Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00796

 

 

 

 

 

 

 

 

  2023         3          13                                        181/ШШ2023/00796

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн ø¿¿х хуралдааныг шүүã÷ Í.Áàò÷èìýã äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,

 

Íýõýìæëýã÷: “Г” ХХК-ийн íýõýìæëýëòýé,

           Õàðèóöàã÷: П.У-д õîëáîãäîõ,

Гуравдагч этгээд: “Га” ХХК-ийг оролцуулан,

           Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,391,598.4 төгрөг болон 16,165.08 ам.доллар гаргуулах тухай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ц.Н,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярчимэг нар îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

1.Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч П.Уд холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт нийт 10,391,598.4 төгрөг болон 16,165.08 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г нь П.Утай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр КТ/0199121002 дугаартай зээлийн гэрээгээр жилийн бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувь, эрх хэтрүүлсний хүү 24 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 5,000,000 төгрөг, 7,000 ам.долларын эрхтэй картыг олгосон.

-Бэлэн гүйлгээний хүү гэж картнаас бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гүйлгээг ойлгох ба жишээлбэл АТМ-с мөнгө авах, пос терминал машинд картыг уншуулан бэлэн мөнгө авах гүйлгээ нь бэлэн гүйлгээнд ордог. Энэ талаар гэрээний 3.2-т заасан байна.   

-бэлэн бус гүйлгээ гэж бэлэн мөнгө ашиглахгүйгээр картаар болон цахимаар хийгдэж байгаа гүйлгээг ойлгодог ба жишээ нь пос терминал машинд картаа уншуулан худалдан авалт хийх, интернет худалдан авалт хийх болон үүнтэй ижил  төрлийн гүйлгээ орно. Энэ талаар гэрээний 3.3-т заасан байна.

-Эрх хэтрүүлсний хүү гэрээний 3.5-д зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь байна гэж заасан.

-хугацаа хэтрүүлсний хүү. Энэ талаар гэрээний 3.6-д төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж заасан.

1.2 Мөн гэрээний 3.1-т сар бүрийн 3-нд зээлийн эрхийн өмнөх сарын нийт зарцуулалт болон хүү, торгууль бодогдож гарах бөгөөд зээлийн эрхийн нийт зарцуулалтаас эргэн төлөх доод хэмжээгээр тухайн өдрөөс хойш 17 хоногт багтан картанд тушаана гэж заасан. Дээр заасан хугацаанд гэрээний 2.1-т заасны дагуу эргэн төлөх доод хэмжээ болох 15 хувийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн гэж үзэх юм.

1.3 Гэрээнд дээрх байдлаар эрх хэтрүүлсний хүүг тооцохоор заасан байдаг боловч нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчээс эрх хэтрүүлсний хүүг шаардаагүй болно.

Уг зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй байна.

1.4 Зээлдэгчийн КТ/0199121002 тоот зээлийн эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд

 

 

Олгосон /бодогдсон/

Төлсөн

Үлдэгдэл

Шимтгэл хураамж

1,100.00

1,000.00

0.00

Бэлэн гүйлгээ

6,230,763.31

2,747,445.74

3,483,317.57

Бэлэн бус гүйлгээ

713,500.00

464,669.87

248,830.13

Бэлэн гүйлгээний хүү

5,712,190.95

730,518.78

5,190,239.00

Бэлэн бус гүйлгээний хүү

208,566.83

Хугацаа хэтрүүлсний хүү

1,477,477.35

8,265.61

1,469,211.74

Нийт дүн

14,343,598.44

3,952,000.00

10,391,598.44

 

 

 

Олгосон /бодогдсон/

Төлсөн

Үлдэгдэл

Шимтгэл хураамж

5.97

5.97

0.00

Бэлэн гүйлгээ

701.85

0.00

701.85

Бэлэн бус гүйлгээ

14,433.99

8,132.86

6,301.13

Бэлэн гүйлгээний хүү

1,110.66

240.01

6,544.80

Бэлэн бус гүйлгээний хүү

5,674.16

Хугацаа хэтрүүлсний хүү

2,617.30

0.00

2,617.30

Нийт дүн

24,543.92

8,378.84

16,165.08

 

1.5 Иймд КТ/0199121002 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангалгүй, банкийг хохироосоор байгаа тул уг зээлийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Мөн зээлийг төлөхгүй удаж байгаа нь зээлдэгчийг ашиг сонирхолд ч сөргөөр нөлөөлж байгаа юм.

П.Утай байгуулсан КТ/0199121002 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 10,391,598.44 төгрөг болон 16,165.08 ам.долларын хамт Г-д гаргуулж өгнө үү.

1.6 16,165.08 ам.долларын улсын тэмдэгтийн хураамжийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ханшаар бодож, 53,513,042.5 төгрөгөөс тооцон төлөв.

1.7 Хариуцагч энэ зээлийн асуудлаар 2019 оноос хойш маргадаг, банк хүү төлөхийг шаарддаг, батлан даагч “Га” ХХК нь хүү их байна гэдэг байсан. Манай зүгээс 2020 оны 6 сард нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй гэдэг тул дахин 2020 оны 10 сард нэхэмжлэл гаргасан.

П.У өмнө нь 2015 оны 01 сард, 2017 оны 01 сард 2 удаа карт аваад ашиглаж байсан бөгөөд 2017 оны 7 сард картын хугацаа дууссан тул дахин шинэ карт олгож, шинэ гэрээ байгуулж байсан бөгөөд хүүг төлөхгүй гэдэг учир асуудал шийдэгдэхгүй байсан. Га-ийн тухайд нөхөх хариуцлага хүлээх учир бид хариуцагч П.Уаас шаарддаг.

1.8 Хэрэв эвлэрэх бол нэхэмжлэлээс 1,469,211.74 төгрөгийг болон 2,617.30 ам.долларыг багасгаж болно гэжээ.

 

2.Õàðèóöàã÷ П.У хариу тайлбартаа: Г-наас санал болгосны дагуу зээлийн картыг хүлээн авч, доллар болон төгрөгийн гүйлгээг хийж, сар бүр нэхэмжлэлийн дагуу тухай бүрт нь зээлийн эргэн төлөлтийг хийж ирсэн.

Түүнчлэн банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу батлан даагч болох “Га” ХХК нь банкнаас хэлсний дагуу ашигласан зээлийн төлбөрийг мөн цаг тухайд нь төлж байсан.

Гэтэл 2019 оноос эхлэн банкны ажилтан нь зээлийн үлдэгдэлд суутгал хийхгүй, ямар нэгэн байдлаар П.У болон батлан даагч Га ХХК-аас батлан даалтын гэрээнд заасны дагуу данснаас огт суутгал хийж авахгүйгээр, зээлийн нэмэгдүүлсэн хүү, ашигласан зээлийн хүү зэргийг нэмж, ийнхүү өсгөн нэмэгдүүлсэн дүнгээс зээлийг төлөхийг шаардсан тул хариуцагчийн зүгээс банк, түүний ажилтан нь яагаад өөрийн зохих журмын дагуу ажлаа хийж, банк дахь данснаас суутган авах боломжтой байтал ийнхүү суутгал хийхгүйгээр, санаатайгаар дүнг өсгөн ийнхүү нэхэж байгаа талаар нэхэмжлэгч талд асуудал тавьж, банк суутгал хийх боломжгүй гэсэн хариуг ихээхэн хугацаа алдуулж, хойноос нь байнга хөөцөлдөн, явуулж байж Г-наас хариу өгсөн.

2.1 Мөн П.У нь арилжааны нэг банкнаас зээл авахаар хүсэлт гаргаж, судалгаа хийлгэхэд таны нэр дээр олон тооны зээл байна, зээлийг олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн тул гайхаж асуудлыг тодруулахад Г-наас олон тооны зээл авсан байна гэсэн хариуг авсан. Ингээд Г-наас тодруулахад 2011 оноос 2017 оны хооронд нийт 78 удаа ихээхэн хэмжээ /янз бүрийн дүнтэйгээр/-ний зээлийг иргэн П.Уын нэрийг хууль бусаар ашиглан гаргасан байсан ба тухайн лавлагаа хариу авах өдрийн байдлаар 2019-2035 онд зээлийн хугацаа нь дуусах, төлөгдөөгүй үлдэгдэлтэй нийт 67 төрлийн 57,709,917.46 төгрөгийн зээлийн үлдэгдэл тооцоо гарч ирсэн.

2.2 Ийнхүү Г нь өөрийн хууль бус үйлдлийг хайцаалан хамгаалж, улмаар намайг хохироох зорилго, санаатай цаг тухайд нь суутгал гүйлгээ хийхгүйгээр, мөнгө хүүлэн төлбөрийн дүнг нэмэгдүүлж, бусдыг хохироосон, үндэслэл шаардлага гаргаж байна.

2.3 2019 оны 5 сард хүүхэд төрсөн учир АНУ руу яваад 3 сар болоод ирэхдээ төлбөр тооцооны талаар Г-д хандаж, 4,240,010 төгрөгийг, 7,718.20 ам.долларын хамт төлье гэхэд Г зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд 2019, 2020, 2021 онуудад удаа дараа шүүхэд хандаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй гэж буцаасан байсан тул өөрөө Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ хугацаанд үнийн дүн өсөөд байгаа тул хүү өндөр байна гэж хэлсэн.

2.4 Тухайн үед л гэрээний дагуу гуравдагч этгээд Га ХХК-д хэлчихсэн бол ийм хэмжээний дүн болохгүй байсан, 2020 онд л “Га” ХХК руу бичиг өгсөн байсан.

2.5 Иймд нэхэмжлэлээс 4,240,010 төгрөгийг болон 7,718.23 ам.долларыг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Га ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г-наас американ экспресс карт санал болгосны дагуу ТУЗ-ын дарга П.У, ерөнхий захирал Ж.Э нар уг картыг авч, ашиглаж эхлээд 2015 оны 6 сард картаа хаалгаж, төлбөр барагдуулсан гэсэн тодорхойлолт авсан. Дараа нь 2017 онд дахин байгууллагаас батлан даалт гаргуулаад карт аваад хугацаа дууссан гээд дахин батлан даалтын гэрээ байгуулан карт авч ашигласан бөгөөд 2019 оны 5 сарын хуулгаар 7,720.56 ам.доллар, 3,858,360.24 төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулга байсан, үүнээс хойш төлөлт хийгээгүй гэсэн асуудал үүсэн, Г-наас 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд нийт 9,997.87 ам.доллар, 5,701,950.06 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлөх албан бичиг байсан тул ТУЗ хуралдаад 2019 оны 5 сард хаагдах байсан зээл яагаад хаагдаагүй юм гээд батлан даалтын гэрээг судлахад гэрээний 2.2, 4.5-д 3 хоногт мэдэгдэхээр заасан бөгөөд хэрэв мэдэгдсэн бол барагдуулах боломж байсан. Одоо энэ дүн 16,000 ам.доллар, 10,000,000 төгрөг болчихсон байгааг зөвшөөрөхгүй. Картын төлөлтийг П.У захирал өөрөө ч, надаар ч, компаниас ч төлүүлдэг байсан гэжээ.

 

4.Нотлох баримтын тухайд:

 

4.1 Нэхэмжлэгчээс:

Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Г-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай Эрх олгох тухай тушаал,

Г-ны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 18/04-52022/1485 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн .............. дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн .............. дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ................ дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ................ дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

Г-ны 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр П.Утай байгуулсан КГ/0199120418 дугаартай Г-ны зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, бүтээгдэхүүний нөхцөл,

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн КТ/0199121002 дугаартай Г-ны П.Утай байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ,

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БД/0199121002 дугаартай Г-ны Га ХХК-тай байгуулсан Батлан даалтын гэрээ,

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа,  

 Г-ны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18/04-52023/0020 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

2023 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар П.У-ын сайнскор зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаа,

Г-ны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн П.Уын зээлийн эрхтэй карт эзэмших хүсэлтийн маягт,

П.Уын кредит картын дансны /төгрөг/ хуулга /2015.07.09-2019.05.16/,

П.Уын кредит картын дансны /валют/ хуулга /2015.09.03-2019.04.30/,

Гны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/4094 дугаартай Харилцагч П.У танаа албан бичиг,

Гны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15/04 дугаартай Хүндэт харилцагч П.У танаа гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Гны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15/07 дугаартай Хүндэт харилцагч П.У танаа гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Зээлдэгч П.Уын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн мэдээллийн сан /зээлдэгчийн талаарх мэдээлэл/ гэсэн баримтуудыг,

 

4.2 Хариуцагчаас:

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр П.Уаас Б.С-д олгосон итгэмжлэл,

П.Уын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

П.Уын Монгол банкны Ерөнхийлөгч танаа гомдол гаргах тухай 2021.12.08,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ................ дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

П.Уын 2020.06.25-ны Гны гүйцэтгэх захирал Н танаа өргөдөл гаргах тухай,

П.Уын 2021.07.08-ны Гны гүйцэтгэх захирал Н танаа хүсэлт гаргах тухай,

Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны Засаг даргын 2023.03.13-ны өдрийн ... дугаартай тодорхойлолт,

П.Уын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.10.04 нэхэмжлэл гэсэн баримтуудыг,

 

4.3.Гуравдагч этгээдээс:

Га ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2023.02.15-ны өдрийн 01/71 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг,

Га ХХК-ийн Ерөнхий захирлын 2023.03.10-ны өдрийн 01/82 дугаартай Итгэмжлэл олгох нь албан бичиг,

Га ХХК-ийн Ерөнхий захирлын 2017.12.08-ны өдрийн 01/539 дугаартай Г-д Батлан даалт гаргах тухай албан бичиг,

Га ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023.03.13-ны өдрийн хүсэлт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.  

 

4.4 Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Гны 2023.02.15-ны 18/04-42023/0078 дугаартай Захирамжийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Гны зээлийн үйл ажиллагааны журам гэсэн нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

 

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Íýõýìæëýã÷ “Г” ХХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: П.Утай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр КТ/0199121002 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулан, жилийн бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувь, эрх хэтрүүлсний хүү 24 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 5,000,000 төгрөг, 7,000 ам.долларын эрхтэй картыг олгосон.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 10,391,598.44 төгрөг болон 16,165.08 ам.долларын үлдэгдэлтэй, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхгүй банкийг хохироосоор байгаа.

Хариуцагч нь зээлийн хүү их байна гэсэн үндэслэлээр 2019 оноос хойш маргадаг бөгөөд банкны зүгээс зээлийн хүүг төлөхийг шаардаж шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй учир хүлээн авахаас татгалзсан, батлан даагч “Га” ХХК нь нөхөн хариуцлага хүлээх учир бид зээлдэгч П.Уаас зээлийн төлбөрөө шаардана гэжээ.  

 

3.Хариуцагч П.У, гуравдагч этгээд “Га” ХХК нар нь 2019 оноос эхлэн банкны зүгээс П.У болон батлан даагч Га ХХК-аас зээлийн болон батлан даалтын гэрээнд заасны дагууданснаас суутган авахгүй зээлийн хүүг санаатайгаар өсгөн нэхэж байгаа нь үндэслэлгүй,  2019 оны 5 сард 4,240,010 төгрөгийг, 7,718.20 ам.долларын хамт төлье гэхэд Г зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд 2019, 2020, 2021 онуудад удаа дараа шүүхэд хандаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй гэж буцаасан, батлан даалтын гэрээний дагуу Га ХХК-д зээлийн зөрчлийг мэдээлэх үүргээ биелүүлсэн бол ийм хэмжээний дүн болохгүй байсан, зээлийн мэдээллийн санд 2019-2035 онд зээлийн хугацаа нь дуусах, төлөгдөөгүй нийт 67 төрлийн 57,709,917.46 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй талаар худал мэдээлэл оруулсан тул нэхэмжлэлээс 4,240,010 төгрөгийг болон 7,718.23 ам.долларыг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гарган, маргажээ.

 

4.Õàâòàñò õýðýãò öóãëàðñàí нотлох áàðèìòóóäààð äàðààõ íºõöºë áàéäàë òîãòîîãäîж байна.

 

4.1 Хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн КТ/0199121002 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ гэх баримтаар зээлдүүлэгч “Г” ХХК нь 5,000,000 төгрөг, 7,000 ам.долларын эрхтэй картыг ашиглуулан гүйлгээ хийх замаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч П.У нь бэлэн гүйлгээнд сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, сар бүрийн эхний 7 хоногт зарцуулсан зээлийн хүү, шимтгэлийн хамт эргүүлэн төлөхөөр тохиролцож, талууд уг гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулжээ.

 

4.2 Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.3 Түүнчлэн хэрэгт авагдсан кредит картны дансны хуулга, тооцооллын хүснэгт гэсэн баримтуудаар зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 6,230,763.31 төгрөгийн бэлэн, 713,500 төгрөгийн бэлэн бус, нийт 6,944,263.31 төгрөгийн зарлага хийж, 3,952,000 төгрөгийг,

701.85 ам.долларын бэлэн, 14,433.99 ам.долларын бэлэн бус, нийт 15,135.84 ам.долларын зарлага хийж, 8,378.84 ам.долларыг тус тус буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

 

4.4 Нэхэмжлэгч нь зээлдэгчийн төлсөн 3,952,000 төгрөгөөс 3,212,115.61 төгрөгийг үндсэн зээлд, 739,884.39 төгрөгийг хүүд,

8,378.84 ам.доллараас 8,132.86 ам.долларыг үндсэн зээлд, 240.01 ам.долларыг хүүд тус тус тооцон авсан хэмээн тайлбарлаж,

үндсэн зээлийн үлдэгдэл 3,732,147.70 төгрөг, зээлийн хүүд 5,190,239 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд 1,469,211.74 төгрөг, нийт 10,391,598.44 төгрөг,

үндсэн зээлийн үлдэгдэл 7,002.98 ам.доллар, зээлийн хүүд 6,544.80 ам.доллар, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд 2,617.30 ам.доллар нийт 16,165.08 ам.долларыг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.

 

4.5 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбараар болон хэрэгт авагдсан дансны хуулгаар банк мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн нь тогтоогдсон тул буцаан төлөхийг шаардах эрхтэй юм.

 

4.6 Түүнчлэн талууд гэрээгээр зээлийн хүүг “бэлэн гүйлгээнд сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувь” байхаар тохиролцсон тул хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөд ногдох зээлийн хүүг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн өдрийг хүртэлх төлөх үүрэг хүлээнэ.

 

4.7 Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 3,732,147.70 төгрөг, зээлийн хүүд 5,190,239 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд 1,469,211.74 төгрөг, нийт 10,391,598.44 төгрөг,

үндсэн зээлийн үлдэгдэл 7,002.98 ам.доллар, зээлийн хүүд 6,544.80 ам.доллар, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд 2,617.30 ам.доллар нийт 16,165.08 ам.долларыг тус тус гаргуулахаар шаардсанаас хариуцагч нь 4,240,010 төгрөгийг болон 7,718.23 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг  нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж маргаж байна.

 

4.8 Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүснэ.

 

4.9 Хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ........ дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ............. дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ............. дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай,  2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ............... дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжууд авагджээ. Уг захирамжуудаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр 3, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 1 удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан ба хариуцагчаас зээлийн хүүг багасгах хүсэлтийг 2019 оны 5 дугаар сараас эхлэн удаа дараа гаргаж байсан үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

4.10 Мөн хариуцагч нь батлан даалтын гэрээний дагуу Га ХХК-д зээлийн зөрчлийг мэдээлэх үүргээ биелүүлсэн бол ийм хэмжээний дүн болохгүй байсан, зээлийн үүргээ шаардахаар удаа дараа шүүхэд хандаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй гэж буцаасан нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагаанаас болсон гэж тайлбарладаг.

 

4.11 Шүүх хэрэгт авагдсан баримтууд болоод талуудын тайлбараар гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлдэгчийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн аваагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдүүлэгчийн буруугаас шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт тогтоогдсон тул зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар шаардах эрхээ алдсан хэдий ч зээлдэгч П.У 2019 оны 5 дугаар сараас хойш зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх боломжтой байсан, уг зээлийг төлөхгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тодруулбал гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний талуудын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэн, хувааж хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

4.12 Хэрэгт авагдсан тооцооллын хүснэгт, хуулгаар 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх буюу гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл  3,483,317.57 төгрөг, зээлийн хүүд 893,269.17 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд 90,696.12 төгрөг, нийт 4,716,112.99 төгрөг,

үндсэн зээлийн үлдэгдэл 701.85 ам.доллар, зээлийн хүүд 6,301.13 ам.доллар, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд 1,445.46 ам.доллар нийт 8,712.44 ам.долларыг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

4.13 Иймд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн 10,391,598.44 төгрөгөөс /10,391,598.44-5,675,485.45/2 + 2,837,742.72 төгрөг/ нийт 7,553,855.71 төгрөгийг,

16,165.08 ам.доллараас /16,165.08-8,712.44/2+3,726.32 ам.доллар/ нийт 12,438.76 ам.долларын хамт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг буюу 2,837,742.73 төгрөг болон 3,726.32 ам.долларыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.14 Зээлдэгч ам.долларын зээл авч, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд түүний хүлээх үүргийн хэмжээ монгол төгрөгийн ам.доллартай харьцах харьцаанаас шалтгаалан өссөн байх эрсдлийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал хариуцна.

 

4.15 Иймд хариуцагч П.Уын ам.долларын зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээг тодорхойлохдоо ам.долларын монгол төгрөгтэй харьцах харьцааг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д зааснаар нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан ханшаар буюу 3,310.41 төгрөгөөр тооцон, нийт 41,177,395.49 төгрөг /12,438.76 х 3,310.41/-өөр тогтоох нь зүйтэй.

 

5.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, 60 äóãààð ç¿éëèéí 60.1 äýõ õýñýãò çààñíûã áàðèìòëàí нэхэмжлэгч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хàðèóöàã÷ П.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 401,606.56 òºãðºãèéã ãàðãóóëàí íýõýìæëýã÷èä îëãîõ íü хуульд нийцнэ.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1.Èðãýíèé õóóëèéí 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 218 дугаар зүйлийн 218.1-т заасныг áàðèìòëàí õàðèóöàã÷ П.Уаас зээлийн гэрээний үүрэгт нийт 48,731,251.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс нийт 15,173,389.74 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 äýõ õýñýãò зааснûã áàðèìòëàí нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хàðèóöàã÷ П.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 401,606.56 òºãðºãèéã ãàðãóóëàí íýõýìæëýãч Г ХХК-д îëãîсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг,  мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                           Í.ÁÀÒ×ÈÌÝÃ