээ бүрэн хариуцах чадвартай байсан болох нь эндээс харагдана. Иймд А.Тын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Хариуцагч Б.Г-гийн талаас хүсэлт гаргаж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлт нь өдрийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл зүйн шинжилгээний дугаар дүгнэлтээр эмгэг судлалын шинжилгээний ой тогтоолт болон оюуны ажиллах чадварын бүтэц болон танин мэдэхүйн үйл ажиллагааны түвшин, нас боловсролыг харгалзан шинжлэхэд хийсвэрлэн дүгнэлт хийх чадвар сайн, хэвийн, цэцэрхэх болон дэлгэрэнгүйлэн тайлбарлах чадвартаа сайн бөгөөд энэ мэргэжлийн онцлогтой нь холбоотой. Мөн сэтгэхүйд, сэтгэл хөдлөлд нөлөөлсөн сэтгэл хөдлөл тогтворгүй, биеийн эрүүл мэндэд чиглэсэн зовуурь шаналал ихтэй ч ямар нэгэн биеэ хянах чадваргүй болтол нөлөөлөөгүй. Хувь хүний сэтгэцийн чанарт хандах шүүмжлэлт чанар нь хэвийн гэж дүгнэсэн. Мөн Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтийн дүгээр комиссын дүгнэлтээр А.Т нь иргэний эрх зүйн чадамжтай байна. А.Т нь мөн өдрөөс өмнө хийлгэсэн элэг солиулах хагалгаанаас болон хагалгааны үед хэрэглэсэн мэдээ алдуулах тариа нь хийсэн үйлдлээ хянах чадваргүй болоход нөлөөлсөн эсэх дүгнэлт тогтоогдохгүй байна гэж гарсан байдаг.

2.3. А.Т нь  онд Энэтхэг улсад элгээ солиулсан, онд судасны бөглөрлийн хагалгаанд орсон байдаг. Нийт удаа мэдээ алдуулалтад орсон гэсэн боловч  оноос өмнө  удаа, онд буюу итгэмжлэл авснаас хойш  он хүртэл нийт мэс ажилбарын тоо нь  хүрч байгаа учраас тухайн үед  удаа мэдээ алдуулалтад орсон гэдэг шалтгаан нь эрх зүйн чадамжаа алдах үндэслэл болохгүй байна. Мөн А.Т нь эрх зүйн чадамжгүй, групп тогтоолгосон гэсэн боловч  нас хүрэхээсээ өмнөх  жилдээ сахарын өвчнөөр групп тогтоолгосон байдаг. Иймд хагалгаанд орсон, мэдээ алдуулалтын тарианаас болоод эрх зүйн чадамжаа алдсан гэдэг үндэслэл нь тогтоогдохгүй байна. Иймд итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

3.Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Би өдөр найз Э.Х-той хамт байх үед түүний ээж залгаж, Барилгачдын талбайн урд байрлах Нотариатын газар ирэхийг хүсэж, бид хамт очсон. Очих үед түүний ээж болон хамаатны ах гэх А.Т нь өөрийн нэр дээрх газрыг бусдад шилжүүлэхийн тулд итгэмжлэгч хэрэгтэй болсон тул надаас туслахыг хүссэн. Би А.Т ахтай тухайн өдөр анх уулзаж танилцсан.

Найз Э.Хашболд болон ээж, ах нь яаралтай өнөөдөр хэрэг болсон тул нотариат хамт ороод иргэний үнэмлэхээ хувилуулж, ганц хоёр бичиг баримт дээр гарын үсэг зурахад л болно, дараа дуудаж төвөг удахгүй гэсэн тул тусалсан. А.Т гуайн өөрийн хүсэлтийн дагуу хамт нотариат орж гарын үсэг зурсан.

3.2. Б.М-д тухайн газрыг шилжүүлэх үед миний бие А.Т гуайтай уулзаагүй. Тухайн газрыг Б.М-ийн нэр дээр шилжүүлж байна гэсэн бичгийг би өөрөө бичиж Баянзүрх дүүрэгт өгч байсан. А.Т гуайг эрүүл мэндийн шалтгаантай талаар мэдээлэл надад огт байхгүй.

Нотариатч эрх, үүргийг тайлбарлаж өгч, гарын үсэг зуруулсан. Тухайн үед А.Т гуай өөрөө надаас гуйсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Газар зохион байгуулалтын албаны өдрийн дугаартай албан бичиг /1-р хх 7/

4.2.Эмнэлгийн тодорхойлолт, зургууд, Иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх130-145, 225-250, 2-р хх 1-9/

5.Шүүх зохигчийн хүсэлтээр дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

5.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын өдрийн  дугаартай захирамж, хавсралт, өдрийн дугаартай захирамж, хавсралт, өдрийн дугаартай захирамж, хавсралт, өдрийн дугаартай захирамж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Тодорхойлолт, Баянзүрх дүүргийн газрын албанд А.Бын гаргасан өргөдөл, Б.М-ийн гаргасан өргөдөл, Н.Х-ын гаргасан өргөдөл, А.Т-ын гаргасан өргөдөл, Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Итгэмжлэл, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх71-128/

5.2.Сэтгэлзүйн шинжилгээ, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2-р хх18-20/

6.Хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.А.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь миний бие олон удаа мэдээ алдуулдаг мэс засалд орсны улмаас ямар үйлдэл хийснээ бүрэн хянаж чаддаггүй болсон ба энэ байдлыг ашиглан А.Б нь өдөр миний эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх эрх бүхий итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэн авсан. Нотариат эрх зүйн чадамжтай эсэх талаар эргэлзээ төрвөл эрх бүхий байгууллагаас тодорхойлолт гаргуулж авах ёстой байтал тодорхойлолт гаргуулаагүй ба дээрх итгэмжлэлээр миний эзэмшлийн газар Б.М шилжсэнийг мэдсэн. гэж тайлбарлаж, нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Б.Г нь ...үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож итгэмжлэлийг гэрчилсэн бөгөөд төлөөлүүлэгчид түүний эрх, үүргийг тайлбарлан өгсөн. 493 дугаартай итгэмжлэлийн Нотариатч талуудын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болно гэсэн хэсгийн ард байх 1 болон 2 дугаар дээр А.Т нь тус тус 2 удаа гарын үсгээ зурсан. Энэ хүн үйлдлээ бүрэн хариуцах чадвартай байсан болох нь эндээс харагдана. Иймд А.Т-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж,

хариуцагч А.Б нь Би найз Э.Х болон түүний ээж, хамаатны ах нь болох А.Т гуайн хүсэлтийн дагуу хамт нотариат орж итгэмжлэл авч, Б.Мд тухайн газрыг шилжүүлсэн. А.Т гуайг эрүүл мэндийн шалтгаантай талаар мэдээлэл надад огт байхгүй. Нотариатч эрх, үүргийг тайлбарлаж өгч, гарын үсэг зуруулсан. Тухайн үед А.Т гуай өөрөө надаас гуйсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Н.Х нь өөрийн эзэмшлийн тоотод байрлах, м.кв талбайтай газрыг өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шижлүүлэх гэрээний үндсэн дээр А.Т-т шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх ба түүний хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын өдрийн дугаартай Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар уг газрыг нэхэмжлэгч А.Т-т эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /1-р хх 90-93, 96-99/

4.2.Нэхэмжлэгч А.Т нь өдрийн итгэмжлэлээр дээрх газрыг бусдад шилжүүлэх, түүнтэй холбоотой гэрээ хэлцэлд гарын үсэг зурах гэх мэт бусад эрхийг А.Б-д олгосон, уг итгэмжлэл нь 1 жилийн хугацаанд хүчинтэй, Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан заалтыг төлөөлүүлэгч, төлөөлөгч нарт уншиж сонсгож тайлбарлав гэсэн байх ба А.Т, А.Б нар хэн аль нь гарын үсэг зурсан байна. /1-р хх 124 хуудасны ар тал/

4.3.Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь заалт эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэснийг үндэслэн олон удаа мэс засалд орж, мэдээ алдуулах эм тариа хийлгэснээс итгэмжлэл олгох үед үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгоогүй гэх ба үүнийгээ нотлох баримтыг хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан, мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн баримт гэж тодорхойлсон.

Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын өдрийн шийдвэрээр А.Т-ыг ердийн өвчний жагсаалтын 3-39а заалтаар хөдөлмөрийн чадвараа  хувь,  сараар алдсаныг тогтоож шийдвэрлэсэн байна. /1-р хх 242/

Энэ нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан өдрийн дугаартай, Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтын 3.39 а Чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлтэй, жижиг судасны хүндрэлтэй /ретинапати, нефропати, невропатийн аль нэг шинж илэрсэн бол/ гэх заалтаар хөдөлмөрийн чадвараа  хувиар алдсан байна.

4.4.Шүүх сэтгэц эмгэг судлалын өдрийн  дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Т нь өдрөөс өмнө хийлгэсэн элэг солиулах хагалгаанаас болон хагалгааны үед хэрэглэсэн мэдээ алдуулах тариа нь хийсэн үйлдлээ хянах чадваргүй болоход нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн.

Мөн уг дүгнэлтийн Болсон хэргийн талаар гэх хэсэгт нэхэмжлэгч А.Т нь ...дүүгийн хүүхдүүд газрыг минь барьцаанд тавъя гэж гуйгаад 7 хоноод буцааж шилжүүлнэ гээд луйвардаад нэр шилжүүлсэн гэх агуулгатай тайлбар гаргасныг тэмдэглэжээ.

Дээрх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр, Шинжээчийн дүгнэлт, эмчилгээ хийлгэсэн тухай эрүүл мэндийн дэвтэр, мэс засал хийлгэсэн тодорхойлолт зэрэг баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч А.Т-ын олон удаа мэс засалд орж, мэдээ алдуулах эм тариа хэрэглэснээс хариуцагч А.Б-д итгэмжлэл олгохдоо үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу ямар үйлдэл хийснээ бүрэн хянах чадваргүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч Б.Г-г эрх, үүрэг, үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д зааснаар эрх зүйн чадамжтай эсэх талаар эргэлзээ төрвөл эрх бүхий байгууллагаас тодорхойлолт гаргуулж авах байтал гаргуулаагүй гэх боловч хариуцагч А.Б нь нотариатч Б.Г нь эрх, үүргийг тайлбарлаж өгсөн гэж, маргаан бүхий итгэмжлэлд эрх, үүргийг тайлбарлаж өгөв гэх хэсэгт А.Т, А.Б нар гарын үсгээ зурсан байгаа зэргээс үзэхэд хариуцагч Б.Г нь эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, хувийн байдлыг тогтоогоогүй, А.Б нь А.Тын хэлцэл хийх чадваргүй байдлыг ашиглан итгэмжлэл авсан гэх тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дүгээр зүйлийн 4.8.-д Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгч эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзээ төрвөл эрх бүхий байгууллагаас тодорхойлолт гаргуулж болно. гэсэн ба А.Т нь эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзээ төрөөгүй гэх тайлбарыг хариуцагч хэн аль нь тайлбарласан, нэхэмжлэгч энэхүү үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.5.Дээрх үндэслэлээр өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д зааснаар Б.Г, А.Б нарт холбогдох нотариатч Б.Г-гийн гэрчилсэн өдрийн А.Б-д олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай А.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ