Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/00655

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2023            02              27                                                 181/ШШ2023/00655                                                               

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн ø¿¿х хуралдааныг шүүã÷ Í.Áàò÷èìýã äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,

 

Нэхэмжлэгч: Н”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч ХХК д холбогдох, 

Банкны баталгааны үүрэгт 580,000,000 төгрөг гаргуулах тухай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, М.Ц,

ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярчимэг нар îðîëöîâ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

1.Нэхэмжлэгч “Н” ОНӨААТҮГ нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан банкны баталгааны гэрээний үүрэгт 580,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “Н” ОНӨААТҮГ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээг гүйцэтгэгч “Т” ХХК-тай байгуулсан.

Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг төлөхөөр Чингис хаан банкнаас 580,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж, гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагчийн бичгээр гаргасан шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар төлбөрийг хийх үүрэг хүлээж, батлан даалт гаргасны дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 580,000,000 төгрөгийн санхүүжилтыг гүйцэтгэгч “Т” ХХК-д олгосон.

Гүйцэтгэгч “Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй тул мөнгөн төлбөрийг төлөхийг Ч банкнаас шаардсан боловч төлөөгүй тул 580,000,000 төгрөгийг “Ч” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “Ч” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч “Т” ХХК-аас гэрээний дагуу шаардах оронд туслах үүрэг гүйцэтгэгч “Ч” ХХК-аас шаардаж байна. Манай байгууллага нь “Н” руу “Т” ХХК-д баталгаа гаргасан. Уг баталгааг хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хугацаа нь дууссан байдаг. Үүнээс өмнө “Т” ХХК-аас манай байгууллагад мэдэгдэл, хүсэлт ирүүлсний дагуу  нэг удаа сунгаж байсан.

Уг баталгааны хугацаанд “Н” нь биднээс ямар нэг байдлаар төлбөр, мөнгөтэй холбоотой үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаагүй. Мөн 2019 оноос хойш 4 жилийн дараа ингэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссанаас хойш 4 жилийн хугацаанд манайд ямар нэг шаардлага гаргаж байгаагүй. Сүүлд 2022 оны 6 дугаар сард нэхэмжлэгч тал манайд шаардлага гаргаад 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Иймд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.2-т заасан хугацаа дуусгавар болсон бөгөөд баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дээрх тохиолдолд дуусгавар болгох тухай заалт байдаг гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс:

“Н” ОНӨААТҮГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамж, 1 дүгээр хавсралтын хамт,

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .......... дугаартай Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээ, 

 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ........ дугаартай Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээний хугацаа сунгалт,

2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ......... дугаартай Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээний хугацаа сунгалт, 

“Т” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20/09 дугаартай Хүсэлт гаргах нь албан бичиг,

“Н” ОНӨААТҮГ-ын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/2810 дугаартай Чингис хаан банканд хүргүүлсэн албан бичиг,

2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протокол,

“Н” ОНӨААТҮГ-ын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/2217 дугаартай Ч банканд шаардлага хүргүүлэх тухай албан бичиг,

“Ч”-ны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13/806 дугаартай НБанкны баталгаа

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протокол,

“Т” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай Н-т хүсэлт гаргах тухай албан бичиг,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба-ны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ........ дугаартай “Н” ОНӨААТҮГ-т Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/230 дугаартай төлбөрийн хүсэлт,

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо/-ны ажлын төсөв /төсөвт өртгийн дүн 66,026,149 төгрөг/

“Н” ОНӨААТҮГ-ын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2/3060 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

“Ч”-ны 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Г3/498 дугаартай Н-т шаардлагын тухай, хариу мэдэгдэл хүргүүлэх нь албан бичиг гэсэн баримтуудыг,

 

Хариуцагчаас:

“Ч” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ГЗ/449 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

“Ч” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

“Ч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ/65 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.  

 

4.Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр:

Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хорооны төрийн үйлчилгээний барилгын талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, /фото зургууд/-ийг бүрдүүлсэн,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хариуцагч “Ч” ХХК-аас:

“Т” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Банкны баталгааны гэрээ,

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ББГ-2019/БГ/25/01 дугаартай “Ч” ХХК, иргэн Д.О нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ

 “Т” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ББГ-2019/ЗГ/25 дугаартай Банкны баталгааны гэрээ,

“Т” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Банкны баталгааны гэрээ,

 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ББГ-2018/БГ/123/01 дугаартай “Ч” ХХК, иргэн Д.О нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ

“Т” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ББГ-2018/ЗГ/123 дугаартай Банкны баталгааны гэрээ,

“Ч”-ны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ГЗ/1256 дугаартай Банкны баталгаа /Н/, 

“Ч”-ны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГЗ/806 дугаартай Банкны баталгаа /Н/ гэсэн баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан болно.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч “Н” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Н” ОНӨААТҮГ нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан банкны баталгааны гэрээний үүрэгт 580,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Т” ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Төрийн үйлчилгээний цогцолборын барилга буюу Сүхбаатар дүүрэг 6 дугаар хорооны барилгыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй барьж, ашиглалтад оруулах ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул банкны баталгаа гаргагч “Ч” ХХК-аас 580,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нь банкны баталгааний гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хугацаа нь дууссан, уг баталгааны хугацаанд “Н” нь биднээс ямар нэг байдлаар төлбөр, мөнгөтэй холбоотой үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаагүй. Мөн 2019 оноос хойш 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.2-т заасан хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

 

4.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн .. дугаартай Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамж болон уг захирамжийн 1 дүгээр хавсралт гэх баримтаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Төрийн үйлчилгээний цогцолборын барилгыг 2018-2019 онуудад 1,080,000,000 төгрөгийн төсөвт өртгээр гүйцэтгэх, 2018 онд 580,000,000 төгрөгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэж, улмаар захиалагч Н нь гүйцэтгэгч “Т” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр НХААГ-18/0014 дугаартай Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо/ түлхүүр гардуулах нөхцөлтай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, талууд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн НХААГ-18/0014-1 дугаартай Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээний хугацаа сунгалт, 

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн НХААГ-18/0014-2 дугаартай Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээний хугацаа сунгалт гэх нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна.

 

4.2 Мөн хариуцагч “Ч” ХХК нь “Т” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ББГ-2018/ЗГ/123 дугаартай Банкны баталгааны гэрээ,

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ББГ-2019/ЗГ/25 дугаартай Банкны баталгааны гэрээ,

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Банкны баталгааны гэрээ,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Банкны баталгааны гэрээ-г,

иргэн Д.О-тэй 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ББГ-2018/БГ/123/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ББГ-2019/БГ/25/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан, уг гэрээнүүдээр хариуцагч “Ч” ХХК нь “Т” ХХК-тай “Н” ОНӨААТҮГ-ын өмнө хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 580,000,000 төгрөгийн баталгааг гаргахыг зөвшөөрч, уг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Д.О-ийн өмчлөлийн ........ тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь тогтоогдож байна.

 

4.3 Улмаар “Ч”-ны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГЗ/806 дугаартай Банкны баталгаа, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ГЗ/1256 дугаартай Банкны баталгаа /Н/ гэх баримтуудыг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

 

4.4 Талуудын хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д “Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан банкны баталгааний гэрээ байгуулагджээ

4.5 Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457.2-т заасан банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг ба баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

4.6 Мөн зүйлийн 457.5, 457.6, 457.7-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг баталгааны гэрээнд заасан хугацаанд бичгээр шаардах эрхтэй бөгөөд баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн авсан даруй үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага болон түүнд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг шилжүүлэх талаар заажээ.

 

4.7 “Т” ХХК нь “Н” ОНӨААТҮГ-тай байгуулсан Төрийн үйлчилгээний цогцолборын барилгыг барьж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “Н” ОНӨААТҮГ нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/2217 дугаартай, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/2810 дугаартай албан бичиг, шаардлагыг хариуцагч “Ч” ХХК-д хүргүүлсэн байна.

 

4.8 Уг албан шаардлага, албан бичгээр “Т” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн тул банкны баталгааны гэрээнд зааснаар ““Т” ХХК-д  олгосон 580,000,000 төгрөгийг буцаан төлөхийг хүсье гэжээ.

 

4.9 Хариуцагч “Ч” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Т” ХХК-тай байгуулсан банкны баталгааны гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан, энэ хугацаанд нэхэмжлэгч “Н” ОНӨААТҮГ нь үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаагүй тул Иргэний хуулийн  457 дугаар зүйлийн 457.13.2-т заасан банкны баталгааний үүрэг дуусгавар болсон” гэж маргажээ.

 

4.10 Дээрх  хариуцагч “Ч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Т” ХХК-тай байгуулсан банкны баталгааны гэрээний 1.3-т банкны баталгаа нь Үндсэн гэрээнд заасан гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүчинтэй байна гэж, мөн Ч-ны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ГЗ/1256 дугаартай Н-т гаргасан банкны баталгаа гэх баримтад ...энэхүү баталгаа нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүчинтэй. Баталгаа хүлээн авагч баталгаатай холбогдсон аливаа шаардлагыг энэ хугацаанд багтаж банкинд мэдэгдэх ёстой гэжээ.

 

4.11 Иргэний хуулийн  457 дугаар зүйлийн 457.13, 457.13.2-т зааснаар баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болохоор байна.

 

4.12 Хариуцагч “Ч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Т” ХХК-тай байгуулсан банкны баталгааны гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан, энэ талаар Ч-ны зүгээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ГЗ/1256 дугаартай банкны баталгааны баримтаар нэхэмжлэгч Н-т мэдэгдэж байсан болох нь тогтоогджээ.

 

4.13 Иймд хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.2-т заасан баталгаа гаргагч банкны үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч “Н” ОНӨААТҮГ-ын банкны баталгааны гэрээний үүрэгт 580,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

5.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 дүгээр зүйлийн 41.1.3-т çààñíààð нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:

 

1.Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457.13.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ОНӨААТҮГ-ын хариуцагч “Ч” ХХК-д холбогдох 580,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 дүгээр зүйлийн 41.1.3-т çààñíààð нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийн дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ