Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2023/00442

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ИХТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 7, 63 тоот хаягт байрлахЦӨА ХХК,

Хариуцагч: С.С нарт холбогдох, 

Түрээсийн гэрээний үүрэгт 28,933,334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Нарантунгалаг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жаргал,

Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа,

Хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ИХТ” ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Манай компани авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэхээр 2021 оны 03 дугаар сард үүсгэн байгуулагдсан, ЦӨА ХХКнь Төв аймгийн Заамар сумын Их хэтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанитай хүнд даацын тээврийн хэрэгслийг түрээслүүлэхээр амаар тохиролцоод 2021 оны 03 сарын 25-наас ажлаа эхлүүлсэн.

Хариуцагч*******-ийн захирал Э.Мөнхнайрамдалтай түрээсийн гэрээг бичгээр байгуулая гэхэд тэрээр хөл хорионы үед байсан тул явах боломжгүй гэснээ 2021 оны 04 сарын 12-ны өдөр цахимаар гэрээ байгуулж, Заамар суманд тухайн компаний өдөр тутмын бүх үйл ажиллагааг хариуцаж байсан С.Сгарын үсэг зурж, тамга тэмдэгээ дарж баталгаажуулсан. Компаний тамга тэмдгийг С.Сэзэмшиж байсан юм.

Түрээсийн гэрээнд заасан 9723 УНБ, 2835 УАЕ улсын дугаартай nord benz маркын хүнд даацын тээврийн хэрэгсэл нь миний нөхөр С.Анхбаярын нэр дээр бүртгэлтэй байдаг ба түүний зөвшөөрснөөр түрээсийн гэрээний зүйл болсон юм. Нэг тээврийн хэрэгслийг нэг сарын 14,000,000 төгрөгөөр тооцож, 2 сарын хугацаатай буюу 2 тээврийн хэрэгслийг 2 сарын хугацаатай 56,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, төлбөрийг 15 хоногийн дотор төлөхөөр заасан байдаг. Ингээд манай нөхөр С.Анхбаяр өөрөө нэг тээврийн хэрэгслийг жолоодож өөр бусад жолооч нарын хамт*******-ийн ажиллаж байсан Төв аймгийн Заамар сумын Их хэтийн алтны уурхайд 2021 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн хөрс хуулалтын ажилд 2 ээлжээр тасралтгүйгээр 2021 оны 06 дугаар сар гартал хугацаанд хангалттай ажилласан юм.

Ингэж ажиллахдаа түрээслүүлэгч буюу манай компани нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ажил үүргийг тасралтгүй явуулах нөхцлийг хангаж, жолоочийн цалин хөлсийг өгөх үүрэгтэй байсан ба энэ үүргээ бүрэн биелүүлсэн. Түрээслэгч ЦӨА ХХКнь жолооч нарын амьдрах гэр орон, хоол хүнс болон тээврийн хэрэгслийг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өдөр тутмын шатахуун тосыг тус тус хангах үүрэгтэй байсан.

Түрээслэгч нь энэ үүргээ биелүүлж манай жолооч нарыг гэр барьж байрлуулж амьдрах нөхцлөөр хангаж, шатахуун тосоо хийж байсан. Энэ дагуу манай хоёр тээврийн хэрэгсэл 2021 оны 03 сарын 25-наас 2021 оны 05 сарын 25 хүртэл хоёр сарын турш Их хэтийн алтны уурхайд ажилласан юм.

Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөхгүй байсан тул манайх машинаа татна гэхээр л бага сага төлбөр төлж байсан ба хариуцагч*******-иас түрээсийн төлбөрт Илгэн хайрхан ХХК-ийн захирал Ц.Нарантунгалаг миний Хаан банкны дансанд 2021 оны 05 сарын 05-нд 17,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 04-нд 5,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 15-нд 4,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 04-нд 4,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ төлбөрүүдийг төлж байх хугацаанд бидний хооронд суудлын нэг машиныг худалдах худалдан авах талаар 2 тал ярилцаж байсан ч талууд гэрээнээс татгалзаж, түүний төлсөн 2 сая төгрөг нь түрээсийн төлбөрт тооцогдсон болно.

Хариуцагч компани нь манай тээврийн хэрэгслийг өөрийн үйл ажиллагаандаа 2021 оны 03 сарын 25-наас 2021 оны 05 сарын 25 хүртэл хоёр сарын турш ашигласан байх тул хариуцагчаар татсан иргэн*******аас түрээсийн төлбөр нэхэмжлэхээс татгалзаж байна. Учир нь тэрээр компаний захирал биш болохыг энэ хэргийн явцад мэдсэн тул иргэн түрээсийн төлбөр хариуцах үндэслэлгүй юм.

Цог өндөр арвижих ХХК-тай түрээсийн гэрээг бичгээр байгуулж тус компаний тамгыг эх хувиар дарсан нь тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул түрээсийн үлдэх төлбөр 28,933,334 28, төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ төлбөрт илүү цагаар ажиллуулсан цагийн хөлс орсон болно гэв.

2. Хариуцагч “ЦӨА” ХХКтатгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байнаНэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэгт түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргадаг боловч энэхүү гэрээг С.Сгэдэг хүнтэй байгуулсан байна. С.Снь тус компанид хамааралгүй бөгөөд түүнд компаний талаас түрээсийн гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Мөн энэхүү гэрээг цахимаар байгуулсан гэх боловч өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн имейлдээ үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч үндэслэлээ нотлоогүй буюу гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Түүнээс гадна үнэхээр гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол тус гэрээний 5 дугаар зүйлд зааснаар машин хүлээлцэх акт үйлдэнэ...шалгах хуудас бөглөнө... шалгах хуудсанд гарын үсэг зурж зохих хугацаанд нь буцааж өгнө гэж заасан байна. Гэтэл энэ талаар нотолсон баримтгүй байна. Нэгэнт байхгүй зүйлийг байгаа мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2022 оны 12 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

3. Хариуцагч С.Статгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

... ЦӨА ХХКболон *******-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээнд миний бие гарын үсэг зурсан. Миний бие тус компанид ямар нэгэн ажил эрхэлдэггүй бөгөөд хувьцаа эзэмшигч биш, захирал Э.Мөнхнайрамдалтай найз, нөхдийн холбоотой.

2021 оны 04 сард ЦӨА ХХКболон Эрд Хул ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Их хэтийн уурхайд*******-ийн талд ажиллаж байсан гэжээ.

/хх77, 2022 оны 12 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /

Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.04.12-ны өдрийн Техник түрээсээр ажиллуулах гэрээний хуулбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, *******-ийн компанийн дүрмийн хуулбар, 2021.04.12-ны өдрийн Техник түрээсээр ажилуулах гэрээ, фото зураг, 2021.05.13-ны өдрийн *******-иас Төв аймгийн онцгой комисст хүргүүлсэн албан тоот, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж, 2835 УАЕ тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, 2022.12.27-ны өдрийн №22/899 дугаар Буман дусал ББСБ ХХК-ийн албан бичиг, 2020.07.24-ний өдрийн №ЗГ.20/276 дугаар зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2020.07.24-ний өдрийн №ЗБ/20/276 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, 2020.07.24-ний өдрийн №БГ/20/276 дугаар барьцааны гэрээний хуулбар, /хх-ийн 2-7, 33, 36-50, 129. 220-226/

Хариуцагч*******-иас гаргасан нотлох баримт: улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

Шүүхэд гомдол гаргасантай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 2017.10.20-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2017.10.20-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, 2017.10.20-ны өдрийн БГҮ-201743262314 дугаар барьцааны гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт баримт, /хх-ийн 15, 56, 147-157/

Хариуцагч*******аас гаргасан нотлох баримт: хариу тайлбар, итгэмжлэл /хх-ийн 77, 100/

Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт:*******-ийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, компанийн дүрмийн хуулбар, гэрч Б.Бямбадоржийг асуусан тэмдэглэл, 97-23УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, өмчлөгчдийн мэдээллийн хуулбар /хх-ийн 67-72, 122-124, 229-230/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ИХТ ХХКхариуцагч Цог өндөр арвижих ХХК-ид холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж улмаар хамтран хариуцагчаар*******ыг татан оролцуулж, нийт нэхэмжлэлийн шаардлага 28,933,334 төгрөгийг Цог өндөр арвижих ХХК, С.Снараас тус тус 14,466,667 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тодруулсан байдаг. /хх48-49/

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хариуцагч*******-тай байгуулсан түрээсийн гэрээг үндэслэсэн тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 28,933,334 төгрөгийг бүхэлд нь хуулийн этгээдээс нэхэмжлэхээр өөрчилж, хариуцагч С.Сэрх бүхий этгээд болох нь тогтоогдоогүй тул түүнээс нэхэмжлэхээс татгалзсан тайлбар гаргаж, энэхүү өөрчилсөн шаардлагыг дэмжсэн байна. /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөх, шаардлагыг хэмжээг ихэсгэх багасгах, татгалзах эрхтэй байх ба өөрийнх нь эрхийг зөрчсөн гэх этгээдийг хариуцагчаар татдаг байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг ЦӨА ХХКбуюу хуулийн этгээд гэж тодорхойлж, түүнд холбогдох нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хэмжээг ихэсгэсэн тайлбарыг хуралдаан дээр гаргасан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо ... Цог өндөр арвижих ХХК-тай техник түрээслэх гэрээ бичгээр байгуулж гэрээнд заасан хоёр тээврийн хэрэгслийг тус компани нь өөрийн үйл ажиллагаа явуулж байсан уурхай дээр 2021 оны 03 сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 сарын 31 хүртэл ажиллуулсан...түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг төлсөн...үлдэгдэл төлбөр 28,933,334 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ...*******-тай түрээсийн гэрээ огт байгуулагдаагүй,*******т компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрх олгоогүй...нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн, хүлээн авсан талаар акт үйлдээгүй энэ талаар баримтаар нотлоогүй мөн түрээсийн төлбөр төлөөгүй гэх мэт үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******-ийг төлөөлж захирал Ц.Нарантунгалаг /түрээслүүлэгч талаас/, хариуцагч*******-ийг төлөөлж С.С/түрээслэгч талаас/ нар 2021 оны 04 сарын 12-ны өдөр Техник түрээсээр ажиллуулах гэрээ байгуулжээ.

Тус гэрээний зүйл нь С.Анхбаярын эзэмшлийн 9723 УНБ, 2835 УАЕ улсын дугаартай nord benz маркын хүнд даацын тээврийн хэрэгсэл байх ба түрээслэгч нь Төв аймгийн Заамар сумын Их хэтийн Алтны уурхайд хөрс хуулалтын ажил үүргийг гүйцэтгэх, түрээслэгч нь нэг тээврийн хэрэгслийн 14,000,000 төгрөгөөр 2 сарын хугацаатай, ажил гүйцэтгэж эхэлснээс өмнө ба дууссаны дараа 15 хоногийн дотор төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь өөрийн 2 жолоочийг өдөр шөнийн ээлжинд ажиллуулж цалин хөлсийг хариуцана, түрээслэгч нь жолоочийн байрлах байр, хоол хүнс, тээврийн хэрэгслийг саадгүй ажиллахад шаардлагатай дизель түлшээр хангахаар тохиролцжээ. /хх41-43/

Хариуцагч тал нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт тогтоогдоогүй, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт баримтгүй, түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх зэргээр нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг тухайд бүхэлд нь маргадаг.

3. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1...д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна...83.2. ...Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ...83.3.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч ИХТ ХХКнь машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, гүйцэтгэх удирдлага Ц.Нарантунгалагыг 2021 онд,

хариуцагч ЦӨА ХХКнь 2011 онд газрын хэвлийн болон биологийн нөхөн сэргээлт эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, гүйцэтгэх удирдлага Э.Мөнхнайрамдалыг 2017 онд тус тус бүртгэсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанууд, гэрчилгээ болон компаний дүрмээр тус тус тогтоогдож байна. /хх15, 56, 67-72/

Талуудын хооронд байгуулсан дээрх түрээсийн гэрээг түрээслэгч буюу хариуцагч*******-ийг төлөөлөх эрх бүхий этгээд эсхүл түүнээс итгэмжлэгдэн олгосон эрх бүхий этгээд байгуулаагүй болох нь зохигч талуудын тайлбар болон хуулийн этгээдийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8...д заасан ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хэдий ч хариуцагч ЦӨА ХХКнь өөрийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагааны зорилгоо биелүүлэхэд нь зориулж гэрээнд заасан 9723 УНБ, 2835 УАЕ улсын дугаартай nord benz маркын хүнд даацын тээврийн хэрэгслийг Төв аймгийн Заамар сумын Их хэтийн уурхайд 2021 оны 03 сарын 25-ний өдрөөс 2021 оны 05 сарын 25 хүртэл хугацаанд хөрс хуулалтын ажил үүрэг гүйцэтгүүлэн ашигласан болох нь нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон энэхүү үйл баримтын тухай мэдүүлсэн

гэрч С.Анхбаярын ...9723 УНБ, 2835 УАЕ улсын дугаартай nord benz маркын тээврийн хэрэгслээр Төв аймгийн Заамар сумын Их хэтийн уурхайд*******-ийн хөрс хуулалтын ажил үүргийг би өөрийн биеэр 2 сарын хугацаанд гүйцэтгэсэн, энэ тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байдаг ба *******-ид тус тээврийн хэрэгслийг бусдад түрээслүүлэхээр зөвшөөрсөн, тус компаниас надад цалин хөлс өгсөн, түрээслэж байсан ЦӨА ХХКнь жолоочийн байрлах гэр болон хоол хүнс, шатахуунаар хангаж, түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг төлсөн гэх шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, /хх200-215/

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд оролцсон гэрч Б.Бямбадоржийн ...Их хэтийн уурхайд *******-ийн 2 тээврийн хэрэгсэл буюу nord benz маркын машинууд нь 2021 оны 04 сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд ажилчдын уурхай дээр байрлаж ажиллаж байсан,*******-ийг С.Схариуцаж гэрээ байгуулж байсан, уурхай дээр ажиллаж байсан бүх техникүүд гэрээний үндсэн дээр ажил үүргийг гүйцэтгэдэг гэж мэдүүлсэн мэдүүлэг, /хх123-124/

мөн гэрээний зүйл болох 9723 УНБ, 2835 УАЕ улсын дугаартай nord benz маркын хүнд даацын тээврийн хэрэгсэл нь гэрч С.Анхбаярын эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдогдож байна. /хх-ийн 129, 229/

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмаар бүрдүүлсэн, гэрчийн мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байх ба мэдүүлэгт дурдсан үйл баримт нь хэрэгт авагдсан хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагааны зорилготой тохирсон буюу хэрэгт хамааралтай байх тул үнэн зөв талаас үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Талуудын хооронд байгуудагдсан 2021 оны 04 сарын 12-ны өдрийн Техник түрээсээр ажиллуулах гэрээ түрээсийн гэрээ нь хуульд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул талууд гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу харилцан буцаах үүрэгтэй.

Түрээсийн гэрээнд заасан 9723 УНБ, 2835 УАЕ улсын дугаартай nord benz маркын хүнд даацын тээврийн хэрэгслийг Төв аймгийн Заамар сумын Их хэтийн уурхайд зохигч талууд хүлээн авсан, буцааж хүлээлгэн өгсөн бичгийн акт баримтгүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт болох гэрч С.Анхбаяр, Б.Бямбадорж нарын мэдүүлэг зэргийг үндэслэн 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарыг дуустал хоёр сарын хугацаанд хариуцагч талын эзэмшилд байсан нь тогтоогдсон гэж үзлээ.

Иймд хариуцагч ЦӨА ХХКнь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болсны улмаас үүсэх үр дагавар болох түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 26,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч Цог өндөр арвижих ХХК-ийг хоёр тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт 2021 оны 05 сарын 05-нд 17,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 04-нд 5,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 15-нд 4,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 04-нд 4,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг төлсөн гэж дурьдаж, баримтаар Ц.Нарантунгалагийн ХААН банкны дансны баримтыг гаргасан байх ба хариуцагч тал энэхүү баримтыг тайлбараар үгүйсгэдэг хэдий ч тайлбараа баримтаар нотлоогүй байна. /хх-ийн 36-38/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3...д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж заасан бөгөөд хариуцагч тал нь татгалзаж буй тайлбараа нотолсон баримтыг хэрэгт гаргаагүй байна. Иймд хариуцагч Цог өндөр арвижих ХХК-ийг хоёр тээврийн хэрэгслийг хоёр сарын хугацаанд түрээслэсэн түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг төлсөн гэж үзэж, төлбөрийн үлдэгдэл 26,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,933,334 төгрөг болон хариуцагч*******т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Н.Оюунбат, Б.Батцогт, А.Батнасан, А.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхтөр нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй. /хх 130-136, 160/

5. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжилнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч*******-иас 26,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-ид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2,933,334 төгрөг, хариуцагч*******т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 460,567 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цог өндөр арвижих ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 07-ны өдрийн 182/ШЗ2022/11171 дугаар захирамжид заасан Чингэлтэй дүүрэг, 08 дугаар хороо, Баруун тасган 7, 63 тоот хаягт байрлах, ЦӨА ХХК/РД:5494109/-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 14,466,667 төгрөгийн хэмжээнд, хариуцагч Баянгол дүүрэг, 08 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 26 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, Монгол овогт Санжжавын Сүхбаатар /РД:ЧА79120313/-ын дансны зарлагын хөдөлгөөнийг 14,466,667 төгрөгийн хэмжээгээр тус тус зогсоох арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН