Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/02885

 

 

 

 

 

 

2023 06 07

101/ШШ2023/02885

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г банк ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш ХХК,

 

Хариуцагч: Ч.Б,

 

Хариуцагч: М.Я,

 

Хариуцагч: Б.М,

 

Хариуцагч: Г.Т,

 

Хариуцагч: Б.Г нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 1,068,491,168.60 төгрөг гаргуулах, ипотекийн гэрээнүүдэд заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Ш ХХК-ийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГC00......../LNFL/LNFL тоот зээлийн гэрээг Г банктай байгуулж 715,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээл авсан. 3ГC0............./LNFL/LNFL тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

-ЗБС000025310/LNFL/LNFL-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-22..........00 тоот улсын бүртгэлийн дугаартай М.Ягийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, ****од байршилтай 140 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх,

-ЗБС000025310/LNFL/LNFL-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-22..........76 тоот улсын бүртгэлийн дугаартай М.Ягийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, ****од байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх,

-3БC000025310/LNFL/LNFL-1 тоот ипотекийн гэрээгээр Г-22............20 тоот улсын бүртгэлийн дугаартай М.Ягийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, ****од байршилтай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар,

-ЗБС000025310/LNFL/LNFL-2 тоот ипотекийн гэрээгээр Ү-22..........01 тоот улсын бүртгэлийн дугаартай Ч.Бгийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, ****од байршилтай 126 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх,

-ЗБС000025310/LNFL/LNFL-2 тоот ипотекийн гэрээгээр Ү-22............39 тоот улсын бүртгэлийн дугаартай Ч.Бгийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13321/ Да хүрээ гудамж *** байр ** тоотод байршилтай 37.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх,

-3БC000025310/LNFL/LNFL-3 тоот ипотекийн гэрээгээр Ү-22.............11 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Мын өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8-р хороо, Шархад 13280 хилчний гудамж *** байр, * тоотод байршилтай 68.95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх,

-ЗБС000025310/LNFL/LNFL-4 тоот ипотекийн гэрээгээр Ү-22............05 тоот улсын бүртгэлийн дугаартай Г.Тгийн өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам /18193/ 2 дугаар хэсэг гудамж *****тоотод байршилтай 460 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх,

-3БC000025310/LNFL/LNFL-5 тоот ипотокийн гэрээгээр 1862..............12 тоот нэгж талбарын дугаартай Б.Гын өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо /Баянголын ам/ хаягт байршилтай, 1600 м.кв талбайтай, 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй зуслангийн зориулалттай газар,

-БДГС000025310/LNFL/LNFL тоот батлан даалтын гэрээ, Ч.Бгийн хувийн батлан даалт,

3ГC0............./LNFL/LNFL тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 21-ний өдөр дууссан боловч Ш ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2021 оны 06 сарын 03-ны өдрийн байдлаар ЗГБC000025310/LNFL/LNFL тоот зээл 805 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 714,300,000 төгрөг, зээлийн хүү 327,660,236.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26,530,932.16 төгрөг, нийт 1,068,491,168.60 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд Г банк нь Ш ХХК-иас болон батлан даагч Ч.Б нараас 3ГC0............./LNFL/LNFL тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,068,491,168.60 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ипотекийн гэрээний дагуу М.Я, Ч.Б, Б.М, Г.Т, Б.Г нарын барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Ш ХХК, Ч.Б, М.Я, Б.М, Г.Т, Б.Г нараас Г банктай байгуулсан 3ГC0............./LNFL/LNFL тоот Зээлийн гэрээний нийт 1,068,491,168.60 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г банкинд олгож өгнө үү.

3ГC0............./LNFL/LNFL тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг М.Я, Ч.Б, Б.М, Г.Т, Б.Г нартай байгуулсан ЗБС000025310/LNFL/LNFL-1, 3БC000025310/LNFL/LNFL-2, 3БC000025310/LNFL/LNFL-3, ЗБС000025310/LNFL/LNFL-4, 3BC000025310/LNFL/LNFL-5 тоот ипотекийн гэрээнүүдэд тус тус заасан барьцаа хөрөнгүүдээр хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Ш ХХК нь Г банкны нэхэмжлэлтэй зээлийг 05 сарын 01 гэхэд төлж барагдуулах тохиролцоонд хүрсэн байгаа тул шүүх хурал зарлахгүй 2022.05.01 хүртэл хугацаа олгож өгнө үү.гэжээ.

3. Хариуцагч М.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б овогтой Г миний бие 1964.10.30-нд Баянхонгор аймагт төрсөн. Нэхэмжлэгч болох Г банктай миний бие нэг ч удаа уулзаагүй, утсаар ч яриагүй үнэн болно. Сонгинохайрхан дүүрэг, Баянголын аманд дахь өөрийн зуслангийн байрыг том хүү болох Тд хөрөнгө болгож 2019 итгэмжлэл хийж шилжүүлсэн үнэн болно. Би энэ зээлийн талаар иргэн Б, Мөнх-Очир, Я, М нарыг огт танихгүйгээр царайг нь ч хараагүй. Г.Т миний том хүү одоогоос 2020 оноос хойш хувийн гэр бүлийн харьцаа муудсан тул утсаар ярих болон уулзалдаагүй. Түүнээс хойш Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын 19-165 тоот амьдрахгүй, эхнэрээс тусдаа Сонгинохайрхан дүүрэг, Баянгол ам 1-07 тоотод ганцаар амьдарч байгаа болно. Миний зүгээс ямарч Г банкны зээлийг мэдэхгүй уг зуслангийн газар нь одоог хүртэл миний нэр дээр байдаг. Ямар учраас намайг банкны хүмүүс зээлтэй холбогдуулж байгааг ойлгохгүй байна. Эрэн сурвалжилж миний нэр хүндэд халдаж байгаад Г банкны хүмүүст учрыг олохыг хүсч байна. Үүнийг нягтлан үзэж үнэн зөвийг олж өгөхийг шүүгч танаас хүсье.гэжээ.

4. Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Г овогтой Т нь /ШУ90040350/ Ш ХХК-ийн захирал ажилтай Ч овогтой Бтой олон жилийн найз нөхдийн холбоотой байсан бөгөөд Эко райс нэртэй цагаан будааг БНХАУ-с олон жилийн турш импортлон оруулж ирэн томоохон зах, дэлгүүрүүдээр худалдаалан борлуулдагийг нь мэдэх юм. Миний хувьд Ч.Бг маш хөдөлмөрч залуу гэж дотроо үнэлэн явдаг байсан бөгөөд 2018 оны 11 сард Ч.Б нь надтай уулзан надаас тусламж гуйсан бөгөөд уг тусламж нь барьцаа хөрөнгөө банкны барьцаанд тавьж өгөхийг хүссэн хүсэлт байсан юм. Би хэдийгээр Ч.Бг олон жилийн турш сайн мэдэх боловч өөрийн болон аавынхаа олон жилийн турш хөдөлмөрлөж байж бүтээн босгосон амины орон сууц, газраа өөрийн хэрэгцээнд бус хүний ашиг сонирхлын тулд банкны барьцаанд тавихыг эрс эсэргүүцсэн юм.

Тэр үед Ч.Б нь "Би чамайг маш сайн ойлгож байна" 2-уулаа хамт манай агуулах руу явъя гэсний дагуу Улаанбаатар хот Гачуурт руу хамт агуулах дээр нь очиход агуулах дүүрэн Эко райс нэртэй цагаан будаа байсан ба Ч.Бгийн хэлснээр 1 шуудай цагаан будаа 75,000 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа чи энэ агуулахад байгаа бүх цагаан будааг тооцоолоод үз л дээ найз нь олон жилийн турш БНХАУ-с цагаан будаа импортлон оруулж ирэн борлуулж байгааг чи сайн мэднэ, энэ бизнес маш их ашигтай гэхдээ алийн болгон бэлэн бүтээгдэхүүн БНХАУ-с оруулж ирэн зарах вэ дээ? Найз нь "Г банкнаас зээл аван ОХУ-с будаа цайруулах үйлдвэр оруулж ирэн үйлдвэр байгуулах хүсэлтэй байна чи туслаач, ганц чиний үл хөдлөх биш миний болон манай ээжийн нэр дээр байгаа бүх үл хөдлөх хөрөнгөө хамтад нь Г банкны барьцаанд тавина чи найздаа туслаач гэсний дагуу адилхан залуу хүний хувьд бүтээн байгуулалт хийх гэж байгаа найздаа туслахаар шийдэн Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам *****тоот хаягт байрлах хувийн сууц,газрын хамт Г банкны барьцаанд 2018 оны 12 сарын 21 өдөр барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд тавьсан. Энэ өдрөөс хойш зээлээ хэвийн төлж байгаа гэсээр байсан ба би барьцаа хөрөнгөө суллаж өгөхийг байсан ба энэ хооронд дэлхий нийтийг хамарсан короно вирус гарсан тул би найзыгаа шаардаж ойлгон түр хүлээж байхаар тохиролцсон бөгөөд би өөрийн бизнесээ хөөцөлдөн БНХАУ-н Хонгконг хот руу гэр бүлийн хамт урт хугацаанд байж байгаад Монголдоо буцаж ирэн авто тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцон явж байгаад замын цагдаагийн шалгалтаар эрэн сурвалжлагдаж байгааг мэдэн ихэд балмагдан тус зогсоосон замын цагдаагийн зааврын дагуу Улаанбаатар хот БГД-ийн нутаг дэвсгэр болох Өргөө кинотеатрын хажуугийн байрны голд байрлах хороон дэргэдэх цагдаагийн хэлтэст Үнэнбат-д /утас:92015556/ мэдүүлэг өгөн учир байдлыг ойлгосон юм.

Иймд миний хувьд гомдолтой байгаа бөгөөд найз Ч.Бг Г банк тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зохих өр төлбөрийг банканд гаргаж өгөн, эвлэрэх замаар асуудлыг шийднэ гэдэгт итгэж байна.

Өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө бусдын барьцаанд тавиулснаар миний бие өөрөө үндсэн зээлдэгч биш, хамтран зээлдэгч бас биш атал барьцаа хөрөнгөө хураалгуулах эрсдэлд орсон болон эрэн сурвалжлагдаж байгаа даа маш их гомдолтой байна. Тиймээс Г банк болон Ш ХХК 2-н харилцан тохиролцож,өр төлбөрийн асуудлыг надад хохиролгүйгээр шийдэж өгнө гэдэг найдаж байна.

Жич: Ч.Бгийн хэлснээр Г банканд бетон, зуурмаг нийлүүлж өр төлбөрийг төлөх хүсэлтэй байгаа гэдгээ надад тайлбарласан тул тус хүсэлтийг "Г банк харгалзан үзэж харилцагч байгуулгаа санхүүгийн хүндрэлээс гаргахад нь туслах замаар өр төлбөрийг бартерын аргаар тооцож барагдуулна гэдэгт найдаж байна. гэжээ.

5. Хариуцагч Ш ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г банк ХХК-иас 1,068,491,168.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай байгууллагын зүгээс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нийт 715,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн нь үнэн болно. Уг зээлээр цагаан будаа импортлох, цагаан будаа цайруулах үйлдвэр барих бизнесийн үйл ажиллагаанд тус тус ашиглаж бий болсон орлогоор зээлийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохирсон буюу нэхэмжлэгч нь зээлдэгчдийн үйл ажиллагаанаас олсон орлогоос нь зээлийнхээ үр шимийг хүртэх агуулгаар гэрээ байгуулсан болно. Гэвч давагдашгүй хүчин зүйлээс үүдэн буюу уг бизнесийн үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар талын улмаас эрхлэх боломжгүй болсон бөгөөд 2019 оны 12 дугаар сард цар тахлын анхны тохиолдол БНХАУ-д илэрч 2020 оны 01 дүгээр сараас эхлэн гадаад улс руу зорчих боломжгүй болж Монгол Улсын хил дээр нийт 3000 тонн орчим импортын цагаан будаа гацаж өдрийн 5.000 юань телж агуулахад хадгалуулсан болно. Энэ нь өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй хэмээн заасан хуулийн заалтын дагуу зээлдэгчийг зээлээ хугацаандаа төлөөгүй гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нөхцөл байдлаас үүдэн бодит нөхцөл байдалд уялдуулан хүүг хууль болон гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс үнэн бодитой үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлсон нөхцөлд манай байгууллагын зүгээс төлөх үлдэгдэл төлбөрт бетонн зуурмаг буюу бараа нийлүүлэх зарчмаар маргааныг эвлэрэн хэлэлцэх журмаар шийдвэрлэх саналтай байна.гэжээ.

6. Хариуцагч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Ш ХХК-ийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд 6 хариуцагч тодорхойлсон байсан. Шинэ-Очир хайрхан ХХК-ийг хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй гэж харж байна. Үндсэн зээлийн хувьд хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцож байгаа нь үндэслэлгүй байна. 2019 оны 12 дугаар сараас эхлээд ковид-19 цар тахал бий болсон. 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хил хаалттай байсан тул давагдашгүй хүчин зүйл болсон гэж харж байна. Хөл хорио тогтоосон энэ үеүдэд хүү тооцоод нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь 145,860,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй гэж харж байна. Зээлийн гэрээг сунгасан баримт хэрэгт авагдаагүй байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр тооцсон байна. гэв.

7. Нэхэмжлэгч талаас хх-ийн 5-41, 176 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас хариуцагч Ч.Б, М.Г, Г.Т, Ш ХХК нар хариу тайлбар гаргасан, бусад хариуцагч нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Ш ХХК болон Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,068,491,168.60 төгрөг гаргуулах, хариуцагч М.Я, Ч.Б, Б.М, Г.Т, Б.Г нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага тус тус гаргажээ.

 

3.Хариуцагч, түүний төлөөлөгч болон өмгөөлөгч нь зээлийг Ш ХХК авсан, бусад хариуцагч нар хөрөнгөө барьцаалсан байхад хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, хүүг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцож, Ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж цагаан будааны худалдаа эрхэлдэг бизнес доголдсон. Хөл хорио тогтоосон үед хүү тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нь 1 жилийн хүү 145,860,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй, зээлийн гэрээг сунгасан баримт хэрэгт авагдаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр тооцсон байна. гэж маргажээ.

Шүүх талуудын хооронд үүссэн маргаанд дараах эрх зүйн дүгнэлт хийсэн.

4. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн ЗГС000025310/LNFL/LNFL гэрээгээр зээлдүүлэгч Г банк ХХК нь зээлдэгч Шд 715,000,000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн байна. /хх-10-11/

5. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон

5.1 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ипотекийн ЗБС000025310/LNFL/LNFL-1 гэрээгээр, М.Ягийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22..........00 дугаарт бүртгэлтэй, 000..........60 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн гудамж, **** хаягт байршилтай, 140 м.кв талбайтай хувийн сууц, /хх-12-16/

5.2 М.Ягийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22..........76 дугаарт бүртгэлтэй, 000..............18 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн гудамж, **** хаягт байршилтай, 48 м.кв талбайтай хувийн сууц,

5.3. М.Ягийн өмчлөлийн, нэгж талбарын 1865...........88 дугаартай, Г-22...........20 дугаартай, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн гудамж **** хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар,

5.4. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ипотекийн ЗБС000025310/LNFL/LNFL-2 гэрээгээр, Ч.Бгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22..........01 дугаарт бүртгэлтэй, 000.........19 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн гудамж, **** хаягт байршилтай, 126 м.кв талбайтай хувийн сууц, /хх-17-20/

5.5. Ч.Бгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22............39 дугаарт бүртгэлтэй, 000...........77 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол /13321/ Да хүрээ гудамж, ** байр, ** тоотхаягт байршилтай, 37.91 м.кв талбайтай 2 өрөө, орон сууц,

5.6. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ипотекийн ЗБС000025310/LNFL/LNFL-3 гэрээгээр, Б.Мын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22.............11 дугаарт бүртгэлтэй, 000..........26 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шархад 13280 хилчний гудамж 408 байр, 6 тоот хаягт байршилтай, 68.95 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууц, /хх-21-23/

5.7. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ипотекийн ЗБС000025310/LNFL/LNFL-4 гэрээгээр, Г.Тгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22........05 дугаарт бүртгэлтэй, 000.............06 гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18193/ 2 дугаар хэсэг, *****тоот хаягт байршилтай, 460 м.кв талбайтай хувийн сууц, граж, /хх-24-26/

5.8. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ипотекийн ЗБС000025310/LNFL/LNFL-5 гэрээгээр, Б.Гын эзэмшлийн, нэгж талбарын 1862..............12 дугаартай, Г-000..........41 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам хаягт байршилтай, зуслангийн зориулалттай 1600 м.кв газрыг тус тус барьцаалж, /хх-27-29/

5.9 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Батлан даалтын БДГС000025310/LNFL/LNFL гэрээгээр, батлан даагч Ч.Б нь Г банк ХХК, Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан ЗБС000025310/LNFL/LNFL тоот зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч нийт 715,000,000 төгрөгийн зээл, үүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар батлан даалтын үүрэг хүлээсэн байна. /хх-30/

6. Хариуцагч Ш ХХК нь үндсэн зээлд 700,000 төгрөг, хүүнд 27,103,700 төгрөг, нийт 27,803,000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 714,300,000 төгрөг, хүү 327,660,263.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,530,932.16 төгрөг, нийт 1,068,491,168.60 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хүү тооллын хүснэгтээр тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч Г банк ХХК, хариуцагч Ш ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ,

Нэхэмжлэгч Г банк ХХК, хариуцагч Ч.Б нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т заасан Батлан даалтын гэрээ,

Нэхэмжлэгч Г банк ХХК, хариуцагч М.Я, Б.М, Г.Т, Б.Г нарын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан Барьцааны гэрээний тус тус байгуулсан байна.

8. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан тул 1 жилийн хүү 145,860,000 төгрөгийг төлж, Ковид-19 цар тахлын үед хөл хорио тогтоосон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх татгалзал дараах дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндсэлэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тусгаж болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-т зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэ гэрээний 2.1.2-т заасан хувийн хүү, мөн гэрээний 2.6-д үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тохиролцжээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээл, хүү, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байдаг тул хариуцагч Ш ХХК нь зээлийн үлдэгдэл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зөвхөн 1 жилийн хүүг төлнө гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгч нь Ковид-19 цар тахлын хөл хорионы үед буюу 2020 оны 12 сараас 2021 оны 06 сарыг хүртэл нэмэгдүүлсэн хүү бодоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг хуульд зааснаар нэмэгдүүлээгүй тул нэхэмжлэлээр шаардсан хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах, бууруулах, төлөхгүй байх үндэслэлгүй.

10. Дээрх дүгнэлтийг нэгтгэн үзвэл, хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэлээр шаардсан зээлийн гэрээний үүрэгт 1,068,491168.60 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

11. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Ш ХХК, батлан даагч Ч.Б нараас хамтад нь шаардсан тул хариуцагч Ч.Б зээлийн гэрээний үүргийг төлөх үүрэгтэй эсэх талаар дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Г банк ХХК, хариуцагч Ч.Б нарын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 2.2-т Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол Батлан даагч нь Үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлага хүлээх бөгөөд Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардаж болно гэж заажээ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2. Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан.

Гэрээний заалт, хуулийн зохицуулалтын дагуу зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болох Ш ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол Батлан даагч Ч.Б нь хамтран хариуцлага хүлээхээр гэрээнд заасан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар Ш ХХК, Ч.Б нар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ш ХХК, Ч.Б нараас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12. Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд

Хариуцагч М.Ягийн өмчлөлийн;

12.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22..........00 дугаарт бүртгэлтэй, 000..........60 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн гудамж, **** хаягт байршилтай, 140 м.кв талбайтай хувийн сууц,

12.2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22..........76 дугаарт бүртгэлтэй, 000..............18 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн гудамж, **** хаягт байршилтай, 48 м.кв талбайтай хувийн сууц,

12.3. Нэгж талбарын 1865...........88 дугаартай, Г-22...........20 дугаартай, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн гудамж **** хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар,

Хариуцагч Ч.Бгийн өмчлөлийн;

12.4. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22..........01 дугаарт бүртгэлтэй, 000.........19 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн гудамж, **** хаягт байршилтай, 126 м.кв талбайтай хувийн сууц, /хх-17-20/

12.5. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22............39 дугаарт бүртгэлтэй, 000...........77 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол /13321/ Да хүрээ гудамж, ** байр, ** тоотхаягт байршилтай, 37.91 м.кв талбайтай 2 өрөө, орон сууц,

Хариуцагч Б.Мын өмчлөлийн;

12.6. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22.............11 дугаарт бүртгэлтэй, 000..........26 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шархад 13280 хилчний гудамж 408 байр, 6 тоот хаягт байршилтай, 68.95 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууц, /хх-21-23/

Хариуцагч Г.Тгийн өмчлөлийн;

12.7. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22........05 дугаарт бүртгэлтэй, 000.............06 гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18193/ 2 дугаар хэсэг, *****тоот хаягт байршилтай, 460 м.кв талбайтай хувийн сууц, граж,

Хариуцагч Б.Гын эзэмшлийн;

12.8. Нэгж талбарын 1862..............12 дугаартай, Г-000..........41 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам хаягт байршилтай, зуслангийн зориулалттай 1600 м.кв газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж байна.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрт улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ гэж үзлээ.

14. Г банк ХХК нь хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад Г банк ХК болсон үйл баримт нийтэд илэрхий байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Г банк ХК гэж бичсэнийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 242 дугаар зүйлийн 242.1-т заасныг баримтлан хариуцагч Ш ХХК, Ч.Б нараас үндсэн зээл 714,300,000 төгрөг, хүү 327,660,236.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,530,932.16 төгрөг, нийт 1,068,491,168.60 /нэг тэрбум жаран найман сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга нэг зуун жаран найман төгрөг жаран мөнгө/ төгрөг гаргуулж Г банк ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцааны зүйл болох М.Ягийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22..........00 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, ****од байршилтай 140 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх,

- М.Ягийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22..........76 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, ****од байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх,

- М.Ягийн өмчлөлийн Г-22............20 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, ****од байршилтай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар,

-Ч.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22..........01 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, ****од байршилтай 126 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх,

-Ч.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22............39 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13321/ Да хүрээ гудамж *** байр ** тоотод байршилтай 37.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх,

-Б.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22.............11 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8-р хороо, Шархад 13280 хилчний гудамж *** байр, * тоотод байршилтай 68.95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх,

-Г.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22............05 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам /18193/ 2 дугаар хэсэг гудамж *****тоотод байршилтай 460 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх,

-Б.Гын эзэмшлийн 1862..............12 тоот нэгж талбарын дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо /Баянголын ам/ хаягт байршилтай, 1600 м.кв талбайтай, 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй зуслангийн зориулалттай газрыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,570,605.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК, Ч.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 5,500,405.84 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч М.Я, Ч.Б, Б.М, Г.Т, Б.Г нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ