Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/01429

 

 

 

 

 

 

 

 

   2023         5         10                                        181/ШШ2023/01429

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн ø¿¿х хуралдааныг шүүã÷ Í.Áàò÷èìýã äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

Гуравдагч этгээд: “Гт ХХК-ийг оролцуулан,

Талуудын хооронд өр төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг баталгаажуулан тогтоолгож,

уг төлбөрийг төлснөөр ............-д байршилтай, ......... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах, нэгж талбарын .........  дугаар бүхий 2734 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Г.Т,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярчимэг нар îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

1.Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Х” ХХК холбогдуулан талуудын хооронд өр төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг баталгаажуулан тогтоолгож,

уг төлбөрийг төлснөөр .........-д байршилтай, .........  дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх,

мөн хаягт байрлах, нэгж талбарын .........  дугаар бүхий 2734 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “Г” ХХК-аас ....... аймагт зочид буудал барихад зориулан 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Х” ХХК-аас ЗГ-125 тоот зээлийн болон холбогдох бусад гэрээ байгуулан авсан 5 тэрбум төгрөгийн төлөлттэй холбоотой Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаар захирамжаар Г ХХК нь үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 4,201,986.124 төгрөгийг 2013 онд багтаан төлөхөөр шийдвэрлэсэн.

Тухайн үед ............ аймагт сүүлийн 23 жилд нэг ч барилга баригдаагүй, алслагдмал аймаг байхад нь бид орон нутгаа хөгжүүлэх үүднээс өндөр төсөвтэй, орчин үеийн зочид буудал барих ажлыг зээлийн мөнгөөр эхлүүлж, багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар өнөөдрийг хүрсэн.

Үүнд 2007 онд эхэлсэн барилга 2013 онд дуусч, 2014 онд тохижилтын ажил явагдсан,

2015-2016 онуудад нүүрсний салбар хямралд орж, .......... аймагт бүх бизнес зогссон,

2017 оноос үйл ажиллагаа жигдэрч байтал 2020-2021 онуудад Ковид-19 цар тахалтай холбоотой бүх аж ахуй нэгж, тэр дундаа аялал жуулчлалын салбар хямралд орж, үйлчилгээний газруудыг үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Тухайн үед банкнаас авсан зээлээр барилгын угсралтыг дуусгаж, 60 хувийн гүйцэтгэлтэй болсноос хойш санхүүжилт тасалдаж, маш хүнд байдалд орж, барилга дуусгах, хүү төлөх, өндөр зэргийн зочлох үйлчилгээнд зориулан тохижуулах бүх санхүүжилтийг бид хариуцсан юм.

Одоогоор манайх нийт 3,235,278,455 төгрөгийн төлөлт хийгээд байгаа юм. Зээлийн эргэн төлөлт, буцаан худалдан авах гэрээний хэрэгжилтийн талаар талууд харилцан ойлголцож, тухай бүр зөвшилцөж, харилцан хүлээцтэй хандаж, талуудын эрх ашгийг харгалзан үзсэн шийдвэрүүд гаргаж ирсэн. Үүний бодит жишээ бол нэг талаас 2013 онд итгэлцлийн үүднээс зочид буудлын барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг газрын хамт “Х” ХХК-д шилжүүлэн өгсөн, нөгөө талаас Г ХХК өнөөдрийг хүртэл зочид буудлынхаа менежментийг хариуцаж, бүх зардлыг хариуцан төлж, орлогоо зээл төлөхөд зориулж ирсэн.

Банкны зүгээс зээлийн үлдэгдэл мөнгийг төлүүлэх, компанийн зүгээс төлбөрөө төлж обьектоо буцааж авах нэгдмэл хүсэл зорилготой байсан тул 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ...... тоот Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр буцаан худалдан авах тухай гэрээ-г байгуулан, энэ нь манай 2 байгууллагын аль алинд нь эрсдэлгүй, зардалгүй, зөв арга гэж харилцан үзсэн.

Ийнхүү жилд 100,000,000-935,500,000 хүртэлх төгрөгийн төлбөрийг төлж ирсэн ч одоог хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь дараах шалтгаантай.

Үүнд

Нэг. Өдөр тутам төлж байсан төлбөр тасалдсан нь сүүлийн 2 жилд цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоож, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүнд байснаас гадна үйлчилгээний салбарын үйл ажиллагааг бүрэн хориглосон.

Хоёр. 2020-2021 онд төлөвлөсөн томоохон дүнтэй төлбөр тасалдсан нь Г ХХК нь Монгол улсын Засгийн газрын бодлого, чиглэлийн дагуу нүүрсний тээврийн хүндрэлийг арилгах, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ........ аймгийн ............ суманд Тэ хотхон байгуулах төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 32,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг төслийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ... тоот албан даалгавараар шийдвэрлэж, 2019 оноос ажил эхэлсэн боловч 2020 оноос одоог хүртэл санхүүжилт тасалдсан нь манай “Х” ХХК-ний төлбөрт хамгийн хүндээр туссан.

Нийт эдийн засгийн байдал амаргүй байгаа ч бид өөрт байгаа бодит боломжоо судлан үзэж, аль болох ахиу төлбөр төлөхийг хичээж ирсэн боловч 2021 оноос эхлэн банкны зүгээс төлбөрийн хэмжээ, хугацаа зааж, болзол тавьж эхэлсэн.

2021 оны хоёрдугаар хагасаас төсөл ашиглалтад орж, Тэ хотхон-д тусгаарлалт авах ажлын хүрээнд Г зочид буудлыг хамруулснаар 8 дугаар сараас орлоготой болохын зэрэгцээ банкны зүгээс ч дарамт шахалтыг ихээр үзүүлж эхэлсэн.

Хөдөө орон нутагт зочид буудал ажиллуулах нь төвөгтэй тул аж ахуй нэгж, компаниуд сонирхдоггүй. Жишээлбэл Г-ийг худалдах дуудлага худалдааны болон бизнесийн зарыг банкны зүгээс сүүлийн хэдэн жил тасралтгүй шахам явуулж ирсэн боловч худалдан авах иргэн, хуулийн этгээд гараагүй юм. Харин манай хамт олон энэ олон жил нягт ажиллаж төлбөрөө төлсөөр банктайгаа харилцсаар ирсэн.

Энэ олон жилийн хугацаанд анх удаа орлого олж эхлэхийг далимдуулан хугацаа зааж, их хэмжээний төлбөр төлөхийг шаардсан албан тоот, мэдэгдэл удаа дараа хүргүүлж байсны эцэст нь менежментийг хүлээж авна гэж мэдэгдэн, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г, хөрөнгийн менежментийн ажилтан Г.Т нарын ахалсан ажлын хэсэг очиход бид ямар нэгэн маргаангүйгээр зочид буудлыг хүлээлгэн өгч, акт үйлдсэн.

Энэ үед банкнаас тавьсан болзол, олгосон боломж бол

-үлдэгдэл төлбөрийн тооцоог 2021 оны 10 дугаар сарын 24-ний дотор нийлж, баталгаажуулах,

-актын дагуу төлбөр 1,091,674,854 төгрөгийг бүхэлд нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлөх,

-барилгыг шилжүүлж авахтай холбоотой зардлыг Г ХХК нэмж төлөх,

-үүнээс цааш хугацаа өгөхгүй, хүлээхгүй,

-санхүүжилт олгох байгууллагад өгөх тоотыг аль нэг газрын нэр заахгүй гаргаж өгнө. Гэхдээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүчинтэй гэж зааж өгөх зэрэг байсан.

Эдгээр асуудлаар Улаанбаатар хотод дахин уулзалт хийж, тохиролцсон зүйлүүдийг протокол үйлдэж албажуулахдаа банкнаас төлбөрийн үлдэгдэл 1,091,674,854 төгрөг байх тооцоог гаргаж бидэнд өгсөн, мөн албаны цахим шуудангаар ирүүлснийг манай зүгээс хүлээн зөвшөөрсөн.

Үүнээс хойш бид удаа дараа албан тоот, цахим шуудан, утсаар хүсэлт тавьсан боловч тооцоо нийлсэн актаа ч авч чадаагүй, төлбөр төлсөн тохиолдолд барилгыг шилжүүлэн өгнө гэсэн албан бичгээ ч авч чадаагүй байна. Манай компанийн зүгээс банкнаас өгсөн хугацаанд мөнгө олж төлбөрөө төлөхөөр маш их санаа тавьж, шаргуу ажиллаж, санхүүгийн эх үүсвэр хайж, 2 байгууллагатай тохиролцоонд хүрээд байгаа юм. Мэдээж бидний зүгээс зочид буудалтай холбоотой зээл, санхүүжилт, хамтын ажиллагааны саналыг хэнд ч ямар ч хувилбараар тавихад дээрх 2  баримт бичгийг л шаардаж байгаа юм.

Гэтэл гэнэт үлдэгдэл төлбөрийг ямар ч үндэслэлгүйгээр өсгөн, зочид буудлын барилгыг 5,012,300,000 төгрөгөөр 12 хоногт багтаан худалдан авахыг бидэнд тулган шаардсан албан бичгийг Х ХХК-наас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 09-ний дотор оффисоо чөлөөлөхийг шаардаж, нэг ёсондоо өөрийн хөрөнгөөсөө хөөгдөж байна. Энэ олон жилийн турш харилцан ойлголцож, хамтран ажиллаж, мөн бидэнд итгэл найдвар төрүүлж, төлбөрийг тогтмол төлүүлж ирсэн Х ХХК-ийн  дээр дурьдсан үйл ажиллагаа нь Монголын банкны салбарын томоохон төлөөлөгчийн хувьд эдийн засгийн хүнд үед бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуйн нэгжийг шахалт дарамтанд оруулж, улмаар өмч хөрөнгийг нь дээрэмдэх гэсэн ойлголт, айдсыг төрүүлж байна. Тиймээс гадна бид цаг хугацаандаа мөнгөө төлөх боломж  бүрдэхгүй нь тодорхой боллоо. Мөн төлбөр төлөгдөх хүртэл хугацаанд зочид буудлаа хаасан нь ойлгомжгүй байдалд орлоо.

2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаар гэрээний 4.1-д Гэрээний биелэлтэд саад хийхгүй, харин гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгч нь зээлийн өрөө хэсэгчилэн болон бүрэн төлсөн тохиолдолд төлбөр төлөгчийн шаардсанаар үл хөдлөх эд хөрөнгийг зохих хувиар чөлөөлж өгөхийг үүгээр баталж байна гэж тохиролцсоны дагуу Х-инд төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулан төлбөрийн үлдэгдлийг төлснөөр зочид буудлыг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэгдүүлж байна.

Иймд Х ХХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулж, тухайн төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ...............-д байршилтай, ............ дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ............ дугаар бүхий, 2734 м.кв талбайтай, газрын хамт шилжүүлэн өгөхийг даалгаж, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг Г ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Бид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд 991,674,854 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ үнийн дүнг хариуцагч тал мөн хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

2.Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч “Г” ХХК болон “ХХХК нар нь 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаартай "Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ"-г байгуулж, Иргэний хуулийн 270.1-д зааснаар банкны өмчлөлийн ...... -д байрлах, "Г" зочид буудлын барилгыг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4,201,986,214.00 төгрөгийг бүрэн төлж барагдуулан тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч түүнээс хойш 8 жил, 5 сар гаруй хугацаа өнгөрсөн ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д "хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл" гэж зааснаар гэрээ сунгагдаагүй дуусгавар болсон. Тодруулбал, тус банк нь дээрх өмчлөлийн хөрөнгийг худалдан борлуулахдаа “Г” ХХК-д мэдэгдэх үүрэг хүлээхгүй ба гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг нэхэмжлэгч мөн адил эдлэхгүй болно. Ийнхүү дээрх гэрээ дуусгавар болсноос хойш “Г” ХХК-аас тус банк дахь өглөгийн дансанд шилжүүлсэн төлбөрүүд нь талуудын хооронд гэрээ, хэлцлээр үүрэг үүсээгүй байхад шилжүүлсэн үндэслэлгүй төлбөрүүд юм.

Х нь дээрхи хөрөнгийг өмчлөхдөө Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардаж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулах эрхийг бие даан хэрэгжүүлэх эрхтэй этгээд юм.

Тус банк нь өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэх зорилгоор “Г” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ........ тоот албан бичгээр 5,012,300,000.00 төгрөгөөр худалдах үнийн саналыг хүргүүлж байсан хэдий ч заасан хугацаанд хөрөнгийг худалдан авах мөнгийг төлж, гэрээ байгуулаагүй.

Худалдаа, хөгжлийн банкнаас “Г” ХХК-ийн төлөх өр төлбөрийг баталгаажуулах байдлаар 1,091,674,854.00 төгрөгийн төлбөрийг төлснөөр зочид буудлыг шилжүүлэх албан тоот гаргаж өгөх тухай Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,  195.1, 196.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж, үүрэг хүлээгээгүй болно. 

Түүнчлэн, Х нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн хөрөнгийг нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлсөн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэхэд Улаанбаатар хотол ирж, “Г” ХХК-аас үндэслэлгүй шилжүүлсэн төлбөрүүдийн тооцоог гаргаж, буцаан шилжүүлэхээр талаар тохиролцооны акт үйлдэж, улмаар, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчтэй тооцоо нийлж, үндэслэлгүй шилжүүлсэн төлбөрийн дансны хуулгыг гарган өгч, актаар тохиролцсон нөхцөлийг биелүүлсэн.

“Г” ХХК болон түүний хамаарал бүхий компаниас уг дансны хуулгын баримтаар 2013 оноос хойш төлсөн төлбөрийн хэмжээ, дансны үлдэгдэл, гүйлгээ хийсэн огноо, гүйлгээний утга зэрэг төлбөр тооцоотой холбоотой шаардлагатай бүх мэдээллийг мэдэх, нягтлан шалгах боломжтой юм.

Тус банк нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр дээрх дуусгавар болсон гэрээнүүдийн хүрээнд үндэслэлгүй шилжүүлсэн төлбөр, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үндэслэлгүй шилжүүлсэн 100,000,000.00 төгрөгийг буцаан шилжүүлэн авахыг шаардан төлбөрийн нэхэмжлэхийг ирүүлэхийг мэдэгдсэн ба мөн данс тооцооны баримт, хуулга бүхий 14 хуудас баримтыг хоёр дахь удаагаа хүргүүлсэн байдаг.

Дээр дурдсан үйл баримтаар банк өөрийн өмчлөлийн хөрөнгийг өнөөдрийг хүртэл эзэмшил, ашиглалтыг хариуцаж байгаа ба “Г” ХХК, түүний хамаарал бүхий компанитай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, эзэмшил, ашиглалтыг хариуцуулах, үйл ажиллагааг хэвийн явуулах хууль болон гэрээгээр үүрэг, хариуцлага хүлээгээгүй бөгөөд тухайн компани ч хууль болон гэрээгээр шаардах эрх эдлэх үндэслэл байхгүй юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн гаргасан "Х” ХХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, тухайн төлбөрийн үлдэгдлийг төлснөөр зочид буудлыг шилжүүлэн өгөх албан тоот гаргаж өгөхийг даалгах, зочид буудлын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг шийдвэрлүүлэх" нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан иргэний шүүхээр шийдвэрлэгдэх маргааны төрөл биш бөгөөд өмчлөх эрхийн маргааны хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тухайн хөрөнгө байршиж байгаа шүүхэд харьяалагдан шийдвэрлэгдэхээр зохицуулсан тул эдгээр шаардлагуудыг хангахгүй байна.

Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, тус хэсгийн 2, 6 дахь заалтуудад тус тус заасны дагуу эд хөрөнгийн болон өмчлөх эрхтэй маргааныг тухайн хөрөнгийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөн маргах ёстой хэдий ч нийт нэхэмжлэлийн 3 шаардлагад эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй гэж үзэн, 210,600 төгрөг төлсөн нь хууль тогтоомжид нийцэхгүй, нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл бүхий гэж үзэхээр байна.

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгчийн гаргасан Х-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр зочид буудлыг шилжүүлэн өгөх албан тоот гаргаж өгөхийг даалгах, зочид буудлын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг шийдвэрлэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага нь иргэний эрх зүйн дагуу тодорхойлогддог нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, хуульд нийцэхгүй байгаа төдийгүй тус банкнаас нэхэмжлэгчтэй хууль болон аливаа гэрээ, хэлцлээр үүрэг хүлээгээгүй байхад хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Гт ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: "Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа "Гт" ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, энэ тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1.2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гурвалсан гэрээний үүрэг биелэгдэгдэхгүй удааширч байгаа шалтгаан, "Гт" ХХК яагаад төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон, хөдөө орон нутагт 10 гаруй жил амжилттай ажиллаж байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа одоо ямархуу байдалтай байгаа, үүний учир шалтгаан юунд байгааг тодруулах боломж бүрдэж байна.

Мөн түүнчлэн, зочид буудлын үйл ажиллагааг дээрмийн ч юм шиг, дээрэлхэх ч юм шиг байдлаар гэнэт хаасан, түүнээс хойш өнөөдрийг хүртэл улс орны эдийн засаг болон бизнесийн орчин асар хүнд байгааг мэдсээр байж биднээс эрүүл, энгийн үеийн эдийн засгийн чадавх шаардсаар байгаа, түүгээр барахгүй улам хүндрүүлсэн төлбөрийн нөхцөл тавих болсон нь зөв үү, буруу юу гэдэг дээр манай компанийн зүгээс байр сууриа илэрхийлэх, бидэнд амьдрал дээр учирч байгаа бодит хүндрэлийн талаар тайлбар хийх, эрхээ хамгаалах боломж бүрдэж байгаад үнэхээр олзуурхаж байна.

Ийнхүү, эрх ашиг нь үлэмж хохироод байгаа "Гт" ХХК-ийн хувьд зочид буудлыг нээж, үйл ажиллагаагаа сэргээж, ингэснээр гэрээний үүргээ биелүүлэх боломжийг бүрдүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

2.Манай компани нь "Г"ХХК-ийн "Х " гэсэн төслийн хүрээнд хөдөө орон нутагт баригдсан зочид буудлын менежментийг эрхлэн явуулж байсан.

"Г" зочид буудлын барилга дуусч дотор тохижилт, тавилгажилт хийж эхэлсэн тэр л үеэс буюу 2014 оны 01 дүгээр сараас эхлэн манай хамт олон тус обьектыг хүлээн авч дараахь зүйлүүдийг гол зорилгоо болгон чармайн ажиллаж ирсэн.

Үүнд: 1.Хөдөө орон нутагт орчин үеийн шаардлагад нийцсэн тав тух бүхий зочид буудлын стандартыг бий болгох, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, өөрсдөө энэ түвшинд хүрч ажиллаж сурах,

2.Обьектыг боломжит хамгийн өндөр үр өгөөжтэй, чанартай ажиллуулж Х-ны зээлийг төлж барагдуулах,

3.Төслийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгаснаар "Г" ХХК-ийн ирээдүйн шинэ төслүүдэд нь хамтран ажиллаж бизнесээ өргөжүүлэх,

4. Менежементийн гэрээний үр ашгаа хүртэх зэрэг болно.

Бид 2014 онд "Г" зочид буудлын операторын эрхийг туршилтын журмаар хүлээн авч байсан бол 2015 онд "Г" ХХК-тай менежментийн гэрээг, 2016 онд ашиг хуваах гэрээг тус тус байгуулан ажиллаж байна.

"Г" зочид буудлын тохижилт, тав тух, үйлчилгээний чанар, соёлыг ....... аймагт төдийгүй бусад орон нутаг, Улаанбаатар хотод мэддэг болсон нь манай хамт олны ажлын үзүүлэлт мөнөөс мөн. Энэ хугацаанд бид үйл ажиллагаагаа байнга сайжруулан ажиллахын зэрэгцээ Хны зээлийг тогтмол дөр бүр/ төлж ирсэн.

Манай компанийн ажлын энэ чармайлт, орлогын найдвартай байдлыг төсөл хэрэгжүүлэгч болон банкны зүгээс үнэлж, итгэл хүлээлгэн, хамтран ажиллаж ирсэнд бид талархдаг.

3.2020 оны 7 дугаар сарын 09-нд "Г" зочид буудлыг барьсан, санхүүжүүлсэн, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн 3 байгууллага болох "Г" ХХК, “Х” ХХК, "Гт” ХХК-иуд харилцан тохиролцоод зочид буудлын барилгад зориулан авсан 4,201,986,124.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл 1,753,123,421.32 төгрөг байгааг гурвалсан гэрээгээр баталгаажуулж, түүнийг хэрхэн барагдуулах, обьектоо хэрхэн буцаан авах тухай гэрээ байгуулан, энэ төлбөрийг “Гт” ХХК төлөхийн төлөө бүхий л арга, боломжоо ашиглан ажилласнаар одоо үлдэгдэл төлбөр 991,674,854 төгрөг болсон байгаа.

Ер нь “Г" ХХК ч, “Г тревэл" ХХК ч төлбөрийг тасралтгүй төлсөөр байсныг дараах баримтаас харж болно.

Үүнд, 2013 онд 935,500,000.00,

2014 онд 684,954,000.00,

2015 онд 100,800,000.00,

2016 онд 136,426,489.10,

2017 онд 217,474,060.00.

2018 онд 310,422,716.68,

2019 онд 243,123,453.08,

2020 онд 131,062,696.64,

2021 онд 425,515,039.51 төгрөг тус тус төлжээ.

4.Ийнхүү, урагштай явж байсан зээлийн төлөлт, хөдөө орон нутагтаа шилдэг төсөл хэрэгжүүлэхийн төлөө бие биенээ дэмжин ажиллаж байсан бидний хамтын ажиллагаа нь “Х ХХК-ийн шийдвэрийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 14-нд зочид буудлыг хааж, дотроос нь манай хамт олныг гаргаснаар зогсонги байдалд орж, өнөөдрийг хүртэл 3 компани зэрэг хохиролд оруулж байгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд ойлгомжгүй зүйл болсон.

"Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ"-гээр “Гт” ХХК нь 4,201,986,124 төгрөгийн төлбөрийг банканд бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хөрөнгийг "Г ХХК-ийн өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхээр заасан байгаа.

Иймээс “Г” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд "Г” ХХК, “Гт” ХХК-ийн тавьж байгаа саналыг шүүх хүлээн авч бодит нөхцөл байдлыг үнэлж, хууль зүйн дагуу шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг илэрхийлж байна.

5.Хэрэв, бидэнд урьдчилан харах боломжгүй дараахь байдлууд үүсээгүй бол ийм том сайн барьцаа хөрөнгөтэй, ихэнх мөнгөө төлчихсөн, үйл ажиллагаа нь аль хэдийнэ жигдэрсэн, орлого нь найдвартай болчихсон бизнестэй манай компани асуудлыг шийдэхэд ямар ч төвөггүй гэдгийг онцгойлон тэмдэглэж, шүүхийн анхааралд хүргэж байна.

Тухайлбал: улс орныг хамарсан, түүний дотор зочлох үйлчилгээний салбарыг хамгийн ихээр нэрвэсэн Ковидтой холбоотой давагдашгүй хүчин зүйл 3 жил шахам буюу 2020, 2021, 2022 онуудад тохиолдоогүй бол, “Х ХХК-аас авсан зээлээ зориулалтынхаа дагуу саадгүй төлөөд дуусгах байсан зочид буудлын үйл ажиллагааг зогсоогоогүй бол, нийт төлбөрийнхөө 80 шахам хувийг төлчихсөн бидэнд тэр хэмжээний хөрөнгийг барьцаанаас суллаад өгсөн бол /бид уг нь ингэж ярилцсан юм/ дээрхи ярилцсан зүйлс, бизнесийн зарчим, ёс суртахуун, соёл үйлчилдэггүй юмаа гэхэд ядахдаа "...мөнгөө бүрэн төлсөн тохиолдолд барилгыг буцаан шилжүүлнэ" гэсэн утгатай ганцхан өгүүлбэртэй албан бичгээ өгчихсөн бол асуудал ингэж даамжрахгүй байх байлаа.

Энэ банкууд ингэж л Монголчуудыг, компаниудыг, бүтээн байгуулагчдыг шууд хохироож, хуурч, хийсэн бүтээсэн зүйлийг нь дээрэмддэг юм байна даа гэдгийг харах биш, хардах биш, өөрийн биеэр туулж байна.

Хэрэв, банк зочид буудлыг хаахдаа үлдэгдэл төлбөрийн хэмжээг 2 талаас нийлж баталгаажуулна, төлбөр төлөгдсөн тохиолдолд барилгыг буцаан олгоно гэсэн албан тоот, тодорхойлолтыг бусад банк, санхүүгийн байгууллагад зориулан хийж өгнө гэх мэтээр бидэнтэй тохиролцож, харилцан шийдэлд хүрээгүй бол бид обьектоо хүлээлгэн өгөхгүй, хаалгахгүй байсан юм.

Гэтэл, банкны ээлжит мэхэнд унажээ гэдгээ цаг хугацаа явах тусам ойлгож байна. Монголчууд яагаад ч юм, төрдөө итгэдэг шигээ банкууддаа итгэдэг ард түмэн юм даа.

Энэ зээл төлөлттэй холбоотой хүндрэл ганцхан манайд тохиолдсон зүйл биш. Цар тахлын нөхцөл байдал улс орон даяар тулгарч хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд төдийгүй төрийн байгууллагууд ч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй хүнд нөхцөл байдал бий болсон тул Монгол Улсын Засгийн газраас "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 183 дугаар тогтоол гаргасныг бүгд мэдэж байгаа.

Манай компанийн хувьд, орлогын гол эх үүсвэр болсон зочид буудал, худалдааны төв, ресторан, кофешоп зэрэг бүх үйл ажиллагааг бүрэн хориглож зогсоосноор бүх орлого хаагдаж, давагдашгүй хүчин зүйлийн улмаас ямар нэгэн төлбөр хийх боломжгүй болсон нь бодит үнэн юм.

6.Нөгөөтэйгүүр, бид хэдий үйл ажиллагаагаараа мөнгө олж төлөх нөхцөл байхгүй байсан ч гэсэн, бусад банк, санхүүгийн байгууллагаас “Х ХХК-д түгжигдчихээд байгаа барьцаа хөрөнгөө тавиад зээл аваад төлөх боломж бас байсан, одоо ч байгаа.

Гэтэл, манай асар том барьцааг атгаж байгаа, зээлийнхээ ихэнхийг төлүүлчихсэн, өдөр бүр баталгаатай орлоготой гэдгийг нь гарцаагүй мэдэж байгаа “Х ХХК өөрөө зээл олгохгүй, бусад зээлийн эх үүсвэр ашиглах боломжоор хангахгүй, үйл ажиллагаагаа эрхлээд орлогоороо зээлээ төлөх боломжийг мөн адил боогдуулж, обьектийг хаасан.

Бүгдийг биш гэхэд аль нэг гарцыг нээж өгөөч ээ гэж бид маш олон удаа банкинд хандсан, гуйсан, огт хэрэгсэж үзээгүй, зөвхөн обьектыг чинь авна гэсэн хатуу байр суурьтай өдийг хүрч байна.

Энэ бүхнээс үзвэл, манайх гэрээний дагуу зээлийн төлбөрөө дуусгаж чадахгүй байгаад банк өөрөө буруутай байна гэж үзэж, банкны энэ бүх үйлдийг харахад тэдний зорилго нь өгсөн мөнгөө эргэн төлүүлэх бус, харин ч мөнгө төлөх ямар ч боломжгүй болгон шахаж, хавчиж байгаад хийсэн бүтээснийг нь бүрэн дуусгуулаад, үйл ажиллагааг нь жигдрүүлээд, орлого нь тогтворжоод ирэхээр нь булааж авах ийм л сонирхолтой, далдын санаатай байдаг нь тодорхой, ил байна.

Ийнхүү өөрийн үндсэн үйл ажиллагаанаасаа хазайж бусдын хөрөнгөнд шунаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж ирсэн банкууд түмний нүдэн дээр хэт өсөлттэй байхад, өдөр шөнөгүй ажиллаж байдаг зээлдэгчид хэзээ ч өр зээлээс салдаггүй, энэ байдлыг шударга шүүхийн зүгээс зөвөөр харж, зогсоож өгөхгүй бол ийм байдал улс орон даяар нүүрлээд удаж байгаа ч иргэд, аж ахуйн нэгжүүд яаж ч чаддаггүй юм.

7. Эцэст нь дурдахад, манай компанийн цорын ганц орлого бол "Г" зочид буудлын орлого. Бид 2017 онд “Г” ХХК-тай менежментийн гэрээгээ шинэчлэн байгуулахдаа 5 жилийн дотор хөрөнгө оруулалтын зээлээ бүрэн төлнө, цаашид жил тутам компанийн цэвэр ашгийн 40%-ийг авах төлөвлөгөөтэй ажилласан.

Гэтэл бүх бизнесээ 2021 онд хаалгаснаараа маш олон хэлбэрээр хохирч, одоо үйл ажиллагаагаа эргэн сэргээх, алдагдсан боломжоо нөхнө гэхэд улам бүр хүндрэлтэй болж байгаа юм.

Үүнд: Хүний нөөцөө бүрэн алдсан. 2014 оноос хойш өөрийн болгож хөгжүүлсэн, байгууллагадаѳа нутагшуулсан, ажилдаа гаршсан 20-оод ажилчдаа 100% алдсан,

тавилга, тоног төхөөрөмж, эд хөрөнгө эзэнгүйдэж, арчилгаа тордолгоо байхгүйгээс чанар нь муудаж, олон зүйлийг хаях, засах, солих шаардлагатай болсон байгаа,.

Нэр хүндийн хохирол орлогоо алдах: "Г" зочид буудлын үйл ажиллагаа бүрэн тогтворжиж, зах зээлд байр сууриа нэгэнт эзэлсэн тул эдийн засаг сэргэж байгаа энэ үед "Г" ХХК-ийн сарын ашиг 100,0 орчим сая төгрөг.

"Гт" ХХК-ийн хувьд 10,0 орчим сая төгрөг алдагдаж байна. Үүн дээр нэмээд, манай компани жилийн 300,0 орчим сая төгрөгийн цэвэр ашиг авах урамшууллаа алдаж байгаа юм.

Татварын хуримтлагдсан өр төлбөрүүд, ашиглалтын зардал, хамтран ажиллагч байгууллагатай хийсэн гэрээний төлбөрүүд зэргийг төлөх эх үүсвэргүй болсноос үндсэн төлбөр дээр торгуулийн төлбөрүүд нэмэгдэж ихээр хуримтлагдаад байна.

Зочид буудлын компанид тогтвортой орлогын нэгэн эх үүсвэр нь аялал жуулчлалын гэрээт компаниуд байдаг ба манайх тэдгээрийг өрсөлдөгч газрууддаа алдсан,

Хамтран ажиллагч бусад түншүүдээ алдсан. Бизнесээ аялал жуулчлалын чиглэлээр өргөжүүлэхээр төлөвлөж байсан бүх төлөвлөгөө зогссон зэрэг олон хүндрэлийг дурдаж болно.

Иймд, гуравдагч этгээдийн хувьд байр сууриа илэрхийлэхэд

1."Г" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна.

2.Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн, харин энэ бага хугацаанд тасалдсаныг давагдашгүй хүчин зүйл болон банкны байгууллагын үл ойлгогдох байр суурьтай шууд холбоотой тул зээлийн төлбөрийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхийг хүсч байна.

3.2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "Г” зочид буудлыг хүлээлцэхтэй холбоотой талуудын хооронд хийсэн тохиролцоо нэгэнт хэрэгжээгүй, банкны зүгээс хүлээсэн үүрэг, амалсан амлалтаа биелүүлээгүй тул энэхүү баримт бичгийг хүчингүй болгож, зочид буудлын үйл ажиллагааг нээж өгнө үү.

Төлбөр төлөгдөх бодит боломж нь бүрдсэн тохиолдолд "Гт” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд бэлэн байна гэжээ.

 

4.Нотлох баримтын тухайд:

 

4.1 Нэхэмжлэгчээс:

Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Г ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 029 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг,

2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ..... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцож авах гэрээ,

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Г зочид буудлыг хүлээлцэхтэй холбогдуулан талуудын хооронд хийгдсэн тохиролцоо. /”Г” зочид буудлын эзэмшил, ашиглалтыг хүлээлцэх тухай/,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн уулзалтын протокол,

2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцох авах гэрээ,

2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ......... дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж,

Мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ........... дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ........ дугаартай "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Э-тай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ,

Г ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Тооцоо нийлэх акт

Г ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай Х хүсэлт тавих тухай албан бичиг,

Г ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай Х төлбөр барагдуулах тухай албан бичиг,

Г ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай Х-ны гүйцэтгэх захирал Г.Отанаа үлдэгдэл төлбөр барагдуулах тухай албан бичиг,

Г ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай Х тайлбар, хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг,

Г ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай Х зээлийн төлөлтийн хуваарьт санал хүргүүлэх тухай албан бичиг,

Г ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай Х санал хүргүүлэх тухай албан бичиг,

Г ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай Х тодорхойлолт гаргуулах тухай албан бичиг,

Г ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай Х хүсэлт тавих тухай албан бичиг,

Г ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай Х хүсэлт гаргах нь албан бичиг,

Г ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай Х хүсэлт гаргах тухай албан бичиг,

Г ХХК-ийн Х дахь 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны дуусаагүй барилгын өглөг, дансны хуулга,

Г ХХК-ийн Х дахь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны дуусаагүй барилгын өглөг, дансны хуулга,

Г ХХК-ийн Х дахь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны дуусаагүй барилгын өглөг, дансны хуулга гэсэн баримтуудыг,

 

4.2 Хариуцагчаас:

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Х ХХК-ийн ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Х ХХК-ийн .... дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,

2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,

Х ХХК-ийн эзэмших байгаа газрын байршлын кадастрын зураг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай Г ХХК-ийн захирал Ц.Э танааалбан бичиг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Г ХХК-ийн захирал Ц.Э танааалбан бичиг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай Гт ХХК-д албан бичиг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ...дугаартай Г ХХК-ийн захирал Ц.Э танааалбан бичиг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай Г ХХК-ийн ерөнхий захирал Ц.Э танааалбан бичиг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай Г ХХК-ийн ерөнхий захирал Ц.Э танааалбан бичиг,

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Г зочид буудлыг хүлээлцэхтэй холбогдуулан талуудын хооронд хийгдсэн тохиролцоо /Г зочид буудлын эзэмшил, ашиглалтыг хүлээлцэх тухай/,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн уулзалтын протокол,

2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ,

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Г зочид буудлын баримт бичиг хүлээлцэх акт,

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Г зочид буудлын баримт бичиг хүлээлцэх акт,

Х ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө хүлээлцсэн акт”-ууд,

 Х ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын Эд хөрөнгө хүлээлцсэн акт-ууд,

Х ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө хүлээлцсэн акт,

Г ХХК-ийн Х дахь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны дуусаагүй барилгын өглөгийн дотоодын дансны хуулга,

Х ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжийн амралт олгох хуудас HRQ-24272”,

Г ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай Х ҮХХ-ийн татварын төлбөрийн тухай албан бичиг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай Шүүх хуралдаан хийлгүүлэх хүсэлт гаргах тухай албан бичиг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ...  дугаартай Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э танаа мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай Гт ХХК-д гэрээнээс татгалзсан талаарх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

 “Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ...  дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг гэсэн баримтуудыг,

 

4.3 Гуравдагч этгээдээс:

Гт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.  

 

4.4 Шүүхээс:

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас маргаан бүхий ....-д байршилтай, ... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ХХХК-д шилжүүлсэн гэрээ, холбогдох баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулсан,

-Г ХХК-ийн санхүү хариуцсан захирал Б.Б-ийн ... цахим хаягнаасХ ХХК-ийн хөрөнгийн менежментийн хэлтсийн мэргэжилтэн ... цахим хаягийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр харилцсан имэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 

 ... аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас  нэгж талбарын ... дугаар бүхий, 2734 м.кв талбайтай, 60 жилийн хугацаатай, ХХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ... дугаар бүхий гэрчилгээтэй газар эзэмших эрхтэй холбоотой баримтуудыг бүрдүүлсэн байна.    

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Х” ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ... тоот Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах гэрээ-ний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг баталгаажуулж,

уг төлбөрийг төлснөөр ...-д байршилтай, ... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий 2734 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөх, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зочид буудлын үйл ажиллагаа явуулж, 2013-2021 он хүртэл тасралтгүй хэвийн төлж байсан зээлийг төлөх боломжгүй болж, улмаар хариуцагч Х ХХК-ийн зүгээс 2013 онд танай зээлийн хүүг зогсоочихье, манайд буудал, байр хэрэггүй, гэрээ хийе гэж хуурч өмчлөлдөө шилжүүлэх гэрээг байгуулсан,

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөн хуурч зочид буудлын барилгыг хэсэгчилэн суллах талаар судлая, мөнгөө төлчихвөл банкны барьцаанд тавих бичиг хийж өгье гэж хуурч эзэмшилдээ шилжүүлэх гэрээг байгуулсан, одоо төлбөрийн 80 хувийг төлж, 991,674,854 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул уг төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж, ...-д байршилтай, ... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий 2734 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөх, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч төлөөгүй 10 жил өнгөрсөн тул гэрээг цуцлах мэдэгдэл өгч, гэрээг цуцалсан тул үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн, нэхэмжлэлийн шаардлага нь учир шалтгаангүй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Гт ХХК-ийн тухайд нэхэмжлэгч  Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэсэн тайлбарыг гаргажээ.

 

5.Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Шүүх зохигчийн хооронд энэ хэргээс өмнө үүссэн иргэний маргааны талаар дурьдах шаардлагатай гэж дүгнэв.

 

Талууд зээлийн төлбөрт тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг авах тухай 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай,

2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцож авах гэрээ-г тус тус байгуулж, уг гэрээгээр талуудын хооронд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот зээлийн гэрээгээр зээлж авсан 5,000,000,000 төгрөгийн болон 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ... тоот зээлийн нэмэлт гэрээгээр 4,152,065.24 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан маргаан бүхий зочид буудлын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын зарим хэсгийг банкны өмчлөлд шилжүүлж, зээлийн төлбөрөөс барагдуулахаар тохиролцож, улмаар Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,214,715 ам.доллар буюу 4,201,986,124 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээс хангуулах тухай иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн 4,201,986,124 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г” ХХК нь зөвшөөрч,

2012 онд багтаан 2,100,993,062 төгрөг,

2013 онд багтаан 2,100,993,062 төгрөгийг тус тус төлөх,

дурьдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр ...-т байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дугаар гэрчилгээтэй, зочид буудлын зориулалттай барилга,

......, 1000 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай газар эзэмших .... эрх зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлдэгчийн  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжийн дагуу талууд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаагүй байна.

 

5.2 Талууд 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ... дугаартай Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ-г болон 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай нэмэлт гэрээг тус тус байгуулан, уг гэрээний 1.1.-д ...шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай захирамжийн дагуу банкинд төлөх төлбөрт тооцон банкны өмчлөлд шилжүүлсэн ...4,195.92 м.кв талбай бүхий зочид буудлын зориулалттай барилгыг дээрх хаягт орших газар эзэмших эрхийн хамт Иргэний хуулийн 270 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор үнийг бүрэн төлж, хөрөнгийг шилжүүлэн авах-аар,

Гэрээний 1.4-т банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тодорхойлохдоо 3,214,715 ам.доллар буюу 4,201,986,124 төгрөг дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулахтай холбогдон гарах зардлыг нэмж тооцох,

Гэрээний 2.1.2-т ...төлбөр төлөгч тал нь Иргэний хуулийн 270-д заасны дагуу  2,000,000,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4,201,986,124 төгрөгийг банкнаас нэмж тооцсон зардлын хамт шилжүүлснээр давуу эрхийн үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авна гэж тохиролцон, өмчлөл, эзэмших эрхийг Х ХХК-д шилжүүлжээ.

Тодруулбал нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн төлбөр болох 3,214,715 ам.доллар буюу 4,201,986,124 төгрөгийг төлснөөр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч Х ХХК-ийн өмчлөл, эзэмшлээс буцаан авахаар тохиролцсон байна.

 

5.3 Уг гэрээний дагуу хариуцагч Х ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийг, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр,  2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 4321.49 м.кв талбай бүхий зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч болж, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зочид буудал хүлээлцэх тохирлцоогоор болон 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр талууд уулзалтын протокол үйлдэж, дээрх хөрөнгүүдийг эзэмшил, ашиглалтыг авчээ.

 

5.4 Иргэний хуулийн 270 дугаар зүйлд заасан худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх гэрээгээр худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэж,  тухайн этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох, энэ хугацаанд давуу эрхээ хэрэгжүүлээгүй бол гуравдагч этгээдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж болох, уг үүргээ биелүүлээгүй бол худалдагчаас гуравдагч этгээдэд санал болгосон нөхцлөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар шаардах эрхтэй талаар заасан байна.

 

5.5 Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг талуудын хооронд байгуулагдсан худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх гэрээгээр төлөх, хөрөнгийн өмчлөх эрхийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бусдад шилжүүлэхгүй байх, энэ хугацаанд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, харуул хамгаалалт, түүнээс гарах зардлыг хариуцагч хариуцахаар тус тус тохиролцсоноос үзвэл зохигчийн хэн алин нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, энэ гэрээ нь худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх гэрээ гэж үзэх боломжгүй, талууд хэн алин нь хөрөнгийг худалдах-худалдан авах хүсэл зоригтой хэлцлийг хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

5.6 Түүнчлэн нэхэмжлэгч Г ХХК нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс 2013 оноос 2021 оны хооронд нийт 3,335,278,455.04 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар 991,674,854.38 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба нэхэмжлэгч талаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлбөрийн үлдэгдэл 1,091,674,854.38 төгрөг байгаа талаар имэйл хүргүүлж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

5.7 Мөн талууд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Г зочид буудлыг хүлээлцэхтэй холбогдуулан талуудын хооронд хийгдсэн тохиролцоо /Г зочид буудлын эзэмшил, ашиглалтыг хүлээлцэх тухай/ болон 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн уулзалтын протокол гэх баримтуудаар 2013 оны  болон 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлэх гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 24-ний дотор тооцоо нийлсэн гэрээ, актыг үйлдэн, үлдсэн төлбөр тооцоог 2021 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлөх, үүнээс хойш хугацаа олгохгүй, нэмэлт зардлыг Г ХХК төлөхөөр тохиролцсон хариуцагч Х ХХК-ийн зүгээс зээлийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх нэмэлт хугацаа олгосон гэж үзэхээр байна.

 

5.8 Улмаар нэхэмжлэгч Г ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр зочид буудлын шилжүүлэн өгөх албан тоот гаргаж өгөхийг даалгах, зочид буудлын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, үүнээс хойш хариуцагч Х ХХК нь гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн үйл баримт тогтоогджээ.

 

5.9  Мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч Г ХХК-ийн талуудын хооронд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл нь 991,674,854.38 төгрөг байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн зээлийн төлбөрийг манайх ашиглаагүй, өглөгийн дансанд нь байгаа, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэхээ өгвөл бид хэдийд ч буцаан шилжүүлэх боломжтой гэсэн тайлбарыг гаргаж байна.

 

5.10 Банк зээлийн үүргийг ипотекийн зүйлээс хангуулах бол шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эсвэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу шүүхийн бус журмаар хангуулна. Үүнээс гадна талууд төлбөрт тооцохоор тохиролцсон бол энэ нь хууль зөрчихгүй боловч зээлийн үүрэгт үл хөдлөх хөрөнгөө харилцан тооцох талуудын тохиролцоо нь хэн алиных нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн, эрх ашиг сонирхлыг нь зөрчөөгүй, тэгш байдлыг нь хангасан байх учиртай.

 

5.11 Түүнчлэн зээлийн үүрэгт тооцож шилжүүлсэн тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зээлийн үүрэгт нь дүйцэж байгаа эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд хамаарах юм.

 

5.12 Нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 4,201,986,124 төгрөгийн дийлэнх хэсгийг төлж, 991,674,854.38 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул хариуцагч Х ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар гэрээнээс татгалзах үндэслэлгүй байна.

 

5.13 Хариуцагч нь “Г” ХХК-ийн төлөх өр төлбөрийг баталгаажуулах байдлаар 1,091,674,854.00 төгрөгийн төлбөрийг төлснөөр зочид буудлыг шилжүүлэх албан тоот гаргаж өгөх тухай Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,  195.1, 196.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж, үүрэг хүлээгээгүй” гэж тайлбарлах боловч талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар гэрээний 4.1-д Гэрээний биелэлтэд саад хийхгүй, харин гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгч нь зээлийн өрөө хэсэгчилэн болон бүрэн төлсөн тохиолдолд төлбөр төлөгчийн шаардсанаар үл хөдлөх эд хөрөнгийг зохих хувиар чөлөөлж өгөхийг үүгээр баталж байна гэж тохиролцсоны дагуу төлөгдсөн төлбөрийн хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн зохих хэсгийг чөлөөлж өгөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

5.14 Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан талуудын хооронд 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ... тоот Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч  Г ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг тогтоож, уг төлбөрийг төлснөөр нэхэмжлэгчийн ...-д байх, ... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбай бүхий зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий, 2734 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагч Х ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

5.15 Нэхэмжлэгчийн зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлагыг зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг шилжүүлэх агуулгад багтаж байх тул бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй байна.

 

5.16 Хариуцагч нь хохирсон гэж үзвэл дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан хохирлоо жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

5.17 Түүнчлэн хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй гэх тайлбарын тухайд нэхэмжлэгчийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарч байх тул нэхэмжлэгч нь шаардлага бүрдээ 70,200 төгрөгийг төлсөн нь хуульд нийцэх ба хуулийн 117 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзлээ. 

 

6.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äугааð ç¿éëèéí 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1,  60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн тул íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн  210,600 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г” ХХК-д тус тус олгох нь õóóëüä íèéöíý.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 208/2013 тоот Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч  Г ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг тогтоож, уг төлбөрийг төлснөөр ...-д байх, ... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбай бүхий зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах, нэгж талбарын .... дугаар бүхий, 2734 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт нэхэмжлэгч Г ХХК-д шилжүүлэн өгөхийг хариуцагч Х ХХК-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн  210,600 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г” ХХК-д олгосугай.

 

3.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2-ò çààñíûã áàðèìòëàí çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã дурьдñóãàé.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ