Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2023/01536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  КБХБЭХА-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-Э ХХК,

Хариуцагч: Я.Ч,

Хариуцагч: Р.Г,

Хариуцагч: Ч.Ч нарт холбогдох,

Гэрээний үүрэгт үндсэн зээл 700,000,000 төгрөг, хүү 283,128,892 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,696,626 төгрөг, нотариатын зардал 73,000 төгрөг, нийт 1,006,898,519 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Б.Цогтгэрэл,

Хариуцагч ХЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан,

Хариуцагч Ч.Ч, Р.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд,

Хариуцагч Я.Чын эрх залгалжлагч Р.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Капитал банк нь "Хатан-Эстэр" ХХК тай 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ЗГ-2015/09 тоот зээлийн гэрээ байгуулж 2,000,000,000.00 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатай зээл олгосон

Мөн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн БГ-2015/09 дугаар барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаалсан болно. 

1. Я.Чын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202002698 дугаартай Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Бага тойруу 16 дугаар байр 01 тоот хаягт байрлалтай 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууц; 

2. "Хатан-Эстэр ХХК-ийн Улсын бүртгэлийн Ү-2204019217 дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 14 дүгээр гудамжны 149 тоот хаягт байрлалтай 360 м.кв талбайтай, үйлчилгээ, гараашийн зориулалттай үл хөдлөх; 

3. Р.Гийн эзэмшлийн нэгж талбарын 3058/0108 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 14 дүгээр гудамжны 149 тоот хаягт байршилтай, 786 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар; 

4. Г.Батцэцэг эзэмшлийн нэгж талбарын 3053/5051-18644320633002 дугаартай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 83 дугаар гудамжны 322а тоот хаягт байршилтай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар; 

5. Я.Чын өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009159 дугаартай, нэгж талбарын 18644319650931 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 319 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар; 

6. Р.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009160 дугаартай, нэгж талбарын 18644319666871 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 315 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар; 

7. Р.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009161 дугаартай, нэгж талбарын 18644320653033 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 324 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар; 

8. Я.Чын өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009162 дугаартай, нэгж талбарын 18644320659006 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 323А тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар; 

9. Р.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009163 дугаартай, нэгж талбарын 18644319643961 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 321 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар; 

10. Я.Чын өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009164 дугаартай, нэгж талбарын 18644319695877 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 316 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар; 

11. Р.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009165 дугаартай, нэгж талбарын 18644319679937 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 320 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар; 

12. Р.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009166 дугаартай, НЭГЖ талбарын 18644319687907 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 318 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар; 

13. Ч.Чий өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009168 дугаартай, нэгж талбарын 18644319658901 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 317 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар; 

14. Р.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2203009169 дугаартай, нэгж талбарын 18644320627027 дугаартай, Сүхбаатар дүүргийн Дамбажаржаа 83 гудамжны 323 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар болно

Зээлдэгч "Хатан-Эстэр ХХК нь ЗГ-2015/09 дугаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 1,300,000,000.00 төгрөг, үндсэн хүүнд 418,925,398.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,414,129.11 төгрөг, бүгд 1,728,339,527.83 төгрөг төлсөн. 

Зээлдэгч "Хатан-Эстэр ХХК тай байгуулсан зээлийн гэрээ хугацаа дууссан боловч үүргийг бүрэн гүйцэтгээгүй тул шүүхэд хандаж байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээд Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, гэж заасныг үндэслэн Монголбанкнаас батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодож, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 

Зээлийн ЗГ-2015/09 дугаар гэрээний дагуу төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 700,000,000.00 төгрөг, үндсэн зээлийн төлбөрийн хүүг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцож 283,128,892.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,696,626.45 төгрөг, нотариатын үнэ 73,000.00 төгрөг, бүгд 1,006,898,519.20 төгрөгийг "Хатан-Эстэр ХХК-иас гаргуулж өгнө үү. Гэрээний хугацаа 2020 оны 02 сарын 09-ний өдөр дуусах хүртэл хугацааны хүү 223,926,152 төгрөг болж байгаа хэдий ч хуульд зааснаар хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Барьцааны БГ-2015/09 дугаар гэрээнд заасан дээрх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2. Хариуцагч талууд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 700,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин тухайн зээлд тооцогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд 2,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч зээлийн төлбөр шилжсэн даруйд 1,300,000,000 төгрөгийг Капитал банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ариунболд аваад, 2018 оны 01 сарын 12-ны өдөр уг мөнгөн дүнгээр төлсөн байдаг. Гэтэл түүний төлбөр төлсөн энэ хугацаанд зээлийн хүүнд 418,925,398 төгрөг төлөгджээ. Энэ хүүний төлбөрийг Хатан эстэрч ХХК эсвэл Ариунболд төлсөн эсэхийг ялгах боломжгүй байгаа ба нэгэнт компаний дансаар гүйлгээ хийгдсэн тул 700,000,000 төгрөгийн хүүг төлсөн гэж үзэж байна.

Барьцааны гэрээгээр ХЭХХК, иргэн Р.Г, иргэн Я.Ч, иргэн Г.Батцэцэг, иргэн Ч.Ч нарын хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Эдгээрээс Ч.Чий тухайд гэрээ байгуулах үед эрх зүйн бүрэн чадамжгүй байсан бөгөөд одоо ч хэвээрээ гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон учраас тухайн этгээдэд ногдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл ногдуулах боломжгүй. Я.Чын тухайд тухайн хариуцагч нь нас барсан бөгөөд өнөөдрийн байдлаар өв залгамжлалын асуудал нь шийдэгдээгүй байгаа учраас барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Г.Батцэцэгийн хариуцагчаар татаагүй учраас түүний хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй. Үлдэх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй гэв.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: итгэмжлэл, төлбөрийн хуваарь, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах тухай Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалын хуулбар, 2019.04.08-ны өдрийн А-97 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалын хуулбар, 2020.04.03-ны өдрийн А-111 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаалын хуулбар, 2020.09.02-ны өдрийн А-354 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалын хуулбар, 2020.10.05-ны өдрийн А-394 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн КБХБЭХАийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаалын хуулбар, 2019.05.03-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, ХЭХХК-ийн зээлийн өргөдлийн хуулбар, ХЭХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, 2014.11.17-ны өдрийн ХЭХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, 2014:11:17-ны өдрийн 014/33 дугаар Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийн хуулбар, 2014.12.24-ний өдрийн №107 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэрийн хуулбар, 2015.03.10-ны өдрийн №06 дугаар Зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.05.14-ны өдрийн 182/ШЗ2020/05089 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/00414 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2015.02.10-ны өдрийн ЗГ-2015/09 дугаар Зээлийн гэрээний хуулбар, Банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, 2015.02.10-ны өдрийн №БГ-2015/09 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 2015.02.10-ны өдрийн №БГ-2015/09 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 2015.02.10-ны өдрийн №БГ-2015/09 дугаар Барьцааны гэрээний хуулбар, Барьцаалбарын хуулбар, Ү-2202002698 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ү-2204019217 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 0211773 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 0290186 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийнг гэрчилгээний хуулбар, 2013.04.05-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, Г-2203009159 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г-2203009160 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г-2203009161 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г-2203009162 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г-2203009163 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г-2203009164 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г-2203009165 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г-2203009166 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г-2203009168 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015.02.25-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, Г-2203009169 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мэдэгдэл, 2015.02.09-2019.10.17-ны өдрийн зээлийн дансны хуулга, 2015.02.09-2015.04.30-ны өдрийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, 0122798 дугаар чекийн хуулбар, 0122989 дугаар чекийн хуулбар, 2015.03.10-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар, 2015.03.11-ний өдрийн төлбөрийн баримтын хуулбар, 2015.03.10-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар, 2015.03.11-ний өдрийн төлбөрийн баримтын хуулбар, 2015.03.11-ний өдрийн №FX/2015/058 дугаар Валют арилжааны хэлцлийн хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 182/ШШ2020/02897 шийдвэр, нотариатын зардал, шуудангийн дугтуй, итгэмжлэл, итгэмжлэл, 2021.10.08-ны өдрийн А-268 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн КБХБЭХАийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаалын хуулбар, итгэмжлэл, Монгол банкны ерөнхийлөгчийн 2022.10.06-ны өдрийн А-269 дугаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаалын хуулбар, зээлийн дансны хуулгын хуулбар, /1хх-ийн 6-87, 130, 199-200, 206, 2хх-ийн 1, 52-73/

4. Хариуцагч ХЭХХК-иас нотлох баримтаар: ХЭХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.02.10-ны өдрийн 27 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, хариу тайлбар, /1хх-ийн 90, 94-95, 97/

5. Хариуцагч Ч.Чээс нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар /1хх-ийн 106, 158, 174/,

6. Хариуцагч Я.Чаас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, /1хх-ийн 111, 160, 172, 187, 225/,

7. Хариуцагч Р.Гээс нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар /1хх-ийн 120, 157, 173, 241, 2хх-ийн 29/,

6. Шүүхээс нотлох баримтаар: 2021.09.03-ны өдрийн 2-46/3746 дугаар Хил хамгаалах ерөнхий газрын албан тоотын хуулбар, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Оюун ухааны түвшин тогтоох шинжилгээ, 0424412 дугаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолтын хуулбар, илтгэх хуудас, ХЭХХК-ийн гүйлгээний хуулбар, депозит дансны хуулга /1хх-ийн 128, 212-221, 2хх-ийн 76-106/ зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч КБХБЭХА нь хариуцагч Хатан-Эстэр ХХК-ид холбогдуулан үндсэн зээл 700,000,000 төгрөг, хүү 283,128,892 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,696,626 төгрөг, нотариатын зардал 73,000 төгрөг, нийт 1,006,898,519 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Р.Г, Я.Ч, Ч.Ч нарыг татаж оролцуулсан байна. /1хх-ийн 139-140/

Нэхэмжлэгч КБХБЭХАийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 тоот тушаалаар Капитал банк ХХК-ийг татан буулгаж, А-97 тоот тушаалаар банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг томилж, 2020 оны 09 сарын 02-ны өдрийн А-354 тоот тушаалаар Т.Дэлгэрхүүг томилж, түүнийг 2023 оны 10 сарын 09 хүртэл хугацаагаар сунгасан ба 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 1110 тоотоор Д.Нараа, Б.Цогтгэрэл нарт итгэмжлэл олгосон байна. /1хх-ийн 10-11, 13, 199/

Хариуцагч ХЭХХК нь 2006.04.27-нд үүсгэн байгуулагдаж Р.Гийг гүйцэтгэх захиралаар бүртгэсэн байх ба 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 1/32 тоотоор төлөөлөгчөөр А.Уртнасаг томилсон байна. /1хх-ийн 206/

Хариуцагч Р.Г нь А.Уртнасанг, хариуцагч Я.Ч нь Г.Баттөгсийг, хариуцагч Ч.Ч нь Т.Ганболдыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус томилсон байна. /1хх-ийн 157, 158, 160/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Ч нас барсан ба тус шүүхийн шүүгчийн захирамжаар Р.Гийг эрх залгамжлагчаар томилсон, улмаар эрх залгалжлагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Ганболдыг томилсон байна. /2хх-ийн 29/

Дээрх итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангасан, хуулийн этгээдүүд нь төлөөлөгчөөр дамжуулан ажиллагаанд оролцсон болно.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Зээлийн гэрээ байгуулж мөнгөн хөрөнгийг зээлийн данс нээж хариуцагч хуулийн этгээдэд олгосон...хариуцагч гэрээгээр олгосон зээлийг чех болон бэлэн мөнгөөр зарлагын гүйлгээгээр аргасан байдаг... гэрээний хугацаанд үндсэн зээл 1,300,000,000 төгрөг болон түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн...гэрээний хугацаа дууссан боловч зээлийг эргэн төлөөгүй тул үндсэн зээл 700,000,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гарсан өдөр хүртэл хугацааны хүү төгрөг, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг шаардах эрхтэй...барьцааны гэрээгээр бариулсан бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж,

Хариуцагч талууд татгалзлын үндэслэлээ...зээлийн гэрээгээр шилжүүлсэн зээлээс 1,300,000,000 төгрөгийг тус банкны эрх бүхий этгээд авч буцаан төлсөн ...үндсэн зээл 700,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө ... гэрээний хугацаанд төлсөн хүүний төлбөрийг манай компани төлсөн байх боломжтой...иймд хүү болон нэмэгдүүлсэн хүү зөвшөөрөхгүй...үүргийг ХЭХХК болон Р.Гийн хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрнө, бусад хөрөнгийг хуульд зааснаар хэрэгсэхгүй болгоно гэж маргаж байна.

2. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Капитал банк ХХК, ХЭХХК-тай 2015 оны 02 сарын 10-ны өдөр ЗГ-2015/09 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2,000,000,000 төгрөгийг сарын 0,75 хувь буюу жилийн 9 хувийн хүүтэй, 2020 оны 02 сарын 09 хүртэл хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх29-31/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 2/

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгохдоо зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлж, мөн зээл олгох хэлбэрийг зээлдэгчтэй харилцан тохиролцож зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдснээр зээл олгосонд тооцно.

Хариуцагч талтай байгуулсан зээлийн гэрээгээр олгосон зээл нь төслийн зориулалтаар олгосон, талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон мөн ХЭХХК-ийн нэр дээр зээлийн данс нээж, тухайн дансанд 2015 оны 02 сарын 12-ны өдөр 2,000,000,000 төгрөгийг зээл олгов гэсэн утгатай гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 70/

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

ХЭХХК нь зээлийн мөнгөн хөрөнгөөс 1,300,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, бусад этгээдүүд ашигласан гэх хэдий ч зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч нь тус данснаас 2015 оны 03 сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн эрх бүхий этгээд Р.Гийн гарын үсэг бүхий чехээр уг мөнгөн дүнгээр зарлагын гүйлгээ хийсэн болох нь хариуцагчийн дансны хуулга болон бусад баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна. /1хх-ийн 75-80/

Хариуцагч хуулийн этгээд нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 01 сарын 12-нд 1,297,941,706 төгрөгийг мөн энэ хүртэл хугацаанд хүүнд 418,925,397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,414,128 төгрөг, нийт 1,728,339,525 төгрөг төлсөн болох нь зээлийн тооцооллын хүснэгт болон банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч үндсэн зээл 700,000,000 төгрөг болон түүний хүү шаардах эрхтэй.

Хариуцагч тал зээлийн үлдэгдэл 700,000,000 төгрөг төлөх тухайд маргаагүй харин түүний хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт ...хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана" гэж заажээ.

Зохигч талуудын байгуулсан гэрээний 4.2.6-д ...Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.6 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний /хавсралт 01/-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх, мөн төлбөр тооцоогоо банкин дахь харилцах дансаааа дамжуулан гүйцэтгэх гэж заасан байх хэдий ч дээрх хуульд зааснаар хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тусгаагүй байх тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагын гүйцэтгээгүй үүрэг 700,000,000 төгрөгийн хүүг гэрээний хугацаа дууссан 2020 оны 02 сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар тооцоож 223,926,152 төгрөгийг гаргуулж, илүү нэхэмжилсэн 59,202,741 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

Мөн түүнчлэн талууд гэрээний хугацааг сунгах , хэтэрсэн хугацааны хүү тооцох талаар тохиролцсон талаар баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 452 дүгээр зүйлийн 452.2-д зааснаар зээлдүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүний хэмжээг 23,696,626 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэлээ.

3. Хариуцагч ХЭХХК, Я.Ч нар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Капитал банк ХХК-тай 2015 оны 02 сарын 10-ны өдөр БГ-2015/09 дугаартай барьцааны гэрээ байгуулж, 

1. ХЭХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2204019217 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 14 дүгээр гудамж 149 тоот хаягт байрлах, үйлчилгээ гаражийн зориулалтай, 360 м.кв талбайтай хөрөнгийг ,

2. Хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2202002698 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Бага тойруу 16 дугаар байр 01 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалтай, 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг,

3. Хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009159 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 319 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

4. Хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009159 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 319 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

5. Хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009164 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 316 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

6. Хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009162 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 323А тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

7. Хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009160 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 315 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

8. Хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009161 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 324 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

9. Хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009163 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 321 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

10. Хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009165 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 320 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

11. Хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009166 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 318 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

12. Хариуцагч Ч.Чий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009168 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 317 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

13. Хариуцагч Р.Гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Сэлбийн 14-149 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалтай, 786 м.кв талбайтай газрыг,

14. Хариуцагч Г.Батцэцэгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, иргэний ахуй Дамбадаржаа 83-322а тоот хаягт байрлах, ахуйн зориулалтай, 600 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан байх ба уг гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

Мөн ХЭХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2204019217 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 14 дүгээр гудамж 149 тоот хаягт байрлах, үйлчилгээ гаражийн зориулалтай, 360 м.кв талбайтай хөрөнгийг, хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2202002698 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Бага тойруу 16 дугаар байр 01 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалтай, 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүрэг хангуулах шаардлагаас дараах хөрөнгийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

- Хариуцагч Ч.Ч нь эрх зүйн бүрэн чадамжгүй болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 10 сарын 11-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009168 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 317 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Иймд Ч.Чий өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Чинбат 2022 оны 01 сарын 16-ны өдөр нас барснаар эрх залгамжлагчаар нь Р.Гийг томилсон байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлд ...Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө...Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ... гэж заасан байх ба хариуцагч Ч.Чинбатын барьцаалсан нийт 5 үл хөдлөх эд хөрөнгийг өвлөсөн талаар баримтгүй байна. Иймд хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2202002698 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Бага тойруу 16 дугаар байр 01 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалтай, 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009159 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 319 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газар,

үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009159 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 319 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газар,

үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009164 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 316 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газар,

үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009162 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 323А тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан хууль ёсны өвлөгч хүлээн авсан талаар баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

- Г.Батцэцэгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, иргэний ахуй Дамбадаржаа 83-322а тоот хаягт байрлах, ахуйн зориулалтай, 600 м.кв талбайтай газрыг барьцаалсан байх хэдий уг хөрөнгийн эзэмшигчийг хариуцагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул уг хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

4. Иргэний хуулийн 227.3-д ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нотариатын зардалд төлсөн 73,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

5. Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тус бүрийн үнийн дүнгээр буюу 4,896,429+70,200=4,966,629 төгрөгийн тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч ХЭХХК-иас үндсэн зээл 700,000,000 төгрөг, хүү 223,926,152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,696,626 төгрөг, нотариатын зардал 73,000 төгрөг, нийт 947,695,778 төгрөг гаргуулан нэхэмжлэгч КБХБЭХАид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,202,741 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ХЭХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч ХЭХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2204019217 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 14 дүгээр гудамж 149 тоот хаягт байрлах, үйлчилгээ гаражийн зориулалтай, 360 м.кв талбайтай хөрөнгийг ,

хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009160 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 315 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009161 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 324 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009163 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 321 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009165 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 320 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

хариуцагч Р.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009166 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 318 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

хариуцагч Р.Гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Сэлбийн 14-149 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалтай, 786 м.кв талбайтай газрыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж,

хариуцагч Ч.Чий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009168 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 317 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газар, хариуцагч Г.Батцэцэгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 83-322а тоот хаягт байрлах, ахуйн зориулалтай, 600 м.кв талбайтай газраар хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар КБХБЭХАийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Чад холбогдох хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2202002698 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Бага тойруу 16 дугаар байр 01 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалтай, 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг,

хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009159 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 319 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009159 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 319 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009164 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 316 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газрыг,

хариуцагч Я.Чын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2203009162 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 83 гудамж 323А тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 700 м.кв талбайтай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч КБХБЭХА тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ХЭХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,966,629 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН