Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
Хэргийн индекс | 151/2023/00086/и |
Дугаар | 151/ШШ2023/00274 |
Огноо | 2023-03-23 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2023/00274
2023 03 23 151/ШШ2023/00274
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...дүүрэг, .. дугаар хороо, Зүүн наран .., .. тоотод байрлах “ТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун Зуунмод, Төр захиргааны 2 дугаар байранд байрлах Төв аймгийн БЗ орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг Төр захиргааны байранд байрлах ТЗ дарга нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баттөмөр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Дашравдан,
Хариуцагч ТЗ даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Доржпүрэв,
Хариуцагч Төв аймгийн Орон сууцны корпораци Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Чинзориг,
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Г.Бадам
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ТС” ХХК нь Төв аймгийн Орон сууцны корпораци Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, ТЗ дарга нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “ТС “ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Бид ямар учир шалтгааны улмаас гэрээ цуцлах болсон талаар захиалагч талаас тодруулахад тодорхой хариу өгөөгүй. Мөн тус гэрээний дагуу өөрсдийн төсөв санхүүгээрээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл өгөлгүй манай компанийн эрх, ашгийг зөрчиж 604,956,747 төгрөг төлөөгүй бөгөөд бидний хийсэн ажлыг өөр компаниар үргэлжлүүлэн хийж байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 353 дугаар зүйлийн 352.5.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, гэж заасны дагуу 604,956,747 төгрөгийг захиалагч талаас гаргуулж өгнө үү” гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТС” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Манзушир өргөө” Төв аймгийн Зуунмод хотын мянган айлын орон сууцны хороолол барих барилгын хамтран ажиллах гэрээг ТЗ дарга, Төв аймгийн БЗ орон сууцны корпорацтай байгуулсан. Гэрээний хувьд “ТС” компани нь гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд 90-н айлын барилгын орон сууцыг барьж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Тухайн үед дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байсан тул барилгын санхүүжилт удааширч, барилгыг 100 хувь бүрэн гүйцэтгэж чадаагүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тухайн гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш тодорхой хэмжээний ажлыг өөрийн хөрөнгө санхүүгээр хийж гүйцэтгэсэн. Тухайлбал нэхэмжлэгчийн шаардлагын үнийн дүн болох 604,956,747 төгрөгийн ажлыг хийсэн. Энэ тал дээр захиалагч тал маргаагүй, барилгыг гүйцэтгэлтэй нь хүлээгээд авчихсан гэж манай компанийн зүгээс үзэж байгаа. Цаашдаа бусад компанийн барилгын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэх төсөв байхгүй учраас тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг ээ хэлсэн. Тэгээд хийсэн ажлын үнийн дүн болох 604,956,747 төгрөгөө нэхэмжлээд байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа зүйл нь 604,956,747 төгрөгийн гүйцэтгэлтэй барилгыг захиалагч тал маань өөрсдөө өөр компанид үргэлжлүүлээд барих гэрээ хийгээд явсан. Манай нэхэмжлэгчийн шаардлага бол өөр компанитай гэрээ байгуулсан гэдэг юм уу, өөр компаниар бариулсан нь буруу гэж маргаагүй. Манайх 604,956,747 төгрөгийн барилгын ажлыг хийсэн учраас энэ хийсэн төлбөрийг бид нарт гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг тавьж байгаа. Үндэслэл болон нотлох баримт нь юу вэ гэхээр манай өмгөөлөгчийн хэлснээр буюу БЗ маань өөрөө 604,956,747 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хариуцагч тал хариуцлага хүлээх үнийн дүнгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн тул 604,956,747 төгрөгөө захиалагч талаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай өмгөөлөгч бусад зүйлийг нэмж тайлбарлах байх” гэв.
1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “ТС” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан шүүх хуралдаанд оролцож байна. Үйл баримт нөхцөл байдлыг би хангалттай ярьсан тул нуршилгүйгээр тайлбар хэлье. Нэг тал нь газраа ашиглуулаад нөгөө тал нь тус газарт нь барилга барихаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээг харахаар хамтран ажиллах гэрээ гэх нэртэй болов ч иргэний хуулийн 343 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгаа юм. Барилга байшин барьж дуссаны дараа үр дүнгээс чинь би тодорхой хувийг нь авна гэсэн агуулга харагддаг. Гэрээг тайлбарлахдаа шууд үгийн утгыг анхаардаг. Аль нэг утга, үндэслэл ойлгомжгүй бол түүний агуулгыг харьцуулж байж гэрээг тайлбарладаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээгээр шаардсан. Гэрээ үргэлжилсэн, үр дүнгээ хүлээн авсан зэрэг маргаан нөгөө талаас ярьж байна. Гэтэл нэхэмжлэгч компани санхүүгийн асуудалд ороод цаашдаа төсөл хэрэгжих боломжгүй байдал үүссэн тул гэрээг цуцлах саналаа тавьсан. Хариуцагч тал манай ажлыг албан ёсоор хүлээж аваад гэрээгээ дүгнээд, дараагийн компанитай гэрээгээ байгуулаад ажлаа үргэлжлүүлсэн бол өнөөдөр бид шүүхийн танхимд ийм асуудал яриад сууж байхгүй. Гэтэл “...танайх ажлаа гүйцэтгэж чадахгүй байна, танайх мөнгөө гаргаж чадахгүй байна, санхүүгийн чадваргүй байна, туслан гүйцэтгэгчтэйгээ маргаантай байгаа юм байна...” гэх байдлаар хандаж дараагийн компанид энэ ажлыг дуусга гээд, ийм л харилцаа үүссэн. Төрийн байгууллага, албан тушаалтан дур мэдэн шийдвэр гаргаснаас бол “ТС” ХХК-ийн хийсэн ажил хэнд үнэлэгдэхгүй, хэн ч хийсэн мэдэгдэхгүй ажил болж хувирсан. Үндсэндээ бидний хийж гүйцэтгэсэн ажил дээр үргэлжлүүлэн барилга барьчихсан. Тэгэхээр иргэний хуулийн 351 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувь хэрэгт өгсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Тухайн баримтыг үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх, хэрэв шүүх шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримтыг гаргуулж болох байх. Гэхдээ тухайн баримтыг Төрийн орон сууцын корпорацаас гаргаж өгсөн баримт бөгөөд бид хаа нэгэн газраас хуурамчаар бүрдүүлэн авсан зүйлгүй, тийм боломж ч байхгүй, ийм л баримт. Тийм ч учраас дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
2. Хариуцагч ТЗ даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ТС" ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЗ даргад холбогдуулан гаргасан 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авч дараах хариу тайлбар гаргаж байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. "ТС" ХХК нь Төв аймгийн БЗ, орон сууцны корпораци захиалгаар Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 100 айлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгөх хамтран ажиллах гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 08/2019 дугаар гэрээг байгуулсан. Тус гэрээгээр "ТС" ХХК нь Төв аймгийн БЗ, орон сууцны корпораци эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр багт байрлах орон сууцны зориулалтай 4110062278 нэгж талбарын дугаартай 19187 м.кв газраас 2250 м.кв газарт 90 айлын орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд барьж ашиглалтад оруулж, тус орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4.3.2.1 зааснаар нийт талбайн 2 хувийг буюу 30 м.кв талбайтай 3 орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтад оруулсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч "ТС" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэхгүй байх барилгын ажил удаашрах зэрэг нөхцөл байдал хүрсэн. ТЗ даргын зүгээс удаашралтай байгаа орон сууцны барилгуудыг идэвхжүүлэх, гэрээг дүгнэх ажлыг хэсгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/143 дугаар захирамжаар байгуулан ажилласан. Тус ажлын хэсгийн хуралдаануудаар "ТС" ХХК-ийн ажлын гүйцэтгэл, цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар санхүүгийн баримт зэргийг ажлын хэсэгт ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч тус баримтуудыг ажлын хэсэгт ирүүлээгүй болно. Мөн ажлын гүйцэтгэл, санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй тохиолдол хамтран ажиллах гэрээг цуцалж, өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг мэдэгдлийг хүргүүлж ажилласан. Төв аймгийн БЗ, орон сууцны корпораци болон "ТС" ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр ТЗ дарга нь "ТС" ХХК-ийн өмнө гэрээгээр төлбөр төлөх үүргийг хүлээгүй болно. Мен нэхэмжлэлд дурдсан "ТС" ХХК болон ТЗ Дарга нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажилласан гэрээний харилцаа үүсээгүй. Иймд "ТС" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2.1. Хариуцагч ТЗ даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “ТС” компанитай 2019 онд гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ биш хамтран ажиллах гэрээ байсан. Хамтран ажиллах гэрээгээр Аймгийн засаг дарга, мөн БЗ орон сууцны корпорац оролцсон. Хүлээх үүрэг нь 1 цогцолбор бүхий 19.182 метр квадрат газрыг гэрээний хугацаанд ашиглуулах, гэрээний дагуу нийт барилгын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх орон сууцыг төрийн орон сууцны өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажил хийгдэж байгаад 2019 оны 06 сард “ТС” компани нь захиалагч хоёр талд хэлэлгүй өөр компанитай нэмж гэрээ байгуулсан байдаг. Гэрээний 4.2-т талуудын эрх үүрэг, хариуцлага хэсэгт “...Захиалагч болон гүйцэтгэгч нар нь гэрээнд холбогдох асуудлаар харилцан албан бичгээр харилцах ба шинээр үүсгэсэн нөхцөл байдалд тохиулан 2 тал харилцан тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна...” гээд заасан байгаа. Энэ дээр туслан гүйцэтгэгч буюу гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан гэж хариуцагч талд хэлээгүй. Тухайн үед барилгын ажил үргэлжлээд явж байсан, цар тахал гараад 2020 он гарсан. Барилгын ажил үргэлжлээд явах явцын дунд ажлын хэсэг гараад шалгаад явах явцын дунд энэ асуудал үүсэж захиалагч тал мэдсэн. Нэхэмжлэгч талыг ажлын хэсгийн хуралд удаа дараа дуудсан ба барилга нөхцөл байдал, гүйцэтгэлээс хамааран гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон юм байна гээд нөхцөл байдлыг нь хүлээн зөвшөөрөөд манайхаас ажлын хэсэг гараад 3-4 удаа дуудсан мөн БЗийн талаас гэрээг цуцлах мэдэгдэл, барилгын гүйцэтгэх талаар материалаа ирүүлэх тухай 16 тоот албан бичиг, гэрээ цуцлах тухай 219 тоот албан бичиг зэргийг удаа даран явуулсан. Үүний хүрээнд “ТС” компаниас ямар хариу ирдэг вэ? гэхээр “...бид нар туслан гүйцэтгэгч компанитайгаа зөрчилтэй байна энэ асуудлыг шийдвэрлэчихвэл барилгын ажлыг цааш нь үргэлжлүүлье барилгын хугацааг сунгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг удаа дараа тавьдаг байсан. Бид нар суурин ажил гүйцэтгэх маргаан дээрээ хөрөнгө мөнгөний маргаантай байгаа л гэдэг байсан. Нөгөө талаар тусдаа байгуулсан гэрээг нь үзэхэд гэрээн дээр нийт 5-н тэрбум төгрөгийн барилга барих төсөв байгаа. Барилга угсралтын ажлыг эхний элжинд гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгэнэ. Тэгэхээр нойл түвшинтэй байхад хариуцагч талаас барилгыг хүлээж авсан. 2 тал тусдаа гэрээ байгуулсан 2 үнийн зөрүү хэлээд, сүүлдээ нэгдсэн нэг дүн дээр буусан ч гэсэн аль компани нь яаж гаргах нь тодорхойгүй хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. “ТС” ХХК нь 604,956,747 төгрөг нэхэмжилж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэсэн төсвийн баримт хавтаст хэрэгт хуулбар байгаа юм. Ямар нотлох баримт үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа юм. Нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Хариуцагч Төв аймгийн Орон сууцны корпораци Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чинзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй ТЗ даргад холбогдуулан гаргасан 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авч дараах хариу тайлбар гаргаж байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. “ТС” ХХК нь Төв аймгийн БЗ, орон сууцны корпораци захиалгаар Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгөх хамтран ажиллах гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 08/2019 дугаар гэрээг байгуулсан. Тус гэрээгээр “ТС” ХХК нь Төв аймгийн БЗ, орон сууцны корпораци эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр багт байрлах орон сууцны зориулалтай 4110062278 нэгж талбарын дугаартай 19187 мкв газраас 2250 м.кв газарт 90 айлын орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд барьж ашиглалтад оруулж. Тус орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4.3.2.1 зааснаар нийт талбайн 2 хувийг буюу 30 м.кв талбайтай 3 орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтад оруулсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч “ТС” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэхгүй байх барилгын ажил удаашрах зэрэг нөхцөл байдалд хүрсэн. Үүнийг БЗ орон сууцны корпорацийн зүгээс удаа дараа мэдэгдсэн болно. ТЗ даргын зүгээс удаашралтай байгаа орон сууцны барилгуудыг идэвхжүүлэх, гэрээг дүгнэх ажлыг хэсгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/143 дугаар захирамжаар байгуулан ажилласан. Тус ажлын хэсгийн хуралдаануудаар ТС ХХК-ийн ажлын гүйцэтгэл, цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар санхүүгийн баримт зэргийг ажлын хэсэгт ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч тус баримтуудыг ажлын хэсэгт ирүүлээгүй болно. Мөн ажлын гүйцэтгэл, санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй тохиолдол хамтран ажиллах гэрээг цуцалж, өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг мэдэгдлийг хүргүүлж ажилласан. Төв аймгийн БЗ, орон сууцны корпораци болон “ТС” ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр Төв аймгийн БЗ, орон сууцны корпораци нь “ТС” ХХК-ийн өмнө гэрээгээр төлбөр төлөх үүргийг хүлээгээгүй болно. Иймд “ТС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.1. Хариуцагч Төв аймгийн Орон сууцны корпораци Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэвийн тайлбарыг дэмжиж байна” гэв.
4. Нэхэмжлэгчээс “ТС” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), “ТС” ХХК-ийн дүрмийн хуулбар (хх-5-6), “ТС” ХХК-ийн Барилга, хот байгуулалтын яамны №БУ19-943/16 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар, хавсралт (хх-7-8), 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зуунмод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын хамтран ажиллах гэрээ (хх-9-11), Төв аймгийн Зуунмод сумын Манзушир 1000 айлын орон сууцны хороололд “ТС” ХХК-ийн гүйцэтгэсэн 90 айлын орон сууцны суурийн ажлын төсөв (хх-12-13), “ТС” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №011 дүгээр итгэмжлэл (хх-88-89), 2019 оны 06 дугаар сарын “ТС” ХХК, “Цэгц болд” ХХК-ийн хооронд байгуулагдсан барилга байгууламж шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ (хх-91-97) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
5. Хариуцагч ТЗ даргаас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хариу тайлбар (хх-50-51), 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №19/021 дүгээр Барилга байгууламж шинээр барих ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (хх-56-62), ТЗ даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №А/143 дугаар ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн хуулбар (хх-100), Төв аймгийн Зуунмод сумын “Манзушир өргөө” 1000 айлын хорооллын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг дүгнэх цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 1-р хуралдааны тэмдэглэл (хх-101-105), Төв аймгийн Зуунмод сумын “Манзушир өргөө” 1000 айлын хорооллын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг дүгнэх цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 3-р хуралдааны тэмдэглэл (хх-106-109), Төв аймгийн Зуунмод сумын “Манзушир өргөө” 1000 айлын хорооллын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг дүгнэх цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 5-р хуралдааны тэмдэглэл (хх-110-113), 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №102/ГХ2021/01002 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар (хх-114), 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №102/ШЗ2021/13277 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-115), 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №102/ШШ2021/02140 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар (хх-116-117), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №22370056 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар (хх-118), 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №102/ГХ2021/01312 дугаар Банягол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуудасны хуулбар (хх-119), 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №102/ШЗ2021/16541 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжийн хуулбар (хх-120), 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №102/ШШ2021/02593 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар (хх-121-123), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №22370117 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар (хх-124) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
6. Хариуцагч Төв аймгийн Орон сууцны корпораци Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хариу тайлбар (хх-55), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-72), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын үйлдвэрийн газрыг өргөтгөж, дүрэм батлах тухай дүрмийн хуулбар (хх-73-82), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №98 дугаар гэрээ цуцлах тухай албан бичиг (хх-83), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №116 дугаар албан бичиг (хх-84), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №122 дугаар албан бичгийн хуулбар (хх-85), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №219 дүгээр албан бичгийн хуулбар (хх-86), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №167 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар (хх-87) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байнаа.
7. Шүүхээс хариуцагч байгууллагын хүсэлтээр 2019 оны 06 дугаар сарын “ТС” ХХК болон “Цэгц болд” ХХК нарын байгуулсан Барилга байгууламж шинээр барих ажил гүйцэтгэх гэрээг шүүгчийн захирамжаар шүүх нотлох баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх “ТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Орон сууцны корпораци Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, ТЗ дарга нарт холбогдох гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “ТС” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зуун мод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын хамтран ажиллах гэрээний дагуу захиалгат ажлыг 100 хувь өөрийн хөрөнгө, төсөвөөр санхүүжүүлэн тухайн барилгын ул суурийг цутгаж нийт 604,956,747 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Гэвч захиалагч болох Төв аймгийн Орон сууцны корпораци Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, ТЗ дарга нар бидэнтэй байгуулсан гэрээг үндэслэлгүйгээр цуцалж өөр компанитай гэрээ байгуулан бидний хийсэн ажлыг үргэлжлүүлэн барилгын ажлыг гүйцэтгүүлж байна. Иймд тухайн барилгын суурийн ажлын гүйцэтгэлд нийт 604,956,747 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
3. Хариуцагч ТЗ даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, Хариуцагч Төв аймгийн Орон сууцны корпораци Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чинзориг нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зуун мод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын хамтран ажиллах гэрээ байгуулсан нь үнэн. Тус гэрээгээр “ТС” ХХК нь Төв аймгийн БЗ, орон сууцны корпорацийн эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр багт байрлах орон сууцны зориулалттай 4110062278 нэгж талбарын дугаартай 19187 м.кв газраас 2250 м.кв газрыг тус компанид хүлээлгэн өгч тус барилгыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд барьж ашиглалтанд оруулах, тус орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4.3.2.1-т зааснаар нийт талбайн 2 хувийг буюу 30 м.кв талбайтай 3 орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтанд орсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй өөр байгууллагатай гэрээ хийж улмаар гэрээ хийсэн компанитайгаа маргалдсан зэрэг ойлгомжгүй нөхцөлөөс болоод гэрээ цуцлагдсан. “...Мөн нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн ажил гэж нэхэмжилж байгаа нотлох баримт болох суурийн ажлын төсөв гэх баримт нь хавсралтын хамт нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
“ТС” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), “ТС” ХХК-ийн дүрмийн хуулбар (хх-5-6), “ТС” ХХК-ийн Барилга, хот байгуулалтын яамны №БУ19-943/16 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар, хавсралт (хх-7-8), 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зуунмод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын хамтран ажиллах гэрээ (хх-9-11), Төв аймгийн Зуунмод сумын Манзушир 1000 айлын орон сууцны хороололд “ТС” ХХК-ийн гүйцэтгэсэн 90 айлын орон сууцны суурийн ажлын төсөв (хх-12-13), ТЗ даргаас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хариу тайлбар (хх-50-51), Төв аймгийн Орон сууцны корпораци Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хариу тайлбар (хх-55), 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №19/021 дүгээр Барилга байгууламж шинээр барих ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (хх-56-62), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-72), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын үйлдвэрийн газрыг өргөтгөж, дүрэм батлах тухай дүрмийн хуулбар (хх-73-82), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №98 дугаар гэрээ цуцлах тухай албан бичиг (хх-83), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №116 дугаар албан бичиг (хх-84), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №122 дугаар албан бичгийн хуулбар (хх-85), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №219 дүгээр албан бичгийн хуулбар (хх-86), Төв аймгийн Орон сууцны корпораци орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №167 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар (хх-87), “ТС” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №011 дүгээр итгэмжлэл (хх-88-89), 2019 оны 06 дугаар сарын “ТС” ХХК, “Цэгц болд” ХХК-ийн хооронд байгуулагдсан барилга байгууламж шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ (хх-91-97), ТЗ даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №А/143 дугаар ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн хуулбар (хх-100), Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын хорооллын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг дүгнэх цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 1-р хуралдааны тэмдэглэл (хх-101-105), Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын хорооллын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг дүгнэх цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 3-р хуралдааны тэмдэглэл (хх-106-109), Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын хорооллын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг дүгнэх цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 5-р хуралдааны тэмдэглэл (хх-110-113), 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №102/ГХ2021/01002 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар (хх-114), 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №102/ШЗ2021/13277 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-115), 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №102/ШШ2021/02140 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар (хх-116-117), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №22370056 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар (хх-118), 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №102/ГХ2021/01312 дугаар Банягол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуудасны хуулбар (хх-119), 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №102/ШЗ2021/16541 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжийн хуулбар (хх-120), 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №102/ШШ2021/02593 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар (хх-121-123), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №22370117 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар (хх-124), зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.
6.Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №011 дүгээр итгэмжлэлээр Д.Баттөмөрт олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч “ТС” ХХК-ийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар Д.Баттөмөрт олгосон болох нь тогтоогдож байна. (хх-88-89),
7. Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч ТЗ дарга нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэлээр А.Доржпүрэвт олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч ТЗ даргын нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 28 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар А.Доржпүрэвт олгосон болох нь тогтоогдож байна. (хх-20),
8. Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Төв аймгийн БЗ орон сууцны корпораци ОНАӨӨТҮГ нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №31 дүгээр итгэмжлэлээр Ж.Чинзоригт олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Төв аймгийн БЗ орон сууцны корпораци ОНАӨӨТҮГ-ын нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 28 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар Ж.Чинзоригт олгосон болох нь тогтоогдож байна. (хх-28),
9. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.
10.Нэхэмжлэгч “ТС” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зуунмод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын №08/2019 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь ТЗ даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн дарга, Төв аймгийн БЗ орон сууцны корпораци ОНӨААТҮГ, “ТС” ХХК нарын байгуулсан гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.
11. Нэхэмжлэгч “ТС” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зуунмод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын №08/2019 дугаар хамтран ажиллах гэрээний “Хоёр” захиалагч талын хариуцагч эрх, үүрэг хэсгийн 2.1-т “Захиалагч Төв аймгийн БЗ орон сууцны корпораци нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Манзушир өргөө хороололд орон сууцны зориулалтаар эзэмших 4110062278 дугаар бүхий 19187 м.кв газраас 2250 м.кв газрыг гүйцэтгэгч “ТС” ХХК-д 90 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ашиглуулахыг зөвшөөрөв” гэж заасан байна.
11.1. Мөн гэрээний Гүйцэтгэгч талын хариуцах эрх, үүргийн 3.1-т “Манзушир өргөө” хороололын 90 айлын орон сууцны барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар ерөнхий төлөвлөгөөний дагуу хийлгэж магадлалд оруулна. Зураг нь хорооллын нэгдсэн шийдэл, архитектур, орон зайн нэгдсэн шийдэл зэрэгтэй уялдсан байна. Гэрээний 3.2-т Монгол Улсын Засгийн газраас баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах” дүрмийн хүрээнд ажлыг эхлүүлэх, ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулна” гэж тус тус зааснаар гэрээний талууд болох “ТС” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд 90 айлын орон сууцыг өөрийн хөрөнгө, санхүүгээр барьж ашиглалтанд оруулах, захиалагч Төв аймгийн БЗ орон сууцны корпораци ОНӨААТҮГ, ТЗ дарга нар нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Манзушир өргөө хороололд орон сууцны зориулалтаар эзэмших 4110062278 дугаар бүхий 19187 м.кв газраас 2250 м.кв газрыг гүйцэтгэгч “ТС” ХХК-д 90 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ашиглуулахыг зөвшөөрөхөөр тус тус тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. (хх-9-11-р хуудас),
12. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцны барилгын №08/2019 дугаар хамтран ажиллах гэрээ болон Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Манзушир өргөө” хороололд орон сууцны зориулалтаар эзэмших 4110062278 дугаар бүхий 19187 м.кв газраас 2250 м.кв газрыг гүйцэтгэгч “ТС” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл явдалд талууд маргаагүй болно.
13. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал бичгээр хийх хэлцэлийг байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
14. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан. Хамтран ажиллах гэрээний оролцогчид хамтарсан үйл хэрэгтээ оруулж буй хөрөнгийг хураамж гэж ойлгох бөгөөд хураамжийг мөнгөн эсхүл хөрөнгийн, үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор хуульд зохицуулсан.
15. Гэвч нэхэмжлэгч тал бид хамтран ажиллах гэрээг байгуулсан хэдий ч бидний хүсэл зорилго нь ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн зохицуулалт, шаардлагаар гаргаж байгаа гэж тайлбарлаж байна.
16. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зуунмод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын №08/2019 дугаар хамтран ажиллах гэрээний утга агуулгаас дүгнэвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн буюу материалжсан хэлбэртэй үр дүн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ нь аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэн нийлүүлэх, эсхүл эд зүйлийг өөрчлөн, өөр шинж чанар бүхий эд зүйл бий болгоход чиглэгдсэн байдаг онцлогтой. Ажлын үр дүн гэдэг нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн ажлын гүйцэтгэлд тохирсон хөлсийг төлөх үүрэг нь захилагчид байдаг. Гэвч дээрхи гэрээнд заасан нөхцөлөөр хөлс авах эрх бүхий субъект нь ажил гүйцэтгэгч тал болсон нөгөө талаар ажил гүйцэтгэгч тал өөрийн зардлаар тухайн 90 айлын орон сууцыг барьж дуусган иргэдэд худалдан борлуулахаар тохиролцсон байх тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй байна.
17. Харин хамтран ажиллах гэрээний зүйл нь хоёр ба түүнээс дээш эрх зүйн этгээд /иргэн, хуулийн этгээд/ тодорхой хамтын зорилгын талаар харилцан тохиролцож урт, богино хугацаанд хамтран ажиллах гэрээг байгуулж болохоор байна.
18. Хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар оролцогчдын буюу нэгдлийн гишүүдэд харилцан бие биенийхээ өмнө хүлээх үүргийн эрх зүйн эрх, үүрэг бий болно. Тухайлбал хураамж төлөх үүрэг, удирдах эрх бүхий гишүүний хүлээх итгэлцэлийг хамгаалах үүрэг, мэдээллийн нууцыг хадгалах үүрэг, хамтын ажиллагаа буюу нэгдлийг удирдах эрх, хамтын ажиллагаанд оролцох буюу шийдвэр гаргахад санал өгөх эрх, ашигт хамаарна.
19. Эрх, үүрэг нь зөвхөн гишүүдийн хооронд бус мөн нэгдэл ба гишүүний хооронд үүснэ. Учир нь шаардах эрх нь зөвхөн гишүүдийн хооронд бус харин нэгдэл ба түүний гишүүдийн хооронд үүсэх боломжтой юм. Хамтран ажиллах гэрээний дагуу зөвхөн хоёр этгээдийн хооронд эрх зүйн харилцаа үүсдэг бус дундын хөрөнгөөрөө нэгдэж буй гишүүдийн эрх, үүрэгт хамааралтай бас нэгэн субкъект байдгаараа онцлогтой тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
20. Нэхэмжлэгч “ТС” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зуунмод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын №08/2019 дугаар хамтран ажиллах гэрээний дагуу нийт 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэд хэдэн үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Үүнд:
20.1. Зохигч талуудын байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зуунмод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын №08/2019 дугаар хамтран ажиллах гэрээний 1.3-т зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан.
20.1.1. Тус гэрээний хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд талууд тухайн гэрээг сунгаагүй гэж тус тус тайлбарласан болно.
21. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ.
21.1. “ТС” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймаг Зуунмод хотын “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгахаар үүрэг хүлээсэн боловч тухайн хугацаандаа амжиж дуусгаагүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
22. Иргэний хуулийн 480 дугаар зүйлд Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох нөхцөлүүдийг заасан байна. Тухайлбал Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-т зааснаар гэрээний хугацаа дууссан, мөн хуулийн 480.3-т зааснаар Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилна гэж тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна.
22.1. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заажээ.
22.2. Нэхэмжлэгч “ТС” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.
22.3. Гэвч нэхэмжлэгч “ТС” ХХК нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн БЗ орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, ТЗ дарга нарт холбогдуулан гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. (хх-1-р хуудас),
22.4. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хугацаа дууссан байна.
23. Хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Төв аймгийн Зуунмод сумын Манзушир 1000 айлын орон сууцны хороололд “ТС” ХХК-ийн гүйцэтгэсэн 90 айлын орон сууцны суурийн ажлын төсөв нийт 604,956,747 төгрөг үүнд Төв аймгийн БЗ орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Д.Ганбаяр, туслан гүйцэтгэгч “Цэгц Болд” ХХК-ийн захирал Ш.Өнөрбат, Мэргэшсэн төсөвчин С.Аюурзана гэх нэр бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэхүү баримтаар тухайн гүйцэтгэгч компани болох “ТС” ХХК-ний захирал Д.Баасанжав гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь “ТС” ХХК нь тухайн барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй хамтран ажиллах гэрээ ёсоор бүх төсвийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцоогоо биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
24. Учир нь тухайн барилгын ажлын суурийг хийж гүйцэтгэн нийт 604,956,747 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч суурийн ажил нь бүрэн дууссан эсэх, түүнийг хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлт, ажил хүлээлцсэн эсэх талаархи актууд нь хэрэгт авагдаагүй тул тухайн барилгын суурийн ажлыг хүлээлгэж өгсөн, тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
25. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” мөн хуулийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж тус тус зааснаар хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Төв аймгийн Зуунмод сумын Манзушир 1000 айлын орон сууцны хороололд “ТС” ХХК-ийн гүйцэтгэсэн 90 айлын орон сууцны суурийн ажлын төсөв, төсөвт өртөгийн нэмэгдсэн товчоо зэрэг баримтууд нь хуулийн шаардлагыг хангаагүй хуулбар байна. Иймд дээрхи баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. (хх-н 12-13-р хуудас)
26. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 айлын орон сууцны суурийн ажлын төсөв, төсөвт өртөгийн нэмэгдсэн товчоо зэрэг баримтуудаар нэхэмжлэгч “ТС” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын суурийн ажлыг хийсэн бөгөөд түүнд зарцуулагдсан зардалууд гарсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурьдах нь зүйтэй байна.
27. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Төв аймгийн БЗ орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, ТЗ дарга нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
28.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “ТС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,189,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Төв аймгийн БЗ орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, ТЗ дарга нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “ТС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,189,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ