Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/01511

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        5          17                                          181/ШШ2023/01511                                                               

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн ø¿¿х хуралдааныг шүүã÷ Í.Áàò÷èìýã äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,

 

Íýõýìæëýã÷: “А” ХХК-ийн íýõýìæëýëòýé,

           Õàðèóöàã÷: “Т” ХХК-д холбогдох,

           Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59,899.13 ам.доллар буюу 163,584,524.03 төгрөг, алдангид 81,582,438 төгрөг, нийт 245,166,962 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч “Т” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,141.28 ам.доллар буюу 91,666,930.56 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Б.О, 

хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, Т.Б,

ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярчимэг нар îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

1.Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59,899.13 ам.доллар буюу 163,584,524.03 төгрөг, алдангид 81,582,438 төгрөг, нийт 245,166,962 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “А” ХХК нь .......-ын Элчин сайдын яамны Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд .......... цэргийн сургалтын төвийн барилгын засварын ажил гүйцэтгэх “Т-АӨ 1401 тоот” гэрээг “Т”-тай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, манай компани барилгын ажил гүйцэтгэгчээр ажилласан. Барилгын засварын ажил 2016 онд хийгдэж дуусан, үлдэгдэл төлбөрийн тооцоо яригдах болж барилгын чанарын хугацааны дараа хийгдэнэ гээд “Т” компани өгөөгүй өнөөдрийг хүрсэн.“Т” ХХК нь төслийн санхүүжилтийг авч байсан учир итгэж, уг төсөл дуусахад үлдэгдэл төлбөр 65,504 ам.доллар болсныг бид удаа дараа нэхэмжилж ирсэн.

Төслийн менежер Р-д хандахад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр электрон шуудангаар 2016 оны 01 дүгээр сард төлбөрөө бүрэн гүйцэт дууссан гэдгээ мэдэгдсэн энэ үеэс барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж ирсэн боловч элдэв шалтаг тоочин төлбөрийг хийсэнгүй учир шүүхэд хандаж байна.

Хариуцагч нь гэрээний дагуу барилга угсралтын ажлыг зөрчил дутагдалтай хийж, өөрсдийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэж хохирсон тул түүнийг суутган санхүүжилтийг тооцсон, гэрээний дагуу дутуу төлсөн төлбөрийг төлөхгүй гэжээ.

Бид гэрээний дагуу зохих ажлуудыг буюу өөрийн хөрөнгөөр материалын зардал гаргаж, цэргийн байр, үндсэн гал зуух, хээрийн гал зуух, халуун усны дөрвөн барилгын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн, 2015 оны 9 сард ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд нэмэлт ажлыг хүртэл хийж, барилгын угсралтын ажилд зөрчил дутагдал гарч байсныг тухай бүрд нь засаж, АНУ-ыг төлөөлж хяналт тавьж байсан инженер Б.Э-д хүлээлгэн өгч байсан.

Гадна фасадны будаг, замаска хуурсныг иргэн Б.Д-тай гэрээ байгуулан дахин хийлгэсэн. Дээрх барилгуудын өрөөнүүдийн цонхны болон шалны плитаны хүрээг силикондох ажил гэрээнд ороогүй. Харин “Т” ХХК бидний ажлын гүйцэтгэлээс 48 ширхэг силиконы үнэ 374 ам.доллар хасаж тооцоход нь зүгээр өнгөрөөсөн.

Хээрийн гал зуухны барилгын уурын зуухны засвар төсөв тооцоонд ороогүй учир нэмэлт ажлаар хийж гүйцэтгэсэн.

Манай байгууллага гэрээний хавсралтад англи болон монгол хэлээр хийх ёстой засварын ажлыг зааж өгсөн байдаг бөгөөд анх барилга барихад хийсэн бүх төсөв тооцоонд заагдсан ажлыг л хийсэн ба төсөвт ороогүй, гэрээнд тусгагдаагүй өөр ажлыг бид хийх үүрэггүй, шаардлагагүй байсан учир хийгээгүй.

Барилгын ажил үргэлжилж байх үед буюу 2015 оны 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сард ....-ын элчин сайдын яам, цэргийн тойргийг хариуцсан төлөөлөгч, манай байгууллага болон “Т” ХХК, цэргийн анги, ...-ын яамнаас хамтарсан төлөөлөгч нар ирээд тооцоо хийж, тууз хайчлан барилгын засварын ажлыг хүлээлгэж авсан.

Үнэнийг хэлэхэд манай байгууллагын зүгээс барилгын засварын ажлын “Т” ХХК-д хүлээлгэж өгсөн акт байхгүй, “Т” ХХК  ч барилгын ажлаа АНУ-д хүлээлгэж өгсөн акт байхгүй.

 

 

 

 

 Үүнээс хойш засварын ажил хийгээгүй ба хийсэн ажлын төлбөрийг авах талаарх хүсэлтийг тухайн үед хариуцагч байгууллагын захирал байсан Н.Н-т удаа дараа тавихад барилгын баталгаажих хугацаа 3 жил байдаг бөгөөд энэ хугацаа дууссаны дараа захиалагч талаас өгөх байх гэх тайлбарыг Н.Н надад хэлж байсан. Б.О-с асуухаар дарга мэдэж байгаа би мэдэхгүй гэх хариулт хэлж байсан.

Би энэ хугацаанд бөөрний хорт хавдар тусаж бөөрөө авхуулсан, эхнэрийн маань бие муудаж эмчилгээний зардал шаардлагатай болсон учир хариуцагч байгууллагаас олон удаа төлбөрөө нэхэмжилж байсан боловч надад нэг ч төлбөр төлөөгүй  учир би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын элчин сайдын яам буюу захиалагч талруу өөрийн монголоор бичсэн зурвасыг хүүхдээрээ орчуулуулаад явуулсан ба 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “...өөрсдийн чадах арга хэмжээг авч туслах болно. Таван толгой цэргийн ангийн төслийн “Т” ХХК нь 100 хувь хариуцсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн ажил бүрэн зогсож, АНУ-ын Засгийн газар тэдэнд төлөх ёстой бүх мөнгийг төлсөн” гэх агуулгатайг хариу ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл барилгын ажлын төслийг “Т” ХХК нь дангаараа хариуцсан ба танай байгууллага туслах гүйцэтгэгч учраас “Т” ХХК-тай өөрсдөө учраа ол гэх хариу ирсэн байдаг. Уг хариуг авсан даруйдаа хариуцагч байгууллагад нэг хувийг нь орчуулаад аваачиж өгсөн ба даргатай нь уулзах гэхэд байхгүй байсан. Энэ үед би хийсэн ажлын төлбөрийг захиалагч тал төлсөн учир өөрт тохирох төлбөрийг авах тухай асуудлыг ярьсан. Хариуцагч байгууллага надад төлбөр төлөхгүй байгаа талаараа ямар нэг тайлбар хэлээгүй байдаг бөгөөд үүнээс үзвэл манай байгууллагад хийсэн ажлын төлбөрийг өгөхгүй гэх зорилготой байсан гэж үзэхээр байна.

Барилгын засварын ажлын баталгаажих хугацаа Монгол улсын хуульд 1 жил гэж заасан ба шинээр гарах барилгын чанарын баталгаажих хугацаа нь 3 жил байдаг. Энэ асуудал үүссэний дараа би хариуцагч компанид тооцоо нийлэх талаар акт бичиж өгсөн боловч хариу ирээгүй байдаг. Намайг төлбөрөө хариуцагч байгууллагаас асуухаар тооцоо хийж байна гэж хэлдэг ба ингэж явсаар 2 сарын дараа барилгын засварын ажлыг өндөр үнэтэй хийсэн байна гэж манай байгууллагыг дүгнээд 75,400 гаруй долларын илүү тооцоо гаргасан учир үүнийг хасна гэж хэлсэн.

Адилхан тендэрт оролцоод шалгараад барилгын ажлыг хийх болсон атлаа өндөр дүнтэй засвар хийсэн байна гэж үзээд манай байгууллагад төлөх ёстой төлбөрийг бидний өмнөөс захиалагч байгууллагаас “Т” ХХК нь авчихаад бидэнд төлбөр төлөөгүй байдаг.

Намайг тухайн үйл баримтыг зөвшөөрөхгүй гэж хэлэхэд надад 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн актыг явуулсан. Уг актад хариуцагч байгууллага нь банкнаас зээл авсан учир өр ихтэй байгаа тухай бичсэн байх ба манай байгууллагын чанаргүй хийсэн засварын ажлыг мөн дурьдаад алдагдлыг өөр өөрсдөө хариуцан, тухайн гэрээт ажлын өглөг авлагыг хааж байгаа тухай бичсэн байсан. Би үүнийг зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Мөн тэмдэглэл нь миний хувийн тэмдэглэл болохоос компаниудын хооронд тохиролцсон зүйл биш. Би өгсөн зургийн дагуу л ажлаа хийсэн. Тухайн үедээ зургийг хариуцагч компани шиг архивт хадгалдаггүй ба бид ажлаа хийж байх явцдаа дээр нь тэмдэглэгээ хийгээд ашигласан байдаг. Би эхнээсээ бүтэн зураг авч ажлаа хийгээгүй бөгөөд зургийг нөхөж хийгээд түүний дагуу ажлаа хийгээд явж байсан.

Зургийн компани нь ажиллахаа болиод барилгын зургийг миний санал болгосон хүн хийсэн нь үнэн. Гэхдээ одоо байгаа бүх зургийг планаар хийгээд гаргасан байдаг. Уг зургийн жагсаалт байх ёстой ба 25 ширхэг кабин, толь болон жорлонг сольж хий гэх зураг, жагсаалт байхгүй учир хариуцагч тал худлаа тайлбар гаргаж байна. Би ажлаа хариуцагч талын өгсөн падан зургийн дагуу хийсэн. Ажлын зураг нь надад байхгүй. Би АНУ-ын талтай ерөнхий гүйцэтгэгч нь ажлаа хүлээлцээд явсан гэж ойлгосон. Би хийсэн ажлаа актаар хүлээлгэж өгөх ёстой байсан юм байна билээ. Тухай үедээ ажлаа үе шатаар нь хүлээлгэж өгөөд явж байсан. Би тухайн үед АНУ-ын тал, цэргийн ангид нь хүлээлгэж өгсөн нь ажил бүрэн дууссан гэдгийг нотолно. Захиалагч нар туслан гүйцэтгэгчтэй харилцахгүй тул ажил хүлээлцсэн талаарх актыг ерөнхий гүйцэтгэгч л үйлдсэн байгаа. Надад ажил хүлээлцсэн акт байхгүй.

Тухайн үед би албан бичгээр хандаж байгаагүй, Н.Н-тай дандаа утсаар ярьж шаарддаг байсан. Би өөрт ганцхан хувь байсан тооцоо нийлэх тухай актаа хариуцагч талруу явуулдаг байсан. Албан ёсоор бичгээр өгсөн зүйл байхгүй учир нотлох баримт байхгүй.

Мөн хариуцагч тал 2016 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл ажлын доголдолтой холбоотой шаардлагаа гаргаагүй учир одоо доголдлын талаар ярих нь утгагүй.

Иймд гэрээний дагуу 427,445 ам.доллар авах ёстойгоос 382,086 ам.долларыг авсан, 45,359 доллар үлдсэнийг авах ёстой. Үүн дээр нэмэгдэл ажлын хөлс 26,009 ам.доллар авах ёстой.

Энэ нь цэргийн байрны хулдаасыг плита болгох ажилд 14,019 ам.доллар,

Үндсэн гал зуухны үүдний тамбар хийх ажилд 2,785 ам.доллар,

00 өрөөний 25 ширхэг кабин 2,275 ам.доллар,

Цонхны тавцан 48 ширхэг 1,497 ам.доллар,

Шүршүүр 10 ширхэг 2,154 ам.доллар,

Босоо толь 23 ширхэг 128.8  ам.доллар,

Босоо шээлтүүр 8 ширхэг 920 ам.доллар

Үндсэн гал зуухны дээврийн хүрээ төмөр 2,281 ам.доллар,

Нийт нэмэлт ажлын хөлс 26,059 ам.доллар болохоос 26,009 ам.доллараар тооцно. Нэмэгдэл ажлыг н.А авсан бичиг байгаа боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Манайхыг ажлаа чанаргүй хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй, учир нь энэ ажлыг чанаргүй хийсэн зас гэж огт хэлж байгаагүй.

2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ..... цэргийн ангийн арын албаны дарга н.Э, АНУ талаас н.Э, манай гүйцэтгэх захирал н.А, талбайн инженер н.Б нар үзэж шалгаж авсан.

Дахин хийсэн ажил нь 3 барилгын гадна фасад хууларч байсан учир н.Д-тай гэрээ байгуулан дахин хамтарч хийсэн. 18 сая төгрөгийг 2015 оны 5 сард 8 сая, 5 дугаар сарын 14-ний өдөр 10 сая төгрөг тус тус өгснийг н.М-д өгөөд одоо 3 сая төгрөгийн өгөөгүй байгаа. Гэтэл эднийг төлөх ёсгүй гээд байгаа нь үндэслэлгүй.

Тухайн үед энэ ажил дууссан учир бид Архангай аймагт ажил гараад очсон нь үнэн. Гэхдээ зарим ажилчдаа үлдээгээд дутуу ажлаа хийлгэж байсан.

Мөн хээрийн гал зуухны дээвэр: “Т” ХХК дахиж хийсэн нь үнэн. Энэ нь эднийх дээврийн төмөр, банзийг надад буцааж өгөөгүй, эргүүлэн ашигласан гэж бодож байгаа учир би материалын үнэ 5,000 ам.долларыг хассан.

Гадна довжоо: Эднийх хийсэн учир 159 ам.долларыг зөвшөөрч байгаа.

Шалны үнэ: Шалны үнэд дээврийн ажил хийхээр тохирсон битүү хөөсөн дулаалга хийж өгсөн.

Хээрийн гал зуухны уурын зуух: Энэ ажил гэрээнд огт заагдаагүй учир би хийгээгүй. Харин гадна фасад хийсэн. Би үнэгүй ажил хийхгүй.

Цэргийн байрны дотор талын 600 м.кв шалны плита солих ажлыг хийсэн. Энэ мөнгийг өгөөгүй байгаа.

Цэргийн байр: Цонхны тавцан хийх ажил гэрээнд ч төсөвт ч тусгаагүй, тусдаа ажил учир усны хаялага, цонхны тавцанг хийгээгүй, харин нэмэлт ажлаар цонхны тавцанг хийсэн учир мөнгийг нэхсэн.

Цэргийн 00 өрөө, усанд ордог хэсгийн кабин солих нэмэлт ажил хийсэн боловч эднийх мөнгийг нь өгөхгүй гээд байгаа.

Цэргийн байр, хээрийн гал зуухны гадна 15 ширхэг төмөр хаалга сольсон. Энэ ажил мөн гэрээнд тусгаагүй.  Явцад нь тэр хаалганы нугас салсан учир эднийх хийсэн. Би 1 хаалганы нугасны 100 ам.долларыг хасч тооцсон.

Мөн цонхны шил сольсон үнийг зөвшөөрөхгүй. 5,540,000 төгрөгөөр цонхны шил сольчихоод барилгын нормд байхгүй үнээр буюу хувиар тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Гадна хаалганы будагны ажил 800 ам.долларыг хасч нийт дээврийн ажлын 5,000 ам.доллартай нийт 9,344 ам.долларыг хасаад би 65,504 ам.доллар нэхсэн.

Халуун усны шалны плита солиогүй 5604,87 ам.доллар мөн хассан.

Тухайн үед нь усны хоолой задарч ус нэвчсэн, вакум цонх гүйцэт онгойхгүй, усны сав ус гойжиж душны өрөөний шкафны хаалга онгойхгүй ба үүнээс хариуцагч талын янзалсан .

Ингээд гэрээт ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 45,369 ам.доллар, нэмэлт ажлын төлбөр 26,009 ам.доллар, “Т” ХХК-ийн ажилчдыг хооллосон хоолны мөнгө 3,480 ам.доллар, нийт 74,848 ам.доллар нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс дээврийн ажлын 5,000 ам.доллар, цэргийн байрны шатны чулуу 2,265.41 ам.доллар, хээрийн гал зуухны гадна довжооны чулуу 159.6 ам.доллар, халуун усны барилгын шалны плитаг дутуу сольсон 3,179.86 ам.доллар, 48 цонхны тавцан 2,904 ам.доллар, 5 ширхэг цоож сольсон 640 ам.доллар, гадна хаалганы 8 нугас сольсон 800 ам.доллар, нийт 14,948.87 ам.долларыг дутуу хийсэн учир 74,848,87 ам.доллараас хасаад 59,899.13 ам.долларыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ханш 2,731 төгрөгөөр тооцон, 163,584,524 төгрөг, үүн дээр алданги 50 хувь 81,582,438 төгрөг, нийт 245,166,962 төгрөгийг нэхнэ гэжээ. 

 

2.Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Хариуцагч "Т" ХХК нь 1994 оноос эхлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж, бизнесийн хүрээнд зарим барилгын ажлыг хийж гүйцэтгэх үедээ нэхэмжлэгч "А" ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр, зарим төсөл дээр хамтран гүйцэтгэгчээр гэрээ байгуулан ажилладаг байсан. 2013 оны 02 дугаар сарын 19-нд АНУ-ын ЭСЯ-ны Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд “Т” ХХК нь зураг төслийн “Б” ХХК, барилга угсралтын “А” ХХК-уудтай Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар ................... тасаг барьж байгуулах төсөлд хамтарч санал хүргүүлсэн боловч, төслийн тооцооллыг алдаж, алдаа гаргасан учир уучлалт гуйн уг төслөөс нэрээ татснаар уг төсөл зогссон болно. Иймд зохигчдын дунд гэрээний харилцаа үүсээгүй болно.

2013 оны 10 дугаар сарын 10-нд АНУ-ын ЭСЯ-наас Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд дахин нэг төсөл зарлаж, оролцох талаар саналаа ирүүлэхийг хүсэх үед бид өөрсдийн нэрээр тендерт оролцож, Төв аймаг, Алтанбулаг сумын нутаг, Таван толгой Олон улсын цэргийн сургалтын төвийн барилгын засварын ажил гүйцэтгэх тэндерт оролцож, тэндерийн ажил гүйцэтгэгчээр шалгарч, АНУ-ын Аляскийн Цэргийн инженерийн корпус. СЕРОА-СТ-тай Бараа материал, үйлчилгээ үзүүлэх захиалгын гэрээ (Order for supplies or services)-г байгуулсан.

Энэхүү төслийн хүрээнд ерөнхий захиалагчийн гэрээний үнийн дүн нь 798,568.49 ам.доллар бөгөөд төслийн хүрээнд 2 үе шаттайгаар үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон.

Тэндерийн гэрээгээр Нэгдүгээр үе шатанд хийх ажлын жагсаалт:

1.Баррак буюу хуарангийн байрны шинэчлэл,

2.Хээрийн хоолны газрын шинэчлэл,

3.Баазын хоолны газрын шинэчлэл,

4.Баазын цахилгаан системийн шинэчлэл,

5.Баазын шүршүүр, угаалгын газрын шинэчлэл зэргийг тус тус хийхээр тохиролцож гэрээ байгуулсан.

Тэндерийн гэрээний дагуу гүйцэтгэгч "Т" ХХК нь гэрээний 1.2 дахь хэсэгт заасан гүйцэтгэх ажил болох "Гүйцэтгэгч тал талбайн зураг төслийг гүйцэтгэх, шаардлагатай шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх зорилгоор шаардлагатай удирдлагатай зохион байгуулалт, хөдөлмөр, зам тээвэр, удирдлага, захиргаа, зохион байгуулалт, тоноглол, тоног төхөөрөмж, материал, газар шорооны ажил, бетоны ажил, бэхжүүлэлт, цутгалт, барилгын, бүтцийн, цахилгааны, механик, сантехник, барилгын үйл ажил үйлчилгээ, сургалт, баримт бичиг бүрдүүлэх болон бусад холбогдох ажлыг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэгч тал “Олон улсын Зохицуулалтын Зөвлөл (International Code Council)-ийн дүрэм, төсөл хэрэгжих улсын стандарт, 2.0 бүлэг ба төслийн зорилго баримт бичигт заасан шаардлагуудын дагуу барилга байгууламжийн зураг төслийг гаргана" гэх үүргийг хүлээснээс бид нэхэмжлэгч "А" ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан, уг гэрээний дагуу "А" ХХК нь ............ ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийх ажил гүйцэтгэх үүрэгтэй байсан.

Уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан "ажлын тоо хэмжээ"-г “А” ХХК-ийн гүйцэтгэх ажлын нэрс ба үнээр тооцож, харилцан тохиролцож, хэлэлцэн зөвшөөрснөөр гэрээний үнэ (Bid sheet)-ийг үндэслэн АЗ-ын хэмжээний цаасан дээр нийт 5 объект (цэргийн байр, угаалга, үндсэн гал тогоо, дизель, хээрийн гал тогоо)-д гүйцэтгэх ажлын тоо хэмжээ, үнэ хөлсийг тооцсон.

Уг тооцоог "А" ХХК гардан хийсэн бөгөөд бид уг тооцоог үндэслэн гэрээний дагуу төлбөрийг шилжүүлэхээр тохиролцож, гэрээний нэгж үнэ болсон, уг баримт бичгийн эх хувь "А" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.М гуайд эх хувь буюу гар ноорог байгаа болно.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед зохигчид гэрээний үнийн дүнг тооцож, хийх ажлын жагсаалтыг баталж, хийсэн ажлыг нэгж үнийг тооцсон бөгөөд уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасны дагуу ажлын тоо, хэмжээг харилцан тооцсон болно.

Ийнхүү тооцсон үнийн дүнг талууд мөрдөхөөр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон. Гэрээ байгуулсны дараа ерөнхий захиалагчаас 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төслийн нэгдүгээр үе шатны төлөвлөгөөт ажлыг эхлүүлэх зөвшөөрөл мэдэгдэл ирсэн ба энэхүү мэдэгдэлд бид туслан гүйцэтгэгчээр "А" ХХК болон бусад хэдэн компанийг авсан тухай мэдэгдснээр эхлэх боломжтой болсон.

Гэрээний хугацаанд 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ерөнхий захиалагчаас гэрээний дагуу ажиллахгүй байгаа талаар түүнчлэн хэрэв энэ маягаар гэрээ зөрчиж ажиллах бол тэндерийн гэрээг цуцлах анхааруулга ирүүлсэн. Уг мэдэгдэлд "Та энэхүү гэрээнд заасан ажил үйлчилгээнээс өөр, илүү ямар нэгэн байдлаар аливаа ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж болохгүй" гэдгийг тодруулсан.

"Т" ХХК нь ерөнхий захиалагчийн хувьд ажил гүйцэтгэгч, "А" ХХК нь захиалагчийн хувьд туслан гүйцэтгэгч болохыг барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс тод харж болно. Тийм ч учраас, "Т" ХХК нь "А" ХХК буюу туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг ерөнхий захиалагчийн өмнө хариуцсан.

Төслийн хугацаанд "А" ХХК-аас гэрээгээр тохиролцсон ажил үүргийн дагуу хийх ажлыг дур мэдэн хийж, түүнчлэн гэрээний шаардлагыг хангаагүй байсан нь төслийн хүрээнд үйлддэг байсан Punch List буюу доголдолтой ажлын жагсаалтаар батлагдана.

Үүнээс гадна 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ерөнхий захиалагчаас ирүүлсэн мэдэгдэлд "Т" ХХК-ийн байгуулсан төслийн гэрээнд заасан ажил үйлчилгээнээс өөр, илүү ямар нэгэн байдлаар аливаа ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж болохгүй. Хэрвээ та энэ гэрээнд тодорхой заагаагүй аливаа ажил үйлчилгээг гүйцэтгэсэн бол АНУ-ын Засгийн газрын зүгээс тус ажил үйлчилгээнд төлбөр төлөхгүй болохыг анхаарна уу. ............... тоот гэрээнээс гадуур аливаа ажил үйлчилгээг гүйцэтгэхээр оролдох, энэхүү гэрээнээс гадуур ажил үйлчилгээнд нэхэмжлэх явуулсан тохиолдолд АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээг цуцлахыг сануулъя" гэсэн бичиг бидэнд ирүүлсэн ба дутуу болон гологдолтой ажлыг засах шаардах хуудасны жагсаалт (List of Punch List)-aap төслийн гэрээний гүйцэтгэгчийн жагсаалтыг гаргасан.

Үүнд, барилгын ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд үүссэн дутагдалтай ажлыг жагсаан, зургийн нотлох баримттайгаар өгөв.

Уг шаардлагын дагуу "А"ХХК-д амаар болон утсаар удаа дараа мэдэгдэж, шаардлага тавихад тухайн үедээ давхар өөр нэг ажлыг гүйцэтгэж байгаа, та нар хийчих гэж амаар мэдэгдсэн.

Төслийн хүрээнд, “Т” ХХК нь “А” ХХК-ийн дутагдлыг дараах байдлаар засан, сайжруулсан. Ийнхүү засан, янзлахад:

1. "А" ХХК-аас хийх ёстой байсан ч огт хийгээгүй ажлыг “Т” ХХК нь хийж гүйцэтгэсэн:

а.Бүх 4 барилгын гадна фасад /барилгын гадна дулаалга, түүний шавардлага, тор, будаг зэрэг/-ын халтардаж, ховхорч унасаныг халцарсан будагийг дахин хусч арилган, шинээр шавардлага, тор хийж будсан. /ЭШХуудасын багц No. 3-ийн 11, 45, 53, 58-р заасан болно./

 

“Т” ХХК-аас засан сайжруулж хийсэн ажлын жагсаалт:

а. Цэргийн байрны бүх өрөөний цонхны шил хөлөрсөн, солонгорч, гялгар болсон учир бүх шилийг худалдан авч шинээр сольсон. ЭШХуудасын багц No. 5-ийн 1-р заасан болно.

b. Бүх цонх хаах, нээх зааварыг шинээр хийж наасан. ЭШХуудасын багц Nо. 5-ийн 11-р заасан болно.

с. Бүх 4 барилгын гадна төмөр хаалгууд бүгд нугасаараа ховхорч унасан, гадна хавтасны төмөрийн гагнаас ховхорсон, муу бариул хийсэн учир тэр нь хэмхэрсэн, хамгийн хямд цоож суурилуулсан учир идэгдэж ажиллахаа больсон. Эдгээрийг бүгдийг зассан. ЭШХуудасын багц No.3-ийн 51, багц No.4-ийн 15, 16, багц багц No.7-ийн 2.3, 3.1-р заасан болно.

д. Нугасаараа ховхорч унасан хаалгыг задалж, рам дотор нь нугасны цаана нь бэхэлгээ төмөр гагнаж зассан.

е. Хээрийн гал зуухны дээврийг ёс төдий оромдож зассан учир дахин буулгаж, шинээр засварласан. ЭШХуудасын багц No.2-ийн 44-р заасан болно.

2.Хээрийн гал зуухны уурын зуухны дотор заслыг огт хийгээгүй орхисон. ЭШХуудасын багц No.3-ийн 52-р заасан болно.

 

3. “А” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын дотор заслын ажил гологдож, доголдсон дараах ажлуудыг “Т” ХХК  засч хийсэн ажлын жагсаалт.

а. ЭШХуудасын багц No. 32-ны: 1. 18-р заалт, Цэргийн байрны шал, хаалганы хүрээг силкондов. 11. 35-р заалт,

Хээрийн гал зуухны шал, хаалганы хүрээг силкондов. ііі. 47-р заалт.

Угаалгын өрөөний плита налууг буруу хийснийг ховхолж авч, шинээр плита наав. ЭШХуудасын багц No. 3-ны: 1. 9-р заалт,

Цэргийн байрны бүх цонхны хүрээг силкондов. 1. 37-р заалт,

Үндсэн гал зуухны бүх цонхны хүрээг дотор гаднаас силкондов, 40-р заалт,

Үндсэн гал зуухны шалны нэлээд ховхорсон плита сольж, шинээр наав, с. ЭШХуудасын багц No. 4-ны: 1. 17-р заалт,

Үндсэн гал зуухны хооллох заалны шалны хөндийрсөн плитаг засав 4. ЭШХуудасын багц No.5-ны: 1. 11-р заалт,

Цэргийн байрны бүх цонхонд нээх, хаах заавар хийж наав.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ёстой байсан, түүнчлэн ЭШХ-д заагдаагүй ч төслийн үед үүссэн, нэн чухал ажлыг яаралтайгаар “Т” ХХК нь хийж гүйцэтгэсэн болно.

Үүнд: 2015 оны .......... хээрийн сургуулийн үер хээрийн гал зуухны довжооны чулууны нилээд хэсэг нь ховхорч унасан. Гадны улсын нэг тагнуулын дэслэгч хальтарч унаж, тохойгоо хөнгөн гэмтээсэн учир шөнийн цагаар яаралтай зассан. ЭШХуудасын багц No. 7-ийн сүүлд 52-р хуудсанд фото зургийг үзүүлэв.

Үндсэн гал зуухны хөгцөрсөн хана, таазыг гэрээний дагуу хөгц арилгагч, устгагчаар цэвэрлэх ёстой байсан. Гэтэл, хөгц цэвэрлэгчээр огт цэвэрлээгүй дээрээс нь будсан учир тэр газруудын будаг нь халтартаж харласанаар дахин засварлахад хүндрэл учирсан болно. Хөгц арилгагч, устгагчийн фото зургийг ЗШХуудасын багц No.7-ийн сүүлд 54-р хуудсанд үзүүлсэн.

ХОЁР: Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл:

Дээр дурдсан бүх ажлыг хийж гүйцэтгэхэд “Т” ХХК нь материалын зардал, ажиллах хүчний зардал, түүнчлэн тоног төхөөрөмжийг үйлчилгээний хөлс, ажиллах хүчинд байсан “Т” ХХК-ийн инженер Д.Б, Л.Б, техникч Ж.У нар өөрсдийн бригадаа ахлан ажиллаж, зарим ажлыг тухайн ажлын туршлагатай ажилчдыг хөлслөн гүйцэтгэсний хөлс, ажилчдад өгсөн нэмэлт ажил гүйцэтгэсний хөлс зэрэгт бид барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу дутуу төлбөрөөс барагдуулсан. Үүнээс гадна, “Т” ХХК нь дутагдалтай ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг олохын тулд Х банкны З салбараас 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1 жилийн хугацаатай, 20.4 хувийн хүүтэй, 90 сая төгрөгийн бизнесийн зээлийг авч, уг догодлыг засах санхүүжилтыг хийж, уг төслийг амжилттай дуусгасан.

Гэтэл гүйцэтгэгч нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу захиалгыг үндэслэн  гүйцэтгэх ажлыг төсвийн дагуу чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх" үндсэн үүрэгтэй, мөн зүйлийн 5.2-т зааснаар "Барилгын засварын ажлыг төсөвт заагдсан үнэ хөлсөнд багтааж худалдан авсан материалаар гүйцэтгэх" үүрэгтэй байсан.

Иймд, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар "Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирлыг буруутай тал төлнө", түүнчлэн мөн зүйлийн 6.2 "Талууд өөрийн буруутай үйл ажиллагаанаас нөгөө талдаа учруулсан хохирлыг бүрэн хариуцна" гэж заасны дагуу "А" ХХК-ийн буруутай үйл ажиллагааг нөхөн төлүүлсэн ба гэрээний дүнгийн үлдэлдэл төлбөрөөс тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан ажлыг гүйцэтгээгүйгээ хүлээн зөвшөөрч "А" ХХК- ийн захирал А.М гуай "2015 оны зуны эхээр, 2016 оны эхэн үеэр "Дүндээ дун засварын ажлын доголдлоос болж хоёулаа хохирол амслаа. Тал талдаа гомдолгүй салья" гэж амаар мэдэгдэж байсныг “Т” ХХК-ийн ажилтнууд нотолно. Харин бид уг ажлын бүрэн дуусгаж, ажлын гүйцэтгэлийг бүрэн хангахын тулд нийтдээ 96,680.17 ам.долларын ажлыг гүйцэтгэсэн байсан. Иймээс бид, уг тооцоогоо гомдолгүй гэж ойлгосон учир нэхэмжлээгүй болно. Иймд, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“А” ХХК нь 21,721.70 ам.долларын ажил огт хийгээгүй. Гэрээний 6.1.5-д хийхгүй ажил бас байгаа.

Төсөвт 2.2.2-т угаалгын байрны шалны плита хийгээгүй. 2,265 ам.долларын ажил бас зөвшөөрсөн.  Энэ хоёр ажлын дүн 5,445.27 ам.доллар болж байгаа.

Хээрийн гал тогоооны шалны плитаны үнэ 10,736.98 ам.доллар төсөвт зааснаар цалин, ашиг, даатгал нэмэгдээд 15,014.59 ам.доллар болно. Энэ мөнгийг яагаад материалын нийт үнэ 305,660 ам.доллар, ашиг 23,994 ам.доллар, цалин 12,141 ам.доллар, даатгал 3,90 ам.доллар нийт 427,445 ам.доллар гарна.

Үүнээс материалын үнэ 71.5 хувийг эзэлж байгаа учир бид 10,736.98 амэ.доллар, ашиг, даатгал, цалин хөлс үлдэх 28.5 хувийг эзэлж байгаа учир энэ нь үнийг бодоход чухал юм.

Үүнээс хасагдах үнэ: 1,68 м.зв шаазан плита сольсон. Гантиг байсан учир солиогүй учир 11,085.54 ам.доллар хасагдана.

Дээврийн хөөс байсан учир солих асуудал яригдахгүй. Ямар өрөөний плита сольсон нь тодорхойгүй учир хийгдэхгүй.

Огт хийгээгүй хаяж явсан ажил: 1.Хээрийн гал тогооны уурын зуухны 23 м.кв талбай. Гэрээнд зааснаар хана, тааз будах байсан. 1 м.кв нь 2.4 ам.доллар. Энэ нь төсвийн 2.1.4-т байгаа. Материал 24 ам.доллар, нийт 55.2 ам.доллар, ажлын хөлстэй 77,16 ам.доллар хасагдана.

2.Хээрийн гал тогооны уурын зуухны гадна төмөр хаалга. Төсвийн 2.3.1-д заагдсанаар 441,35 ам.доллар. Ажлын хөлс 175.65 ам.доллар нийт 617 ам.доллар болно.

Огт хийгээгүй ажил: 694.16 ам.доллар хасагдана. Барилгын тухай хуулийн 1.1, 40.2-т зургийн дагуу хийхээр заасан.

3.Хөгц арилгагч огт хэрэглээгүй. Учир мөөгөнцөр арилгах төсвийн 7.2-т байгаа. 9945 ам.доллар, ашиг даатгал нийт 510 м.кв талбайн 13,907 ам.доллар.

Хөгц арилгагц хэрэглээгүйгээс тухай хана нь дахин хөгцөрсөн учир дахин хөгц арилгах ажлыг хийх болсон. Энэ талаар н.У, н.Б гэж гэрчүүд мэдүүлсэн байгаа. Иймд хөгцийг арилгаагүй учир нэхэх эрхгүй.

Иймд нийт 10,639.16 ам.долларыг нэхэх үндэслэлгүй учир 21,724.70 ам.доллар хасагдана. Ингээд гэрээний үнэ 405,720.30 ам.доллар болж буурсан.

Нэмэлт ажил 26,009 ам.долларын тухайд энэ ажлууд зурагт заагдсаны дагуу хийгдэх байсан ажлууд байсан.

1.Ариун цэврийн өрөөний 24 суултуурын кабин ажлын зургийн 3-4-т байгаа. 2,275 ам.доллар,

2.Цонхны тавцан 48 цонх байгаа, мөн Цэргийн хуаран ажлын зургын 3-4-т заасан байгаа. 48 хавтан тусгагдсан. Өөрийнх нь гаргаж өгсөн төсөвт хүрээ, шил, тавцан, усны хаялга орно гэж зөвшөөрсөн байдаг.

3.10 ширхэг шүршүүрийн кабин. Цэргийн хуаран хх-3-4-т хуудас 13-т 10 ширхэг гэж тусгасан.

4.Шээлтүүрийн хаалт 7 ширхэг. Хээрийн гал тогоо хуудас 3-т 16-д заасан байгаа.

Үндсэн гал тогооны засварт бас 5 ширхэг хаалт гэж заасан байгаа. Хаалтгүй 00 гэж байхгүй, кабингүй шүршүүр гэж байхгүй.

5.Үндсэн гал тогооны үүдний тамбар. Үндсэн гал тогооны засвар зураг 3-4-т байгаа.

6.Угаалтуурын арын толь 23 ширхэг. Угаалтуурт толь хэрэгтэй. Энэ нь цэргийн хуаран хуудас 3,4-и 8 ширхэг, нийт 16 ширхэг болно. Хээрийн гал тогоо 17-д 7 ширхэг толь байгаа. Үндсэн гал тогооны засвар зурагт 9 ширхэг толь байгаа.

7.Үндсэн гал зуух цэргийн гал зуухны дээврийн хүрээ төмөр. Үндсэн гал зуухны засвар зургийн 4 хуудсанд байгаа. Цэргийн хуаран ажлын зурагт мөн заасан байгаа.

8.Цэргийн байрны шаланд 140 ам.доллар нэхсэн. Цэргийн хуаран ажлын зургийн 3,4-т заасан учир нэмэлт ажил гэх 26,009 ам.долларыг зөвшөөрөхгүй.

Цонхны хаялга суулгаагүй гэдгээ нэхэмжлэгч зөвшөөрдөг бөгөөд энэ мөнгийг манайх нэхээгүй.

Алдангийн тухайд: Бид чанарын шаардлага хангаагүй ажлыг нь хийсэн. Зарим ажлаа хийхгүй хаяж явсан. Нэмэлт ажил хийгээгүй, ажлаа чанаргүй хийсэн учир үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул алдангийн нэхэмжлэл нь бас үндэслэлгүй.

Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2, 75.2.1-т зааснаар талууд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 5.20-д Барилгын тухай хуулийн 14.3, 14.6-т барилгын засварын ажлын хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байхаар заасан. Тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр хуучин байранд засвар хийсэн учир хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байна. Үүнийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс тооцоход 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл баталгаат хугацаа үргэлжилнэ.

Талууд Иргэний хуулийн 343.1-д заасан гэрээ байгуулсан, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаа 4 сарын дотор хийж дуусгахаар тохиролцсон, ажлаа зургийн дагуу хийгээгүй, чанартай хийгээгүй, ажлаа дутуу хийгээд хаяж явсан. Захиалагчийн зүгээс доголдолтой холбоотой 7 шаардах хуудас өгсөн.

Гэтэл 2015 оны 02  сараас хойш дээврийн ажил, 4 байрны гадна фасадыг дахин хийж, цонхны шил солих, шалны плита, хаалга, нугас, цоож солих ажлыг ерөнхий гүйцэтгэгчийн хувьд “Т” ХХК нь өөрийн хөрөнгөөр дахин хийж, захиалагчид ажлаа 2016 оны 6 сард хүлээлгэж өгсөн, туслах гүйцэтгэгч “А” ХХК нь 2015 оны 5 сард гэрээт ажлаас гарч, Архангай аймагт ажил авсан гээд хаяж явсан байдаг.

Ингээд 2017 оны 11 сард “А” ХХК нь АНУ-ын талд имэйл илгээж хариу авсан байдаг. Энэ тухай А.М гуай өөрөө өөртөө баримт үйлдсэн байдаг. Ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй, дутуу хийсэн, шаардах эрхээ 2016 оноос хэрэгжүүлэх байсан, 2015 оны 5 сард ажлаа орхисон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Иймд Барилгын тухай хуулийн 14.3, Иргэний хуулийн 74.1, 75.2, 76.1, 76.2-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 3 жил нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусч байгаа.

2016 оны 9 сард тооцоо нийлэн акт үйлдсэн гэж ярьдаг ч тийм баримт хэрэгт байхгүй. “Т” ХХК-ийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлье гэхэд өөрөө зөвшөөрөөгүй учир тооцоо нийлээгүй гэдгээ хэлдэг.

Иймд 2018 оны 11 дүгээ сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул шаардах эрхгүй.

Ажлаа хүлээлгэж өгөөгүй тухайд: Туслан гүйцэтгэгч “А” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлаа өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй учир Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2, гэрээний 3.3, 3.4, 3.5-д сарын гүйцэтгэлээр хөлсийг олгохоор заасан.

Чанарын баталгаа хийж, акт үйлдсэнээс хойш 1 жилийн дараа дүгнэнэ гэж зааснаар захилагч “Т”ХХК-д ажлаа хүлээлгэж өгөөгүй. “Т” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ерөнхий захиалагчид ажлаа хүлээлгэн өгсөн. “А” ХХК хүлээлгэж өгөөгүй учир “Т” ХХК нь хөлс төлөх үүрэггүй.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч нотлох баримт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Мөн цонхны тавцанг нэмэлтээр хийхгүй гэж маргаж байгаа боловч Монгол улсад үйлчилж байгаа Цонх.мн стандартын 3.1, 5.1.2, 8 дугаар зүйлүүдэд цонх гээ юу хэлэх, цонхны тавцан, ховил, борооны уснаас хамгаалах эдгээрээс бүтнэ. 3.16-д шилэн багцад юу багтах талаар мөн заасан. МNS 62662011 стандартад мөн цонх нь хананы угсралтын зангилааг, цонхны шил бүрдэл хэсгийн талаар заасан байгаа.

Иймд бид Иргэний хуулийн 344.2-т зааснаар эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнийг барихаас аргагүй бөгөөд энэ талаар хүсэлт гаргаж Барилгын хөгжлийн төвөөс баримт гаргуулан нотолсон баримтыг хэрэгт хавсаргуулсан байгаа. Иймд нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурьдсан үндэслэлүүдээр хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

 

3.Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.5 дахь хэсэгт "чанарын баталгаат хугацаа эхэлснээс хойш 1 жилийн дараа талууд хамтран акт үйлдсэнээр гэрээний үлдэгдэл 5%-ийн төлбөрийг гүйцэтгэгчид төлнө" гэж заасан. Гэрээний нийт үнийн 5% нь 21,372.25 ам.доллар болох бөгөөд уг мөнгийг “Т” ХХК нь “А” ХХК-д төлөх үндэслэлгүй юм.

Учир нь, талууд чанарын баталгааны тухай хамтран акт үйлдээгүйгээс, гадна “А” ХХК нь зураг төсөлд заасан ажлыг хийхгүй хаяж явсан, хөгз арилгахад хэрэглэх шаардлагатай бодисыг хэрэглээгүй, улмаар “А” ХХК-ийн чанарын шаардлага хангаагүй ажлыг “Т” ХХК нь дахин хийж гүйцэтгэсэн ба 1 ажилд барилгын материалыг дахин дахин авч өгсөн. Тухайлбал, хээрийн гал зуухны гадна довжооны ховхорч унасан чулууг дахин цавуудаж наасан, хээрийн гал тогооны дээврийг буулгаж, дахин шинээр хийсэн, цэргийн байрны цонхны шил солонгорсоныг дахин сольсон, нийт 3 байрны 15 төмөр хаалганы гадна хавтас салж унасан, нугас, цоож бүгд эвдэрсэнийг засаж, шинээр төмөр бариул нэмж хийсэн, бүх 4 барилгын фасад (гадна дулаалга)-ын шавар будаг нь халтардаж, ховхорч, халцарсан болон тогтохоо больсон шавардлага, будгийг “Т” ХХК арилгаж цэвэрлэн, дахин хийх материалыг “Т” ХХК авч өгснийг “А” ХХК хүлээн зөвшөөрч, өөрийн авах санхүүжилтээс нэхэмжлэл гаргах үедээ төсөвт үндэслэлгүй, санаагаараа 9,344.00 ам.долларыг хасч, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т” ХХК-ийн төсвийн дагуу гаргасан 5,604.87 ам.доллар, нийт 14,947.87 ам.долларыг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, “А” ХХК гэрээгээр тохирсон, зураг, төсөвт заасан ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүйгээ хүлээн зөвшөөрдөг хэдий ч “Т” ХХК-ийн шинээр болон засварласан ажлын төлбөрийг дутуу буюу зөвхөн 14,948.87 доллараар хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан.

Гэтэл дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, материалд “Т” ХХК нийт 35,621.28 ам.доллар зарцуулсан байдаг.

Үүнд: 1.”А” ХХК нь өөрт байгаа ажлын зургийн дагуу хийсэн хээрийн гал тогооны довжооны 24 квадрат метр гантиг чулуу нь 2015 оны зун болсон "Х " Олон улсын цэргийн хээрийн сургуулийн үеэр бүгд ховхорч унасан. Довжооны ховхорсон чулуун дээр АНУ-ын Цэргийн нэг дэслэгч хальтарсан. “А” ХХК-ийн ажилчин 3 удаа очиж засна гэсэн боловч ирж засаагүй тул “Т” ХХК нь энэ чулууг наах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэсэн. Энэ тухай фото зургийг хх-ийн 137, 138-р талд хавсаргасан болно.

Гэрээний 8.1.5-д заасан ажлын тоо хэмжээ, төсвийн 2.2-ийн мөрний доор 2 дахь мөр (2.2.2-р) мөрөнд заасны дагуу /1 кв.метр плитаны материалын үнэ 16.72 ам.доллар байна Плита ба чулуу наах ажлын үнэ тэнцүү гэвэл/ энэ чулуу наах ажлын нэгж үнэ 6.65 ам.доллар болно.

Довжооны 24 квадрат метр гантиг чулуу наах үнэ 24х6.65 = 159.60 ам.доллар болно. Ийнхүү “Т” ХХК нь ажлын зурагт заасан довжооны ховхорсон чулууг дахин наасан учир энэхүү чулуу наах төсвийн ажлын үнэ 159.60 ам.доллар “А” ХХК-ийн санхүүжилтээс хасагдах тухай “А” ХХК хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан.

2.Хээрийн гал тогооны дээврийг дахин шинээр засварласан материал, ажлын хөлс төсөвт зааснаар 14,925 ам.доллар болно. Энэ ажлыг төсвийн 2.6 дахь хэсгийн 2.6.2 дахь мөрөнд хээрийн гал тогооны дээврийн цоорхой бөглөх /Roof leakage sealant/ ажил нь нийт 641.17 квадрат метр талбайтай, 16,19 ам.долларын нэгж үнэтэй бөгөөд материалын үнэ 10,040.55 ам.доллараар тохирчээ.

Иймээс ажлын хөлс, ашиг, даатгал зэрэг бусад зардал нэмэгдэж энэ ажлын нийт үнэ нь 14,041.04 ам.доллар болж гэрээнд нэмэгдэн орсон. Энэхүү зардлаар манай компани “А” ХХК-ийн чанаргүй засварласан хээрийн гал тогооны дээврийг буулгаж, дахин шинээр хийж гүйцэтгэсэн.

Харин “А” ХХК нь 16кг/см² нягтаршилтай хөөсөөр 642м.кв дээврийн таазыг дулаалж өгсөн хэмээн тайлбарлажээ. Гэвч таазыг хөөсөн дулаалга хийсэн тухай төлбөрийн болон бусад баримт хавтаст хэрэгт байхгүй болно.

Манай компани “А” ХХК-ийн хийсэн дээврийн материалыг огт ашиглаагүй бөгөөд бүх материалыг төсөвт заасан үнээр чанарын шаардлага хангасан материал худалдан авч дахин шинээр дээвэрлэсэн.

Гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт хавсаргасан фото зургаас харахад “А” ХХК ба “Т” ХХК-иудын ашигласан материал огт өөр өөр бөгөөд дээврийг дахин шинээр хийж гүйцэтгэсэн нотлогдоно.

Төсвийн 2.7.9 дэх мөрөнд хээрийн гал тогооны дээвэр буулгах ажлыг 632,57 ам.доллар гэж заасан бөгөөд ашиг, даатгал зэрэг нэмэгдэн 884.30 ам.доллар болж байна. Энд 14,041.04 ам.доллар дээр дээвэр буулгах ажил 884.30 ам.доллар нэмэгдэн, нийт 14,925.34 ам.доллар болж байна.

“А” ХХК нь ямар нэгэн төсөв, зурагт үндэслэн гаргасан нь огт тодорхойгүй, санаанаасаа зохион дээврийн засварын ажилд зөвхөн 5,000.00 ам. доллар хассан байдаг.

Иймд, “А” ХХК-наас гэрээний дагуу дээврийн үнэ болох /14,925.34-5,000.00/=9,925.34 ам.долларыг нэхэмжилж байна.

3.Төсвийн дагуу сольж суулгасан цэргийн байрны бүх 48 цонхны шилэн багцны нийт үнэ 6,579.24 ам.доллар болно. Цэргийн байрны бүх 48 цонхны шил (шилэн багц) тун удалгүй туяарч, халтартсан учир солихоос өөр замгүй болсон.

Төсвийн 2.3.2 дахь мөрөнд цэргийн байрны 48 цонхны материалын бүгд үнэ 27,812.16 ам.доллар байхаар заасан. Ажлын хөлс, ашиг, даатгал зэрэг бусад зардал нэмэгдэж энэ ажлын нийт үнэ нь 38,893.44 ам.доллар болж гэрээнд орсон болно. Төсвөөр нэг цонхны үнэ 38,893.44/48=810.28 ам.доллар болж байна. Цонх нь ерөнхий бүтцээрээ гадна ус хаялага, дотор тавцан, хүрээ (рам), шилэн багц гэсэн 4 зүйлийн хэсгээс бүрддэгийг батлан, А.М гуай өөрийн гараар төсвийн 2.3.2 мөрний цонх гэдэгт усны хаялга, тавцан, цонх гэж тэмдэглэсэн байна. /хх-200-203/.

Ийнхүү хэдийгээр цэргийн байрны 48 цонхны материалын бүгд үнийг 27,812.16 ам.доллараар тохиролцсон ч түүнд усны хаялага, тавцан, хүрээ, шилэн багцны үнийн задаргаа, харьцааг тохиролцоогүй байна.

“А” ХХК ба “Т” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд 387 м.кв цонхны нийт үнийн дүн 64,948,500.00 төгрөг байхаар гэрээ байгуулжээ.

Иймээс нэг м.кв цонхны үнэ 64,948,500.00 /387м2 = 167,825.58/ төгрөг болж байна. Гэвч “А” ХХК-ийн хийсэн цонхны шил барилгын ажил дууссаны дараахан туяарч солонгорсон.

Барилгын хөгжлийн төвөөс шүүхэд ирүүлсэн 2014 оныхоор 2 ажиллагаатай вакум цонхны жишиг үнэ нь 90,000.00 + 65,000.00 = 155,000.00 төгрөг болж байгаа бөгөөд энэ 155,000.00 төгрөг нь дээрх гэрээнд заасан 167,825.58 төгрөгийн үнэтэй ойролцоо байна.

“А” ХХК нь цонхны нийт шилэн багцыг дахин сольсон үнэ 5,440,000.00 (Т ХХК-ний зарлагын баримт, II, хх-165) төгрөг болох тухай баримт хэрэгт хавсаргасан.

Ажлын зурагт зааснаар цэргийн байрны нэг цонхны хэмжээ нь 2.050 х 1.85 =3,79м² бөгөөд нийт 3,79м² х 48ш=181.44м² болно.

Нийт 48 цонхны үнэ 181.44 х 167,825.58 =30,450,273.23 төгрөг гарч байна. Иймээс цонхны шилэн багцны үнэ нь цонхны нийт үнийн 5,440,000.00 /30,450,273.23= 17%-ийг эзэлж байна. Төсвийн дагуу сольж суулгасан шилэн багцны нийт үнэ нь 38,893.21 х 0.17 х 6,579.24 ам.доллар болно. Иймээс шилэн багцны үнэ болох 6,579.24 ам.доллар.

“А” ХХК нь нэг ажилд 2 удаа зардал гарган уг 2 зардлыг манай команиас гаргуулсан буюу 5,440,000 төгрөгөөр хийх ажлыг төсөвт өндөр үнээр тогтоож, манай компаниас 6,579.24 ам.доллар авсан байдаг.

“А” ХХК нь доголдолтой, зохих ёсоор хийгээгүй ажлаа өөрийн зардлаар гүйцэтгэж өгөх үүрэгтэй. Гэтэл цэргийн байрны 48 цонхны шил сольсон үнээс зөвхөн 2,904.00 ам.долларыг хүлээн зөвшөөрч байгаа нь үндэслэлгүй юм.

Иймээс “А” ХХК-аас цонхны шил сольсон гэрээний үнийн зөрүү болох (6,579.24-2,904.00) = 3,675.24 ам.долларыг нэхэмжилнэ.

4. Гадна төмөр хаалганы цоож солих, нугас солих гадна нийт төмөр хаалга нь төсвийн 2.3-ийн мөрний доор 1 дахь мөр (2.3.1-р) мөрөнд, нийт хаалганы тоо = 38+21+15=74 ширхэг. Эдгээр 74 хаалганаас 16 нь гадна төмөр хаалга болно.

“Т” ХХК нь “А” ХХК-ийн суулгасан нийт 3 обьектын нийт 15 (цэргийн байранд 6, үндсэн гал тогоо 6, хээрийн гал тогоо - 3) ком гадна төмөр хаалганы гадна төмөр нь салж унасан ба нугас, цоож бүгд эвдэрснийг дахин засч, шинээр төмөр бариул зэргийг нэмж хийсэн.

Энэхүү ажлыг “А” ХХК-ийн тооцсон (640.00+800.00) = 1,440.00 ам.долларыг “Т” ХХК хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин “А” ХХК ажлын зурагт заасан хээрийн гал тогооны халаалтын уурын зуухны 1 гадна төмөр хаалгыг солиогүй.

5.Цэргийн байр, угаалга, үндсэн гал тогооны гадна дулаалгын шавар, будагны материалын үнэ (4,176.48 + 3,853.92 + 10,461.46= 18,491.86) ам.доллар, Хээрийн гал тогооны гадна дулаалгын шавар, будагны материалын үнэ 11,228.16 ам.доллар тус тус болно.

Гэрээний 8.1.5-д заасан ажлын тоо хэмжээ, төсвийн 2.6-ийн мөрний доорх 4 дэхь мөр (2.6.4-р) мөрөнд, цэргийн байр, угаалга, үндсэн гал тогооны гадна дулаалгын систем, хөөс, шавар, будагны ажлууд, төсвийн 2.7.4-ийн мөрний доорх 8 дахь мөр (2.7.8-р) мөрөнд, хээрийн гал тогооны гадна дулаалгын систем хөөс ба шавар будагны ажил тус тус байна.

Энэхүү 4 обьектын нийт материалын үнэ= (4,176.48 + 3,853.92 + 10,461.46 + 11,228.16) = 29,720.02 ам.доллар болно. Энэ материалын үнэ дээр ажлын хөлс, ашиг, даатгал зэрэг бусад зардал нэмэгдэж, гэрээнд орсон үнэ нь 41,561.45 ам доллар болно.

Энэ 4 барилгын гадна хананы дулаалга (барилгын гадна дулаалгын шавардлага, тор, будаг зэрэг)-ын халтардаж, ховхорч унасан, халцарсан болон тогтохоо больсон будагийг дахин арилган, шинээр шавардлага, тор хийж будсан. ЭШХуудасын багц No. 3-ийн 11, 45, 53, 58-р заасан болно.

Дээрх ажлыг хийхэд талууд дараах байдлаар оролцсон:

“Т” ХХК-ийн хийсэн ажил нь гадна хананы халтардаж, ховхорч унасан шавардлага, будгийг бүгдийг дахин унагаж, арилгасан. Нийт будаг ба зарим шавардлагын 10-25% өөрөө ховхорч өмнө нь унасан байсан. Төмөр тросон том сойзоор сойздоход, 40-60% ховхорч байсан. Бусад будаг ба зарим шавардлага нь ховхорч өгөхгүй байсан болно.

“Т” ХХК нь шинээр шавардлага, будгийн материалыг худалдаж авсан. Харин “А” ХХК нь “Т” ХХК-ийн худалдан авч өгсөн шавардлага, будгаар дахин шавардаж, будсан.

“Т ХХК-ийн гадна хананы шавардлага, будгийг бүгдийг төмөр тросон том сойзоор үрж унагаж, арилгах ажлын хөдөлмөр зарцуулалт буюу ажлын үнэ нь “А” ХХК-ийн дахин шавардаж, будах ажлын үнээс нилээд өндөр болно.

Харин “Т” ХХК-ийн гадна хананы шавардлага, будгийг бүгдийг төмөр тросон том сойзоор үрж унагаж, арилгах ажлын үнэ нь “А” ХХК-ийн санхүүжилтээс суутгах нь зөв.

“А” ХХК нь шавардлага, будаг хийх ажлыг өөрийн зардлаар дахин шавардаж, будсан тул “Т” ХХК нь “Алдар-өргөө” ХХК-д энэ ажлын үнэ төлөхгүй болно. Учир нь “А” ХХК нь муу хийсэн ажлаа дахин хийсэн.

Барилгын хөгжлийн төвөөс шүүхэд ирүүлсэн 2014 оныхоор 16кг/м³ нягтаршилтай хөөсөнцөр хавтангийн нэг м.куб-ын жишиг үнэ нь 88,000.00 төгрөг байна. 10 см-ийн зузаантай нэг м.кв-ын жишиг үнэ нь 8,800,00 төгрөг болж байна.

Энэ 4 обьектын нийт талбай м.кв= (цэргийн байр 599 + үндсэн гал тогоо 622 + хээрийн гал тогоо 326 + угаалгын байр 166 ) = 1,713.00 м.кв болно. Обьектод нийт орсон хөөсөнцөр хавтангийн жишиг үнэ нь 1,713м2 х 8,800=15,074,4007 =7,694.04$ болж байна. Хөөсөнцөр тогтоох хадаас, наадаг шавар, тортой шавар үнэ ороод 7,694.045 х 1.2 = 9,232.85$ болно.

2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр (Монгол банкны ханш 15=1,959.237)

“Т” ХХК болон “П” ХХК хооронд хийсэн 12/15 тоот гэрээнд “Т” ХХК нь үндсэн гал тогоо, хээрийн гал тогоо, цэргийн байр-1, халуун усны байруудын гадна фасадны материал нийлүүлэх 20,424,3007 = 10,42004.655 үнэ бүхий гэрээ байгуулжээ. (шүүхэд хүргүүлсэн П-тай хийсэн гэрээ, санхүүгийн тайлан үзнэ үү)

Дээрх гадна дулаалгын хөөс ба шавар, будагны үнийн харьцаа нь (9,232.85ам.доллар : 10,424.655) = 47:53 болж байна.

Дээрх 4 обьектын гадна дулаалгын системийн хөөс болон шавар, будагны материал ба ажлын үнэ нь нийлээд гэрээний үнэнд орсон дүн нь 41,548.58 ам.доллар болно. Хөөсийг хасаад, зөвхөн шавар, будгийн гэрээнд орсон үнэ нь 41,548.58 х 0.53 = 22,020.70 ам.доллар болно.

“Т” ХХК нь дулаалгын шавардлага, будгийн материалын үнийг 2 дахин гаргасан учир, дээрх шавар, будагны материал ба ажлын үнэ нь 22,020.70 ам доллар “А” ХХК-аас нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 344.2-д ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан, захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заажээ.

Гэрээний 8.1.5-д заасан төсөвт тухайн ажлын нийт үнийг тохирсон (тусгасан) ба тухайн ажлын бүрэлдэхүүн хэсгүүдийн үнэ (тэдгээрийн харьцаа)-ийг тохиролцоогүй байсан байна.

Дээрх барилгуудын гадна дулаалгын тооцоог хийхдээ Барилга хөгжлийн төвөөс шүүхэд ирүүлсэн эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээг ашиглан тухайн бүрэлдэхүүн хэсгүүдийг харьцааг гаргасан болно. Энэ харьцааг ашиглан, гэрээний төсөвт заасан ажлуудын бүрэлдэхүүн хэсгүүдийн үнийг гаргав.

“Т” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний ......-тоот сөрөг нэхэмжлэлд зах зээлийн судалгааны үнийг ашигласан байв.

Баталсан жишиг үнэлгээ ба зах зээлийн судалгааны үнэлгээ ижил гарч байх бөгөөд 22,020.70 ам.долларыг “А” ХХК-д төлөх үндэслэлгүй юм.

Ийнхүү “А” ХХК-ийн чанарын шаардлага хангаагүй хууль, гэрээнд зааснаар зохих ёсоор хийж гүйцэтгээгүй дээрх ажилд 9,925.34 ам.доллар /хээрийн гал тогооны дээвэр шинээр хийх/ + 3,675.24 ам.доллар /шилэн багц солих ажил/ + 22,020.70 ам.доллар /бүх 4 барилгын гадна дулаалгын шавар, будагны үнэ = 35,621.28 ам.доллар болж байгаа болно.

Харин 35,621.28 ам.доллараас ажилчдын хоолны төлбөр болох 3,480 ам.долларыг хасаж тооцоход 32,141.28 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханш болох 2,852.00 ам доллараар тооцоход 91,666,930.56 төгрөгөөр хохирсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч “А” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Хээрийн гал зуухны барилгын ажил.

А.Хээрийн гал зуухны барилгад төмөр дээвэр солих, зааланд дүүжин тааз хийх, шалны плита солих, цонх, хаалга солих, гадна фасадыг дулаалах зэрэг ажлуудыг гэрээ, гэрээний хавсралт, төсөв тооцоонд тулгуурлан манай компани хийж гүйцэтгэсэн.

Ажлын явцад газар дээр нь үзэхэд гал тогооны заалны шал нь чулуун шал байсан тул солихыг больж, 378 м.кв шал хийх үнийг дээврийн таазны хучилтын дулаалга муу байсан тул тухайн үед хоорондоо ярилцаад 16кг см² нягтаршилтай хөөсөөр 642 м.кв таазыг дулаалж өгсөн. Иймд шалны плита солиогүй гэж 15,014 ам.доллар манай санхүүжилтээс хасахаар тооцсоныг зөвшөөрөхгүй. Учир нь заалны шал 378м х 16.73 ам.доллар=6.323 ам.доллар дээвэрт зарсан ба 264 м.кв шалны плита бусад өрөө тасалгаа, гал тогоонд хийснийг хийгээгүй мэтээр мөнгө нэхэмжилж байна. Иймд үүнийг зөвшөөрөхгүй.

Б.Хээрийн гал зуухны дээврийн 620 м.кв төмрийг солихоор тооцоонд тусгагдсан бөгөөд манай компани хуучин дээврийг бүгдийг хуулж, дам нуруу хооронд 3см-ын хар модон банзаар битүү дэвсэж дээр нь төмрөөр дээврийг хийж гүйцэтгэсэн. Дараа нь банзны нимгэн зузаан ирмэгтэй байдлаас болж нарны өөдөөс харахад долгионтой харагдаж байсан тул АНУ -ын мэргэжилтэн буюу хяналтын инженер н.Э бид бүгд ярилцаад төмрийн доор ислэг хавтан /ДСП/ дэвсэж хийхээр болж, энэ ажлыг "Т" ХХК хийж гүйцэтгэсэн.

Ингэхдээ манай компанийн хийсэн дээврийн материалыг бүрэн ашиглаж хийсэн тул манай компани 5.000 ам.доллар хасаж тооцсон. Уг дээврийг дахин хийгээд дууссаны дараа очиж үзэхэд газар дээр нь манай материалаас урт 3ш, богино 4 ш төмөр, 32ш банз үлдсэн ба бусдыг нь тус компани ашигласан тул 14,036 ам.долларыг санхүүжилтээс хасаж тооцохыг зөвшөөрөхгүй. Учир нь ислэг хавтан дэвсэж дахиж хийхээр шийдвэрлэсэн тул “Т" ХХК нэмэлт зардал авсан гэж үзэж байгаа.

В.Хээрийн гал зуухны барилгын уурын зуухны дотор засал хийх хаалга солих талаар төсөв, тооцоо, гэрээ гүйцэтгэх ажлын жагсаалтад байхгүй тул "А" ХХК хийгээгүй бөгөөд нэмэлтээр "Т" ХХК хийсэн. Энэ ажлыг огт хийгээгүй мэтээр тооцсоныг зөвшөөрөхгүй.

Г.Хээрийн гал зуухны довжоог намар сэрүүн улиралд хийсэн тул зарим чулуу ховхорч унасныг манай байгууллагын ажилтан н.М дахин хийж засаж өгсөн. Гэхдээ ашиглалтын явцад дахин зарим хэсэг хуурахыг үгүйсгэхгүй байгаа тул 159,6 ам.долларыг санхүүжилтээс хасахыг зөвшөөрч байна.

Хоёр. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн цэргийн байр, үндсэн гал зуух, хээрийн гал зуух, уурын зуухны барилгын 108 ширхэг хуучин цонхыг "Т" ХХК-тай гэрээ хийж вакум цонхоор сольсон бөгөөд ашиглалтын явцад зарим цонхнуудын шил солонгорсон тул солих шаардлагатай гарсан.

Иймд "Т" ХХК-ийн инженер Оргил "Т " ХХК-д 5,440,000 төгрөг аваачиж өгснөөр цонхны шилийг энэ компани өөрийн материалаар өөрсдийн ажилчдаар бүрэн сольж өгсөн юм. Энэ цонхны шилний үнэ 5,440,000 төгрөгийг тухайн үеийн ханш 1,873 төгрөгөөр бодоход 2,904 ам.доллар болж байгаа тул манай компани авах санжүүжилтээсээ хасаж тооцсон болно.

Гэтэл "Т" ХХК цонхны шилний үнэ 15,557 ам.доллар болсон мэтээр тооцож санхүүжилтээс хасаж тооцож байгааг зөвшөөрөхгүй. "Т " ХХК-ийн тодорхойлолт нь байгаа. Цонхны дотор тавцан бүгд мод байсан тул цонх сольж хийсний дараа модон тавцан өнгө үзэмж муутай байсан. Иймд чулуугаар солих асуудал яригдаж 48 ширхэг тавцанг чулуу болгон нэмэлт ажилд тооцохоор хийж гүйцэтгэсэн ба үүнийг АНУ-ын тал зөвшөөрч "Т" ХХК-ийн ажилтан И.А 2015 оны 02 дугаар сарын 05-нд /48х31,20$/1497,6 ам.доллар нэмэлтээр олгохоор тохирч өгсөн тооцоо нь хавтаст хэрэгт байгаа.

Иймд нэмэлт ажлаар 48 ширхэг чулуун тавцангийн үнэ 1497,6 ам.долларыг санхүүжилтийн нэмэлтээр оруулж тооцсон болно.

"Т" ХХК нь цонхны үнэд гадны усны хаялга, дотор цонхны тавцан хамт ордог гэж илт буруу ойлголтоор оруулж тооцсон нь зүйд нийцэхгүй байна.

 Барилгын төсвийн үнэлгээнд гадна усны хаялга, дотор тавцан тусдаа үнэлгээтэй байдаг ба манай төсөв тооцоо, гэрээ, гэрээний хавсралтад нэг ч үг өгүүлбэр байхгүй тул 777,86 ам долларыг манай санхүүжилтээс хасахыг зөвшөөрөхгүй.

Ер нь барилгын ажлын нэгж үнийг хувиар үнэлдэггүй, тоо, ширхэг, м, м.кв-аар үнэлдэг юм.

Гурав. 311 дүгээр цэргийн ангийн цэргийн байр, халуун усны барилга, хээрийн гал зуухны барилга, үндсэн гал зуухны барилгын гадна фасадны ажлын замаска, эмульсийг "Х" ХХК-иас авч, Баянбатын бригадаар хийж гүйцэтгэсэн юм. Гэтэл замаска чанар муутай байснаас фасадны будаг, замаска хуурч, дахин өөрийн хөрөнгөөр хийхээр болсон юм. Тухайн үед Т" ХХК-ийн ажилтан Ууганбаяр цэргийн байрны хойд талд хуурч буй хэсэгт хусалт хийж, шалгаж үзсэн нь үнэн болно. Ингээд манай компани иргэн Б.Д-тай 2015 оны 4 дүгээр сарын 25-нд гэрээ хийж, дээрх 4 барилгын гадна фасадны будаг эмульсыг бүгдийг хусаж цэвэрлэсний дараа нөхөн замаска хийж, дээр нь чулуун эмульс татаж гүйцэтгэхээр 21,600,000 төгрөгийн гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн. Энэ үед манай компанид мөнгө байхгүй байсан тул "Т" ХХК-аас 2015 оны 5 дугаар сарын 11-нд 8,000,000 төгрөг  (4,096 ам.доллар), 2015 оны 5 дугаар сарын 14-нд 10,000,000 (5,120 ам.доллар) тус тус өгч энэ мөнгийг тэр өдөр нь "П " ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 11-нд 6,426,500 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 14-нд 9,790,000 төгрөг бүгд 16,216,500 төгрөгийг манай инженер Д.М, жолооч А.Ц нар өгч манай компанийн 88-96УБЯ дугаарын машинаар ачиж замаска, эмульсыг авч ирж, Б.Д-ын бригадаар хийж гүйцэтгүүлсэн.

Дээрхи 18,000,000 төгрөгийг "Т" ХХК долларт шилжүүлснээр 2015 оны 5 дугаар сарын 11-нд 4,096 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 14-д 5,120 ам.доллар манай санхүүжилтийн тооцоонд оруулж бичилт хийсэн бөгөөд санхүүжилтийн тооцоо нь хавтаст хэрэгт байгаа.

Гэтэл "Т" ХХК нь фасадны замаска, чулуун эмульсийн үнийг манай компанийн санхүүжилтэнд оруулж тооцсон мөртлөө өөрсдөө материал авсан, хийж гүйцэтгэсэн мэтээр тооцож 20,774.20 ам долларыг санхүүжилтээс хасахаар тооцсон нь илт буруу байна. Үүнийг зөвшөөрөхгүй, үнэнд нийцэхгүй байна.

"П " ХХК-д мөнгө тушаасан баримт, авсан материалын падаан байгаа.

Дөрөв. Уурын зуухны барилгын шалны 144 м.кв плита наахаас 8 м.кв наасан нь үнэн бөгөөд наагаагүй плитаны үнэд уурын зуухны дотор талд нэлээн хэсэг газар засал хийснээс гадна бойлерын өрөөг бүрэн засварласан юм.

Гэтэл үүнийг "Т" ХХК мартсан бололтой. Гэхдээ нэгэнт хийгээгүй болохоор 3,179.85 ам долларыг манай санхүүжилтээс хасахыг зөвшөөрнө.

Тав. Төмөр хаалганы нугас, цоож нь явцын дунд гажилт үүсэж нугас нь ханзрах зэрэг зарим зөрчил гарч байсан нь үнэн бөгөөд "Т" ХХК-ийн ажилчид цоож солих, нугас гагнах ажлууд хийж гүйцэтгэсэн юм. Тийм учраас тухайн үед хийж гүйцэтгэсэн ажилтнуудаас судалгаа хийж үзэхэд 5 хаалганы цоож сольж, 8 хаалганы нугас нэмж гагнасан байсан тул 1 цоожийг 240,000 х 5:1873 төгрөгөөр тооцож 640 ам.доллар, 1 хаалганы нугасыг 100 ам.доллараар засаж гагнасан гаж үзээд 8х100-800 ам.доллар бүгд 1,440 ам.долларыг бид санхүүжилтээс хасаж тооцсон юм.

Иймд хаалганы нугас гагнаж янзалсан, цоож сольсон гэж 3,399.58 ам.долларыг манай санхүүжилтээс хасахыг зөвшөөрөхгүй. Ер нь бодит үнээр нь тооцож үзэх ёстой болохоос үнийн дүнгийн хувиар тооцох нь бодит байдалд нийцэхгүй.

Зургаа. Цэргийн ангийн барилгын плита хөвөөгөөр силиконыг "Т" ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд манай компанийн санхүүжилтэнд 48 ширхэг силиконы үнэ 374 ам.долларыг оруулж тооцсон байгаа. Иймд манай компани материалын үнийг нь төлж "Т" ХХК хариуцаж силикон хийсэн тул ямар ч асуудал байхгүй тул төсөв тооцоо, гэрээ хавсралтанд байхгүй нэмэлт ажил юм.

Долоо. Цэргийн байрны шатны гишгүүр хийгээгүй тул 2,264.41 ам.долларыг манай санхүүжилтээс хасаж тооцохыг зөвшөөрнө гэж үзэж байна.

Найм. Үндсэн гал зуух, цэргийн байрны ус чийгтэй газрын хөгцтэй хэсгийг тухай үеийн "З" ХХК-иас борлуулдаг Герман хөгц арилгагч (Schimmel entfermer), хөгц мөөгөнцөрийн эсрэг шавардлага (Anti Schimmel Putz) авч хэрэглэсэн бөгөөд явцын дунд "Т" ХХК-ийн гүйцэтгэсэн сангийн ажлуудын шугам гэмтэж, ус алдсанаас манай компанийн гүйцэтгэж бэлэн болгосон өрөө тасалгаа, угаагуурын газруудад хана шал норсноос будаг, эмульс, замаска хуурсан, эргэж хөгцөрсөн явдал гарсан ба үүнийгээ энэ компани хийж гүйцэтгэснээ манай компанийг хийгээгүй мэтээр тооцож байгаа нь үнэнд нийцэхгүй. Энэ тооцооны зардлыг бид хариуцахгүй.

Тухайн үед н.О, н.Н нарт би үзүүлж байсан ба "Т" ХХК-ийн ажилчид бүгд мэдэж байгаа. Эцэст нь "Т" ХХК ерөнхий гүйцэтгэгчийн хувьд манай компанийн санхүүжилтийг өгөөгүй, аль эрт аваад хэрэглэсэн учир барилгын ажлын явцад гарсан жижиг бага зэргийн засвар үйлчилгээг хийснийг үгүйсгэхгүй.

Нэмэлт ажлын талаар 3эвсэгт хүчний 311 дүгээр ангийн 4 барилгын засварын ажилд төсөв тооцоо, гэрээ, гэрээний хавсралтад тусгагдаагүй ажлыг тухайн үед нь АНУ-ын талын төлөөлөгчийн саналаар "Т" ХХК зөвшөөрснөөр цэргийн байрны усанд орох өрөөний 25 кабин хуучирсан тул сольж шинээр хийсэн. 2,275 ам.доллар. Мөн байрны 48 ширхэг цонхны тавцанг чулуугаар сольсны үнэ 1,497.6 ам.доллар, үндсэн гал зууханд шинээр усанд орох шүршүүрийн кабин 10 ширхэгийн үнэ 2,104.5 ам.доллар, үндсэн гал зууханд гар угаагуурын дээр тавьсан 23 ширхэг толины үнэ 128.8 ам.доллар, босоо бие засах кабин 8 ширхэгийн үнэ 920,0 ам.доллар бүгд  6,925.9 ам.доллар нэмэлт ажлын тооцоогоор гарсныг "Т" ХХК-ийн ажилтан И.А-ийн баримт тооцоо хавтаст хэрэгт байгаа.

Мөн үндсэн гал зуухны үүдний тамбар шинээр хийсний 2,785 ам.доллар, дээврийн гадна паркетны хүрээ, төмөр хийсэн 2,281 ам.доллар, цэргийн байрны шалны плитаны зөрүү 658.6 м.кв-ын үнэ 658.6х21.28 ам.доллараар бодож 14,015.0 ам.доллар болсон. (үүнд цалин тээвэр орсон байгаа)

Энэ үнэлгээг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Т" ХХК-ийн байранд Н.Н захирлын өрөөнд сууж байгаад тохиролцож би дэвтэр дээрээ бичиж авсан байгаа. Ингээд бүгд нэмэгдэл ажлын үнэ 26,000 ам.долларын материалаар тухайн үед нь бид компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн болно.

“А” ХХК нь "Т"-ХХК-аас авах санхүүжилтийн дүн /ам.доллараар/

гэрээний дүн 427,445 ам.доллар, санхүүжилт авсан дүн 382,086 ам.доллар, одоо авах санхүүжилтийн дүн 45,359 ам.доллар, нэмэлт ажлын хөлс 26,000 ам.доллар, “Т" ХХК-ийн ажилчдын идсэн хоолны үнэ 3,480 ам.доллар, бүгд 74,839 ам.доллар,

"Т" ХХК "А" ХХК-ийн санхүүжилтээс хасаж тооцох дүн

а.Хээрийн гал зуухны дээврийн ажилд 5,000 ам.доллар,

б. Цонхны шилний 5,440,000:1,873төг=2,904 ам.доллар

в. Гадны хаалганы 5 цоож сольсон 240,000 х 5:1,873 төг=640 ам.доллар,

н. Гадна 8 ширхэг хаалганы нугас гагнасан 8х100=800 ам.доллах,

д.Хээрийн гал зуухны довжооны чулуу дахин хийсэн ажлын үнэ 159.6 ам.доллах,

е. Цэргийн байрны шатны гишгүүрийн чулууг хийгээгүй үнэ 2,265.41 ам.доллар,

ё.Уурын зуухны плитан шалны хийгээгүй зөрүү 3,179.86 ам.доллах, бүгд 14,948.87 ам.доллар, тооцооны эцсийн дүнгээр "Т" ХХК-аас "А" ХХК-ийн авах санхүүжилтэнд 74,389 ам.доллар, 14,948.87 ам.доллар, 59,890.13 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар 2,731 төгрөгөөр бодоход 163,559,945 болно.

Иймд дээрхи мөнгийг "Т" ХХК-аас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн II б 3, III зүйлийн 1, 3-р заалтуудаас бусад нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нотлох баримтын тухайд:

 

5.1 Нэхэмжлэгчээс:

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа,

“А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“А” ХХК-ийн дүрэм,

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Т-АӨ .... дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”,

            Хийж гүйцэтгэх засварын ажлын жагсаалт,

            Таван толгойн цэргийн ангийн барилгын ажлын эцсийн тооцоо 2017.01.23,

            “Т” ХХК болон “А” ХХК-ийн хооронд хийсэн гэрээт ажлуудын санхүүжилтийн тооцоо,

             “Т” ХХК болон “А” ХХК-ийн хооронд хийсэн гэрээт ажлуудын санхүүжилтийн тооцоо 1,

            “Т” ХХК болон “А” ХХК-ийн хооронд хийсэн гэрээт ажлуудын санхүүжилтийн тооцоо 3,

            “Т” ХХК болон “А” ХХК-ийн хооронд хийсэн гэрээт ажлуудын санхүүжилтийн тооцоо 2,

            “Т” ХХК болон “А” ХХК-ийн хооронд хийсэн гэрээт ажлуудын санхүүжилтийн тооцоо 4,

            Зэвсэгт хүчний .....-р цэргийн ангийн хүсэлтээр засвар хийгдсэн барилгуудын ашиглалтад үзлэг хийснийг нотлох тухай,

            2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шинжилгээний хариу,

А.М-ын иргэний үнэмлэхний болон Х.Г-ийн нас барсны гэрчилгээний хуулбарууд,

“А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралт,

“А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ................... дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж,

Гэрээт ажлын төсөв /англи хэл дээр/,

382,086 ам.доллар авсан кассын орлогын ордерууд,

“А” ХХК, иргэн Б.Д нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”,

“А” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .................. хаяг руу илгээсэн захидал /англи, монгол хэлээр/,

“А” ХХК-ийн өмгөөлөгч З.А-тэй байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” 2020.01.18,

Баянгол дүүргийн ......... дугаар хорооны 2022.10.17-ны ........ дугаартай тодорхойлолт,

Монгол банкнаас зарласан 2022.11.07-ны өдрийн ханшийн лавлагаа,

“А” ХХК-ийн өмгөөлөгч Б.Т-тэй байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”,

 Баянгол дүүргийн ...... дугаар хорооны 2023.02.15-ны ........ дугаартай тодорхойлолт,

“А” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,

А.М-ын төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга,

Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /2 ширхэг дэвтэр/ гэсэн баримтуудыг,

 

5.2 хариуцагчаас:

“Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“Т” ХХК-ийн дүрэм,

“Т” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 255/20 дугаартай “Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичиг,

“Т” ХХК-ийн өмгөөлөгч Б.У-тай байгуулсан “Эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”,

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн засвар хийх төслийн ажлыг “А” ХХК-аар хийлгэхэд “Т” ХХК-аас өгсөн мөнгөний баримт,

“Т” ХХК-ийн Дутуу болон гологдолтой ажлыг засахыг шаардах хуудасны /ЗШХуудас/ жагсаалт /list of Punch list/,

АНУ-ын төслийн удирдагч Жетан-ы 2015.01.23-ны өдрөөс шалгахад дутуу хийгдсэн ба засах шаардлагатай ажлын шаардах хуудас,

АНУ-ын төслийн удирдагч Ж ба инженер С.В нарын 2015.03.30-ны өдрийн шаардах хуудас,

ЗШ хуудас багц 2.18 заалт шалны плита болон модон хаалганы хүрээ силикон хийсний дараах, хаалганы хүрээ силикон хийсний дараа байдал /фото зургууд/,

ЗШХуудас багц 2.35 шал болон хаалганы дотор гадна силикон хийх, хийж дууссаны дараах байдал, шалны силикон хийж гүйцэтгэсний дараах байдал /фото зургууд/,

Хаалганы дотор, гадна силикон хийж гүйцэтгэсний дараах байдал /фото зураг/,

ЗШХуудас багц 2.44-д заалт хээрийн гал зуухны дээвэр дахин шинээр солих,

хээрийн гал зуухны дээвэр дахин шинээр солих /фото зургууд/,

            Хээрийн гал зуухны дээвэр буулгах үйл явц /фото зургууд/,

            Хээрийн гал зуухны дээвэр шинээр угсрах явц /фото зургууд/,

            Хээрийн гал зуухны дээвэр угсарч дууссаны дараах байдал хойд талаас, урд талаас /фото зургууд/,

            ЗШХуудас багц 2.47 заалт халуун усны байшин, хувцас угаалгын өрөөний плитаг сайн налуутай болгож солих, шинээр сольсоны дараах байдал /фото зургууд/,

АНУ-ын  төслийн удирдагч Ж-ны 2015.5.31-2015.6.4-нд шалгаж гаргасан шаардах хуудас,

ЗШХуудас багц 3.11, 3.15, 3.58, 3.54 заалт гадна фасад засаж нарийн цэвэрлэгээ хийх, гологдол фасадыг хусаж дахин хийх, гологдол фасадыг хусаж буй явцийн байдал /фото зургууд/,

Шинээр фасад хийсэн байгаа байдал /фото зургууд/,

ЗШХуудас багц 3.37 заалт бүх цонхны дотор, гадна силикон хийх, силикон хийсний дараах байдал /фото зургууд/,

ЗШХуудас багц 3, 5.1-д заасан бойлер өрөөний гадна хаалга /хээрийн гал зуухны уурын зуухны/ солих үйл явц /фото зургууд/,

Бойлерийн өрөөний гадна хаалга сольсоны дараах байдал /хээрийн гал зуухны уурын зуух/ фото зураг,

ЗШХуудас багц 3.9 заалт бүх хаалга, цонх дотор гадна силикон хийх, силикон хийсний дараах байдал /фото зургууд/,

Хаалганы дотор, гадна силикон хийсний дараах байдал /фото зураг/,

ЗШХуудас багц 3.52-д заасны дагуу дотор засвар хийх, засвар хийхийн өмнөх байдал /хээрийн гал зуухны уурын зуух/ фото зургууд,

Засвар хийсний дараах байдал фото зургууд,

АНУ-ын төслийн чанарын баталгааны E компанийн инженер н.Э-ын 2015 оны 6-7 сард шалгаж гаргасан шаардах хуудас,

 АНУ-ын төслийн хяналтын менежер Роберт 2015 оны 9 сарын сүүлээр шалгаж гаргасан шаардах хуудас,

ЗШХуудас багц 5.1 заалт бүх цонх шил хөлөрсөн, солонгорч, гөлгөр болсон фото зургууд, бүх цонх шил солонгорч гялгар болсныг солихоор цонхны шил барилгын талбай дээр бууж байгаа байдал, солонгорч гялгар болсон шилийг солих үйл явц, сольсоны дараах байдал /фото зургууд/,

 АНУ-ын төслийн чанарын хяналтын менежер Р 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шалгаж гаргасан шаардах хуудас,

АНУ-ын төслийн удирдагч Б.Р ба чанарын хяналтын менежер Р-ын 2016 оны 5 дугаар сарын 13-нд шалгаж гаргасан шаардах хуудас,

ЗШХуудас 7.31 заалт ажиллагаа муутай хаалганы бариул, нугас, түгжээ засварлах, хаалганы гадна хавтасны гадна төмөр гагнаасаараа ховхорсон, ханзарсан цоож засварлах, эвдэрч ханзарсан нугасыг гагнаж хийсэн байдал, зассаны дараах байдлын фото зургууд,

“Х” ХХК, “Т” ХХК-ийн нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ................. тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

Армийн департмент АНУ-ын Аляскийн цэргийн инженерийн корпусийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн .................  дугаартай  .................... тоот гэрээний дагуу .......... ажлын хүсэлт, таван толгой сургалтын төвийн нэгдүгээр үе шатны төлөвлөгөөт ажлын захиалга, ажлыг эхлүүлэх мэдэгдэл /англи,  монгол хэлээр/,

Армийн департмент АНУ-ын Аляскийн цэргийн инженерийн корпусийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн .................  дугаартай  .....................тоот гэрээний дагуу Монгол улсад Таван толгой сургалтын төвд хүмүүнлэгийн тусламжийн шугамаар зураг төсөл гүйцэтгэх-бүтээн байгуулалтын төслийн саналын хүсэлтүүд, гэрээний санал /англи,  монгол хэлээр/,

 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ................ дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, хийж гүйцэтгэх засварын ажлын жагсаалт хавсралт 01,

“Т” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн  гэрээний санал /англи, монгол хэлээр/,

2015 оны “Х” хээрийн сургуулийн үеэр хээрийн гал зуухны довжооны чулуу ховхорсон байдал, шөнийн цагаар яаралтай засварласаны дараах байдал /фото зургууд/,

Хөгц арилгагчийн танилцуулга,

Бараа, материал нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх захиалга /англи, монгол хэлээр/,

Үйл ажиллагааны хамрах хүрээ зураг төсөл, барьж гүйцэтгэх үйл ажиллагаа, Дэлхийн энхийг сахиулах ажиллагааны  санаачлага, Таван толгой сургалтын төв-нэгдүгээр шат 2013.04.05, гэрээний загвар, тусгай гэрээний шаардлага  /англи, монгол хэлээр/,

“Т” ХХК-ийн Үндсэн хооллох ба хээрийн хооллох хэсэг ба саравч 1-д нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын үнэ 2015.02.05 /англи, монгол хэлээр/,

“Т” ХХК-ийн өмгөөлөгч Б.Э, Т.Б нартай байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” 2020.09.24,

“Т” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн .............. дугаартай “Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичиг,

2020.10.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 416,015 төгрөг төлсөн баримт,

FHTC төсөл 1 үе шатны ажлын дүгнэлт /англи, монгол хэлээр/,

“Т” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ......... дугаартай “Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичиг,

“Т” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ............ дугаартай “А” ХХК-д тооцоо нийлсэн акт хийх тухай албан бичиг,

“Т” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт,

“Т” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ........ дугаартай “Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичиг,

“Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б-ын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичиг,

2022.09.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 421,729 төгрөг төлсөн баримт,

УНДЕГ-ын Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Т” ХХК-ийн ажилчдын 2015 оны цалингийн хүснэгт,

Зэвсэгт хүчний ......... ангид гадна фасапын материал нийлүүлэх тухай “П” ХХК-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12/15 дугаартай гэрээ,

2015 оны 6 дугаар сарын худалдан авалтын дэвтэр,

Зэвсэгт хүчний .......... ангийн засвар хийх төсөлийн НӨАТ-ын падан зарцуулалтын тайлан,

“Т” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зарлагын баримт,   

“П” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өприйн НӨАТ-ын .............. дугаартай падан,

“Т” ХХК-ийн хээрийн гал зуухны барилгын дээврийн засварын дахин хийсэн талаарх болон дээврийн материалын талаарх фото зургууд,

“Т” ХХК-ийн хээрийн гал тогооны шалны плитаны ажлын талаарх фото зургууд,

“Т” ХХК-ийн цэргийн байрны шатны чулуун гишгүүрийг солих ажлын талаарх фото зургууд,

“Т” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн .......... дугаартай “Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичиг,

“Т” ХХК-ийн “Э” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Т-............... дугаартай “Зураг төсөл боловсруулах гэрээ”,

Төв аймаг Алтанбулаг сум Таван толгой сургалтын төв, ... төсөл, ... цэргийн хуаран архитектур ба барилга бүтээцийн зураг,

Төв аймаг Алтанбулаг сум Таван толгой сургалтын төв, ... төсөл, Фаз-1 Үндсэн гал тогоо засвар архитектур ба барилга бүтээцийн зураг,

Төв аймаг Алтанбулаг сум Таван толгой сургалтын төв, ... төсөл, ... хээрийн гал тогоо архитектур ба барилга бүтээцийн зураг,

Төв аймаг Алтанбулаг сум Таван толгой сургалтын төв, ... төсөл, .... дүш /угаалгын газар/ архитектур ба барилга бүтээцийн зураг,

“А” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны ...... НӨАТ падаан,

“Т” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ..... дугаартай “Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.  

 

5.3 Шүүхээс:

хариуцагч “Т” ХХК-ийн хүсэлтээр Л.Б, Б.А, Д.Б, Ж.У, Г.Э, нэхэмжлэгч “А” ХХК-ийн хүсэлтээр Ц.Б, Д.М нарыг гэрчээр асуусан тэмдэглэлүүд,

хариуцагчийн хүсэлтээр “Т” ХХК-ийн Х цонхны үйлдвэрийн “А” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ,

“П” ХХК-ийн 2015.5.14-ний Зэвсэгт хүчний ... ангид нийлүүлсэн барааны кассын орлогын ордерууд, ..., ... дугаартай зарлагын баримтууд,

“Т” ХХК-ийн 2022.9.07-ны өдрийн тодорхойлолт,

“П” ХХК-ийн 2022.11.21-ний ... дугаартай албан бичиг бүхий 2015.5.29, 2015.06.05,2015.06.09-ний чулуун өнгөлгөөний зарлагын баримтууд,

Барилгын хөгжлийн төвөөс гаргуулсан сэндвич хавтан, хөөсөнцөр хавтан, төмөр хаалга, барилгын хуванцар вакум цонх, суултуур, ванн, кабин, душ, поддон, шаазан болон төмөр угаагуурын үнийн жагсаалт,

 “А” ХХК-ийн “Ш” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хаалга “Худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээ”,

“Ш” ХХК-ийн 2023.01.30-ны өдрийн тодорхойлолт гаргах тухай албан бичиг, 

Стандартчилал, хэмжил зүйн газраас “Барилгын хана, цонхны уулзварын угсралтын заадал, техникийн ерөнхий шаардлага MNS 6266:2011 Монгол улсын стандарт”,

Барилгын цонхны техникийн ерөнхий шаардлага MNS 5802:2007 Монгол улсын стандарт”-ууд гэсэн нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.1 Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59,899 ам.доллар буюу 163,164,876 төгрөг, алданги 81,582,438 төгрөг, нийт 245,166,962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээнд заасан ажлаа 100 хувь гүйцэтгэж, 2015 оны 9 сард хүлээлгэн өгсөн учир гэрээний үлдэгдэл төлбөр 59,899.13 ам.доллар буюу 163,584,524.03 төгрөг, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учир алдангийг 50 хувиар тооцон 81,582,438 төгрөг, нийт 245,166,962 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

1.3 Хариуцагч нь “ажлаа бүрэн хийгээгүй, хийсэн ажил нь доголдолтой байсан учир гуравдагч этгээдээр хийлгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй, доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардал болон дутуу хийсэн ажлыг хийсэн зардалд нийт 32,141.28 ам.доллар буюу 91,666,930.56 төгрөгийг гаргуулна” гэж марган, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

2.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2.1 Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар 2013 оны 10 дугаар сарын 10-нд АНУ-ын ЭСЯ-наас Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд зарлагдсан .................. цэргийн сургалтын төвийн барилгын засварын ажил гүйцэтгэх тэндер зарлагдан, ажил гүйцэтгэгчээр “Т” ХХК нь шалгарч, АНУ-ын Аляскийн Цэргийн инженерийн корпусын С-тай “Бараа материал, үйлчилгээ үзүүлэх захиалгын гэрээ” (Order for supplies or services)-г байгуулж, төслийн хүрээнд 798,568.49 ам.долларын ажлыг 2 үе шаттай ажил гүйцэтгэх,

-Баррак буюу хуарангийн байрны шинэчлэл,

-Хээрийн хоолны газрын шинэчлэл,

-Баазын хоолны газрын шинэчлэл,

-Баазын цахилгаан системийн шинэчлэл,

-Баазын шүршүүр, угаалгын газрын шинэчлэлийн ажлыг хийхээр тохиролцжээ.

 

2.2 Тендерийн гэрээний дагуу гүйцэтгэгч "Т" ХХК нь гэрээний 1.2 дахь хэсэгт заасан "Гүйцэтгэгч тал талбайн зураг төслийг гүйцэтгэх, шаардлагатай шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх зорилгоор шаардлагатай удирдлагатай зохион байгуулалт, хөдөлмөр, зам тээвэр, удирдлага, захиргаа, зохион байгуулалт, тоноглол, тоног төхөөрөмж, материал, газар шорооны ажил, бетоны ажил, бэхжүүлэлт, цутгалт, барилгын, бүтцийн, цахилгааны, механик, сантехник, барилгын үйл ажил үйлчилгээ, сургалт, баримт бичиг бүрдүүлэх болон бусад холбогдох ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэгч тал “Олон улсын Зохицуулалтын Зөвлөл (International Code Council)-ийн дүрэм, төсөл хэрэгжих улсын стандарт, 2.0 бүлэг ба төслийн зорилго баримт бичигт заасан шаардлагуудын дагуу барилга байгууламжийн зураг төслийг гаргах" үүргийг хүлээжээ.

 

2.3 Улмаар гүйцэтгэгч “Т” ХХК нь нэхэмжлэгч "А" ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан, уг гэрээгээр "А" ХХК нь АНУ-ын Элчин сайдын яамны Хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд .......... цэргийн сургалтын төвийн барилгын засварын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, нийт ажлын үнэ нь 427,445 ам.доллар байх, барилгын бүх төрлийн материалыг худалдан авах, татан авах ажлыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцахаар тохиролцжээ.

 

2.4 Мөн гэрээний 3 дугаар зүйлд гэрээ баталгаажуулж ажил эхэлснээс хойш сарын гүйцэтгэлээр ерөнхий захиалагчаас санхүүжилт орж ирсэн үед харилцан тохиролцож гүйцэтгэгчид олгох, цаашид сарын гүйцэтгэлээр санхүүжүүлэх, чанарын баталгаат хугацаа эхэлснээс хойш 1 жилийн дараа талууд хамтран акт үйлдсэнээр гэрээний үлдэгдэл 5 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид төлөх, гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажлыг төсвийн дагуу чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь хийж, гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, гүйцэтгэсэн ажлын ил далд актыг хүлээлцэх актаар хүлээлгэн өгөх, барилгын ажлыг төсөвт заагдсан үнэ хөлсөнд багтаан худалдан авсан материалаар чанартай гүйцэтгэх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхгүй байх, засварын ажлыг захиалагчтай зөвшилцөн тохирсон зургийн дагуу хийж гүйцэтгэн комисст хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

 

2.5 Дээрхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр болох талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

2.6 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн тохиолдолд захиалагч нь хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

2.7 Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Т-АӨ ... дугаартай "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г гэрээ болон хийж гүйцэтгэх засварын ажлын жагсаалт гэх баримтуудаар нэхэмжлэгч “А” ХХК нь .................. цэргийн сургалтын төвийн 1 дүгээр цэргийн байрны засвар шинэчлэлийн ажил, үндсэн гал тогооны засвар шинэчлэлийн ажил, шүршүүр, угаалгын газрын засвар шинэчлэлийн ажил, хээрийн гал тогооны засвар шинэчлэлийн ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, нийт ажлын үнэ нь 427,445 ам.доллар байх, барилгын бүх төрлийн материалыг худалдан авах, татан авах ажлыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцахаар тохиролцож, нэхэмжлэгч “А” ХХК нь төслийн санхүүжилтэд 2014 оноос 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 382,086 ам.доллар авсан үйл баримт тогтоогджээ.

 

2.8 Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж заасан байна.

Зохигч гэрээг 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байгаад 2015 оны 5 дугаар сард ажлын талбайгаас явсан талаар талууд маргаагүй тул гэрээ нь энэ өдөр дуусгавар болсон байна.

 

2.9 Нэхэмжлэгч нь “гэрээнд заасан ажлаа 100 хувь хийж, ажлаа 2015 оны 9 сард хүлээлгэн өгсөн, санхүүжилтэд 2014 оноос 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 382,086 ам.доллар авсан, үлдэх 65,504 ам.долларыг өгөөгүй,

4  байрны гадна фасадны ажлын доголдлыг Б.Д-аар гүйцэтгүүлсэн,

Хээрийн гал зуухны дээврийн ажлыг хариуцагч дахин хийсэн бөгөөд манай талаас гаргасан материалыг буцааж өгөөгүй тул гэрээний үнээс 5,000 ам.долларыг хасч тооцно,

Гэрээнд заагаагүй нэмэлт ажил болох цэргийн байрны шалны плита солих, хээрийн гал зуухны уурын зуух, цэргийн гал зуухны шалны плита солих, цэргийн байрны цонхны 48 ширхэг тавцан хийх, усны хаялга хийх, цэргийн 00 өрөөний усанд ордог хэсгийн 25 ширхэг кабин, цэргийн байр, хээрийн гал зуухны хаалга солих ажлыг хийхээр тохироогүй учир ажлын хөлс 45,369 ам.доллар, нэмэлт ажлын төлбөрт 26,009 ам.доллар, “Т” ХХК-ийн ажилчдыг хооллосон 3,480 ам.доллар нийт 74,848 ам.доллар авах ёстойгоос дээврийн ажилд 5,000 ам.доллар, цэргийн байрны шатны чулуу 2,265.41 ам.доллар, хээрийн гал зуухны гадна довжооны чулуу 159.6 ам.доллар, халуун усны барилгын шалны плита дутуу сольсон 3,179.86 ам.доллар, 48 ширхэг цонхны тавцан 2,904 ам.доллар, хаалганы 5 ширхэг цоожны 640 ам.доллар, гадна хаалганы 8 ширхэг нугас солих 800 ам.доллар, нийт 14,948 ам.долларыг хасаад үлдэх 59,899 ам.долларыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 163,584,524 төгрөгийг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон нийт 245,166,962 төгрөгийг нэхэмжилнэ, чанаргүй хийсэн ажлыг огт зөвшөөрөхгүй, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн” гэж тайлбарлаж байна.

 

2.10 Хариуцагч нь “21,724.70 ам.долларын ажлыг огт хийгээгүй учир гэрээний үнэ энэ дүнгээр буурч, 405,720.30 ам.доллар болно, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, баталгаат хугацаа 1 жил өнгөрснөөс хойш 3 жилээр тооцоход шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусч байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй“ гэж тайлбарлажээ.

 

2.11 Гүйцэтгэгч буюу “А” ХХК нь ажлаа бүрэн гүйцэтгэсэн эсэх, доголдолтой гүйцэтгэсэн эсэх, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх, хариуцагч үлдэгдэл хөлс төлөх эсэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

2.12 Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд ажил гүйцэтгэгч ямар нэгэн зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 350.1.1, 350.1.6-д зааснаар доголдолгүй үр дүнг гэрээгээр тогтоосон хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ.

 

2.13 Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “А” ХХК нь гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, гүйцэтгэсэн ажлын ил далд актыг хүлээлцэх актаар хүлээлгэн өгөх, барилгын ажлыг төсөвт заагдсан үнэ хөлсөнд багтаан худалдан авсан материалаар чанартай гүйцэтгэх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхгүй байх, засварын ажлыг захиалагчтай зөвшилцөн тохирсон зургийн дагуу хийж гүйцэтгэн комисст хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд гэрээнд заасан санхүүжилтийг болон нэмэлт ажлын төлбөрийг захиалагчаас гаргуулах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “А” ХХК нь гэрээнд заасан ажлаа доголдолгүй, хугацаанд нь хүлээлгэн өгснөө нотлох үүрэгтэй.

 

2.14 Гэтэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар гүйцэтгэгч “А” ХХК нь захиалагч буюу хариуцагч “Т” ХХК-д гэрээнд заасан ажлыг актаар хүлээлгэн өгөх, төсөвт заагдсан үнэ хөлсөнд багтаан худалдан авсан материалаар чанартай гүйцэтгэсэн, засварын ажлыг тохирсон зургийн дагуу гүйцэтгэх хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг болон тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

 

2.15 Түүнчлэн нэхэмжлэгч нь хавтас хэргийн 16-т авагдсан “Зэвсэгт хүчний ... дүгээр цэргийн ангийн хүсэлтээр засвар хийгдсэн барилгуудын ашиглалтад үзлэг хийснийг нотлох тухай” 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баримтыг ажил хүлээлсэн акт гэж тайлбарлаж байх боловч уг баримтыг засварын ажлыг хүлээлгэн өгсөн акт гэж үзэх боломжгүй.

 

2.16 Харин засварын ажлын явцад ерөнхий захиалагч буюу АНУ-ын төслийн удирдлагын зүгээс гаргасан 7 удаагийн шаардах хуудсаар /punch list/ туслан гүйцэтгэгч “А” ХХК-ийн дутуу хийгдсэн, доголдолтой ажлууд нь нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нөхцөл байдал нь мөн талуудын хүсэлтээр асуугдсан гэрч Л.Б,  Б.А, Д.Б, Ж.У, Г.Э нарын мэдүүлгээр болон “Т” ХХК-ийн Х цонхны үйлдвэрийн “А” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, “П” ХХК-ийн 2015.5.14-ний Зэвсэгт хүчний ... ангид нийлүүлсэн барааны кассын орлогын ордерууд, ...... дугаартай зарлагын баримтууд,  “Т” ХХК-ийн 2022.9.07-ны өдрийн тодорхойлолт, “П” ХХК-ийн 2022.11.21-ний 112 дугаартай албан бичиг бүхий 2015.5.29, 2015.06.05,2015.06.09-ний чулуун өнгөлгөөний зарлагын баримтууд, Барилгын хөгжлийн төвөөс гаргуулсан сэндвич хавтан, хөөсөнцөр хавтан, төмөр хаалга, барилгын хуванцар вакум цонх, суултуур, ванн, кабин, душ, поддон, шаазан болон төмөр угаагуурын үнийн жагсаалт,  “А” ХХК-ийн “Ш” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хаалга “Худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээ”,  “Ш” ХХК-ийн 2023.01.30-ны өдрийн тодорхойлолт гаргах тухай албан бичиг,  Стандартчилал, хэмжил зүйн газраас “Барилгын хана, цонхны уулзварын угсралтын заадал, техникийн ерөнхий шаардлага MNS 6266:2011 Монгол улсын стандарт”, Барилгын цонхны техникийн ерөнхий шаардлага MNS 5802:2007 Монгол улсын стандарт”-ууд гэсэн баримтуудаар давхар нотлогдож байна.

 

2.17 Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”., 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж зааснаар талууд ажлын хөлсийг ажлыг үе шаттайгаар хүлээлгэн өгөх үед хөлс төлөх талаар тохиролцсон нь хуулийн заалтад нийцжээ.

 

2.18 Мөн туслан гүйцэтгэгч “А” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Т-АӨ ... дугаартай "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу ажлаа 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөс хойш гэрээний 3.5-д заасны дагуу 1 жилийн дараа талууд хамтран акт үйлдсэнээр гэрээний үлдэгдэл 5 хувийн төлбөрийн захиалагчаас авах эрхтэй байх боловч тэрээр 2015 оны 5 дугаар сард гэрээнээс гарч, Архангай аймагт өөр ажил гүйцэтгэх болсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан “Т” ХХК болон “А” ХХК-ийн хооронд хийсэн гэрээт ажлуудын санхүүжилтийн тооцоо гэх баримтаар гэрээт ажлын төлбөрийг хамгийн сүүлд буюу 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр авснаар шаардах эрхээ энэ үеэс хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

 

            2.19 Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх хугацаа 1 жил гэж үзэхэд энэ хугацаа 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна.

           

            2.20 Мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, 349.2-т “Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно”, 349.3-т “Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж тус тус заажээ.

 

            2.21 Дээрхээс үзэхэд гүйцэтгэгч “А” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хуулийн 349.1-д зааснаар гомдлын шаардлага гаргах хугацааг 3 жил гэж үзвэл 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байна.

           

            2.22 Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал А.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...энэ хугацаанд миний эхнэр хүнд өвчин хорт хавдраар өвөж нас барлаа. Би ч өөрөө хорт хавдраар өвдөж эмчилгээ хийлгэж ирлээ, ...зэрэг нөхцөл байдлаас болж хугацаа алдсан, хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэх шалтгаан байсан гэж үзэж уг хугацааг сэргээх хүсэлт гаргаж байна” гээд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шинжилгээний хариу, Цагаан тайж овогт Х.Г 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан талаарх нас барсаны бүртгэлийн гэрчилгээ гэх баримтуудыг хавсаргажээ.

 

            2.23 Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М нь 2016 онд өвчтэй байсан, эхнэр нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барж ар гэрт нь гачигдал гарсан болох нь тогтоогдож байна.

 

2.24 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний талууд үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

2.25 Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дууссан, тэрээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 6 сар 14 хоногоор хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

2.26 Тэрээр ерөнхий захиалагч буюу АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид хандахаас өмнө эрхээ зөрчигдсөнийг мэдэж шаардлага гаргах боломжтой байсан боловч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулахаар 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хойш шаардаж байсан талаар баримтгүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.27 Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч “Т” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59,899.13 ам.доллар буюу 163,584,524.03 төгрөг, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учир алдангийг 50 хувиар тооцон 81,582,438 төгрөг, нийт 245,166,962 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

3.Хариуцагч “Т” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,141.28 ам.доллар буюу 91,666,930.56 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

3.1 Хариуцагч буюу захиалагч “Т” ХХК нь талууд чанарын баталгааны тухай хамтран акт үйлдээгүйгээс, гадна “А” ХХК нь зураг төсөлд заасан ажлыг дутуу хийн хаяж явсан, хөгз арилгахад хэрэглэх шаардлагатай бодисыг хэрэглээгүй, улмаар “А” ХХК-ийн чанарын шаардлага хангаагүй, дутуу хийсэн ажлыг “Т” ХХК нь дахин хийж гүйцэтгэсэн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

3.2 Нэхэмжлэгч нь “гэрээнд заасны дагуу манай хийсэн ажлыг огт хийгээгүй мэтээр тооцсоныг болон засаж өгсөн ажлыг санхүүжилтээс хасах, гэрээнд заагаагүй нэмэлт ажлын хөлсийг хасахыг зөвшөөрөхгүй,

барилгын ажлын нэгж үнийг хувиар үнэлдэггүй, тоо, ширхэг, м, м.кв-аар үнэлдэг,

манай компаний иргэн Б.Д-аар гүйцэтгүүлсэн 4 барилгын гадна фасадны ажлыг манай компанийн санхүүжилтэнд оруулж тооцсон мөртлөө өөрсдөө материал авсан, хийж гүйцэтгэсэн мэтээр тооцож 20,774.20 ам долларыг санхүүжилтээс хасахаар тооцсон үнэнд нийцэхгүй,

 ашиглалтын явцад "Т" ХХК-ийн гүйцэтгэсэн сангийн ажлуудын шугам гэмтэж, ус алдсанаас манай компанийн гүйцэтгэж бэлэн болгосон өрөө тасалгаа, угаагуурын газруудад хана шал норсноос будаг, эмульс, замаска хуурч, эргэж хөгцөрсөн явдалд манай компанийг хийгээгүй мэтээр тооцож байгаа нь үнэнд нийцэхгүй учир энэ зардлыг бид хариуцахгүй.,

шинээр гарах барилгын чанарын баталгаажих хугацаа нь 3 жил байдаг бөгөөд барилгын засварын ажлын баталгаажих хугацаа Монгол улсын хуульд 1 жил гэж заасан ба хариуцагч тал 2016 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл ажлын доголдолтой холбоотой шаардлагаа гаргаагүй учир одоо доголдлын талаар ярих нь утгагүй” гэж маргажээ.

 

3.3 Хавтас хэрэгт авагдсан “Т” ХХК болон “А” ХХК-ийн хооронд хийсэн гэрээт ажлуудын санхүүжилтийн тооцоо гэх баримтаар захиалагч буюу “Т” ХХК нь гэрээт ажлын төлбөрийг хамгийн сүүлд 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ үеэс ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

 

3.4 Гэтэл хариуцагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах боломжтой байсан боловч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар мөн тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,141.28 ам.доллар буюу 91,666,930.56 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

4.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äугааð ç¿éëèéí 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул óëñûí òýìäýãòèéí õóðààìæид íýõýìæëýã÷ээс төлсөн 2,515,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 837,744 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь õóóëüä íèéöíý.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:

 

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Т” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон алдангид нийт  245,166,962 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч “Т” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 91,666,930.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А” ХХК-аас төлсөн 2,515,000 төгрөг, хариуцагчаас “Т” ХХК-аас төлсөн 837,744 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ