Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00565

 

 

                                                                                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

   2023              02              13                                                                181/ШШ2023/00565 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн ø¿¿х хуралдааныг шүүã÷ Í.Áàò÷èìýã äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,

 

Íýõýìæëýã÷: “М”,

Нэхэмжлэгч: “Мо” нарын нэхэмжлэлтэй,

Õàðèóöàã÷: “Мд-д холбогдох,

Гуравдагч этгээд: “Ме” ХХК,      

Гуравдагч этгээд: “А” ХХК,

Гуравдагч этгээд: “Ж” ХХК,

Гуравдагч этгээд: “Ал” ХХК,

Гуравдагч этгээд: “Х” ХХК-уудыг оролцуулан,

Зээлийн гэрээнүүдийг цуцалж,

зээлийн гэрээний үүрэгт нийт 21,582,072.66 ам.доллар буюу 74,002,121,476.13 төгрөгийг, нотариатын зардал 60,000 төгрөгийн хамт нийт 74,002,181,476.13 төгрөгийг гаргуулан “Мо” ХХК-д олгох,

барьцааны хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

дурьдсан барьцааны хөрөнгүүд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Д.О,

хариуцагч “Мо” ХХК, гуравдагч этгээд “Ал” ХХК, “Х” ХХК-уудын захирал Л.Го,

түүний өмгөөлөгч Д.Н,

гуравдагч этгээд “Ме” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

түүний өмгөөлөгч Б.Б,

гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярчимэг нар îðîëöîâ.

Нэхэмжлэгч “М”-ын хяналтын прокурор Ш.О, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигч, тэдний өмгөөлөгчид эзгүйд нь хэргийг хэлэлцэх хүсэлтийг гаргасан тул тэдний эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

1.Нэхэмжлэгч “М”, “Мо” ХХК нар нь хариуцагч “Мд” ХХК-д холбогдуулан,

“Мо” ХХК-ийн хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан

-2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн .............. дугаартай,

-2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн.............. дугаартай,

-2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .............. дугаартай зээлийн гэрээнүүдийг цуцалж,

зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 13,970,450.54 ам.доллар,

зээлийн хүүгийн төлбөрт 7,584,985.57 ам.доллар,

нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,636.54 ам.доллар, нийт 21,582,072.66 ам.доллар буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны хаалтын ханшаар ам.долларыг 3,428.87 төгрөгөөр тооцон, нийт 74,002,121,476.13 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөг, нийт 74,002,181,476.13 төгрөгийг хариуцагч “Мд” ХХК-аас гаргуулан, “Мо” ХХК-д олгох,

хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж, мөнгөн хөрөнгийг төлөхгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалагдсан гуравдагч этгээдүүдийн өмчлөл, эзэмшлийн барьцааны хөрөнгүүдээс хангуулах,

нэхэмжлэлд дурьдсан барьцааны хөрөнгүүд нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

“Мо” ХХК нь “Мд” ХХК-тай байгуулсан дараах зээлийн гэрээнүүдийн дагуу зээл олгосон.

1.2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн .............. дугаартай зээлийн гэрээний дагуу 4,000,000 /дөрвөн сая/ ам.долларын зээлийг жилийн 9.75 хувийн хүүтэй, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр.............. дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .............. дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр .............. дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүдийг байгуулж, зээлийн гэрээний зарим нөхцөл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан.

2.2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр .............. дугаартай зээлийн гэрээний дагуу 3,404,000 /гурван сая дөрвөн зуун дөчин мянга/ ам.долларын зээлийг жилийн 9.75 хувийн хүүтэй, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .............. дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр .............. дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүдээр зээлийн гэрээний зарим нөхцөл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан.

3.2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр .............. дугаартай зээл гэрээгээр 7,560,970 /долоон сая таван зуун жаран мянга есөн зуун дал/ ам.долларын зээлийг жилийн 9.75 хувийн хүүтэй, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн .............. дугаартай нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний зарим нөхцөл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан.

Эдгээр зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар арга хэрэгсэл болгож, дараах барьцаа хөрөнгүүдийг холбогдох хууль, гэрээнд заасны дагуу барьцаалсан.

1.2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн .............. дугаарын барьцааны гэрээгээр “Ж” ХХК-ийн

.............. хаягт байрлах, 3,780 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай.............. дугаартай, ..............дугаарын гэрчилгээтэй, 9,761,575,148 төгрөгийн үнэлгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө,

2. .............. нутаг дэвсгэрт байрлах, .............., ..............  дугаартай, .............., .............. дугаарын гэрчилгээтэй, Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн --- тоот шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалттай, 963,600,000 төгрөгийн үнэлгээтэй, эзэмших эрхтэй газар,

3.2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .............. дугаартай барьцааны гэрээгээр ”Ал” ХХК-ийн .............. хороонд байрлах, 1231.3 м.кв талбай бүхий, 417,922,748 төгрөгийн үнэлгээтэй, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, савлагааны үйлдвэр байгуулах үл хөдлөх хөрөнгө,

4. .............. хороонд байрлах, 16066 м.кв талбай бүхий, 494,832,800 төгрөгийн үнэлгээтэй, газар,

5.2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .............. дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр .............. тоот гэрээнд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 16,145,180,800 төгрөгийн үнэлгээтэй, хариуцагч “Мд” ХХК-ийн төслийн хүрээнд ирээдүйд бий болох 30 ширхэг хуурай сүү, аарцны иж бүрэн тоног төхөөрөмж, /үүнд тоосруулан хатаагч, өтгөрүүлэгч, хөргөгч танк, сүү чанах танк, сүү жигнэх танк, аарцны контейнер, эйр компрессор, ялтсан хөргүүр, халаагч, лабораторийн төхөөрөмж/,

6.2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .............. дугаартай барьцааны гэрээгээр, гуравдагч этгээд “Ме” ХХК-ийн улсын бүртгэлийн .............. дугаар бүхий, 34,632,870,900 төгрөгийн үнэлгээтэй, .............. нэртэй газар орших, 3977.24 га талбай бүхий, уурхайн талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох бичиг баримтын хамт,

7.2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ...тоот барьцааны гэрээгээр, гуравдагч этгээд “Ал” ХХК-ийн .............. дугаартай, .............. гэрчилгээний дугаартай, 54,000,000 төгрөгийн үнэлгээтэй, .............. хаягт байрлалтай, 50000 м.кв талбай бүхий газар,

8.2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот барьцааны гэрээгээр, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн .............. дугаартай, 538,200,000 төгрөгийн үнэлгээтэй, .............. нэртэй газарт орших, тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт,

9.2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн -- тоот барьцааны гэрээгээр, гуравдагч этгээд “А” ХХК-ийн .............. бүртгэлийн дугаартай, .............. дугаарын гэрчилгээтэй, 117,332,550 төгрөгийн үнэлгээтэй, .............. хороонд байрлах, 29976 м.кв талбайтай газар,

 

“Мд” ХХК нь 2018 оны 8 дугаар сард эхний 30 үйлдвэр, 9 дүгээр сард үлдсэн 30 үйлдвэрийг тус тус ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, 7 цех ашиглалтад оруулсан гэх боловч үйл ажиллагаа явуулаагүй, мөн зээлийн мөнгөн хөрөнгийг бүрэн хэмжээгээр гэрээнд заасан зориулалт, нөхцлийн дагуу ашигласан эсэх нь тодорхой бус, шаардлагатай тайлан мэдээ, баримт, бичгийг банкинд ирүүлэх болон зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчиж, Засгийн газрын хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байгаа тул зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, зээлийн төлбөрийг буцаан шаардах нөхцөл байдал үүссэн.

Мо нь өөрийн хуульд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой Засгийн газраас үүсгэн байгуулсан төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Үндэсний аудитын газраас 2019 оны 5 дугаар сард Мо-ны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитаар “...Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор баталсан, “Мах, сүүний анхдугаар аян” хөтөлбөрийн хүрээнд нийт 120 суманд хуурай сүүний үйлдвэр барихаар төлөвлөсөн “Мд” ХХК-д 2017 онд 14,964,970.00 ам.долларын санхүүжилт олгосон нь хэрэгжих үндэслэл муутай...” гэж дүгнэсэн тайланг үндэслэн өөрийн санаачилгаар болон Засгийн газрын хүсэлтээр Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хамтран нэхэмжлэгчээр эрх нь зөрчигдсөн Мо-ийг татан оролцуулсан тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, нэхэмжлэлийг хамтран гаргаж байна.

Өнгөрсөн хугацаанд барьцаалуулагч “Ме” ХХК нь “Мд” ХХК-ийн нийт зээлийн төлбөрөөс 58,419,101,674.40 төгрөгийг төлөхөөр тус банктай 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр .............. дугаартай зээлийн төлбөр барагдуулах тухай гурван талт гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн .............. дугаартай зээлийн төлбөр барагдуулах тухай гурван талт гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд эдгээр гэрээний дагуу төлбөр төлөөгүй байгаа болно.

Зээлдэгч “Мд” ХХК нь .............. дугаартай зээлийн гэрээний хүрээнд зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 994,519.46 ам доллар, үндсэн хүүгийн төлбөрт 11,359.52 ам.доллар, нийт 1,005,878.98 ам долларын төлөлт хийсэн.

Харин .............., .............. дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу олгосон зээлийн төлбөрт өнөөдрийг хүртэл ямар нэг төлбөр төлөөгүй ба 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,636.54 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөр 7,308,600.92 ам доллар /1558 хоногийн зөрчил/, үндсэн зээлийн төлбөрт 2,707,480.54 ам доллар /189 хоногийн зөрчил/ нийт 10,042,718.00 ам долларын төлбөрийн зөрчил үүсгэсэн байна.

Иймд нэхэмжлэгч нарын зүгээс Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3, 7.5, 10 дугаар зүйлийн 10.6, 12 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус үндэслэн

1.“Мд” ХХК-тай байгуулсан .............. дугаартай зээлийн гэрээ,

.............. дугаартай зээлийн гэрээ,

.............. зээлийн гэрээг тус тус шүүхийн журмаар цуцалж, эдгээр зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 13,970,450.54 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 7,584,985.57 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,636.54 ам.доллар, нийт 21,582,072.66 /хорин нэгэн сая таван зуун наян хоёр мянга далан хоёр доллар жаран зургаан цент/ ам.доллар буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны хаалтын ханш /1 ам.доллар=3,428.87 төгрөг/-аар төгрөгт хөрвүүлэн тооцож, нийт 74,002.121,476.13 /далан дөрвөн тэрбум хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг арван гурван мөнгө/ төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөг, нийт 74,002,181.476.13 /далан дөрвөн тэрбум хоёр сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг арван гурван мөнгө/ төгрөгийг “Мд” ХХК-аас гаргуулж, Мо-д олгож өгнө үү.

            2.“Мд” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж, мөнгөн хөрөнгөөр төлөхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж, нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

            3.Нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

            Барьцааны гэрээний эхний зургаан хөрөнгийн тухайд хариуцагч, гуравдагч этгээдүүд маргахгүй гэсэн учраас сүүлийн гурвыг нь тодруулж хэлье.

.............. суманд байрлах, 50 м.кв талбайтай, .............. улсын бүртгэлийн дугаартай, “Ал” ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр барьцаалсан.

.............. нэртэй газар орших, тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн холбогдох баримт бичгийн хамт,

“Х” ХХК-ийн .............. дугаартай хөрөнгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, мөн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “А” ХХК-тай .............. улсын бүртгэлийн дугаартай, .............. дүүрэгт байрлалтай, 29,976 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан гэрээг өмнө дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан байдаг.

Хариуцагч “Мд” ХХК нь 2018 оны 8 дугаар сард эхний 30 үйлдвэр, 9 дүгээр сард дараагийн 30 үйлдвэрийг ашиглалтад оруулах үүргээ болон зээлийн төлбөрийг зээлийн хуваарийн дагуу төлөх үүргээ бас биелүүлээгүй тул 2019 онд М-аас нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мо” нь гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаад 2022 оноос хамтран нэхэмжлэгчээр орсон.

Хамтран нэхэмжлэгчийн хувьд хамгийн анх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан.

Барьцааны гэрээний асуудалд гарын үсэг зурсан этгээд нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэх асуудлыг хариуцагч тал ярьж байна. Иргэний хуулийн 65.1-т барьцааны гэрээнд төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэх байдлаар гарын үсэг зурсан байдаг бөгөөд энэ талаарх баримт нь байгаа гэж ойлгож байна. Хариуцагч тал хэрэв төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж үзэж байгаа бол түүнийг нотлох ёстой. Мөн энэ асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаж байж хэлэлцэх ёстой болохоос төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийн асуудлыг шууд ярьж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Мөн Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч тал хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлагыг өнөөдрийг хүртэл гаргаагүй байна. Тиймээс хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй тул эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул тайлбаруудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“Ме” ХХК-ийн тайлбарын хувьд 58 тэрбум төгрөгийг асуудалтай эсхүл асуудалгүй мэтээр зөрчилдөөнтэй тайлбаруудыг өгдөг учраас шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, Банк, эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн, урт нэртэй хуулийн 21.2, 20.3 дугаар зүйлд зааснаар гэрээ болон хуульд заасныг дагуу мөнгөн төлбөрийг үүргийг гүйцэтгэх хүртэл хугацаанд нь үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг “Мо” ХХК нь шаардах эрхтэй.  Энэ зээлийн гэрээ нь өөрөө үндсэн төлбөрөө төлөгдөх хугацааны эцэс болох хүртэлх хугацаанд зөвхөн хүү төлөгдөж явах, хариуцагч нь хүү огт төлөгдөөгүй учраас шүүхэд хандсан байдаг.

“Мо” ХХК нь шүүхэд хандаснаар зээлийн гэрээ цуцлагдаж байгаа гэж үзэхгүй, харин шүүхийн шийдвэр гарснаар цуцлагдана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд хандах хугацаанд зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, нэхэмжлэлээ тодорхойлж байгаа.

Хариуцагчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухайд шүүхэд хандсанаас зээлийн гэрээг цуцлагдсанд тооцох бөгөөд шүүх талуудын өмнөөс зээлийн гэрээг цуцлах эрхгүй гэж маргадаг. Манайх зээлийн гэрээг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Энэ нь дараах баримтуудаар нотлогдоно гэж үзэж байна.

Нэгдүгээрт шүүхэд хандсанаас хойш хариуцагч нь зээлийн төлбөрийг зээлийн гэрээний 7.6-т заасны дагуу зээл авсан валютаар төлсөн байдаг. Энэ нь өнөөдрийн хуралдаанд манай талаас гаргаж өгсөн арилжааны хэлцлийн баримтаар тогтоогддог. Үүнээс харвал зээлийг валютаар авсан ба түүгээрээ төлөх ёстой гэдгийг хариуцагч тал ойлгож байсан байна. Хариуцагч сүүлд төлбөрийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн валют арилжааны хэлцлээр талуудын тохиролцсон ханшаар 1 ам.долларыг 2,862 төгрөгөөр тооцож төлсөн байдаг. Уг арилжааны дагуу 349,406 ам долларыг төлсөн гэдэг нь харагддаг.

Дараагийн үндэслэл нь гуравдагч этгээдтэй байгуулсан төлбөр барагдуулах гэрээний асуудал байдаг. 2022 оны 6 дугаар сарын байдлаар нэмэгдүүлсэн шаардлагын дүнгээр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Энэ нь “Мд” ХХК-аас “Мо” ХХК-д ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн .. тоот албан бичгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Уг албан тоотод “гурван талт гэрээг манай байгууллагаас дэмжиж, хууль ёсны дагуу байгуулсан санал нэгтэй гэрээ гэж үзэж байгаа ба бид ямар нэг татгалзах зүйлгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Тухайн өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хуримтлуулсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байдаг.

Дээрх хоёр үндэслэлээр гэрээ байгуулагдснаас хойш гэрээ хүчин төгөлдөр байгаа гэдгийг хариуцагч тал үйлдлээрээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 452.2-т заасан заалтыг үндэслэх боломжгүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Зээлийн гэрээнд талууд хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сард эргэн төлөх хуваарт өөрчлөлт оруулж, 2022 оны 6 дугаар сард 2 сая ам долларыг төлөхөөр болсон. Энэ хугацаанаас эхлээд нэмэгдүүлсэн хүү тооцох, шаардах эрх манай талд үүсэж байгаа. Тиймээс дээрх заалтыг баримтлах нь зүйтэй.

Хариуцагчийн шүүхэд хандсанаас хойш гаргаж байгаа үйлдлүүд нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн шинжтэй үйлдлүүд байдаг.

“Мо” нь анх 2022 оны 12 дугаар сард нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнээс өмнөх шаардлага нь п-ын байр суурь байсан гэдгийг хэлмээр байна.

Гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа үндэслэлийн тухайд талуудын гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргаан үүсэх асуудал биш. Гуравдагч этгээд болон манай байгууллагын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд үүнд ямар нэг маргаан байхгүй. Гол нь 58 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрөөд байхад бид 47 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж ярьж байгаа нь өөрөө хариуцагч тал хийж байгаа үйлдлээсээ өөр тайлбарыг гаргаж байна гэж харж байна. Хэрэв хариуцагч тал 58 тэрбумын зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөхгүй, ийм хэмжээний өр байхгүй гэж үзэж байгаа бол энэ талаараа шүүхэд тайлбараа гаргаж өгөх ёстой байсан ба ингэж тайлбар гаргасан зүйл байхгүй.

Сүүлд байгуулагдсан 3 барьцааны гэрээний тухайд зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэл болно гэж үзэж байна. Учир нь тухай барьцааны гэрээний 1.2-т “Мд” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор энэ барьцааны гэрээ байгуулсан гэсэн байдаг. Гэрээнд гарын үсэг зурсан этгээд нь Л.Г байдаг бөгөөд тэрээр одоо хариуцагч “Мд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж оролцож байгаа учраас мэдээгүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Гэрээ байгуулахыг ямар нэг байдлаар хуулиар хориглосон зүйл байхгүй. Гэрээ байгуулснаас хойш олон зүйл болсон бөгөөд барьцааны гэрээг хууль ёсны дагуу бүртгэх ёстой байгууллагад нь бүртгүүлсэн байдаг. Хариуцагч тал уг гэрээний бүртгэл дээр, гэрээг хүчингүй эсэх талаар маргах боломжтой байсан. Гэвч эдгээр зүйлийг огт хийгээгүй байж барьцааны гэрээг хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаад хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бус гэж үзэхийн тулд зайлшгүй шаардлагаа гаргаж байж, олон үйлдлүүдийг хүчингүй болгож байж, гэрээ хүчин төгөлдөр бус болно. Өөрөөр хэлбэл бүртгэлийн үйлдлүүдийг хүчингүй болгох ёстой байсан.

Одоогийн мөрдөгдөж буй Банк эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагааны тухай хууль гэрээ байгуулах үед батлагдаагүй байсан гэх асуудлыг хариуцагч тал тайлбарлаж байна. Хэрэв хариуцагч тал ингэж ойлгож байгаа бол зээлийн гэрээг юу гэж тайлбарлах юм бэ? Зээлийн гэрээнд хугацаанд нь буцаан дуудах, бүхэлд нь шаардах талаар зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтыг хариуцагч тал тайлбарлах шаардлагатай болно. Нэхэмжлэл гаргах үед хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудлыг бид ярихгүй. Гол нь шүүхийн шийдвэр гарах үед дээрх хууль үйлчлэх эсэх асуудлыг ярина. 2021 оны хууль нь энэ хэрэг дээр үйлчлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Хэрэв шүүх 2021 оны хууль үйчлэхгүй 1995 оны хууль үйлчилнэ гэж үзэж байвал энэ талаарх дүгнэлтээ маш тодорхой бичих шаардлагатай. Үүнтэй холбоотой тайлбарыг хариуцагч тал хэлээгүй. Хэрэв шүүхэд хандаснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх юм бол шүүхэд хандсанаас хойших зээлийн гэрээний дагуу тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү юу болох юм бэ? ямар асуудал үүсэх эсэхийг маш тодорхой ярих хэрэгтэй болно. Гэрээ хүчингүй гэж үзэж байгаа бол манайхыг шаардах эрхгүй гэх тайлбар байх боломжгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу хохирол гэж үзэж шаардах боломжтой.  Хэрэв шүүх 2019 онд шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа бол манай шүүхэд нэхэмжлэх эрхийн талаар мөн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна.

Ханшийн асуудлыг тодорхой хэлэх нь зүйтэй.  Хамгийн сүүлд шүүхэд гаргасан баримтаар 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ханшийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж байна. Энэ хэмжээний ханшийг хүлээн зөвшөөрч байгаа байж яагаад 2022 оны 12 дугаар сарын ханшийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа үндэслэлээ хариуцагч тал тайлбарлаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь доллараар байгуулагдсан бөгөөд доллараар нэхэмжлэлээ гаргасан. Ингэж нэхэмжлэлээ гаргаж байгаа учраас шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой байлгах үүднээс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ханшийг барьсан юм. Үүнээс илүү ханшаар манайх нэхэмжлэхгүй. Манай нэхэмжилж байгаа 21 сая ам. долларын үүргийг хэзээ үүссэн бэ гэх асуудлыг яривал хариуцагч талаас 1 сая.ам .доллар төлсөн гэж тооцоход 13 сая дээр тухайн үеийн 2,800,000 орчим долларын хэмжээний хүүг ам.доллараар гаргуулах шаардлага гаргаж байна гэсэн үг. Уг шаардлагыг өнөөдөр үүрэг үүсэх үеийн ханшаар л тооцно. Шүүхийн шийдвэр гарснаар зээлийн гэрээ нь байхгүй болж, буцаан дуудах эрх нь үүсэж байгаа юм байна гэх агуулгаар шүүхийн шийдвэр гарсан тэр өдрийн ханшаар тооцогдох ёстой. Ханшийн асуудлын тухайд аль өдрийн ханшийг баримтлах нь шүүхийн асуудал. Ханшийн мэдээлэл нийтэд илэрхий баримт учир заавал хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ёстой гэж үзэхгүй байна. Иймд 21 сая ам.доллар гаргуулах шаардлагаа дэмжиж байна. 

“Мо” ХХК нь Монгол улсдаа зээлдэгч тал боловч гадаад талдаа бол зээлдэгч. Бид эх үүсвэрээ валютаар татдаг. Дотоод зээлдэгч нарын зээлээ төлөх эсэхээс үл хамааран бид гадагшаа зээлээ төлж байгаа. Үүн дээр Монгол улсын нэр хүнд нөгөө талаар валютын ханшийг үүрч явдаг. Тиймээс дотоод зээлдэгч нар үүнийг ухамсарлаж байгаа гэж ойлгож байна.

Тооцооны тухайд үндсэн хүү нь зээлийг ашигласнаар бодогдож байгаа. “Мд” ХХК-ийн тухайд 9,75 хувиар үндсэн хүү нь бодогдсон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл төлөгдөөгүй хоног дутмын үндсэн хүүгийн 20 хувиар тооцдог. Үүний хүрээнд .............. дугаартай зээлийн гэрээний дагуу 2 сая ам.долларыг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс хойш буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 182 хоног хэтрүүлсэн байдаг. Уг 182 хоногт бид 2 сая ам.доллар биш 4 сая ам.доллараас нэмэгдүүлсэн хүүг тооцоод явсан гэжээ.

 

2.Хариуцагч “Мд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.

 

Үүнд: Бидний хувьд зээлийн гэрээнүүдийг цуцалсан асуудалд маргаагүй. газрын хяналтын прокурор Ш.О-ийн нэхэмжлэлтэй “Мд” ХХК-д холбогдох зээлийн гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт 17.856.345,15 ам.доллар буюу 47.712.154.240,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, зээлийн гэрээний 3.1.5,10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн 26,290,057,235 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрч байгаа нийт 47 тэрбум төгрөгөөс бидний төлсөн 2,335,000,000 төгрөгийг хасна гэсэн ойлголттой байгаа.

            2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр .............., 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр .............., 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр .............., 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр .............. дугаар барьцааны гэрээгээр барьцаалсан зүйлийг Иргэний хуулийн 174, 175, 177 дугаар зүйлд заасны дагуу зах зээлийн ханшаар албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу.           

Хоёр дахь шаардлага болох 55,029,755,267 төгрөгийн үнэ бүхий 6 барьцааны хөрөнгө буюу “А” ХХК-ийн өмчлөлийн ..............т байрлах 417,922,748 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгө, 492,832,800 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгө, “А” ХХК-ийн өмчийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшдэг, .............. гудамжид байрлах, 761,575,146 төгрөгийн эд хөрөнгө, “Ж” ХХК-ийн 963,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн .............. хороонд байрлах, өмчийн үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 8,753,953,670 төгрөгийн үнэ бүхий 30 тоног төхөөрөмж, .............. .............. орших 34,632,870,900 төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагад маргахгүй.

Харин “Х” ХХК, “Ал” ХХК, “А” ХХК-уудтай байгуулсан 3 барьцааны гэрээг “Мд” ХХК-ийн зүгээс дээрх хөрөнгүүдийг “Мо” ХХК-д барьцаалах талаар хүсэл сонирхлоо илэрхийлээгүй, уг барьцааны гэрээнүүд зээлийн гэрээ цуцалснаас хойш байгуулсан бөгөөд Иргэний хуульд заасан хуурч мэхлэх, хүч хэрэглэх замаар хийсэн учир хүлээн зөвшөөрөхгүй.

Тодруулбал хариуцагчийн зүгээс “Мо” ХХК-тай нэр бүхий хэргийн 1-7-т байгаа 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 сая ам доллар авсан 2017 оны гэрээ,

2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 3,404,000 ам долларын гэрээ,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .............. дугаартай 7,560,970 ам долларын гэрээ, нийт 14,964,970 ам.долларын гэрээг 4 жилийн хугацаатай байгуулаад 2 жилийн хугацаагаар сунгасан. Өөрөөр хэлбэл дээрх 3 гэрээ нь бүгд 6 жилийн хугацаатай бөгөөд 2023 онд дуусах хуваарьтай атал гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг цуцлаад, 74 тэрбум төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

“Мо” нь “Ме” ХХК-тай 58,4 тэрбумаар манай өрийг шилжүүлэх асуудал дээр шүүхээр эвлэрлийн захирамж гаргуулах, эвлэрлийн гэрээ байгуулах үүднээс хамтран нэхэмжлэгчээр орж байсан. Талууд шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал гэнэт зүгээр байж байгаад 74 тэрбумыг нэхэмжилсэн мэт ярьж болохгүй.

Хамтран нэхэмжлэгч нь өөрөө анхнаасаа хүсэлт зоригоо илэрхийлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж, М-той хамт оролцсон уу эсхүл “Ме” ХХК-тай байгуулсан 58,4 тэрбум төгрөгийн төлбөр барагдуулах гэрээтэй холбоотой эрх зүйн статусаар оролцсон уу гэдэг нь өмнөх болон одоогийн шүүх хуралдаануудын явц, 3 талт гэрээгээр нотлогдоно.

2017 онд эхний гэрээнүүд байгуулагдаад 2023 оны 12 сард дуусах ёстой, үндсэн зээлээ төлөх хугацаа болоогүй байхад нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлгүй.

Иргэний хуульд зааснаар хуулийг буцаан хэрэглэхдээ аль таатай нөхцөл бий болгож байгаа хуулийн зүйл заалтыг талууд тохиролцсноор баримтлах зарчимтай.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй, шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг. Тиймээс энэ гэрээний хүчин төгөлдөр байдал Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуультай нийцэж байна.

Нэхэмжлэгч тал 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан шинэчлэн найруулсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-ыг үндэслэж байгаа бол 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын УИХ-аас батлагдаад, мөн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхлэх тул нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцлаад, гэрээг дуусгавар болгоод шүүхэд нэхэмжлэл гаргах үед энэ хууль сураггүй байсан.

Учир нь тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээ, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл түүний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх хэсгийг 2006 онд Улсын дээд шүүх тайлбарласан байгаа. Иймд шинээр баталсан хуулийн 20.3-ыг хэрэглэх боломжгүй юм.

Сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Бид заавал сөрөг нэхэмжлэл гаргаснаар тухайн татгалзлаа нотолж байгаа үйл баримт биш.

Нийт 29 сая ам долларын зээл батлагдсан. Тухайн үед зээлээ хэсэгчлэн өгөхөөр болсон ба үйлдвэрүүдээ захиалж оруулж ирэх үед санхүүжилт нь орж ирэхгүй байсан учраас бусад эх үүсвэрүүдээс бид санхүүжилтээ төлж байсан. Ирээдүйд би болох гээд байгаа 30 үйлдвэрээс 23 үйлдвэр нь “А” ХХК-ийн агуулахад бэлэн байгаа. 7 үйлдвэр нь 5 аймагт угсрагдаад бэлэн болсон. Энэ үед буюу 2019 онд зээлийн гэрээг М-оос цуцлаад, 11 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгээд, “Мо”-ны зүгээс иргэний маргаан үүссэн байгаа учраас хууль, цагдаагийн байгууллагаар сүрдүүлбэл үтэр түргэн төлөх байх гэх айлган сүрдүүлэх байдлаар Авлигатай тэмцэх газар Прокурорын тогтоолоор бүх барьцаа хөрөнгүүдийг ямар нэг хөдөлгөөнгүйгээр битүүмжилсэн. Мөн компанийн үйл ажиллагаа, дансны зарлагын хөдөлгөөнийг бүгдийг, мөн компанийн бүх үйл ажиллагааг 2019 оны 8, 9 дүгээр сараас эхлээд зогсоосон.

Мөн ковидоос болоод Монгол улс 2 жил гаруй хугацаанд тэг зогсолтод орсон. Ийм учраас бид санхүүгийн хүндрэлтэй байсан. Харин ч бид нар 2,9 тэрбум төгрөгийг эцсийн барьцаалуулагч Х.Б гэх хүн өөрөө хувийн данснаасаа хувийн хөрөнгөөрөө төлсөн үйл баримт байгаа. Дахин 30 үйлдвэр нь Эрээн хотод гааль дээр бэлэн байгаа.

“А” ХХК, “Ал” ХХК-ийн асуудал дээр улсын бүртгэлийн гэрчилгээнд хэн нь итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд вэ гэдгийг заасан байгаа. Бид 3 зээлийн гэрээ болон бусад нэмэлт гэрээг байгуулсан гэдэгтэй, барьцааны гэрээнүүдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нартай байгуулсан гэдэгт маргахгүй,  эдгээр гэрээг бид өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаагүй.

У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан “Мо” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг дэмжсэн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх бүхий албан тушаалтан тухай үед гүйцэтгэх захирал байсан н.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2-т заасны дагуу У-ын гэрээг цуцалж, нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн ба хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх буюу эвлэрэн хэлэлцэхдээ барьцаа хөрөнгүүдийг нэмэх асуудлыг ярьсан. Түүнээс бид эвлэрэх ямар ч санал илэрхийлж байгаагүй болохыг шүүх анхааралдаа авна уу.

2019 оны 12 дугаар сараас эхлэн “Мо” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд М-ын гаргасан нэхэмжлэлийг өнөөдрийн хүртэл дэмжиж ирсэн.

М өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “Мо” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай ярилцаж байгаад дүнгээ нэмдэг. Прокурорын зүгээс хувьцаа эзэмшигч болох Засгийн газрын албан тоот болон түүний хэрэгжүүлэгч агентлаг мэргэжлийн аудитын газрын хүсэлт гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэл гаргасан байдаг. Уг шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухайд хуульд нийцэж байгаа ба үүнтэй маргаагүй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шаардлага гаргаад гэрээг цуцлах эрх хэмжээ М байсангүй гэж өнөөдрийг хүртэлх хугацаанд маргаагүй.

Нэхэмжлэлийн шаардлага, гэрээ цуцлах асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цуцална гэх ойлголт байхгүй. Иргэний хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалтын талаар заасан. Хоёр гэрээний дундуур шүүх орж цуцалдаг зохицуулалт Шүүхийн тухай хуульд ч байхгүй. Үүнийг шүүхээс шаардаж байгаа нь хууль бус байна. Тиймээс хуульд байхгүй шүүхийн шийдвэрийг гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн цуцлагдсан гэрээний хувьд дахин нэхэмжлэл гаргах боломжгүй. Нэхэмжлэгч талаас гэрээгээ 2019 онд цуцлаагүй гэдэг талаар нэг ч баримт гаргаж өгч байгаагүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын шүүх хуралдаан дээр “Мо” ХХК нь М-ын нэхэмжлэлийг дэмжиж байгаа юу гэхэд дэмжиж байгаа гэх тайлбарыг З.Б болон бусад төлөөлөгч нар хэлж байсан. Гэтэл өнөөдөр үгүйсгэж тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна. 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2023 онд дуусах тул Иргэний хуулийн 452.2-ыг хэрэглэх үндэслэлгүй. 

Шүүхээс удаа дараа нэхэмжлэгч талыг нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ тайлбарла гэхээр та бүхэн Иргэний хуулийн 451.1, 452, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагаа буюу шинэчлэн найруулсан хуулийн 2.3, зээлийн гэрээний заалт гэж илэрхийлсэн. Бид хугацаа дуусахаас өмнө зээлийг буцаан дуудах буюу гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэйг нэхэмжлэгч тал хэлдэг, М үүний дагуу л шаардсан. Бид уг агуулгаар л хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл гэрээ цуцалж байгаа саналыг бид хүлээж авсан.

Нотлох баримт шинжлэн судлах үед зээлийн үйл ажиллагааны хорооны шийдвэр болон хууль зүйн дүгнэлт нь зээлийг нэн яаралтай буцаан дуудаад цуцлаад, хууль хяналтын байгуулагад өг гэсний дагуу явагдсан үйл ажиллагаа. М 2 удаа, хамтран нэхэмжлэгчтэйгээ 3 дахь удаагаа шаардлагыг нэмэгдүүлсэн ба хэрхэн нэмэгдүүлж байгаа нь ойлгомжгүй.

Анхны нэхэмжилсэн 47 тэрбум төгрөг дээр хүүг ямар үндэслэлээр нэмэгдүүлж байгаа талаар тоон баримт байхгүй.

Гэрээ цуцлах талаар Улсын Дээд шүүхийн зөвлөмж байдаг Гэрээ цуцлагдснаар цаашид хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх асуудал үүсэхгүй.  Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах хоёр нь онолын хувьд өөр ойлголт. Нэхэмжлэгч тал хохирлын асуудал ярина гэж тайлбарлаж байна. Гэм хороор хохирлыг нэхэмжлэх зүйл заалт нь гэмт хэргийн улмаас эсхүл ямар нэг буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нэхэмжлэх тусгайлсан заалт байдаг. Үүнийг Иргэний хуулийн тусгай ангид тодорхой заасан байдаг.

Иргэний хуулийн тайлбарт ханшийг үүрэг үүсэх үеэр тооцох ёстой талаар заасан бөгөөд үүрэг нь гэрээ байгуулагдснаас үүсдэг. Энэ агуулгыг дээд шүүх практикаар тогтоосоор байгаад нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, нэмэгдүүлж байгаа бол нэмэгдүүлсэн хэмжээ нь ам.доллараар төлөгдөх гэж байгаа бол тэр үеийнхээ ханшаар нэмэгдүүлсэн шаардлагаа тодорхойлж орж ирнэ.

Барьцаа хөрөнгийг нэмэгдүүлсэн “Ал” ХХК, “А” ХХК-тай холбоотой асуудалд бид нарын үүргийн гүйцэтгэлийг зөвшөөрөөгүй, гуйгаагүй этгээдэдээр хангуулах гээд байгаа нь бүр ойлгомжгүй болоод байна.

Үндсэн зээлээс бид 994,519.46 долларыг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн хүү 11,359.52 долларыг, нийт 1,005,878.98 долларыг төлсөн. Үүнийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны ханш 2,672 төгрөгөөр бодохоор 2,687,708,659.20 болж байгаа. Одоо үлдэгдэл нь 13,970,450.54 долларын зээл, хүү нь 2,880,015.63 доллар нийт 16,850,466.16 доллар болж байгаа. Үүнийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны ханш 2,672 төгрөгөө тооцохоор 45,024,445,581.68 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ нь 16,850,466.16 доллартай тэнцэж байгаа. Үүнээс хойших ханшийн зөрүү, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт шаардлага 74 тэрбум төгрөгийг доллараар тооцохоор 21,582,072.66 болж байгаа. Үүнээс манайх өөрсдийн тооцсон дүнгээс хасахаар 4,731,606.50 ам.доллар болж байгааг манайх хүлээн зөвшөөрөхгүй байна.

Агуулахад байгаа үйлдвэрийн нэг хэсэг нь дутуу байсан гэдэг нь үнэн. Ту компаний агуулахад манай үйлдвэрийн 3 контейнер хэсэг нь байж байгаа. Авилгатай тэмцэх газраас нийтдээ 23 үйлдвэр болгон тоолж, битүүмжлээд захиран зарцуулж хөдөлгөх эрхийг хориглосон байдаг гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Мд” ХХК нь 2017 онд “Мо”-наас зээл авахдаа манай компанийн өмчлөлийн .............. тоотод байрлах, 3780 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын ..............- дугаартай, 4380 м.кв талбайтай үйлчилгээний зорилгоор эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалсан. Уг газар нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон газар юм.

            Манай компани нь “...Зээлдэгч буюу барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ” гэж гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн .............. дугаар барьцааны гэрээг байгуулсан тул энэхүү үүргээ бүрэн биелүүлж, өөрийн өмчлөлийн, дээрх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “М”, “Мо” ХХК нарын нэхэмжлэлтэй “Мд” ХХК-д холбогдох иргэний маргаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

            Учир нь .............. дүүрэгт байрлах, .............. тусгай зөвшөөрлийн дугаартай .............. газарт орших тусгай зөвшөөрөл эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт хуурч мэхэлж, хүч хэрэглэх замаар, нэг талын санаачилгаар, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эрүүгийн хэргийг далимдуулан, “Ал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Х.Б-тэй “Мо” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тулган шаардаж уг гэрээг хийсэн болно гэжээ.

           

            5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ал” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХХК болон “Мо” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг манай барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

            Учир нь .............. хаягт байрлалтай, 50000 м.кв хэмжээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаар.............., гэрчипгээний дугаар .............., нэгж талбарын дугаар .............., Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалт бүхий эзэмших эрхтэй газрыг хуурч мэхэлж, хүч хэрэглэх замаар, нэг талын санаачилгаар, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эрүүгийн хэргийг далимдуулан, “Ал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Х.Б-тэй “Мо” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тулган шаардаж хийсэн болно гэжээ.

 

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны барьцааны гэрээний барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Харин хоёр дахь барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ме” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ зөвшөөрсөн хэмжээ болон эд хөрөнгийг барьцаанд авсан нь хууль ёсны байгаа эсэх дээр шүүх дүгнэлт хийж өгөөсэй гэж хүсэж байна.

58 тэрбумын хэлцлийн асуудалд өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээр ойлгомжгүй асуудал гарсан. Энэ хүрээнд хийсэн гэрээ болон бусад зүйлсийн талаар өөрчлөлт оруулах саналтай байна гэх зүйлийг “Мо” ХХК-ийн удирдлагууд илэрхийлсэн. Гэхдээ ямар хэлбэрээр яаж өөрчлөлт оруулах талаар тодорхой уулзалт хийгдээгүй. 58 тэрбум төгрөгийг асуудал нь энэ шүүхийн маргааны хүрээнд яригдах асуудал биш, шүүхээс гадуур тусдаа яригдаж байгаа асуудал юм. Шүүхээс 58 тэрбум төгрөгөөр  нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гээд үүнийг зөвшөөрч байгаа явдал биш. Тухайн үед яригдаж байсан хэлцлийн асуудал. Тиймээс манай байр суурь өөрчлөгдсөн зүйл байхгүй.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайд одоо энэ зөвшөөрөл нь уурхай болоод түүнийг улсын комисс хүлээн аваад үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Зээлдэгч биш ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаатай холбоотой тодорхой байр суурийг илэрхийлэхэд хариуцагчийн хариу тайлбарыг бүрэн дэмжиж байна. 2019 оны 10 дугаар сард гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч, төлбөр төлүүлэх асуудалд хэмжээгээр тохиролцоод хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлийн хүү гэдэг нь зээлийг ашигласны төлөө төлж байгаа төлбөр. Мөнгөн төлбөрийг төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа хариуцагч тал тайлбарлах ёстой. Гуравдагч этгээдийн хувьд талуудын маргаж байгаа хэмжээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх энэ маргааны шийдвэрлэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэгдүгээрт нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд талуудын маргааны гол үйл баримт нь нэмэгдүүлсэн шаардлага байдаг. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа зөвтгөх хуульзүйн үндэслэлээ тодруулж чадсангүй. Гэрээг цуцалсан агуулгатай нэхэмжлэл гаргахаар шүүх иргэний хэрэг үүсгэж ажиллагаа хийсэн.

Ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Зориулалтыг нь ашигт малтмалын тухай хуулиар зааж өгсөн. Анхны барьцаалсан зүйл нь одоо уурхай болсон. Оны өмнө 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар барьцаа хөрөнгүүд нэмж авсан гэж ярьж байна. Одоо ч энэ барьцаа хөрөнгүүд хангалттай биш байгаа. Тэгсэн атлаа 74 тэрбумд хүрэлцэнэ гээд барьцаа хөрөнгөөр хангуулах гээд байна. Би үүнийг нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ зөв тодорхойлж хэлж чадахгүй, шүүхээр дүгнүүлэх гээд байна гэж үзэж байна гэжээ.

 

8.Нэхэмжлэгчээс:

Үндэсний аудитын газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ..... дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг,

Монгол банкнаас зарласан ханшийн 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн лавлагаа,

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ,

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ,

... дугаартай зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээ,

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээ,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ,

... дугаартай зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хавсралт 1,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээний хавсралт 2,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээний хавсралт 3,

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээ,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээ,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт 1, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт 2, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай гэрээний хавсралт3,

Зээл, зээлийн хүүгийн тооцооллууд,

Зээлийн дансны хуулгууд,

“Мд” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай “Мо-д” мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2018 оны  7 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай “Мд” ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2018 оны  9 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай “Мд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Э-т “төлбөр төлөх тухай” албан бичиг,

“Ал” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн .. дугаартай “Х банкинд” хүсэлт гаргах тухай албан бичиг,

 “Мо” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн .. дугаартай “Мд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Э-т “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2018 оны  11 дүгээр сарын 06-ны өдрийн .. дугаартай “Мд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Э-т “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн .. дугаартай “Мд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Э-т “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг,

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .. дугаартай М, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Ж танаа “Хүсэлт гаргах тухай” албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .. дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Нэхэмжлэгч Ш.О-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт,

“Мо” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн .. дугаартай “Гуравдагч этгээдээр оролцох итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаартай “тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг,

“Ме” ХХК-ийн ......... дугаартай “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээний 1, 2 дугаар хавсралтууд,

“Ж” ХХК-ийн ............. дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“Ж” ХХК-ийн ......... дугаартай, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

М газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн .. дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2020 оны  5 дугаар сарын 15-ны өдрийн .. дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2020 оны  5 дугаар сарын 05-ны өдрийн .. дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг,

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн .. дугаартай “Мо” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.М танаа” албан бичиг,

Мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” тогтоол,

Мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоол,

М газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичиг,

Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн .. дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол,

 Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ........... дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол,

“Мо” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“Мд” ХХК-ийн харилцагчийн дансны хуулга /2021.6.28/,

“Мд” ХХК-ийн зээлийн дансны хуулгууд /2017-01.01-2021.6.28/,

“М” газрын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн .. дугаартай “Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай” албан бичиг /20,502,534.49 ам.доллар буюу 58,419,101,674.40 төгрөг/,

 “Мо” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаартай “Зээлдэгч “Мд” ХХК-ийн тухай” албан бичиг,

“Мо” ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцоололууд,

Монгол банкнаас зарласан ханшийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн лавлагаа,

“Мд” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаартай “Мо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М танаа” санал хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай албан бичиг,

“М” газрын Ш.О-ийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлт, .. дугаартай “Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай” албан бичиг /20,502,534.49 ам.доллар буюу 58,419,101,674.40 төгрөг/,

“М” ХХК-ийн 2022 оны  7 дугаар сарын 07-ны өдрийн .. дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“М” газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн .. дугаартай “Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай” тогтоол,

“Мо” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2022 оны  7 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай “Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай” албан бичиг,

М газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай “Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн өөрчлөх тухай” нэхэмжлэл /21,233,189.56 ам.доллар буюу 68,904,460,428.59 төгрөг/,

Зээлийн тооцоо 2022.09.16,

Зээл, зээлийн хүү, тооцоололууд,

 Монгол банкнаас зарласан ханшийн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаа,

“Мо” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн .. дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг,

“С” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .. дугаартай “Мо” тодруулга хүсэх тухай албан бичиг,

“С” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн .. дугаартай “Мо”-ны гүйцэтгэх захирал Н.М танаа” тайлбар хүргүүлэх тухай албан бичиг,

“Мд” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн .. дугаартай “Х банкинд” мэдэгдэл, санал хүргүүлэх тухай албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн .. дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /нотлох баримт хүргүүлэх тухай/,

“Мо” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /нотлох баримт хүргүүлэх тухай/,

“М” газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаартай тодорхойлолт,

“Мо” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн .. дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох албан бичиг,

“М” газрын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн .. дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, хавсралтууд,

 “Мо” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаартай “Хамтран нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлт”,

“Мо” ХХК-ийн 2022 оны  11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“Мо” ХХК-ийн 2022 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлт, /2022.12.15-ны өдрийн/

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэл /2022.12.15-ны өдрийн/,

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаартай ....... зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”,

 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн .........  дугаартай “гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ........... дугаартай “гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний хавсралт, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ............ дугаартай “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ............. дугаартай зээлийн гэрээний хавсралт, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь,

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”,

“А” ХХК-ийн ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 “А” ХХК-ийн .......... дугаартай аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, хавсралт,

“А” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,

“А” ХХК-ийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, нэгж талбарын  ........ дугаар бүхий кадастрын зураг,

“Ал” ХХК-ийн .............. дугаар бүхий аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн .............. дугаар бүхий гэрчилгээний хуулбар, 

 “Ал” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн .............. дугаартай, .............. дугаар бүхий, 50000.0 м.кв талбай бүхий газрыг иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураглал,

“А” ХХК-ийн .............. дугаар бүхий, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн ..............дугаар бүхий гэрчилгээний хуулбар,

“А” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн .............. дугаар бүхий, 29976 м.кв талбай бүхий газрыг иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураглал,

.............. нэртэй газарт орших, 25.94 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын .............. дугаар бүхий зөвшөөрөл /Э ХХК-ийн/ гэрчилгээний 1, 2 дугаар хавсралтууд,

“Мд” ХХК-ийн зээлийн дансны хуулгууд /2017.01.01-2022.12.22 хугацааны/,

“Мд” ХХК-ийн зээл, зээлийн хүү тооцоололууд,

“Ал” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“Ал” ХХК-ийн дүрэм,

“Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“Х” ХХК-ийн дүрэм,

Монгол банкнаас зарласан ханшийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаа,

“Мо” ХХК-ийн 60,000 төгрөгийн нэхэмжлэх,

Монгол банкнаас зарласан ханшийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн лавлагаа,

Нэхэмжлэгч “М”, “Мо” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг багасгах тухай хүсэлт 2023.01.24-ний өдрийн,

“Мо” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай “Эрх олгох тухай” тушаал,

Мо” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /нотлох баримт хүргүүлэх/,

“Мо” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай “Эрх олгох тухай” тушаал,

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай  “Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ”,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”,

“Мо”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай “Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн томилох тухай” тогтоол,

“Мо” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ............ дугаартай “Валют арилжааны хэлцэл”,

“Мо” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ............ дугаартай “Валют арилжааны хэлцэл”,

“Мо” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ............ дугаартай “Валют арилжааны хэлцэл”,

“Мо” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ............ дугаартай “Валют арилжааны хэлцэл”,

“Мо” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ............ дугаартай “Валют арилжааны хэлцэл”,

“Мо” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ............ дугаартай “Валют арилжааны хэлцэл” гэсэн баримтуудыг,

 

9.Хариуцагчаас:

“Мд” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“Мд” ХХК-ийн дүрэм,

“Мд” ХХК-ийн өмгөөлөгчөөр Д.Н, Ж.С нарыг оролцуулах тухай хүсэлт,

Өмгөөлөгч Д.Н, Ж.С нартай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”,

“Мд” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.С-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.С-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.С-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт,

Хариуцагчаас: “Мд” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2022.05.31-ний өдрийн/,

“Мд” ХХК-ийн дүрэм /2022.01.03-ны өдрийн/,

“Мд” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн .. дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.  

 

10.Гуравдагч этгээд “Ж” ХХК-аас:

“Ж” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ............... дугаартай тодорхойлолт,

“Ж” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“Ж” ХХК-ийн дүрэм,

Хөрөнгийн үнэлгээний “Мө” ХХК-ийн 2018 оны ...... дугаартай “Үнэлгээний тайлан”,

“Ж” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ....... дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг гэсэн баримтуудыг,

 

11.Гуравдагч этгээд “Ме” ХХК-аас:

“Ме” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 

“Ме” ХХК-ийн дүрэм,

2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаартай “Итгэмжлэл”,

“Ме” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн .. дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“Ме” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн .. дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“Ме” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .. дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“Ме” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б-тай 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан -- дугаартай “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”,

2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ........ дугаартай “Зээлийн төлбөр барагдуулах гурван талт гэрээ”,

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ............ дугаартай “Зээлийн төлбөр барагдуулах гурван талт гэрээний нэмэлт гэрээ”,

“Ме” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ......... дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“Ме” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ........ дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг /өмгөөлөгч Б.Б-г оролцуулах/,

Хөрөнгийн үнэлгээний “Мө” ХХК-ийн 2018 оны ....... дугаартай “Үнэлгээний тайлан” /Ме ХХК/ гэсэн баримтуудыг,

 

12.Гуравдагч этгээд “А” ХХК-аас:

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн .... дугаартай хүсэлт,

“А” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .. дугаартай “Гүйцэтгэх удирдлага томилох тухай” шийдвэр,

“А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“А” ХХК-ийн дүрэм,

“А” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“А” ХХК-ийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай “Компанийг иргэн, захиргааны хэрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрх олгох тухай” албан бичиг,

“А” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

“А” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай “Итгэмжлэл” албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

13.Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас: 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ...  дугаартай албан бичгээр  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ........ дугаартай “Хэрэг, нэхэмжлэл хувиарлах тухай” тогтоол, жагсаалт,

Нэхэмжлэгчээс: “Мо” ХХК-ийн 2017 оны “Төслийн санхүүжилт, зээлийн газрын үйл ажиллагаанд гүйцэтгэсэн аудитын тайлан,

“Мо” ХХК-ийн Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын .. дүгээр тэмдэглэл,

“Мо” ХХК-ийн Зээлийн удирдлагын хорооны ... дугаартай дүгнэлт,

 “Төслийн санхүүжилт, зээлийн газрын үйл ажиллагаанд гүйцэтгэсэн аудитын тайлан,

“Мо” ХХК-ийн ... дугаартай “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мон” төсөлд олгосон зээлийн гэрээг цуцалж, зээлийг буцаан дуудах тухай хууль зүйн дүгнэлт,

“Мо” ХХК-ийн Зээлийн удирдлагын хорооны ... дугаартай дүгнэлт гэсэн нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.    

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч “М”, “Мо” ХХК нарын хариуцагч “Мд” ХХК-д холбогдох  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

1.2 Нэхэмжлэгч “М” нь хариуцагч “Мд” ХХК-д холбогдуулан “Мо” ХХК-ийн хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан

-2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай,

-2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............ дугаартай,

-2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээнүүдийг цуцалж,

дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн төлбөрт 14,964,970 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 2,891,375.15 ам.доллар, нийт 17,856,345.15 ам.доллар буюу 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкны албан ханшаар нийт 47,712,154,240.80 төгрөгийг “Мд” ХХК-аас гаргуулан “Мо” ХХК-д олгох, 

уг зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гуравдагч этгээд “А” ХХК-ийн өмчийн ирээдүйд бий болох агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ............ тоот, 1,231.3 м.кв, талбайтай,

“А” ХХК-ийн өмчийн ирээдүйд бий болох агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ............ хороо, 16,066 м.кв, талбайтай, 

“А” ХХК-ийн өмчийн ирээдүйд бий болох, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, ............ тоот, 3.780 м.кв, талбайтай,

“Ж” ХХК-ийн өмчийн үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, ............ хороо, 4380 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

ирээдүйд 30 сумдад бий болох 30 цехийн тоног төхөөрөмж,

............ нэртэй газарт орших, 3,977.24 га талбайтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг нийт 55,029,755,267.79 төгрөгийн үнэлгээ бүхий барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргажээ.

1.3 Нэхэмжлэгч “М” нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн болон зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй, банкинд учрах хохирлын хэмжээ нэмэгдсэн үндэслэлээр нийт 20,502,534.49 ам.доллар буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 1 ам.долларыг 2,849.36 төгрөгөөр тооцон, нийт 58,419,101,674.40 төгрөгийг гаргуулахаар,

 

1.4 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мөн дээрх үндэслэлээр  21,233,189.56 ам.доллар буюу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 1 ам.долларыг 3,245.13 төгрөгөөр тооцон, нийт 68,904,460,428.59 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.

 

1.5 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мо” ХХК, “Ме” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ............ дугаартай “Зээлийн төлбөр барагдуулах гурван талт гэрээ”-г үндэслэн, гуравдагч этгээд “Ме” ХХК-ийг хамтран хариуцагчаар, “Мо” ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ............ дугаартай захирамжаар хангаж, “Ме” ХХК-ийн хамтран хариуцагчаар, “Мо” ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр хэргийн оролцогч болсныг баталснаар

нэхэмжлэгч “М”, “Мо” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт:

үндсэн зээлийн төлбөр 13,970,450.54 ам.доллар,

зээлийн хүүгийн төлбөрт 7,584,985.57 ам.доллар,

нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,636.54 ам.доллар, нийт 21,582,072.66 ам.доллар буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны хаалтын ханшаар ам.долларыг 3,428.87 төгрөгөөр тооцон, нийт 74,002,121,476.13 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөг, нийт 74,002,181,476.13 төгрөгийг хариуцагч “Мд” ХХК-аас гаргуулан, “Мо” ХХК-д олгох,

хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж, мөнгөн хөрөнгийг төлөхгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалагдсан гуравдагч этгээдүүдийн өмчлөл, эзэмшлийн барьцааны хөрөнгүүдээс хангуулах,

нэхэмжлэлд дурьдсан барьцааны хөрөнгүүд нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа мөн ихэсгэж,

“Ал” ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр .. дугаартай “Газар эзэмших эрх барьцаалан гэрээ”-г,  “Х” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ... дугаартай “Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ”-г тус тус үндэслэн “Ал” ХХК, “Х” ХХК-уудыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ............ дугаартай захирамжаар хангаж, “Ал” ХХК, “Х” ХХК-уудыг гуравдагч этгээдээр хэргийн оролцогч болсныг баталсан.

 

1.6 Түүнчлэн нэхэмжлэгч нар нь “Ме” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаас татгалзаж, гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн ............ дугаартай захирамжаар хангаж, “Ме” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэргийн оролцогч болсныг мөн баталжээ.

 

1.7 Мөн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “М”, “Мо” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Мо” ХХК, гуравдагч этгээд “Ме” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ............ дугаартай “Зээлийн төлбөр барагдуулах гурван талт гэрээ”-г үндэслэн хариуцагч “Мо” ХХК-д холбогдох 21,582,072.66 ам.доллар буюу 74,002,121,476.13 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөг, нийт 74,002,181,476.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн,

-үндсэн зээлийн төлбөрт 9,425,798.86 ам.доллар,

-зээлийн хүүгийн төлбөрт 7,584,985.57 ам.доллар,

-нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,636.54 ам.доллар, нийт 17,037,420.98 ам.доллар буюу 58,419,101,674.40 төгрөгийг гаргуулахаар багасгаж,

“Ме” ХХК-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан, “Ме” ХХК-ийн эзэмшлийн ............ дугаарын ашигт малтмал ашиглалтын гэрчилгээтэй тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан боловч мөн өдрөө уг хүсэлтээсээ бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын дүнг 21,582,072.66 ам.доллар буюу 74,002,121,476.13 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөг, нийт 74,002,181,476.13 төгрөг гаргуулах болгон ихэсгэсэн болно.

 

Ийм байдлаар нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нийт 4 удаа ихэсгэж, 1 удаа багасгасан байна.

 

1.9 Хариуцагч “Мд” ХХК, гуравдагч этгээд “Ме” ХХК-ууд нь дээрх зээлийн гэрээнүүдийг цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 14.964.970 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 2.891.375,15 ам.доллар, нийт 17,856,345.15 ам.доллар буюу 47,712,154,240,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон барьцааны гэрээгээр барьцаалагдсан зүйлсийг Иргэний хуулийн 174, 175, 177 дугаар зүйлд заасны дагуу зах зээлийн ханшаар албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд 3 удаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О 1 удаа, гуравдагч этгээдүүдийн зүгээс мөн 1 удаа гаргаж байжээ.

 

1.10 Харин хариуцагч нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагуудыг “хуульзүйн үндэслэл нь тодорхойгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээнүүд цуцлагдсан тул нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх үндэслэлгүй” гэж,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ме” ХХК, “Х” ХХК-ууд нь “ашигт малтмал тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээг хуульд нийцээгүй” гэж,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК, “Ал” ХХК, “А” ХХК-ууд нь “сүүлд байгуулагдсан 3  барьцааны гэрээг дээрх хөрөнгүүдийг “Мо” ХХК-д барьцаалах хүсэл сонирхол байгаагүй, зээлийн гэрээ цуцалснаас хойш хуурч мэхлэх, хүч хэрэглэх замаар байгуулсан учир зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК, “Ж” ХХК-ийн тухайд эхний байгуулагдсан барьцааны гэрээний тухайд маргаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзахгүй гэжээ.

 

1.11 Түүнчлэн нэхэмжлэгч “М” газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О маргаан бүхий зээлийн гэрээнүүдтэй холбоотой асуудлаар эрүүгийн журмаар шалгаж буй үндэслэлээр “хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” тухай хүсэлтүүдээсээ татгалзаж, хэргийг иргэний журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хамтран нэхэмжлэгч “М” ХХК-ийн зүгээс дэмжсэн тайлбарыг гаргасан болно.

 

2.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

2.1 Нэхэмжлэгч “Мо” ХХК, хариуцагч “Мд” ХХК-уудын хооронд байгуулагдсан

-2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээ гэх баримтаар 4,000,000 ам.долларыг “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мон” төслийн хүрээнд, эхний ээлжинд байгуулагдах хуурай сүү, аарцны 16 цехийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 9.75 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сар бүр хүү төлөх,  2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үндсэн зээл 4,000,000 ам.долларыг төлөх нөхцлөөр,

-2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээ гэх баримтаар 3,404,000 ам.долларыг мөн төслийн хүрээнд байгуулагдах хуурай сүү, аарцны 14 цехийг санхүүжүүлэх зорилгоор, жилийн 9.75 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сар бүр хүү төлөх, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр үндсэн зээл 3,404,000 ам.долларыг төлөхөөр,

-2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээ гэх баримтаар 7,560,970 ам.долларыг мөн төслийн хүрээнд байгуулагдах хуурай сүүний 30 цехийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 9.75 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр хүү төлөх, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлээс 3,780,485 ам.долларыг,

2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр болон 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрүүдэд хүү төлж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөрийг үндсэн зээлийн төлбөрт үлдэх 3,780,485 ам.долларыг тус тус төлөх нөхцөлтэй байгуулан уг зээлийн гэрээнүүдээр нийт 14.964.970 ам.долларын зээлийг хариуцагч “Мд” ХХК-д олгожээ.        

 

2.2 Улмаар талууд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай гэрээгээр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 2 жилээр сунгаж, 

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ............ дугаартай гэрээний дагуу  2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээний хугацааг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дуусах,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ............ дугаартай гэрээгээр  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дуусах,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ............ дугаартай гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дуусахаар нэмэлт гэрээ байгуулан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилжээ.

 

3.1 Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч “М” нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “Мд” ХХК нь 2018 оны 8 сард эхний 30 үйлдвэр, 9 сард 30 үйлдвэр тус тус ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөр ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй, тайлан, мэдээ баримтаа ирүүлээгүй, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй учир мэдэгдэл өгсөн боловч төлж барагдуулаагүй, 2018 оны 10, 12 сард 7 үйлдвэр ашиглалтад оруулсан гэх боловч үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, төлбөрийг буцаан төлүүлэх нөхцөл үүссэн” гэж тайлбарлажээ.

 

3.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр  оролцож буй “Мо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “зээлдэгч “Мд” ХХК нь 2018 оны 8 сард эхний 30 үйлдвэр, 9 сард 30 үйлдвэр тус тус ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, 7 цех ашиглалтад оруулсан гэх боловч үйл ажиллагаа явуулаагүй, зээлийн төлбөрийг бүрэн хэмжээгээр гэрээнд заасан зориулалт, нөхцлөөр ашигласан эсэх нь тодорхойгүй, шаардлагатай тайлан, мэдээ баримтаа банкинд ирүүлэх болон зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчиж, Засгийн газрын хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байгаа тул зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, зээлийн төлбөрийг буцаан шаардах нөхцөл үүссэн,

............ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 994,519.46 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөрт 11,359.52 ам.доллар, нийт 1,005,878.98 ам.долларыг төлсөн, үлдэх төлбөрийг болон 2 гэрээний төлбөрийг төлөөгүйгээс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,636.54 ам.доллар, үндсэн хүүгийн төлөхгүй 1558 хоног хугацаа хэтрүүлсэн тул 7,308,600.92 ам.доллар, үндсэн зээлийн төлбөрийг төлөхгүй 189 хоног хугацаа хэтрүүлсэн 2,707,480.54 ам.долларыг төлөөгүйгээс нийт гэрээний үүрэгт 10,042,7198 ам.долларыг төлөөгүй зөрчил үүсгэсэн тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3, 7.5, 10 дугаар зүйлийн 10.6, 12 дугаар зүйл, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг үндэслэн зээлийн 3 гэрээг шүүхийн журмаар цуцалж, эдгээр зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,970,450.54 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 7,584,985.57 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,636.54 ам.доллар, нийт 21,582,072.66 ам.доллар буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 1 ам.долларыг 3,428.87 төгрөгөөр тооцон, нийт 74,002,121,476.13 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөг, нийт 74,002,181,476.13 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гээд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ “2021 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-г үндэслэл болгон, “Мо” ХХК хариуцагчид олгосон уг зээлийн эх үүсвэрийг мөн ам.долларын зээл авч, ийм хэмжээний ам.долларыг гадны зээлдэгчид буцаан төлөх тул хохиролд тооцон нэхэмжилнэ” гэж тайлбарлажээ.

 

3.3 Зохигч нь дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулсан, гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

3.4 Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Мо” нь зээлдэгч “Мд” ХХК-д мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаанд буцаан төлөх нөхцөлтэй шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч “Мд” ХХК нь зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд, хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс “Мо” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, мөнгөн хөрөнгийг буцаан авах шаардах эрхээ  “М” газартт шилжүүлснээр тэрээр 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.5 Зээлдүүлэгч “Мо” ХХК-ийн зүгээс 2018 оны  7 дугаар сарын 20-ны өдрийн ............ дугаартай, 2018 оны  9 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ..., ... дугаартай,  2019 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай албан мэдэгдлүүдийг буюу зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх талаар хугацаатай мэдэгдлийг зээлдэгч “Мд” ХХК-д хүргүүлж байжээ.

 

3.6 Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүний тооцоолол, зохигчийн тайлбар зэргээс зээлдэгч “Мд” ХХК нь зээл авснаас хойш 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул зээлдүүлэгч “Мо” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.6 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. Тодруулбал үүргийн зөрчил гаргасан үйл баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

3.7 Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүний тооцоололтой маргадаггүй ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч “Мд” ХХК нь ............  дугаартай зээлийн гэрээний үүргээс зээлийн үндсэн төлбөрт 994,519.46 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөрт 11,359.52 ам.доллар, нийт 1,005,878.98 ам.долларыг төлсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар мөн тогтоогдож байна.

 

3.8 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ “зээлийн 3 гэрээг шүүхийн журмаар цуцлана” гэсэн тайлбарыг гаргасан, хариуцагч, гуравдагч талууд “шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан” гэж маргаж байх ба зээлийн гэрээг цуцалсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

3.9 Нэхэмжлэгч “Мо” ХХК-ийн 2017 оны төслийн санхүүжилт, зээлийн газрын үйл ажиллагаанд гүйцэтгэсэн аудитын тайлан, “Мо” ХХК-ийн Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 4 дүгээр тэмдэглэл, “Мо” ХХК-ийн Зээлийн удирдлагын хорооны ... дугаартай дүгнэлт, “М” ХХК-ийн ...  дугаартай “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мон” төсөлд олгосон зээлийн гэрээг цуцалж, зээлийг буцаан дуудах тухай хууль зүйн дүгнэлт, “Мо” ХХК-ийн Зээлийн удирдлагын хорооны ...... дугаартай дүгнэлт гэсэн баримтууд болон “Мо” ХХК-ийн “Мд” ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, “Үндэсний аудитын газар”-ын тайлан зэргийг үндэслэн хариуцагч “Мд” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой зээлийг буцаан татах шаардлага үүссэн үндэслэлээр “Мо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Монгол улсын Засгийн газар нь  “М” газраар дамжуулан шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

 

3.10 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.  Тодруулбал хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байсан, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогдсон боловч тодорхой үр дүн гараагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.

 

3.11 Иймд нэхэмжлэгч “М” нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Зээлийн гэрээ цуцлагдсанаар ирээдүйд үр дагавар үүсгэхгүй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа, эрх, үүрэг дуусгавар болдог. Иймд энэ талаарх хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар үндэслэлтэй.

 

3.12 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гэрээг шүүхийн журмаар цуцлуулна гэх тайлбарын тухайд гэрээний талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо бичгээр илэрхийлэн, гарын үсэг зурж, хуулийн хүрээнд, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, чөлөөтэй байгуулсан хүчин төгөлдөр хэлцлийн тухайд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг цуцлах, дуусгавар болгох эрх шүүхэд байхгүй, гэрээний талууд байгуулсан хэлцлээ өөрсдөө цуцлах, гэрээнээс татгалзах, дуусгавар болгох эрхтэй юм. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Тодруулбал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талуудын хүсэл зоригийн илэрхийллийг цуцлах, хязгаарлах, дуусгавар болгох эрх шүүхэд олгогдоогүй, талууд  өөрсдөө байгуулагдсан гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар урьдчилан тохиролцох бөгөөд энэ нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх ёстой.

 

3.13 Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар үндсэн зээл, хүүг тооцож, шаардлагынхаа хэмжээг тодорхойлсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан шаардлагад нийцжээ.

 

3.14 Иймд шүүх зээлийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр буюу нэхэмжлэгч “М”-аас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцлагдсанд тооцон, зээлийн гэрээг цуцалснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

3.15 Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21.1-д зааснаар буюу зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг үндэслэж, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаа тодорхойлж байна.

 

3.16 Дээрх хууль нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмын хувьд уг хууль хэрэглэгдэхгүй.

 

3.17 Мөн гэрээ цуцлагдсанаас хойш нэхэмжлэгч “Мо” ХХК, хариуцагч “Мд” ХХК-уудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 05,  02 дугаар сарын 18, 02 дугаар сарын 23, 5 дугаар сарын 30, 6 дугаар сарын 02, 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд хийсэн “Валют арилжааны хэлцэл”-ийн дагуу үүргийн гүйцэтгэлийг тооцсон хэлцлүүдийг мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй болно.

 

3.18 Зохигчийн хооронд ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан байх ба энэ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Уг зүйлийн 4.1-д зааснаар бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглодог. Энэ зүйлийн 4.4-т зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болохоор байна. Иймд нэхэмжлэгч “Мо” ХХК нь зээлийн гэрээний үүргийг ам.доллараар шаардаж байгаа нь үндэслэлтэй. 

 

3.19 Түүнчлэн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар мөнгөн төлбөрийн үүргийг төлөх үндэслэлтэй байна.  

 3.20 Иймд хариуцагч “Мд” ХХК-аас зээлийн гэрээ цуцлах үеийн байдлаар 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,000,000 ам.доллар,

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,404,000 ам.доллар,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.560.970 ам.доллар, нийт үндсэн зээлийн төлбөрт 14,964,970 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 2,891,374.15 ам.доллар, нийт 17,856,345.15 ам.доллар нэхэмжилснээс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төлсөн 994,519.46 доллар, зээлийн хүүд төлсөн 11,359.52 доллар, нийт 1,005,878.98 ам.долларыг хасч, дээрх 3 зээлийн гэрээний үүрэгт нийт 16,850,466.17 ам.доллар буюу 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ам.долларын ханш 2,672 төгрөгөөр тооцон, 45,024,445.60 төгрөгийг хариуцагч “Мд” ХХК-аас гаргуулах нь зүйтэй.

3.21 Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй юм. Тодруулбал хариуцагч “Мд” ХХК нь зээлийн гэрээнд заасан зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд, тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх хугацаа заасан боловч зээлдэгч үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк учирсан хохирлоо арилгуулах эрхтэй байна.

 

3.22 Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Мо” ХХК нь Монгол улсдаа зээлдэгч тал боловч гадаад талдаа бол зээлдэгч. Бид эх үүсвэрээ валютаар татдаг. Дотоод зээлдэгч нарын зээлээ төлөх эсэхээс үл хамааран бид гадагшаа зээлээ төлж байгаа. Үүн дээр Монгол улсын нэр хүнд нөгөө талаар валютын ханшийг үүрч явдаг. Тиймээс дотоод зээлдэгч нар үүнийг ухамсарлаж байгаа гэж ойлгож байна” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй. Тодруулбал зээлдэгч “Мд” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш буюу гэрээ цуцлагдсанаас хойш зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй /1,005,878.98  ам.долларыг эс тооцвол/-гээс шалтгаалан нэхэмжлэгч “Мо” ХХК нь ам.долларын ханшийн өсөлт, мөнгөний өсөлт ба имфляцийн хамаарал болон уг олгосон зээлийг өөр этгээдээс авч, буцаан төлөх нь гарцаагүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан хохирол учирсан зэрэг үйл баримт /нийтэд илэрхий/ тогтоогдож байгаа, нөгөө талаас Дэлхий нийтэд тархсан “Ковид” 19 цар тахлын улмаас улсын хэмжээнд тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосны улмаас шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, зохигчийн зүгээс уг өвчний халдвар авсан, зохигчийн эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа алдагдсан зэрэг бүхий л нөхцөл байдлуудыг харгалзан шүүх нэхэмжлэгч нарын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан 17,037,420.98 ам.доллар буюу 58,419,101,674.40 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь шударга ёсны болон талуудын зарчимд харшлахгүй, хуульд нийцнэ гэж үзлээ.

 

3.23 Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан нотариатын зардал 60,000 төгрөгийг мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохиролд тооцон хангах үндэслэлтэй байна.

 

3.24 Иймд нэхэмжлэгч  “М”, “Мо” ХХК нарын хариуцагч “Мд” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,582,072.66 ам.доллар буюу 74,002,121,476.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 17,037,420.98 ам.доллар буюу 58,419,101,674.40 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөгийн хамт хариуцагч “Мд” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “Мо” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,544,651.68 ам.доллар буюу 15,583,019,801.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

4. 2.Барьцааны гэрээний тухайд: 

 

4.1 Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буюу 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ............  дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор

1.Хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ......... дугаартай барьцааны гэрээгээр “А” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэлтэй, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу ирээдүйд бий болох, 417,922,748.42 төгрөгийн үнэлгээ бүхий, ............ хороонд байрлах, 1231.3 м.кв талбай бүхий бэлэн агуулахын зориулалттай, бүтээгдэхүүн хадгалах, савалгааны үйлдвэр байгуулах үл хөдлөх хөрөнгө,

2.494,832,800 төгрөгийн үнэлгээ бүхий ............хороонд байрлах, “А” ХХК-ийн 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, ............. дугаарын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 16066 м.кв талбай бүхий газар, нийт 912,755,548.42 төгрөгийн үнэлгээтэй болон ирээдүйд бий болох  эд хөрөнгө, эд хөрөнгийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор /сэлбэг, нэмэлт оруулга/ оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хамт,

3.Мөн хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .......... дугаартай барьцааны гэрээгээр 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу ирээдүйд бий болох, 8,758,953,670.77 төгрөгийн үнэлгээ бүхий, төслийн хүрээнд ирээдүйд бий болох 30 ширхэг хуурай сүү, аарцны иж бүрэн тоног төхөөрөмж /цагт 80 литр шингэн сүү боловсруулж, 10 кг хуурай сүү боловсруулах хүчин чадалтай иж бүрэн тоног төхөөрөмж/ Үүнд тоосруулан хатаагч, өтгөрүүлэгч, хөргөгч танк, сүү чанах танк, сүү жигнэх танк, аарцны контейнер, эйр компрессоо, ялтсан хөргүүр, халаагч лабораторын төхөөрөмж, тэдгээрийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хамт,

4.Хариуцагч “Мд” ХХК, гуравдагч этгээд “Ж” ХХК-тай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай барьцааны гэрээгээр ............ дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, ............ хаягт байршилтай, 3,780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, ............ улсын бүртгэлийн дугаартай, ............ гэрчилгээний дугаартай, 9,761,575,148.60 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

5. ............ нутаг дэвсгэрт, Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ............ дугаар бүхий, 4,380 м.кв, үйлчилгээний зорилгоор 5 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй, 963,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар,

6.Гуравдагч этгээд “Ме” ХХК-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай барьцааны гэрээгээр хариуцагч “Мд” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай,  2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............  дугаартай,  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, ............ нэртэй газар орших, 3977.24 га талбай бүхий, уурхайн талбайн ашигт малтмал ашиглалтын ............ дугаарын гэрчилгээтэй, 2047 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зөвшөөрөлтэй, 34,632,870,900 төгрөгийн үнэлгээ бүхий тусгай  зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт,

Нэхэмжлэгч “Мо” ХХК, хариуцагч “Мд” ХХК-уудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай “Гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээний 2.3-т “Ирээдүйд бий болох тоног төхөөрөмжийн үнэлгээ, тоо ширхэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............ дугаартай барьцааны гэрээний 2.1-т заасан барьцаа хөрөнгийн хүснэгтийг энэ гэрээний хавсралт 3-аар өөрчлөв” гэж өөрчлөлт оруулан, хавсралт 3-т “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бий болох 16,145,180,800 төгрөгийн үнэлгээ бүхий, төслийн хүрээнд ирээдүйд бий болох 60 ширхэг хуурай сүүний иж бүрэн тоног төхөөрөмж. Үүнд тоосруулан хатаагч, сүү хөргөж хадгалах танк, эйр компрессор, сүүний жингийн тогоо, нэмэлт насос, өтгөрүүлэгч, СИП систем, цэвэр бохир усны сав, балансын сав, хөргүүрийн цамхаг, цахилгааны ТП”-г тус тус барьцаалахаар тохиролцсон байна.

 

4.2 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ” гэх баримтаар “Ал” ХХК-тай байгуулсан уг гэрээгээр “Мо” ХХК-ийн хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, “Ал” ХХК-тай уг компанийн ............ хаягт байрлах, нэгж талбарын ............ дугаартай, 50000 м.кв талбайтай,  худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмших эрхтэй, ............ дугаартай гэрчилгээтэй газрыг 54,000,000 төгрөгөөр үнэлэн,

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ” гэх баримтаар нэхэмжлэгч “Мо” ХХК-ийн хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, “Х” ХХК-тай уг компанийн ............ гэх газар орших, тусгай зөвшөөрлийн ............ дугаар бүхий, ............ тоот гэрчилгээтэй, 25.94 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох бичиг баримтын хамт 538,200,000 төгрөгөөр үнэлэн,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ” гэх баримтаар нэхэмжлэгч “Мо” ХХК-ийн хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, гуравдагч этгээд “А” ХХК-тай  уг компанийн ............ хороонд байрлах, 29976 м.кв талбайтай, ............ дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын ............  дугаар бүхий ............ дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газрыг 117,332,550 төгрөгөөр үнэлэн барьцаалахаар тус тус  тохиолцжээ.

 

4.3 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ме” ХХК, “Х” ХХК-ууд нь “ашигт малтмал тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээг хуульд нийцээгүй” гэж,

 

4.4 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК, “Ал” ХХК, “А” ХХК-ууд нь “сүүлд байгуулагдсан 3  барьцааны гэрээг дээрх хөрөнгүүдийг “Мо” ХХК-д барьцаалах хүсэл сонирхол байгаагүй, зээлийн гэрээ цуцалснаас хойш хуурч мэхлэх, хүч хэрэглэх замаар байгуулсан учир зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.

 

4.5 Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК, “Ж” ХХК-ийн тухайд эхний байгуулагдсан барьцааны гэрээнүүдийн тухайд маргаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзахгүй гэжээ.

 

4.6 Зохигч гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй байна.

 

4.7 Хэрэгт цугларсан баримтаар гуравдагч этгээд “Ме” ХХК-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай барьцааны гэрээгээр хариуцагч “Мд” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай,  2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............  дугаартай,  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, ............ нэртэй газар орших, 3977.24 га талбай бүхий, уурхайн талбайн ашигт малтмал ашиглалтын ............ дугаарын гэрчилгээтэй, 2047 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зөвшөөрөлтэй, 34,632,870,900 төгрөгийн үнэлгээ бүхий тусгай  зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт,

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ”-гээр нэхэмжлэгч “Мо” ХХК-ийн хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, “Х” ХХК-тай уг компанийн Налайх дүүргийн “Шаварт” гэх газар орших, тусгай зөвшөөрлийн ............ дугаар бүхий, ............ тоот гэрчилгээтэй, 25.94 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох бичиг баримтын хамт 538,200,000 төгрөгөөр үнэлэн тус тус барьцаалсан гэрээнүүдийн тухайд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх хэлбэрийн шаардлагуудыг хангасан байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй” гэж зааснаар  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гагцхүү  ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор барьцаалуулахыг зөвшөөрчээ.

 

4.8 Гэтэл дээрх 2 гэрээг хуульд заасан зорилгоор бус “Мд” ХХК-ийн хуурай сүүний үйлдвэрлэлийн төслийн хүрээнд зээлсэн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан нь дээрх хуулийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

 

4.9 Иймд дээрх барьцааны гэрээнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

4.10 Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК, “Ал” ХХК, “А” ХХК-ууд нь “сүүлд байгуулагдсан 3  барьцааны гэрээг дээрх хөрөнгүүдийг “М” ХХК-д барьцаалах хүсэл сонирхол байгаагүй, зээлийн гэрээ цуцалснаас хойш хуурч мэхлэх, хүч хэрэглэх замаар байгуулсан учир зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд нотлоогүй болно. 

 

4.11 Тодруулбал 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ” гэх баримтаар гуравдагч этгээд “Ал” ХХК-ийн ............ хаягт байрлах, нэгж талбарын ........... дугаартай, 50000 м.кв талбайтай,  худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ” гэх баримтаар гуравдагч этгээд “А” ХХК-ийн ............ хороонд байрлах, 29976 м.кв талбайтай, ............ дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын ............7 дугаар бүхий, ............ дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд буюу эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон, уг гэрээнүүдийг Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлд зааснаар хуурч мэхлэх, хүч хэрэглэх замаар байгуулсан гэж  хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, барьцаанаас чөлөөлөх үндэслэл хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

4.12 Иймд дээрх хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............ дугаартай барьцааны гэрээгээр “А” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэлтэй, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу ирээдүйд бий болох, 417,922,748.42 төгрөгийн үнэлгээ бүхий, ............  хороонд байрлах, 1231.3 м.кв талбай бүхий бэлэн агуулахын зориулалттай, бүтээгдэхүүн хадгалах, савалгааны үйлдвэр байгуулах үл хөдлөх хөрөнгө,

-494,832,800 төгрөгийн үнэлгээ бүхий ............ хороонд байрлах, “А” ХХК-ийн 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, ............ дугаарын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 16066 м.кв талбай бүхий газар, нийт 912,755,548.42 төгрөгийн үнэлгээтэй болон ирээдүйд бий болох  эд хөрөнгө, эд хөрөнгийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор /сэлбэг, нэмэлт оруулга/ оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хамт,

-хариуцагч “Мд” ХХК-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ............ дугаартай барьцааны гэрээгээр 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу ирээдүйд бий болох, 8,758,953,670.77 төгрөгийн үнэлгээ бүхий, төслийн хүрээнд ирээдүйд бий болох 30 ширхэг хуурай сүү, аарцны иж бүрэн тоног төхөөрөмж /цагт 80 литр шингэн сүү боловсруулж, 10 кг хуурай сүү боловсруулах хүчин чадалтай иж бүрэн тоног төхөөрөмж/ Үүнд тоосруулан хатаагч, өтгөрүүлэгч, хөргөгч танк, сүү чанах танк, сүү жигнэх танк, аарцны контейнер, эйр компрессоо, ялтсан хөргүүр, халаагч лабораторын төхөөрөмж, тэдгээрийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хамт,

-хариуцагч “Мд” ХХК, гуравдагч этгээд “Ж” ХХК-тай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ............ дугаартай барьцааны гэрээгээр ............ дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, ............ хаягт байршилтай, 3,780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, ............ улсын бүртгэлийн дугаартай, ............  гэрчилгээний дугаартай, 9,761,575,148.60 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

-............ нутаг дэвсгэрт, Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .... тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ............ дугаар бүхий, 4,380 м.кв, үйлчилгээний зорилгоор 5 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй, 963,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар,

-2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”-гээр “Ал” ХХК-ийн ............ хаягт байрлах, нэгж талбарын ............ дугаартай, 50000 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмших эрхтэй, ............ дугаартай гэрчилгээтэй, 54,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”-гээр гуравдагч этгээд “А” ХХК-ийн ............ хороонд байрлах, 29976 м.кв талбайтай, ............ дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын ............ дугаар бүхий, ............ дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй, 117,332,550 төгрөгийн үнэлгээ бүхий газар зэргийг барьцаалсан барьцааны гэрээнд заасан барьцааны зүйлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан зохицуулалтад нийцнэ гэж шүүх  үзлээ.

 

4.13 Харин нэхэмжлэгч нарын дурьдсан барьцааны хөрөнгүүд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг талууд гэрээгээр энэ талаар тохироогүй учир хангахаас татгалзах нь зүйтэй байна.

 

5.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14, 41.1.16-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 292,253,758,372 төгрөгийг хариуцагч “Мд” ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ íü:

 

1.Иргэний хуулийн 451 ä¿ãýýð ç¿éëèéí 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 218 дугаар зүйлийн 218.1, 219 ä¿ãýýð ç¿éëèéí 219.1-ò зааснûã áàðèìòëàí õàðèóöàã÷ “Мд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,037,420.98 ам.доллар буюу 58,419,101,674.40 төгрөг /Тавин найман тэрбум дөрвөн зуун арван есөн сая нэг зуун нэгэн мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг, дөчин мөнгө/-ийг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч “Мо” ХХК-д олгож,

нэхэмжлэгч “М”, “Мо” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,544,651.68 ам.доллар буюу 15,583,019,801.7 төгрөг /Арван таван тэрбум таван зуун наян гурван сая арван есөн мянга найман зуун нэг төгрөг долоон мөнгө/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Мо” ХХК-ийн гуравдагч этгээд “Ме” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ............ дугаартай барьцааны гэрээ /............ нэртэй газар орших, 3977.24 га талбай бүхий, уурхайн талбайн ашигт малтмал ашиглалтын ............ дугаарын гэрчилгээтэй, 2047 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зөвшөөрөлтэй, 34,632,870,900 төгрөгийн үнэлгээ бүхий тусгай  зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт/,

Гуравдагч этгээд “Х” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан .... дугаартай “Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ”-г тус тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “А” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэлтэй, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу ирээдүйд бий болох, 417,922,748.42 төгрөгийн үнэлгээ бүхий, ............ хороонд байрлах, 1231.3 м.кв талбай бүхий бэлэн агуулахын зориулалттай, бүтээгдэхүүн хадгалах, савалгааны үйлдвэр байгуулах үл хөдлөх хөрөнгө,

-Гуравдагч этгээд “А” ХХК-ийн 494,832,800 төгрөгийн үнэлгээ бүхий, ............ хороонд байрлах, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, ............ дугаарын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 16066 м.кв талбай бүхий газар, нийт 912,755,548.42 төгрөгийн үнэлгээтэй болон ирээдүйд бий болох  эд хөрөнгө, эд хөрөнгийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор /сэлбэг, нэмэлт оруулга/ оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хамт,

-хариуцагч “Мо” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу ирээдүйд бий болох, 8,758,953,670.77 төгрөгийн үнэлгээ бүхий, төслийн хүрээнд ирээдүйд бий болох 30 ширхэг хуурай сүү, аарцны иж бүрэн тоног төхөөрөмж /цагт 80 литр шингэн сүү боловсруулж, 10 кг хуурай сүү боловсруулах хүчин чадалтай иж бүрэн тоног төхөөрөмж/ Үүнд тоосруулан хатаагч, өтгөрүүлэгч, хөргөгч танк, сүү чанах танк, сүү жигнэх танк, аарцны контейнер, эйр компрессоо, ялтсан хөргүүр, халаагч лабораторын төхөөрөмж, тэдгээрийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хамт,

-хариуцагч “Мд” ХХК, гуравдагч этгээд “Ж” ХХК нарын ............ хаягт байршилтай, 3,780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, ............ улсын бүртгэлийн дугаартай, ............ гэрчилгээний дугаартай, 9,761,575,148.60 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

-............ нутаг дэвсгэрт, Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ............дугаар бүхий, 4,380 м.кв, үйлчилгээний зорилгоор 5 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй, 963,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар,

Гуравдагч этгээд “Ал” ХХК-ийн ............ хаягт байрлах, нэгж талбарын ............ дугаартай, 50000 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмших эрхтэй, ............ дугаартай гэрчилгээтэй, 54,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар,

гуравдагч этгээд “А” ХХК-ийн ............ хороонд байрлах, 29976 м.кв талбайтай, ............ дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын ............ дугаар бүхий, ............ дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй, 117,332,550 төгрөгийн үнэлгээ бүхий газар зэрэг хөрөнгөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцааны гэрээнүүдэд дурьдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

нэхэмжлэлийн шаардлагаас гуравдагч этгээд “Ме” ХХК-ийн ............ нэртэй газар орших, 3977.24 га талбай бүхий, уурхайн талбайн ашигт малтмал ашиглалтын ............ дугаарын гэрчилгээтэй, 2047 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зөвшөөрөлтэй, 34,632,870,900 төгрөгийн үнэлгээ бүхий тусгай  зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт,

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн ............ гэх газар орших, тусгай зөвшөөрлийн ............ дугаар бүхий, ............ тоот гэрчилгээтэй, 25.94 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох бичиг баримтын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг болон нэхэмжлэгч нарын дурьдсан барьцааны хөрөнгүүд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангахаас татгалзан, хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14, 41.1.16-т зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч “Мд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 292,253,758,37 төгрөг /хоёр зуун есөн хоёр сая хоёр зуун тавин гурван мянга долоон зуун тавин найман төгрөг гучин долоон мөнгө/-ийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг äóðäñóãàé.

                                                                                                                                          

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                             Í.ÁÀÒ×ÈÌÝÃ