Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01803

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 25 өдөр Дуга210/МА2023/01803

 

 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/02885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* ******* ******* ХХК, Ч.Болдоо, М., Б.га, Г.*******, Б.******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,068,491,168.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

******* ******* ******* ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* тоот зээлийн гэрээг ******* *******тай байгуулж, 715,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээл авсан. 3ГC000025310/LNFL/LNFL тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

-ЗБС000025310/LNFL/LNFL-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-2204057300 тоот улсын бүртгэлийн дугаартай М.гийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай 140 м.кв талбайтай хувийн сууц,

-ЗБС000025310/LNFL/LNFL-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-2204029876 тоот улсын бүртгэлийн дугаартай М.гийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууц,

-3БC000025310/LNFL/LNFL-1 тоот ипотекийн гэрээгээр Г-2204006820 тоот улсын бүртгэлийн дугаартай М.гийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар,

-ЗБС000025310/LNFL/LNFL-2 тоот ипотекийн гэрээгээр Ү-2204074101 тоот улсын бүртгэлийн дугаартай Ч.Болдоогийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай м.кв талбайтай хувийн сууц,,

-ЗБС000025310/LNFL/LNFL-2 тоот ипотекийн гэрээгээр Ү-2204092939 тоот улсын бүртгэлийн дугаартай Ч.Болдоогийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13321/ Да хүрээ гудамж -р байр тоотод байршилтай, 37.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,,

-3БC000025310/LNFL/LNFL-3 тоот ипотекийн гэрээгээр Ү-2204086811 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.гын өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 8-р хороо, Шархад 13280 хилчний гудамж 408-р байр, 6 тоотод байршилтай 68.95 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,,

-ЗБС000025310/LNFL/LNFL-4 тоот ипотекийн гэрээгээр Ү-22010805 тоот улсын бүртгэлийн дугаартай Г.*******гийн өмчлөлийн Нийслэлийн Сонгино******* дүүргийн 1-р хороо, Баянголын ам /18193/ 2 дугаар хэсэг гудамж 293/2 тоотод байршилтай, 460 м.кв талбайтай хувийн сууц, гараж,

-3БC000025310/LNFL/LNFL-5 тоот ипотокийн гэрээгээр 18627319888612 тоот нэгж талбарын дугаартай Б.*******ын өмчлөлийн Нийслэлийн Сонгино******* дүүргийн 1-р хороо /Баянголын ам/ хаягт байршилтай, 1600 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх,

-БДГС000025310/LNFL/LNFL тоот батлан даалтын гэрээ, Ч.Болдоогийн хувийн батлан даалт,

3ГC000025310/LNFL/LNFL тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээл 805 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 714,300,000 төгрөг, зээлийн хүү 327,660,236.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26,530,932.16 төгрөг, нийт 1,068,491,168.60 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд ******* ******* нь ******* ******* ******* ХХК-аас болон батлан даагч Ч.Болдоо нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,068,491,168.60 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын хариу:  

2.1.******* ******* ХК-аас 1,068,491,168.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай байгууллагын зүгээс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нийт 715,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн нь үнэн болно.

 

2.2.Уг зээлээр цагаан будаа импортлох, цагаан будаа цайруулах үйлдвэр барих бизнесийн үйл ажиллагаанд тус тус ашиглаж бий болсон орлогоор зээлийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохирсон буюу нэхэмжлэгч нь зээлдэгчдийн үйл ажиллагаанаас олсон орлогоос нь зээлийнхээ үр шимийг хүртэх агуулгаар гэрээ байгуулсан болно.

 

2.3.Гэвч давагдашгүй хүчин зүйлээс үүдэн буюу уг бизнесийн үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар талын улмаас эрхлэх боломжгүй болсон бөгөөд 2019 оны 12 дугаар сард цар тахлын анхны тохиолдол БНХАУ-д илэрч 2020 оны 01 дүгээр сараас эхлэн гадаад улс руу зорчих боломжгүй болж Монгол Улсын хил дээр нийт 3000 тонн орчим импортын цагаан будаа гацаж өдрийн 5000 юань төлж агуулахад хадгалуулсан.

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу зээлдэгчийг зээлээ хугацаандаа төлөөгүй гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс үнэн бодитой үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлсон нөхцөлд манай байгууллагын зүгээс төлөх үлдэгдэл төлбөрт бетон зуурмаг буюу бараа нийлүүлэх зарчмаар маргааныг эвлэрэн хэлэлцэх журмаар шийдвэрлэх саналтай байна гэжээ.

 

3. Хариуцагч Ч.Болдоогийн тайлбар, татгалзлын хариу:

******* ******* ******* ХХК нь ******* *******ны нэхэмжлэлтэй зээлийг 05 дугаар сарын 01 гэхэд төлж барагдуулах тохиролцоонд хүрсэн гэжээ.

 

4. Хариуцагч М.*******ын тайлбар, татгалзлын хариу:

4.1.******* *******тай миний бие нэг ч удаа уулзаагүй, утсаар ч яриагүй. Сонгино******* дүүрэг, Баянголын аманд дахь өөрийн зуслангийн байрыг том хүү болох Г.*******д хөрөнгө болгож, итгэмжлэлээр шилжүүлсэн.

Би зээлийн талаар болон иргэн Ч.Болдоо, М., Б.га нарыг огт танихгүй. Г.******* миний том хүү одоогоос 2020 оноос хойш гэр бүлийн хувийн харьцаа муудсан тул утсаар яриагүй, уулзалдаагүй.

Миний зүгээс ямарч ******* *******ны зээлийг мэдэхгүй уг зуслангийн газар нь одоог хүртэл миний нэр дээр байдаг. Ямар учраас намайг *******ны хүмүүс зээлтэй холбогдуулж байгааг ойлгохгүй байна. Эрэн сурвалжилж миний нэр хүндэд халдаж байгаад ******* *******ны хүмүүст учрыг олохыг хүсч байна гэжээ.

 

5. Хариуцагч Г.*******гийн тайлбар, татгалзлын хариу:

Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ******* ХХК-ийн захирал Ч.Болдоо нь 2018 оны 11 сард надтай уулзан тусламж гуйсан бөгөөд тэр нь барьцаа хөрөнгөө *******ны барьцаанд тавьж өгөхийг хүссэн.

Ингээд Сонгино******* дүүргийн 1-р хороо, Баянголын ам 293/2 тоот хаягт байрлах хувийн сууцыг, газрын хамт ******* *******инд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, зээлийн барьцаанд тавьсан.

Энэ өдрөөс хойш зээлээ хэвийн төлж байгаа гэсээр байсан ба энэ хооронд дэлхий нийтийг хамарсан короно вирус гарсан. Би найзыгаа барьцаанаас чөлөөлж өгөхийг шаардсан боловч түр хүлээж байхаар тохиролцсон.

Миний хувьд гомдолтой байгаа бөгөөд найз Ч.Болдоог ******* *******тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зохих өр төлбөрийг *******инд гаргаж өгөн, эвлэрэх замаар асуудлыг шийднэ гэдэгт итгэж байна.

Тиймээс ******* ******* болон ******* ******* ******* ХХК хоёр харилцан тохиролцож, өр төлбөрийн асуудлыг надад хохиролгүйгээр шийдэж өгнө гэдэг найдаж байна гэжээ.

 

6. Хариуцагч Б.гын тайлбар, татгалзлын хариу:

Нэхэмжлэлд 6 хариуцагч тодорхойлсон байсан. ******* ******* ******* ХХК-ийг хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй гэж харж байна. Үндсэн зээлийн хувьд хүлээн зөвшөөрнө, зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. . Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцож байгаа нь үндэслэлгүй.

2019 оны 12 дугаар сараас эхлээд ковид-19 цар тахал гарсан. 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хил хаалттай байсан тул давагдашгүй хүчин зүйл болсон гэж харж байна. Хөл хорио тогтоосон үеэр хүү тооцон нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 145,860,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй гэж харж байна. Зээлийн гэрээг сунгасан баримт хэрэгт авагдаагүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр тооцсон байна гэв.

 

7. Хариуцагч М. хариу тайлбар гараагүй болно.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 4.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 242 дугаар зүйлийн 242.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК, Ч.Болдоо нараас үндсэн зээл 714,300,000 төгрөг, хүү 327,660,236.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,530,932.16 төгрөг, нийт 1,068,491,168.60/нэг тэрбум жаран найман сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга нэг зуун жаран найман төгрөг жаран мөнгө/ төгрөг гаргуулж ******* ******* ХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцааны зүйл болох М.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204057300 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай 140 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх, М.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029876 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх, М.гийн өмчлөлийн Г-2204006820 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Ч.Болдоогийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074101 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх, Ч.Болдоогийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204092939 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13321/ Да хүрээ гудамж байр тоотод байршилтай 37.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх, Б.гын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204086811 дугаартай Нийслэлийн ******* дүүргийн 8-р хороо, Шархад 13280 хилчний гудамж 408 байр 6 тоотод байршилтай 68.95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх, Г.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22010805 дугаартай Нийслэлийн Сонгино******* дүүргийн 1-р хороо, Баянголын ам /18193/ 2 дугаар хэсэг гудамж 293/2 тоотод байршилтай 460 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх, Б.*******ын эзэмшлийн 18627319888612 тоот нэгж талбарын дугаартай Нийслэлийн Сонгино******* дүүргийн 1-р хороо /Баянголын ам/ хаягт байршилтай, 1600 м.кв талбайтай, 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй зуслангийн зориулалттай газрыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,570,605.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК, Ч.Болдоо нараас улсын тэмдэгтийн хураамж 5,500,405.84 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч М., Ч.Болдоо, Б.га, Г.*******, Б.******* нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

9. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 101/ШШ2023/02885 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна.

Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК, Ч.Болдоо нараас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 714,300,000 төгрөг, зээлийн хүү 327,660,236.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,530,932.16 төгрөг тус тус гаргуулан шийдвэрлэснээс хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 208,331,168.6 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэмээн үзэж байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч ******* ******* ******* ХХК нар нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нийт 715,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай буюу 2019 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл зээлж, уг зээлээр цагаан будаа импортлох, цагаан будаа цайруулах үйлдвэр барих бизнесийн үйл ажиллагаанд тус тус ашиглаж бий болсон орлогоор зээлийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохирсон буюу нэхэмжлэгч нь зээлдэгчдийн үйл ажиллагаанаас олсон орлогоос нь зээлийнхээ үр шимийг хүртэх агуулгаар гэрээ байгуулсан.

Гэвч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хариуцагч нарын зүгээс дээрх бизнесийн үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болсон бөгөөд 2019 оны 12 дугаар сард цар тахлын анхны тохиолдол БНХАУ-д илэрч 2020 оны 01 дүгээр сараас эхлэн гадаад улсруу зорчих боломжгүй болсон.

Үүрэг гүйцэтгээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй хэмээн заасан хуулийн заалтын дагуу зээлдэгчийг зээлээ хугацаандаа төлөөгүй гэж үзэх боломжгүй юм.

Харин анхан шатны шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас хүү 327,660,236.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,530,932.16 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Корона вируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлан дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн агуулга нь дэлхий нийтийг хамарч цар тахал гарсантай холбогдуулан эдийн засгийн аюулгүй байдлыг ханган бизнес эрхлэгчдийг дэмжих, хамгаалах талаар зохицуулсан бөгөөд тус хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна.

Хариуцагчийн зүгээс огт хүү төлөх үндэслэлгүй хэмээн маргаагүй бөгөөд ганцхүү гэрээнд заасан хугацаанд буюу 12 сарын хугацаанд гэрээгээр талуудын тохирсон 20.4 хувийн хүү болох нийт хүүнд 145,860,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад анхан шатны шүүхээс зээлийн хүү 327,660,236.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,530,932.16 төгрөг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн буюу үндэслэлгүйгээр нийт 208,331,168.6 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 101//ШШ2023/02885 тоот шийдвэрээр хариуцагч ******* ******* ******* ХХК, Ч.Болдоо нараас зээлийн гэрээний хүүнд 208,331,168.6 төгрөг гаргуулан шийвэрлэснийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийгшүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

******* ******* ******* ХХК нь ******* ******* ХК-тай 2018 оны 12 дугаар сард зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай зээл авсан. Хариуцагчийн хариу тайлбар болон гомдолд 2020 онд Ковидоос шалтгаалж, зээл чанаргүйтэж эхэлсэн гэж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, зээлийн гэрээ зэргээс харвал, Ковидоос өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс, зээлийн төлөлт хийгдээгүй, хугацаа хэтэрсэн байдаг. Арилжааны *******ууд Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг үндэслэж, 2021 оны 01 дүгээр сараас, 06 дугаар сарыг дуустал нийт зээлд нэмэгдүүлсэн хүү бодоогүй бөгөөд энэ нь хүү тооцооллын хүснэгтээс харагддаг. Мөн хүүг хэтэрхий өндөр бодсон, хүү төлөх боломжгүй гэдэг. Зээлийн гэрээний 2.1.2-т жилийн хүү 20,4 хувь байхаар тохиролцсон. Хариуцагч гэрээ байгуулсан эсэхэд маргадаггүй бөгөөд зээл, зээлийн хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчийн гаргасан зөвхөн 1 жилийн хүү төлөх тухай гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК, Ч.Болдоо нарт холбогдуулан зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 1,068,491,168 төгрөг гаргуулах, хариуцагч М., Б.га, Г.*******, Б.******* нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага хариуцагч нарэс зөвшөөрч, маргасан байна.

 

3.******* ******* ХК нь ******* ******* ******* ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 715,000,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүүг буцаан төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ.

3.1.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ******* ХК нь М.тай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗБС000025310/LNFL/LNFL-1 дугаартай, Ч.Болдоотой 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗБС000025310/LNFL/LNFL-2 дугаартай, Б.гатай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗБС000025310/LNFL/LNFL-3 дугаартай, Г.*******тэй 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗБС000025310/LNFL/LNFL-4 дугаартай, Б.*******тай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗБС000025310/LNFL/LNFL-5 дугаартай ипотекийн гэрээ тус тус байгуулж, тэдгээрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд болон газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан байна.

 

3.2.Мөн ******* ******* ХК, Ч.Болдоо нар харилцан тохиролцон 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗБС000025310/LNFL/LNFL дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, гэрээгээр батлан даагч нь ******* ******* ХК болон *******-Очир ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан ЗГС000025310/LNFL/LNFL дугаартай гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн нийт 715,000,000 төгрөгийн зээл дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүү, төлбөрийн хамт бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцах үүрэг хүлээжээ. /хх-.../

 

3.3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг үндэслэн талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1, 164 дүгээр зүйлийн 164.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсгийн заасантай тус тус нийцсэн байна.

4.Хариуцагч *******-Очир ХХК нь үндсэн зээлийн үүрэгт 714,300,000 төгрөг төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүй гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, харин үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгч буруугүй, Ковид19 цар тахлын нөхцлөөс шалтгаалан давагдашгүй хүчин зүйлс бий болсон учир хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж маргажээ.

 

4.1. Зээлийн гэрээний талууд зээлийн мөнгөн хөрөнгийг цагаан будаа импортлох, цагаан будаа цайруулах үйлдвэр барих бизнесийн үйл ажиллагаанд тус тус ашиглаж бий болсон орлогоор буцаан төлөх нөхцлийг гэрээгээр харилцан тохиролцоогүй байна.

 

4.2.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоол гаргажээ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан байх ба энэ хугацаанд хариуцагч нь зээл, хүүг буцаан төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Засгийн газрын 183 дугаар тогтоолыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуусталх хугацаанд хариуцагч *******-Очир ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байна.

 

Иймд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас давагдашгүй хүчин зүйл бий болсныг шүүх харгалзан үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг илүү тооцон шаардсан гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хариуцагч Ч.Болдоо нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж маргаагүй, зээлийн үүргийг төлөх хугацаа олгохыг хүссэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх, хариуцагч *******-Очир ХХК, хариуцагч Ч.Болдоо нараас зээлийн үүрэгт 1,068,491,168 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч М., Ч.Болдоо, Б.га, Г.*******, Б.******* нартай байгуулсан барьцааны гэрээг тус тус үндэслэн тэдгээрийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна. Шийдвэрийн энэ хэсэгт зохигч талууд давж заалдах гомдол гаргаагүй тул эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Харин шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-т дэх хэсгийн заалтууд нь батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй байхад уг заалтыг баримталж маргааныг шийдвэрлэсэн хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан батлан даалтын шаардах эрхийн зохицуулалт болох 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсгийн заалтыг баримталсан өөрчлөлт оруулав. Түүнчлэн, шийдвэрийн удиртгал, үндэслэх болон тогтоох хэсэгт нэхэмжлэлийн дүнг бичихдээ бутархай мөнгөний нэгжээр бичсэн нь буруу байна. Учир нь бутархай мөнгө нь санхүүгийн бичиг баримтад байх боловч Иргэний хуульд мөнгөн төлбөрийн үүргийг төгрөгөөр гүйцэтгэхээр заасан.

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал, үндэслэх болон тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдааг тус тус залруулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: нэхэмжлэгч ******* ******* ХХК гэж бичсэнийг ХК гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4.2 гэснийг 4 дугаар зүйлийн 4.2 гэж, 2 дахь заалтад зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэснийг тус тус хасч, Б.*******ын ... эзэмших эрхтэй зуслангийн зориулалттай газрыг гэснийг зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг гэж тус тус өөрчлөн найруулна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/02885 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг 4.2 гэснийг 4 дугаар зүйлийн 4.2 гэж, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 442 дугаар зүйлийн 442.1 дэх хэсэгт гэснийг хасч, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэж,

327,660,236.44 гэснийг 327,660,236 гэж, 26,530,932.16 гэснийг 25,530,932 төгрөг гэж, 1,068,491,168.60 гэснийг 1,068,491,168 төгрөг гэж,

 

2 дахь заалтыг М.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204057300 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай 140 м.кв талбайтай хувийн сууц,

- М.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029876 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууц,

- М.гийн өмчлөлийн Г-2204006820 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай 700 м.кв талбай бүхий газар гэж,

- Ч.Болдоогийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074101 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 23-р хороо, Сургуулийн гудамж, 1237 тоотод байршилтай м.кв талбайтай хувийн сууц,

- Ч.Болдоогийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204092939 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13321/ Да хүрээ гудамж байр тоотод байршилтай 37.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

- Б.гын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204086811 дугаартай Нийслэлийн ******* дүүргийн 8-р хороо, Шархад 13280 хилчний гудамж 408 байр 6 тоотод байршилтай 68.95 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

- Г.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22010805 дугаартай Нийслэлийн Сонгино******* дүүргийн 1-р хороо, Баянголын ам /18193/ 2 дугаар хэсэг гудамж 293/2 тоотод байршилтай 460 м.кв талбайтай хувийн сууц болон гараж,

- Б.*******ын эзэмшлийн 18627319888612 тоот нэгж талбарын дугаартай Нийслэлийн Сонгино******* дүүргийн 1-р хороо /Баянголын ам/ хаягт байршилтай, 1600 м.кв талбайтай, 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй зуслангийн зориулалттай газрыг гэснийг Нийслэлийн Сонгино******* дүүргийн 1-р хороо /Баянголын ам/ хаягт байршилтай, 18627319888612 тоот нэгж талбарын дугаартай, 1600 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай Б.*******ын газар эзэмших эрхийг гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,199,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД